Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 2023/ШЦТ/91

 

 

      2023             06                26                                                      2023/ШЦТ/91

 

 

         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Баттулга даргалж,

Нарийн бичгийн дарга Э.Золжаргал,

Улсын яллагч Т.Солонго,

Шүүгдэгч Б.Б************ нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Б********д холбогдох ************ дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Холбогдсон хэргийн талаар /прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:

Шүүгдэгч Б.Б***********нь Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нүүрс тээврийн 2 дахь километрт байрлаж үйл ажиллагаа явуулдаг Ану нэртэй зоогийн газарт 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдрөөс 18-ны өдрийг хүртэл өөрийн эхнэр Э.Н*********тэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, ундаа нүүр хэсэг рүү нь шидэж, үснээс нь зулгааж, хоолойг нь боож цохих зэргээр эрүүл мэндэд нь халдсаны улмаас тархины доргилт, зүүн шанаа, хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл үүсч хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,

Мөн Өмнөговь аймгийн Цогтцэций сум нүүрс тээврийн 2 дахь километрт байрлаж үйл ажиллагаа явуулдаг Ану нэртэй зоогийн газарт 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдрөөс 18-ны өдрийг хүртэл эхнэр Э.Наранчимэгийн дүү П.Н********тэй үл ялих зүйлээр маргалдаж пивоор толгой хэсэг рүү нь нэг удаа цохиж, зүүн шанаа руу гараараа нэг удаа цохиж, боож газарт унаган зүүн гуя руу өшиглөх зэргээс эрүүл мэндэд нь халдсаны улмаас тархины доргилт, зүүн шанаа, хацар, хүзүү, баруун, зүүн бугалга, зүүн гуя дахь цус хуралт гэмтэл үүсч, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

1.1.Шүүхээс тогтоосон нөхцөл байдал, үйл баримт

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл.

Шүүгдэгч Б.Б***********нь Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нүүрс тээврийн 2 дахь километрт байрлаж үйл ажиллагаа явуулдаг Ану нэртэй зоогийн газарт 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдрөөс 18-ны өдрийг хүртэл өөрийн эхнэр Э.Н**********тэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, ундаа нүүр хэсэг рүү нь шидэж, үснээс нь зулгааж, хоолойг нь боож цохих зэргээр эрүүл мэндэд нь халдсаны улмаас тархины доргилт, зүүн шанаа, хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл үүсч хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,

Мөн Өмнөговь аймгийн Цогтцэций сум нүүрс тээврийн 2 дахь километрт байрлаж үйл ажиллагаа явуулдаг Ану нэртэй зоогийн газарт 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдрөөс 18-ны өдрийг хүртэл эхнэр Э.Н**********ийн дүү П.Н**********тэй үл ялих зүйлээр маргалдаж пивоор толгой хэсэг рүү нь нэг удаа цохиж, зүүн шанаа руу гараараа нэг удаа цохиж, боож газарт унаган зүүн гуя руу өшиглөх зэргээс эрүүл мэндэд нь халдсаны улмаас тархины доргилт, зүүн шанаа, хацар, хүзүү, баруун, зүүн бугалга, зүүн гуя дахь цус хуралт гэмтэл үүсч, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх нөхцөл байдал хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна.    

1.2 Нотлох баримтын үнэлгээ

Улсын яллагчийн шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно. Тухайлбал:

Хохирогч Э.Н**********ийн  “...Би 2023 он 05 дугаар сарын 18-ны өглөө 09 цагийн үед Өмнөговь аймаг Цогтцэций сумын Нүүрс тээврийн 2 дахь км-т байрладаг Ану Зоогийн газартаа босчихоод зоогийн газарт ороход манай нөхөр Баатархүү зааланд дотор байдаг орон дээр унтаж байсан тэгээд дүү Н*********ийн хамт хоол анхны үйлчлүүлэгч орж ирсэн тэгээд би хүмүүст хоол зөөж байхад Б**********сэрчихээд "чи зайлахгүй яасан" гээд намайг хөөсөн би ажлаа хийдийн байгаа биз дээ гэхэд Б**********"чи шөнө гараад явсан яах гэж ирсэн юм тэр чигтэйн зайлахгүй яасан гээд" хэлэхэд би өөдөөс нь "өөрөө зайлахгүй юу" гэж хэлээд эргээд харахад Б**************уух гэж байсан ундаагаа аваад над руу шидэхэд миний нүүрний зүүн хэсэгт оносон тэгээд нүүрээ дартал Б************* хүрч ирээд миний үснээс зулгааж салтаандаа хавчуулаад 2 цохисон эсэхийг сайн мэдэхгүй байна нэг мэдсэн манай дүү Наранцэцэг бид хоёрыг салгасан. Тэгээд би цагдаад дуудлага өгсөн тэгээд удалгүй цагдаа нар ирээд Б************ аваад явсан...” гэсэн мэдүүлэг/хх-н 35- р хуудас/,

Хохирогч П.Н***********ийн “...Би 2023 он 05 дугаар сарын 18-ны өглөө 09 цагийн үед Өмнөговь аймаг Цогтцэций сумын Нүүрс тээврийн 2 дахь км-т байрладаг Ану зоогийн газрын хажууд машиндаа хоносон юм. Манай төрсөн эгчийн нөхөр Б************2023 оны 05 дугаар сарын 17-ны орой 17 цагийн үед архи уучихсан хүрч ирээд эхнэрээ зодох гээд хоолойг боогоод дээрээс юм авч шидээд байхаар би дундуур нь ороод салгах гэхэд Б************ ууж байсан 2.5 граммын том савтай пивоор миний толгой руу нэг удаа цохиж аваад зүүн шанаа руу гараараа нэг удаа цохиж аваад боож газарт унагаачихаад зүүн гуя руу өшиглөсөн. Тэгээд гарч явчихаад шөнө ирээд эгч бид хоёрт агсан тавиад унтуулахгүй байхаар нь эгч бид хоёр зоогийн газраас гараад машиндаа хамт хоносон юм.Тэгээд 2023 оны 05 дугаар сарын 18-ны өглөө 09 цагийн үед эгч бид хоёр хоолоо хийх гээд зоогийн газарт ороход Б************ согтуу унтаж байгаад тэгээд сэрчихээд эгчтэй хэрүүл маргаан хийж цохиж зодсон юм. Тэгээд Н************ эгч цагдаад дуудлага өгсөн...Миний биед эгчийн нөхөр Б*********** гэмтэл учруулсан...Б************ архи уучихаад хардалтаас болж хэрүүл маргаан хийж агсан тавиад байсан...Б*************** архи уусан байсан. Эгч бид 2 архи уугаагүй...” гэсэн мэдүүлэг/хх-н 41-р хуудас/,

Монгол Улсын Шүүх Шинжилгээний Ерөнхий газрын Өмнөговь аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 218 дугаартай “...П.Н**********ийн биед тархины доргилт, зүүн шанаа, хацар, хүзүү, баруун, зүүн бугалга, зүүн гуя дахь цус хуралт гэмтэл үүсчээ...Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой...Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй...” гэсэн шинжээчийн дүгнэлт /хх-н 65-66-р хуудас/,

Монгол Улсын Шүүх Шинжилгээний Ерөнхий газрын Өмнөговь аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 219 дугаартай  “...Э.Н************ийн биед тархины доргилт, зүүн шанаа, хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл үүсчээ...Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой...Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй...” гэсэн шинжээчийн дүгнэлт /хх-н 70-71-р хуудас/,

Яллагдагч Б.Б************ийн “...Гэр бүлийн маргаанаас болсон. Дүү нь намайг хэл амаар доромжлоод байдаг тэгээд манай эхнэр Наранчимэг дүүгээ өмөөрөөд үүнээс болж маргаан болсон...Надад гэмтэл учраагүй...” гэсэн мэдүүлэг /хх-н 86-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой хянаад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо. 

1.3.Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

1.4.Хууль зүйн дүгнэлт

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэж үзвэл шүүгдэгч Б.Б***********нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгч Б.Б***********нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр прокурорт хүсэлт гаргасан байна. Прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3-т зааснаар хүсэлтийг хангаж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн нь үндэслэлтэй, хууль буруу хэрэглээгүй байна.

Шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4-т заасан нөхцөл байдлыг хянаж үзээд  шүүгдэгч Б.Баатархүүг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэв.

1.5. Хохирол, хор уршиг

Хохирогч Э.Н*********, П.Н*********** нар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ мэдүүлсэн тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 3-т заасан шаардлагыг хангасан гэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай шүүхэд ирүүлсэн байх тул шүүгдэгч Б.Б***********г бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

            Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагч: “... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна...” гэх саналыг  шүүгдэгч Б.Б***********нь хүлээн зөвшөөрсөн байна.

            2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүгдэгч Б.Б***********нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх заалтад заасан нөхцөлийг хянаж үзээд мөн зүйлийн 5 дахь заалтад зааснаар прокурорын гаргасан саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэв.

2.3. Бусад асуудлын талаар

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэрээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 5, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б.Б*********г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар  “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах”  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б***********д 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулсугай. 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Хохирогч Э.Н*********, П.Н*********** нар нь шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Б.Б***********ийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

6. Давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б**********д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ                                         Д.БАТТУЛГА