Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 01 сарын 26 өдөр

Дугаар 08

 

Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дэлгэрмаа даргалж, нарийн бичгийн дарга Б.Цэрмаа, улсын яллагч Д.*******, шүүгдэгч Г.*******, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.*******, хохирогч Ч. нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Завхан аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.*******эд холбогдох 1613000102 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв. 

Монгол Улсын иргэн, 1973 оны 06 дугаар сарын 22-ны өдөр Завхан аймгийн Отгон суманд төрсөн, 44 настай, эрэгтэй, ******* боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 1, Улиастай сумын Жаргалант багийн ******* тоотод түр оршин суух хаягтай, одоо Улиастай сумын Жинст багийн 11-р байрны тоотод түр оршин суудаг, өмнө нь Завхан аймгийн Сум дундын 1 дүгээр шүүхийн 1997 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 106 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялаар, мөн шүүхийн 1998 оны 9 дүгээр сарын 7-ны өдрийн 103 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 39-р зүйлийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 123-р зүйлийн 123.3-д зааснаар 3 жил, 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт зааснаар 2 жил 8 сар, мөн хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1-д зааснаар 2 жил 9 сар, 239 дүгээр зүйлийн 239.3-д зааснаар 2 жил, 211 дүгээр зүйлийн 211.2-д зааснаар 2 жилийн хорих ялаар тус тус шийтгүүлж, хөнгөн ялыг хүндэд нь багтаан нийт 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн, мөн Сум дундын 12 дугаар шүүхийн 14 оны 8 дугаар сарын -ны өдрийн 38 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 5 сарын хугацаагаар баривчлах ялаар тус тус шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай, ******* овогт *******гийн *******. Регистрийн дугаар: *******
Шүүгдэгч Г.******* нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг буюу бусдын орон байранд нэвтэрч эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ. 
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч ******* овогт *******гийн ******* нь 16 оны 10 дугаар сарын 08-наас 9-нд шилжих шөнө Завхан аймгийн Улиастай сумын Жинст багийн гудамжинд оршин суух иргэн Ц.ийн байшингийн цонхоор нэвтрэн орж 65.000 төгрөгний үнэтэй жижиг гарын мөнгөн аяга 1 ширхэг, 90000 төгрөгний үнэтэй Samsung S3 маркийн гар утас, 10000 төгрөгний үнэтэй Ipone S4 маркийн гар утас, 150000 төгрөгний үнэтэй Жи 10 маркийн гар утас, 160000 төгрөгний үнэтэй G-mobile гэсэн бичигтэй гар утас 1 ширхэгийг тус тус хулгайлсан болох нь 
Дээрх эд зүйлсийг алдсан талаараа мэдүүлсэн хохирогч Ц.ийн “...16 оны 10 дугаар сарын 9-ний өглөө босоод доод давхарын өрөөнд ороход ширээн дээр байсан манай эхнэр бид хоёрын 4 ширхэг гар утас, сервантны нэг хаалга онгорхой дотор нь байсан жижиг мөнгөн аяга байхгүй байсан. Зочны өрөөний нэг цонх онгорхой байсан. Эхнэр бид хоёр гэрээсээ гараад 2 дэлгүүрээр ороход 1 дэлгүүрт нь эхнэрийн Жи мобайлын гар утсыг нөгөө дэлгүүрт нь жижиг мөнгөн аягыг барьцаанд тавьсан байсан. Манайхаас алдагдсан утаснууд нь Жи мобайлын 2, Моби-гийн 1, Ipone маркийн 1 утаснууд байсан. Жижиг мөнгөн аяга дээр Э.ад гэсэн дурсгалын бичигтэй аяга байсан. ...Эхнэр бид хоёр өмнөх шөнө нь 23 цагийн орчимд зочны өрөөний цонх болон гэрлээ унтраагаад дээд давхарт байдаг унтлагын өрөөндөө орж унтсан юм. Надад одоо гомдол, санал байхгүй” гэсэн мэдүүлгээр, 
Гэрч Э.ын “...16 оны 10 дугаар сарын 09-ний өглөө босоод зочны өрөөндөө ороход цонх нь онгорхой байсан.   ...тэгээд утсаа хартал зочны өрөөнд байсан нөхөр бид хоёрын 4 ширхэг гар утас байхгүй болсон байсан. Мөн зочны өрөөний хоймор байдаг ханын шүүгээний нэг талын хаалга онгорхой байхаар нь хартал тэр дотор байсан жижиг мөнгөн аяга байхгүй байсан. Нөхөр бид хоёр дээд талын давхартаа унтлагын өрөөндөө унтсан байсан юм. Шөнө хүн орж ирэх чимээ сонсогдоогүй. Алдагдсан утаснууд нь G-mobail-ийн 2 ширхэг гар утас, Ipone s4, Samsung S3 маркын утаснууд байсан. Жижиг мөнгөн аяга нь МАН-ын их хурлын төлөөлөгч Э. танаа гэсэн дурсгалын бичигтэй жижиг мөнгөн аяга байсан. ...хулгайд алдсан эд зүйлүүдээ бүрэн бүтэн хүлээж авсан. Надад ямар нэгэн гомдол, санал байхгүй” гэсэн мэдүүлгээр,
Шүүгдэгч Г.*******, хохирогч Ц.ийнхоос хулгайлсан зүйлээ барьцаанд тавьж эд зүйл авсан талаар мэдүүлсэн гэрч С.ын “...16 оны 10 дугаар сарын 9-ний өглөө 08 цаг өнгөрч байхад ганцаараа орж ирээд хар өнгөтэй Жи мобайлын гар утас 10.000 төгрөгөнд барьцаанд тавиад Тэргүүн нэртэй архи, Даблис нэртэй тамхи 1 ширхэгийг аваад явсан...” гэсэн мэдүүлгээр, 
Гэрч Ч.ын “...16 оны 10 дугаар сарын 09-ний өглөө 10 цаг өнгөрч байхад ******* нэг танихгүй залуутай хамт орж ирээд нэг жижиг мөнгөн аяга 6000 төгрөгөөр барьцаанд тавьсан. Одоо надад нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг,
Гэрч Ж.гийн “...жижиг мөнгөн аяга болон гар утсыг барьцаанд тавьж архи авч уусан юм.   ...барьцаанд тавьсан эд зүйлүүдийг миний эд зүйл гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг болон шүүгдэгч Г.*******ийн “...тэр өдөр би 0.5 литрийн Ерөөл архи таньдаг дэлгүүрээсээ зээл аваад ганцаараа уугаад дүүгийнхээ орцонд унтчихаад босож ирээд ээжийндээ очиж унтъя гээд явж байтал замд цонх нь онгорхой байшин байхаар нь орж унтдаг хэрэг гээд цонхоор нь ортол байр руу орсон байсан. Би тэгээд хүн байна уу гэж дуудахад хүн дуугарахгүй байхаар нь ширээн дээр нь байсан 4 ширхэг гар утсыг аваад куртикны халаасанд хийгээд эргэж хартал шилэн хаалгатай тавилган дотор жижиг мөнгөн аяга байхаар нь аваад эргээд гэр лүүгээ явж байгаад гэртээ оролгүй дэлгүүр онгойхыг орцон дотор хүлээж байгаад онгойхоор нь Жи мобайлын жижиг товчлууртай утсыг 1 шил архинд барьцаанд тавьж архиа 1 дүгээр орцонд ууж дуусгаад  гэртээ ороод унтаж байгаад сэрэхэд манай дүү миний халаасанд байсан гар утаснуудыг гаргаж ирээд намайг хулгай хийсэн байна гээд цагдаа дуудсан юм. Миний авсан мөнгөн аяга нь аад дурсгав гэсэн бичигтэй байсан. Гар утаснууд нь Samsung гэсэн цагаан өнгийн гар утас 1 ширхэг, G mobile-ийн хар өнгийн гар утас 3 ширхэг байсан.  Би хулгайлсан эд зүйлүүдээ дэлгүүрт тавьж архи авч уусан юм...” гэсэн мэдүүлэг, эд зүйл хураан авсан, хүлээлгэн өгсөн тэмдэглэл, эд зүйлийн үнэлгээ болон хэрэгт авагдсан нотлох баримтуудаар  тогтоогдож байна. 
Шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдож байх тул Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх  хуулийн  82 дугаар зүйлийн  82.2 дахь хэсэгт зааснаар түүний мэдүүлгийг  яллах  нотлох баримтаар үнэллээ.

Шүүгдэгчийн дээрхи үйлдлийн улмаас хохирогч Ц.ид нийт 465.000 төгрөгний хохирол учирсан болох нь тухайн эд зүйлүүдэд үнэлгээ тогтоосон  баримтууд болон хохирогчийн мэдүүлгээр тогтоогджээ. 
Аймгийн прокурорын газраас шүүгдэгч Г.*******ыг 16 оны 06 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө Завхан аймгийн Улиастай сумын Жинст багийн нутагт байрлах “Баян тэгш” хүнсний бөөний дэлгүүрийн цонхыг хагалж, хууль бусаар нэвтрэн орж архи, пиво, тамхи, чихэр, бохь зэрэг эд зүйлс хулгайлж хохирогч Ч.д 693.670 төгрөгний хохирол учруулсан гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
        Шүүгдэгч Г.******* нь  16 оны 06 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө Завхан аймгийн Улиастай сумын Жинст багийн нутагт байрлах “Баян тэгш” хүнсний бөөний дэлгүүрийн цонхыг хагалж, хууль бусаар нэвтрэн орж эд зүйлс хулгайлсан үйл баримт нь хохирогч Ч., гэрч Ч., гэрч М. нарын мэдүүлэг, хэрэгт авагдсан гэрэл зургийн үзүүлэлт, эд мөрийн баримт, хэрэг учралын газар үзлэг хийсэн тэмдэглэл зэргээр тогтоогдож байна. 
Гэвч Г.*******ийн үйлдлийн улмаас хохирогч Ч.д 693.670 төгрөгний хохирол учирсан гэх байдал хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдохгүй байна. 
Хохирогч Ч. нь  манай дэлгүүрээс Улаан шонхор тамхи 4 блок, Алтан навч тамхи 3 блок, 2.5 литрийн Сэрүүн нэртэй пиво 5, Нийслэл нэртэй пиво 6, Боргио нэртэй пиво 8 ширхэг, 3 баавгайт пиво 6 ширхэг, 0.5 литрийн Ерөөл нэртэй архи 7 ширхэг, 0.75 литрийн Альфа нэртэй архи 6, Улаанбаатар архи 15 ширхэг, Dirol /бохь/ 1 блок буюу 30 ширхэг, Сникерс шоклад 6 ширхэг, Парламент нэртэй тамхи 1 блок буюу 10 ширхэг, Цагаан дарс 2 ширхэг, Килка 8 ширхэг, Молоко, Корконт, Ярчи нэртэй холилдсон байсан чихэрнээс 6 кг тус тус алдагдсан. Нийт 693.670 төгрөгний эд зүйл алдагдсан гэж мэдүүлдэг боловч түүний энэ мэдүүлэг нь  бусад нотлох баримтаар нотлогдохгүй байна. 
Түүнчлэн хохирогч Ч. нь орлого зарлагын нэгдсэн бүртгэл хөтөлдөггүй бөгөөд хэдэн төгрөгний хүнсний эд зүйл алдагдсан талаар  нарийвчлан тооцоогүй ба 693.670 төгрөгний хүнсний зүйл алдагдсан байх гэж таамагласан мэдүүлгээр Г.*******ийг буруутгах үндэслэлгүй. 
Шүүгдэгч Г.******* нь “Баян тэгш” хүнсний бөөний дэлгүүрийн цонхыг  хагалж ороод  “...альфа архи1 ширхэг, ерөөл архи 1ширхэг, пиво 1 ширхэг, 1 боодол парламент тамхи,  Dirol /бохь/ 7,8 боодолыг тус тус хулгайлсан...” гэж мэдүүлдэг бөгөөд шүүгдэгчийн мэдүүлгийг газар дээр нь шалгаж Монгол Улсын Эрүүгийн  байцаан  шийтгэх хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1 дэх хэсэгт зааснаар мөрдөн байцаалтын туршилт явуулжээ. 
Туршилтаар Г.******* нь “Баян тэгш” хүнсний дэлгүүрээс 190340 төгрөгний эд зүйлсийг авах боломжтой болох нь туршилт хийсэн тэмдэглэлд “...нэг хүн авч явах боломжтой буюу нэг хүний биед багтаж байгаа эд зүйлүүд нь том пиво 6 ширхэг, архи 4 шил, тамхи 4 боодол, чихэр 2 кг, Dirol /бохь/30 боодол, килька консерев 6 ширхэг, сникерс шоклад 6 ширхэг...” гэж тэмдэглэгдсэн хэсгээр болон, туршилтын ажиллагааг бэхжүүлсэн 4-р гэрэл зургийн үзүүлэлтүүдээр тогтоогдож байна.
Мөн мөрдөн байцаалтын туршилтаар ганц хүн хохирогчийн мэдүүлсэн  хэмжээний хүнсний зүйлсийг авч явах боломжгүй болох нь тогтоогдож байна
Дээрх туршилтаар тогтоогдсон Г.*******ийн дэлгүүрээс авч болох зүйлсийг шинжээчийн дүгнэлтэнд дурьдсан үнэлгээгээр үнэлбэл том пиво- 6х5350=32100 төгрөг, архи /0,5грамм/ - 2х6700=13400 төгрөг, архи- /075 грамм/ 2х11800=23600 төгрөг, тамхи-/4боодол/-парламент 10х3350=33500 төгрөг, улаан шонхор 30х1190=35700 төгрөг нийт-690 төгрөг, чихэр-2х8700= 17400 төгрөг, Dirol- 30х600 = 18000 төгрөг, консерев- 6х1100 = 6600 төгрөг, сникерс /шоклад/-6 х 840 = 5040 төгрөг, шил- 5000 төгрөг гэж бодоход 190340 төгрөг болж байна.
Шүүгдэгч Г.******* нь Баянтэгш дэлгүүрээс 190340 төгрөгний хүнсний зүйл хулгайлсан бөгөөд хохирлын хэмжээ Монгол Улсын Эрүүгийн хуулийн 29 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэмжээнд хүрэхгүй байх тул түүний энэ үйлдэл  хулгайлах гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй байна. 
Иймд шүүгдэгчийн өмгөөлөгчийн шүүгдэгчийн үйлдлийн улмаас хохирогч Ч.д яг хэдэн төгрөгний хохирол учирсан нь эргэлзээ төрүүлж байгаа тул ашигтай байдлаар шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлтийг хүлээн авч Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид ашигтай байдлаар шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгчийн буруутай үйлдлийн улмаас Ч.д 190340 төгрөгийн хохирол учирсан байх тул шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй байна.
Шүүгдэгч Г.*******  нь Сум дундын 12 дугаар шүүхийн 14 оны 08 дугаар сарын -ны өдрийн 38 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 5 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлсэн бөгөөд ял шийтгэлтэй тооцох хугацаа нь Анхны Ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2 дахь хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгогдсон учир түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэстэй.       
Шүүгдэгч Г.******* нь иргэн Ц.ийн байшингийн цонхоор нэвтрэн орж хулгайлах гэмт хэрэг үйлдсэн нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, хуульд заасан үндэслэл журмаар авагдсан, хэрэгт хамааралтай нотлох баримтуудаар тогтоогдож байх тул түүнийг  Монгол Улсын Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэстэй.
Шүүгдэгч Г.*******эд ял шийтгэл оногдуулахдаа Монгол Улсын Эрүүгийн хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.9 дэх хэсэгт зааснаар үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгааг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзлээ. Шүүгдэгчид  ял шийтгэл оногдуулахад хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж үзлээ. 
Шүүгдэгч нь эрхэлсэн тодорхой ажилгүй, ажил хөдөлмөр эрхэлж орлого олдоггүйг харгалзан түүнд эд хураах нэмэгдэл ял хэрэглэх боломжгүй байна.
        Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн “Dirol” гэсэн бичигтэй 4 боодол бохийг хохирогч, шүүгдэгч нар устгуулах хүсэлт гаргасан  учир хүсэлтийг хүлээн авч устгах мөн цаашид ашиглах боломжгүй болсон тунгалаг өнгийн шилний хагархай 2 ширхэг зэргийг устгах, шүүгдэгчээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй,  энэ хэрэгт цагдан хоригдоогүй  болохыг дурдах нь зүйтэй  гэж үзээд

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйл, 248 дугаар зүйлийн 248.1.1,   286 дугаар зүйлийн 286.1, 297 дугаар зүйлийн 297.1, 298 дугаар зүйлийн 298.1, 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1 дэх хэсэгт зааснаар ******* овогт *******гийн *******ийг “” дэлгүүрээс эд зүйл хулгайлсан гэх үйлдлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Шүүгдэгч Г.*******ийг бусдын орон байранд хууль бусаар нэвтэрч эд зүйл хулгайлсан гэм буруутайд тооцсугай.
3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэг зааснаар шүүгдэгч Г.*******ийн эд хөрөнгийг хураахгүйгээр 5/тав/ сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгэсүгэй. 
4. Монгол Улсын Эрүүгийн хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.*******эд оногдуулсан 5 /тав/ сарын баривчлах ялыг нийгмээс тусгаарлан тодорхой дэглэм бүхий байранд эдлүүлсүгэй. 
5. Шүүгдэгч Г.*******эд 16 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн бусдын батлан даалтанд өгөх тухай баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж 17 оны 01 дүгээр сарын 26-ны өдрөөс эхлэн цагдан хорьсугай.
6. Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.*******ээс 190340 төгрөгийг гаргуулж хохирогч Ч.д олгосугай.
7. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн тунгалаг өнгийн шилний хагархай 2 ширхэг, “Dirol” гэсэн бичигтэй 4 боодол бохийг  тус тус устгасугай.  
8. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.6 дахь хэсэгт зааснаар Г.*******ийн халамжийн тэтгэвэр авдаг дансанд орсон мөнгийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 16 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн тогтоолыг хохирол төлөгдтөл хэвээр үргэлжлүүлсүгэй. 
9. Шүүгдэгчээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдсугай.  
10. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болно.
11. Шийтгэх тогтоолыг ялтан болон хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч болон түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ  Н.ДЭЛГЭРМАА