| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ганзоригийн Энхтунгалаг |
| Хэргийн индекс | 171/2023/0336 |
| Дугаар | 2023/ШЦТ/347 |
| Огноо | 2023-09-25 |
| Зүйл хэсэг | 22.1.1., 22.4.2., 22.5.1., |
| Улсын яллагч | Т.Д |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 09 сарын 25 өдөр
Дугаар 2023/ШЦТ/347
2023 9 25 2023/ШЦТ/347
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Э даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.П,
улсын яллагч Т.Д,
шүүгдэгч Ц.Ц, түүний өмгөөлөгч Б.Т,
шүүгдэгч Г.Б, П.Д нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,
Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Т.Дэлгэрмэндийн хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдсэн,
шүүгдэгч Ц.Ц, Г.Б, П.Днарт холбогдох эрүүгийн 2225007160434 дугаартай хэргийг 2023 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт;
Монгол Улсын иргэн, Ц.ц
Монгол Улсын иргэн, П.Д
Монгол Улсын иргэн, Г.Б
Шүүгдэгч Ц.Цнь;
Орхон аймаг Баян-Өндөр сумын Ерөнхий боловсролын ...................сургуулийн захирал ажилтай байхдаа, Ганболдын Болормааг тус сургуулийн монгол хэл, уран зохиолын багшийн ажилд томилж хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд өөрийн найз П.Д дамжуулан 2021 оны 2 дугаар сарын 24-ний өдөр Хаан банк дахь өөрийн дансаар 1.000.000 төгрөг, бэлнээр 500.000 төгрөгийн буюу нийт 1.500.000 төгрөгийн хахууль авсан,
мөн тус сургуульд мужаанаар ажиллаж байсан Ч.Бат-Эрдэнийг дээд боловсрол эзэмшээгүй, багшлах эрхгүй гэдгийг мэдсээр байж эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, түүнийг 2021 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн Б/26 дугаартай тушаалаар технологийн багшийн ажилд томилж давуу байдал бий болгосон, Ч.Б технологийн багшийн ажилд томилж 2021 оны 8 дугаар сарын 29-ний өдөр өөрийн эзэмшлийн Хаан банкны дансаар 100.000 төгрөгийг “хандив” нэрээр шилжүүлэн авч, өөртөө эдийн засгийн давуу байдал бий болгосон,
2019 оны 8 дугаар сарын 20-ны өдөр М.Н англи хэлний багшийн ажилд томилж өөрийн эзэмшлийн Хаан банкны дансаар 1.000.000 төгрөгийг “зээл” нэрээр,
2021 оны 8 дугаар сарын 11-ний өдөр Р.Э эмчийн томилж өөрийн эзэмшлийн Хаан банкны дансаар хоёр удаагийн гүйлгээгээр нийт 210.000 төгрөгийг “хандив” нэрээр,
2021 оны 8 дугаар сарын 10-ны өдөр Э.Б хүүхэд хөгжил, төлөвшилтийн ажилтнаар ажилд томилж өөрийн эзэмшлийн Хаан банкны дансаар 100.000 төгрөг “зээл” нэрээр тус тус шилжүүлэн авч, өөртөө эдийн засгийн давуу байдал бий болгосон гэмт хэрэгт,
шүүгдэгч Г.Б нь;
2021 оны 2 дугаар сарын 24-ний өдөр Орхон аймаг Баян-Өндөр сумын Ерөнхий боловсролын ...................сургуульд монгол хэл, уран зохиолын багшийн албан тушаалд томилогдож өөртөө давуу байдал бий болгох зорилгоор тус сургуулийн захирал Ц.Цолмонгийн албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан тус өдөр төрсөн эх С.Д эзэмшлийн Хаан банкны данснаас Ч.Б эзэмшлийн дансаар дамжуулан Ц.Ц эзэмшлийн Хаан банкны дансанд 1.000.000 төгрөг шилжүүлж өгсөн,
үргэлжилсэн үйлдлээр, 2021 оны 2 дугаар сарын 26-ны өдөр Хаан банкны данснаас П.Д эзэмшлийн Хаан банкны дансаар дамжуулан 500.000 төгрөгийг Ц.Цолмонд өгсөн гэмт хэрэгт,
шүүгдэгч П.Д нь;
урьдчилан амлаж, бүлэглэн, өөрийн найз буюу Орхон аймаг Баян-Өндөр сумын Ерөнхий боловсролын ...................сургуулийн захирал Ц.Ц нь хахууль өгөгч Г.Б-гийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлж 2021 оны 2 дугаар сарын 24-ний өдөр тус сургуулийн монгол хэл, уран зохиолын багшийн албан тушаалд томилсны хариуд С.Д эзэмшлийн Хаан банкны данснаас 2021 оны 2 дугаар сарын 24-ний өдөр Ч.Б эзэмшлийн _____ тоот данс руу 1.000.000 төгрөг дамжуулан шилжүүлснийг мөн өдөр Ц.Цолмонгийн эзэмшлийн Хаан банкны __________тоот дансанд шилжүүлсэн,
үргэлжилсэн үйлдлээр, Хаан банкны данснаас 2021 оны 2 дугаар сарын 26-ны өдөр өөрийн эзэмшлийн Хаан банкны __________ тоот дансанд 500.000 төгрөг шилжүүлэн авч, мөн өдөр Ц.Ц-д бэлнээр өгч, хахууль авсан гэмт хэрэгт хамтран оролцсон гэмт хэргүүдэд тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг; Гэм буруугийн талаар;
Шүүгдэгч Ц.Ц, Г.Б, П.Д нар дээрх гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч нарын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна,
гэрч С.Д “...охин Болормаа “энэ данс руу мөнгө шилжүүлчих” гэхээр нь би мөнгө шилжүүлсэн, цаашаа хэн рүү яаж дамжуулсныг мэдэхгүй, ямар учиртай “мөнгө шилжүүл” гэж байсан талаар нь би ойлгоогүй, тэгээд хоёр гурван хоногийн дараа Болормаа “ажилд орчихлоо” гэж ярьж байсан.” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 30-32 дахь тал/,
гэрч Ц.Г “...охин Болормаа “ажилд орно” гэж ярьж байсан, тэгээд “аав мөнгө байна уу” гэхээр нь “ээжтэйгээ ярихгүй юу” гээд эхнэр бид хоёр ярьж байгаад мөнгө өгсөн, мөнгө шилжүүлэхийг манай гэр бүлийн хүн шилжүүлж өгсөн. ...сүүлд нэлээн хэд хоногийн дараа би охин Болормаа руу утасдаад “чи ийм их мөнгөөр юу хийж байна” гэсэн чинь “би захиралд мөнгө өгч байж, хүний оронд ажилд орсон” гэсэн.” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 39-40 дэх тал/,
гэрч Э.Ц “...2021 оны 2 дугаар сард би монгол хэлний багш авахаар “Эрдэнэт зар” пэйж хуудсанд зар тавьсан, түүний дагуу Г.Б утсаар холбогдсон, ирээд шууд захирал Ц-ой уулзсан. ...захирал “Б-йн тушаалыг гаргачихаарай” гэхээр нь түр орон тоон дээр монгол хэлний багшаар тушаал гаргасан, тушаалын төслийг би өөрөө боловсруулсан, ... Б-н түр ажилд орсон тушаал 2021 оны 2 дугаар сарын сүүлээр гарсан байх, үндсэн ажилтны тушаал нь 2021 оны 8 дугаар сарын сүүлээр билүү 9 дүгээр сарын эхээр гарсан байх.” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 43-46 дахь тал/,
гэрч М.Н “...Би 2019 оны 8 дугаар сарын 20-ны үед захиралд 1.000.000 төгрөг зээлсэн, тухайн үед захирал “хувийн хэрэгцээнд нэг сая төгрөг зээлэх боломж байна уу” гэхээр нь...мөнгө зээлсэн. Тэгээд 2019 оны 10, 2020 оны 2, 5 дугаар сард Цолмон захирлаас зээлсэн 1.000.000 төгрөгөө хуваагаад бэлнээр авсан.” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 52-54 дэх тал/,
гэрч Ч.Б “...Би технологийн багш болсны дараа сургуулийн төсөвт дэмжлэг болж “гаднах талбайн гэрэл ав” гэж 100.000 төгрөгийг Цолмон захирал руу шилжүүлсэн, хэн ч намайг “мөнгө өг” гэж хэлээгүй, би өөрөө ажлынхаа нөхцөл байдлыг мэдэж байсан учраас өөрийн санаачилгаар өгсөн, намайг шахаж шаардсан зүйл байхгүй. Захирлаас хандив өгөх талаар асуусан чинь “энэ данс руу шилжүүл” гээд өөрийнхөө дансыг өгсөн. ...намайг хоёрдугаар курст орсон жил буюу 2021-2022 оны хичээлийн жилд “технологийн багш авах сонгон шалгаруулалт хоёр удаа зарласан боловч хүн ирсэнгүй” гэж захирал Цолмон хэлж байсан, миний чөлөө авсан хугацаа 2021 оны 8 дугаар сард дуусаад буцаад тус сургуульд цахилгаанчин ажилдаа орж нэг сар ажиллаад дахин чөлөө авах гэсэн чинь захирал багш Цолмон надад “Чулуунбаатар багшийн оронд технологийн багшаар томилох” саналыг тавьж, “энэ бол хүнээ сургах гэж байгаа боловсон хүчний бодлого шүү” гэж хэлж байсан, би “хоёрдугаар курст дөнгөж орж байна, надад багшлах ур чадвар байхгүй, багшлах боломжгүй” талаараа захиралд хэлсэн, захирал “чи сурангаа ажиллаад явж болно, бид нар туслаад дэмжээд явна, чи олон жил энэ салбарт ажиллаж байна, дэмжинэ” гэхээр нь би зөвшөөрөөд одоог хүртэл технологийн багшаар ажиллаж байна.” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 57-59 дэх тал/,
гэрч Р.Э “...Ц захирал “аймгийн боловсролын 100 жилийн ойн баяраар үүдэндээ юм хийх гэж байгаа, мөнгө хандивлаарай” гэхээр нь 100.000 төгрөгийг захирлын данс руу өөрийн данснаас шилжүүлсэн гэж санаад байгаа, тэгсэн дансны хуулга дээр 210.000 төгрөг байх юм. ...ямар ч байсан 9 дүгээр сарын 01-ний өдөр хичээлийн жилийн нээлт болоход сургуулийн үүдний хүндэтгэлийн самбар дээр “100 жилийн ойн баярын мэнд хүргэе” гэх зүйл хийсэн байсан, “100 жилийн ойд зориулах гэж байгаа” гэж мөнгө өгсөн өөр мөнгө өгөөгүй. ...наймдугаар сарын эхээр захирал Цолмонтой уулзахад “чамайг удирдлагуудтай уулзаад ажилд авахаар болсон” талаар хэлээд ажилд авсан.” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 62-63 дахь тал/,
гэрч Э.Б “...Анх ажилд орох үед захирал Цолмон “сургууль засварлах гэж байгаа тул 100.000 төгрөг зээлэх” талаар надад хэлсэн, тэгээд би 100.000 төгрөг зээлүүлсэн.” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 66-67 дахь тал/,
гэрч О.А “...хуулиараа ажил олгогч өөрийнхөө дэргэд сонгон шалгаруулах комиссоо байгуулаад ажилд авах асуудлаа шийдээд явдаг, хандив авах эрхгүй. ...Бакалаврын зэрэг эзэмшсэн хүнийг багшаар ажиллуулах ёстой. ... багшийн дутагдлыг мэргэжлийн бус хүнээр нөхнө гэдэг нь байж болохгүй асуудал.” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 103-104 дэх тал/,
гэрч Ч.Б “...Доржжамц миний интернэт банкийг ашиглаж, “мөнгө ирнэ, утга дээр нь Доржжамц гэж бичээд Цолмон гэх данс руу шилжүүлчих” гэсэн, тэгээд би шилжүүлсэн.” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 127-128 дахь тал/,
гэрч Ч.С “...аавын захирал “мөнгө зээлээч” гэж байгаа талаар над руу ярихаар нь би өөрийн данснаас шилжүүлсэн. ...Аавын надад хадгалуулж байсан мөнгөнөөс 570.000 төгрөг, Төрийн банкны гялс зээлийн цэсээс 400.000 төгрөг аваад Цолмон руу 1.000.000 төгрөг шилжүүлсэн.” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 131-132 дахь тал/,
яллагдагч П.Д “...тогтоолд тусгагдсан үйлдлийг хүлээн зөвшөөрч байгаа, би өөрийнхөө дансаар авсан 500.000 төгрөгийг Цолмонд бэлнээр өгсөн.” гэх мэдүүлэг /4 дэх хавтаст хэргийн 159-160 дахь тал/,
яллагдагч Г.Б-гийн “...би хүлээн зөвшөөрч байна, мөнгө өгсөн юм чинь өөр надад мэдүүлэх зүйлгүй.” гэх мэдүүлэг /4 дэх хавтаст хэргийн 191 дэх тал/,
Орхон аймаг Баян-Өндөр сумын Ерөнхий боловсролын ...................сургуулийн захирал Ц.Ц 2021 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн Б/10 дугаартай тушаал /1 дэх хавтаст хэргийн 234 дэх тал/,
Орхон аймгийн Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн Б/51 дугаартай захирамж /1 дэх хавтаст хэргийн 242 дахь тал/,
М.Нямдэлгэрийн эзэмшлийн Хаан банкны дансны хуулга, 2021 оны 8 дугаар сарын 27-ны өдөр 19 цаг 48 минутад Ц.Цолмонгийн эзэмшлийн дансанд 1.000.000 төгрөгийг “nyamdelger” гэсэн утгаар шилжүүлсэн тухай баримт /3 дахь хавтаст хэргийн 49 дэх тал/,
Ч.Б эзэмшлийн Хаан банкны дансны хуулга, 2021 оны 8 дугаар сарын 29-ний өдөр 16 цаг 47 минутад Ц.Ц эзэмшлийн дансанд 100.000 төгрөгийг “handiw” гэсэн утгаар шилжүүлсэн тухай баримт /3 дахь хавтаст хэргийн 78 дахь тал/,
Э.Б эзэмшлийн Хаан банкны дансны хуулга, 2021 оны 8 дугаар сарын 10-ны өдөр 14 цаг 01 минутад Ц.Ц эзэмшлийн дансанд 100.000 төгрөгийг “Bulganchimeg __________” гэсэн утгаар шилжүүлсэн тухай баримт /3 дахь хавтаст хэргийн 117 дахь тал/,
Р.Э эзэмшлийн Хаан банкны дансны хуулга 2021 оны 8 дугаар сарын 11-ний өдөр 09 цаг 18 минутад Ц.Ц эзэмшлийн дансанд 200.000 төгрөгийг “_________Еmch” гэсэн утгаар, мөн өдрийн 12 цаг 59 минутад 10.000 төгрөгийг “эмч” гэсэн утгаар шилжүүлсэн тухай баримт /3 дахь хавтаст хэргийн 123 дахь тал/,
С.Д эзэмшлийн Хаан банкны дансны хуулга 2021 оны 2 дугаар сарын 24-ний өдөр 15 цаг 08 минутад “0??0?0?0ц?” гэсэн утгаар 1.000.000 төгрөгийн Ч.Б данс руу шилжүүлсэн тухай баримт /3 дахь хавтаст хэргийн 166 дахь тал/,
Ц.Ц эзэмшлийн Хаан банкны дансны хуулга /3 дахь хавтаст хэргийн 207-250 дахь тал/,
Ч.Б Хаан банкны дансны хуулгад үзлэг хийсэн тэмдэглэл “...2021 оны 2 дугаар сарын 24-ний өдөр 15 цаг 08 минутад “0??0?0?0д?” утгатай С.Дариймаагийн данснаас 1.000.000 төгрөг орлого болон орж, тухай өдрийн 15 цаг 16 минутад Ц.Ц эзэмшлийн Хаан банкны данс руу “______________” гэсэн утгатай 1.000.000 төгрөгийн зарлага гарсан гүйлгээ хийгдсэн дансны хуулга /4 дэх хавтаст хэргийн 28-36 дахь тал/,
П.Д Хаан банкны дансны хуулга 2021 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн 12 цаг 34 минутад “Bolormaa” гэсэн утгаар С.Д данснаас 500.000 төгрөгийн орлого орсон баримт /4 дэх хавтас 37-40 дэх тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь,
шүүгдэгч Ц.Ц үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан “хахууль авах”, “эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэргүүдийн,
шүүгдэгч Г.Б-гийн үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан “хахууль өгөх” гэмт хэргийн,
шүүгдэгч П.Д үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан “хахууль авах” гэмт хэргийн үндсэн шинжүүдийг тус тус хангаж байна.
Шүүх хуралдааны үед шүүгдэгч нар нь хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх бөгөөд тэдэнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч нар нь прокурорын яллах дүгнэлтэд дурьдсан гэмт хэргүүдийг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгч Ц.Цнь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн баримтыг хэрэгт хавсаргуулсан, шүүгдэгч Г.Б, П.Д нар бусдад төлөх төлбөргүй байна.
Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар;
Шүүгдэгч Ц.Ц-д түүний хүлээн зөвшөөрсөн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасаж, таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 5.400.000 төгрөгөөр торгох ял,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгүүдийг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасаж, таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 5.400.000 төгрөгөөр торгох ялыг тус тус оногдуулж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан ялыг нэмж нэгтгэн нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасаж, арван мянга найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 10.800.000 төгрөгөөр торгох ялыг оногдуулж, торгох ялыг 3 /гурав/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх,
шүүгдэгч Г.Б-д түүний хүлээн зөвшөөрсөн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгүүдийг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасаж, таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 5.400.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх,
шүүгдэгч П.Д-д түүний хүлээн зөвшөөрсөн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдийг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасаж, таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 5.400.000 төгрөгөөр ял оногдуулж, торгох ялыг 2 /хоёр/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь Эрүүгийн хуульд нийцэх бөгөөд шүүгдэгч Ц.Ц, П.Д нар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих эрүүгийн хариуцлагын үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, тэднээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Г.Б, П.Д нар бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурьдаж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Ц.Ц гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлого болох 2.910.000 төгрөгийг түүний хувьд ногдох хөрөнгөөс албадан гаргуулж, улсын төсөвт шилжүүлж,
шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч нарт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Ц.Ц Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хахууль авах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгүүдэд заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
шүүгдэгч Г.Б Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгүүдэд заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хахууль өгөх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
шүүгдэгч П.Д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хахууль авах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2.Шүүгдэгч Ц.Ц Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасаж, таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 5.400.000 төгрөгөөр торгох ялаар,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгүүдэд заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасаж, таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 5.400.000 төгрөгөөр торгох ялаар,
шүүгдэгч П.Д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасаж, таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 5.400.000 төгрөгөөр торгох ялаар,
шүүгдэгч Г.Б-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгүүдэд заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасаж, таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 5.400.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан шүүгдэгч Ц.Ц-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасаж, 5.400.000 төгрөгөөр торгох ял дээр, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгүүдэд заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасаж, 5.400.000 төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн түүний нийт эдлэх ялын хэмжээг нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасаж, арван мянга найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 10.800.000 төгрөгөөр торгох ялаар тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар шүүгдэгч Г.Б-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгүүдэд заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасаж, таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 5.400.000 төгрөгөөр торгох эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Ц.Цшүүхээс оногдуулсан 10.800.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц гурван жилийн хугацаанд,
шүүгдэгч П.Д шүүхээс оногдуулсан 5.400.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хоёр жилийн хугацаанд тус тус хэсэгчлэн төлөхөөр тогтоож,
шүүгдэгч нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тэдэнд анхааруулсугай.
6.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн арвандолдугаар бүлэгт зааснаар шүүгдэгч Ц.Ц, П.Д нарт торгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Б, П.Д нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг,
шүүгдэгч Ц.Ц-д урьд авсан Орхон аймаг Баян-Өндөр сумын Ерөнхий боловсролын ...................сургуулийн захирлын албан үүргээ биелүүлэхийг түдгэлзүүлэх таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
8.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Ц.Ц-н гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлого болох 2.910.000 төгрөгийг түүний хувьд ногдох хөрөнгөөс албадан гаргуулж, улсын төсөвт шилжүүлсүгэй.
9.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Ц, П.Д нарт оногдуулсан нийтийн албанд томилогдох эрх хасах ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс тоолсугай.
10.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, тэднээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй,
шүүгдэгч Г.Б, П.Д нар бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурьдсугай.
11.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичиж болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЭНХТУНГАЛАГ