Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 09

 

Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ням даргалж, шүүгч Н.Дэлгэрмаа, шүүгч З.Нандинцэцэг нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Цэрмаа, иргэдийн төлөөлөгч С.*******, улсын яллагч Д.*******, шүүгдэгч М.*******, шүүгдэгчийн өмгөөлөгч О.*******, хохирогч Г.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж Завхан аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.*******д холбогдох 201613000153 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв. Шүүгдэгч Монгол улсын иргэн, 1959 оны 01 дүгээр сарын 26-нд Завхан аймгийн ******* сумд төрсөн, настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 6, эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг, өмнө нь ял шийтгүүлж байгаагүй, Завхан аймгийн ******* сумын ******* багт оршин суух ******* овогт ын ******* /Регистрийн дугаар: / Шүүгдэгч М.******* нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт заасан буюу бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах гэмт хэрэгт холбогджээ. Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч М.******* нь 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Завхан аймгийн ******* сумын төвд өөрийн гэртээ хохирогч Г.*******г “надад мөнгө байна хэмээн мөнгө гаргаж ирж шидээд буцаан аваад өөрийг нь мөнгөгүй болохоор баярхаж байна” гэж уурлан түүний баруун далны доор хутгалж цээжний хөндий нэвтэрч уушгийг нь цоолсон гэмтэл учруулсан болох нь хуульд заасан үндэслэл журмаар хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна. Тухайлбал хохирогч Г.*******гийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн “...******* ахынд ороход тэднийд *******, , нар сууж байсан. Удалгүй миний араас , хоёр орж ирээд бид хэд боорцог идээд сууж байтал ах ыг архи аваад ир гээд бүхэл 20.000 төгрөг өгөөд гаргатал гадаа утсаар ярьж зогсож байгаад орж ирээд архи лацадчихсан гэж байна гээд мөнгийг нь ширээн дээр нь тавьчихсан чинь тэр нь унаад ширээн доогуур орсныг мэдэлгүй ах руу уурлаад үснээс нь зуураад авсан. айлаа гээд хойшоо суухаар нь би ахыг яагаад хүүхэд рүү дайраад байгаа юм бэ гээд хэлтэл босоод ирэхээр нь би барьцалдаж аваад баруун талын орон дээр давхралдаж унатал орны эвээс унахаар нь айлд яах юм бэ гараад учраа олъё гээд гартал ах чи бид хоёр маргалдах шалтгаан байхгүй гэхээр нь салаад ******* ахын гэрлүү ороход , нар зөрөөд гарсан. Гэрт ороход ******* ах ыг гийн мөнгийг авчихлаа гэхэд тийм юм байхгүй гээд гараад явсан. ...надад ч гэсэн архи авбал мөнгө байна гээд халаасанд байсан мөнгөө гаргаж харуулчхаад далд хийтэл ******* ах хутга барьчихсан байна гэж хаалга онгорхой байхад гаднаас нэг хүн орилж байсан. Тэгээд орон дээр суутал бие эвгүй болоод бүлээн зүйл нуруу руу гоожиж байх шиг болсон. ******* ах улаан иштэй хутга барьчихсан зогсож байсныг гаднаас залуучууд орж ирээд хутгыг нь салгасан. ******* миний баруун далны доод хэсэгт 1 удаа хутгалсан байсан. Би ыг өмөөрч жаахан маргасан, нэг их сүртэй зүйл болоогүй. Надад архи уувал мөнгө байсан болохоор харуулчихаад далд хийхэд л намайг баярхлаа гэж бодсон юм шиг байна лээ. ******* намайг хутгалах үед хажууд өөр хүн байгаагүй. Би *******д ямар нэгэн байдлаар гар хүрсэн, зодож цохисон зүйл байхгүй. Надад одоо гомдол санал байхгүй. Эмнэлгийн төлбөр 312.000 төгрөгийг өгсөн одоо нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг, Гэрч О.гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...******* ахынд очиход тэднийд ******* ах, ах хоёр согтуу байсан. ...20 цаг өнгөрч байх орчимд гаднаас *******, , нар орж ирсэн. ах 20,000 төгрөг гаргаж т өгсөн. архи зарахгүй байгаа гэж хэлээд цай уугаад сууж байхад ах 20,000 төгрөгөө авъя гэж хэлэхэд пизда минь мөнгө чинь тэнд унасан байна шүү дээ гэж хэлсэн. Тэрнээс болоод , нар маргалдаж байснаа ах ыг цай ууж байхад нь үснээс нь татсан. *******, лүү, чи миний найз нарыг айлгалаа гэж хэлээд *******тай муудалцаад барилцаж аваад *******ы гэрийн баруун талын орны ивээсийг унагасан. Тэгээд *******, нар гадаа гарч муудалцсан...би тэр хоёрын араас салгах гээд гартал бас гэрээс гарч ирсэн. ******* зөрөөд гэр лүү орсон. ... хүүрнүүдээ гэрт ******* ахыг хутгалчихлаа гэж орилоод гэрийн үүдэн дээр зогсож байсан. Би гүйгээд гэрлүү ороход баруун талын орон дээр ******* ахын дээрээс ******* ах дараад авсан байсан. Би ******* ахыг барьж аваад зүүн талын орон дээр дарж унагасан. Хутгыг нь авах гээд болохгүй болохоор нь ахыг хутгыг нь аваадах гэхэд ирж хутгыг нь аваад тогооны савны дээгүүр хийсэн. *******г , нар аваад гараад явсан. Юунаас болж хутгалсныг нь мэдэхгүй. ******* ах өмнө нь , , ******* нарыг муудалцаж байхад хүний гэр орон буулгачих гээд байна гарцгаа, зайлцгаа гэж тэд нарт хэлж байсан. Хутгалж байхад нь хажууд нь хэн байсныг мэдэхгүй. л гэрийн гадна үүдэн дээрээс хүүрнүүдээ *******г ******* ах хутгалчихсан байна гэж орилсон” гэсэн мэдүүлэг, Гэрч С.ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Бид нар цай ууж сууж байхад 20,000 төгрөг гаргаж ирээд архи авмаар байна гээд т хүнтэй яриад архи аваадах гээд өгсөн. гарч утсаар ярьснаа буцаж орж ирээд дэлгүүр хамаг юм хаасан архи зарахгүй байгаа гэж хэлсэн. Тэгээд 20,000 төгрөгийг нь сандлын ойролцоо тавиад боорцог идээд сууж байхад миний мөнгө хаана байна гэж асуухад эхлээд хуруугаараа заасан нөгөөдөх нь дахиад миний мөнгө хаана байна гэж асуухаар нь тэнд л байна шүү дээ гэж хэлэхэд босч ирээд ыг үсдэж аваад зодох гээд барьж авсан чинь болъё ахаа би танаас айж байна гэж хэлээд тэр хоёр барьцалдаж авахаа больсон. Тэгтэл ******* гэрийн баруун талын орон дээр сууж байгаад босч ирээд чи муу миний найзыг айлгадаг хэн бэ? гэж хэлээд г барьж аваад баруун талын орон дээр дарсан чинь баруун орны эвээс унасан. Тэгээд тэр хоёрыг айлын гэр орон буулгалаа гэж хэлээд бид хоёр гэрээс гаргасан. Гадаа гараад тэр хоёр зодолдоогүй, учраа олсон. бид нарын араас гэрээс гарч ирсэн. *******гаас салаад той уулзаад байсан. ******* ах бид гурав *******ы гэрт орсон. ******* гуай ор дэр нураалаа гээд бид нарлуу ууртай янзтай байсан. Тэгтэл ******* ах явъя гээд дээлээ аваад өмсөх гэж байхдаа газар унасан байсан гийн 20,000 төгрөгийг энд мөнгө байна гээд ширээн дээр аваад тавьтал ******* гуай наад мөнгө чинь хүний мөнгө гэж хэлсэн чинь ******* ах би хүний мөнгө авах болоогүй, надад мөнгө байна гээд кармаанаасаа 10,000 төгрөг 1ш, 20,000 төгрөг 1 ширхэг зэргийг гаргаж *******д үзүүлээд буцаагаад кармаандаа хийж байсан. Тэгтэл гадаа , хоёр барьцалдаж авсан байхаар нь бид хоёр гараад тэр хоёрыг 2 тийш нь болгочихоод ******* ахын гэрлүү орох гээд хаалган дээр ирэхэд гэрийн хаалга нь дэлгээтэй байсан. Гэрлүү орох гээд шагайхад ******* гуай хутга барьсан баруун талын орны урд талд нь зогсч харагдсан. ******* орон дээр суусан байсан. Би гэнэт гадаа байсан хүмүүс рүү хөөе ******* ах хутга барьчихсан байна шүү гэж орилсон. Тэгсэн чинь гүйж ороод ******* ахыг барьж авсан. Тэгтэл ******* намайг хатгачихлаа гэж хэлсэн. Би яг хутгалж байхыг нь хараагүй...” гэсэн мэдүүлэг, Гэрч Б.ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “..., бид гурав юм яриад зогсож байхад ******* буцаад гэрлүү орчихсон. Гэрийн хаалга нь онгорхой гэрийн гадна үүдэнд зогсож байгаа харагдсан ба удалгүй ******* ахыг хутгалчихлаа гэж хашхирсан. ... ах цамцыг нь сөхөж байгаа харагдсан. Яг хаанаа хутгалуулсныг хараагүй дараа нь эмнэлэг дээр очиж харсан. Яг юунаас болж хутгалсныг нь мэдээгүй” гэсэн мэдүүлэг, Гэрч Д.гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “... гэдэг залуу гэрийн үүдэн дээр ******* ах *******г хутгалчихлаа гэж хэлэхээр нь , бид гурав гэрлүү орсон. надаас түрүүлж ороод *******ыг дарчихсан байсан. Би тай хамт хутгыг нь салгаж авсан. Тэр хутга нь улаан иштэй том хутга байсан би ******* ахын гараас булааж авч тогооны шүүгээний доод завсар луу хийсэн. ******* баруун орон дээр намайг хутгалчихлаа гээд тонгойсон сууж байсан. ...*******г орон дээр доошоо хараад тонгойхоор нь нуруу хэсгээр нь үзэхэд *******гийн биеийн ар талд далны хэсгээс цус гарч байхаар нь би харчихаад хатгасан байна гэж хэлсэн...” гэсэн мэдүүлгүүдээр шүүгдэгч, хохирогч нарын хооронд үүссэн маргаан болон шүүгдэгчийн хохирогчид гэмтэл учруулсан үйл баримт хангалттай нотлогджээ. Түүнчлэн шүүгдэгч М.*******ы үйлдлийн улмаас хохирогч Г.*******гийн биед учирсан гэмтлийн шинж байдал болон хүнд зэргийн гэмтэл болох нь шинжээчийн “...Иргэн Г.*******гийн биед: Цээжний баруун далны доор хагас босоо цээжний хөндий рүү нэвтэрсэн шарх, цооролт, цээжний хөндийд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь иртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүснэ. Иргэн Г.*******гийн биед: Цээжний баруун далны доор хагас босоо цээжний хөндий рүү нэвтэрсэн шарх, цооролт, цээжний хөндийд цус хуралт гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Энгийн хөдөлмөрийн чадвар алдалтад эмчилгээ эдгэрэлтээс хамаарна” гэсэн дүгнэлтээр нотлогдож байна. /Шинжээчийн 2016.10.25-ны өдрийн 201620322 тоот дүгнэлт, хэргийн 60 дугаар хуудас/. Хохирогч, гэрчүүдээс хуульд заасан журмаар мэдүүлэг авсан, тэд мэдүүлгийнхээ эх сурвалжийг тодорхой заасан, мэдүүлгүүд өөр хоорондоо зөрүүгүй, харилцан бие биенийхээ мэдүүлгийг нотолсон, хэрэг гарах үеийн үйл баримтанд шууд хамааралтай байх тул шүүх дээрх мэдүүлгүүдийг үнэн зөв гэж үнэлэн шийтгэх тогтоолын үндэслэл болголоо. Ийнхүү шүүгдэгч М.*******ы хувийн сэдэлтээр бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн нь хөдөлбөргүй нотлогдсон байх тул түүнд холбогдох хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэгт заасны дагуу шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж үйлдлийг Эрүүгийн хуулийн 97 дугаар зүйлийн 97.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, оногдуулсан ялыг биечлэн эдлүүлэхгүй байхыг хүссэн өмгөөлөгчийн саналыг хүлээн авах үндэсгүй. Иймд шүүгдэгч М.*******ыг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож түүнд Монгол Улсын Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах нь зүйтэй. Шүүгдэгчид ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55-р зүйлийн 55.1.3 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, 55.1.9 дэх хэсэгт зааснаар үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн зэрэг байдлуудыг хөнгөрүүлэх, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10 дахь хэсэгт зааснаар согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөл болголоо. Шүүгдэгчийн дээрх хөнгөрүүлэх нөхцлүүдээс гадна хохирогчийн гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлж, түүнд хөнгөн ял шийтгэл оногдуулж өгөхийг хүссэн хүсэлт, шүүгдэгчийн анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдэхийн өмнөх, үйлдсэнээс хойшхи хугацаанд зөв зан төлөвтөй байсан болон насны байдлыг нь харгалзан Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур хорих ял оногдуулж, хорих ял эдлэх дэглэмийг хөнгөрүүлэн өөрчлөх боломжтой гэж үзлээ. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйл, 286 дугаар зүйлийн 286.1, 296 дугаар зүйлийн 296.1, 297 дугаар зүйлийн 297.1 дэх хэсэг, 298 дугаар зүйлийн 298.1, 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. ******* овогт ын *******ыг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.*******ыг 3 жил 5 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.10, 52.5 дахь хэсгүүдэд заасныг баримтлан М.*******д оногдуулсан 3 жил 5 сарын хугацаатай хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

4. М.*******д өмнө авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

5. М.******* нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, нөхөн төлөх хохиролгүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй болохыг тус тус дурдсугай.

6. М.*******ы иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг дурдсугай.

7. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн ягаан өнгийн хилэн даавуун материалтай орны бүтээлэг, улаан өнгийн бариултай хутга, хөх саарал өнгийн, урд хэсэгтээ хөндлөн судалтай ноосон цамц, саарал өнгийн дотуур цамц(фудволк), ногоон өнгийн ноосон майк тус бүр 1-ийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

8. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар М.*******ы хувьд оногдох хөрөнгөөс 200000 төгрөгний үнэлгээтэй хоёр хаалгатай цагаан өнгийн хөлдөөгч, 200000 төгрөгний үнэлгээтэй Тошиба гэсэн бичиг бүхий цагаан өнгийн угаалгын машин тус бүр 1-ийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2016 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн тогтоолыг хүчингүй болгосугай.

9. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болно.

10. Шийтгэх тогтоолыг ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч болон түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ Д.НЯМ

ШҮҮГЧИД З.НАНДИНЦЭЦЭГ

Н.ДЭЛГЭРМАА