Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 10 сарын 17 өдөр

Дугаар 2023/ШЦТ/363

 

2023          10             17                                  2023/ШЦТ/363

         

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

          Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхтунгалаг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Пунсалдулам,

улсын яллагч Г.А,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Б,

шүүгдэгч Б.Н нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдсэн, шүүгдэгч Б.Н-д холбогдох эрүүгийн 2325000000425 дугаартай хэргийг 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт;

Монгол Улсын иргэн, Б.Н

Шүүгдэгч Б.Н нь;

согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй 2023 оны 8 дугаар сарын 03-ны шөнө 01 цагийн орчим Орхон аймаг Баян-Өндөр сум _____ гэх газарт нөхөр Э.Б эзэмшлийн “Sonata6” загварын 2443ОРБ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо,

Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4.Жолооч дараах үүргийг хүлээнэ: б/ хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх,  

3.7.Жолоочид дараахь зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас жалга руу унаж, уг тээврийн хэрэгсэлд зорчиж явсан насанд хүрээгүй хохирогч Б.Сэлэнгийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдаанд;

шүүгдэгч Б.Н “...мөрдөн байцаалтын шатанд үнэн, зөв мэдүүлгээ өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Б “...хүүхдийн эрүүл мэндийн байдал сайжирсан, гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй.” гэв.

Мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн;

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Б “...2023 оны 8 дугаар сарын 02-ны орой 18 цагийн үед Орхон аймаг Жаргалант сум “Хөөвөр” гэх газарт байх гэрээсээ эхнэр Нэргүй болон гурван хүүхдийн хамт 2443ОРБ дугаартай өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгслээ унаад Жаргалант сумын нутаг дэвсгэр “Эрдэнэт” хаалганы урд байрлах Сүхээ гэх хуурай ахын гэрт очсон, тухайн өдөр Сүхээ ахын охины үсний найр болж байсан юм. Ингээд орой 23 цаг хүртэл Сүхээ ахын гэрт байж байгаад буцаж гэртээ харихаар болсон үед би архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан болохоор эхнэр Нэргүйд машинаа бариулаад гэр лүүгээ явсан, би машинд суугаад унтчихсан байсан, миний толгой өвдөөд байхаар нь сэрсэн чинь манай машин гүүр тавих гэж байсан жалга руу унасан байсан, эхнэр Нэргүй түргэн тусламж дуудсан, удалгүй түргэний машин ирээд бид нарыг аваад эмнэлэгт ирсэн. Манай эхнэр Нэргүй тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүй, би өөрөө архи уусан байсан учир эхнэрээрээ машинаа бариулж явсан. ...Эхнэр Нэргүй архи уудаггүй, тухайн өдөр үсний найр дээр айраг уусан. Манай машинд эхнэр бид хоёр, том охин Нандин-Эрдэнэ, дунд охин Сэлэнгэ, бага охин Мөрөн нар явсан, миний биед учирсан гэмтэл байхгүй, дунд охин Сэлэнгийн баруун талын хөл хугарсан байсан.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 20 дахь тал/,

“...Миний охин Б.С өнөөдрийн байдлаар хөл нь хэвийн болсон, гипсээ авахуулсан. ...нэхэмжлэх зүйлгүй, ...сэтгэл санааны хохирол гэж нэхэмжлэхгүй.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 22 дахь тал/,

Б.Н яллагдагчаар өгсөн “...2023 оны 8 дугаар сарын 02-ны орой 18-19 цагийн үед Орхон аймаг Жаргалант сум “Хөөвөр” гэх газарт байх гэрээсээ нөхөр Баянмөнх болон гурван хүүхдийн хамт 2443ОРБ улсын дугаартай нөхөр Баянмөнхийн эзэмшлийн тээврийн хэрэгслээр Жаргалант сумын нутаг дэвсгэр “Эрдэнэт” хаалганы урд байрлах Сүхээ гэх ахын гэрт очсон. Тухайн өдөр Сүхээ ахын охины үсний найр болж байсан юм, орой 22 цаг хүртэл Сүхээ ахын гэрт байж байгаад буцаж гэртээ харихаар болсон үед нөхөр Баянмөнх архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан болохоор “би машинаа бариад явчихъя” гэж хэлээд нөхөр, гурван хүүхдээ аваад гэр лүүгээ явсан. Нөхөр урд суудалд, том охин Нандин-Эрдэнэ, дунд охин Сэлэнгэ хоёр арын суудалд суугаад, том охин бага охин Мөрөнг тэвэрч сууж явсан. Сүхээ ахын гэрээс гарч яваад “Ачит-Ихт” ХХК-ийн ойролцоох шороон замаар явж байтал гэнэт замын гүүр, хоолой тавьж байгаа жалга гараад ирсэн, тухайн үед уг шороон зам нь чигээрээ зам байсан болохоор шууд яваад орчихсон, жалга руу машин унасны дараа би машинаас буугаад хүүхдүүдээ машинаас буулгаад түргэн тусламж дуудсан, нөхөр бас машинаасаа бууж ирсэн, түргэний машин ирээд бид нарыг аваад эмнэлэгт ирсэн. Надад тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэх байхгүй, би тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэх байхгүй ч гэсэн тээврийн хэрэгсэл жолоодож чаддаг болохоор жолоодсон. Би архи уудаггүй, тухайн өдөр үсний найр дээр айраг уусан.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 68 дахь тал/,

Шүүхийн Шинжилгээний Ерөнхий Газар Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмчийн 2023 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 691 дугаартай;

“...Б.С-н биед баруун шилбэний шаант ясны далд хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу зүйлийн, нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Уг гэмтэл нь шинэ гэмтэл ба хэрэг болсон гэх тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Баруун хөлийн шилбэний шаант ясны далд хугарал нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарагдана. Ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй.” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 48-49 дэх тал/,

Мөрдөгчийн 2023 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн “...Батсүхийн Нэргүй, Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4.Жолооч дараах үүргийг хүлээнэ: б/ хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх,  

3.7.Жолоочид дараахь зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох гэсэн заалтуудыг зөрчсөн.” гэсэн магадалгаа /хавтаст хэргийн 59-61 дэх тал/,

иргэн Б.Н “...Орхон аймаг Баян-Өндөр сум Баянцагаан баг “Баянбулаг” гэх газар тээврийн хэрэгсэлтэй осолдсон.” гэх мэдээллийг Орхон аймаг дахь Цагдаагийн газар хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 5 дахь тал/,

Орхон аймаг Баян-Өндөр сум Баянцагаан баг “Баянбулаг” гэх хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 7-13 дахь тал/,

Б.Н согтуурал шалгасан баримт /хавтаст хэргийн 15 дахь тал/ зэрэг болно.

          Шүүх хуралдааны үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс, мөн Б.Нэргүйгээс яллагдагчаар мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй,

          мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шинжээчийн дүгнэлтийг энэ хэрэгт хувийн сонирхолгүй, зохих дадлага туршлагатай, мөн өөрийн гаргасан дүгнэлтийн хариуцлагыг хүлээх үүрэг бүхий мэргэшсэн шинжээч гаргасан тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж,

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх   хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн

шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд түүний гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үнэлж дүгнэв.

          Шүүгдэгч Б.Н гэм буруутайд тооцох;

согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй 2023 оны 8 дугаар сарын 03-ны шөнө 01 цагийн орчим Орхон аймаг Баян-Өндөр сум Баянцагаан баг “Баянбулаг” гэх газарт нөхөр Э.Б эзэмшлийн “Sonata6” загварын 2443ОРБ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо,

Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4.Жолооч дараах үүргийг хүлээнэ: б/ хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх,  

3.7.Жолоочид дараахь зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас жалга руу унаж, уг тээврийн хэрэгсэлд зорчиж явсан насанд хүрээгүй хохирогч Б.Сэлэнгийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь;

хэргийн үйл баримтын талаарх,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Б “...би архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан болохоор эхнэр Нэргүйд машинаа бариулаад гэр лүүгээ явсан, би машинд суугаад унтчихсан байсан, миний толгой өвдөөд байхаар нь сэрсэн чинь манай машин гүүр тавих гэж байсан жалга руу унасан байсан, ... дунд охин Сэлэнгийн баруун талын хөл хугарсан байсан.” гэх,

Б.Н яллагдагчаар өгсөн “...нөхөр Баянмөнх архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан болохоор “би машинаа бариад явчихъя” гэж хэлээд нөхөр, гурван хүүхдээ аваад гэр лүүгээ явсан. ...“Ачит-Ихт” ХХК-ийн ойролцоох шороон замаар явж байтал гэнэт замын гүүр, хоолой тавьж байгаа жалга гараад ирсэн, тухайн үед уг шороон зам нь чигээрээ зам байсан болохоор шууд яваад орчихсон, ...Надад тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэх байхгүй, ...тухайн өдөр үсний найр дээр айраг уусан.” гэх мэдүүлгүүд,

Шүүхийн Шинжилгээний Ерөнхий Газар Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмчийн 2023 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 691 дугаартай дүгнэлт,

мөрдөгчийн 2023 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн магадалгаа,

иргэн Б.Н “...Орхон аймаг Баян-Өндөр сум Баянцагаан баг “Баянбулаг” гэх газар тээврийн хэрэгсэлтэй осолдсон.” гэх мэдээлэл,

Орхон аймаг Баян-Өндөр сум Баянцагаан баг “Баянбулаг” гэх хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд,

 Б.Н согтуурал шалгасан баримт зэрэг энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар тогтоогдсон бөгөөд дээрх нотлох баримтууд нь хэргийн үйл баримтыг тогтоож чадсан, хоорондоо зөрөөгүйгээс гадна шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно.

Шүүгдэгч Б.Н үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т заасан гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг бүрэн агуулсан, гэм буруу нь болгоомжгүй хэлбэртэйгээс гадна тээврийн хэрэгсэлд зорчиж явсан насанд хүрээгүй хохирогч Б.Сэлэнгийн эрүүл мэндэд учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой гэж үзнэ.

Шүүгдэгч Б.Н нь авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журам зөрчиж, хүний амьд явах эрх, эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг үйлдсэн, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж,  хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон ч насанд хүрээгүй хохирогч Б.Сэлэнгэд хохирол, хор уршиг учруулсан байна.    

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Б.Ндээрх гэмт хэргийг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдсэн эрүүгийн хэргийн хуулийн зүйл, хэсэг, заалт тохирсон,

энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, цуглуулсан нотлох баримтуудыг бүх талаас нь харьцуулан шалгаж, дүгнэлт хийхэд шүүгдэгчийн гэм буруугийн талаар эргэлзэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх шүүгдэгч Б.Н “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ үйлдсэн.” гэмт хэргийн үндсэн шинжийг агуулсан үйлдэлд нь гэм буруутайд тооцов.

Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно” гэсэн хүсэлтийг бичгээр гаргасан тул шүүх шүүгдэгчийг “өөрөө өөрийгөө өмгөөлөх” эрхээр нь хангасан болно.

Шүүгдэгч Б.Н эрүүгийн хариуцлага хүлээлгэх;

шүүх шүүгдэгч Б.Нэргүйг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.” гэсэн гэм буруугийн зарчмыг баримтлан,

мөн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино.” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл хэсэг, заалтад заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгч Б.Нэргүйн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй, энэ нь шударга ёсны зарчимд нийцнэ.

Шүүх хуралдааны үед;

улсын яллагч “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар шүүгдэгч Б.Н тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах,” гэсэн саналыг гаргаж,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Б болон шүүгдэгч Б.Нэргүй нар “мал маллаж амьдардаг тул зорчих эрхийг хязгаарлах ял эдлэх боломжгүй байна.” гэв.

Эрүүгийн хариуцлагын зорилго нь дан ганц гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх бус, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн хохирогчийн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршдог бөгөөд шүүх өөрийн эрх хэмжээний хүрээнд ял оногдуулах нийтлэг зарчмыг баримтлан шүүгдэгчид оногдуулах ялын биелэгдэх нөхцөл боломжийг харгалзан үзлээ.   

Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал,

мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд зааснаар тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэх эрх хэмжээг хуулиар шүүхэд олгосон тул шүүгдэгч Б.Нэргүйг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т заасан болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн, өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн болон мал маллаж, малын бэлчээр дагаж хөдөө орон нутгаар амьдардаг, бага насны хүүхдүүдтэй зэрэг байдлууд, мөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй.” гэснийг тус тус харгалзан,  

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “эрүүгийн хариуцлага нь тухай хүн,...үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн шударга ёсны зарчмыг, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, хорих ялыг оногдуулахгүйгээр 6 /зургаа/ сарын хугацаагаар тэнсэж,

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан энэ хуулийн 7.3 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан хэд хэдэн үүрэг хүлээлгэж, хязгаарлалт тогтооно.” гэж заасны дагуу тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч,

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5, мөн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсгүүдэд зааснаар тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулж,

          Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн хорьдугаар бүлэгт зааснаар шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгав.

          Шүүгдэгч Б.Нэргүйд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн.”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож,

мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдах нь зүйтэй. 

          Бусад асуудал;

Шүүх хавтаст хэргийн 22 дахь тал авагдсан, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Баянмөнхийн “...Миний охин Б.Сэлэнгэ өнөөдрийн байдлаар хөл нь хэвийн болсон, гипсээ авахуулсан. ...нэхэмжлэх зүйлгүй, ...сэтгэл санааны хохирол гэж нэхэмжлэхгүй.” гэсэн,

мөн түүний шүүх хуралдааны үед өгсөн “...хүүхдийн эрүүл мэндийн байдал сайжирсан, гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй.” гэсэн мэдүүлгүүдийг үндэслэн шүүгдэгч Б.Нэргүйг бусдад төлөх төлбөргүйд тооцов.

Энэ хэрэгт хураасан эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдаж,

шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Нэргүйд урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Иншибу овогт Батсүхийн Нэргүйг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т заасан “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ үйлдсэн.” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар шүүгдэгч Б.Нэргүйн тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 6 /зургаа/ сарын хугацаагаар тэнссүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн хугацаанд шүүгдэгч Б.Нэргүйд мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 болон 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсгүүдэд зааснаар тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг түүнд анхааруулсугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Нэргүйн тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасах ялын хугацааг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан үеэс тоолсугай.

          5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Нэргүйд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

          6.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд зааснаар шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

7.Шүүгдэгч Б.Нэргүйн тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасах ялыг хэрэгжүүлэх зорилгоор шийтгэх тогтоолын хувийг Цагдаагийн Ерөнхий Газрын Лицензийн төвд хүргүүлсүгэй.

8.Энэ хэрэгт хураасан эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурьдсугай.  

9.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай. 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Г.ЭНХТУНГАЛАГ