Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 04 сарын 16 өдөр

Дугаар 102/ШШ2020/01208

 

2020 оны 04 сарын 16 өдөр

Дугаар 102/ШШ2020/01208

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхтөр даргалж тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 0 дугаар хороо, Жаргалантын 0 дугаар гудамж, 0 тоот хаягт оршин суух Э овогт И А /РД: 000000000/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 0 дүгээр хороо, 0 тоот хаягт оршин суух С овогт Д-ийн Н /РД: 000000000/-т холбогдох,

Гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч И.А, хариуцагч Д.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Энхзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч И.А шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие И.А нь 2006 онд Д.Н-тай танилцаж, 2007 оноос хамтран амьдарсан. Бидний охин Н.Э 2012 оны 02 дугаар сарын 01-ний өдөр төрсөн. Бид 2012 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Чингэлтэй дүүргийн иргэний бүртгэлийн хэлтэст гэрлэлтээ бүртгүүлж, гэрлэлтийн 0181580 дугаартай гэрчилгээ авсан. Хамт амьдарч байх хугацаанд нөхөр Д.Н байнга архи ууж, хэл амаар доромжилж, харааж зүхэж, сүүлдээ гар хүрэх болж, үргэлж гэр бүлийн маргаантай амьдарч байсан. Бидний зан харилцаа огт нийлдэггүй. Улмаар шүүхэд нэхэмжлэл гаргахын өмнө эвлэрүүлэн зуучлах албанд хандсан боловч эвлэрээгүй. Цаашид би Д.Н-тай хамтран амьдрах боломжгүй. Бид хоёр харилцан тохиролцож охин Н.Э-г би өөрийн асрамжинд авахаар болсон. Д.Н-аас хүүхдийн тэтгэлэг гаргуулахгүй. Бидний дунд эд хөрөнгийн маргаан байхгүй. Иймд бидний гэрлэлтийг хуульд заасан журмын дагуу цуцалж өгнө үү гэв.

Хариуцагч Д.Н шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Надад хэлэх тайлбар байхгүй. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэв.

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь: 

Нэхэмжлэгч И.А нь хариуцагч Д.Н-т холбогдуулан гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийг гаргаж шүүхэд хандсан ба шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч И.А, хариуцагч Д.Н нар 2011 оны 02 дугаар сарын 10-ны өдөр гэр бүл болсныг эрх бүхий байгууллага 2012 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр албан ёсоор бүртгэж, гэрлэлтийн гэрчилгээ олгосон ба гэрлэгчдийн дундаас 2012 оны 02 дугаар сарын 01-ний өдөр охин Н.Э төрсөн байна.

Талууд хоорондын таарамжгүй харьцааны улмаас 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс хойш тусдаа амьдарч байгаа нь зохигчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байх бөгөөд гэрлэгчид гэр бүл цуцлахыг харилцан зөвшөөрсөн, цаашид хамт амьдрах хүсэлгүй байгаа нөхцөл байдлыг үндэслэж шүүхээс нэхэмжлэгч болон хариуцагч нарт дахин эвлэрүүлэх арга хэмжээ авах шаардлагагүй гэж үзэв.

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д гэрлэгчдийн харилцан тохиролцсон буюу тэдний хэн нэгний нэхэмжлэлийн дагуу гэрлэлт цуцлах асуудлыг шүүх шийдвэрлэнэ гэж заасан.

Хүүхдийн асрамжийн талаар талууд харилцан тохиролцсон байдлыг харгалзан охин Н.Э-г эх И.А-ийн асрамжид үлдээх нь Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгтэй харшлахгүй.

Гэрлэгчид эд хөрөнгийн талаар маргаагүй, энэ талаар нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй, нэхэмжлэгч И.А нь хариуцагч Д.Н-аас хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй гэсэн болохыг дурдах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6.-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасныг баримтлан Э овогт И А /РД: 0000000000/, С овогт Д-ийн Н /РД: 0000000000/ нарын гэрлэлтийг цуцалсугай.

2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасныг баримтлан 2012 оны 02 дугаар сарын 01-ний өдөр төрсөн охин Н.Э /РД: 000000000/-г эх И.А-ийн асрамжид үлдээсүгэй.

3.Зохигч эд хөрөнгийн талаар шаардлага гаргаагүй, маргаангүй, нэхэмжлэгч И.А нь хариуцагч Д.Н-аас хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй гэснийг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2.-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай. 

5.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх, хүүхдийн эрхийг хамгаалах, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэгт эцэг эх тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхийг тайлбарласугай.

 

6.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглосугай.

7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        М.МӨНХТӨР