Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 2023/ШЦТ/94

 

 

   2023             06                 27                                                       2023/ШЦТ/94

      

               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Баттулга даргалж,

Нарийн бичгийн дарга Э.Золжаргал,

Улсын яллагч Т.Солонго,

Шүүгдэгч Т.Н**********, Ц.Б**********нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.Н**********, Ц.Б********** нарт холбогдох *************** дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 06 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Холбогдсон хэргийн талаар /прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:

Шүүгдэгч Т.Н********** нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 01 дүгээр сарын 31-нд Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Эко глобал” ХХК-ийн кемпийн хашаанд Ц.Б***********тэй үл ялих зүйлээр маргалдаж толгойн ар дагз, нүүр хэсэгт нь гараараа цохисны улмаас тархины духны дэлбэнгийн эдийн гүн дэх цусан хураа, баруун, зүүн хажуугийн ховдол дахь шингэн цус, баруун духны дэлбэнгийн эдийн няцрал гэмтэл үүсч хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч Ц.Б*********** нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 01 дүгээр сарын 31-нд Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Эко глобал” ХХК-ийн кемпийн хашаанд Т.Н**********той үл ялих зүйлээр маргалдаж  нүүр хэсэгт нь гараараа цохисны улмаас тархины доргилт, духны зулгаралт, баруун нүдний дээд болон доод зовхины цус хуралт, уруулын салстын язрал гэмтэл үүсч, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан  гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

1.1.Шүүхээс тогтоосон нөхцөл байдал, үйл баримт

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл:

Шүүгдэгч Т.Н********** нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 01 дүгээр сарын 31-нд Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Эко глобал” ХХК-ийн кемпийн хашаанд Ц.Б***********тэй үл ялих зүйлээр маргалдаж толгойн ар дагз, нүүр хэсэгт нь гараараа цохисны улмаас тархины духны дэлбэнгийн эдийн гүн дэх цусан хураа, баруун, зүүн хажуугийн ховдол дахь шингэн цус, баруун духны дэлбэнгийн эдийн няцрал гэмтэл үүсч хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч Ц.Б*********** нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 01 дүгээр сарын 31-нд Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Эко глобал” ХХК-ийн кемпийн хашаанд Т.Н**********той үл ялих зүйлээр маргалдаж  нүүр хэсэгт нь гараараа цохисны улмаас тархины доргилт, духны зулгаралт, баруун нүдний дээд болон доод зовхины цус хуралт, уруулын салстын язрал гэмтэл үүсч, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан  гэмт хэрэгт тус тус холбогджээ. гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх нөхцөл байдал хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна.   

1.2 Нотлох баримтын үнэлгээ

  Улсын яллагчийн шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно. Тухайлбал:

 Хохирогч Ц.Б***********ийн “...Тухайн өдөр 19 цагийн үед Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт байх "Эко Глобал" ХХК-ийн кемп дээр Ууганбаатарын хамт шимийн архи ууж байсан. Архи ууж байх үед Н.О*********** бид хоёр дээр ирж бид 3 Цогтцэций сум руу явсан. Тэнд очоод Ууганбаатар, Н.О*********** бид 3 нэг нэг лааз пиво уугаад шил архи аваад таксигаар буцаад нүүрс тээврийн авто замын 2 дахь километрт очоод буцаад кемп рүүгээ явсан. Би уг таксины урд талын суудал дээр сууж. Ууганбаатар, Н.О*********** арын суудал дээр сууж байсан. Кемп явах замд Н.О*********** бид намайг "Увсын пизда чи яагаад хазгай хэлээрээ ярихгүй байгаа юм" гээд байсан. Тэгэхээр нь би Н.О***********ыгтоглож байна гэж бодоод “Хөвсгөлийн хар О**********" гэж хэлсэн. Тэгтэл Н.О*********** миний толгой хэсэг болон дагз руу 2 удаа гараараа цохисон. Тэгэхээр нь би “Болилдоо чи. Тоглоод байгаа юм уу, яагаад байгаа юм" гэхэд  "Тоглоогүй байсан ч яадаг юм" гээд миний толгой руу нэг удаа хүчтэй цохисон. Тэгтэл таксины жолооч  "Машинаас бууцгаа" гээд кемпийн хашааны гадна Ууганаа, Н.О*********** бид гуравыг буулгасан. Тэгтэл Н.О*********** таксинаас буугаад намайг зодох гээд дайраад миний биеийн гэдэс рүү өшиглөхөөр нь би Н.О***********ын баруун нүд хэсэг рүү гараараа цохисон. Тэгээд Ууганбаатар бид хоёрыг боль гээд салгасан юм. Би үүнээс хойш юу ч санахгүй ухаангүй болсон байсан бөгөөд ухаан ороход Улаанбаатар хотын гэмтлийн эмнэлэгт сэрсэн. Би уг эмнэлэгт 14 хоноод. Сүхбаатар дүүргийн эмнэлэгт 10 хоноод, Баянзүрх дүүргийн "Энэрэл эмнэлэгт" 7 хонож эмчилгээ хийлгээд эмнэлгээр гарсан юм...Тухайн үед бид архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн. Би болсон зүйлийн талаар санаж байгаа...Ууганбаатар намайг зодсон зүйл байхгүй. Н.О*********** миний толгойны дагз хэсэг рүү 3 удаа гараараа цохиж, машинаас буугаад миний гэдэс рүү хэд хэдэн удаа өшиглөж, хүзүүнээс боогоод нүүр лүү хэд хэдэн удаа гараараа цохисон...Ууганбаатарыг зодсон зүйл надад байхгүй. Н.О*********** над руу дайраад байх явцад би Н.О***********ын баруун нүд хэсэг рүү нэг удаа гараа цохисон. Тэгээд Ууганбаатар бид хоёрыг салгасан. Үүнээс хойш би санахгүй байгаа бөгөөд ямар ч байсан сүүлд Ууганбаатарын машинд хонох гэж байсан гэдгээ санаж байна...Тухайн үйл явдлыг Ууганбаатараас өөр харсан хүн байхгүй...Н.О*********** надад эмчилгээндээ хэрэглээрэй гэж 1.000.000 төгрөг өгсөн...Би Н.О***********т гомдолтой байна...” гэсэн мэдүүлэг /хх-н 31-33-р хуудас/,

2023.05.18-ны өдрийн дахин өгсөн “...Н.О*********** одоогоор надаа өөрийн эмчилгээнд зарцуулаарай гэж 1.000.000 төгрөг өгсөн байгаа. Би Н.О***********оос нэмж эмчилгээний мөнгө 3.000.000 төгрөгийг авмаар байна...” гэсэн мэдүүлэг /хх-н 36-р хуудас/,

Хохирогч Т.Н**********ын  “...Би тухайн үед "Эко Глобал" ХХК-д ажилладаг байхдаа тухайн өдрийн 19 цагийн үед компанийн кемп дээрээ унтах гээд хэвтэж байтал Б*********** над руу залгаад намайг машин дээр хүрээд ир гэж дуудсан. Би Б***********ийн байгаа газарт хүрээд очиход Б*********** согтуу байсан. Б*********** надад "Архи дуусчихсан байна. Цэций сум орж архи авч ууя" гэж хэлсэн. Тэгээд би зөвшөөрч манай компанийн ажилтан Ууганбаатар бид 3 Цогтцэций сум руу явах унаанд суугаад сумын төв орж нэг шил архи аваад такси хөлслөөд буцсан. Замдаа явж байтал Б*********** намайг "Хөвсгөлийн хар Очироо" гэж хэл амаар доромжлоод байхаар нь би “Чи Увсын банди юу гээд байгаа юм" гээд бид хоёр маргалдаад би баруун гараараа Б***********ийн нүүр лүү 2 удаа саваад алгадчихсан юм. Кемпийн гадаа ирээд уг таксинаас бид 3 буухад Б*********** намайг газарт унагаагаад миний нүүр лүү хэд хэдэн удаа хөлөөрөө өшиглөсөн. Тэр үед Ууганбаатар бид хоёрыг салгасан юм...Бид хоёр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан...Ууганбаатар бид хоёртой хамт байсан...Би баруун гараараа Б***********ийн нүүр лүү хоёр удаа саваад алгадчихсан юм. Өөр зодож цохисон зүйл байхгүй...Б*********** намайг өөрийнхөө доор оруулаад хөлөөрөө миний нүүр лүү хэд хэдэн удаа өшиглөсөн...Үүнээс болж миний баруун нүд хавдаж хөхөрч, дух шалбарч, уруул язарч, хэл хазагдаж, дагз хэсгээр бага зэрэг хавдчихсан юм...Б*********** миний биед гэмтэл учруулсанд гомдолтой байна...” гэсэн мэдүүлэг /хх-н 22-23-р хуудас/,

2023.05.18-ны өдрийн дахин өгсөн “...Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-н 26-р хуудас/,

Гэрч Б.Ууганбаатарын “...Тухайн үед "Эко Глобал" ХХК-ийн хашаанд байхдаа Б*********** бид хоёр шимийн архи амсчихсан байсан. Тэгтэл Б*********** Н.О***********ыгхүрээд ир гэж дуудсан. Н.О***********ыгирэхэд Б*********** бид 3 Цогтцэций сумын төв рүү явсан. Сумын төв ороод би хоолны газар ороод гарч ирэхэд Б***********, Н.О*********** хоёр тус бүр 2 лааз пиво уучихсан байсан. Тухайн үед Б***********, Н.О*********** хоёр нэг шил архи авчихсан байсан. Тэгээд бид 3 таксинд суугаад компанийн кемп рүүгээ явцгаасан явж байх замд Н.О*********** Б***********ийг “Увсын писда" гээд байсан. Тэгэхэд Б*********** Н.О***********ыг"Хөвсгөлийн хар О**********" гэж нэг нэгнийгээ нутаг усаар нь дуудаж тоглоод байсан. Тэгтэл Н.О*********** уурлаж Б***********ийн толгойны араас гараараа 2 удаа цохисон. Үүний дараа Н.О*********** Б***********ийг дахиж цохих гээд хүзүүнд нь байсан гинжийг нь тасалчихсан юм. Тэгээд кемпийн хашааны гадна очиход Н.О***********, Б*********** хоёр машинаас буугаад заамдалцаад, ноцолдоод зодолдсон юм. Би тухайн үед тэр хоёрыг болиулах гэж байнгын зууралдаатай байсан. Тэгээд тэр хоёрыг салгаад би Б***********ийг аваад машиндаа хоносон. Үүний Маргааш өдөр нь буюу 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Б*********** эрүүл болчихсон, хоол унд идээд явж байсан. Тэгтэл орой нь Б*********** ухаан алдаад уначихсан, эмнэлэг явсан гэж ярьж байсан...Би шимийн архи амссан байсан. Б***********. Н.О*********** архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн. Би болсон зүйлийн талаар сайн санаж байгаа...Н.О*********** Б***********ийн толгойны арын хэсэг рүү гараараа хоёр удаа цохисон. Тэгээд заамдалцаж, зууралдаад нэг нэгнээ цохих үед нь би салгасан юм...Б***********, Н.О***********ын баруун нүд хэсэг рүү кемпийн хашааны гадна зууралдаж байхдаа 2-3 удаа гараараа цохисон. Б*********** Н.О***********ыгөөр цохиж зодсон зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-н 45-46-р хуудас/,

Монгол Улсын Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 2243 дугаартай “...Ц.Б***********ийн биед тархины духны дэлбэнгийн эдийн гүн дэх цусан хураа, баруун, зүүн хажуугийн ховдол дахь шингэн цус, баруун духны дэлбэнгийн эдийн няцрал, гэмтэл тогтоогдлоо...Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ...Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой...Учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдагдуулах эсэх нь -эдгэрэлт эмчилгээнээс хамаарна...” гэсэн шинжээчийн дүгнэлт /хх-н 57-58-р хуудас/,

Монгол Улсын Шүүх шинжилгээний ерөнхий газрын Өмнөговь аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 68 дугаартай “...Т.Н**********ын биед тархины доргилт, духны зулгаралт, баруун нүдний дээд болон доод зовхины цус хуралт, уруулын салстын язрал гэмтэл үүсчээ...Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэргийн нөхцөлд үүсгэгдсэн байх боломжтой...Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй...” гэсэн шинжээчийн дүгнэлт/хх-н 51-52-р хуудас/,

Яллагдагч Т.Н**********ын “...Би Б***********ийг зодож бие эрх чөлөөнд нь халдсан нь үнэн. Би энэ талаар өмнө гэрчээр болон хохирогчоор мэдүүлэг өгөхдөө энэ талаар дэлгэрэнгүй ярьсан. Надад уг мэдүүлэг дээр нэмж ярих зүйл байхгүй...Би одоогоор 2.000.000 төгрөг өгчихсөн байгаа...Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг /хх-н 71-72-р хуудас/,

Яллагдагч Ц.Б***********ийн “...Н.О*********** миний толгойны дагз хэсэг рүү 3 удаа гараараа цохиж, машинаас буугаад миний гэдэс рүү хэд хэдэн удаа өшиглөж, хүзүүнээс боогоод нүүр лүү хэд хэдэн удаа гараараа цохисон...Бид гурав таксины жолоочийг огт танихгүй тухайн үед гадаа харанхуй байсан болохоор ямар тээврийн хэрэгсэл байсан болохыг анзаараагүй...” гэсэн мэдүүлэг /хх-н 75-76-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой хянаад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо. 

1.3.Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

            1.4.Хууль зүйн дүгнэлт

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэж үзвэл шүүгдэгч Т.Н**********ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт, шүүгдэгч Ц.Б***********ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд мөн хуулийн өөр зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэргийн шинжийг давхар агуулаагүй тул прокурорын үйлдсэн яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл шүүгдэгч Т.Н**********ыг “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт, шүүгдэгч Ц.Б***********ийг  “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах”  гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцуулж, Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь заалтад заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлсэн прокурорын дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй байна. 

1.5. Хохирол, хор уршиг

Хохирогч Т.Н********** нь гомдол саналгүй, шүүгдэгч Ц.Б***********ээс нэхэмжлэх зүйлгүй,  хохирогч Ц.Б*********** нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг  дурдах нь зүйтэй.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагч: “...Шүүгдэгч Т.Н**********ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000 000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Ц.Б***********ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна...” гэх саналыг  шүүгдэгч Т.Н**********, Ц.Б**********нар нь хүлээн зөвшөөрсөн байна.

            2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүгдэгч Т.Н**********, Ц.Б**********нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх заалтад заасан нөхцөлийг хянаж үзээд мөн зүйлийн 5 дахь заалтад зааснаар прокурорын гаргасан саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэв.

            2.3. Бусад асуудлын талаар

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нарт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 5, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Н.О***********ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах”  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

- Шүүгдэгч Ц.Б***********ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах”  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б***********ийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялаар,

- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Н**********ыг 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх заалтад зааснаар шүүгдэгч Т.Н**********т оногдуулсан 10,000,000 /арван сая/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 1 / нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Хохирогч Т.Н********** нь гомдол саналгүй, шүүгдэгч Ц.Б***********ээс нэхэмжлэх зүйлгүй,  хохирогч Ц.Б*********** нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг  дурдсугай.

6. Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нарын иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Н**********, Ц.Б**********нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ                                         Д.БАТТУЛГА