Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 2023/ШЦТ/93

 

 

    2023            06                 27                                                       2023/ШЦТ/93

 

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Баттулга даргалж,

Нарийн бичгийн дарга Э.Золжаргал,

Улсын яллагч Д.Ган-Эрдэнэ,

Шүүгдэгч Х.Э**********нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х.Э********т холбогдох ***********дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 06 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцааХолбогдсон хэргийн талаар /прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:

Шүүгдэгч Х.Э**********нь 2023 оны 01 дүгээр сарын 14-өөс 15-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Номадс нэртэй зочид буудлын байранд Б.С**********тай “...оруулсангүй...” гэх асуудлаас болж маргалдан, улмаар бие, эрх чөлөөнд нь нүүр лүү нь цохих, хоолойг нь боох зэргээр халдаж, эрүүл мэндэд нь тархины доргилт, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал, зүүн чих, хүзүүний зулгаралт шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

1.1.Шүүхээс тогтоосон нөхцөл байдал, үйл баримт

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл.

Шүүгдэгч Х.Э**********нь 2023 оны 01 дүгээр сарын 14-өөс 15-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Номадс нэртэй зочид буудлын байранд Б.С**********тай “...оруулсангүй...” гэх асуудлаас болж маргалдан, улмаар бие, эрх чөлөөнд нь нүүр лүү нь цохих, хоолойг нь боох зэргээр халдаж, эрүүл мэндэд нь тархины доргилт, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал, зүүн чих, хүзүүний зулгаралт шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх нөхцөл байдал хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна.    

1.2 Нотлох баримтын үнэлгээ

Улсын яллагчийн шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно. Тухайлбал:

Хохирогч Б.С**********ын: “...Би 2023 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций сумын төвд очсон. Уг газарт очоод би тус сумын төвд байх Номадс гэх нэртэй зочид буудлын газрын ажилтан Баярсайханаас буудлын өрөө байгаа эсэх талаар асуухад "Манайд буудлын өрөө байхгүй. Гэхдээ манай сауны амралтын өрөөнд ороод амарч болно" гэж хэлсэн. Би уг сауны амралтын өрөөнд нь ороод унтаж байтал 2023 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн шөнө буюу 02:00 цагийн үед Баярсайхан над руу утсаар залгаад "Ахаа сауны өрөөний үүдэнд 2 танихгүй залуу агсан тавиад хэл амаар доромжлоод байна. Та гараад ирээч" гэж хэлсэн. Тэгэхээр нь би хувцсаа солиод гараад очиход үл таних 2 залуу “танай саун яагаад ажилладаггүй юм” гээд хэрүүл маргаан үүсгээд байж байсан. Тэгэхээр нь би уг үл таних 2 залууд “Залуучууд ингэж болохгүй. Уг газрын саун ажиллахгүй хүмүүс нь амарцгааж байна" гэж хэлтэл "Чи юу нь болоод оролцоод байгаа юм" гэж хэрүүл маргаан үүсгээд уг үл таних 2 залуугийн арай махлаг биетэй залуу нь баруун гараараа миний зүүн шанаа хэсэг рүү нэг удаа цохисон. Тэгэхээр нь би амарч байсан сауны амралтын өрөө рүүгээ гүйж ороод дотроосоо хаалгыг нь татаад Цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн... Уг 2 залуу архи уучихсан их согтолттой байсан... Уг үл таних 2 залуугийн арай махлаг биетэй залуу нь баруун гараараа миний зүүн шанаа хэсэг руу нэг удаа цохисон. Бас уг залуу миний хүзүү, хоолойг боосон. Үүний улмаас миний зүүн хацар бага зэрэг хавдаж миний хамрын зүүн тал нь битүүрээд байдаг болсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 31-32-р хуудас/,

Гэрч Б.Энхбаярын: “...2023.01.14-нд би хэлтсийн даргын баталсан томилгооны дагуу цагдаагийн хэлтсийн мэдээлэл хүлээн авагч цагдаагаар, жижүүрийн мөрдөгчөөр д/ч С.Нарантуяа, жолоочоор үүрэг гүйцэтгэж байсан д/ч Р.Бямбаням нарын хамтаар 24 цагийн үүрэг гүйцэтгэж байх хугацаанд жижүүрийн дуудлагын утсанд 02 цаг өнгөрч байхад Номадс буудалд согтуу хүмүүс хэрүүл маргаан хийгээд зодолдоод агсан тавиад байна гэсэн дуудлага мэдээлэл ирсний дагуу д/ч Бямбанямын хамтаар дуудлага өгсөн газар очиж доошоо Б-1 давхарт ороод очиход хоёр эрэгтэй хүн текний дэргэд нэг эмэгтэй хүнтэй хэрэлдэж маргалдаад бас буудлын өрөөний наана цаанаас С********** гэдэг хүнтэй хэрэлдээд зогсож байсан юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 21-22-р хуудас/,

Гэрч С.Баярсайханы: “...2023.01.14-өөс 15-нд шилжих шөнө би байрлаж байгаа буудлынхаа ...амрах өрөөнд ороод амрах гээд орондоо ороод хэвтэж байхад согтуу хүмүүс гадаа үүдэнд хаалга нүдээд эвдэлчих гээд хаалгаа нээ онгойлго пизданууд минь гээд орилоод хашхираад байхаар нь би буудлын решепшин Чинзориг руу залгаад манай саун шөнө ажиллахгүй орой болсон байна наад хүмүүсээ явуулаад өгөөч гэж хэлсэн. Тэгээд Чинзориг бууж ирж байгааг хяналтын камераар харахад тэр хоёр залууд хандаж “Саун одоо ажиллахгүй цаг орой болсон байна” гэхэд тэр хоёр согтуу залуу чи муу юу юм бэ? гээд зодох гээд байгаа бололтой сонсогдоод байхаар нь Чинзориг руу залгаад “за боль боль наад хоёр хүнээ орхичих” гэсэн чинь Чинзориг дээшээ гараад явчихсан юм, тэгээд нөгөө хоёр согтуу залуу ахиад “та нар яасан овоо пизда нар вэ наад хаалгаа онгойлго” гээд чанга хашгичаад байхаар нь би айгаад С********** ах руу залгаад “та гараад ирээч үүдэнд хоёр согтуу хүн хашгичаад орилоод хаалга үүд эвдэх гээд байна” гэж хэлчихээд үүд рүү текний дэргэд очиход С********** ах урдаас гарч ирж таарсан тэгээд нөгөө хоёр согтуу залууд хандаад юу болоод байгаа юм бэ? би амармаар байна гээд учирлаад хэлэхэд нь хар хувцастай махлагдуу залуу нь шууд нүүр лүү гараараа нэг цохиод өөдөөс нь дайрахад С********** ах өрөө рүүгээ зугтаж ороод хаалга дотроос нь барихад араас очоод хаалгыг нь нүдээд онгойлго гээд хашгичаад л байсан... удаагүй хоёр цагдаа гаднаас орж ирээд тэр хоёр залууд хандаж “за та нар яагаад агсан согтуу болоод байна одоо эндээс гарцгаая явцгаая” гээд уулзаад зогсож байхад С********** ах өрөөнөөсөө гарч ирэхэд нь махлаг залуу ахиад С********** руу давшлаад хоолой, багалзуурнаас нь барьж аваад хоорондоо зууралдаад С********** ахыг гараараа цохих шиг болсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 23-25-р хуудас/,

Өмнөговь аймгийн Шүүх шинжилгээний албаны 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 59 дугаартай “1. Б.С**********ын биед тархины доргилт, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал, зүүн чих, хүзүүний зулгаралт шарх гэмтэл үүсчээ. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэргийн нөхцөлд үүсгэгдсэн байх боломжтой. 3.Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 40-41-р хуудас/,

Яллагдагч Х.Э**********ын: “...би тухайн өдөр Цогтцэций сумын төвд байх Модерн Номадс гэх буудалд үл таних залуутай маргалдаж уг залуу миний толгой хэсэг рүү цохиход би зөрүүлээд уг залууг цохисон. Би тухайн өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан.. би тэр залууг солгой гараараа цохисон...” гэх мэдүүлэг /хх-ийн 50-51-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой хянаад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо. 

1.3.Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

1.4.Хууль зүйн дүгнэлт

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэж үзвэл шүүгдэгч Х.Э**********нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгч Х.Э**********нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр прокурорт хүсэлт гаргасан байна. Прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3-т зааснаар хүсэлтийг хангаж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн нь үндэслэлтэй, хууль буруу хэрэглээгүй байна.

Шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4-т заасан нөхцөл байдлыг хянаж үзээд  шүүгдэгч Х.Э***********ыг  “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэв.

1.5. Хохирол, хор уршиг

Хохирогч Б.С********** нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ мэдүүлсэн тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 3-т заасан шаардлагыг хангасан гэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай шүүхэд ирүүлсэн байх тул шүүгдэгч Х.Э*************ыг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

            Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагч: “... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь заалтад зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна...” гэх саналыг шүүгдэгч Х.Э**********нь хүлээн зөвшөөрсөн байна.

            2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүгдэгч Х.Э**********нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөлийг хянаж үзээд мөн зүйлийн 5 дахь заалтад зааснаар прокурорын гаргасан саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэв.

2.3. Бусад асуудлын талаар  

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэрээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 5, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Х.Э************ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан  “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах”  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Э**********т 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулсугай. 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Хохирогч Б.С********** нь шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Х.Э***********ын иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

6. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Э*********т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ                                         Д.БАТТУЛГА