| Шүүх | Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Доржийн Баттулга |
| Хэргийн индекс | 144/2023/0100/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/98 |
| Огноо | 2023-06-29 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., 17.1.2.4., |
| Улсын яллагч | Т.С |
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 06 сарын 29 өдөр
Дугаар 2023/ШЦТ/98
2023 06 29 2023/ШЦТ/98
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Баттулга даргалж,
Нарийн бичгийн дарга Э.Золжаргал,
Улсын яллагч Т.Солонго,
Шүүгдэгч А.А**********, Д.Д**********, З.Г******** нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.А**********, Д.Д**********, З.Г******** нарт холбогдох ********** дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн талаар /прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:
Шүүгдэгч А.А**********, З.Г********, Д.Д**********, нарыг гэмт хэрэг үйлдэхэд татан оруулж 2023 оны 4 дүгээр сарын 14-өөс 15-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн Ханбогд сум Жавхлант 3 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Оюу Толгой” ХХК-ийн уурхайн талбар Чандмань оффисын зүүн талд байрлах контейнер буюу агуулахаас 31 төрлийн 41 ширхэг эд зүйлийг нууцаар хууль бусаар авч, 13-87 УБН улсын дугаартай хюнда маяти маркийн тээврийн хэрэгслийг ашиглан ачиж нийт 152.363.655 төгрөгийн хохирол учруулж “Хулгайлах” гэмт хэрэгт,
Шүүгдэгч З.Г********** нь А.А********** Д.Д*********** нарт урьдчилан амлаж санаатайгаар 2023 оны 4 дүгээр сарын 14-нд Өмнөговь аймгийн Ханбогд сум Жавхлант 3 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Оюу Толгой ХК-руу 13-87 УБН улсын дугаартай хюнда маяти маркийн тээврийн хэрэгслийг шалган нэвтрүүлэх постоор шалгалгүй нэвтрүүлж, уурхайн талбар Чандмань оффисын зүүн талд байрлах контейнер буюу агуулахаас 31 төрлийн 41 ширхэг эд зүйлийг нууцаар хууль бусаар авсныг 13-87 УБН улсын дугаартай хюнда маяти маркийн тээврийн хэрэгсэлд ачиж гарахад нь дэмжлэг үзүүлж нийт 152.363.655 төгрөгийн хохирол учруулан “Хулгайлах” гэмт хэрэгт,
Шүүгдэгч Д.Д********** нь А.А*********** З.Г********** нарт урьдчилан амлаж санаатайгаар 2023 оны 4 дүгээр сарын 14-нд Өмнөговь аймгийн Ханбогд сум Жавхлант 3 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Оюу Толгой ХК-руу 13-87 УБН улсын дугаартай хюнда маяти маркийн тээврийн хэрэгслийг шалган нэвтрүүлэх постоор шалгалгүй нэвтрүүлж, уурхайн уурхайн талбар Чандмань оффисын зүүн талд байрлах контейнер буюу агуулахаас 31 төрлийн 41 ширхэг эд зүйлийг нууцаар хууль бусаар авсныг 13-87 УБН улсын дугаартай хюнда маяти маркийн тээврийн хэрэгсэлд ачиж гарахад нь дэмжлэг үзүүлж нийт 152.363.655 төгрөгийн хохирол учруулан “Хулгайлах” гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
1.1.Шүүхээс тогтоосон нөхцөл байдал, үйл баримт
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл.
Шүүгдэгч А.А**********, З.Г********, Д.Д**********, нарыг гэмт хэрэг үйлдэхэд татан оруулж 2023 оны 4 дүгээр сарын 14-өөс 15-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн Ханбогд сум Жавхлант 3 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Оюу Толгой” ХХК-ийн уурхайн талбар Чандмань оффисын зүүн талд байрлах контейнер буюу агуулахаас 31 төрлийн 41 ширхэг эд зүйлийг нууцаар хууль бусаар авч, 13-87 УБН улсын дугаартай хюнда маяти маркийн тээврийн хэрэгслийг ашиглан ачиж нийт 152.363.655 төгрөгийн хохирол учруулж “Хулгайлах” гэмт хэрэгт,
Шүүгдэгч З.Г********** нь А.А********** Д.Д*********** нарт урьдчилан амлаж санаатайгаар 2023 оны 4 дүгээр сарын 14-нд Өмнөговь аймгийн Ханбогд сум Жавхлант 3 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Оюу Толгой ХК-руу 13-87 УБН улсын дугаартай хюнда маяти маркийн тээврийн хэрэгслийг шалган нэвтрүүлэх постоор шалгалгүй нэвтрүүлж, уурхайн талбар Чандмань оффисын зүүн талд байрлах контейнер буюу агуулахаас 31 төрлийн 41 ширхэг эд зүйлийг нууцаар хууль бусаар авсныг 13-87 УБН улсын дугаартай хюнда маяти маркийн тээврийн хэрэгсэлд ачиж гарахад нь дэмжлэг үзүүлж нийт 152.363.655 төгрөгийн хохирол учруулан “Хулгайлах” гэмт хэрэгт,
Шүүгдэгч Д.Д********** нь А.А*********** З.Г********** нарт урьдчилан амлаж санаатайгаар 2023 оны 4 дүгээр сарын 14-нд Өмнөговь аймгийн Ханбогд сум Жавхлант 3 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Оюу Толгой ХК-руу 13-87 УБН улсын дугаартай хюнда маяти маркийн тээврийн хэрэгслийг шалган нэвтрүүлэх постоор шалгалгүй нэвтрүүлж, уурхайн уурхайн талбар Чандмань оффисын зүүн талд байрлах контейнер буюу агуулахаас 31 төрлийн 41 ширхэг эд зүйлийг нууцаар хууль бусаар авсныг 13-87 УБН улсын дугаартай хюнда маяти маркийн тээврийн хэрэгсэлд ачиж гарахад нь дэмжлэг үзүүлж нийт 152.363.655 төгрөгийн хохирол учруулан “Хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх нөхцөл байдал хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна.
1.2 Нотлох баримтын үнэлгээ
Улсын яллагчийн шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно. Тухайлбал:
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-н 2-13-р хуудас/,
Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 16-25-р хуудас/,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ц**********ийн “...2023 оны 04 дүгээр сарын 14-ээс 15-нд шилжих шөнө Оюу толгой уурхайн гүний уурхайн талбай дээрх Чандман офиссын хажууд байрлан Оюу толгой ХХК-ийн өмчлөлийн контенораас цахилгаан багаж алдагдсан тул цагдаагийн байгууллагад хандах болсон...Би тухайн тоног төхөөрөмжийн жагсаалтыг хүснэгтээр мэдүүлэгт хавсаргая /31 төрлийн 41 ширхэг эд зүйлийн нэрийг дурдав/ Алдагдсан эд зүйлсийг бүрэн бүтэн хүлээж авсан тул ямар нэгэн гомдол санал байхгүй хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү...” гэсэн мэдүүлэг /хх-н 38-40-р хуудас/,
Гэрч Б.Мөнхтулгын “...Миний ажлын үүрэг бол Оюу толгой ХХК-ийн үүдэнд ирсэн тээврийн хэрэгслүүдийн улсын дугаар болон сайтын дугаарыг тухайн газар сууж байгаа Гансүх гэх оператораас асууж зөвшөөрөл авч нэвтрүүлдэг мөн гаргадаг ажил хийдэг юм. Тухайн тээврийн хэрэгсэл хэзээ орсон талаар мэдэхгүй байна ямар ч байсан 2023 оны 04 дүгээр сарын 15-ны өглөө 07 цаг өнгөрч байхад Оюу толгой ХХК-ийн зүүн хойд хаалган дээр ирсэн. Тэгэхэд надтай хамт Г**********, Бархаспүрэв, Амгаланбаяр бид дөрөв гарсан тэгэхэд Гансүх наад машинаа гаргачих гэж хэлсэн тул шууд гаргасан тэгэхдээ өөрөө шалгасан юм болов уу мэдэж байгаа юм байлгүй гэж бодоод л хаалга онгойлгож өгсөн өөр зүйл мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлэг /хх-н 44-р хуудас/,
Гэрч Г.Пүрэвсүрэнгийн “...Тухайн өдөр би Бамбай секюрити ХХК-аас харуулын ахлах ажилтнаас өгсөн үүргийн дагуу Оюутолгой ХХК-ийн ачаа тээврийн хэрэгсэл нэвтрэх хаалга буюу зүүн хаалганы гарах хэсэгт станцын 65 дуудлагатайгаар өглөөний 06 цаг 40 минутаас оройг 18 цаг 50 минутын хооронд үүрэг гүйцэтгэсэн...Би уг ачаа, тээврийн хэрэгсэл гарах хаалгыг Бамбайн станцны 15 дуудлагатай ажилтнаас өгсөн үүргийн дагуу ачаа, тээврийн хэрэгсэл гарах үед хаалгыг нээж хаах үүрэгтэй ажилладаг. Оюутолгой ХХК-аас гарч байгаа ачаа, тээврийн хэрэгсэл нь Оюутолгой ХХК-ийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэлд бамбайн станцны 16 дуудлагатай хамгаалагч, Оюутолгой ХХК-д бүртгэлгүй тээврийн хэрэгсэлд 63 дуудлагатай хамгаалагч үзлэг шалгалтыг хийдэг...Би энэ ажилд ороод удаагүй байгаа болохоор тэр хүмүүсийн нэрийг сайн мэдэхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-н 47-48-р хуудас/,
Гэрч Т.Отгонбаярын “...Би өглөө 06 цаг 30 минутад ажлаа хүлээж аваад ажилдаа гарахаасаа өмнө ноцтой эрсдэлийн үнэлгээ, өндөрт ажиллах баталгаа зэргийг биччихээд гадна машин шалгадаг дагалдах хуудас, лац цоожнуудаа бэлдээд эхний машин 07 цаг 15 минутын эхний машины жолооч ирж бүртгүүлсэн. Тэгээд би 07 цаг 20 минутын орчимд хойд зогсоол руу очиж машинуудын жолооч нарыг сэрээгээд Энгүүн Ундрага ХХК-ийн машинуудын бүрэн бүтэн байдлыг шалгаж байгаад 11 цаг өнгөрч байхад буцаад өөрийн постод очсон...Би сайн мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлэг /хх-н 50-р хуудас/,
Гэрч Б.Бархаспүрэвийн “...2023 оны 04 дүгээр сарын 15-ны өглөө 06 цаг 40 минутын орчимд ээлж хүлээлцэж дуусан бөгөөд тухайн үед үүрэг гүйцэтгэж байхад гаднаас засварт орсон, ус зөөдөг тээврийн хэрэгсэл, хог тээвэрлэх тээврийн хэрэгслүүд гаднаас “Оюу толгой” ХХК-ийн орох гарах хаалганы хэсэгт ирж хашаанд нэвтэрч орсон. Тухайн тээврийн хэрэгсэл нь Оюу толгой ХХК-ийн хашаанд нэвтрэхдээ тусгай карттай байдаг картаа төхөөрөмжид уншуулаад ордог. Энэ үед Оюу толгой ХХК-ийн хашаанаас гарах хаалганы хэсэгт Мөнхтулга, Амгаланбаяр, Г******** нар байгаа харагдаж байсан тэгтэл хамгаалалтын ажилтан Гансүх цагаан өнгийн бүхээгтэй ачааны машин дуудаад карт уншуулж гарах төхөөрөмжийн хэсэгт уулзаад гаргаж байгаа харагдсан...Тухайн тээврийн хэрэгслийн улсын дугаарыг би харж амжаагүй, кабинд нь хэдэн хүн сууж явсныг анзаараагүй. Би уг тээврийн хэрэгслийн жолоочийг хараагүй миний харсан зүйл гэвэл хамгаалалтын ажилтан Гансүх уг тээврийн хэрэгслийн жолоочтой уулзаад гаргаж байсныг харсан. Уг цагаан өнгийн бүхээгтэй тээврийн хэрэгсэл нь төхөөрөмжид карт уншуулалгүй гарсан талаар сүүлд мэдсэн. Уг нь дээрх тээврийн хэрэгсэл картаа төхөөрөмжид уншуулж бүртгүүлээд гарах ёстой байсан...Энэ талаар би сайн мэдэхгүй байна. Намайг ажилд орсноос хойш уг автомашин нэвтэрч байгаагүй...” гэсэн мэдүүлэг /хх-н 52-53-р хуудас/,
Гэрч Ө.Одончимэгийн “...2023 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр 14 цаг 20 минутын орчимд контейнерт байх материалуудаас материал авч гүний уурхайд явуулах гээд ирсэн. Гэтэл дээрх контейнерын гадна талын цоож ямар нэг эвдрэлгүй хэвийн ажиллагаатай байсан контейнерын гадна цоож шар өнгийн төмөр цоож байдаг код 2210 гэсэн кодтой бөгөөд дээрх тоон кодыг 2210 гэсэн кодыг нээж орсон. Контейнерт дотор ороход контейнерын шалны хэсэгт цагаан өнгийн хуванцар хувинд тавиурт байсан материалыг дотор нь хийгээд дүүргэсэн байдалтай байсан, дараа нь дотор нь орж тавиурт байх цахилгаан, батарей, гар багажууд бүгд алдагдсан байдалтай байсан. Үүнийг мэдээд би Оюу толгой ХХК-ийн онцгой байдлын 99043333 гэсэн дугаартай дуудлага мэдээлэл өгсөн...” гэсэн мэдүүлэг/хх-н 55- р хуудас/,
Гэрч А.Хатанбаатарын “...Материал зохицуулагч Ө.Одончимэг бид хоёр 2023 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр 14 цаг өнгөрч байхад 20 контейнерт байх материалуудаас материал авч гүний уурхайд явуулах гээд ирсэн. Гэтэл дээрх контейнерын гадна талын цоож ямар нэгэн эвдрэлгүй хэвийн ажиллагаатай байсан контейнерт Ө.Одончимэг түрүүлж орсон бөгөөд тухайн үед би өөрийн жолоодож явсан тээврийн хэрэгслийн аюулгүй байдлыг хангаж дугуйнд ивүүр хийж байсан. Тэгээд Одончимэг надад контейнерт байсан гар багажууд бүгд алдагдсан байдалтай байсныг мэдсэн би араас нь орж мэдсэн. Үүнийг мэдээд Одончимэг бид хоёр ахлах ажилтан Энхтүвшинд гар станцаар мэдэгдсэн, дараа нь Оюу Толгой ХХК- ийн онцгой байдлын 99043333 гэсэн дугаартай дуудлага мэдээлэл өгсөн...” гэсэн мэдүүлэг/хх-н 55- р хуудас/,
Гэрч Ж.Сугарын “...2023 оны 04 сарын 15-ны өдөр өөрийн ажилладаг Хан дизель дээр ээлжид гарчихаад өглөө 09 цагт ажлаасаа буусан. Тэгээд өдөр 11-12 цагийн орчимд гадуур явж байгаад Ханбогд сумын Нарлаг дэлгүүрийн ойролцоо танил Ариук гэх ачааны машинтай ахтай таараад хэсэг юм ярьж зогссон. Тэгээд байж байсан чинь Ариук ах, ахад нь нэг ажил байна гэсэн тэгэхээр нь ямар ажил гэсэн чинь ачаа ачих юмаа 2 хүний хэрэг байна чамд өөр таньдаг хүн байвал би 500.000 мянган төгрөг өгий тэгээд 3-уулаа явчихаад ирий гэсэн тэгэхээр би өөрийн хүргэн ах болох Эрдэнэбаяр гэх хүнийг дуудсан. Тэгээд Ариук ах явах үеэрээ танайд хүрээд ирье гээд явсан. Тэгээд нэлээн байж байгаад Ариук ах манайд ирсэн тэгээд би болон манай Хүргэн ах бид 3 Оюу толгой ХК-руу явсан тэгээд 17 цагийн орчимд Оюу толгой руу орсон байх тэгээд дотор ороод яваад л байсан би анх удаа орж үзэж байгаа болохоор хаанаас хаашаа явж байгааг бол мэдэхгүй байсан. Тэгээд нэг хэсэг явж байгаад манай хүргэн ах бид 2-ийг хэдэн контейнер дээр авчираад буулгачихаад өөрөө машинтайгаа цаашаа явсан. Тэгээд хэсэг байж байснаа Ариук ах ганцаараа алхаад хүрээд ирсэн тэгээд ирээд тэнд байсан нэг контейнерыг онгойлгосон тэгээд машинаа авчирсан тэгээд тухайн онгойлгосон контейнер луугаа ороод Ариук ах контейнерт байсан эд зүйлсээс ачих зүйлсийг зааж өгсөн тэгээд тухайн заасан зүйлсийг бүгдийг нь ачсан тэгээд тэндээсээ явсан. Тэгээд явж байгаад Оюу толгой ХХК дотроо нэг зогсоол дээр зогссон. Тэгээд тэндээ 3-уулаа машиндаа хоносон. Тэгээд маргааш нь өглөө 08 цагийн орчимд гараад шууд Ханбогд суманд ирсэн. Тэгээд Ариук ах дүүд Баярлалаа гээд 500.000 мянган төгрөгийг бэлнээр манай гэрийн гадаа өгсөн бас хар цүнхтэй, улаан хайрцагтай багаж 2 өгөөд энийг хэрэглээрэй гэж хэлээд яваад өгсөн...” гэсэн мэдүүлэг/хх-н 61-62-р хуудас/,
Б.Амгаланбаярын “...тухайн өдөр ийм улсын дугаартай машин нэвтэрсэн талаар мэдэхгүй байна. хаалт нээж хаа гэхээр нь л нээж хаадаг улсын дугаарыг нь хардаггүй...станцаар хаалт нээ хаа гэсэн өгвөл хаалтыг нээж хаадаг...” гэсэн мэдүүлэг/хх-н 64- р хуудас/,
Гэрч У.Алдарын “...2023 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр 14 цаг өнгөрч байхад Даян ХХК-ийн Одончимэг гэх хүн утсаар мэдээлэл өгөхдөө Чандмань оффисын зүүн талд байрлан контейнерт байсан багаж хэрэгсэл алга болсон талаар мэдээлэл өгсөн. Түүний дагуу би шалгалтын ажил явуулсан. Учир нь Оюу толгой уурхайн талбарт хэлтэс компаниудаас өөр хэсэгт зөөвөрлөсөн болон өөр газар ашиглаж байгаа тохиолдол гардаг тул тийм эсэхийг шалгаж үзээд өөр газар ашиглаж байгаа болон зөөвөрлөсөн зүйл тогтоогдоогүй тул 2023 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр цагдаагийн байгууллагад гомдол гаргаж шалгуулахаар болсон...” гэсэн мэдүүлэг /хх-н 66- р хуудас/,
Гэрч А.А.А**********, ын “...Би Оюутолгой ХХК-ын Даян компанид 9-н жил ажилласан тэгээд 2019 онд ажлаасаа халагдсан. 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр өөрийн 82-86 УАТ улсын дугаартай бүхээгтэй маяти маркийн тээврийн хэрэгслээр Улаанбаатар хотоос Ханбогд сум руу дайвар ачаа ачиж ирсэн. Ханбогд суманд ирсэн учир нь хуучны танил дүү Дэлгэрбаяр гэх хүнтэй утсаар холбогдож Оюу толгой уурхайн орж зүүн яард гэх зүүн талд байрлах хогийн цэг дээрээс автомашины хуучин сэлбэг тайлж авах гэсэн юм оруулж өгч тус болооч гэж гуйхад боломжгүй гэж байсан тэгээд дараа нь 2023 оны 04 дүгээр сарын 10-даар дахин залгаад Оюу толгой орох гэсэн юм хогийн цэг л орно гэж гуйхад машин тэрэг чинь асуудалгүй юм уу гэхээр нь асуудалгүй дотор явдаг машин байгаа бичиг баримтын зөрчилтэй тэгээд орж гарахдаа шалгуулмааргүй байна чамд ах нь мөнгө өгнө гэхэд зөвшөөрсөн. Тэгээд тав дахь өдөр орж болох юм байна хүнтэй нь ярьсан гэхээр нь Ханбогд суманд ирсэн. Ханбогд сумын төвд 04 дүгээр сарын 14-ний өдөр ирээд сумын төвд явж байхад Сугир гэх Хан дизель ХХК-д ажилладаг танил залуу намайг хараад сигналдаад зогсоосон. Тэгэхээр нь би Сугиртэй уулзаад хүн байгаа юу ах нь Оюу толгой уурхайгаас юм ачих гэсэн юм 500.000 төгрөг өгнө гэж хэлэхэд би Оюу толгой уурхай орж үзээгүй гэж хэлсэн тэгэхэд нь ах нь чамайг Оюу толгой уурхай оруулж үзүүлнэ гэж хэлсэн тэгэхэд Сугир зөвшөөрөөд дүү нь нэг хүн олно гэж хэлээд бид хоёр салсан. Тухайн өдрийн 15 цагийн үед Сугиртэй утсаар ярьж дуудахад нэг танихгүй хүний хамт гарч ирсэн. Тухайн хоёр хүн юм ачна гэдгээ мэдэж байсан тул ажлын хувцас гэх Оюу толгой уурхайн ажлын хувцас өмсөөд гарч ирсэн. Сугир болон ах нь гэх Эрдэнэбаяр гэх хүн тэр хоёр Хандизель ХХК-д ажлын хувцас гэж Оюу толгой уурхайн комбинзон өмсдөг юм байна лээ. Сугир болон Эрдэнэбаяр хоёрыг машиндаа суулгаад Оюу толгой уурхай явж байхдаа зогсоод машиндаа сууж байгаарай гэж хэлээд утсаа оролдож байх үед нь машины дугаар сольж хийсэн тэгээд Оюу толгой уурхайд хэрэглэдэг тул зоогоод Дэлгэрбаяртай утсаар ярьсан тэгэхэд машины Оюу толгойн дугаар гэж асуусан тэгэхэд нь 5109 гэсэн дугаар байгаа гэж хэлсэн. тэгэхэд 16 цаг өнгөрөөд зогсоол дээр нь яваад оч хэлчихсэн байгаа гэж хэлсэн. Машины дугаар болон туг нааж байгааг машинд сууж байсан хоёр хүнд харагдуулаагүй хийсэн учир нь тухайн хоёр хүн хулгай хийж байгааг мэдээгүй зүгээр бараа ачна гэж явж байсан болохоор сэжиг авч магадгүй гэж бодсон юм. Оюу толгой уурхайн зүүн хойд хаалганы гадна байдаг машины зогсоол дээр очоод Оюу толгой уурхайд явдаг машины дугаар буюу 5109 гэсэн дугаарыг хоёр талд наасан тэгэхдээ нэг талын нь би өөрөө нөгөө талын нь Сугирт өгч наалгасан. Сугирт тухайн нааж байгаа дугаарыг Оюу толгой уурхай дотогш орохдоо наадаг талаар нь тайлбарлаж өгсөн. Тэгээд Дэлгэрбаяртай утсаар ярьж ирсэн талаараа хэлэхэд удалгүй хамгаалалтын хүн гарч ирээд Дэлгэрбаярын ярьсан машин уу гэхээр нь тийм байна гэхэд Оюу толгойн дугаар байна туг байна энд байгаа машинууд ороод дуусахаар дагаад хүрээд ирээрэй гэж хэлсэн. Тухайн машинуудыг дагаад хамгаалалт дээр очиход намайг шалгалгүй шууд оруулсан. Оюу толгой уурхайн ороод зүүн хогийн цэг дээр очоод зогссон тухайн газар нь харуул хамгаалалт байдаггүй юм. Тухайн газраас 20 цаг өнгөрч байхад байх ямар ч байсан гадаа харанхуй болсон дараа хөдлөөд Даян ХХК-ийн багаж хадгалдаг контейнерын гадна очоод хамт явсан хоёр хүнийг буулгаад наанаа хүлээж байгаарай гэж хэлээд машинаа авч яваад зогсоол дээр аваачиж тавьсан. Учир нь тухайн газар байсан контейнерууд өөрчлөгдсөн эсвэл контейнерын цоожны код өөрчлөгдөж байж магадгүй учир машин хол аваачиж тавьж байгаад алхаж ирээд тухайн контейнерын цоожны хуучин код болох 2210 гэсэн дугаарын хийсэн эхний контейнэр онгойгоогүй тэгэхээр нь хажуу талын контейнерын цоожинд тухайн кодыг хийхэд онгойсон тэгэхээр нь хамт явсан хоёр хүнийг тухайн контейнерт оруулж үлдээгээд би машин руу яваад унаж ирсэн тэгээд голын жижиг хаалга онгойлгож өгөөд гэрэл тусгаад юу юу ачих талаар нь зааж өгч ачуулсан. Тэгээд тухайн контейнерт байсан эд зүйлсийн баримжаагаар тал хэсгийг нь ачаад одоо болсон өөрийн авах ёстой юмнуудаа авчихсан гэж хэлээд хамт явсан хоёр хүнээ машинд суулгаад зүүн хогийн цэгийн хашаанд очиж хоносон. Сугир ямар учиртай хонож байгаа талаар асуухад нь Оюу толгой уурхайн шөнө машин гаргадаггүй юм өдөр л орж гаргадаг өглөө гарна гэж хэлсэн. Дэлгэрбаяртай өмнө нь өглөө гарна гэж хэлэхэд би унтаж байна өглөө сэрэхгүй байх гээд бамбайн хамгаалагчийн дугаарыг надад өгсөн байсны дагуу өглөө 06 цаг өнгөрч байхад сайхан амарсан уу залгаарай гэх мессэж бичсэн тэгэхэд хариу өгөхгүй байсан учир 07 цагийн үед хамгаалалтын ажилтны 99819885 дугаар луу залгаад очиж байна гэж хэлэхэд за хүрээд ир гэж хэлсэн тэгээд удалгүй очоод зогссон тэгэхэд нэг бамбайн хамгаалалтын ажилтан ирж уулзаад шууд гаргасан. Би Оюу толгой уурхайгаас гараад шууд Ханбогд сумын төвд ирээд Эрдэнэбаяр, Сугир нарыг буулгаад бэлнээр 500,000 төгрөг өгөөд нэг цахилгаан багаж болон хар цүнх бүхий зүйл өгөөд баярлалаа гэж хэлээд үлдээсэн. Би шууд Улаанбаатар хот яваад 04 дүгээр сарын 15-аас 16-нд шилжих шөнө 01 цагийн үед орсон. 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өглөө Өмнөговь аймаг Ханбогд сумын цагдаагаас залгаад хаана байна гэж асуухад нь хулгай хийсэн талаар мэдсэнийг нь мэдээд би хулгайлсан эд зүйлсээ бүрэн бүтэн аваад очно гэж хэлээд өөрийн 82-86 УАТ улсын дугаартай маяти маркийн тээврийн хэрэгслийг жолоодон хулгайлсан эд зүйлсээ ачин цагдаатай очих уулзсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 68-69-р хуудас/,
Гэрч Ж.Эрдэнэбаярын “...2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр 15 цагийн үед би гэртээ байж байхад манай хадам дүү болох Сугараа над руу өөрийн гар утаснаасаа залгаад “ачаа ачъя” гэж хэлсэн тэгэхээр нь юу ачих юм бол гэхэд манай танил ах байгаа юм юу ачих талаар нь мэдсэнгүй гэсэн тэгэхээр нь хөлс мөнгө нь хэд юм бол гэхэд хүн бүрд 250.000 төгрөг өгнө гэж байна гэсэн. Тэгээд би хадам дүү болох Сугараагийн гэрт нь очиход нэг цагаан машин гадаа нь зогсож байсан тэгэхэд Сугир гэрээсээ гарч ирсэн тэгээд хаашаа юм гэхэд энэ машинд сууна гээд намайг аваад тухайн цагаан машинд бид хоёр суусан. Тухайн цагаан өнгийн маяти маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан хүнийг харж байгаагүй танихгүй хүн байсан. Тэгээд тухайн машин Сугир бид хоёрыг суулгаад сумаас баруун тийш Оюу толгой уурхай явсан. Оюу толгой явж байх замдаа зогссон хаана зогссон талаар нь анзаараагүй би утас оролдоод сууж байсан тэгээд удалгүй хөдлөөд Оюутолгой уурхайн хаалганы гадна талд очоод зогссон. Оюу толгой уурхайн гадна очоод зогсож удаагүй Оюу толгой уурхай руу орсон. Оюу толгой уурхай дотор ороод нэг газар очиж зогссон тухайн газрын ямар газар болох талаар мэдэхгүй байна би Оюу толгой уурхайн талбайд орж байгаагүй. Тухайн газраас бүрэнхий болоод хөдөлсөн тэгээд хэдэн контейнерын гадна Сугир бид хоёрыг буулгаад машинтай яваад өгсөн удалгүй алхаж ирээд контенеруудын урдуур явж явж нэг контейнер онгойлгоод энд байж байгаарай би машинаа аваад ирнэ гэж хэлээд яваад удалгүй машинаа унаад хүрээд ирсэн. Тухайн контейнер луу орууд гэрэл тусгаад ачих зүйлсийг Сугир бид хоёрт зааж өгөөд ачуулсан тэгэхдээ хайрцагтай багаж шиг л зүйлс ачуулж байсан. Тухайн контейнер дотор их юм үлдсэн танихгүй хүн өөрийн эд зүйлээ ачуулж байгаа юм шиг л шууд энэ, энэ зүйлсийг ачна гээд зааж өгөөд ачуулсан. Сугир бид хоёр тухайн хүний заасан зүйлсийг л машинд нь ачиж дуусгаад буцаад тухайн газраас хөдлөөд явсан тэгээд хаана гэдгийг нь мэдэхгүй машин зогсоол дээр очиж зогссон тэгэхэд нь Сугираас дахиад юм ачих гэж байгаа юм болов уу гэхэд тийм байх мэдэхгүй байна гэж хэлсэн. Сугир танихгүй залуу бид гурав машиндаа хоноод өглөө нь Оюу толгой уурхайгаас гараад Ханбогд сум руу Сугир бид хоёрыг хүргэж өгөөд тэндээсээ явсан хаашаа явсан талаар нь мэдэхгүй байна. Бид хоёрыг буулгахдаа Сугирт улаан хайрцагтай багаж болон өөр нэг юм өгөх шиг болсон юу өгсөн талаар нь анзаараагүй. Харин тухайн хүн бэлнээр Сугир бид хоёрт нийт 500.000 төгрөг өгсөн бид хоёр хувааж аваад үлдсэн...” гэсэн мэдүүлэг/хх-н 71-р хуудас/,
Гэрч Э.Энхболдын “...тухайн өдөр улсын дугаарыг нь бол мэдэхгүй, би өөрөө ч тухайн машиныг хараагүй ээ ямар ч байсан 2023 оны 04 сарын 15 ны өглөө хоолон дээр надтай хамт ажилладаг Гансүх бид хоёр нэг дор сууж байгаад Гансүх надад бичиг баримтын асуудалтай нэг тээврийн хэрэгсэл байна тэр машин гарах байх гэж хэлээд босоод явсан. Тэгээд тус тусын үүрэгт ажилдаа гарсан тэгээд 09 цагийн үед Гансүх залгаад машин асуудалгүй гарсан гээд миний дансыг авсан тэгээд 500.000 төгрөг хийсэн...Тухайн үед буюу 2023 оны 04 дүгээр 15-ны өглөө бичиг баримтын зөрчилтэй тээврийн хэрэгсэл гарсныг ахлах ажилтанд мэдээгүй гэж 500.000 төгрөг өгсөн...Надад мэдээлэл дамжуулаагүй гэж 500.000 төгрөг өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх-н 73- р хуудас/,
Дамно ХХК-ийн 2023 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн ӨЦ-23-33 дугаартай шинжээчийн дүгнэлт /8286 УАТ улсын дугаартай хюнда маяти маркийн тээврийн хэрэгслийн үнэлгээ 16.943.943 төгрөг /хх-н 82-87-р хуудас/,
Дамно ХХК-ийн 2023 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн ӨЦ-23-35 дугаартай шинжээчийн дүгнэлт / 31 төрлийн 41 ширхэг эд зүйлийн үнэлгээ 152.363.655 төгрөг/ /хх-н 102-113-р хуудас/,
Гэрч Д.Д**********ын “.гэх хүн Улаанбаатар хотоос хөдөө орон нутаг руу өөрийн хөргүүртэй маяти маркийн тээврийн хэрэгслээр мах, махан бүтээгдэхүүн тээвэрлэлтийн ажил хийдэг бид хоёр хуучны танил байгаа юм. Миний хуурай ах гэж боддог заримдаа машин тэргийг нь гуйж авдаг байсан юм. 2018 онд би Оюутолгой ХХК-д бамбай хамгаалалтын алба гэх газар хамгаалагчийн ажилд орсон. Тухайн үед 56 өдөр ажлаад 21 орчим өдөр амардаг байсан тухайн үедээ амралтын хугацаанд ажил хийж байгаад А.А**********, гэх хүнтэй танилцаж байсан. 2022 оны 07 дугаар сараас Оюутолгой ХХК-ийн туслан гүйцэтгэгч Вандантолгой ХХК-д туслахаар ажилд орсон. А.А**********, хэзээ над руу залгасан талаар нь санахгүй байна ямар байсан миний утас руу залгаад ахын дүү Бамбайд байгаа юу гэхээр нь ажлаасаа гарсан өөр газар байгаа гэхэд таньж мэддэг хүн байгаа юу гэхээр нь байгаа гэж хэлсэн тухайн үед зүүн яард гэдэг байх эвдэрсэн тээврийн хэрэгслүүд хаядаг талбайд талбайгаас юм авах гэсэн юм гэж хэлсэн тэгэхээр нь тухайн үед Гансүх гэх хамт ажиллаж байсан хүнтэй холбогдоод боломжтой эсэх талаар асуухад боломж байхгүй гэж хэлсэн тэгэхээр нь өөр яриагүй. Дараа нь дахин 2023 оны 04 дүгээр сарын 10-ны орчим А.А**********, ах залгаад нөгөө зүүн яард гэх газар луу орох гэсэн юм гэж асуусан тэгэхэд нь Гансүхтэй дахин холбогдож асуухад ямар учиртай талаар асуусан тэгэхэд Оюутолгой сайтын машин байгаа юм гэрээ нь дууссан бичиг баримт асуудалтай юм зүүн яард руу орох ажилтай тэндээс юм авна гэж хэлсэн тэгэхэд асуудалгүй юм уу гэж асуухаар нь асуудалгүй гэж хэлсэн тэгэхэд хэдэн төгрөг өгөх юм хэзээ ороод хэзээ гарах юм зэрэг асуулт асуугаад байхаар нь ямар ч асуудал байхгүй зүүн яард ороод л гарна 1 сая төгрөг өгнө гэж хэлэхэд зөвшөөрсөн хэзээ буух талаар асуухад 04 сарын 18-ны үед бууна гэж хэлсэн. Гансүх хэлсэн зүйлийг би А.А**********, ахад хэлсэн. 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр над руу залгаад өнөөдөр орно гэж хэлсэн тэгэхээр нь би Гансүхэд өнөөдөр орно тэгээд хоноод маргааш гарна боломжтой эсэх талаар асуухад болно орохдоо залгаарай гэж хэлсэн. 15 цагийн үед А.А**********, залгаад Оюутолгой орчим байна гэж хэлсэн тэгэхэд нь Гансүхтэй ярихад ирээд зогсоол дээр зогсож бай гэж хэлээрэй гэж хэлсэн. 16 цаг өнгөрч байхад над руу залгаад ирсэн байна гэж А.А**********, ах хэлэхэд нь Гансүхтэй утсаар ярьж очсон талаар хэлсэн. Удалгүй А.А**********, ах залгаад ороод ирлээ өглөө гарахдаа залгана гэж хэлэхээр нь өглөө би унтаж байна та Г***********тэй өөртэй нь ярьчих гэж хэлээд Гансүхийн дугаарыг өгсөн. Би А.А**********, ахын утас руу өөрийн дансаа мессежээр явуулсан байсан тэгээд унтаж байгаад 9 цагийн үед сэрэхэд миний данс руу 2.500.000 төгрөг орсон байсан тэгэхээр нь Гансүхийн утас руу залгаад дансны дугаарыг нь аваад 1.250.000 төгрөгийг нь явуулсан өөр зүйл мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлэг /хх-н 59-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой хянаад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.
1.3.Оролцогчийн эрхийн хэрэгжилт
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
1.4.Хууль зүйн дүгнэлт
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэж үзвэл шүүгдэгч А.А**********, Д.Д**********, З.Г******** нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, “Хулгайлах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгч А.А**********, Д.Д**********, З.Г******** нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр прокурорт хүсэлт гаргасан байна. Прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3-т зааснаар хүсэлтийг хангаж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн нь үндэслэлтэй, хууль буруу хэрэглээгүй байна.
Шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4-т заасан нөхцөл байдлыг хянаж үзээд шүүгдэгч А.А**********, Д.Д**********, З.Г******** нарыг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, “Хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэв.
1.5. Хохирол, хор уршиг
Шүүгдэгч А.А**********, Д.Д**********, З.Г******** нар нь учруулсан хохирлоо нөхөн төлсөн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ц********** нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ мэдүүлсэн тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 3-т заасан шаардлагыг хангасан гэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай шүүхэд ирүүлсэн байх тул шүүгдэгч А.А**********, Д.Д**********, З.Г******** нарыг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
2.1. Талуудын санал, дүгнэлт
Улсын яллагч: “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар тус бүр 1 жилийн хорих ял оногдуулах, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэх үедээ ашигласан 82-86 УАТ улсын дугаартай Hyundai Mighty 2 маркын тээврийн хэрэгслийг хураах албадлагын арга хэмжээ авах саналтай байна...” гэх саналыг шүүгдэгч А.А**********, Д.Д**********, З.Г******** нар нь хүлээн зөвшөөрсөн гэжээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх заалтад зааснаар гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 82-86 УАТ улсын дугаартай Hyundai Mighty 2 маркийн тээврийн хэрэгслийг хураах албадлагын арга хэмжээ авах прокурорын санал нь хэний эзэмшлийн тээврийн хэрэгслийг хураах албадлагын арга хэмжээ авч байгаа талаар тодорхой тусгаагүй байна. Шүүгдэгч нар гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо бүрэн төлсөн, бусдад төлөх төлбөргүй байх тул шүүгдэгч А.**********, ын эзэмшлийн 82-86 УАТ улсын дугаартай Hyundai Mighty 2 маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн мөрдөгчийн 2023 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн тогтоолыг хүчингүй болгох нь шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх зарчимд нийцнэ гэж дүгнэв.
2.2. Эрүүгийн хариуцлага
Шүүгдэгч А.А**********, Д.Д**********, З.Г******** нар нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх заалтад заасан нөхцөлийг хянаж үзээд мөн зүйлийн 5 дахь заалтад зааснаар прокурорын гаргасан саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэв.
2.3. Бусад асуудлын талаар
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 5, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч А.А**********, , Д.Д**********, З.Г*********** нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч “Хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар шүүгдэгч А.А**********, Д.Д**********, З.Г******** нарт 1 /нэг/ жилийн хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.А**********, Д.Д**********, З.Г******** нарт оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.А**********, Д.Д**********, З.Г******** нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
5. Шүүгдэгч А.**********, ын эзэмшлийн 82-86 УАТ улсын дугаартай Hyundai Mighty 2 маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн мөрдөгчийн 2023 оны 05 сарын 02-ны өдрийн тогтоолыг хүчингүй болгож, А.**********, од буцаан олгосугай.
6. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Цэрэндорж нь шүүгдэгч нараас нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нараас гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч А.А**********, Д.Д**********, З.Г******** нарын иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.А**********, Д.Д**********, З.Г******** нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Д.БАТТУЛГА