Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 10 сарын 10 өдөр

Дугаар 2023/ШЦТ/298

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Намуунтуяа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Болормаа 

Улсын яллагч М.Мэндбаяр

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт ******* ******* холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, ******* оны 03 дугаар сарын 18-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, дээд боловсролтой, цахилгааны инженер мэргэжилтэй, ******* төрийн өмчит хувьцаат компанид цахилгаанчин ажилтай, ам бүл 2, ээжийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын ******* дугаар баг ******* тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, ******* овогт ******* /РД: ЖЮ9*******031838/                                                                                                                 Шүүгдэгч ******* нь 2023 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 18 цагийн орчимд тус аймгийн Хэрлэн сумын ******* дугаар баг, хиймэл нууран дээр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар нүүр, биен тус газар нь цохиж биед нь баруун 5-р хавирганы хугарал, хоёр нүдний зовхинд цус хуралт, баруун нүдний алимны салстын цус хуралт, нуруунд зулгаралт, доод уруулын дотор салстын язрал, цээжний хажуу хэсэгт цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

  Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт: “Өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв, нэмж мэдүүлэх зүйл байхгүй. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна” гэв.

  Шүүгдэгч ******* нь 2023 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 18 цагийн орчимд согтуугаар Дорнод аймгийн Хэрлэн сумын ******* дугаар багийн нутагт байрлах хиймэл нуурын дэргэд хохирогч хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар нүүр, биен тус газар нь цохиж эрүүл мэндэд нь баруун  5-р хавирганы хугарал, хоёр нүдний зовхинд цус хуралт, баруун нүдний алимны салстын цус хуралт, нуруунд зулгаралт, доод уруулын дотор салстын язрал, цээжний хажуу хэсэгт цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч *******ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...2023 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр ...бид хэд архиа уугаад байж байсан бөгөөд ойролцоогоор 18 цаг өнгөрч байсан. архи ууж байхдаа хэл амаар доромжилсон өнгө аястай үг хэллэг хэлээд байсан. Тэгээд эхэлж намайг жийгээд хүзүү, зүүн нүдний дээр дух хэсэгт цохиход нь бид хоорондоо барьцалдаж харилцсан цохилцсон. Тэр үед бид хоёрыг салгасан. ...Би ын биед учирсан гэмтлийг хүлээн зөвшөөрч, хохирол төлбөрийг төлж барагдуулсан...” гэх мэдүүлэг, шүүгдэгчийн мэдүүлгийг нотолсон хохирогч Ц.ын “...2023 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр 1******* цагийн орчимд тоглоомын газраасаа гарч дэлгүүрээс 1 шил архи авч хиймэл нуурны урд талын хашааны зүлгэн дээр бид 4 сууж уусан. Тухайн үед би нэлээн согтсон байсан тул той яг юунаас болж маргалдсанаа санахгүй байна. Ямартай ч той зууралдаад доор нь ороод нэлээн хэд цохиулснаа мэдэж байна. ...Миний баруун нүд хөхөрч улайсан, зүүн нүд хөхөрсөн, нурууны ард баруун дал орчим хазсан сорви үлдсэн бөгөөд тухайн оройноос эхэлж миний баруун хавирга хэсгээр хөндүүрлээд амьсгалахад хэцүү байсан. Тэгээд 09 дүгээр сарын 10-ны өдөр үзүүлэхэд 5 дугаар хавирга хугарсан байна гэж хэлсэн. Би хавирга хугарсан гэмтлийг ******* цохиулснаас болж авсан. Учир нь намайг өөр хүн цохиогүй, би өөр хүнтэй маргалдаагүй. ... надад 200,000 төгрөг өгч хохирлыг барагдуулсан тул надад цаашид сэтгэл санааны хохирол болон өөр нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг, гэрч Т.ийн “...бие засаад 4-5 минут болоод ирэхэд , хоёр хоорондоо барьцалдсан, нь ыг унагаагаад доороо оруулж байгаа харагдсан. Тэгэхээр нь гүйгээд очиход нь ын дээр гараад суусан заамдаж цохих гээд байж байсан. Би ыг араас нь тэвэрч салгаад байж байхад чи намайг зодлоо гээд араас нь ирээд цохих гээд байхаар нь би ыг салгах гэхэд дахин ирээд энэ хоёр хоорондоо харилцан зодолдож нэг нэгнээ цохиод байсан. Тухайн үед ын нүүр амнаас цус гарсан, ын нүүрнээс  цус гарч байгаа харагдаагүй...” гэх мэдүүлэг, гэрч “...Би нэлээн согтсон байсан тул цааш юу болсон талаар санахгүй байна. Нэг сэрэхэд ыг барьсан, нь чи намайг зодлоо гээд дайраад байж байсан. ...Намайг харахад ын хамраас цус гарч байсан, харин ******* ил шарх гэмтэл харагдаагүй...” гэх мэдүүлэг, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 499 тоот “...Ц.ын биед баруун 5-р хавирганы хугарал, хоёр нүдний зовхинд цус хуралт, баруун нүдний алимны салстын цус хуралт, нуруунд зулгаралт, доод уруулын дотор салстын язрал, цээжний баруун хажуу хэсэгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт, гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, эмнэлгийн яаралтай тусламжийн хуудас зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

  Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.                                                                                                   

  Хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

   Шүүгдэгч ******* өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлсэн байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч *******ын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Ц.ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх бөгөөд хохирогч нь шүүхийн мэдэгдэх хуудсанд “шүүх хуралдаанд оролцохгүй, хохирол төлбөрт 200,000 төгрөг авсан, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэж тэмдэглүүлсэн байх тул шүүгдэгч *******ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.

Прокуророос шүүгдэгчид санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн, шүүгдэгч ******* нь тухайн эрүүгийн хариуцлагын улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгож ухамсарласан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1*******.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Иймд прокурорын саналын хүрээнд шүүгдэгч ******* овогт ******* ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч нь шүүх хуралдаанд өмгөөлөгч авахгүй, өөрийгөө өмгөөлж оролцоно гэсэн хүсэлт гаргасан ба шүүгдэгч ******* нь дээд боловсролтой бөгөөд  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлд заасан өмгөөлөгч оролцуулах зайлшгүй шаардлагатай биш байх тул Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар *******ыг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан болно.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхийг тогтоолд дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1*******.4 дүгээр  зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.*******, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт ******* ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* ыг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

   4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

   5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүхийн шийдвэрт прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр гомдол, эсэргүүцэл гаргах бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

 

 

           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                      Г.НАМУУНТУЯА