Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 04 сарын 29 өдөр

Дугаар 183/ШШ2020/01109

 


 

 

 

 

 

2020 оны 04 сарын 29 өдөр                 Дугаар 183/ШШ2020/01109                                 Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Сэмжид даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Э.Ү нэхэмжлэлтэй,

Хариуцагч: М.Н холбогдох,

            Хүүхдийн эцэг тогтоолгох, тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

           Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Э.Ү, хариуцагч М.Н, нарийн бичгийн дарга Ш.Б нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Э.Ү шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие М.Нтай 2018 онд танилцаж 2019 оноос хамтран амьдарсан. Бидний дундаас 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Ү.Дүүрэнзаяа төрсөн. М.Н бид хоёр зан харьцаа, гэр бүлийн гадуур харилцаанаас болж салсан. Иймд охин Ү.Дүүрэнзаяагийн эцэг нь М.Н мөн болохыг тогтоож, хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэв.

            Хариуцагч М.Н шүүхэд гаргасан хариу тайлбартаа. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Э.Ү бид хоёрын дундаас 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдөр охин Ү.Дүүрэнзаяа төрсөн бөгөөд би төрсөн эцэг нь мөн юм. Э.Ү бид хоёр гэр бүл болж амьдрах боломжгүй бөгөөд гэрлэлтээ албан ёсоор батлуулаагүй. Иймээс хүүхдийн тэтгэлэг төлөхөд татгалзах зүйлгүй гэв.

Шүүх хэргийн оролцогчдын шүүхэд гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Э.Үын нэхэмжлэлтэй, М.Над холбогдох, хүүхдийн эцэг тогтоолгох, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

 

М.Н, Э.Ү нарын дундаас 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдөр охин Үын Дүүрэнзаяа төрсөн болох нь зохигчийн тайлбар, охин Ү.Дүүрэнзаяагийн 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 1122730092 дугаар Төрсний бүртгэлийн гэрчилгээгээр нотлогджээ.

 

Охин Ү.Дүүрэнзаяа нь эрүүл бойжиж байгаа, эх Э.Үын хамт амьдарч байгаа болох нь Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт, Өрхийн эрүүл мэндийн төвийн тодорхойлолтоор тогтоогджээ.

 

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.7-д заасныг баримтлан 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдөр төрсөн охин, Үын Дүүрэнзаяагийн эцэг М.Н болохыг тогтоож, Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар охин Ү.Д 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас, суралцаж байгаа бол 18 нас хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг М.Наас тэтгэлэг гаргуулах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.7-д заасныг баримтлан 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдөр төрсөн охин, Үын Д эцэг  М.Н болохыг тогтоосугай.

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасныг баримтлан 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдөр төрсөн охин Ү.Д 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас, суралцаж байгаа бол 18 нас хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг М.Наас тэтгэлэг гаргуулсугай.

 

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Э.Үын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.Наас улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах шатны журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

                                    ДАРГ