| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бүүвэйбаатарын Мөнхбаяр |
| Хэргийн индекс | 183/2019/03633/И |
| Дугаар | 183/ШШ2020/00100 |
| Огноо | 2020-01-10 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 01 сарын 10 өдөр
Дугаар 183/ШШ2020/00100
| 2020 оны 01 сарын 10 өдөр | Дугаар 183/ШШ2020/00100 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбаяр даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн 00 дүгээр хороо, Их монгол улсын гудамж, Тайм скүэр хотхон, 00 дугаар байрны 00 давхарт байрлах Б ХХК /РД:0000000/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүргийн 00 дүгээр хороо, Их монгол улсын гудамж, Тайм скүэр хотхон, 00 дугаар байрны 00 тоотод оршин суух С овогт Ш.Т /РД:00000000/-т холбогдох,
худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 74.160.000 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.У, Б.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Марал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь дэмжиж шүүх хуралдаанд гаргасан шаардлагадаа: Нэхэмжлэгч Б ХХК нь хариуцагч Ш.Ттэй 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдөр RGTDGG-0, 0 дугаартай авто зогсоол захиалгын гэрээ байгуулж, хариуцагч Ш.Т нь гэрээний 1.1, 2.1-д заасны дагуу Хан-Уул дүүргийн 00 дүгээр хороо, Тайм скүэр хотхоны нэгдсэн дулааны зогсоолын G-0, G-0 тоот автомашины дулаан зогсоолыг нийт 71.800.000 төгрөгөөр захиалан авахаар талууд хүсэлт зоригоо илэрхийлсэн хүчин төгөлдөр гэрээг байгуулсан. Хариуцагч Ш.Т нь RGTDGG-0, 0 дугаартай гэрээний 2.2-т заасны дагуу 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн дотор урьдчилгаа болгож гэрээний нийт үнийн дүнгийн 13.93 хувьтай тэнцэх 10.000.000 төгрөгийг төлөх, 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 10.000.000 төгрөгийг, 2017 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 10.000.000 төгрөгийг, 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 35.900.000 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар талууд харилцан тохиролцсон. Нэхэмжлэгч Б ХХК нь талуудын хооронд байгуулагдсан RGTDGG-, 0 дугаартай гэрээний 1.1, 3.1-д заасны дагуу автомашины дулаан зогсоолыг хариуцагч Ш.Т-ийн эзэмшил, ашиглалтанд хүлээлгэн өгч гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн боловч хариуцагч Ш.Т нь гэрээний 2.2-т заасан хугацааг зөрчиж өнөөдрийн байдлаар нийт урьдчилгаа болох 10.000.000 төгрөгийг төлж үлдэгдэл 61.800.000 төгрөгийг төлөлгүй нэхэмжлэгч Б ХХК-ийг хохироож байна. Нэхэмжлэгч Б ХХК-иас удаа дараа хариуцагч Ш.Т-т RGTDGG-0, 0 тоот гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, үлдэгдэл төлбөрөө төлөхийг мэдэгдэж байсан боловч хариуцагч тал нь үлдэгдэл төлбөрийг бүрэн төлж барагдуулах тухай ямар нэгэн арга хэмжээ авалгүй өнөөдрийг хүрч байна. Хариуцагч Ш.Т нь гэрээний 2.2-т заасан хугацаанд төлбөрийг хугацаандаа бүрэн төлөөгүй тул гэрээний 6.1-т захиалагч нь энэхүү гэрээний 2 дахь хэсэгт заасан төлбөрийг хугацаанд нь төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөгдөөгүй үнийн дүнгийн 0.5 хувьтай тэнцэх алдангийг гүйцэтгэгчид төлнө гэж заасны дагуу 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргах өдөр хүртэл буюу 2019 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр хүртэл буюу 635 хоногийн хугацаа хэтрүүлсэн тул гүйцэтгээгүй үүргийн хоног тутмын алданги 309.000 төгрөг, нийт 196.215.000 төгрөг болж байгаа бөгөөд талууд хооронд байгуулсан гэрээний 7.4-т алдангийн дээд хэмжээ нь гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 20 хувиас хэтрэхгүй байна гэж заасны дагуу 12.360.000 төгрөгийн алдангийг төлөх нь хууль зүйн үндэслэлтэй. Иймд талуудын хооронд байгуулсан RGTDGG-0, 0 дугаартай авто зогсоол захиалгын гэрээний үлдэгдэл төлбөр 61.800.000 төгрөг, алданги 12.360.000 төгрөг, нийт 74.160.000 төгрөгийг хариуцагч Ш.Т-өөс гаргуулж өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн тайлбарыг сонсож, хавтаст хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Тус шүүх хуралдааны товыг хариуцагч Ш.Т-т мэдэгдсэн боловч тэрээр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тул нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч Б ХХК нь хариуцагч Ш.Т-т холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 74.160.000 төгрөг гаргуулахаар шүүх уг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах нь зүйтэй үзлээ.
Учир нь нэхэмжлэгч Б ХХК нь хариуцагч Ш.Т-тэй 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдөр RGTDGG-0, 0 дугаартай авто зогсоол захиалгын гэрээ байгуулж, нэхэмжлэгч Б ХХК нь Хан-Уул дүүргийн 00 дүгээр хороо, Их Монгол улсын гудамжинд байрлах Тайм скүэр хотхоны Таймскүэр нэгдсэн дулааны зогсоолын G-0, G-0 тоот автомашины хоёр дулаан зогсоолыг 2017 оны 4 дүгээр улиралд багтаан барьж хүлээлгэн өгөх, хариуцагч Ш.Т нь 71.800.000 төгрөгийг хуваарийн дагуу төлөхөөр тохиролцсон болох нь нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт авагдсан гэрээгээр нотлогдож байна.
Талуудын хооронд байгуулагдсан гэрээ нь авто зогсоол захиалгын гэрээ гэх нэртэй боловч Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний шинжийг агуулсан байх тул зохигчдын хоорондын маргааныг шүүх худалдах, худалдан авах гэрээний зохицуулалтыг баримталж шийдвэрлэх нь зүйтэй.
Учир нь нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт авагдсан гэрээнээс үзэхэд гэрээний зүйл болсон Хан-Уул дүүргийн 00 дүгээр хороо, Их Монгол улсын гудамжинд байрлах Тайм скүэр хотхоны Таймскүэр нэгдсэн дулааны зогсоолын G-0, G-0 тоот автомашины зогсоолууд нь гэрээ байгуулсан 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар баригдаж бий болсон байжээ.
Иймд хариуцагч нь автозогсоолыг захиалж Б ХХК-тай захиалгын гэрээ байгуулсан байгаа боловч баригдаж бий болсон авто зогсоолыг худалдан авахаар тохиролцсныг зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзнэ.
Хариуцагч Ш.Т нь худалдан авсан автозогсоолын төлбөрөөс урьдчилгаа 10.000.000 төгрөгийг төлж, үлдэх 61.800.000 төгрөгийг 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн дотор хуваарийн дагуу төлөх үүргээ биелүүлээгүй болох нь нэхэмжлэгчийн тайлбар, төлбөр төлөлтийн тодорхойлолт, Б ХХК-ийн 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн албан бичиг зэргээр тогтоогдож байна. Иймд нэхэмжлэгч Б ХХК нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т зааснаар худалдах, худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөр 61.800.000 төгрөгийг хариуцагч Ш.Т-өөс шаардах эрхтэй байна.
Мөн талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.1-т захиалагч нь энэхүү гэрээний 2 дахь хэсэгт заасан төлбөрийг хугацаанд нь төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөгдөөгүй төлбөрийн үнийн дүнгийн 0.5 хувьтай тэнцэх алдангийг гүйцэтгэгчид төлнө гэж заасан байх тул хариуцагч нь үүргээ биелүүлээгүй 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргасан 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдөр хүртэлх хугацааны алданги төлөх үүрэгтэй байна.
Гэвч зохигчдын хооронд байгуулсан гэрээний 6 дугаар зүйлийн 6.1-т зааснаар тооцсон алданги гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 20 хувиас хэтэрсэн байх тул нэхэмжлэгч гэрээний 6 дугаар зүйлийн 6.4 дэх хэсэгт зааснаар алдангийг багасгаж 12.360.000 төгрөгийг нэхэмжилсэн нь үндэслэлтэй байна.
Иймд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч Ш.Төөс авто зогсоолын үлдэгдэл төлбөр 61.800.000 төгрөг, гэрээний үүргээ биелүүлээгүйгээс тооцсон алданги 12.360.000 төгрөг, нийт 74.160.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б ХХК-д олгох үндэслэлтэй байна.
Нөгөөтэйгүүр хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т заасан нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл бүхий тайлбар, нотлох баримтаа ирүүлээгүй, шүүхэд ирж тайлбар өгөөгүй тул мөн хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцох үндэстэй.
Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн ба нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 528.750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэл хангагдаж байгаа хэмжээнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 528.750 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний эрэг шүүхэд янан ийдвэрлэх ухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ш.Т-өөс 74.160.000 /далан дөрвөн сая нэг зуун жаран мянга/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б ХХК-нд олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 528.750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ш.Төөс улсын тэмдэгтийн хураамжинд 528.750 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б ХХК-нд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.
4. х ш х ш т 120 120.2 14 Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны болохыг дурдсугай
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХБАЯР