| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гомбо-Очирын Намуунтуяа |
| Хэргийн индекс | 168/2023/0300/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/303 |
| Огноо | 2023-10-13 |
| Зүйл хэсэг | 24.6.1., |
| Улсын яллагч | М.Мэндбаяр |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 10 сарын 13 өдөр
Дугаар 2023/ШЦТ/303
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Намуунтуяа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Болормаа
Улсын яллагч М.Мэндбаяр
Шүүгдэгч Д. нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын зөвлөх Д.Ганчимэгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* ******* овогт ******* ******* холбогдох эрүүгийн 2321002740288 дугаартай хэргийг 2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1972 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр Дорнод аймгийн ******* суманд төрсөн, 51 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Дорнод аймгийн ******* сумын 4 дүгээр баг ******* ******* тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, ******* ******* овогт ******* . /РД: /
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Д. нь Дорнод аймгийн ******* сумын 6 дугаар багийн нутаг гэх газраас 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдөр зөвшөөрөлгүйгээр ойд ургах чадвартай нойтон 18 ширхэг нарс төрлийн 0,8711м3 мод, шинэс төрлийн 26 ширхэг 0,9755м3 мод бэлтгэж, гарал үүслийн гэрчилгээгүйгээр Бонго-3 маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэж ойн санд нийт 1,370,678 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Д. шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж хэлэх зүйл байхгүй. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна, маргах зүйл байхгүй...” гэв.
Иргэний нэхэмжлэгч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Дорнод аймгийн ******* сумын 6 дугаар багийн нутаг гэх газарт хууль бусаар мод тайрч бэлтгэсний улмаас байгаль экологид учруулсан хохирлыг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 32/
Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2023 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 15 цагийн орчимд гэртээ байж байхад ах, нар гэрт ирээд ах надад хандаж “хэдэн модонд хамт яваад өгөөч” гэж гуйхаар нь би “тэгье” гээд бензин моторт хөрөөгөө аваад ах, нарын хамт ахын машинтай ******* сумын гэх газарт очоод би бензин моторт хөрөөгөөр 8 ширхэг 8-10 метрийн урттай ургаж байсан нойтон шинэс модыг хөрөөдөж унагаагаад нэг модыг 3-4 ширхэг болгон хуваахад тухайн модыг ахын машинд ачиж байсан. Дараа нь 8 ширхэг нойтон ургаж байсан нарс модыг хөрөөдөж унагаагаад тухайн модыг голоор нь 4 метр орчим болгон тайраад тээврийн хэрэгсэлд ачсан. Тэгээд ах, бид 3 машиндаа суугаад ******* сумын төв рүү орох гээд явж байхад экологийн байцаагчтай таараад цагдаагийн хэсэг дээр ирсэн. ...Надад ойд мод бэлтгэх эрх байхгүй, би хүний модонд явж өгсөн. Ойгоос миний эзэмшлийн бензин моторт хөрөө ашиглаж мод бэлтгэсэн. ...Тухайн үед ах манай гэрт ирээд ахтайгаа хамт модонд яваад өгөөч гэхээр нь би зөвшөөрч хамт явсан. ахыг мод бэлтгэх эрхтэй үгүйг сайн мэдээгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 40-41, 47/
Гэрч Ц.ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би он сарыг нь сайн санахгүй байна. ******* сумын төвд гэртээ байж байхад , хоёр манай гэрт ирээд нь хавирга эвгүй болсон тул мод ачаад өгөөч 30,000 төгрөг өгье гэхэд нь зөвшөөрөөд ийн машинд суугаад ******* сумын хойд зүгт гараад ой модонд очоод бензин моторт хөрөөгөөр ургаа болон газарт унасан байсан моднуудыг бэлтгэж, би ганцаараа машин руу зөөж ачиж өгсөн. Ингээд ******* сумын төв рүү орж байхад цагдаа зогсоогоод шалгаад машинтай хамт цагдаагийн байран дээр авчраад намайг яв гэхээр нь би гэр рүүгээ алхаад явсан. ...Би ойгоос мэд бэлтгээгүй, зөвхөн мод ачсан. ... ах манай гэрт ирээд намайг хамт ой руу модонд яваад өгөх үү 30,000 төгрөг өгье гэхээр нь би зөвшөөрч хамт явсан юм. Мод бэлтгэх эрхийн бичигтэй үгүйг би тухайн үед мэдээгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 44-45, 49/
Шүүгдэгч Д.ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Би 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдөр 16 цагийн орчимд , нарын хамт өөрийн эзэмшлийн Бонго-3 маркийн улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй ******* сумын 6 дугаар баг гэх газраас мод бэлтгэхээр явсан. Тухайн газарт очоод нарын хамт ургаж байсан 10 орчим метрийн өндөртэй 8 ширхэг шинэс модыг бензин моторт хөрөө ашиглан унагаагаад 2 метр 20 см-ийн урттайгаар тайрч 26 ширхэг шон бэлтгэж машины ачаан дээр ачиж байсан. Дараа нь би өд гэрийнхээ хашаанд дайман хийх хэдэн шургааг авъя гэхэд бензин моторт хөрөөгөөр 8 ширхэг 8 метр орчим ургаа нарс модыг хөрөөдөж унагаагаад тухайн унагасан нойтон нарс модыг голоор нь хуваагаад 4 метрийн урттай 18 ширхэг шургааг бэлтгэхэд машин дээр ачсан. ...Миний хавирга гэмтэлтэй болохоор ийг бензин моторт хөрөөтэй нь модонд хамт явъя гэхэд зөвшөөрсөн. Тэгээд би модоо ачуулах гээд ыг 30,000 төгрөгөөр мод ачаад өгөөч гэхэд тэгье гээд хамт явсан. Бид нар гэх газраас модоо бэлтгэж дуусгаад ******* сумын төв рүү орж байгаад экологийн байцаагчтай таараад цагдаагийн хэсэг дээр ирсэн. Би ******* сумын 6 дугаар баг гэх нэртэй ойн сан бүхий газраас 26 ширхэг шинэс, 18 ширхэг нойтон нарс мод бэлтгэхдээ ийн бензин моторт хөрөөг ашиглан мод тайрч бэлтгээд өөрийн Бонго-3 маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг ашиглаж зөөсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 76-77/
Дорнод аймгийн ******* суман дахь Сум дундын ой ангийн инженер А.Оюунтөгсийн 2023 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 2023/07 тоот дүгнэлтэд:
1. 18 ширхэг ургах чадвартай нойтон нарс төрлийн мод 0,8711м3, 26 ширхэг ургах чадвартай нойтон шинэс төрлийн мод 0,9755м3 байна.
2. Дээрх 18 ширхэг нарс, 26 ширхэг шинэс төрлийн моднууд нь тайрагдан бэлтгэгдэхээс өмнө ургаж байсан ургаа нойтон моднууд байсан байна.
3. Д., А., нар нь 2023 онд ямар нэгэн мод бэлтгэх эрхийн бичиг Сум дундын ойн ангиас аваагүй байна.
4. гэх газар нь 6 дугаар багийн нутаг дэвсгэрт байдаг. 6 дугаар багийн гэх газарт 2023 онд ******* сумын иргэдийн түлээний хус модыг ойн цэвэрлэгээний ажлаар олгохоор төлөвлөгдөж, мод бэлтгэх талбай тусгаарлалт хийгдэж олголт хийж байгаа газар болно.
5. Ойн цэвэрлэгээний ажлаар хус төрлийн түлээний мод олгогдохоор мод бэлтгэх тусгаарлалт хийгдсэн. Эхлэл төгсгөлийн акт үйлдэгдсэн болно.
6. ******* сумын 6 дугаар багийн гэх газар нутаг нь 2-р муж-Ашиглалтын бүсийн ойн санд хамаарна. Тусгай хамгаалалттай газар нутагт хамаарахгүй.
7. Уг моднууд нь хэрэглээний стандартаар бэлтгэгдсэн, хэрэглээний зориулалтаар буюу хашааны хөндлөн, шон болгон ашиглах боломжтой моднууд болно.
8. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын А/176 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар: Бэлтгэсэн 18 ширхэг нойтон нарс мод нь хэрэглээний бөөрөнхий мод учраас модон материалын ашиглалтын гарцын итгэлцүүр буюу 1,8 шууд үр ашгийн болон шууд бус үр ашгийн хэмжээг нэмсний буюу нийт үнээр 2-р мужийн ургах чадвартай нойтон нарс төрлийн мод хэсэгт орох тул нэг шоометр модны экологи-эдийн засгийн үнэлгээ нь 460,456 төгрөг болно. Хэрэглээний нойтон нарс модны ойн санд учруулсан экологи-эдийн засгийн үнэлгээ 0,8711м3x1,8x460456=721985,7989 төгрөг болно.
Бэлтгэсэн 26 ширхэг нойтон шинэс мод нь хэрэглээний бөөрөнхий мод учраас модон материалын ашиглалтын гарцын итгэлцүүр буюу 1,8 шууд үр ашгийн болон шууд бус үр ашгийн хэмжээг нэмсний буюу нийт үнээр 2-р мужийн ургах чадвартай нойтон шинэс төрлийн мод хэсэгт орох тул нэг шоометр модны экологи-эдийн засгийн үнэлгээ нь 369,436 төгрөг болно. Хэрэглээний нойтон шинэс модны ойн санд учруулсан экологи-эдийн засгийн үнэлгээ 0,9755м3x1,8x369436=648692,6724 төгрөг болно.
Иргэн Д.ийн хууль бусаар бэлтгэсэн нарс, шинэс төрлийн модны ойн санд учруулсан экологи-эдийн засгийн үнэлгээ нь нийт дүнгээр: 721985,7989+648692,6724=1370678 төгрөг.
- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 11/
- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 12-17/
- Эд зүйл, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл /хх-ийн 18/
- Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 19-20/
- Эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөгчийн тогтоол, тэмдэглэл /хх-ийн 21-26/
- Хөрөнгийн үнэлгээний Вендо ХХК-ний автомашин техникийн үнэлгээний тайлан /хх-ийн 57-60/
- Хөрөнгийн үнэлгээний Вендо ХХК-ний хөдлөх хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 61-67/
- Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 78/
- Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 78-79/ болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй байна.
Шүүгдэгч Д. нь 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдөр Дорнод аймгийн ******* сумын 6 дугаар багийн нутаг гэх газраас зөвшөөрөлгүйгээр ойд бензин моторт хөрөө ашиглан ургах чадвартай нойтон 18 ширхэг нарс төрлийн 0,8711м3 мод, шинэс төрлийн 26 ширхэг 0,9755м3 мод бэлтгэж, гарал үүслийн гэрчилгээгүйгээр Бонго-3 маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэж ойн санд нийт 1,370,678 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч Д.ийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, иргэний нэхэмжлэгч , гэрч А., Ц. нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, гэмт хэргийн талаар амаар болон холбоо мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол, эд зүйл хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд хөрөнгө битүүмжлэх мөрдөгчийн тогтоол, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, шинжээчийн дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгчид холбогдох хэргийн талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч ******* ******* овогт ******* ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэж, гарал үүслийн гэрчилгээгүйгээр тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.
Тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэдэгт урьдчилан төсөөлөөгүй гэнэт бий болсон хүчин зүйлд автаж Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн байхыг ойлгоно.
Шүүгдэгч Д.******* эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 болон 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй болно.
Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан ******* ******* овогт ******* ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Д.ийн ойгоос зөвшөөрөлгүйгээр бэлтгэж, гарал үүслийн гэрчилгээгүй тээвэрлэсэн 18 ширхэг нойтон нарс, 26 ширхэг нойтон шинэс модны экологи эдийн засгийн үнэлгээ нь нийт 1,370,678 төгрөг болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Иргэн ...нь байгаль орчин болон байгалийн нөөцөд хохирол учруулсан бол нөхөн төлбөр төлөх бөгөөд нөхөн төлбөрийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан Байгаль орчин, уур амьсгалын санд оруулна...” гэж, мөн зүйлийн 4 дэх хэсгийн 1-д “ойн санд учирсан хохирлыг ойн экологи–эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр хохирлыг тогтооно” гэж тус тус заасан байх тул шүүгдэгч Д.ийн ойн санд учруулсан хохирлыг 4,112,034 төгрөгөөр тогтоож шүүгдэгчээс гаргуулах нь зүйтэй байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийг үйлдэж олсон эд зүйл, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, зэвсгийн чанартай зүйл, тусгай зориулалтын техник хэрэгслийг хураан авч хадгалах, устгах, улсын орлого болгох, тухайн эд зүйл нь бусдын өмчлөлд байдаг бол үнийг гаргуулж гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулах талаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд хуульчилсан.
Шүүгдэгч Д.ийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан бензин моторт хөрөө нь өмч, Бонго-3 маркийн улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь шүүгдэгч Д.ийн өмч болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Д.ээс гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл болох 18 ширхэг нойтон нарс мод, 26 ширхэг нойтон шинэс мод, Д.ийн өмчлөлийн гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 14,310,563 төгрөгийн үнэлгээ бүхий Бонго-3 маркийн улсын дугаартай тээврийн хэрэгсэл зэргийг хураах албадлагын арга хэмжээ авч, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан бензин моторт хөрөөний үнэ 97,500 төгрөгийг гаргуулж ойн экологид учруулсан 4,112,034 төгрөгийн хохирол нөхөн төлөхөд зарцуулж, хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлэхээр шийдвэрлэлээ.
Хэрэгт битүүмжлэгдсэн шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл болох 18 ширхэг нойтон нарс мод, 26 ширхэг нойтон шинэс мод нь Дорнод аймгийн ******* сумын Засаг даргын тамгын газарт, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан Бонго-3 маркийн улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь шүүгдэгч Д.******* тус тус хадгалагдаж байгаа болно.
Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхэд ашигласан бензин моторт хөрөөг битүүмжилсэн мөрдөгчийн 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг хүчингүй болгож уг хөрөөг өмчлөгч А.өд буцааж олгох, Бонго-3 маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн мөрдөгчийн 2023 оны 06 дугаар дүгээр сарын 05-ны өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоол, гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл болох 18 ширхэг нойтон нарс мод, 26 ширхэг нойтон шинэс модыг битүүмжилсэн мөрдөгчийн 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг тус тус хэвээр үлдээж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхийг тогтоолд дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* ******* овогт ******* ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэж, гарал үүслийн гэрчилгээгүйгээр тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* ийг 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д. нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн зүйлийн 4 дэх хэсгийн 1, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.3-т тус тус зааснаар шүүгдэгч Д.ээс гэмт хэргийн улмаас ойн экологид учруулсан хохиролд 4,112,034 /ойн экологи-эдийн засгийн үнэлгээ болох 1,370,678 төгрөгийг 3 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх/ төгрөгийг гаргуулж Байгаль орчин уур амьсгалын сангийн орлого болгосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4, 5 дахь хэсэг, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.4-д тус тус зааснаар шүүгдэгч Д.ээс гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл болох 18 ширхэг нойтон нарс мод, 26 ширхэг нойтон шинэс мод, Д.ийн өмчлөлийн гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 14,310,563 төгрөгийн үнэлгээ бүхий Бонго-3 маркийн улсын дугаартай тээврийн хэрэгсэл зэргийг хураах албадлагын арга хэмжээ авч, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан бензин моторт хөрөөний үнэ 97,500 төгрөгийг гаргуулж ойн экологид учруулсан 4,112,034 төгрөгийн хохирол нөхөн төлөхөд зарцуулж, хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлсүгэй.
6. Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхэд ашигласан бензин моторт хөрөөг битүүмжилсэн мөрдөгчийн 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг хүчингүй болгож уг хөрөөг өмчлөгч А.өд буцааж олгох, Бонго-3 маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн мөрдөгчийн 2023 оны 06 дугаар дүгээр сарын 05-ны өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоол, гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл болох 18 ширхэг нойтон нарс мод, 26 ширхэг нойтон шинэс модыг битүүмжилсэн мөрдөгчийн 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг тус тус хэвээр үлдээсүгэй.
7. Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхэд ашигласан Бонго-3 маркийн улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь шүүгдэгч Д.*******, гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл болох 18 ширхэг нойтон нарс мод, 26 ширхэг нойтон шинэс мод нь Дорнод аймгийн ******* сумын ЗДТГ-т хадгалагдаж байгаа болохыг тус тус дурдсугай.
8. Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар зэргийг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Д.******* авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.НАМУУНТУЯА