| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гомбын Мөнхтулга |
| Хэргийн индекс | 164/2023/0131/Э/ |
| Дугаар | 2023/ШЦТ/127 |
| Огноо | 2023-10-31 |
| Зүйл хэсэг | 17.5.1., |
| Улсын яллагч | Х.Гүнжидмаа |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 10 сарын 31 өдөр
Дугаар 2023/ШЦТ/127
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Мөнхтулга даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Халиунаа,
улсын яллагч Х.Гүнжидмаа,
шүүгдэгч С.Н нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Гүнжидмаагийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч С.Н-д холбогдох 2316001350168 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, халх, **** оны ** дугаар сарын **-ний өдөр Говь-Алтай аймгийн Хөхморьт сумд төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, инженер мэргэжилтэй, ******** уурхайд сорьц бэлтгэгч ажилтай, ам бүл 3, эцэг, эхийн хамт Говь-Алтай аймаг ********* сумын ************ багт оршин суух хаягийн бүртгэлтэй, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, ДЛ********* регистрийн дугаартай, Б овогт С-н Н.
Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч С.Н Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “гээгдэл эд хөрөнгө завших” гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Гэм бурууг ийн талаар:
Шүүгдэгч С.Н нь 2023 оны 06 дугаар сарын 18-ны өдөр Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын төвд үйл ажиллагаа явуулдаг “*******” зочид буудлын өрөөнд гээсэн хохирогч Б.Б-н “Power armor 14 pro” загварын гар утсыг авч, бусдад зарсан болох нь:
1. Шүүгдэгч С.Н-н мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн “... Би энэ та хоёрын утас уу гэхэд үгүй гэхээр нь олз болгоод авъя гэхэд О наад утас чинь Б-н утас гэхээр нь за гээд ширээн дээр тавиад орхисон... Өрөөнд ороход ширээн дээр Б-н гар утас байж байхаар нь авсан... уурхай дээр 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдөр очсон. Тэгээд тэр утсыг ашиглаагүй байж байгаад цалин буугаад би өөрөө IPhone-12 загварын утас авсан ... Манай ажлын М.Ө-д тэр утсыг зарсан ... Тухайн гаргасан үйлдлээ хүлээн зөвшөөрч байгаа. Миний буруутай үйлдлээс болсон ...” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 92-94 дүгээр хуудас/
2. Хохирогч Б.Б мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Өглөө намайг унтаж байхад манай эхнэр С-н утас руу залгаад Б.Б-н утас ******* зочид буудалд байгаа очиж ав гэж О хэлсэн. Манай эхнэр, О, М хоёртой ***** зочид буудалд ороод утсаа авах гэхэд утас байхгүй, буудлын ажилтан байсан бол манайх доод жижүүрт өгдөг юм гэж хэлсэн... О надад хэлэхдээ хамгийн сүүлд ***** зочид буудалд Н бид хоёр үлдээд буудлаас гарах гэж байтал Н “...олз олз энд утас байж байна...” гэж хэлэхээр нь би “...наад утас чинь Б.Б-н үнэтэй цайтай утас байна, болохгүй наанаа тавь...” гэж хэлээд ширээн дээр тавиулсан гэж хэлсэн...” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 11-12 дугаар хуудас/
3. Иргэний нэхэмжлэгч М.Ө-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Гар утсыг нь үзтэл саарал өнгийн “Power armor 14 pro” гэх гар утас үзүүлсэн. Тэгээд би худалдаж авахаар тохиролцоход тухайн гар утсыг 1,000,000 төгрөгөөр өгнө гэсэн. Би оронд нь өөрийн барьж байсан “А10с” утсыг 300,000 төгрөгөөр бодож өгөөд үлдсэн 700,000 төгрөгийг дараа өгөхөөр болоод тухайн гар утсыг худалдаж авсан....” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 16-17 дугаар хуудас/
4. Гэрч Б.О-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...С.Н “...энэ утсыг би олчихлоо. Олз болгоод авъя...” гэж хэлэхээр нь би “...хөөе наад утас чинь болохгүй. Энэ хавар авсан шинэ утас. Хамгийн багадаа 1,000,000 сая төгрөгийн үнэтэй эзэнд буцааж өг...” гэж хэлсэн. Тэгтэл С.Н “...за тэгвэл энд тавьчихъя...” гээд ширээний мухарт тавьсан... Өдөр 11 цагийн үед би Б.Б-н эхнэр С руу залгаад Б Б-н утас нь буудлын өрөөнд үлдсэн шүү очиж аваарай гэж хэлсэн...” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 21 дүгээр хуудас/
5. Ашид-Билгүүн ХХК-н 2023 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн ТХҮ-921/4540 дугаартай “...гээгдүүлсэн гэх Power armor 14 pro загварын гар утсыг 900,000 (есөн зуун мянга) төгрөгөөр үнэлсэн...” шинжээчийн дүгнэлт. /хавтаст хэргийн 38-40 дүгээр тал/
6. Юнител ХХК-н 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 05-01/7471 дугаартай “...3************* болон 3**************** имэй кодтой утсанд 8*********** дугаарыг хийж ашигласан байна. 8******** дугаар нь М-н Ө-н эзэмшилд байдаг...” гэх агуулга бүхий албан бичиг. /хавтаст хэргийн 57 дугаар хуудас/ гэсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байна.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гээгдэл эд хөрөнгө завших гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Шүүгдэгч С.Н нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Б.Б-т 900,000 (есөн зуун мянга) төгрөгийн хохирол учирсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны үед гээгдэл эд хөрөнгийг биет байдлаар нь хохирогчид хүлээлгэн өгсөн /хавтаст хэргийн 70 дугаар хуудас/ бөгөөд иргэний нэхэмжлэгч М.Ө нь Прокурорын газарт “... Миний бие С.Н-с 1 сая төгрөгийн хохирлоо бүрэн барагдуулсан тул санал гомдол байхгүй болно...” гэх агуулга бүхий хүсэлтийг бичгээр өгсөн /хавтаст хэргийн 136 дугаар хуудас/ байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
2. Эрүүгийн хариуцлагын талаар:
Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000(таван зуун мянга) төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч С.Н-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “...цалин хөлс, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 3 жилийн хугацаагаар хэсэгчлэн төлөхөөр хугацаа тогтоож болно...” гэж, мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт “Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлэх үүрэгтэй” гэж тус тус хуульчилжээ. Иймээс шүүгдэгчийн тухайд оногдуулсан торгох ялыг хэсэгчлэн төлөх талаар санал гаргаагүй, түүнчлэн шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасанчлан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд биелүүлэх боломжтой байх тул шүүх хугацаа тогтоогоогүй болно.
Энэ хэрэгт шүүгдэгч цагдан хоригдоогүй, хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирол төлөгдсөн, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.1, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт С-н Н-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “гээгдэл эд хөрөнгө завших” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд бүрэн төлж барагдуулаагүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч С.Н-д сануулсугай.
4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Н-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. Энэ хэрэгт шүүгдэгч цагдан хоригдоогүй, хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирол төлөгдсөн, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг тайлбарласугай.
7. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Н-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА