Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 01 сарын 14 өдөр

Дугаар 101/ШШ2020/00267

 

 

 

 

       2020         01          14                                        101/ШШ2020/00267             

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “A.A-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ЖДҮ

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин 10,571,857 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Энхсайхан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Дүүрэнбилэг, хариуцагчийн өмгөөлөгч Ц.Энхбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Хишигдэлгэр нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: А.А миний бие 2009 оноос хойш *******,*******,*******,******* санд мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн, ерөнхий менежерээр ажиллаж байгаад 2018 оны 2-р сарын 26-наас тус зангийн дэд захирлаар томилогдон ажилласан. Миний бие 10 орчим жил ажил үүргээ зохих ёсоор гүйцэтгэж ажиллаж байтал *******,*******,*******,******* сангийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч ******* 2019 оны 6-р сарын 12-ны өдөр Б/50 дугаартай ажлаас чөлөөлөх тухай тушаал гаргасан бөгөөд надад 2019 оны 06-р сарын 12-ны өдрийн ажлын цаг дуусч байхад танилцуулсан. Тушаалд дурдсан 2016, 2017, 2018 онуудад хөнгөлөлттэй нөхцөлөөр зээлийн олголт, эргэн төлөлтөд удирдах албан тушаалтны хувьд хяналт тавьж ажиллаагүйн улмаас 2017 онд Үндэсний аудитын газрын дүгнэлтээр зөрчилтэй дүгнэгдсэн, 2018 онд Үндэсний Аудитын газраас дүгнэлт өгөхөөс татгалзсан одоогийн байдлаар 31.5 тэрбум төгрөгийн хугацаа хэтэрсэн зээлийн авлага үүсгэж төсөв, санхүүгийн хариуцлага сул, санхүүгийн зөрчил гаргах боломж бий болгосон, сангийн ажилтнуудыг мэргэжил арга зүйн удирдлагаар хангаж ажиллаагүй, ажил үүрэгтэйгээ холбоотой мэдээллийг нуун дарагдуулах замаар удирдлагаас шийдвэр гаргахад саад учруулж цаг алдуулсан гэх үндэслэлүүд нь миний ажил үүрэгтэй ямар ч холбоогүй бөгөөд сангийн захирал, ерөнхий нягтлан бодогч гэх 1, 2-р гарын үсэг зурдаг хүмүүсийн ажлын хариуцлагыг надад хамааруулан ажлаас үндэслэлгүй чөлөөлсөн гэж үзэж хүлээн зөвшөөрөхгүй шүүхэд хандаж байна. Жижиг,******* сангийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч ******* ажил олгогчийн санаачлагаар намайг ажлаас чөлөөлсөн атлаа тушаалд Хөдөлмөрийн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-40.1.7 дах заалтын аль үндэслэлээр намайг ажлаас чөлөөлж байгаагаа тусгаагүй, тушаал нь хуульд нийцээгүй, намайг үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлж хөдөлмөрлөх эрхийг минь •чэцтойгоор зөрчсөн гэж үзэж байгаа тул А.А намайг *******,*******,*******,******* сангийн дэд захирлын ажилд эгүүлэн тогтоож өгнө үү. Миний 1 сарын цалин 1,369,416 төгрөг бөгөөд ажилгүй байсан хугацааны цалинд 2019 оны 6-р сард 12 хоногийн цалинд /1,369,416 : 20*12 хоног/ 890,120 төгрөг, 2019 :-ы 07-р сард 1,369,416 төгрөг, 2019 оны 8-р сард 1,369,416 төгрөг, 2019 оны 09-р зард 1,369,416 төгрөг, нийт 4,998,368 төгрөгийг гаргуулж, уг цалин хөлснөөс нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт «ийлгэхийг даалгаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ажлын байрны тодорхойлолтод бол Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх бодлого боловсруулж, хэрэгжилтийг хангаж ажиллах мэдээллээр хангах сангийн захирлын эзгүйд орлон ажиллах байгууллагатай холбоотой асуудлаар иргэдийг хүлээн авах, хүсэлтийг шийдвэрлэх сангийн захирлын хагас жил жилийн эцсийн тайланг нэгтгэх, хэвлэл мэдээллийн мэдээнд дүн шинжилгээ хийх удирдлагыг мэдээллээр хангах байсан. Ажилтан албан хаагчдын үйл ажиллагааны харилцан уялдааг хангаж гүйцэтгэлийг дүгнэж байх ёстой. А.А нь Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх санд 2016.09.01-нээс 2016.11.22 хүртэл зээлийн хэлтсийн дарга 2016.12.22-ноос 06 сарын 22 хүртэл сангийн дэд захирал, 2018 оны 12 сараас 2019 оны 02 сард сангийн дэд захирал гээд тус тус ажиллаж байх хугацаандаа зээлд хяналт тавьж ажиллаагүй. 2016 он, 2017 он, 2018 онуудад зээлд хяналт тавьж ажиллаагүй. Зээлийн олголт эргэн төлөлт ажилтнуудын арга зүй, чиглэл өгч ажиллаагүй. Зээлдэгчийн барьцаа хөрөнгийг хэт их өндрөөр үнэлсэн учраас санд их хэмжээний үл ойлголцол бүрдүүлсэн. 2016 оны 12 байдлаар сангаас нийт 330 аж ахуй нэгжид бодлогын зээл олгосон боловч тэдгээрийн 289 нь энгийн төлөлттэй байгаа. 1,7 тэрбум төгрөгийн зөрчилтэй гэсэн. Гэтэл 2016 оны 12 сараас 2019 оны 04 сар гэхэд нийт зөрчилтэй зээлдэгчийн тоо 5-135 болж нийт хуримтлагдсан зөрчлийн хэмжээ 15,5 тэрбум болж өссөн байгаа. Энэхүү үйлдэл нь А.Аын ажлын байранд заасан чиг үүргээ зохих ёсоор биелүүлээгүй. Дэд захирлын албан тушаалд тэнцэхгүй ажлын хариуцлага алдсан. Ажлын байрны 2-р үндсэн зорилго Засгийн газар сангийн бодлого шийдвэр төслийг зохих түвшинд хангаагүй шийдвэрлэх, Үнэлгээ хийлгэх ажилтанд чиглэл өгөх, дэд сайдыг мэдээллээр хангах үүрэгтэй. Ингээд А.А ажиллаж байх хугацаандаа буюу 2019.02.18-нд зээлдэгч ******* ХХК дээр нэмэлт өөрчлөлт оруулсан. Мөн ******* ХХК-аас үнэлгээ хийлгээд сангийн барьцаанд байсан  2 тэрбум гаран төгрөгийн үнэлгээ дээр сольж дүрэм журмыг зөрчсөн. Дээрх үйлдэл нь дотоод аудитаар тогтоогдсон бөгөөд барьцаа хөрөнгийг хэт өндөр үнээр тогтоосон нь зээлдэгчид илт давуу байдлыг олгосон, хувийн ашиг сонирхол  харагдаж байгаа. Мөн Монгол улсын дүрэм журам зөрчсөн эсэхийг холбогдох хуулийн дагуу шалгаж байгаа байгаа. 3-рт нь 2019 оны 05 сарын 23-нд 012002 тоот хүнс******* сайдын албан бичигт дурдсанаар Жижиг дунд үйлдвэрлэлийн 2018-нд орсон зээлийг зориулалтын бусаар ашигласан нь тогтоогдсон байх ба зөрчил гаргахад жижиг дунд үйлдвэрлэлд хяналт шалгалт хийгээгүй сар улирлаар нэгтгэж удирдах албыг мэдээллээр хангаагүй. 2016, 2017, 2018 онуудад Жижиг дунд үйлдвэрлэл сангаас хөнгөлөлттэй зээлүүлээд одоогийн байдлаар 31,5 тэрбум төгрөгийн хугацаа хэтэрсэн зээлийн авлага үүссэн зэрэг санхүүгийн зөрчил үүсгэсэн. Зээлийн эргэн төлөлтөд хяналт тавьж ажиллаагүй. А.А нь нийт 20 сар ажиллах хугацаандаа шаардлага хяналт тавих зэрэг бүрэн эрхтэй байсан. Үүнийг хэрэгжүүлээгүй. *******д ирүүлсэн 934 тоот албан бичигт 2018 оны санхүүгийн тайлангийн 28.2.2-т зааснаар буруутай албан тушаалтанд хариуцлага тооцох саналыг хүргүүлсэн. Удирдлага мэдээллээр хангах ажлаа хийгээгүй. Зөрчил ихээр илрэх нөхцөл үүсгэсэн тул хуулийн дагуу хариуцлага хүлээлгэж байгаа нь баримтаар нотлогдож, дүгнэлт болон зөвлөмж бичигт дурдагдсан байдаг. Нэхэмжлэгчийн ажиллаж байсан зээл чанаргүй хугацаа хэтрэлтэй, барьцаа хөрөнгө авахдаа журам зөрчиж алдангийг багасгасан. Мөн хамааралгүй этгээдэд зээл олгосон нь хуулийн дагуу шалгагдаж байгаа. Жижиг дунд үйлдвэрлэлийн асуудалд өөрийн албан тушаалын бүрэн эрхээ давуулах, хэтрүүлсэн учраас манай санд их хэмжээний өр авлага үүсгэж байгууллагын хохироож байгаа. Иймд нэхэмжлэгчийн шаардлагыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч А.А, хариуцагч ************** хөнгөн үйлдвэрийн яамны харьяа Жижиг******* санд холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин 10,571,857 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхийг даалгах нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч нэхэмжлэлээс бүхэлд нь татгалзаж, нэхэмжлэгч санд ажиллах хугацаандаа хариуцлагагүй, тэнцэхгүй болох нь тогтоогдсон гэх тайлбарыг гаргажээ.

Зохигчийн хооронд Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар үүсэх эрх зүйн маргаан үүссэн гэж үзэхээр ба зохигч энэ талаар маргаагүй байна.

Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

Хариуцагч Жижиг******* сангийн 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн Б/50 тоот “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалаар нэхэмжлэгчийг Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2-т заасныг үндэслэн ажлаас чөлөөлснийг нэхэмжлэгч хууль бусаар ажлаас халагдсан гэх үндэслэлээр маргасан. Жижиг******* сангийн 2018 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн Б/06 тоот “Ажилд томилох тухай” тушаалаар А.Аыг тус сангийн дэд захирлын ажил, албан тушаалд томилсон байна.

Нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлж хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон эрх зүйн актад 1) 2016-2018 оны хооронд зөрчилтэй зээлдэгчийн тоо 5-аас 135 болж өссөн, зөрчлийн дүн 15.5 тэрбум төгрөгт хүрсэн нь нэхэмжлэгч ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргээ зохих ёсоор хэрэгжүүлээгүй, хариуцлагагүйг илтгэнэ, 2) Үндэсний аудитын газраас 2017 онд санал дүгнэлт өгөхөөс татгалзаж, энэ нь нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөх үндэслэл болсон. 3) Сангийн ажилтнуудыг мэргэжил арга зүйн удирдлагаар хангаагүй, 4) Ажлын мэдээлэл нууж удирдлагыг үйл ажиллагаанд саад учруулсан гэж тодорхойлжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ, хариуцагч нэхэмжлэлээс татгалзсан бол татгалзлаа нотлох үүрэгтэй. Нотлох үүргийн хуваарилалтын хувьд хөдөлмөрийн маргаан бүхий эрх зүйн харилцаанд ажилтныг ажлаас чөлөөлсөн эрх зүйн болон үйл баримтын үндэслэлээ ажил олгогч эхэлж нотлох чиг үүрэгтэй.

Хэргийн оролцогчийн шүүхэд, шүүх хуралдаанд гаргаж буй тайлбарууд, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг харьцуулан үнэлээд хариуцагчийн 2019 оны Б/50 тоот “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалыг хууль бус, нэхэмжлэгчийг ажлаас үндэслэлгүйгээр халсан гэж үзлээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2-т “ажил олгогч санаачилсан” шалтгаанаар ажилтныг ажлаас чөлөөлж байгаа тохиолдолд мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан үндэслэлүүдийн аль нэгийг заавал баримталсан байх шаардлагатай. Ажил олгогчийн санаачилгаар ажилтныг ажлаас чөлөөлөхдөө ажилтны гаргасан зөрчил эсхүл ажлаас халах шалтгаан болсон үйл баримт, дүгнэлт нь хууль зүйн талаасаа ямар үндэслэлээр хуулийн дээрх заалтын аль хэсэгт хамаарч, ажилтны гаргасан зөрчил, ажлаас халах үндэслэлд тохирно гэж ажил олгогч сонгон авсныг ажлаас халсан тушаалд тодорхой бичиж илэрхийлсэн байна. Ингэснээр ажилтныг ажлаас халах шалтгаан тодорхой болж, ингэснээр мөн хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т “ажил олгогчийн санаачилгаар ажлаас буруу халсан ...” гэх үндэслэл үгүйсгэгдэх боломжтой.

Гэвч хариуцагчийн дээрх тушаалд хуулийн заалтыг баримтлаагүй алдаа гаргасныг хууль бус гэж үзэх тул нэхэмжлэгчийг хууль бусаар халсан гэж үзнэ.

Зохигчийн хооронд 2018 оны 02 дугаар сарын 26-ны өдөр байгуулсан 18/02 тоот хөдөлмөрийн гэрээний 6.2.1-д заасан “ажилтан, ажил олгогчийн санаачилгаар” гэх заалтыг үндэслэн нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн харилцааг дуусгавар болсон ба мөн гэрээний 6.2.2-т заасан “Хөдөлмөрийн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-40.1.6-д заасан үндэслэлээр” гэх заалтыг иш татаагүй байна. Энэ нь хариуцагч хэдийгээр өөрийн санаачилгаар нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн боловч Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д зааснаас өөр шалтгаан, үндэслэлээр ажлаас чөлөөлөх шийдвэрийг тухайн цаг үед гаргаж байсан гэж үзэхэд хүргэхээр, гэвч ажлаас чөлөөлсөн тушаалын үндэслэлд мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан үндэслэлийг заасан гэж хариуцагч тал шүүхэд маргаснаас үзвэл хариуцагчийн дээрх Б/50 тоот тушаал дотоод зөрчилтэй болжээ.

Хариуцагчийн ажлаас халсан тушаалд үндэслэн, мөн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан татгалзал, тайлбараас үзэхэд дээр дурдсан дөрвөн үндэслэл нь нэхэмжлэгч А.Ад тухайлан хамааруулж үзэх шалтгаан болохгүй бөгөөд хариуцагч Жижиг******* сангийн үйл ажиллагаа, ажлын доголдол, хариуцлагагүй байдалтай шууд хамааралтай гэж үзэхээр байна.

Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан үндэслэл тогтоогдоогүй байхад нэхэмжлэгчийг ажлаас халсан гэж үзэн нэхэмжлэгч А.Аыг хариуцагч Жижиг******* сангийн дэд захирлын ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож шийдвэрлэв.

Хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчид холбогдуулан Авлигатай тэмцэх газарт гомдол гаргасан, гомдлыг эрүүгийн журмаар шалгаж байгаа үндэслэлээр хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй тухай тайлбарыг шүүхэд гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Авлигатай тэмцэх газраас гаргуулан авсан мэдээлэл, лавлагаагаар Жижиг******* сангийн гомдлын дагуу Эрүүгийн хуулийн 22.1.1-д зааснаар 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдөр 190200697 хэрэг бүртгэлийн хэрэг нээн шалгаж байгаа боловч нэхэмжлэгч А.Ад холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаагүй, гэрчийн мэдүүлэг авсан тухай албан мэдэгдэл ирүүлсэн нь хэргийг эсхүл нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэл болохгүй гэж үзнэ.

Нэхэмжлэгч ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг шүүхийн шийдвэр гарах хүртэлх хугацаагаар буюу 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 31-ны өдрийн хугацаанд хамааруулан 10,571,857 төгрөгийг хариуцагчаас гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх шаардлагыг гаргасан ба шүүх нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоож байгаа тул нэхэмжлэгчийн энэ шаардлагыг хэсэгчлэн хангах үндэслэлтэй.

Нэхэмжлэгчийн нэг сарын дундаж цалинг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ыг баримтлан нэхэмжлэгчийн 2019 оны 03-05 дугаар саруудад бүтэн авч байсан гурван сарын үндсэн цалингийн нийлбэр /4,100,448/3=1,366,816/-ээс тооцоход нэг сарын үндсэн цалин 1,366,816 төгрөг болж байх тул ажилгүй байсан бүтэн 6 сарын цалин /1,366,816х6=8,200,896/ 8,200,896 төгрөг болон мөн ажлаас халагдсан сарын, шүүхийн шийдвэр гарсан сарын хэсэгчилсэн хугацааны 22 ажлын өдрийн 1 хоногийн цалин /1,366,816/21.4=64,472/ 64,472 төгрөг нь 1,418,384 төгрөг болж нийт 9,619,280 төгрөгийн цалин хөлстэй тэнцэх олговрыг хангаж Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасны хариуцагчаас гаргуулах нь зүйтэй. Илүү нэхэмжилсэн 952,577 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Мөн хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т зааснаар А.Аын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж баталгаажилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

  1. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 46 дугаар зүйлийн 46.1, 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч А.Аыг хариуцагч Жижиг******* сангийн дэд захирлын ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 9,619,280 төгрөгийг хариуцагч Жижиг******* сангаас гаргуулан нэхэмжлэгч А.Ад олгож, А.Аын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн хугацаагаар нөхөн төлж баталгаажилт хийхийг хариуцагч Жижиг******* санд даалгаж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 952,577 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
  2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч Жижиг******* сангаас 239,058 төгрөг нөхөн гаргуулж улсын орлогод оруулсугай.
  3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Э.ЭНЭБИШ