Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 10 сарын 10 өдөр

Дугаар 2023/ШЦТ/360

 

17. 2023         10            10                                  2023/ШЦТ/360

                                                                   

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                  

Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхтунгалаг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.М,  

улсын яллагч Ж.Б,

хохирогч П.Д, С.О,

хохирогч П.У /цахимаар/,

шүүгдэгч Б.Д, түүний өмгөөлөгч Х.О нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ж.Б хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдсэн,

шүүгдэгч Б.Д-д холбогдох эрүүгийн 2125000010072 дугаартай хэргийг 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт;

Монгол Улсын иргэн, Б.Д

Шүүгдэгч Б.Д нь;

Орхон аймаг Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрт О.Д, Ц.Ү нартай бүлэглэн, үргэлжилсэн үйлдлээр, “...“Э” ТӨҮГ-ын нөөцийн байранд оруулж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж,

2018 оны 7 дугаар сард хохирогч П.Д-с 17.000.000 төгрөг,

2019 оны 1 дүгээр сарын 04-ний өдөр хохирогч П.У-с 25.000.000 төгрөг,

2019 оны 1 дүгээр сарын 07-ны өдөр хохирогч С.О-с 25.000.000 төгрөг,

О.Д бүлэглэн 2018 оны 6 дугаар сард хохирогч У.Т-с 23.000.000 төгрөгийг тус тус шилжүүлэн авч, бусдад их хэмжээний хохирол учруулсан, залилах гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг; Гэм буруутайд тооцох;

Шүүгдэгч Б.Д нь дээрх гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна,

иргэн П.Д-н “...2018 оны 7 дугаар сард Б.Д-д 17.000.000 төгрөг өгч залилуулсан.” гэх гомдлыг Орхон аймаг дахь Цагдаагийн газар хүлээн авсан тэмдэглэл /1 дэх хавтаст хэргийн 203 дахь тал/,

түүний өргөдөл /1 дэх хавтаст хэргийн 204 дэх тал/,

хохирогч П.Д-н “...Би Д, Ү, Д, Б нарт 17.500.000 төгрөг өгсөн байгаа. ...17.000.000 төгрөгийг Д-н данс руу, 500.000 төгрөгийг Баярмаагийн данс руу шилжүүлсэн, хамт нэг газар ажилладаг болохоор “хямд мөнгөөр байртай болох боломж байна” гэхээр нь итгээд шилжүүлсэн. ...Д 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр миний Голомт банкны данс руу 5.667.000 төгрөгийг шилжүүлж төлсөн.” гэсэн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 36, 38 дахь тал/,

иргэн П.У “...2019 оны 1 дүгээр сарын 04-ний өдөр 25.000.000 төгрөгийг “Э” ТӨҮГ-ын фондны байранд оруулж өгнө.” гэж залилсан.” гэх гомдлыг Орхон аймаг дахь Цагдаагийн газар хүлээн авсан тэмдэглэл /1 дэх хавтаст хэргийн 172 дахь тал/,

түүний өргөдөл /1 дэх хавтаст хэргийн 173 дахь тал/,

хохирогч П.У “...Дзүгээс 2020 оны 3 дугаар сарын 21-ний өдөр манай нөхөр Үнэнзоригийн Хаан банкны данс руу 1.000.000 төгрөг, 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр миний Хаан банкны данс руу 4.000.000 төгрөг нийт 5.000.000 төгрөгийг төлж барагдуулсан.” гэсэн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 40 дэх тал/,

иргэн С.О-н “...2019 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр 25.000.000 төгрөгийг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын фондны байранд оруулж өгнө.” гэж залилсан.” гэх гомдлыг Орхон аймаг дахь Цагдаагийн газар хүлээн авсан тэмдэглэл /1 дэх хавтаст хэргийн 119 дэх тал/,

түүний өргөдөл /1 дэх хавтаст хэргийн 120-121 дэх тал/,

хохирогч С.О-н “...Би Д-р дамжуулан эхнэр Д нь 25.000.000 төгрөг өгсөн. Б.Д, Ц.Ү, О.Д нарыг хохирлоо хувааж төлөх шүүхийн шийдвэр гарсан байгаа. Би Даваахүүгийн ээжээс нь 2020 оны 2 дугаар сард 3.000.000 төгрөг авсан. ...Д нь 2020 оны 5 дугаар сарын 23-ны өдөр миний Хаан банкны данс руу 3.000.000 төгрөг, 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдөр 5.300.000 төгрөг нийт 8.300.000 төгрөгийг төлж барагдуулсан.” гэсэн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 28, 30 дахь тал/,

иргэн У.Т “...2018 оны 6 дугаар сард “Эрдэнэт үйлдвэр”-ийн  фондны байрнаас авах нэрээр Дөлгөөн гэх хүнд 22.000.000 төгрөгийг өгөөд одоог хүртэл авч чадахгүй байна.” гэх гомдлыг Орхон аймаг дахь Цагдаагийн газар хүлээн авсан тэмдэглэл /1 дэх хавтаст хэргийн 136 дахь тал/,

түүний өргөдөл /1 дэх хавтаст хэргийн 137 дахь тал/,

хохирогч У.Т “...Би 23.000.000 төгрөгийг өгсөн, үүнээс эргүүлэн О.Дөлгөөн нь 7.000.000 төгрөгийн хохирол барагдуулсан. Шүүхээс Даваахүүгээр 8.000.000 төгрөгийг төлүүлэхээр шийдвэр гарсан. ...хадам эгч Х.Цогзолмаагийн Хаан банкны дансаар нийт 8.250.000 төгрөгийг шилжүүлж төлсөн.” гэсэн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 32, 34 дэх тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

Мөрдөн шалгах ажиллагааны үед цуглуулж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна гэж шүүх үзэв.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан “залилах гэмт хэрэг үйлдэж бусдад их хэмжээний хохирол учруулсан” гэмт хэргийн үндсэн шинжийг бүрэн агуулсан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн буюу оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчилгүй,

хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримтын талаарх шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мөрдөн шалгах ажиллагаанд, шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүд бусад нотлох баримтуудыг бүх талаас нь харьцуулан шалгаж, дүгнэлт хийхэд шүүгдэгчийн гэм буруугийн талаар эргэлзэх нөхцөл байдалгүй байна.

          Шүүгдэгч Б.Д нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй.

          Шүүгдэгч Б.Д нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн,

          мөн Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 2021/ШЦТ/265 дугаартай шийтгэх тогтоолоор;

          залилах гэмт хэргийн улмаас хохирогч П.Д 17.000.000 төгрөгийн, хохирогч П.У 25.000.000 төгрөгийн, хохирогч С.О 25.000.000 төгрөгийн, хохирогч У.Т-т 23.000.000 төгрөгийн хохирол учирсныг тогтоож,

нийт хохирлын хэмжээг гэм буруутай этгээдүүдээр хувь тэнцүүлэн төлүүлэхээр шийдвэрлэж, шүүгдэгч Б.Д-г хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас оргон зайлсан үндэслэлээр түүний хариуцан төлөх хохирол, төлбөрийг шийдвэрлээгүй үлдээжээ.  

Шүүгдэгч Б.Д нь;

шүүгдэгч О.Д, Ц.Ү нартай бүлэглэн, үргэлжилсэн үйлдлээр, хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж,

2018 оны 7 дугаар сард хохирогч П.Д-с 17.000.000 төгрөгийн,

2019 оны 1 дүгээр сарын 04-ний өдөр хохирогч П.У-с 25.000.000 төгрөг,

2019 оны 1 дүгээр сарын 07-ны өдөр хохирогч С.О-с 25.000.000 төгрөг,

О.Д-тэй бүлэглэн 2018 оны 6 дугаар сард хохирогч У.Т-с 23.000.000 төгрөг буюу 112.000.000 төгрөгийг шилжүүлэн авч, бусдад их хэмжээний хохирол учруулсан, залилах гэмт хэрэгт холбогдсон бөгөөд шүүгдэгч Б.Д нь өөрийн хариуцан төлөх төлбөрөөс хохирогч П.Д-д 5.667.000 төгрөг төлсөн баримт /2 дахь хавтаст хэргийн 124 дэх тал/, хохирогч П.У-д 8.300.000 төгрөг төлсөн баримт /2 дахь хавтаст хэргийн 122, 123 дахь тал/,  хохирогч С.О-д 8.300.000 төгрөг төлсөн баримт /2 дахь хавтаст хэргийн 125, 126 дахь тал/, хохирогч У.Т-т 8.250.000 төгрөг төлсөн баримт /2 дахь хавтаст хэргийн 128, 129, 130 дахь талуудад тус тус авагдсан тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүйд тооцов.    

          Хоёр: Эрүүгийн хариуцлага хүлээлгэх;

Прокурорын санал болгож, шүүгдэгч Б.Д-н хүлээн зөвшөөрсөн арван хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 12.000.000 төгрөгөөр торгох ялыг түүнд оногдуулж,

торгох ялыг 3 /гурав/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь Эрүүгийн хуульд нийцэх бөгөөд шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих эрүүгийн хариуцлагын хуульзүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч Б.Д-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар арван хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 12.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж,

торгох ялыг 3 /гурав/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоов. 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурьдаж,

шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг  хэвээр үргэлжлүүлж,

тус шүүхийн 2023 оны 2 дугаар сарын 02-ны өдрийн 2023/ЦХШЗ/14 дугаартай шүүгчийн захирамжаар түүнд авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Б.Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан “залилах гэмт хэрэг үйлдэж бусдад их хэмжээний хохирол учруулсангэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдийг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч Б.Д-г арван хоёр мянга нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 12.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Б.Д шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 3 /гурав/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож,

торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.

4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн арвандолдугаар бүлэгт зааснаар торгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Д-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

тус шүүхийн 2023 оны 2 дугаар сарын 02-ны өдрийн 2023/ЦХШЗ/14 дугаартай шүүгчийн захирамжаар түүнд авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож,

шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шийтгэх тогтоолын хувийг Хил Хамгаалах Ерөнхий Газарт хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Одонцэцэгт даалгасугай.

6.Хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурьдсугай.

7.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичиж болохыг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Г.ЭНХТУНГАЛАГ