Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 02 сарын 01 өдөр

Дугаар 10

 

Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч З.Нандинцэцэг даргалж, нарийн бичгийн дарга Б.Цэрмаа, улсын яллагч Э.*******, шүүгдэгч С.*******, шүүгдэгчийн өмгөөлөгч О.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, Завхан аймгийн Прокурорын газраас Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 223 дугаар зүйлийн 223.1 дэх хэсэг, 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар  яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.*******т холбогдох 201613000166 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын харьяат, 1984 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Завхан аймагт төрсөн, 32 настай, эрэгтэй, ам бүл-1, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Завхан аймгийн ******* сумын ******* баг ******* хэсэг ******* тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагнал үгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай,******* овогтой *******ын ******* /РД: /

С.******* нь авто тээврийн хэрэгслийг ашиглан шамшигдуулах зорилгогүйгээр авч зугтаасан буюу Эрүүгийн хуулийн 223 дугаар зүйлийн 223.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт, бусдын эд хөрөнгийг санаатай устгасан буюу Монгол Улсын Эрүүгийн хуулийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч******* овогт *******ын ******* нь 2016 оны 11 дүгээр сарын 04-ний 21 цагийн орчимд Завхан аймгийн ******* сумын багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “” супермаркетийн арын хашааны гадна асаалттай байсан иргэн Г.ын эзэмшлийн ЗАН улсын дугаартай аксент маркийн авто машиныг авч зугтаасан болох нь хохирогч Г.ын “..2016 оны 11 сарын 04-ний орой ... би ... гэдэг нэртэй супермаркетийн ар талын хашааны гадаа машинаа асаалттай, хаалгаа цоожлолгүй орхичихоод айлруу орж хүн дуудчихаад буцаад гараад ирэхэд миний машин байхгүй болчихсон байсан. Би замаар гүйгээд тэр хэсэгт сайн хайгаад олдохгүй болохоор замын цагдаагийн пост дээр очиж машин алга болчихлоо гэж дуудлага өгсөн. Тэгээд такси аваад баазруу өгсөөд машинаа хайгаад явж байхад цагдаагийн хүн миний утасруу залгаад багийн ийн хэсэгт яваад оч тэнд нэг машин байна гэж хэлсэн. Би яваад очиход миний машин айлын хашааны гадаа байсан... “ гэсэн мэдүүлгээр, Г.ын автомашиныг Б.******* жолоодож явсныг нотолсон гэрч Ж.ын  “...С.******* 11 сарын 04-ний орой 21-22 цагийн хооронд манай дэлгүүрт орж ирсэн.. Тэгээд ...дэлгүүрээс гарахдаа машины аккумлятор муудаад асахгүй байна та түрээд өгөөч гэж надаас гуйгаад би гараад машиныг нь түрж асааж өгсөн. ******* ганцаараа шар өнгийн аксент маркийн машиныг өөрөө жолоодоод явж байсан. Машины дугаарыг нь би сайн анзаараагүй....” гэсэн мэдүүлгээр, шүүгдэгч С.*******ын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн “... Би тэр машиныг санаатай авч зугатаагаагүй,  тухайн үед согтуу байсан болохоор хэлэлгүй авч явсан. Тэгээд удалгүй  тэр хүүхэд ирээд машинаа авч явсан... “ гэсэн мэдүүлгээр тогтоогдож байна.

Шүүгдэгч С.******* нь Г.ын авто машиныг жолоодон Завхан аймгийн ******* сумын багийн нутаг ийн хэсгийн тоотод оршин суух иргэн Х.тэй уулзах зорилгоор очоод түүнийг “гэртээ байхгүй байна” гэсэн шалтгаанаар байшингийнх нь том өрөөний 45х100, 67х100 харьцаатай 2 ширхэг вакум цонхны шилийг гадна талаас нь автомашины цаф төмрөөр цохиж хагалан орж, телевизорыг нь цонхоор нь гарган газарт шидэж хагалсан үйл баримт нь хохирогч Г.ын “...Би тухайн өдөр буюу 2016 оны 11 дүгээр сарын 04-ний орой эхнэртэйгээ утсаар ярьтал ******* манайд согтуу ирээд цонх хагалаад Цагдаагийн хүмүүс ирсэн байна гэж ярьсан. Тэгээд би нэлээд хэд хоногийн дараа гэртээ очтол манай байшингийн том өрөөний нэг вакум цонхны нэг дан шил хагарсан, гал тогооны өрөөний салхивч дангаараа хагарсан, зурагт хагарч эвдэрсэн, үүдний бүргэд хаалганы гадна бариул хугарч эвдэрсэн байсан...” гэсэн мэдүүлгээр, С.******* Г.ын байшингийн цонхыг хагалж дотогш орон телевизорийг нь цонхоор шидэж хагалсан талаар мэдүүлсэн гэрч Х.ийн “...2016 оны 11 сарын 04-ний орой 18 цагийн орчимд ******* миний утасруу залгаад би эмнэлэгт хэвтсэн байна. Чи надтай ирж уулзаад яваач гэж хэлсэн. Би хариуд нь очих боломжгүй байна. Орой болчихсон хүүхдийнхээ хоолыг хийж өгмөөр байна гэж хэлсэн... Тэгээд байж байтал миний утасруу ******* хэд хэд залгасан би утсаа аваагүй...  Би арынхаа гудамжинд зогсож байтал цагдаагийн машин удалгүй ирсэн. Би цагдаа нартай хамт хашааруугаа ортол ******* манай хашаан дотор зогсож байсан. Хашааруу ороод цагдаа нар юу болов гэж асуутал хашаан дотор үлдсэн 3 эрэгтэй дүү цонх лав л хагарсан өөр юу болсныг мэдэхгүй. Бид тэр хүнээс айгаад ойртож чадсангүй гэж хэлж байсан. Би цагдаа нартай байшингаа тойрч үзэхэд 2 цонх хагарсан. Зүүн талын өрөөний цонхоор зурагт гаргаад шидсэн байсан..." гэсэн мэдүүлгээр, дээрх гэрчийн мэдүүлгийг баталж мэдүүлсэн гэрч Э.ийн “...Би 2016 оны 11 сарын 04-ний орой ... эгчийнд очсон. ...Бид нар сууж байхад хашааны хаалга дуугараад байхаар нь би гартал нэг хүн хашаагаар орж ирж байсан. Би урдаас нь гэрэл тусгаж очиход тэр хүн миний хажуугаар малгайгаа дарж өмсөөд зөрөөд байшингийн тийшээ явсан. ... Тэр эрэгтэй хүн байшингийнх нь хаалгыг нүдээд байсан. Би гараад наад айлд чинь хүн байхгүй шүү гэж хэлэхэд тэр хүн хааччихсан юм гэж хэлэхээр нь би хүнтэй уулзах гээд явсан гэж хэлэхэд тэр хүн утсаараа оролдоод зогсож байсан. Би буцаад гэрлүү ороод байж байтал гадаа гражийн хаалга нүдээд байсан. Тэгэхээр нь би найзтайгаа гражруу очтол та хоёрыг ойртвол цохино шүү гэсэн. ... тэр согтуу хүн ийн байшингийн цонхыг нь хагалаад дотор нь орчихсон байсан. Тэгээд тэр хүнийг ах байшингаас гаргаж ирээд уулзаад зогсож байхад цагдаа нар ирсэн...” гэсэн мэдүүлгээр,  гэрч Бын “...2016 оны 11 сарын 04-ний орой 21 цагийн орчимд ... ийн эгчийнд очсон... Айлд ороод нэлээн байж байтал гаднаас хашааруу нэг эрэгтэй хар савхин куртиктэй хүн орж ирсэн. бид хоёр гэрэл тусгаад харахад тэр хүн бид хоёртой зөрөөд шууд байшинруу явсан. Бид хоёр та хаачих гэж байгаа юм бэ гэхэд дуугарахгүй явсан. ... тэр эрэгтэй хүн машины цаф барьсан гражийн үүдэнд зогсож байсан. ...Удалгүй нэг ах нэг эгч хоёр ирэхэд тэр согтуу хүн цонхнууд хагалаад байшинруу орчихсон байсан. Тэгээд тэр ах тэр хүнийг байшингаас гадаа гаргаж ирээд юм яриад байж байхад цагдаа ирсэн...” гэсэн мэдүүлгээр, гэрч Ц.ын “... Би тай хамт машинаар багийн ийн хэсэгт очиход нэг айлын байшингийн цонхнууд нь хагарсан байдалтай хаалга нь гаднаасаа цоожтой, ******* дотор нь байсан. Тэгээд би *******ыг гараад ирээч гэж аргадаж гуйсан. ******* байшин дотроос гарч ирсэн....” гэсэн мэдүүлгээр, тухайн үед гэмт хэрэг зөрчил гарч байна гэсэн мэдээллийн дагуу хэргийн газарт очсон цагдаа Э.ийн “...Тухайн үед би дуудлагаар очсон. ...хашаан дотор ******* мөн үл таних 3 залуу нэг эмэгтэй нар хоорондоо юм ярьсан байдалтай байсан. Тухайн байшингийн урагш харсан вакум 2 цонх нь нэвт хагарсан байсан. Байшингийн хойд талын салхивчаар зурагтыг нь гадагшаа гаргаж шидсэн байдалтай зурагт хагарсан байсан ....” гэсэн мэдүүлгээр, гэрч Г.ын мэдүүлэг, шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээр болон хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэлээр хангалттай нотлогдож байна.
Шүүгдэгч С.*******ын мөрдөн байцаалтын шатанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар батлагдаж байх тул Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 82 дугаар зүйлийн 82.2 дахь хэсэгт зааснаар түүний мэдүүлгийг яллах нотлох баримтаар үнэлсэн болно.

Шүүгдэгч С.*******ын бусдын эд хөрөнгийг устгасан үйлдлийн улмаас хохирогч Г.од нийт 750000 төгрөгийн хохирол учирсан нь Завхан аймгийн ******* сумын үнэлгээний комиссын №106 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тогтоогджээ.

Шүүгдэгч С.******* нь Г.ын автомашиныг Х.ийн гэрт очих зорилгоор  эзэмшигчид нь хэлэлгүйгээр асаалттай орхисон байсныг авч зугтаасан, мөн Х.ийг уулзсангүй, “гэртээ байхгүй байна” гэсэн шалтгаанаар Г.ын эд хөрөнгийг санаатай устгасан нь хэрэгт авагдсан дээрх баримтуудаар тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч С.*******ыг авто тээврийн хэрэгслийг ашиглан шамшигдуулах зорилгогүйгээр авч зугтаасан, бусдын эд хөрөнгийг санаатай устгасан гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна.

Шүүгдэгч С.******* нь хохирогч нарт төлөх төлбөргүй болох нь хохирогч Г.ын мэдүүлэг, шүүгдэгч Г.ын эхнэр Х.ийн ХААН банк дахь харилцах дансанд 750000 төгрөг шилжүүлсэн баримтаар, мөн шүүгдэгч анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар тус тус нотлогдож байна.  

Шүүгдэгч нь согтуугаар гэмт хэрэг үйлдсэн нь 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр С.*******ын согтуурал мансуурал шалгасан магадлагааны “ ..*******ыг.... Alcotest-7510 багажаар шалгахад 1.65 хувийн тоон үзүүлэлт илэрч согтууруулах ундаа хэрэглэсэн болох нь тогтоогдсон...” гэсэн тэмдэглэлээр болон гэрчүүдийн мэдүүлгээр тогтоогдож байна.

 Шүүгдэгч С.*******т ял шийтгэл оногдуулахдаа Монгол Улсын Эрүүгийн хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.3, 55.1.9 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгааг хөнгөрүүлэх, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10 дахь хэсэгт зааснаар согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус харгалзан үзлээ.

С.******* нь хохирогч Г.т төлөх төлбөргүй боловч хохирогч шүүгдэгчтэй эвлэрсэн эсэх талаар хүсэл зоригоо илэрхийлээгүй учир  түүний үйлдсэн Эрүүгийн хуулийн 223 дугаар зүйлийн 223.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг хохирогчтой эвлэрсэн гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгох боломжгүй.

Шүүгдэгч нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нь зан төлвийн хувьд  хамт олны дунд нэр хүнд сайтай, эрүүл мэндийн хувьд гэмтлийн улмаас хөдөлмөрийн чадвараа 50 хувь алдсан зэрэг хувийн байдлыг харгалзан түүнд оногдуулах хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй байна.
    Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хохирогч Г.ын өмчлөлийн машины цаф төмрийг цаашид ашиглах боломжтой учир хохирогчид буцаан олгох үндэстэй байна.
Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй тул түүний ХААН, Төрийн банкин дахь харилцах дансыг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй гэж үзээд
Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286 дугаар зүйлийн 286.1, 297 дугаар зүйлийн 297.1, 298 дугаар зүйлийн 298.1, 299 дүгээр зүйлийн 299.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь: 

1. Шүүгдэгч******* овогт *******ын *******ыг авто тээврийн хэрэгслийг ашиглан шамшигдуулах зорилгогүйгээр авч зугтаасан, бусдын эд хөрөнгийг санаатай устгасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.   

2. Шүүгдэгч С.*******ыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн 223 дугаар зүйлийн 223.1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ сарын хугацаагаар баривчлах ялаар, 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар  тус тус шийтгэсүгэй. 

3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.*******т Эрүүгийн хуулийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жил 6 сарын хугацаатай хорих ялд мөн хуулийн 223 дугаар зүйлийн 223.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 сарын хугацаатай баривчлах ялыг багтааж эдлэх ялыг 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар тогтоосугай. 

4. Монгол Улсын Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.*******т оногдуулсан 1 /нэг/ жил 6 сарын хугацаатай  хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй. 

5. Монгол Улсын Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.*******т оногдуулсан 1 /нэг/ жил 6 сарын хугацаатай  хорих ялыг тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзсугай.

 6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.*******т хяналт тавьж ажиллахыг Завхан аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

 7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.******* нь хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээвэл Цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэхийг анхааруулсугай. 

8. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн автомашины цаф төмөр 1 ширхгийг хохирогч Г.од буцаан олгосугай. 

9. Шүүгдэгчид 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдөр гадагш явж болохгүй тухай баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

10. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн эзэмшлийн  Хаан банкны  дугаартай төгрөгийн харилцах дансыг, Төрийн банкны дугаартай төгрөгийн харилцах дансыг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн тогтоолыг хүчингүй болгосугай. 

11. Шүүгдэгч нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, хохирогчид төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

12. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгомогц хүчинтэй болно.

13. Шийтгэх тогтоолыг ялтан, түүний өмгөөлөгч, хохирогч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, мөн хугацаанд улсын яллагч болон дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ З.НАНДИНЦЭЦЭГ