| Шүүх | Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Гончигсумын Сарантуяа |
| Хэргийн индекс | 150/2020/00102/И |
| Дугаар | 102 |
| Огноо | 2020-04-27 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2020 оны 04 сарын 27 өдөр
Дугаар 102
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Г.Сарантуяа даргалж хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Улаанбаатар төмөр замын Дархан худалдааны төв /РД:2076675/-ний хүсэлттэй Д.Эрдэнэмягмарыг эрэн сурвалжлуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Ариунзаяа оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Улаанбаатар төмөр замын Дархан худалдааны төвийн дарга Ч.Өнөрбаяр шүүхэд гаргасан хүсэлтдээ: Тус төвд худалдагчаар ажиллаж байгаад 1,695,637 төгрөгийн дутагдал гаргасан Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Рашаант тосгоны 4-4-2 тоотод оршин суух Дуламсүрэн овогтой Эрдэнэмягмараас төлүүлэх нэхэмжлэлийг танай шүүхэд хандан гаргасан. Шүүгч Г.Дэлгэрсайхан нэхэмжлэлийг хүлээн авч хянаад Д.Эрдэнэмягмар нь хонхор хорооллын 7-701 тоотод бүртгэлтэй боловч хаяган дээрээ оршин суудаггүй нь үнэн гэсэн нь тогтоогдож байгаа тул нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан шийдвэр гарсан. Дархан худалдааны төв Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын цагдаагийн хэлтэст эрэн сурвалжлуулах хүсэлт гаргасан боловч цагдаагийн хэлтсээс албан байгууллагын хүсэлтээр бус шүүхийн шийдвэрээр эрэн сурвалжлах ажиллагааг хийдэг гэсэн. Иймд Д.Эрдэнэмягмарыг эрэн сурвалжлах шүүхийн шийдвэр гаргаж болох эсэхийг судалж, холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэж өгнө үү.
Бидний олж мэдсэнээр ээж болох Дуламсүрэнгийн дүү Дуламсайхан нь Сэлэнгэ аймгийн Орхонтуул сум Рашаант тосгонд амьдардаг. Утас 88741012
Д.Эрдэнэмягмар нь Улаанбаатар хотод сансрын туннелийн хажуу дахь Е-март худалдааны төвд хими цэвэрлэгээний салбарт хувцас хүлээн авагчаар ажиллаж байгаа, Mygaa Dulamsuren хаягаар фейсбүүкт ордон тухай мэдээлэл байна. Иймд Д.Эрдэнэмягмарыг эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлт, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, итгэмжлэл зэрэг бичмэл нотлох баримтуудыг уншин сонсгож шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ нь :
Шүүх Улаанбаатар төмөр замын Дархан худалдааны төвийн хүсэлтийг хангах үндэслэлтэй гэж үзлээ.
Хүсэлт гаргагч Улаанбаатар төмөр замын Дархан худалдааны төв нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Дуламсүрэн овогтой Эрдэнэмягмарын оршин суугаа газар нь мэдэгдэхгүй байгаа учир эрэн сурвалжлуулж оршин суугаа хаяг тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд гаргасан байна.
Иргэн Дуламсүрэн овогтой Эрдэнэмягмар нь Сэлэнгэ аймаг, Орхонтуул сум, Шар-Ус 1-р баг, Хонхор хорооллын 7-701 тоотод оршин суух албан ёсны бүртгэлтэй боловч тухайн хаягт оршин суудаггүй байна.
Д.Эрдэнэмягмар нь Сэлэнгэ аймгийн Орхонтуул сум дахь Ган зам дэлгүүрт худалдагчаар ажиллаж байхдаа дутагдал гаргасан ба одоо 1.695.637 төгрөгийг төлөлгүйгээр сураггүй алга болсон тул нэхэмжлэлийг шүүхэд гаргах боломжгүй болсон нь Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхийн шүүгчийн 2020 оны 01-р сарын 06-ны өдрийн 28 тоот нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай захирамж, хүсэлт гаргагчийн тайлбар зэргээр тогтоогдож байна.
Иймд Дуламсүрэн овогтой Эрдэнэмягмар /РД:ФД89041102/-ийг эрэн сурвалжлах нь үндэслэлтэй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-д зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Дуламсүрэн овогтой Эрдэнэмягмарыг эрэн сурвалжлахыг Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын цагдаагийн хэлтэст үүрэг болгох нь зүйтэй.
Иргэн Д.Эрдэнэмягмарын ээж Дуламсүрэнгийн дүү Дуламсайхан нь Сэлэнгэ аймаг, Орхонтуул сум, Рашаант тосгонд оршин суудаг хаягтай, утас 88741012 дугаартай болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагч Улаанбаатар төмөр замын Дархан худалдааны төвийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод үлдээх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1, 155.3-д зааснаар Боржигон овогт Дуламсүрэнгийн Эрдэнэмягмар /РД:ФД89041102/-ийг эрэн сурвалжилсугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-д зааснаар хариуцагчийг эрэн сурвалжлахыг Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын цагдаагийн хэлтэст үүрэг болгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар Улаанбаатар төмөр замын Дархан худалдааны төвийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дугаар зүйлийн 119.4-д зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш зохигч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардаж авах үүрэгтэйг дурдсугай.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч тэдгээрийн өмгөөлөгч, төлөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.САРАНТУЯА