| Шүүх | Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Доржийн Баттулга |
| Хэргийн индекс | 144/2023/0073/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/71 |
| Огноо | 2023-05-22 |
| Зүйл хэсэг | 11.3.1., |
| Улсын яллагч | Д.Г |
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 05 сарын 22 өдөр
Дугаар 2023/ШЦТ/71
2023 05 22 2023/ШЦТ/71
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Баттулга даргалж,
Нарийн бичгийн дарга Э.Золжаргал,
Улсын яллагч Д.Ган-Эрдэнэ,
Шүүгдэгч П.А************, Ж.Б***********нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн П.А************, Ж.Б***********нарт холбогдох ************** дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 05 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн талаар /прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:
Шүүгдэгч П.А************нь “**********” ХХК ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28.1.3-д заасан “Хөдөлмөр эрхлэлтийн явцад гарч болзошгүй осол, бэртэл, өвчлөлөөс ажилтныг хамгаалах хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн удирдлагын тогтолцоо нэвтрүүлэх”, 35.1-д заасан “Ажил олгогч нь үйлдвэрлэлийн цех, тасаг, ажлын байр бүрт хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль тогтоомж, нийтлэг шаардлага, стандартын хэрэгжилт, ажлын байран дахь эрсдэлийн үнэлгээний дагуу авагдсан арга хэмжээний биелэлтэд дотоодын хяналт тавина” гэсэн заалтуудыг зөрчиж, хуулиар хүлээсэн хөдөлмөрийн аюулгүй байдлын удаирдлагын тогтолцоо нэвтрүүлэх ажлыг хангалттай зохион байгуулж, энэ чиглэлээр дотоодын хяналтыг тогтмол тавьж ажиллаагүйгээс 2022 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан 5-р багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “**********” ХХК-ийн чулуу бутлуурын үйлдвэрт З.Б********** нь ажил үүргээ гүйцэтгэх явцдаа кониверын хөтлөх барбанд гараа хавчуулж, эрүүл мэндэд нь баруун бугалганы дунд 1/3 хэсгийн бүрэн тасрал, ил шарх гэмтэл бүхий хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан,
Шүүгдэгч Ж.Б************ нь “************” ХХК-ийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй хариуцсан ажилтнаар ажиллаж байхдаа хөдөлмөрийн аюулгүй байдлын сургалтын хэрэгцээг зөв тодорхойлж, сургалтыг оновчтой зохион байгуулж, шалгалт авч үр дүнг тооцож ажиллалгүй Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27.3.1-д заасан “аж ахуйн нэгж, байгууллагын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн бодлого, төлөвлөгөөг боловсруулж, шаардлагатай дүрэм, журмыг баталж хэрэгжүүлэх”, 27.3.2-т заасан “хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн удирдлагын тогтолцоог нэвтрүүлэх, хэрэгжилт, үр дүнд хяналт тавих”, 27.3.4-т заасан “хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалтын хэрэгцээг тодорхойлох, төлөвлөх, хөтөлбөр боловсруулах, сургалт зохион байгуулах, үр дүнг тооцох, тайлагнах” гэсэн заалтуудыг мөн засвар үйлчилгээ хийх үед мөрдөх аюулгүй ажиллагааны заавар, дүрэм боловсруулж, ажилчдад танилцуулаагүй “Үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийн аюулгүй ажиллагаа. Ерөнхий шаардлага MNS 4930:2000 стандартын 2.2-д заасан “Үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж нь түүнийг ажиллуулах, засвар үйлчилгээ хийх үед мөрдөх аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн заавар дүрэмтэй байна” гэсэн заалтыг тус тус зөрчсөний улмаас 2022 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан 5-р багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “**********” ХХК-ийн чулуу бутлуурын үйлдвэрт З.Б*********** нь ажил үүргээ гүйцэтгэх явцдаа кониверын хөтлөх барбанд гараа хавчуулж, эрүүл мэндэд нь баруун бугалганы дунд 1/3 хэсгийн бүрэн тасрал, ил шарх гэмтэл бүхий хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
1.1.Шүүхээс тогтоосон нөхцөл байдал, үйл баримт
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл.
Шүүгдэгч Шүүгдэгч П.А************нь “**********” ХХК-ийн ***********аар ажиллаж байхдаа Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28.1.3-д заасан “Хөдөлмөр эрхлэлтийн явцад гарч болзошгүй осол, бэртэл, өвчлөлөөс ажилтныг хамгаалах хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн удирдлагын тогтолцоо нэвтрүүлэх”, 35.1-д заасан “Ажил олгогч нь үйлдвэрлэлийн цех, тасаг, ажлын байр бүрт хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль тогтоомж, нийтлэг шаардлага, стандартын хэрэгжилт, ажлын байран дахь эрсдэлийн үнэлгээний дагуу авагдсан арга хэмжээний биелэлтэд дотоодын хяналт тавина” гэсэн заалтуудыг зөрчиж, хуулиар хүлээсэн хөдөлмөрийн аюулгүй байдлын удаирдлагын тогтолцоо нэвтрүүлэх ажлыг хангалттай зохион байгуулж, энэ чиглэлээр дотоодын хяналтыг тогтмол тавьж ажиллаагүйгээс 2022 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан 5-р багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “**********” ХХК-ийн чулуу бутлуурын үйлдвэрт З.Батсайхан нь ажил үүргээ гүйцэтгэх явцдаа кониверын хөтлөх барбанд гараа хавчуулж, эрүүл мэндэд нь баруун бугалганы дунд 1/3 хэсгийн бүрэн тасрал, ил шарх гэмтэл бүхий хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан,
Шүүгдэгч Ж.Б************ нь “**********” ХХК ХХК-ийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй хариуцсан ажилтнаар ажиллаж байхдаа хөдөлмөрийн аюулгүй байдлын сургалтын хэрэгцээг зөв тодорхойлж, сургалтыг оновчтой зохион байгуулж, шалгалт авч үр дүнг тооцож ажиллалгүй Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27.3.1-д заасан “аж ахуйн нэгж, байгууллагын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн бодлого, төлөвлөгөөг боловсруулж, шаардлагатай дүрэм, журмыг баталж хэрэгжүүлэх”, 27.3.2-т заасан “хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн удирдлагын тогтолцоог нэвтрүүлэх, хэрэгжилт, үр дүнд хяналт тавих”, 27.3.4-т заасан “хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалтын хэрэгцээг тодорхойлох, төлөвлөх, хөтөлбөр боловсруулах, сургалт зохион байгуулах, үр дүнг тооцох, тайлагнах” гэсэн заалтуудыг мөн засвар үйлчилгээ хийх үед мөрдөх аюулгүй ажиллагааны заавар, дүрэм боловсруулж, ажилчдад танилцуулаагүй “Үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийн аюулгүй ажиллагаа. Ерөнхий шаардлага MNS 4930:2000 стандартын 2.2-д заасан “Үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж нь түүнийг ажиллуулах, засвар үйлчилгээ хийх үед мөрдөх аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн заавар дүрэмтэй байна” гэсэн заалтыг тус тус зөрчсөний улмаас 2022 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан 5-р багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “**********” ХХК-ийн чулуу бутлуурын үйлдвэрт З.Б*********** нь ажил үүргээ гүйцэтгэх явцдаа кониверын хөтлөх барбанд гараа хавчуулж, эрүүл мэндэд нь баруун бугалганы дунд 1/3 хэсгийн бүрэн тасрал, ил шарх гэмтэл бүхий хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх нөхцөл байдал хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна.
1.2 Нотлох баримтын үнэлгээ
Улсын яллагчийн шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно. Тухайлбал:
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 44-56-р хуудас/,
Хохирогч З.Б*********ны: “...2022 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан баг Цагаанхад гэдэг газарт үйл ажиллагаа явуулдаг “**********” ХХК-ний чулуу бутлуурын үйлдвэр дээр ...7 дугаартай конивер ажиллахгүй гэнэт зогсчихсон. Тэгээд би ээлжийн мастер С.Энхболдод 7 дугаартай конивер гэнэт зогсоод унтарсан талаар хэлсэн. Тэгтэл ээлжийн мастер удирдлагын өрөө рүү яваад үйлдвэрийн тоног төхөөрөмж зогсоогоод буцаж хүрч ирээд 7 дугаартай чулуу бутлуурын кониверын шороо хайрганд дарагдсан байсан конивер цэвэрлэхээр болоод бид нар цэвэрлэж эхэлсэн юм... Тэгээд би хөтлөх барбан кониверын ирмен хоёрын дунд орсон шороог хүрз орохгүй байхаар нь би гараараа шороо чулууг нь авч байсан юм. Тэгтэл гэнэт 7 дугаартай конивер ажиллаад нэг бүтэн эргээгүй зогсоход миний баруун гарын мөр хэсгээр тасарсан юм...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 64-66-р хуудас/,
Гэрч Г.Батзолбоогийн: “...2022 оны 01-р сарын 02-ны өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан баг, Цагаан хад суурьшлын бүсээс ертөнцийн зүгээр баруун хойд зүгт үйл ажиллагаа явуулдаг “***********” ХХК-ний үйлдвэр дээр.... №7 дугаартай конивер гэнэт гацаад зогссон. Тэгтэл ээлжийн мастер цахилгаанчин Т.Очирданзанг дуудаад конивер гацсан гэж хэлээд хамааралтай тоног төхөөрөмжийг зогсоогоод С.Батсайхан, С.Өлзийбаяр, М.Бямбацогт, ээлжийн мастер С.Энхболд бид нар кониверийн давж асгарсан хөтлөх барбааны чулууг шороог цэвэрлээд байж байтал М.Бямбацогт юунаас болж конивер зогссон талаар үзэх гээд дээшээ гараад үзлэг хийхээр явсан. Тэгээд үлдсэн хүмүүс бид нар кониверын ирмээн барбаан хоёрын голоор орсон шороо чулууг гаргаад байж байтал С.Б************* гараараа барбааны голоор орсон чулуу шороог гаргаад байж байтал гэнэт №7 дугаартай конивер эргээд эхлэхэд С.Батсайхан ах миний гарыг тасалчихлаа гэж хэлээд орилохоор нь хартал хойноос нь татаад хартал С.Батсайхан ах миний гарыг боогоод өгөөч гэхээр нь би гарыг нь боох гэтэл гар нь тасарчихсан байсан.... Удаагүй ХХАА-ны инженер Ж.Б************ ирээд З.Б**********ыг ээлжийн мастер С.Энхболдын хамтаар истана машинд суулгаж аваад Ханбогд сумын эмнэлэг рүү аваад явсан... З.Б*********** нь Конивер №7-ийн кониверийн хөтлөгч барбаны хооронд орсон шороо чулууг гараараа аваад байж байтал конивер гэнэт бүтэн эргээд С.Батсайханы баруун гарыг тасалсан байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 84-85-р хуудас/,
Гэрч С.Энхболдын: “....2022 оны 01-р сарын 02-ны өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан баг, Цагаан хад суурьшлын бүсээс ертөнцийн зүгээр баруун хойд зүгт үйл ажиллагаа явуулдаг “***********” ХХК-ний чулуу бутлуурын үйлдвэр дээр ...үйлдвэрийн шигшүүрийн №7 дугаартай конивер гэнэт зогсохоор нь би үйлдвэрийн хацарт бутлуурын тэжээгч эхлэж зогсоогоод дараа нь доошоо бууж дарааллын дагуу конивер №6 конивер №4 конивер №3 шигшүүр №1 №2 конусан бутлуурыг зогсоогоод дараа нь конивер №7 тогны автомат буулгаад конивер №7 дээр туслах ажилтан Г.Батзолбоо, 3.Б*************, С.Өлзийбаяр, засварчин М.Бямбацогт нарын хамтаар очиж үзлэг хийхэд конивер №7-ийн конивер дээр чулуу /материал/ бага зэрэг дарагдсан байдалтай хөтлөгдөх барбаан болон кониверын дотор тал руу бага зэрэг чулуу /материал/ орсон байдалтай байхаар нь би үйлдвэрийн цахилгаанчин болох Т.Очирданзан гэдэг хүний 99250556 гэсэн гар утас руу өөрийн 88529536 дугаарын гар утсаар 13:49 минутанд залгаад конивер №7 хаяаад зогсчихлоо чулуу материалд дарагдсан байна та хүрээд ирээч гэж хэлчихээд туслах ажилтан Г.Батзолбоо, З.Б***********, С.Өлзийбаяр, засварчин М.Бямбацогт нарын хамтаар конивер №7 гийн хөтлөгдөх барбааны орчмын чулуу цэвэрлээд байж байтал... №7 дугаартай шигшүүрийн конивер гэнэт залгагдаад зогсонгуут нь би хүрзээ тавиад хартал З.Б*********** орилоод босож ирээд гараа авчихлаа гэсэн. Тэгэхээр нь би лавшруулаад хартал 3.Б***********ны баруун гарын тохойны ар хэсгээр тасарчихсан байсан... Конвер №7 гийн татах пускатал руу отверкоор цахилгаанчин хатгаснаас болж тог гэнэт ирээд конивер залгагдах явцад тэнд ажиллаж байсан З.Б************ны гар нь хөтлөгдөх барбаанд гараа хавчуулж тайруулсан байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 87-90-р хуудас/,
Гэрч С.Өлзийбаярын: “...2022 оны 01-р сарын 02-ны өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан баг, Цагаан хад суурьшлын бүсээс ертөнцийн зүгээр баруун хойд зүгт үйл ажиллагаа явуулдаг “*************” ХХК-ний үйлдвэр дээр... №7 дугаартай үйлдвэрийн конивер ажиллахгүй болчихсон байсан. Тэгтэл мастер С.Энхболд №7 дугаартай конивер цэвэрлэмээр байна гэж хэлээд №7 дугаартай кониверийн барбааны гадна талаар хальсан шороог нь хүрзээр аваад байж байтал мастер С.Энхболд ахаа хүрзээ өгч бай гээд надаас хүрз аваад цэвэрлэгээ хийж байтал конивер гэнэт нэг удаа бүтэн эргээд гэнэт зогсчихсон. Тэгтэл З.Б************* яаая миний гар аваад хаячихлаа гээд хэлэхээр нь би С.Батсайхан дээр явж очоод өмдний тэлээг нь тайлаад тасарсан гарны дээд хэсгээр нь өмдний тэлээгээр нь боож чангалуур тавиад З.Б*********ыг өвөр дээрээ түшүүлж суулгаад халаасанд байсан гар станцаа гаргаж ирээд үйлдвэрээ бүрэн зогсоо энд хуний гар тасарчихлаа гээд хэлсэн... 3.Б************** нь Конивер №7-ийн кониверийн хөтлөгч барбааны хооронд орсон шороо чулууг гараараа малтаад авч байх явцад конивер гэнэт бүтэн эргээд С.Батсайханы баруун гарыг тасалсан байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 92-93-р хуудас/,
Гэрч М.Бямбацогтын: “...2022 оны 01-р сарын 02-ны өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан баг, Цагаан хад суурьшлын бүсээс ертөнцийн зүгээр баруун хойд зүгт үйл ажиллагаа явуулдаг “************” ХХК-ний үйлдвэр дээр ... №7 дугаартай конивер зогссон талаар ээлжийн мастер С.Энхболд надад хэлсэн. Тэгээд би №7 дугаартай конивер дээр яваад очиход хөтлөгдөх барбаан дээр шигшүүрээс гарсан чулуу дээр овоорчихсон байхаар нь С.Батсайхан, С.Өлзийбаяр, Золбоо бид нар цэвэрлэж байгаад би цахилгаанаас болсон уу үйлдвэрийн тоног төхөөрөмжнөөс болж зогссон эсэх талаар шалгах гээд толгой хөтлөх барбааныг үзэхээр явсан юм. Тэгээд толгой барбаан дээр очоод үзлэг хийгээд байж байтал №7 дугаартай конивер гэнэт нэг эргээд буцаад зогстол З.Б********** гар тасалчихлаа гээд орилох шиг болохоор нь доошоо хартал З.Б**********ны баруун гар нь тасарчихсан юм шиг харагдсан... З.Б********** нь Конивер №7-ийн кониверийн хөтлөгч барбааны хооронд орсон шороо чулууг гараараа малтаад авч байх явцад конивер гэнэт бүтэн эргээд С.Батсайханы баруун гарыг тасалсан байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 95-96-р хуудас/,
Гэрч Т.Очирданзангийн: “...2022 оны 01-р сарын 02-ны өдөр ...ээлжийн мастер С.Энхболд залгаад №7 дугаар конивер гацаад зогссон талаар хэлээд хүрээд ирээч гээд надад хэлэхээр нь би засаж байсан гинератороо засахаа болиод үйлдвэрийн цахилгааны ерөнхий шидэн дээр явж очоод шидний хаалга нээгээд №7 дугаартай кониверийн дулааны ирленыг отферкоор нэмээд цахилгааны шилний хаалга хаатал №7 номерийн конивер ажиллаад эхлэхээр нь би буцаагаад ерөнхий автоматаар нь унтраагаад байж байтал мастер С.Энхболд хүрч ирээд та тог залгаж ажиллуулаад хүний гар авчихлаа гээд надад хэлээд С.Энхболд тогны бүх пускатал буулгаж байсан... З.Б********** нь Конивер №7-ийн кониверийн хөтлөгч барбаны хооронд орсон шороо чулууг гараараа малтаад авч байх явцад тог залгагдах явцад гар нь хавчуулагдаад тасарсан байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 98-100-р хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 2354 дугаартай “З.Б***********ны биед баруун гарын бугалганы дунд 1/3 хэсгийн бүрэн тасрал, ил шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэмтэл байна. Ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтын хүснэгтийн 4.1.15.68.3 зааснаар 70 хувь алдагдуулах тул 2.2.4-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна” гэх шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 106-108-р хуудас/,
Шинжээч Ш.Хонгорзул, Б.Батцэнгэл, Ц.Ананд гарын гаргасан 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 05/27 дугаартай: “...Хариулт 2.1. 2022 оны 1 дүгээр сарын 02-ны өдөр ажилтан 3.Б************* нь өөрийн ажлын байранд ажил үүргээ гүйцэтгэж байхдаа гэмтэж бэртсэн нь Засгийн газрын 2015 оны 269 дүгээр тогтоолоор баталсан "Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрэм"-ийн 2.1.1 /ажлын байрандаа ажил үүргээ гүйцэтгэж байх үед/ заалтад хамаарах үйлдвэрлэлийн осол мөн.
Хариулт 2.2. *********** ХХК нь /РД-***********/ дугаартай хуулийн этгээдийн улсын бүртгэлд 2013 оны 07 дугаар сарын 19-ны өдөр бүртгүүлсэн ба Улсын бүртгэлийн гэрчилгээнд 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдөр П.А************ыг гүйцэтгэх захирлаар сонгосон (томилсон)-ыг бүртгэжээ. ************* ХХК-д Өмнөговь аймгийн Ханбогд сумын Засаг даргын 2021 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн А/141 дугаар захирамжаар Хайрхан багийн нутаг Цагаан хад гэх газарт асфальтбетон, чулуу бутлах, цементээр бэхжүүлсэн суурийн үйлдвэр, шигшүүрийн үйлдвэр байгуулж ажиллах зөвшөөрөл олгогдсон байна. Өндөр алтайн зам ХХК-ийн ажил олгогч нь иргэн 3.Б***********тай 2021 оны 12 сарын 21-ний өдөр ХАГ-596/21 дугаартай Хөлсөөр ажиллах гэрээ байгуулан үйлдвэрийн туслах ажилтнаар ажиллуулсан нь 2021 онд мөрдөгдөж байсан Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д /Ажил олгогч буюу түүний эрх олгосон албан тушаалтан иргэнтэй хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулж, гэрээний нэг хувийг ажилтанд өгөх үүрэгтэй. Байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээнээс бусад төрлийн гэрээ байгуулахыг хориглоно/ заалтыг зөрчсөн байна. Гэхдээ Өндөр алтайн зам ХХК-ийн ажил олгогч болон иргэн 3.Б*********** нарын хооронд байгуулсан Хөлсөөр ажиллах гэрээний харилцаа нь хөдөлмөр эрхлэлтийн харилцааны шинжийг агуулж байгаа тул 3.Б*************ныг **************** ХХК-ийн ажилтан гэж үзэх үндэслэлтэй. Иймд түүний ажил олгогч нь **************** ХХК, гүйцэтгэх захирал П.А************юм.
Хариулт 2.3. Ж.Б************ нь ************** ХХК-ийн гүйцэтгэх захиралтай харилцан тохиролцож тус байгууллагад 2021 оны 8 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн ХАБЭА-н ажилтан албан тушаалд ажиллахаар хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулсан байна. Иймд тухайн осол гарах үед үйл ажиллагаа явуулж байсан үйлдвэрт хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангуулах үүрэг бүхий албан тушаалтнууд нь Өндөр алтайн зам ХХК-ийн гүйцэтгэх захирал П.А***********, ХАБЭА-н ажилтан Ж.Б************ нар мөн болно.
Харин С.Энхболдын хувьд Хөгжил энержи ХХК-ийн ажилтан байх бөгөөд 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын Цагдаагийн тасагт ирүүлсэн 01/22 дугаартай албан бичигт С.Энхболдыг Говь-Алтай аймгийн Цээл сумын нутагт байрлах Хөгжил энержи ХХК-ийн баяжуулах үйлдвэрт 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрөөс эхлэн ээлжийн мастер албан тушаалд ажиллаж байгаа нь үнэн болно гэсэн тодорхойлолт гаргаж өгсөн баримт хавтаст хэрэгт авагдсан байна. Харин тухайн үед үйлдвэр дээр ямар учраас байсныг тодруулах шаардлагатай.
Хариулт 4. ************ ХХК-ийн ажил олгогч нь хөдөлмөрийн аюулгүй байдлын удирдлагын тогтолцоо нэвтрүүлэх ажлыг хангалттай зохион байгуулж ажиллаагүй, энэ чиглэлээр дотоодын хяналтыг тогтмол тавьж ажиллаагүй нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28.1.3. /хөдөлмөр эрхлэлтийн явцад гарч болзошгүй осол, бэртэл, өвчлөлөөс ажилтныг хамгаалах хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн удирдлагын тогтолцоо нэвтрүүлэх/, 35.1. /Ажил олгогч нь үйлдвэрлэлийн цех, тасаг, хэсэг, ажлын байр бүрт хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль тогтоомж, нийтлэг шаардлага, стандартын хэрэгжилт, ажлын байран дахь эрсдэлийн үнэлгээний дагуу авагдсан арга хэмжээний биелэлтэд дотоодын хяналт тавина./ заалтыг ХАБЭА-н ажилтан нь хөдөлмөрийн аюулгүй байдлын сургалтын хэрэгцээг зөв тодорхойлж, сургалтыг оновчтой зохион байгуулж, шалгалт авч үр дүнг тооцож ажиллаагүй, “Үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийн аюулгүй ажиллагаа. Еренхий шаардлага" MNS 4930:2000 стандартын 2.2-д /Үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж нь түүнийг ажиллуулах, засвар үйлчилгээ хийх үед мөрдөх аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн заавар дүрэмтэй байна./ заасны дагуу засвар үйлчилгээ хийх үед мөрдех аюулгүй ажиллагааны заавар, дүрэм боловсруулж, ажилчидад танилцуулаагүй, 27.3.1. аж ахуйн нэгж, байгууллагын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн бодлого, төлөвлөгөөг боловсруулж, шаардлагатай дүрэм, журмыг баталж хэрэгжүүлэх, 27.3.2. хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн удирдлагын тогтолцоог нэвтрүүлэх, хэрэгжилт, үр дүнд хяналт тавих; 27.3.4. /хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалтын хэрэгцээг тодорхойлох, төлөвлөх, хөтөлбөр боловсруулах, сургалт зохион байгуулах, үр дүнг тооцох, тайлагнах;/ заалтуудыг тус тус зөрчсөн гэж үзэж байна.
Хариулт 2.5. Ер нь цахилгаан тоног төхөөрөмжтэй харьцаж ажиллах ажилтнуудад тухайн тоног төхөөрөмжийн ашиглалт, засвар үйлчилгээний талаар боловсруулсан журам, заавар, сэрэмжлүүлгийн дагуу сургалт хийж, журам, заавар, сэрэмжлүүлгийн талаар ойлголт мэдлэг авсан эсэхийг шалгаж, үнэлэлт дүгнэлт өгсний дараа тоног төхөөрөмжийн ашиглалт, тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээ хийх ажлыг гүйцэтгүүлэх ёстой.
Ажлын байрны өдөр тутмын зааварчилга нь тухайн ажилтны ажлын байрны үйлдвэрлэлийн процесс, гүйцэтгэх ажлын онцлогт тохирсон, үүсэх эрсдэл, түүнээс хэрхэн урьдчилан сэргийлэх аюулгүй ажиллагааны арга барилын талаар өмнө олгосон мэдлэгийг бататган сануулж өгөгддөг зүйл юм.
Гэтэл “Өндөр алтайн зам” ХХК-иас ажилтан 3.Б***********, Т.Очирданзан нарт 2022 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр өгсөн хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны зааварчилга нь тухайн осол гарах үед хийж гүйцэтгэж байсан засварын ажилд хамаарсан болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхэд чиглэгдсэн хангалттай зааварчилга өгсөн байна гэж дүгнэхэд учир дутагдалтай байна.
Үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийг ажиллуулах, засвар үйлчилгээ хийх үед мөрдөх аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн дүрэм журам боловсруулж, тоног төхөөрөмжтэй харьцаж ажилладаг ажилтнуудад энэ сэдвээр сургалт хийж, үнэлэлт дүгнэлт өгөх, улмаар тоног төхөөрөмжид засвар үйлчилгээ хийгдэх үед уг дүрэм журамд тусгагдсан аюул, эрсдэлээс урьдчилан сэргийлэх агуулгаар өгөгдөх заавар гаргах ажлыг Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуульд заасны дагуу ХАБЭА-н ажилтан хийж гүйцэтгэх үүрэгтэй.
Хариулт 2.6. **************** ХХК-аас ажилтан 3.Б************, Т.Очирданзан нарт 2022 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр өгсөн хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны зааварчилга нь тухайн осол гарах үед хийж гүйцэтгэж байсан засварын ажилд хамаарсан болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхэд чиглэгдсэн хангалттай зааварчилга өгсөн байна гэхэд учир дутагдалтай байх тул Өндөр алтайн зам ХХК-ний ажилтан 3.Б*************, Т.Очирданзан нар нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль, заавар, журмын заалт зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна. Учир нь энэ талын сургалт хийгдээгүй, тухайн ажлын онцлогт тохирсон хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны зааварчилга тусгайлан өгөгдөөгүй, нийт ажилтанд анхааруулах санамж, сэрэмжлүүлэг, плакат өлгөгдөөгүй байсан байна.
Хариулт 2.7. “***************” ХХК-ийн зүгээс цахилгаан тоног төхөөрөмжид засвар үйлчилгээ хийхийн өмнө үйлдвэрийн ажлын байрны ойролцоо тоног төхөөрөмжийн цахилгаан дамжуулах хэсгийн хүчдэлийг салгасан эсэх, цахилгаан тоног төхөөрөмжийн цахилгаан хүчдэлийн залгуурт цоож, холбогдох аюулгүйн пайз, плакат, тэмдэглэгээ, анхааруулга зүүж аюулгүй байдлыг бүрэн хангаж ажлыг эхлүүлээгүй байна. Энэ нь "Ил уурхайн аюулгүй байдлын дүрэм"-ийн 222. /Машин механизмыг бүрэн зогсоож түүний залгах, салгах хэрэгслийн гэнэт залгагдах боломжийг арилгасан нөхцөлд тэдгээрийн эд ангиудад засвар, үйлчилгээний ажил хийхийг зөвшөөрнө./ заалтыг зөрчсөн байна.
Өөрөөр хэлбэл засварт орж байгаа тоног төхөөрөмж цахилгаан тэжээлээс салгагдсан байдал, цахилгаан хөдөлгүүр, эргэлдэх болон хөдлөх эд анги бүрэн унтарч зогссон эсэх, цахилгаан гүйдлийн хэсэгт гүйдэл, ачаалал байгаа эсэхийг мэргэжлийн цахилгаанчнаар вольтметр болон ачааллын индикатораар хэмжилт хийлгэж шалгуулах, засварт орж байгаа тоног төхөөрөмж санамсаргүй цахилгаан гүйдэлд холбогдох, асах, ажиллагаатай болохоос сэргийлэх арга хэмжээ авсан эсэхийг шалгаж засварын хэсгийг тусгаарлахын тулд "Асааж болохгүй хүмүүс ажиллаж байна" гэсэн плакат байрлуулж боломжтой бол цахилгаан гүйдэлд залгагчид хувийн болон ажил удирдагч, наряд олгогч нарын хамт цоож пайзыг зүүж аюулгүй байдлыг хангах арга хэмжээнүүдийг аваагүй нь осол гарахад нөлөөлсөн гол шалтгаан болсон байна. Уг заалтыг хэн хэрэгжүүлэх, хариуцах ёстой байсан талаар шинжээчийн дүгнэлтийн 2.4, 2.5-д хариулсан болно.
Хариулт 2.8. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль болон "Үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийн аюулгүй ажиллагаа. Ерөнхий шаардлага" MNS 4930 2000 стандарт, Уул уурхай хүнд үйлдвэрийн сайд, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын хамтарсан 2019 оны А/231, А/368 дугаар тушаалаар батлагдсан “Ил уурхайн аюулгүй байдлын дүрэм” гэх мэт...” гэх шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 168-173-р хуудас/,
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой хянаад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.
1.3.Оролцогчийн эрхийн хэрэгжилт
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
1.4.Хууль зүйн дүгнэлт
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэж үзвэл шүүгдэгч П.А************, Ж.Б***********нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд мөн хуулийн өөр зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэргийн шинжийг давхар агуулаагүй тул прокурорын үйлдсэн яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.
Дээрхээс нэгтгэн дүгнэвэл шүүгдэгч П.А************, Ж.Б***********нарыг “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, түүнд Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь заалтад заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлсэн прокурорын дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй байна.
1.5. Хохирол, хор уршиг
Шүүгдэгч П.А************, Ж.Б***********нар нь хохирогч З.Б***********д хохирол төлбөрт 19,072,170 төгрөг төлсөн. Нэмж 54,000,000 төгрөгийг төлөхөө илэрхийлж, “*************” ХХК, хохирогч З.Б************ нар нь хохирол төлбөр барагдуулах тухай гэрээг 2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр байгуулсан нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг сайн дураар нөхөн төлсөн, төлөхөө илэрхийлсэн байх хуулийн шаардлагыг хангасан байна гэж дүгнэв.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
2.1. Талуудын санал, дүгнэлт
Улсын яллагч: “...Шүүгдэгч П.А**************ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар чулуу бутлуурын үйлдвэрийн удирдлагаар ажиллах эрхийг 1 жилийн хугацаагаар хасч, 3,500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,500 000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Ж.Б************ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөдөлмөрийн аюулгүй байдал хариуцсан ажилтнаар ажиллах эрхийг 1 жилийн хугацаагаар хасч, 3,500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,500 000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна...” гэх саналыг шүүгдэгч П.А************, Ж.Б***********нар нь хүлээн зөвшөөрсөн байна.
2.2. Эрүүгийн хариуцлага
Шүүгдэгч П.А************, Ж.Б***********нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх заалтад заасан нөхцөлийг хянаж үзээд мөн зүйлийн 5 дахь заалтад зааснаар прокурорын гаргасан саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэв.
2.3. Бусад асуудлын талаар
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нарт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 5, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч П.А************, Ж.Б***********нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар шүүгдэгч П.А*************ыг чулуу бутлуурын үйлдвэрийн удирдлагаар ажиллах эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасч, 3,500 /гурван мянга таван зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,500 000 /гурван сая таван зуун мянга/-н төгрөгөөр торгох ялаар,
- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Ж.Б************ийг хөдөлмөрийн аюулгүй байдал хариуцсан ажилтнаар ажиллах эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасч, 3,500 /гурван мянга таван зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,500 000 /гурван сая таван зуун мянга/-н төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь заалтад зааснаар шүүгдэгч П.А************д оногдуулсан чулуу бутлуурын үйлдвэрийн удирдлагаар ажиллах эрхийг хасах ял, Ж.Б************ оногдуулсан хөдөлмөрийн аюулгүй байдал хариуцсан ажилтнаар ажиллах эрхийг хасах ялын хугацааг тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.
5. Шүүгдэгч П.А************, Ж.Б***********нар нь хохирогч З.Б**********д 19,072,170 төгрөг төлсөн. Нэмж 54,000,000 төгрөгийг төлөхөө илэрхийлж, “**************” ХХК, хохирогч З.Б*********** нар нь хохирол төлбөр барагдуулах тухай гэрээг 2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр байгуулсан болохыг дурдах нь зүйтэй.
6. Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нарын иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.А************, Ж.Б***********нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Д.БАТТУЛГА