Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 05 сарын 25 өдөр

Дугаар 2023/ШЦТ/75

 

 2023               05                      25                                                         2023/ШЦТ/75

 

       

                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Баттулга даргалж,

Нарийн бичгийн дарга Э.Золжаргал,

Улсын яллагч Д.Ган-Эрдэнэ,

Шүүгдэгч Ш.М**********нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш.М**********т холбогдох **************дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 05 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Холбогдсон хэргийн талаар /прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:

Шүүгдэгч Ш.М**********нь 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын нутаг дэвсгэр, Ухаа худаг уурхайгаас Гашуун сухайт хилийн боомт хүртэлх нүүрс тээврийн автозамын 92 дахь километрт 90-42 УАМ улсын дугаартай Хово маркийн тээврийн хэрэгслийг жолоодон яваад  Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-д заасан Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино. Мөн дүрмийн 12.3-д заасан “Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, 90-42 УАМ улсын дугаартай Хово  маркийн тээврийн хэрэгсэлд зорчиж явсан Н.Н**********ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

1.1.Шүүхээс тогтоосон нөхцөл байдал, үйл баримт

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл.

Шүүгдэгч Ш.М**********нь 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын нутаг дэвсгэр, Ухаа худаг уурхайгаас Гашуун сухайт хилийн боомт хүртэлх нүүрс тээврийн автозамын 92 дахь километрт 90-42 УАМ улсын дугаартай Хово маркийн тээврийн хэрэгслийг жолоодон яваад  Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-д заасан Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино. Мөн дүрмийн 12.3-д заасан “Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, 90-42 УАМ улсын дугаартай Хово  маркийн тээврийн хэрэгсэлд зорчиж явсан Н.Н************ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх нөхцөл байдал хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна.    

    1. Нотлох баримтын үнэлгээ

Улсын яллагчийн шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно. Тухайлбал:

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 9-15-р хуудас/,

Хохирогч Н.Н************ийн: “...Би 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдөр 90- 42 УАМ улсын дугаартай Хово маркийн тээврийн хэрэгсэлд зорчигчоор Цагаан хаднаас Улаанбаатар хот руу явж байсан. Нүүрс тээврийн замын 92 дахь км-т явж байхад миний зорчиж явсан тээврийн хэрэгслийн рүүл нь эвдэрч жолоодлогогүй болж эсрэг замын машиныг мөргөж жолооч Мөнхбаатар нь зам тээврийн осол гаргасан... Тухайн үедээ мөрөндөө гэмтэл авсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 32-33-р хуудас/,

Иргэний нэхэмжлэгчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Янживын “...17-30 ӨМЭ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд хөрөнгийн үнэлгээний байгууллагын дүгнэлтээр 42.096.000 төгрөг, 97-26 ТЧ улсын дугаартай чиргүүлд 1.915.000 төгрөгийн хохирол учирсан, дээрх хохиролд М*************** гэгчээс би өөрийн нэр дээр бүртгэлтэй Хаан банкны 5821004085 дугаартай дансаар 25.000.000 төгрөг авсан, 2003 онд үйлдвэрлэсэн 2015 онд Монгол улсад орж ирсэн приүс 20 маркийн тээврийн хэрэгсэл М***********аас авсан, мөн Монгол Даатгал ХХК-аас 8.000.000 төгрөг авсан ингээд хохирол бүрэн төлөгдсөн....” гэх мэдүүлэг /хх-ийн 28-р хуудас/,

Шинжээч Б.Отгонбатын гаргасан 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 15 дугаартай “Хариулт №1 а/ 90-42 УАМ улсын дугаартай Хово маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан Ш.М************ нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн Нэг. Нийтлэг үндэслэл 1.3. Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино, Арван хоёр. Тээврийн хэрэгслийн хурд 12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтуудыг зөрчсөн байна. Хариулт №2 б/ Уг зам тээврийн осол нь 90-42 УАМ улсын дугаартай Хово маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан Шижирбаатарын Мөнхбаатар нь өөрийн буруутай үйлдлээс Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөнөөс болж гарсан байна. Хариулт №3. в/ Осол гарахад нөлөөлсөн шууд шалтгаан нь 90-42 УАМ улсын дугаартай Хово маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан Ш.М********* нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчиж замын нөхцөлд хурдаа тохируулж хөдөлгөөнд оролцоогүй шууд шалтгаантай байна. Хариулт №4 г/ Уг зам тээврийн осол нь замын зохион байгуулалт, нөхцөл байдал нь осол гарахад нөлөөлөөгүй байна. Хариулт №5 д/ Тухайн зам тээврийн осол дээр очиж ажилласан замын цагдаагийн зохицуулагчийн “Зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал” тэмдэглэл дээр тоормосны мөр тэмдэглээгүй байгаа учраас тээврийн хэрэгслийн хурдыг тогтоох боломжгүй байна” гэх дүгнэлт /хх-ийн 47-48-р хуудас/,

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 12 дугаар сарын 19- ний өдрийн 145 дугаартай “1 .Н.Н*********ийн биед зүүн эгэмний далд хугарал, хоёр нүдний дээд зовхинд язарсан шарх, баруун сарвуу, шууны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр цохих үйлдлээр үүснэ. З. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн Хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй. 5. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байна” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 71- 72-р хуудас/,

Яллагдагч Ш.М***********ын: “...Би Улаанбаатар Тээвэр ХХК-нд жолоочоор 2020 оноос хойш ажиллаж байна. 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдөр би Өмнөговь аймаг Ханбогд сум Хайрхан 5 дугаар баг Цагаанхад суурьшлын бүсэд нүүрс тээврийн үйл ажиллагаа явуулах Улаанбаатар Тээвэр ХХК-ийн хашаанаас 90- 42 УАМ улсын дугаартай Хово маркийн тээврийн хэрэгсэл жолоодож гарсан. Тухайн үед надтай хамт Н.Н********** гээд жолооч хамт явсан... Ингээд би 92 дахь километр орчимд миний жолоодож явсан 90-42 УАМ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооны хүрд суларсан, сул яваад байгаа юм шиг санагдаад байхаар нь замын хажуу руу зогсож үзсэн, намайг үзэхэд жолооны хүрдэнд мэдэгдэх эвдрэл харагдахгүй байсан. Ингээд цаашаа замын хөдөлгөөнд оролцсон бөгөөд тухайн үед би тээврийн хэрэгслийг жолоодож явсан... 92 дахь километрийн орчимд замын зорчих хэсэг эвдрэл гэмтэл ихтэй байсан, тэгээд замын нүх тааралдсан бөгөөд би хурдаа хасч тоормос гишгэсэн тухайн үед хурдаа хассан боловч жолооны хүрд жолоодлого хийж болохгүй нөхцөл байдал үүссэн тэгээд миний жолоодож явсан тээврийн хэрэгсэл эсрэг талын урсгал руу орсон ингэхдээ урдаас ирсэн автомашиныг мөргөсөн ингээд надтай хамт явсан Нямзаяагийн биед хүндэвтэр гэмтэл учирсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 102-103-р хуудас/

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой хянаад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо. 

1.3.Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

1.4.Хууль зүйн дүгнэлт

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэж үзвэл шүүгдэгч Ш.М**********нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний  аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгч Ш.М**********нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр прокурорт хүсэлт гаргасан байна. Прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.2 дугаар зүйлийн 2-т зааснаар хүсэлтийг хангаж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн нь үндэслэлтэй, хууль буруу хэрэглээгүй байна.

Шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4-т заасан нөхцөл байдлыг хянаж үзээд  шүүгдэгч Ш.М**********ыг “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

1.5. Хохирол, хор уршиг

Иргэний нэхэмжлэгч “***********” ХХК-д учирсан хохиролд 43,000,000 төгрөг төлсөн. Хохирогч Н.Н***********, иргэний нэхэмжлэгчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Я********** нар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ мэдүүлсэн тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 3-т заасан шаардлагыг хангасан гэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай шүүхэд ирүүлсэн байх тул шүүгдэгч Ш.Мөнхбаатарыг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

            Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагч: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна ...” гэх саналыг  шүүгдэгч Ш.М**********нь хүлээн зөвшөөрсөн байна.

            2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүгдэгч Ш.М**********т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх заалтад заасан нөхцөлийг хянаж үзээд мөн зүйлийн 5 дахь заалтад зааснаар прокурорын гаргасан саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэв.

2.3. Бусад асуудлын талаар

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэрээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 5, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ш.М**********ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10  дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Ш.М**************т 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулсугай. 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Иргэний нэхэмжлэгч “***********” ХХК-д учирсан хохиролд 43,000,000 төгрөг төлсөн. Хохирогч Н.Нямзаяа, иргэний нэхэмжлэгчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Я*********** нар нь шүүгдэгчээс хохирол төлбөр нэхэмжлээгүй байх тул шүүгдэгч Ш.М***********ыг бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

5. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Ш.М************ын иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ш.М***************т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ                                      Д.БАТТУЛГА