Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2020 оны 04 сарын 29 өдөр

Дугаар 108

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Г.Дэлгэрсайхан даргалж явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хотын Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Юнескогийн гудамж-28, МПМ Цогцолборт байрлах “Мобифинанс ББСБ” ХХК /РД:5373271/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Сайхан сумын, 2 дугаар баг, Гавшгай овоот 6 дугаар гудамжны 1 тоотод оршин суух Боржигон овогт Сундуйдагвын Даваанямд /РД:НЭ89051511/ холбогдох зээлийн гэрээний үүрэгт 262.119 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

     Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цэцэгдэлгэр, нарийн бичгийн дарга Э.Ариунзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:           

            Нэхэмжлэгч Мобифинанс ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...С.Давааням нь манай “үйлчилгээний нөхцөл”-ийг хүлээн зөвшөөрч 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдөр Мобиком корпораци ХХК-ны 99142731 дугаар дээр зээлийн эрх нээлгэх хүсэлт гарган 140000091650 тоот зээл, зээлийн эрх нээх гэрээ байгуулсан. С.Давааням нь уг гэрээний үндсэн дээр 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдөр  сарын 3.4 хувийн хүүтэй 200.000 төгрөгийг зээлээр авсан. С.Давааням нь хууль болон гэрээнд заасан үүргээ үл биелүүлэн зээл, зээлийн хүүгээ төлөөгүй учир гэрээнд заасны дагуу төлөх зээл, зээлийн хүүг төлөхийг дудаа дараа сануулж “анхааруулах хуудас” илгээсэн боловч зээлээ огт төлөөгүй байна. Иймд С.Даваанямаас 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн байдлаарх төлөгдөөгүй байгаа зээл 200.000 төгрөг, зээлийн хүү 52.908 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 9210 төгрөг нийт 262.119 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү... гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цэцэгдэлгэр шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...“Мобифинанс ББСБ” ХХК-иас С.Даваанямд 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдөр зээлийн эрх нээх хүсэлт гаргасан. Хэрэглэгч нь 99142731 дугаар дээр 3.4 хувийн хүүтэй 200.000 төгрөгийг зээлээр авсан ба одоог хүртэл төлөөгүй байна. Иймд нийт үнийн дүн болох 262.119 төгрөгийг нэхэмжилж байна...” гэжээ.

            Шүүх нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, нэхэмжлэлээ дэмжиж шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад:                                                               ҮНДЭСЛЭХ нь:           

            Нэхэмжлэгч “Мобифинанс ББСБ” ХХК нь С.Даваанямд холбогдуулж зээлийн гэрээний үүрэгт 262.119 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан байна.     

            Хариуцагч С.Давааням нь Мобифинанс ББСБ-ийн үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдөр Мобиком корпораци ХХК-ны 99142731 дугаар дээр зээлийн эрх нээлгэх хүсэлт гарган гэрээ байгуулан 200.000 төгрөгийг сарын 3.4 хувийн хүүтэй зээлээр авсан болох нь 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн зээл, зээлийн эрх нээх тухай гэрээ /хх-ийн 7-8 хуудас/, зээлийн дансны хуулга /хх-ийн 6/, зээл, зээлийн эрх нээлгэх өргөдлийн маягт //хх-ийн 8 тал/ зэргээр тогтоогджээ.

Шүүх 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдөр уг нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэн 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдөр хариуцагч С.Даваанямд нэхэмжлэлийн хувийг гардуулж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т зааснаар 2020 оны 04 дүгээр сарын 14-ны өдөр буюу хуульд заасан хугацаандаа нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй болохыг тайлбарласан боловч  үүргээ биелүүлээгүй, хариу тайлбараа ирүүлээгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т “хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ” гэсэн хуулийн заалтын үр дагаварыг хариуцагч С.Даваанямд тайлбарлаж мэдэгдсэн.

Шүүх хэргийг 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 346 дугаартай “иргэний хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай” шүүгчийн захирамжаар 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 10 цаг 00 минутад шүүх хуралдааныг товлож, шүүх хуралдааны товыг мэдэгдэх хуудсаар хариуцагч С.Даваанямд 2020 оны 04 дүгээр сарын 22-ний өдөр албан ёсоор өөрт нь мэдэгдсэн байна.

Гэвч хариуцагч С.Давааням шүүх хуралдаанд ямар нэгэн хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цэцэгдэлгэр нь шүүх хуралдаанд: ...Хариуцагчийг оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг үргэлжлүүлэх саналтай байна... гэсэн болно.

Иймд хариуцагч С.Даваанямыг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар хариуцагч С.Даваанямаас зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 262.119 төгрөгийг гаргуулж “Мобифинанс ББСБ” ХХК-д олгож шийдвэрлэв.

            Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар “Мобифинанс ББСБ” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 8.585 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Даваанямаас 8.585 төгрөгийг гаргуулж “Мобифинанс ББСБ” ХХК-д олгож шийдвэрлэлээ.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.1, 116, 118, 100 дугаар зүйлийн 100.3-т заасныг удирдлага болгон

           ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар хариуцагч С.Даваанямаас зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 262.119 төгрөгийг гаргуулж “Мобифинанс ББСБ” ХХК-д олгосугай.

            2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар “Мобифинанс ББСБ” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 8.585 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Даваанямаас 8.585 төгрөгийг гаргуулж “Мобифинанс ББСБ” ХХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар  шүүхийн шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3, 119.4-т зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд гарснаас хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхэд хүрэлцэн ирж шийдэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

            5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны  шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурьсугай.

             

                                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                        Г.ДЭЛГЭРСАЙХАН