Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 19

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Оюун-Эрдэнэ даргалж,

            Нарийн бичгийн дарга: З.Өрнөл,

            Улсын яллагч: Ц.Ариунжаргал,

            Шүүгдэгч: Ц.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн ******* овгийн ******* овогтой *******эд холбогдох 201616000289 тоот эрүүгийн 1 хавтас хэргийг 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

            Монгол улсын иргэн, 

            Ц.******* нь 2016 оны 12 дугаар сарын 23-ны орой Даланзадгад сумын 3 дугаар баг ******* худалдааны төвийн ард талын автомашины зогсоол дээр Б*******тэй хувийн таарамжгүй харьцааны  улмаас маргалдаж улмаар бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

            Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.******* мэдүүлэхдээ:

            2016 оны 12 дугаар сарын 23-нд би Гандирсд ажиллаж байсан. Орой 07 цагийн үед багаж хэрэгслээ аваад доошоо баар луу орж барменаас ганц шил архи аваад ууж байгаад захиралтай таарсан. Дараа нь би баарнаас гараад явж байтал захирал Гандирсын баруун талд явж байхаар нь очоод уучлалт гуйсан. Яагаад уучлалт гуйсан гэвэл өмнө нь би Гандирс ХХК-нд ажилладаг байхдаа таарамж муутай байсан. Хөгжим чанга тавьлаа гээд ажлаас халахлаар нь би миний сонсгол таны сонсгол өөр гэж маргалдсан байсан юм. Тэгээд гадаа салхинд цохигдоод юу болсоныг сайн мэдээгүй. Нэг мэдсэн чинь хүн татсан, эргээд хартал манай хамгаалагч Батбаяр байсан. Юу болов гээд харахад захирал доор хэвтэж байсан. Тэгээд би зугатаагаад явсан гэв.

 Хэрэг бүртгэлтийн шатанд хохирогч Б*******гийн мэдүүлсэн мэдүүлэгт:

          2016 оны 12 дугаар сарын 23-ны орой 20 цаг 40 минутын үед ажлын шугамаар манай ажилтан Наранхүүгийн хамтаар “Z” баар луу орох гэж байхад манай хуучин ажилтан *******тэй гадаа таарч мэндлээд баар луу орох гэхэд намайг араас дуудаад хүрээд ирсэн. Яасан гэсэн чинь 5 секунт уулзъя гэхээр нь Гандирс худалдааны төвийн ард гарсан тэгсэн ******* намайг уучлаарай гэсэн тэгэхээр нь би уучиллаа гээд гар барихад ******* надад хэлэх юм алга уу? гэсэн би алга гэсэн чинь ******* байгаадаа гэсэн тэгэхээр нь би чи юм ярих гэж байгаа бол эрүүл дээ хэл гэхэд би эрүүл байна гэсэн тэгээд хоёулаа бага зэрэг маргалдсан тэгсэн над руу бэлэн гаргаад намайг боож аваад хоёулаа ноцолдсон, би дийлэхгүй дор нь орсон намайг газар мөргүүлж унагаад хэвлий хэсэг рүү өвдөглөөд намайг алчихаад 25 жил яваад явчихна гээд зөндөө өвдөглөсөн. Тэгээд би ухаан балартсан тэгсэн нэг хүн намайг салгасан. Тэр нь миний ажлын хүн байсан байх. Тэгсэн нөгөө нөхөр зугатаагаад явсан. Тэгээд би араас нь хөөсөн гүйцээгүй, машиндаа суугаад гэрэлтүүлээд явсан олдоогүй тэгээд Цагдаагийн газарт ирж гомдол гаргасан юм гэжээ. /хх-03/,

Хэрэг бүртгэлтийн шатанд гэрч Л.*******ийн мэдүүлсэн мэдүүлэгт:

2016 оны 12 сарын 23–ны өдөр ******* худалдааны төвд “Z” баарны хамгаалагчийн үүрэг гүйцэтгэсэн юм. Би орой 20 цагийн үед “Z” бааранд ороход ******* 1 шил архи тавьчихсан ганцаараа сууж байсан. Тэгээд би *******тэй юм ярьж суугаад буцаад худалдааны төв рүү ороод дээр байж байгаад пицца бэкерийнхэн хүргэлт хийнэ гэхээр нь гаргаж өгчихөөд 22 цагийн үед доошоо баар луу орсон. ******* нэлээд согтсон одоо харилаа гээд хувцсаа өмсөөд гарах гэж байсан. Тэгээд 10-20 минутын дараа  нөгөө бэкеригийн хүн байр луугаа ормоор байна гээд залгахаар нь гараад очсон чинь худалдааны төвийн ард талын машины зогсоолын хажууд 2 хүн дээр доороо ороод ноцолдож байсан. Би очоод салгасан чинь *******, Туяахүү захирал нар байсан. Тэгээд салгатал ******* зугатаагаад яваад өгсөн. Тэгсэн захирал Туяахүүгийн хамраас цус гарч байсан тэгээд машин луугаа яваад өгсөн. Би үргэлжлүүлээд ажлаа хийсэн ийм зүйл болсон гэжээ. /хх-07/,

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 12 дугаар сарын 27-ний өдрийн 45 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:

  1. Б*******гийн биед, духанд зулгаралт, зүүн зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
  3. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй
  4. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэжээ. /хх-09/,

- Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 12 дугаар сарын 27-ний өдрийн 45 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:

   1. Ц.*******ийн биед баруун 5-р хуруунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

            2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

            3. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй

            4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар дээрх гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй гэжээ. /хх-11/,

            Хэрэг бүртгэлтийн шатанд яллагдагч Ц.*******ийн мэдүүлсэн мэдүүлэгт:

2016 оны 12 дугаар сарын 23-ны орой 19 цагийн үед “Z” бааранд ороод 1 шил архи зээлж аваад баарын караокены өрөөнд орж нөгөө архиа ганцаараа ууж дөхүүлээд 21 цагийн үед 00-н өрөө орохоор гарахад текний хажууд хуучин захирал Туяахүүтэй таарсан тэгээд 00 орчихоод эргээд хувцсаа өмсөөд гараад гэр лүүгээ явах санаатай явахад Туяахүү захирал баарнаас гараад явж байсан. Би уучлалт гуйх гээд уулзъя гэсэн. Тэгээд цаашаа юу болсоныг санаж байгаа юм алга. Ямарч байсан муудалцаад, заамдалцаж байснаа санаж байна. Тэгээд нэг мэдэхэд намайг хамгаалагч ******* татаад салгасан би хэнтэй ноцолдоод байгаагаа мэдэхээр харахад Туяахүү захирал байсан. Тэгээд айгаад зугатаагаад яваад өгсөн гэжээ. /хх-19/,

Эрүүгийн хэрэг үүсгэх тогтоол /хх-01/,

            Гэмт хэргийн талаар гомдол мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-02/,

            Хохирогчоор тогтоох тогтоол /хх-05/,

            Шинжилгээ хийх шинжээч томилох тогтоол /хх-08, 10/,

            Гадагш явж болохгүй тухай баталгаа авахаар таслан сэргийлэх арга хэмжээ авсан тогтоол /хх-14/,

            Сэжигтнээр тооцох тогтоол /хх-15/,

            Сэжигтэн, яллагдагчаар татах тогтоол /хх-17-18/,

            Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-20/,

            Иргэний үнэмлэхний хуулбар /хх-21/,

            Багийн Засаг даргын тодорхойлолт /хх-22/,

            Банкуудын тодорхойлолт /хх-24-31/

            Эвлэрлийн гэрээ зэрэг болно.

            Ц.******* нь 2016 оны 12 дугаар сарын 23-ны орой Даланзадгад сумын 3 дугаар баг ******* худалдааны төвийн ард талын автомашины зогсоол дээр Б*******тэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэг бүртгэлтийн шатанд хохирогч Б*******гийн “...2016 оны 12 дугаар сарын 23-ны орой 20 цаг 40 минутын үед ажлын шугамаар манай ажилтан Наранхүүгийн хамтаар “Z” баар луу орох гэж байхад манай хуучин ажилтан *******тэй гадаа таарч мэндлээд баар луу орох гэхэд намайг араас дуудаад хүрээд ирсэн. Яасан гэсэн чинь 5 секунт уулзъя гэхээр нь Гандирс худалдааны төвийн ард гарсан тэгсэн ******* намайг уучлаарай гэсэн тэгэхээр нь би уучиллаа гээд гар барихад ******* надад хэлэх юм алга уу? гэсэн би алга гэсэн чинь ******* байгаадаа гэсэн тэгэхээр нь би чи юм ярих гэж байгаа бол эрүүл дээ хэл гэхэд би эрүүл байна гэсэн тэгээд хоёулаа бага зэрэг маргалдсан тэгсэн над руу бэлэн гаргаад намайг боож аваад хоёулаа ноцолдсон, би дийлэхгүй дор нь орсон намайг газар мөргүүлж унагаад хэвлий хэсэг рүү өвдөглөөд намайг алчихаад 25 жил яваад явчихна гээд зөндөө өвдөглөсөн. Тэгээд би ухаан балартсан тэгсэн нэг хүн намайг салгасан. Тэр нь миний ажлын хүн байсан байх. Тэгсэн нөгөө нөхөр зугатаагаад явсан. Тэгээд би араас нь хөөсөн гүйцээгүй, машиндаа суугаад гэрэлтүүлээд явсан олдоогүй тэгээд Цагдаагийн газарт ирж гомдол гаргасан юм...” гэсэн мэдүүлэг /хх-03/, хэрэг бүртгэлтийн шатанд гэрч Л.*******ийн “...2016 оны 12 сарын 23-ны өдөр ******* худалдааны төвд “Z” баарны хамгаалагчийн үүрэг гүйцэтгэсэн юм. Би орой 20 цагийн үед “Z” бааранд ороход ******* 1 шил архи тавьчихсан ганцаараа сууж байсан. Тэгээд би *******тэй юм ярьж суугаад буцаад худалдааны төв рүү ороод дээр байж байгаад пицца бэкерийнхэн хүргэлт хийнэ гэхээр нь гаргаж өгчихөөд 22 цагийн үед доошоо баар луу орсон. ******* нэлээд согтсон одоо харилаа гээд хувцсаа өмсөөд гарах гэж байсан. Тэгээд 10-20 минутын дараа нөгөө бэкеригийн хүн байр луугаа ормоор байна гээд залгахаар нь гараад очсон чинь худалдааны төвийн ард талын машины зогсоолын хажууд 2 хүн дээр доороо ороод ноцолдож байсан. Би очоод салгасан чинь *******, Туяахүү захирал нар байсан. Тэгээд салгатал ******* зугатаагаад яваад өгсөн. Тэгсэн захирал Туяахүүгийн хамраас цус гарч байсан тэгээд машин луугаа яваад өгсөн. Би үргэлжлүүлээд ажлаа хийсэн ийм зүйл болсон...” гэсэн мэдүүлэг /хх-07/, Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 12 дугаар сарын 27-ний өдрийн 45 дугаартай шинжээчийн “Б*******гийн биед, духанд зулгаралт, зүүн зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэсэн дүгнэлт /хх-9/, хэрэг бүртгэлтийн шатанд яллагдагч Ц.*******ийн “...2016 оны 12 сарын 23–ны орой 19 цагийн үед “Z” бааранд ороод 1 шил архи зээлж аваад баарын караокены өрөөнд орж нөгөө архиа ганцаараа ууж дөхүүлээд 21 цагийн үед 00-н өрөө орохоор гарахад текний хажууд хуучин захирал Туяахүүтэй таарсан тэгээд 00 орчихоод эргээд хувцсаа өмсөөд гараад гэр лүүгээ явах санаатай явахад Туяахүү захирал баарнаас гараад явж байсан. Би уучлалт гуйх гээд уулзъя гэсэн. Тэгээд цаашаа юу болсныг санаж байгаа юм алга. Ямарч байсан муудалцаад, заамдалцаж байснаа санаж байна. Тэгээд нэг мэдэхэд намайг хамгаалагч ******* татаад салгасан би хэнтэй ноцолдоод байгаагаа мэдэхээр харахад Туяахүү захирал байсан. Тэгээд айгаад зугатаагаад яваад өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх-19/, Гэмт хэргийн талаар гомдол мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-2/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан  нотлох баримтаар нотлогдож байна.

Иймд шүүгдэгч Ц.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Ц.*******, хохирогч Б******* нар нь сайн дурын үндсэн дээр эвлэрч гомдол саналгүй болсон болох нь тэдний “...Биеийн эрүүл мэндэд учирсан гэмтэл эдгэрсэн, хохирол болох 500.000 төгрөгийг төлсөн, одоо Ц.*******эд гомдолгүй, ямар нэг нэхэмжлэх зүйлгүй тул эвлэрсэн...” гэсэн эвлэрлийн гэрээ, хохирогч Б*******гийн 2017 оны 01 сарын 31-ний өдрийн “... гомдол санал хохиролгүй гэсэн...” гэсэн тайлбар зэрэг баримтуудаар нотлогдож байх бөгөөд шүүгдэгч нь өөрийн буруутай үйлдлийг ухамсарлан ойлгож, хохирогчийг гомдол саналгүй болгосон байна.

Шүүгдэгч Ц.*******ийн үйлдсэн бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17 дугаар зүйлийн 17.1.1, 17.2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байх бөгөөд шүүгдэгч нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар /хх-20/  тогтоогдож байна.

 Хохирогч Б******* нь нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй болсон болох нь хохирогчийн тайлбар, эвлэрлийн гэрээ зэргээр нотлогдож байна.

Шүүх шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр шүүгдэгч Ц.*******эд холбогдох хэргийг шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Иймд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар хохирогч нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн гэх үндэслэлээр Ц.*******ийн үйлдсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт зааснаар түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэв.

Шүүгдэгч Ц.******* нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчийн биеийн байцаалттай холбоотой бичиг баримт ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй  болно. 

Шүүгдэгч Ц.*******эд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэсэн тул урьд авсан оршин суугаа газраасаа гадагш явж болохгүй тухай баталгаа авах  таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгох нь зүйтэй гэж үзсэн болно.