Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Цагаатгах тогтоол

2023 оны 09 сарын 13 өдөр

Дугаар 2023/ШЦТ/330

 

2023         09           13                                      2023/ШЦТ/330

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхтунгалаг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.П,      

улсын яллагч Т.Т,

гэрч Э.Т, Б.О, Д.Б, Ж.Г, Д.З, В.Ө, Б.А, М.Д,

шүүгдэгч А.О, түүний өмгөөлөгч Д.О, М.М нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар;

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Т.Т-н Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн, шүүгдэгч А.О-д холбогдох эрүүгийн 2125002730114 дугаартай хэргийг 2023 оны 7 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт;

Монгол Улсын иргэн, А.О

Шүүгдэгч А.О нь;

“Э Ерөнхий захирлын 2016 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн Б/825 дугаар тушаалаар Э цехийн даргаар томилогдон ажиллаж байхдаа,

“Э 2018 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр зарласан “Г” ИБХ-ТТ/9-2018-1.19.3 дугаартай тендер сонгон шалгаруулалтад оролцсон “Цашиг сонирхлын үүднээс, “захиалагч цехийн даргын хувиар тус компанийг тендер сонгон шалгаруулалтад дэмжинэ” гэж амлаж, тендер сонгон шалгаруулалтын үнэлгээний хорооны нарийн бичгийн дарга Д.Баярмаагаас тус тендерт оролцогч компаниудын ирүүлсэн үйлдвэрлэгчийн нэрсийг хүснэгт хэлбэрт оруулан танилцуулахад нь “Ц ашиг сонирхлын үүднээс “Suchuang” компанийн үйлдвэрлэсэн буюу “Ц нийлүүлэх тоног төхөөрөмжийг сонгон шалгаруулах талаар гарын үсэггүй бичгийг үнэлгээний хороонд өгч, албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд 85.000.000 төгрөг өгөхийг “Ц захирал Б.Отгонбаатар болон тендерт сонгон шалгаруулалтад хамтран оролцогч Э.Тэмүүжин нараас шаардаж,

улмаар “Ц нь “Г” тендер сонгон шалгаруулалтад 2018 оны 5 дугаар сарын 28-ны өдөр шалгарч “Э Ерөнхий захирал Х.Б болон “Ц захирал Б.О нарын хооронд 2018 оны 7 дугаар сарын 06-ны өдөр байгуулсан 1.070.606.500 төгрөгийн төсөвт өртөг бүхий 2/304-18 дугаартай “Г  худалдах, худалдан авах гэрээ”-ний эхний санхүүжилт болох 321.181.950 төгрөгөөс Э.Т-р дамжуулан 2018 оны 8 дугаар сарын 14-ний өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум тоот өөрийн гэрийн гадна 10.000.000 төгрөг бэлнээр, мөн бусдын дансаар дамжуулан 10.000.000 төгрөгийн хахууль авсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлгийг яллах, өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                       ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт;

шүүгдэгч А.О “...миний бие Э 1997 оноос ажиллаж байгаа, 2016 онд тус цехийг хүлээж авахад тус цехийн үндсэн тоног, төхөөрөмж элэгдэлд орсон, 20 гаруй жил ажилласан, Италийн Даниел брэндийн бүтээгдэхүүн, дизелийн түлшээр ажилладаг, аргачлал нь хуучирсан технологитой ажлын хүнд нөхцөлтэй цехийг хүлээж авч байсан. Ажиллаж байх хугацаанд дизелийн түлшээс салж, нүүрсийг шатааж хий гаргаж авч нүүрсийг нэрж хийгээрээ бэлдэцээ халааж цувилтын ажлыг хийж 1 жил 7 сарын дотор оруулсан хөрөнгө оруулалтаа нөхөж ажиллаж байсан түүхтэй, 2017 оны 12 дугаар сард 2018 онд хийгдэх хөрөнгө оруулалтын төлөвлөгөө, захирлуудын зөвлөл болон “Э зөвлөлийн хурлаас “цехэд техник, технологийн шинэчлэл хийнэ” гэсэн шийдвэр гарсан байдаг. 2017 оны 12 дугаар сарын сүүлээс 2018 оны 1 дүгээр сарыг хүртэлх хугацаанд удирдлагаас “тохиромжтой ямар тоног төхөөрөмж байна, ямар технологи байна, энэ талаар судалгаа хий” гэсэн чиглэл өгсөн, энэ үүргийн дагуу өөрийн инженер, техникийн ажилчиддаа “дэлхийн жишигт нийцэхүйц “Эхөрсөнд богино хугацаанд нутагших боломжтой өгөөжөө өгөх, эдийн засгийн хэмнэлттэй, ашигтай тоног төхөөрөмжийг судал” гэсэн үүрэг өгсөн, нэг сарын хугацаанд судлаад “Э” ХХК-д  хамгийн тохиромжтой нь Италийн Даниел брэнд байсан, энэ брэнд нь дэлхийн жишигт тухайн салбартаа тэргүүлж явдаг хэдий ч асар их хэмжээний өндөр өртөгтэй болсон учраас Хятад, Оросын зах зээлийг давхар судлахад Оросын зах зээл дээр Хятадын тоног төхөөрөмжүүд орж ирсэн байсан, бид Хятадын зах зээлд түгээмэл, дэлхийн олон оронд гаргаж байгаа, тоног төхөрөөмж нь танигдсан технологиудыг судлах явцад дэлхийн 50-70 орнуудад тоног төхөөрөмж нийлүүлж байсан 5, 6 компаниудаас хоёр компанийн тоног төхөөрөмж “Э ачааллыг даах юм байна, тоног төхөөрөмж нь чанартай олонд танигдсан юм байна гэсэн судалгааг гаргасан. Энэ судалгааг хуучин тоног төхөөрөмжийн техникийн тодорхойлолтыг үндэслээд тендерийн тодорхойлолт боловсруулж, чиглэл хариуцсан захирлаар батлуулаад 9 хүний бүрэлдэхүүнтэй, хэлтэс, албадын дарга нар манай цехийн мэргэжилтнүүдтэй нийлж техникийн даалгавар боловсруулсан. “Их барилгын хэлтэс” энэ хөрөнгө оруулалтыг хариуцаж байсан учраас бид “Их барилгын хэлтэс”-т техникийн тодорхойлолтыг хүргэсэн, дараа нь үнэлгээний хороо байгуулагдсан гэсэн мэдээллийг авсан, үнэлгээний хорооны дарга Өлзийхутаг “та бүхэнд техникийн тодорхойлолтоос гадна хийсэн судалгаа байна уу” гэсэн асуулгыг явуулж байсан, үүний дагуу гурван сарын эхээр бид Өлзийхутаг даргад албан бус, электрон хэлбэрээр хийж байсан судалгааг өгч байсан, түүнээс биш үнэлгээний хорооныхонтой уулзаж байгаагүй, би зарим үед тендерийн үйл ажиллагаанд оролцдог, ахлаад явдаг, гишүүн ч болдог учраас тендерийн дүрэм, заалтыг мэднэ, 6 сарын эхээр санагдаж байна, Тэмүүжин гэх зүс таних хүн манай цех дээр намайг Отгонбаатартай танилцуулж “манай найз тендерт орж байгаа” гэсэн, “чанартай л юм авч ирээрэй, Хятадын юм найдваргүй шүү, миний зүгээс хамтарч ажиллахад татгалзах зүйлгүй, чанар дээрээ анхаараарай” гэж хэлээд өнгөрсөн, 6 сарын эхээр уулзсанаас хойш Отгонбаатартай нэг ч уулзаагүй, 12 дугаар сарын эхээр Отгонбаатартай уулзсан, яагаад гэвэл тоног төхөөрөмжүүд ирж байсан үе. Сүүлийн хоёр сар гаран хавтаст хэрэгтэй нухацтай танилцлаа, тэр утгаараа харж байхад 11 дүгээр сарын дунд хавьцаа санагдаж байна, “тоног төхөөөмжүүд гуравдугаар складанд буусан” гэсэн мэдээ өгсөн, тоног төхөөрөмжүүдийг цех рүү татан авах ажлуудыг хийж, 12 дугаар сарын 25-ны өдөр анхны залгалт явагдсан. Гурван сарын турш энэ тоног төхөөрөмжийг “хэвшүүлэх, үйлдвэрийн практикт техник технологийг шинэ газар нутагшуулж, байршуулж, хэвийн горимд ажиллуулна, ажилчдаа сургана, тохируулна” гээд багагүй хугацаа шаардсан, гэтэл нийлүүлсэн тоног төхөөрөмж нь 3 сар буюу 105 хоног тасралтгүй өдөр болгон эвдрэл гэмтэлтэй байсан. “Хахууль авсан” гэдэг дээр тодруулга хийе, би эхнэр, гурван хүүхдийн хамт амьдардаг, хоёр том хүүхдүүд маань өрх тусгаарласан, одоо охинтойгоо гурвуулаа амьдардаг. 2018 онд том охин Нарангоо Солонгос улсад 3 дугаар курст байсан, 8 дугаар сарын эхээр надад яаралтай мөнгөний шаардлага гарсан, тэгээд өөрийн танил, найз нөхдөөсөө асууж, хадгаламж зээлийн хоршоо, ажлын шугамын дагуу таньдаг хүмүүсээс мөнгө хайж байсан тэр үед Тэмүүжин манай өрөөнд орж ирээд “танд мөнгөний хэрэгцээ гарсан юм уу, хэдэн төгрөг хэрэгтэй байгаа юм” гэсэн, “надад 20.000.000 төгрөгийн хэрэг байна” гэхэд “та бололцоотой үедээ өгчих, надад мөнгөний боломж байна” гэхээр нь мөнгөний хэрэг яаралтай байсан учраас саналыг нь хүлээж авсан, 2018 оны 12 дугаар сарын сүүлээр 20.000.000 төгрөгийг 20.000 төгрөгийн дэвсгэртээр нэг боодлыг банкны хар уутанд хийж Тэмүүжинд өгсөн, “зээлсэн мөнгөө буцааж өгч байна” гэсэн, “энэ мөнгөө та өөртөө үлдээ, “Ц компанийн ажил сайн явахгүй байх шиг байна, үүн дээр та дэмжээд өгөөч” гэж хэлж байсан, “миний дүү, тийм юм байхгүй, наад мөнгөө ав.” гээд мөнгийг нь өгч байсан. 2018 оны сүүлээр манай дээд шатны удирдлагууд болон хуулийн хэлтсийн дарга нар “ийм асуудлууд байна” гэж асуухад нь “надад тийм зүйл байхгүй, “Ц компаниас хахууль аваагүй, хууль хяналт нь шалгана биз” гэж хэлсэн. Үнэнийг хэлэхэд хавтаст хэрэгтэй танилцах, өнөөдрийнх шиг задалж тайлбарлаж хэлэх боломж байгаагүй, үнэхээрийн “нэг талаа барьсан” гэх сэтгэгдэл төрж байна, би хуулийн мэдлэггүй, туршлагагүй.” гэв.

гэрч Э.Т “...би “Э”-ээс зарласан Г тендер сонгон шалгаруулалтад “Ц компанитай хамтарч оролцсон, ...Б.Отгонбаатар тендерээ авчихсан байсан, “мөнгө хэрэгтэй байна” гэхэд би мөнгийг нь олж өгч, тусалж оролцсон. Тендерийн сонгон шалгаруулалт явагдаж байх үед Отгончулуунтай уулзаагүй, сүүлд “Хятадын ийм компаниас тоног төхөөрөмж авах гэж байна, одоо яах уу, энэ шаардлага хангаж байна уу, шаардлага хангаж байгаа бол танайхаас хүн явуулж Хятадад очиж үзээч, одоо захиалаад мөнгийг нь өгөх гэж байна” гэж уулзаж, зөвлөгөө авч байсан. Л.Отгончулуун дарга тендерийн явцад нөлөөлж, “тендерийг авч өгнө, дэмжинэ тусална” гэсэн зүйл яриагүй, “тендерт нөлөөлнө” гэж хэлээгүй, би бараа материал хүлээж авах тал дээр нь очиж ярилцсан, ...сүүлд л “ахын дүү мөнгө, төгрөг байна уу” гээд 10.000.000 төгрөгийг дансаар, 10.000.000 төгрөгийг бэлнээр өгсөн, өөр юм байхгүй, ...надад буцаагаад сарын дараа “мөнгөө аваарай” гээд бэлнээр өгсөн. ... манай авч ирсэн тоног төхөөрөмжийг Л.Отгончулуун дарга “энэ яагаад ч шаардлага хангахгүй” гээд хүчилсээр байгаад аваагүй, түүнээс хойш 2023 он хүртэл 4, 5 жил яваад манайх мөнгөө авч чадахгүй “Э” ТӨҮГ-аас 540.000.000 төгрөг авах гээд шүүхдэлцэж явсан, сүүлдээ арга мухардаад би “та ч ёстой хогийн эр байна даа, би таныг АТГ-аар шалгуулж энэ материалд тусгаж оруулна, анх ярьснаасаа зөрөөд, та тусалж дэмжинэ гэж байсан, та хүчээр манай материалыг гаргаж хаялаа шүү дээ” гэж хэлж байсан. ...Тухайн үед АТГ-аас ирээд байцаалт аваад шалгасан, би 2018 оноос хойш мөнгөө авч чадахгүй, өчнөөн өр зээлтэй, хүү төлж явж байсан, хорсоод “та ч үнэн хогийн юм даа” гээд тухайн үед тааралдахдаа хэлж байсан, дургүй хүрээд өнгөрсөн өвөл байцаалт авахад “20.000.000 төгрөг өгсөн” гээд хорссондоо хэлсэн, энэ хүнийг чадах гэсэн юм, ...Л.Отгончулуунд “Г худалдах, худалдан авах гэрээ”-ний эхний санхүүжилтээс мөнгө өгсөн зүйл байхгүй, би хуулийн хэлтсийн дарга Х.Болдбаатар гэдэг хүнтэй уулзаагүй, тийм хүн рүү ороогүй. Л.Отгончулуун дарга 85.000.000 төгрөг өгөхийг шаардсан зүйл байхгүй, тоног төхөөрөмж эвдэрч доголдоод байхад мөнгө өгсөн зүйл байхгүй.” гэв.  

гэрч Б.О“...Тендер сонгон шалгаруулалт явагдаж байх үед Тэмүүжин бид хоёр энэ хүнтэй огт уулзаагүй, би Б.Отгонбаатарын өмнөөс болон “Ц компанийн өмнөөс Л.Отгончулуун даргад 100 төгрөг ч өгнө гэсэн яриа хийгээгүй, Э.Тэмүүжин энэ хүн хоёр хоорондоо юу ярьсныг мэдэхгүй, ...би өөрийн найз Тэмүүжинд “энэ хүнд мөнгө өгөөрэй” гэж мөнгө өгсөн удаа нэг ч байхгүй, ... 170.000.000 төгрөг манай найзын дансанд орсон байгаа, тэр бол тухайн үед Э.Тэмүүжин нь өөрийн компани болох “Д” ХХК болон Их барилгын хэлтсийн инженер Нямсүрэн гэдэг хүний доор өрөм тэсэлгээний хэсгээс эхлээд 800.000.000 гаран төгрөгийн шугамны ажил хийж байсан, паспорт шалгах юм бол тэр хүн бид хоёр Эрээн хот хамт явж байсан юм, Тэмүүжинд труба авах мөнгө хэрэг болсон болохоор би 170.000.000 төгрөг өгсөн нь үнэн. Би одоо үнэнээ хэлье, 2023 оны 1 дүгээр сарын сард байх АТГ-с “гэрчийн мэдүүлэг авъя, “Э” ТӨҮГ-ын хойд талын хашааны өнцөг дээр хүрээд ир” гэж дуудсан, очиход надаас “утсаа өг” гээд утсыг маань авсан, “прокурорын зөвшөөрөлтэй танайд нэгжлэг хийнэ” гээд манай гэрт очиж нэгжлэг хийсэн, нэгжлэг хийгээд “Э” ТӨҮГ-ын хойд талын гуанзанд хоол идээд 2 цаг болж байхад “гэрчийн мэдүүлэг авна” гээд хоёр давхарт оруулсан, хоёрт давхарт орохдоо бүх үнэнээ хэлсэн, би “Отгончулуун гэдэг хүнийг танихгүй” гэдгийг хэлсэн, намайг тэр үед мэдүүлэг өгч байхад “Тэмүүжин гэдэг хүн ийм юм бичсэн байна” гээд оруулж ирж үзүүлсэн, “би өгөөгүй шүү дээ” гэж мөрдөн байцаагчид хэлсэн, мөрдөн байцаагч сонсонгуутаа “та ингээд байх юм бол таныг хэрэг илрүүлэхэд саад учруулсан гээд цагдан хорино шүү” гэж тулгаж хэлсэн, мөрдөн байцаалт явагдаж байх хугацаанд тухайн орчинд нь бичлэг хийгдэж, тухайн хүний дуу, дүрс бичлэг хийж үнэн худал ярьж байгааг хянадаг болов уу гэж харж байсан, дуу дүрсний бичлэг нэг ч зүйл хийгээгүй, цагаан дээр хараар бичсэн зүйлийг авах юм байна гэж харж байсан. Би Ган бөмбөлгийн цехийн дарга Отгончулуунд “намайг тендерт шалгаруулаад өгөөч” гэж мөнгө өгч байсан удаа байхгүй, энэ хүнтэй тийм харилцаа үүсгэж байсан ч удаа байхгүй, энэ хүнтэй ажил, хэргийн шугамаар л харьцаж байсан, ...тоног төхөөрөмжийг таван хүн хүлээн авсан. Отгончулуун гэдэг хүнтэй Эай гэрээ байгуулсны дараа Тэмүүжин гэдэг хүнтэй хамт очиж уулзсан. ...би Ган бөмбөлгийн цехийн дарга Отгончулуун гэдэг хүнтэй ямарваа нэгэн ашиг сонирхлын юм уу ажлын бус сонирхол үүсгэсэн тохиолдол надад байхгүй, гэрч Болдбаатарын “...цехийн дарга А.Отгончулуунд бэлнээр 20.000.000 төгрөгийн хахууль өгсөн, уг мөнгийг өгөхдөө өрөөнд хамт байх найзынхаа дансанд мөнгө шилжүүлээд найз нь А.Отгончулуунд бэлнээр өгсөн” гэсэн мэдүүлэг хүнийг гүжирдсэн мэдүүлэг байна, би тийм харилцааны юм ярьсан удаа байхгүй. Миний өгсөн мэдүүлэг 100 хувь үнэн зөв, худал мэдүүлэг өгсөн бол хуулийн хариуцлага хүлээхэд бэлэн байна.” гэв.

гэрч Д.Баярмаа “...“Ц нь Г цехээс ирүүлсэн техникийн тодорхойлолтын шаардлагыг хангаж байсан, ...тендер нь хамгийн бага үнийн саналтай байсан. цехийн дарга О-д механик, техникийн талаас зөвлөгөө авахаар хандаагүй, яагаад гэхээр боломжгүй, ...тендер сонгон шалгаруулалт явагдаж байх явцад Отгончулуун даргатай уулзаагүй. Үнэлгээний хороо байгуулагдахад техникийн тодорхойлолтоо боловсруулна, энэ шатандаа “ямар үйлдвэрлэгч манай үйлдвэрлэлд тохирох юм бэ, судалгаа байгаа юу, үгүй юу” гэдэг дээр тодруулга авч байсан, “Suchuang” компани гэдэг нь англиар, монголоор гээд янз бүрээр бичигдээд байсан, “судалсан байгаа англи дээр бичсэн компанийн нэр манай энд байгаа нэртэй тохирч байна уу” гэдгийг тааруулах үүднээс тодруулсан, ...Тендерийн үнэлгээний хорооны дарга, техникийн хэлтсийн орлогч дарга В.Өлзиийтхутаг танаа гэх хаягтай, “цехийн их барилгын хэлтсээр хийгдэх ажлуудын талаарх мэдээлэл” гэсэн гарчигтай хоёр хуудас баримтыг үнэлгээ хийгдэхээс өмнө, тендер шалгаруулалтаас өмнө, нэмэлтээр, мэйлээр, техникийн тодорхойлолт боловсруулах явцад Ган бөмбөлгийн цехээс авсан. ...бид техникийн тодорхойлолттой холбож байгаа болохоос биш үнэлгээний явцад Л.Отгончулуун даргаас аваад ашиглаад байгаа баримт биш, ...буруу техник авчих юм биш байгаа гэж болгоомжилсон.” гэв.

гэрч Ж.Г “...Тухайн үед тендерийг уламжлалт аргаар зарлаж байсан, материалууд ирсний дараа үнэлгээний хороо хуралдаад материалуудтай танилцсан, тухайн үед оролцсон компаниуд зөрчилгүй байсан учраас бүгдийг нь шаардлагад нийцсэн тендер гэж үзэж байсан, шаардлагад нийцсэн тендерүүдийн дараагийн шалгуур нь “үнэ байна” гэж үздэг учраас бид жагсааж байгаад хамгийн бага үнэтэйг нь сонголт хийж байсан.” гэв.

гэрч Д.З “...Техникийн шаардлага хангасан, бага үнийн санал ирүүлсэн компани шалгарч байсан, энэ тендерийг шалгаруулах үйл явц явагдаж байхад үнэлгээний хорооны гишүүдэд “Ц компанийг шалгаруулаач гэж аливаа нэгэн байдлаар нөлөөлсөн, ашиг сонирхлын зөрчил гарсан зүйл байхгүй.” гэв.

гэрч В.Ө “...үнэлгээний хороо ажлуудыг үнэлэхтэй холбоотойгоор бүх цехүүдээс тодотгол авсан, “юу авах гэж байгаа, яаж судалсан талаар ямар бичиг баримт байна” гэсэн, яагаад гэвэл бидний гол зорилго “тэр цехэд хэрэггүй юм авчих юм биш байгаа” гэж айсан. ...компаниуд дотроос техникийн тодорхойлолтод тохирсон гэж үзээд хамгийн бага үнийн дүнтэй “Ц компанийг сонгож байсан. ...компанийг сонгоход ямар нэгэн хүний захиас, даалгавар, нөлөөлөл байгаагүй. ... Үнэлгээний хороо техникийн тодорхойлолт бичих эрхтэй, бидний хувьд техникийн тодорхойлолт бичээгүй учраас техникийн тодорхойлолттой холбоотой тодруулга авахыг зөв гэж үзсэн. ...Үнэлгээний хорооны бүх бичиг цаастай холбоотой баримтууд нарийн бичгийн дарга Баярмаагаар дамждаг байсан, бидний өгсөн асуулгын хариуг Л.О цаасаар өгөх юм уу, электрон хэлбэрээр өгөх боломжтой, тийм даалгавартай байсан. ...Тухайн үед Л.О тендертэй холбоотой асуудлаар уулзаж байгаагүй.” гэв.

гэрч Б.А“...цехэд шаардлагатай ган бөмбөлөг цувих тоног төхөөрөмжийн техникийн тодорхойлолтыг манай инженерүүд гаргаад, миний хувьд хянасан, хоёр хуудастай техникийн тодорхойлолт бид бүхэн анх гаргаж өгч байсан.” гэв.

гэрч М.Д “...Тоног төхөөрөмж ирээд суурилуулж, үйлдвэрлэл явуулж эхлэхэд гарч байсан бэрхшээлүүдийг шийдвэрлэх явцад Отгончулуун даргын зүгээс “заавал ажиллуул, болго, бүтээ” гэж шахаж шаардсан зүйл огт байхгүй.” гэв.

 

Мөрдөн шалгах ажиллагааны үед цуглуулсан;

гэрч Д.З “...Ерөнхий захирлын шийдвэрээр үнэлгээний хороонд томилогдсон, ...таван компани тендерт оролцсон юм байна, тэгээд “Ц хамгийн бага үнийн санал ирүүлсэн тул шалгаруулах шийдвэр гарч, гэрээ байгуулах зөвлөмж гаргасан, ...би ган бөмбөлгийн техникийн даалгавар боловсруулах ажилд оролцоогүй.” гэсэн мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 20-23 дахь тал/,

гэрч Д.М “...Би “Ц захирал Б.Отгонбаатарыг мэдэхгүй, Э.Тэмүүжинг бол танина. Үнэлгээний хороонд цех, хэлтсүүдээс санал аваад Ерөнхий захирлын тушаалаар томилдог, тухайн үед энэ тендерт манай хэлтсийн дарга миний нэрийг өгсөн байсан тэгээд би үнэлгээний хороонд гишүүнээр орж ажилласан. Тендерт таван компани орж, тендерийн бичиг баримтын бүрдэл, ирүүлсэн материал зэргийг шалгаж үзээд хамгийн бага дүнгээр нь “Ц ХХК-г шалгаруулсан байдаг. Ган бөмбөлгийн цехээс ирүүлсэн техникийн даалгаварт тоног төхөөрөмжийн шаардлагыг нарийн тусгаагүй, ерөнхий байдлаар тусгасан байсан. ... цехийн инженерүүд болох Сумъяа, Анхбаяр нар тендерт оролцогч нарын техникийн тодорхойлолтыг үзээд “...“Ц тендер болох юм шиг байна” гэж байсан санагдаж байна, харин дарга Отгончулуун нь “Цирүүлсэн техникийн тодорхойлолтыг миний хажууд үзээгүй санагдаж байна. ...магадгүй үнэлгээний хорооны нарийн бичгийн дарга уншуулах, зөвлөгөө авах ажлыг зохион байгуулсан байж магадгүй. ...Ер нь бол захиалагч цехийн талаас “...“Ц тендер болохоор юм байна” гэхээр нь л хамгийн бага үнийн санал ирүүлсэн учир “Ц ХХК-ийг сонгон шалгаруулсан, захиалагч цехийн дарга болон бусад хүмүүсээс надад лав “...“Ц ХХК-ийг сонгон шалгаруул” гэж нөлөөлсөн зүйл байхгүй. ...Би техникийн талаас нь захиалагч цехийн тендерт гарган өгсөн техникийн тодорхойлолтыг оролцогч компанийн ирүүлсэн техникийн тодорхойлолттой нарийн харьцуулж мэдэхгүй байсан, мөн үнэлгээний хорооны бүрэлдэхүүнд бас айхтар мэдэх хүн байхгүй байсан учраас үнэлгээний хорооны нарийн бичиг захиалагч цехийн дарга Отгончулуунд хандаж зөвлөгөө авсан байх.” гэсэн мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 26-29, 32-33, 36-37 дахь тал/,

гэрч Д.Б “...би Ерөнхий захирал Х.Б тушаалаар үнэлгээний хорооны нарийн бичгийн даргаар ажилласан, миний санаж байгаагаар “А “Г” ХХК, “Э” ХХК, “С” ХХК, “Ц ХХК-иуд оролцсон, үнэлгээ хийхэд шаардлагад нийцсэн гурван компани байсан, миний санаж байгаагаар “А “Ц ХХК, “Э” ХХК байсан. ...“А “Ц ХХК, “Э” ХХК-аас хамгийн бага үнийн санал ирүүлсэн нь “Ц байсан учир сонгон шалгаруулсан. ...Техникийн тодорхойлолтыг хангасан баримтыг тендер ирүүлсэн компаниуд ирүүлсэн эсэх талаар үнэлгээний хороо тогтооход хэцүү, хүндрэлтэй байгаа тул механикийн талаас нь зөвлөх ажлын хэсэг байгуулж өгөх талаар ерөнхий захиралд бичгээр мэдэгдсэн, ерөнхий захирал ажлын хэсэг байгуулж өгөөгүй. Тэгэхээр нь цехийн А.О даргатай зөвлөлдөөд ямар компанийн тоног төхөөрөмж нийцэх талаар тодруулахад албан бусаар үнэлгээний хороонд санал ирүүлсэн, уг албан бус саналаар бол “Ц нийлүүлэх тоног төхөөрөмж болох тухай санал ирүүлж байсан. ...Тендер зарлагдаад оролцогч компанийн ирсэн материалыг хянаж байх үед би дангаараа Л.О даргад тендерт оролцогч компаниудын ирүүлсэн үйлдвэрлэгчийн нэрийг хүснэгт хэлбэрт оруулж танилцуулсан чинь “...“Suchuang” компанийн үйлдвэрлэж байгаа буюу “Цнийлүүлэх тоног төхөөрөмж нь манайд цехэд таарах юм байна” гэж хэлж байсан, би энэ талаар үнэлгээний хорооны дарга Өлзийхутагт, мөн үнэлгээний хорооны гишүүдэд “...“Ц нийлүүлэх тоног төхөөрөмж нь захиалагч цехийн авах гээд байгаа тоног төхөөрөмж мөн” гэж байгаа талаар танилцуулж байсан санагдаж байна. Тэгээд үнэлгээний хорооны бүрэлдэхүүн хамгийн бага үнийн санал ирүүлсэн гэж “Ц ХХК-ийг сонгон шалгаруулсан. Тендерийг зарлахаас өмнө А.О даргын зүгээс “Ц нийлүүлэх гэж байсан “Suchuang” компанийн үйлдвэрлэсэн тоног төхөөрөмжийг авах талаар гарын үсэггүй бичгийг үнэлгээний хороонд өгч байсан санагдаж байна, тэр бичиг нь тендерийн баримт бичигт байхгүй, гэхдээ надад өөрт байгаа байх, би бичиг баримтаа үзье.” гэсэн мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 40-43, 46-47 дахь тал/,

гэрч В.Ө “...үнэлгээний хороонд тоног төхөөрөмж авах гэж байгаа цехийн ажилтан нараас хүн ороогүй, арга ядаад бид нар тендерт ирүүлсэн техникийн тодорхойлолтыг цехийн дарга А.О-д уншуулахад “энэ тоног төхөөрөмж нь болохгүй юм байна” гэх зүйл албан ёсоор хэлээгүй. Миний зүгээс “Ц ирүүлсэн тендерийг ерөнхийд нь харсан, түүнээс биш яг нарийн хараагүй, харсан ч сайн ойлгохгүй л дээ.” гэсэн  мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 50-53 дахь тал/,

гэрч Ж.Г...Х.Б 2018 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн А/152 дугаартай тушаалын дагуу орж ажилласан. Тухайн ирсэн бичиг баримтыг шалгаж үзээд шалгуурт нийцсэн тендерүүдийн хамгийн бага үнэтэй тендерийг сонгосон санагдаж байна.” гэсэн мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 56-57 дахь тал/,

гэрч Э.Б “...Үнэлгээний хороонд Х.Б тушаалын дагуу орж гишүүнээр ажилласан, ...Тендерийн баримт бичгийн шаардлагыг “Ц ХХК, “Э” ХХК, “А” ХХК тус тус хангаж байсан бөгөөд “Ц ХХК-ийг хамгийн бага үнийн санал ирүүлсэн үндэслэлээр сонгон шалгаруулсан, ...“Ц цувих шугамуудаа нийлүүлсний  дараа туршилтаар ажиллуулсан чинь тоног төхөөрөмж нь шаардлага хангаж ажиллахгүй байсан. Миний мэдэж байгаагаар “Ц нийлүүлсэн тоног төхөөрөмж гурван сар ажиллаад үйлдвэрлэлийн процесс нь үндсэн үзүүлэлтдээ хүрэхгүй улмаас зогссон. “Ц нийлүүлсэн тоног төхөөрөмж нь хэвийн ажиллахын хувьд ажиллаж байсан хэдий ч үндсэн үзүүлэлтэд тусгагдсан хэмжээний ган бөмбөлгийг үйлдвэрлэж чадахгүй байсан юм. Үнэлгээний хорооны бүрэлдэхүүн оролцогч компанийн ирүүлсэн тендерийн техникийн тодорхойлолтыг нарийвчлан судлахад хүндрэлтэй байсан учир захиалагч цехээс зөвлөгөө авах шаардлага үүссэн, тэгээд миний санаж байгаагаар үнэлгээний хорооны нарийн бичгийн дарга Баярмаа захиалагч цехийн дарга А.О-д оролцогч компаниудыг танилцуулахад “...“Ц техникийн тодорхойлолт захиалагч цехийн шаардлага хангаж байгаа” талаар хариу өгсөн юм шиг байна билээ. Тэгээд захиалагч цех “Ц ХХК-ийг болж байна гэсэн учир үнэлгээний хорооны бүрэлдэхүүн хамгийн бага үнийн санал ирүүлсэн “Ц ХХК-ийг сонгон шалгаруулсан, захиалагч цехийн зүгээс “...“Ц техникийн тодорхойлолт таарахгүй байна” гэсэн бол сонгон шалгаруулахгүй байсан байх, ер нь бол үнэлгээний хорооны бүрэлдэхүүнд техник талаас дүгнэлт өгөх мэргэжилтэн байгаагүй учраас захиалагч цехийн даргад хандсан байдаг.” гэсэн мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 61-64, 67-68 дахь тал/,

гэрч Л.О “...Бадамсүрэн захирлын тушаал гарч би гишүүнээр ажилласан байх. ...миний санаж байгаагаар таван компани орж ирээд гурван компани үлдээд хамгийн бага үнийн санал ирүүлсэн “Ц ХХК-ийг сонгон шалгаруулсан. Нэгдүгээрт бага үнийн санал ирүүлсэн, хоёрдугаарт санхүүгийн чадавхи дээрээ тендерт нийцэж байсан санагдаж байна.” гэсэн  мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 71-74 дэх тал/,

гэрч Д.Т “...Тухайн үед энэ тендерт манай хуулийн хэлтсийн тэргүүлэх хуульч З.Жаргалмаа томилогдон ажиллаж байсан, тендер нээх үед З.Ж ээлжийн амралттай байсан учир би З.Ж ажлыг хавсран ажиллаж байсан. Тэгээд тухайн үед энэ тендерийн баримт бичгийг үнэлгээний хорооны нарийн бичиг Д.Баярмаа надад танилцуулаад, “асуудалгүй, энэ тендер болсон, чи Ж оронд гарын үсэг зурж өг” гээд надаар гарын үсэг зуруулж байсан санагдаж байна. ...Би тухайн үед “энэ чинь асуудал байхгүй биз, дараа нь янз бүрийн хэл, ам гарахгүй биз” гэж Д.Б асуухад “хамгийн бага үнийн саналтай компанийг сонгон шалгаруулсан” гэж хэлж байсан санагдаж байна. З.Жаргалмааг ээлжийн амралттай байх үед ажлыг нь намайг орлон ажиллах ч билүү хавсран ажиллах ч билүү Ерөнхий захирлын тушаал гарч байсан, харин тухайлсан тендер дээр З.Ж орлон ажиллах тушаал гарч байгаагүй. ...Материалтай танилцахад таван компани тендерт оролцож хамгийн бага үнийн санал ирүүлсэн “Ц ХХК-ийг сонгон шалгаруулж байсан юм байна, бусад шаардлагыг “Цхангаж байсан болоод шалгаруулсан байх. ...Техникийн тодорхойлолт зэргийг мэргэжлийн хүмүүс нь үзээд шийдвэр гаргадаг учраас тэр хүмүүст найдаад шалгаруулсан юм болов уу гэж бодож байна.” гэсэн мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 77-80 дахь тал/,

гэрч Э.Т “...найз Отгонбаатарын “Ц нь “Э” ТӨҮГ-аас 2018 онд зохион байгуулсан “Г” тендерт оролцсон, Отгонбаатар бид хоёр цехийн дарга А.Отгончулуун ахтай 2018 оны 6 дугаар сарын эхээр цех дээр буюу түүний өрөөнд нь очиж тендерт оролцож байгаа талаар хэлэхэд бид хоёрт “наад тендер чинь асуудалгүй, ах нь дэмжиж өгнө, манай цехийн захиалгын ажил учир үнэлгээний хорооны хүмүүст би хэлчихнэ” гэсэн. Тэр үед А.О ах надад “тендерийн ажлыг чинь ах нь зохицуулна, наад ажлыг чинь би өөрөө хүлээж авна.” гэхээр нь би түүнд “уг ажлыг бүтээгээд өгөх юм бол 55.000.000 төгрөг өгье.” гэхэд голоод байсан. А.О ах надад “тендерийг чинь зохицуулна, ахдаа 85.000.000 төгрөг өгчих” гэхээр нь би “тэгье ах, та харин дүүдээ уг тендерийг авахад туслах юм бол асуудалгүй.” гэж хэлсэн, А.Отгонбаатар бид хоёр А.Отгончулуун ахтай 85.000.000 төгрөгөөр тохирсон. Тэгээд тендер явагдаж тендерт “Цялсан учир би Отгонбаатар руу яриад “Отгончулуун ахад хэдэн төгрөг өгөхгүй бол болохгүй нь” гэхэд миний Худалдаа хөгжлийн банкны 407245111 дугаарын данс руу 150.000.000 төгрөг шилжүүлсэн, уг мөнгөнөөс бэлнээр 10.000.000 төгрөг аваад ...А.О ахын гэрийн гадаа нь очиж өгсөн, тухайн үед 20.000 төгрөгийн дэвсгэртээр 10.000.000 төгрөгийг банкны хар уутанд хийгээд А.Отгончулуун ахад өгөхөд “үлдэгдэл мөнгөнүүдээ даруй зохицуулаарай” гэж хэлээд гэр рүүгээ орсон. Дараа нь А.О ах Хаан банкны данс өгөөд тухайн данс руу “10.000.000 төгрөг шилжүүл” гэхээр нь 10.000.000 төгрөг шилжүүлсэн, би болон манай найз Отгонбаатар “Ц ХХК-ийг төлөөлж А.О-тай очиж уулзсан, харин А.О нь ган бөмбөлгийн тендерийг зохицуулаад бид хоёроос 85.000.000 төгрөг авахаар тохирсон нь үнэн, А.О-д 20.000.000 төгрөг өгсөн ба миний хувьд өөр хэн нэгэнд, үнэлгээний хорооны гишүүнд мөнгө төгрөг өгсөн зүйлгүй. ... цехийн дарга А.О-д хахууль өгсөн үйлдлээ хүлээн зөвшөөрч байна.” гэсэн мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 88-90 дэх тал/,

“...О бид хоёр 85.000.000 төгрөгөө өгч чадаагүй, 20.000.000 төгрөг л өгсөн учир тэрэндээ хорссон юм уу, бид хоёрын авч ирсэн тоног төхөөрөмж, цувих шугамын машин зэргийг удаа дараа голж, үйлдвэрээс янз бүрийн дүгнэлт гаргуулдаг байсан. ...бор өнгийн тэмдэглэлийн дэвтэр бол манай эхнэр Хонгорзулын гар тэмдэглэл ба тэмдэглэлийн дэвтрийн 10 дахь хуудасны баруун дээд булан хэсэгт бичигдсэн “Ц ган бөмбөлөг 10 сая О дарга” гэх бичгийг би бичсэн, тухайн үед А.О даргад өгсөн хахуулийн 10.000.000 төгрөгөө бичсэн. ... А.Отгончулуун нь надаас авсан 20.000.000 төгрөгөө 2018 оны сүүлээр /яг сар, өдрийг нь санахгүй байна/ ажлынхаа гадаа дуудаад, бэлнээр өгсөн. А. О дарга надад “мөнгийг чинь өгье, явах ёстой газраар нь явж байгаад учрыг нь олно, танай авч ирсэн тоног төхөөрөмж чинь болохгүй байна” гээд надад өгсөн. ...Би А.О-д 20.000.000 төгрөгийг зээлсэн зүйл байхгүй. ...манай нийлүүлсэн тоног төхөөрөмжийг буцаах санаатайгаар А.О надаас авсан 20.000.000 төгрөгөө буцаан өгсөн байх, 20.000.000 төгрөг буцаан өгөхдөө “ямар ч байсан эхний ээлжид надад өгсөн мөнгөө авч бай, ажил дууссаны дараа буцааж авъя, больё” гэж байсан.” гэсэн мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 88-90, 92, 96 дахь тал/,

гэрч Х.Б-н “...2019 оны намар шиг санагдаж байна, ...“Ц төлөөлөл болох хоёр залуу ирж миний албан өрөөнд уулзсан, тэр үеэрээ “...“Ц нийлүүлсэн тоног төхөөрөмжийг үйлдвэрээс хүлээн авахгүй, гологдолтой, ажиллахгүй гэх асуудлаар саатуулаад байна, энэ ажлаа дуусгахын тулд цехийн дарга А.О-д бэлнээр 20.000.000 төгрөгийн хахууль өгсөн, уг мөнгийг өгөхдөө өрөөнд хамт байх найзынхаа дансанд мөнгө шилжүүлээд найз нь А.О-д бэлнээр өгсөн” гэж хэлж байсан. Тэр үед би “акт гараагүй асуудал дээр зөвлөгөө өгөх боломжгүй, харин авлига албан тушаалтай асуудлыг тусгай мөрдөх байгууллага нь шалгах боломжтой, бид нарт энэ асуудлаар хэлж байгаа бол албан ёсоор нотлох баримтаар мэдээллээ өгөх юм бол бид нар үзнэ.” гэж хэлсэн.” гэсэн мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 99-100 дахь тал/,

гэрч Б.О “...цехийн дарга А.О-тай Эрдэнэт үйлдвэрт 2018 оны 7 дугаар сарын 06-ны өдөр цехед цуйх иж бүрэн шугам нийлүүлэх //302-17 тоот дугаартай гэрээ байгуулж тэр зарчмын шугамаар уулзаж явсан. Бусад байдлаар харилцаа холбоо байхгүй. Техникийн хэлтсийн дарга В.Ө-г танихгүй уулаж байгаагүй. Их барилгын хэлтсийн инженер Л.Б-г танина. 2017 онд баяжуулах хэсгийн 5, 6 дугаар сэкцийн урвалж тугнахын шалны засварын ажил дээр хяналтын инженер хийдэг байсан бөгөөд тэр үед таньдаг болсон. Ган бөмбөлгийн үнэлгээний хорооны нарийн бичгийн дарга байсан бөгөөд гэрээ байгуулах үед очиж уулзсан. Өөр байдлаар ямар нэгэн холбоо байхгүй. Хангамжийн хэлтсийн орлогч дарга Ж.Г гэх хүнийг танихгүй огт уулзаж үзээгүй. Хөгжлийн хэлтсийн тэргүүлэх инженер Д.М гэх танихгүй огт уулзаж үзээгүй. тэргүүлэх хуульч Д.Т гэх хүнтэй огт танихгүй уулзаж үзээгүй. хэлтсийн инженер Э.Б гэх хүнтэй уулзаж үзээгүй танихгүй. БҮ-ийн ҮТА-ны тэргүүлэх инженер Д.З гэх хүнтэй уулзаж үзээгүй танихгүй. инженер Л.О гэх хүнтэй уулзаж үзээгүй танихгүй. МАМБХ-ийн гишүүн Д.Э гэх хүнтэй уулзаж үзээгүй танихгүй...Ганбөмбөлгийн тендерт Тэмүүжин бид хоёр хамтарч ажиллахаар болоод тендерт сонгон шалгарах юм бол А.О-д 85.000.000 төгрөгийг өгөхөөр тохиролцсон. Тендерийн санхүүжилтээс орж ирсэн мөнгөнөөс 20.000.000 төгрөгийг Тэмүүжинд шилжүүлээд цааш нь А.О ахад өгсөн... Манай компанийн санал болгож байгаа тоног төхөөрөмж “Э техникийн нөхцөлтэй харьцуулж үзэхэд 1.8 дахин илүү буюу чанарын шаардлага хангаж байсан. Энэхүү тендерт таван компани оролцсон бөгөөд манай компанийн үнийн санал хамгийн бага үнийн саналтай, тендерийн материал “Э” ТӨҮГ-ын шаардлагыг хангаж байсан.” гэсэн мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 107-109 дэх тал/,

гэрч С.С “...Тухайн үед цехийн дарга А.О-с техникийн тодорхойлолт боловсруулж байхад хэрхэн боловсруулах талаар санал хэлж байсан, гэхдээ яг ямар заалт дээр нь ямар санал хэлж байсан талаар санахгүй байна. ...ер нь бол техникийн шаардлагад нийцсэн эсэх асуудлыг удирдлага буюу дарга А.Отгончулуун л шийднэ. Намайг тус цехэд яг ажиллаж байх үед “Ц нийлүүлсэн тоног төхөөрөмжийг угсарч байсан, тэр үед ган бөмбөлөг цувих ажил нь хэвийн явагдахгүй, хэлбэргүй, гологдол ган бөмбөлөг гарах асуудал үүсэж байсан. Ер нь “Ц нийлүүлсэн тоног төхөөрөмж манай цехээс боловсруулан техникийн тодорхойлолтын өгөгдлүүдийг хангаж байсан ч технологи талдаа алдаа гарч байсан юм шиг байна билээ, гэхдээ миний зүгээс сайн мэдэхгүй байна. Тоног төхөөрөмжийг угсарч байсан Хятад улсын мэргэжилтэн нар “танай үйлдвэрийн бэлдэц халаах зуух нь “Ц нийлүүлж буй тоног төхөөрөмжтэй таарахгүй, жигд халахгүй байна” гэх зүйл ярьж байсан.” гэсэн мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 113-115 дахь тал/,

гэрч Б.А “...Нэгдүгээрт, уг компанийн нийлүүлсэн тоног төхөөрөмж бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадал нь техникийн шаардлагад хүрч ажиллаагүй,

хоёрдугаарт, үйлдвэрлэлийн явцад тоног төхөөрөмжид эвдрэл, гэмтэл их гарч байсан. Үнэлгээний хорооны ажилд би огт оролцдоггүй.” гэсэн мэдүүлэг /7 дахь   хавтаст хэргийн 175-176 дахь тал/,

гэрч М.Д “...2018 оны 12 дугаар сард уг компанийн нийлүүлсэн тоног төхөөрөмжийг суурилуулаад, залган 2019 оны 1 дүгээр улирлыг хүртэл бүтэн ажиллуулсан. Бүтэн улирлын хугацаанд манай цех 7000-8000тн ган бөөрөнцөг үйлдвэрлэх боломжтой байдаг атал уг компанийн нийлүүлсэн тоног төхөөрөмжөөр түүний талд хүрэх хэмжээний ган бөөрөнцөг үйлдвэрлэсэн, ...нэг улирлын хугацаанд ажиллуулахад их олон тооны эвдрэл гарсан. ...тендерийн техникийн тодорхойлолт боловсруулах ажилд өөрийн ажил, үүргийн чиглэлийн дагуу оролцож байсан.” гэсэн мэдүүлэг /7 дахь хавтаст хэргийн 179-180 дахь тал/,

А.О яллагдагчаар өгсөн “...тендер сонгон шалгаруулалтад миний бие болон захиалагч талаас хүмүүс оролцоогүй, тендерийн сонгон шалгаруулалтын шийдвэрт би ямар ч оролцоогүй. Манай цех тоног төхөөрөмжийг нийлүүлсэн компанитай хамтарч угсарч, залгалтын ажил хийх үүрэгтэй, ажиллах ажлын байр ажлын нөхцөлийг нь хангаж өгөх, өргөн тээвэрлэх машин механизмаар туслах, агааржуулалт хийх нөхцөл байдлыг хангах үүрэгтэй ажиллаж байсан. Гэрээ байгуулах, аливаа нэг тендерт нөлөөлөх процедур байгаагүй, би яах аргагүй үйлдвэрийн шаардлагаар ган бөөрөнцөг цувих ирж бүрэн шугамын техникийн тодорхойлолтыг боловсруулж батлуулан, үнэлгээний хороонд өгсөн. Тэрнээс цаадах гарах шийдвэр надад ямар ч хамаагүй, зөвхөн үнэлгээний хороо шийддэг,  ...би ирсэн тоног төхөөрөмжийг хятад мэргэжилтнүүдтэй угсрах ажилд туслалцаа үзүүлэх үүрэгтэй, тоног төхөөрөмж нь хүчин чадлын шаардлага хэрэгцээг хангаж чадахгүй байсан учраас энэ тоног төхөөрөмжийн талаар үйлдвэрийн техникийн зөвлөлд асуудлыг оруулсан, “Ц хүмүүс надад гомдсондоо энэ асуудлыг хийгээд байна. Техникийн зөвлөлөөс энэ тоног төхөөрөмж нь шаардлага хангахгүй байгаа тул хуулийн хэлтсээр асуудлыг шийдвэрлүүлэх шийдвэр гаргасан, энэ шийдвэр гарсны дараагаар хуулийн хэлтсийн хуульч нартай үйлдвэрийг төлөөлөх итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр би томилогдон, шүүх дээр ажиллаж байна. ...Тэмүүжингээс хахууль аваагүй, зээл аваад буцаан өгсөн, тэгсэн зээлийг миний ажил, үүрэгтэй холбох нөхцөл үүсгэж байна. ...би 85.000.000 төгрөг шаардаагүй, “Ц ХХК-аас 20.000.000 төгрөг аваагүй. Би эхнэртэйгээ сургалтын төлбөр ярьж байхад өрөөний гадаа Тэмүүжин байсан юм шиг байна билээ, тэгээд Тэмүүжин сонсоод “надаас мөнгө авч болно” гэх саналыг тавьсан, би 2018 оны 8 дугаар сарын дундуур Тэмүүжингээс 10.000.000 төгрөгийг бэлнээр, 10.000.000 төгрөгийг дансаар авсан санагдаж байна, эхнэр билүү охины дансаар мөнгө авсан байж магадгүй, сайн санахгүй байна. 20.000.000 төгрөгөөс охин Нарангоогийн Солонгос Улсын сургуулийн сургалтын төлбөрт 12.000.000 төгрөг билүү 13.000.000 төгрөгийг зарцуулсан, үлдэгдэл мөнгийг охины сургуулийн бусад зардалд зарцуулсан. Тэмүүжин “надаас 20.000.000 төгрөг аваад хэрэглээд бололцоотой үедээ өгөхгүй юу” гэсэн, яг буцаан өгөх хугацаа тохирсон зүйл байхгүй, 2019 оны 1 дүгээр сарын дундуур ажлын гадаа Тэмүүжингийн машин дотор түүнд 20.000.000 төгрөгийг бэлнээр өгсөн, тэр үед “Ц нийлүүлсэн тоног төхөөрөмжийн угсралт явагдаж байсан. Тэгсэн Тэмүүжин “та наад мөнгөө өөртөө үлдээчих, өөрөө хэрэглэ, харин энэ “Цасуудал дээр болохгүй байгаа асуудлыг шийдэж өгөөрэй” гэхээр нь би шууд татгалзаад машинаас нь буусан. ...Би цехийн даргын хувьд хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа, тоног төхөөрөмжийн найдвартай, аюулгүй ажиллагааг хангах үндсэн үүрэгтэй, “Ц нийлүүлсэн тоног төхөөрөмж техникийн шаардлагад нийцэхгүй удаа дараа эвдрэл гарч байсан учир би санаачлан ерөнхий захирлын орлогч буюу үйлдвэр эрхэлсэн захирал Т.Батмөнхөд “тоног төхөөрөмж шаардлага хангахгүй байна, техникийн зөвлөлийг хуралдуулан өгөх” асуудлыг хэлж байсан. Тэгээд захирлын хэлсний дагуу би техникийн зөвлөлийн актыг бүрдүүлж, техникийн зөвлөлөөр асуудлыг хэлэлцүүлж, чиглэл хариуцсан захирлаар батлуулан гэрээг цуцлан хуулийн хэлтэст шилжүүлэх шийдвэр гарсан. Үндсэн болон туслах тоног төхөөрөмж дээр эвдрэл их гарч байсан, мөн угсралт, гагнуурын ажил буруу хийгдсэн учраас эвдрэх үндэс болж байсан, чанаргүй тоног төхөөрөмж байсан учраас ачааллаа дийлэхгүй сууриараа хагарч байсан. ...Би хэнийг хохироочихоод байгаа юм, ...хувь хүнээс зээл аваад буцаан төлсөн, хахууль аваагүй.” гэсэн мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 12-15 дахь тал/,

 “...2018 оны 6 дугаар сарын 04-ний өдөр “Э Ган бөмбөлөгийн цехийн бөмбөлөг цувих иж бүрэн шугам нийлүүлэх ажлыг сонгон шалгаруулах үнэлгээний хорооны эрх бүхий албан тушаалтнууд нь тухайн сонгон шалгаруулалтыг зохион байгуулж явуулахдаа эрх мэдэл, албан тушаалаа ашиглан өөрийн хамаарал бүхий компанид давуу эрх олгон шалгаруулсан.” гэх мэдээллийг 2021 оны 6 дугаар сарын 23-ны өдөр Орхон аймаг дахь Цагдаагийн газар хүлээн авсан тухай Эдийн засгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Э.Ц тэмдэглэл /1 дэх хавтаст хэргийн 20 дахь тал/,

“Э дарга Х.Б 2021 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 117/647 дугаартай, “Баримт хүргүүлэх тухай” албан бичгээр Орхон аймаг дахь Цагдаагийн газарт хүргүүлсэн, 2018 оноос хойшхи ..... иж бүрэн шугам худалдан авахтай холбоотой хурлын тэмдэглэлийн хуулбарууд /1 дэх хавтаст хэргийн 35-58 дахь тал/,

“Э 2018 оны 6 дугаар сард зарласан .............  тендерийн баримт бичгүүд /1 дэх хавтаст хэргийн 59-121 дэх тал/,

“Э” хязгаарлагдмал хариуцлагатай компанийг төрийн өмчит үйлдвэрийн газар болгон өөрчлөн байгуулах тухай 2019 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 102 дугаартай, Монгол Улсын Засгийн газрын тогтоол, уг тогтоолын хавсралт “Э” ТӨҮГ-ын дүрэм /2 дахь хавтаст хэргийн 101-105 дахь тал/,

Нэгжлэг хийх ажиллагаагаар Э.Т оршин суух хаягаас хураан авсан гэмт хэргийн ул мөр агуулсан улаан, хүрэн өнгийн тэмдэглэлийн дэвтрийг эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /2 дахь хавтаст хэргийн 137 дахь тал/,

“Ц эзэмшлийн Худалдаа хөгжлийн банкны ............. тоот данс,

“Ц захирал Б.О-н эзэмшлийн Худалдаа хөгжлийн банкны .............. тоот данс,

Э.Т-н эзэмшлийн Худалдаа хөгжлийн банкны ......... тоот данснуудад үзлэг хийсэн тухай тэмдэглэл /2 дахь хавтаст хэргийн 184-185 дахь тал/,

Э.Т-н эзэмшлийн Худалдаа хөгжлийн банкны ......... тоот дансны хуулга /5 дахь хавтаст хэргийн 13-22 дахь тал/,

эд зүйлд буюу улаан, хүрэн өнгийн тэмдэглэлийн дэвтэрт үзлэг хийсэн тэмдэглэл /2 дахь хавтаст хэргийн 187-191 дэх тал/,

“Э дарга А.О-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдрөөр дуусгавар болгож, мөн өдрөөс “Э” ТӨҮГ-ын цехийн даргаар томилон ажиллуулах тухай тус газрын Ерөнхий захирлын 2019 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн Б/497 дугаартай тушаал /3 дахь хавтаст хэргийн 45  дахь тал/,

“Э” ТӨҮГ-ын даргын ажлын байрны тодорхойлолт /3 дахь хавтаст хэргийн 60-62 дахь тал/,

“Э Ерөнхий захирал Х.Б, “Ц захирал Б.О нарын 2018 оны 7 дугаар сарын 06-ны өдөр байгуулсан 1.070.606.500 төгрөгийн төсөвт өртөг бүхий 2/304-18 дугаартай, “Г” худалдах, худалдан авах гэрээний хуулбар /4 дэх хавтаст хэргийн 5-13 дахь тал/,

“Э Ерөнхий захирал Х.Б 2018 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн А/152 дугаартай, “Үнэлгээний хороо байгуулах тухай” тушаал /4 дэх хавтаст хэргийн 18 дахь тал/,

Г нийлүүлэгчийг сонгон шалгаруулах ИБХ-ТТ/9-2018-1.19.3 дугаартай, тендерийн бичиг баримтууд болон үнэлгээний хорооны дарга, нарийн бичгийн талаарх мэдээлэл бүхий баримтууд /4 дэх хавтаст хэргийн 17-77 дахь тал/,

Булган аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хянагдаж байгаа, “Э” ТӨҮГ-ын нэхэмжлэлтэй иргэний хэрэгт үзлэг хийсэн тухай мөрдөгчийн тэмдэглэл /7 дахь хавтаст хэргийн 181-250, 8 дахь хавтаст хэргийн 1-55 дахь тал/,

Ган бөмбөлөг цувих иж бүрэн шугам болон дулаан боловсруулалтын амралтын зуухны иж бүрдлийг хүлээн авсан тухай акт /7 дахь хавтаст хэргийн 235 дахь тал/,

Тендерийн гэрч Д.Б-с гаргаж өгсөн,

үнэлгээний хорооны дарга, техникийн хэлтсийн орлогч дарга В.Өлзиийтхутаг танаа гэх хаягтай, “Ган бөмбөлгийн цехийн их барилгын хэлтсээр хийгдэх ажлуудын талаарх мэдээлэл” гэсэн гарчигтай 2 хуудас баримт /2 дахь хавтаст хэргийн 205-206 дахь тал/ зэрэг болно. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд түүний гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үнэлж дүгнэв.

Шүүгдэгч А.О-ны гэм буруутай эсэх талаар:

Хавтаст хэрэгт цуглуулсан, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудыг дүгнэвэл;

шүүгдэгч А.О нь “Э Ерөнхий захирлын 2016 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн Б/825 дугаартай тушаалаар, Э цехийн даргаар томилогдсон байна.

“Э Ерөнхий захирлын 2018 оны 3 дугаар сарын 01-ний өдөр тус компанийн А/152 дугаартай тушаалаар, 2018 оны Хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд тусгагдсан тоног төхөөрөмжийн угсралт, шинэчлэлтийн 12 ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийн үнэлгээний хорооны дарга, нарийн бичгийн дарга, гишүүдийг томилжээ.

Үүний дараа 2018 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр “Г” ИБХ-ТТ/9-2018-1.19.3 дугаартай тендер сонгон шалгаруулалт зарлагдаж,

сонгон шалгаруулалтад “Г” ХХК, “С” ХХК, “Э” ХХК,А “Ц ХХК-иуд оролцсон байх бөгөөд үнэлгээний хороо нь 2018 оны 5 дугаар сарын 28-ны өдөр хуралдаж, хамгийн бага үнийг буюу 1.070.606.500 төгрөгийн санал ирүүлсэн үндэслэлээр “Ц ХХК-ийг шалгаруулж, гэрээ байгуулах зөвлөмжийг гаргаж байжээ.

Улмаар “Э Ерөнхий захирал Х.Б, “Ц захирал Б.О нарын хооронд 2018 оны 7 дугаар сарын 06-ны өдөр 1.070.606.500 төгрөгийн төсөвт өртөг бүхий 2/304-18 дугаартай, “Г худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаж,

уг гэрээний эхний санхүүжилт болох эхний 321.181.950 төгрөг 2018 оны 8 дугаар сарын 10-ны өдөр “Ц Худалдаа хөгжлийн банкны .................. дансанд шилжиж орж ирснийг нотлох дансны хуулга бүхий баримт хуурцаг хэлбэрээр хэргийн материалд авагдсан байна. 

Хяналтын прокурор шүүгдэгч А.О-г “...“Цашиг сонирхлын үүднээс, “захиалагч цехийн даргын хувиар тус компанийг тендер сонгон шалгаруулалтад дэмжинэ” гэж амласан.” гэж, 

“...“Ц нийлүүлэх тоног төхөөрөмжийг сонгон шалгаруулах талаар гарын үсэггүй бичгийг үнэлгээний хороонд өгсөн.” гэж,

“...85.000.000 төгрөг өгөхийг “Ц захирал Б.О болон тендер сонгон шалгаруулалтад хамтран оролцогч Э.Т нараас шаардсан.” гэж,

“...“худалдах, худалдан авах гэрээ”-ний эхний санхүүжилт болох 321.181.950 төгрөгөөс Э.Т-р дамжуулан 2018 оны 8 дугаар сарын 14-ний өдөр 20.000.000 төгрөгийн хахууль авсан.” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, түүнд холбогдох эрүүгийн хэргийг шийдвэрлүүлэхээр тус шүүхэд ирүүлжээ.

“Авлига” гэдэг нь Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан этгээд албан тушаалын эрх мэдлээ хувийн ашиг хонжоо олоход урвуулан ашиглах, бусдад давуу байдал олгох, иргэн, хуулийн этгээдээс тэрхүү хууль бус давуу  байдлыг олж авах үйлдэл, эс үйлдэхүйгээр илрэх аливаа эрх зүйн зөрчил байдаг бөгөөд “хахууль авах” болон “давуу байдал олж авах” гэдэгт албан тушаалтан өөрийн албаны чиг үүрэгтэй холбогдуулан хээл хахууль авсан, шаардсан, эсхүл авахыг зөвшөөрсөн байхыг ойлгоно.

Аливаа хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар мөрдөгч, прокурор нь нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй бөгөөд хуульд заасан энэхүү үүргээ хэрэгжүүлсний эцэст хэргийг шүүхэд шилжүүлж, шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлүүлнэ.

Шүүх хуралдааны үед тогтоогдсон хэргийн талаарх нөхцөл байдлыг дурьдвал,

Прокурор яллах дүгнэлтдээ:

1. “...“Цашиг сонирхлын үүднээс, “захиалагч цехийн даргын хувиар тус компанийг тендер сонгон шалгаруулалтад дэмжинэ гэж амласан”, 85.000.000 төгрөг өгөхийг шаардсан.” гэжээ.  

“Э ____ захирал Х.Б-н 2018 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн А/152 дугаартай тушаалаар томилогдсон тендерийн үнэлгээний хорооны гишүүдийн хуралдаан 2018 оны 5 дугаар сарын 28-ны өдөр болж, “Ц ХХК-ийг сонгож шалгаруулсны дараа 2018 оны 6 дугаар сарын эхээр гэрч Э.Т, Б.О нар нь _________ цехэд шүүгдэгч А.О-ны ажлын өрөөнд ирж уулзаж байсан болох нь;

мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүх хуралдааны үед өгсөн гэрч Э.Т, Б.О, шүүгдэгч А.О нарын мэдүүлгүүдээр тогтоогдоно.

Хэргийн материалд гэрч Э.Т “...Отгонбаатар бид хоёр А.О ахтай 2018 оны 6 дугаар сарын эхээр _____ цех дээр буюу түүний өрөөнд нь очиж, тендерт оролцож байгаа талаар хэлэхэд бид хоёрт “наад тендер чинь асуудалгүй, ах нь дэмжиж өгнө, манай цехийн захиалгын ажил учир үнэлгээний хорооны хүмүүст би хэлчихнэ” гэсэн. Тэр үед А.О ах надад “тендерийн ажлыг чинь ах нь зохицуулна, наад ажлыг чинь би өөрөө хүлээж авна.” гэхээр нь би түүнд “уг ажлыг бүтээгээд өгөх юм бол 55.000.000 төгрөг өгье.” гэхэд голоод байсан. А.О ах надад “тендерийг чинь зохицуулна, ахдаа 85.000.000 төгрөг өгчих” гэхээр нь би “тэгье ах, та харин дүүдээ уг тендерийг авахад туслах юм бол асуудалгүй.” гэж хэлсэн.” гэх,

гэрч Б.О “...___________ тендерт Тэмүүжин бид хоёр хамтарч ажиллахаар болоод тендерт сонгон шалгарах юм бол А.О-д 85.000.000 төгрөгийг өгөхөөр тохиролцсон.” гэх мэдүүлгүүд тус тус авагдсан байна.

Прокурор яллах дүгнэлтийн хавсралтдаа “...гэрч Э.Т, Б.О нарыг шүүх хуралдаанд оролцуулах.” саналтайгаа дурьдсан тул шүүх прокурорын саналыг хүлээн авч, шүүх хуралдаанд тэднийг оролцуулан мэдүүлэг авахад мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлгүүдээ өөрсдөө няцаан үгүйсгэж,

гэрч Э.Т “...Тендерийн сонгон шалгаруулалт явагдаж байх үед Отгончулуунтай уулзаагүй, сүүлд “Хятадын ийм компаниас тоног төхөөрөмж авах гэж байна, одоо яах уу, энэ шаардлага хангаж байна уу, танайхаас хүн явуулж Хятадад очиж үзээч, одоо захиалаад мөнгийг нь өгөх гэж байна” гэж уулзаж, зөвлөгөө авч байсан. ...манай авч ирсэн тоног төхөөрөмжийг О дарга “энэ яагаад ч шаардлага хангахгүй” гээд хүчилсээр байгаад аваагүй, түүнээс хойш 2023 он хүртэл 4, 5 жил яваад манайх мөнгөө авч чадахгүй “Э” ТӨҮГ-аас 540.000.000 төгрөг авах гээд шүүхдэлцэж явсан, сүүлдээ арга мухардаад би “та ч ёстой хогийн эр байна даа, би таныг АТГ-аар шалгуулж энэ материалд тусгаж оруулна, анх ярьснаасаа зөрөөд, та тусалж дэмжинэ гэж байсан, та хүчээр манай материалыг гаргаж хаялаа шүү” гэж хэлж байсан. ...Тухайн үед АТГ-аас ирээд байцаалт аваад шалгасан, би 2018 оноос хойш мөнгөө авч чадахгүй, өчнөөн өр зээлтэй, хүү төлж явж байсан, хорсоод “та ч үнэн хогийн юм даа” гээд тухайн үед тааралдахдаа хэлж байсан, дургүй хүрээд өнгөрсөн өвөл байцаалт авахад “20.000.000 төгрөг өгсөн” гээд хорссондоо хэлсэн, энэ хүнийг чадах гэсэн юм, ... От дарга 85.000.000 төгрөг өгөхийг шаардсан зүйл байхгүй.” гэж,

гэрч Б.О “...Тендер сонгон шалгаруулалт явагдаж байх үед Тэмүүжин бид хоёр энэ хүнтэй огт уулзаагүй, би Б.Отгонбаатарын өмнөөс, “Ц компанийн өмнөөс О даргад 100 төгрөг ч өгнө гэсэн яриа хийгээгүй, ...би одоо үнэнээ хэлье, 2023 оны 1 дүгээр сарын сард байх АТГ-с “гэрчийн мэдүүлэг авъя” гээд дуудсан, “...“Э” ТӨҮГ-ын хойд талын хашааны өнцөг дээр хүрээд ир” гэж дуудсан, очиход надаас “утсаа өг” гээд утсыг маань авсан, “прокурорын зөвшөөрөлтэй танайд нэгжлэг хийнэ” гээд манай гэрт очиж нэгжлэг хийсэн, нэгжлэг хийгээд “Э” ТӨҮГ-ын хойд талын гуанзанд хоол идээд 2 цаг болж байхад “гэрчийн мэдүүлэг авна” гээд хоёр давхарт оруулсан, хоёрт давхарт орохдоо бүх үнэнээ хэлсэн, “би Отгончулуун гэдэг хүнийг танихгүй” гэдгийг хэлсэн, намайг тэр үед мэдүүлэг өгч байхад “Т гэдэг хүн ийм юм бичсэн байна” гээд оруулж ирж үзүүлсэн, “би өгөөгүй шүү дээ” гэж мөрдөн байцаагчид хэлсэн, мөрдөн байцаагч сонсонгуутаа “та ингээд байх юм бол таныг хэрэг илрүүлэхэд саад учруулсан гээд цагдан хорино шүү” гэж тулгаж хэлсэн, мөрдөн байцаалт явагдаж байх хугацаанд тухайн орчин нь бичлэг хийгдэж байж тухайн хүний дуу, дүрс бичлэг хийж үнэн худал ярьж байгааг хянадаг болов уу гэж харж байсан, дуу дүрсний бичлэг нэг ч зүйл хийгээгүй, цагаан дээр хараар бичсэн зүйлийг авах юм байна гэж харж байсан. Би Ган бөмбөлгийн цехийн дарга Отгончулуунд “намайг тендерт шалгаруулаад өгөөч” гэж мөнгө өгч байсан удаа байхгүй, энэ хүнтэй тийм харилцаа үүсгэж байсан ч удаа байхгүй, ...О гэдэг хүнтэй Эай гэрээ байгуулсны дараа Т гэдэг хүнтэй хамт очиж уулзсан. ...Миний өгсөн мэдүүлэг 100 хувь үнэн зөв, худал мэдүүлэг өгсөн бол хуулийн хариуцлага хүлээхэд бэлэн байна.” гэж тус тус мэдүүлсэн. 

Гэрч Э.Т, Б.О, шүүгдэгч А.О нар нь анхнаасаа цехийн даргын өрөөнд хэзээ уулзсан талаар удаа, дараа тогтвортой мэдүүлдэг, тэдний мэдүүлгүүдээр тухайн уулзалт нь 2018 оны 5 дугаар сарын 28-ны өдрөөс хойш буюу тендер сонгон шалгаруулалтын дараа болсон нь тогтоогдож байх тул нэгэнт тендерт шалгарсан компанийг “тендер сонгон шалгаруулалтад дэмжинэ” гэж амлах, улмаар 85.000.000 төгрөг өгөхийг шаардсан гэж дүгнэх боломжгүй.

          2. “...тендер сонгон шалгаруулалтын үнэлгээний хорооны нарийн бичгийн дарга Д.Баярмаа тус тендерт оролцогч компаниудын ирүүлсэн үйлдвэрлэгчийн нэрсийг хүснэгт хэлбэрт оруулан танилцуулахад нь “Цашиг сонирхлын үүднээс “Suchuang” компанийн үйлдвэрлэсэн буюу “Цнийлүүлэх тоног төхөөрөмжийг сонгон шалгаруулах талаар гарын үсэггүй бичгийг үнэлгээний хороонд өгсөн.” гэжээ.

          Мөрдөн шалгах ажиллагааны үед гэрч Д.Б-н өгсөн “...А.О даргатай зөвлөлдөөд ямар компанийн тоног төхөөрөмж нийцэх талаар тодруулахад албан бусаар үнэлгээний хороонд санал ирүүлсэн, уг албан бус саналаар бол “Ц нийлүүлэх тоног төхөөрөмж болох тухай санал ирүүлж байсан. ... Тендерийг зарлахаас өмнө А.О даргын зүгээс “Ц нийлүүлэх гэж байсан “Suchuang” компанийн үйлдвэрлэсэн тоног төхөөрөмжийг авах талаар гарын үсэггүй бичгийг үнэлгээний хороонд өгч байсан санагдаж байна, тэр бичиг нь тендерийн баримт бичигт байхгүй, гэхдээ надад өөрт байгаа байх, би бичиг баримтаа үзье.” гэх мэдүүлэг,

мөн түүний гаргаж өгсөн, “________________ дарга, техникийн хэлтсийн орлогч дарга В.Ө танаа” гэх хаягтай, “Ган бөмбөлгийн цехийн __________ хэлтсээр хийгдэх ажлуудын талаарх мэдээлэл” гэсэн гарчигтай, ГБЦ-ийн дарга А.О гэсэн бичгийг үндэслэн мөрдөх ажиллагаа явуулжээ.

“Э Ерөнхий захирлын 2018 оны А/152 дугаартай тушаалаар байгуулагдсан тендерийн үнэлгээний хороо 2018 оны 3 дугаар сарын 23-ны өдөр хуралдаж, тус хурлаар “Э хөрөнгөөр ________________ цехэд ган бөмбөлөг цувих иж бүрэн шугам суурилуулах ажлыг худалдан авах тендерийн бичиг баримтыг боловсруулахад шаардагдах худалдан авах ажиллгааны журам, техникийн тодорхойлолт, тендерт оролцогчийн чадварыг үнэлэх, тендерт оролцогчдод тавих шаардлага, шалгуур үзүүлэлтүүд, гэрээний нөхцөлийн тухай, тендерийн баталгааны тухай ярилцаад,

 

үнэлгээний хорооны дарга В.Ө “...техникийн тодорхойлолтыг батлуулаад ирүүлсэн, бид дахин шалгаж үзүүлэхээр Ган бөмбөлгийн цехэд үүрэг өгөөд саналыг нь авсан.” гэж хэлж байсан нь тухайн хурлын тэмдэглэлд тусгагдсан байна.

Мөн шүүх хуралдааны үед;

шүүгдэгч А.О “...үнэлгээний хорооны дарга Ө “...та бүхэнд техникийн тодорхойлолтоос гадна хийсэн судалгаа байна уу” гэсэн асуулгыг явуулж байсан, үүний дагуу гурван сарын эхээр бид Өлзийхутаг даргад албан бус, электрон хэлбэрээр хийж байсан судалгааг өгч байсан.” гэж,

гэрч Д.Б “...“Suchuang” компани гэдэг нь англиар, монголоор гээд янз бүрээр бичигдээд байсан, “судалсан байгаа англи дээр бичсэн компанийн нэр манай энд байгаа нэртэй тохирч байна уу” гэдгийг тааруулах үүднээс тодруулсан, ... Тендерийн үнэлгээний хорооны дарга, техникийн хэлтсийн орлогч дарга В.Ө-г танаа гэх хаягтай, “____________ цехийн их барилгын хэлтсээр хийгдэх ажлуудын талаарх мэдээлэл” гэсэн гарчигтай хоёр хуудас баримтыг үнэлгээ хийгдэхээс өмнө, тендер шалгаруулалтаас өмнө, нэмэлтээр, мэйлээр, техникийн тодорхойлолт боловсруулах явцад Ган бөмбөлгийн цехээс авсан. ...бид техникийн тодорхойлолттой холбож байгаа болохоос биш үнэлгээний явцад Л.Отгончулуун даргаас аваад ашиглаад байгаа баримт биш, ...буруу техник авчих юм биш байгаа гэж болгоомжилсон.” гэж,

гэрч В.Ө “..үнэлгээний хороо ажлуудыг үнэлэхтэй холбоотойгоор бүх цехүүдээс тодотгол авсан, “юу авах гэж байгаа, яаж судалсан талаар ямар бичиг баримт байна” гэсэн, яагаад гэвэл бидний гол зорилго бол тэр цехэд “хэрэггүй юм авчих юм биш байгаа” гэж айсан, ...компаниуд дотроос техникийн тодорхойлолтод тохирсон гэж үзээд хамгийн бага үнийн дүнтэй “Ц компанийг сонгож байсан. ...компанийг сонгоход ямар нэгэн хүний захиас, даалгавар, нөлөөлөл байгаагүй. ... Үнэлгээний хороо техникийн тодорхойлолт бичих эрхтэй, бидний хувьд техникийн тодорхойлолт бичээгүй учраас техникийн тодорхойлолттой холбоотой тодруулга авахыг зөв гэж үзсэн. ...Үнэлгээний хорооны бүх бичиг цаастай холбоотой баримтууд нарийн бичгийн дарга Баярмаагаар дамждаг байсан, бидний өгсөн асуулгын хариуг Л.О цаасаар өгөх юм уу, электрон хэлбэрээр өгөх боломжтой, тийм даалгавартай байсан. ...Тухайн үед Л.О-тай тендертэй холбоотой асуудлаар уулзаж байгаагүй.” гэж тус тус мэдүүлэв.

Шүүх хуралдаанд “___________ цехийн Их барилгын хэлтсээр хийгдэх ажлуудын талаарх мэдээлэл” гэсэн гарчигтай, ГБЦ-ийн дарга А.О гэсэн бичгийг шинжлэн судлахад, уг бичигт тендер сонгон шалгаруулалтад оролцож байгаа нэр бүхий таван компаниудын нэрс огт дурьдагдаагүй, мөн “Ц нийлүүлэх тоног төхөөрөмжийг сонгож, шалгаруул гэсэн үүрэг чиглэл өгсөн, санал болгосон зүйл байхгүй байх бөгөөд харин удирдлагаас өгсөн, мөн өөрийн ажил үүргийн дагуу хийсэн болон хийгдэх ажлын талаар судалгаа хийсэн байдлаа дурьдаж бичиж байжээ.  

3. “худалдах, худалдан авах гэрээ”-ний эхний санхүүжилт болох 321.181.950 төгрөгөөс Э.Тэмүүжингээр дамжуулан 2018 оны 8 дугаар сарын 14-ний өдөр 20.000.000 төгрөгийн хахууль авсан.” гэжээ.

“Э” ТӨҮГ-аас “худалдах, худалдан авах гэрээ”-ний эхний санхүүжилт болох 321.181.950 төгрөг 2018 оны 8 дугаар сарын 10-ны өдөр “Ц Худалдаа хөгжлийн банкны ____________ дансанд шилжүүлсэн, 

“Ц ХХК-аас 170.000.000 төгрөг 2018 оны 8 дугаар сарын 11-ний өдөр гэрч Б.О-н Худалдаа хөгжлийн банкны ................. дансанд шилжүүлсэн, 

гэрч Б.О-с 150.000.000 төгрөг 2018 оны 8 дугаар сарын 11-ний өдөр гэрч Э.Т-н Худалдаа хөгжлийн банкны ............. дансанд шилжүүлсэн талаар дансны хуулга бүхий баримтууд цаасан болон хуурцаг хэлбэрээр хэргийн материалд авагдсан байна. 

Хэрэгт цуглуулсан Худалдаа хөгжлийн банкны дансны хуулгуудаар 2018 оны 8 дугаар сарын 11-ний өдрөөс гадна өөр бусад өдрүүдэд, удаа дараагийн гүйлгээгээр, ер нь байнгын давтамжтайгаар гэрчүүдийн хооронд мөнгө, төгрөг шилждэг байдлууд тогтоогдож байна.

Шүүх хуралдааны үед;

шүүгдэгч А.О “...надад 20.000.000 төгрөгийн хэрэг байна” гэхэд “та бололцоотой үедээ өгчих, надад мөнгөний боломж байна” гэхээр нь мөнгөний хэрэг яаралтай байсан учраас саналыг нь хүлээж авсан, 2018 оны 12 дугаар сарын сүүлээр 20.000.000 төгрөгийг 20.000 төгрөгийн дэвсгэртээр нэг боодлыг банкны хар уутанд хийж Тэмүүжинд өгсөн, “зээлсэн мөнгөө буцааж өгч байна” гэсэн, “энэ мөнгөө та өөртөө үлдээ, “Ц компанийн ажил сайн явахгүй байх шиг байна, үүн дээр та дэмжээд өгөөч” гэж хэлж байсан, “миний дүү, тийм юм байхгүй, наад мөнгөө ав.” гээд мөнгийг нь өгч байсан.” гэх,

гэрч Э.Т “...сүүлд л “ахын дүү мөнгө, төгрөг байна уу” гээд 10.000.000 төгрөгийг дансаар, 10.000.000 төгрөгийг бэлнээр өгсөн, өөр юм байхгүй, ...надад буцаагаад сарын дараа “мөнгөө аваарай” гээд бэлнээр өгсөн.” гэх,

          гэрч Б.О “...би Ган бөмбөлгийн цехийн дарга Отгончулуун гэдэг хүнтэй ямарваа нэгэн ашиг сонирхлын юм уу, ажлын бус сонирхол үүсгэсэн тохиолдол надад байхгүй, ...гэрч Х.Болдбаатарын “...цехийн дарга А.О-д бэлнээр 20.000.000 төгрөгийн хахууль өгсөн, уг мөнгийг өгөхдөө өрөөнд хамт байх найзынхаа дансанд мөнгө шилжүүлээд найз нь А.О-д бэлнээр өгсөн” гэсэн мэдүүлэг хүнийг гүжирдсэн мэдүүлэг байна, би тийм харилцааны юм ярьсан удаа байхгүй. Миний өгсөн мэдүүлэг 100 хувь үнэн зөв, худал мэдүүлэг өгсөн бол хуулийн хариуцлага хүлээхэд бэлэн байна.” гэх мэдүүлгүүдийг өгч, гэрчүүд нь мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлгүүдээ өөрсдөө няцаасан.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэж байгаа хүнийг гэрч гэнэ.” гэж тодорхойлжээ.

Өөрөөр хэлбэл эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гэрч гэж тухайн хэргийн нөхцөл байдлын талаар мэдвэл зохих, хэрэгт хувийн ашиг сонирхолгүй, хөндлөнгийн этгээдийг ойлгоно.

Шүүх улсын яллагчийн саналаар гэрч Э.Т, Б.О нарыг,

шүүгдэгчийн өмгөөлөгч нарын хүсэлтээр гэрч Д.Б, Ж.Г, Д.З, В.Ө, Б.А, М.Д нарыг шүүх хуралдаанд оролцуулсан бөгөөд шүүх хуралдаан даргалагчаас гэрчүүдэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлийг нэг бүрчлэн тайлбарлан, мэдүүлэг өгөх эсэхийг нь тодруулж, тэдний зөвшөөрлийн үндсэн дээр мэдүүлэг авахад гэрчүүд “үнэн зөв мэдүүлэг өглөө” гэдгээ илэрхийлснийг дурьдах нь зүйтэй.

Улсын яллагчийн саналаар шүүх хуралдаанд оролцсон, хэргийн талаар үнэн, зөв мэдүүлэг өгөх үүрэгтэй гэрч Э.Т, Б.О нар нь шүүгдэгч А.О-г тендер сонгон шалгаруулалтад дэмжинэ гэж амлаагүй, 85.000.000 төгрөг өгөхийг шаардаагүй, хахууль болгож 20.000.000 төгрөг өгөөгүй гэж тус тус мэдүүлж, өмнө өгч байсан мэдүүлгүүдээ өөрсдөө няцаан үгүйсгэснээс гадна тэдний мэдүүлгийг хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан эсэх нь эргэлзээтэй, гэрч нь мөрдөгч дарамт, шахалт үзүүлснийг мэдүүлэгтээ дурьдсан, мөн гэрч Э.Т-н “20.000.000 төгрөг өгсөн гээд хорссондоо хэлсэн” гэсэн мэдүүлгүүдийг дүгнэхэд тэднийг энэ хэрэгт хувийн ашиг сонирхолгүй этгээд гэж үзэхэд эргэлзээтэй.

Хэргийн үйл баримтаар гэрч Э.Т нь 20.000.000 төгрөгийг шүүгдэгч А.О-д өгсөн, буцаан хүлээж авсан болох нь тус тус тогтоогдож байгаа боловч тэдний хооронд ямар ашиг сонирхлын нэгдэл байсныг мөрдөгч, прокурор нар тодорхойлж, тогтоож чадаагүй, хэрэв гэрч Э.Т, Б.О нарыг хахууль өгсөн гэж үзвэл шүүгдэгч А.О-р ямар үүргийг гүйцэтгүүлэх эсвэл гүйцэтгүүлэхгүй байх санаа зорилгыг агуулсныг, тэдний субьектив санаа, эцсийн зорилго тодорхойгүй байна.

Эрүүгийн хуульд тодорхойлсон гэмт хэргийн бүх шинжийг агуулж буй үйлдэл хийсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг бөгөөд эрүүгийн эрх зүйд нийгэмд аюултай үйлдлийг гэмт хэрэг гэж тодорхойлж, Эрүүгийн хуульд заасан объектив,  субъектив шинжүүдийн нэгдэл хангагдсан тохиолдолд гэмт хэрэгт тооцох учиртай.

Иймд шүүгдэгч А.О үйлдэл “хахууль авах” гэмт хэргийн шинжгүй байх тул Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Т.Төгөлдөрийн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгав.

          Бусад асуудал;

Хэрэгт нэгжлэг хийх ажиллагаагаар гэрч Э.Т-н гэрээс хураан авсан тэмдэглэлийн дэвтэрийг хэрэг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж,

шүүгдэгч А.О 2023 оны 2 дугаар сарын 16-ны өдрөөс 2 дугаар сарын 18-ны өдөр хүртэл, 2 дугаар сарын 20-ны өдрөөс 3 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл нийт 34 хоног цагдан хоригдсон, энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурьдаж,

түүнд урьд авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах болон “Э” ТӨҮГ-ын .............. цехийн даргын албан үүргээ биелүүлэхийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа дуусах хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгов.

         Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 5 дахь хэсэг, 36.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4, 36.6, 36.9, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг баримтлан, Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн А.О-д холбогдох эрүүгийн хэргийг “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгасугай.

2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар цагаатгагдсан этгээд А.О-д урьд авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, “Э” ТӨҮГ-ын ....... цехийн даргын албан үүргээ биелүүлэхийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа дуусах хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгосугай.

3.Цагаатгагдсан этгээд А.О нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар учирсан хохирлоо гаргуулахаар гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.

4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт хураагдан ирсэн тэмдэглэлийн дэвтрийг хэрэг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж, энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нийт 34 хоног цагдан хоригдсон, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурьдсугай. 

         5.Цагаатгах тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд цагаатгагдсан этгээд, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Г.Э