Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 01 сарын 26 өдөр

Дугаар 33

 

  

                                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга В.Орхон хөтөлж,

улсын яллагч Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Булганчимэг,

шүүгдэгч М.Баянтөр, түүний өмгөөлөгч Б.Болортуяа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Дүнгээ овогт Мөнхжаргалын Баянтөрд холбогдох эрүүгийн 201624000039 дугаартай хэргийг 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 Монгол Улсын иргэн, 1977 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Завхан аймагт төрсөн, эрэгтэй, 39 настай, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ “Бүти” ХХК-нд жолоочоор ажиллаж байсан, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, 1 дүгээр гудамжны 161 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, Дүнгээ овогт Мөнхжаргалын Баянтөр /РД:ИЦ77111274/

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичигдснээр/

Шүүгдэгч М.Баянтөр нь Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны нутаг, Морингийн давааны хогийн цэг рүү явах замд 2015 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 17 цаг 10 минутын орчим “Бүти” ХХК-ийн эзэмшлийн “Киа Памакс” маркийн 41-58 УНВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.1-т “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна” гэсэн заалтыг зөрчсөний улмаас “Киа Бонго” маркийн 67-23 УНЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж хохирогч Д.Бат-Оргилын бие махбодид хүнд зэргийн гэмтэл, “Бүти” ХХК-нд 1.200.000 төгрөгийн шууд, иргэний нэхэмжлэгч Т.Амармэндэд 1.838.000 төгрөгийн шууд хохирол учруулан тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөн гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах ба цагаатгах талуудын саналаар болон хавтаст хэрэгт авагдсан хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, гэрчийн гаргасан мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч М.Баянтөр шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2015 оны 12 дугаар сарын 28-ны өдөр “Киа Памакс” гэсэн өөрөө өргөгчтэй автомашинаар Буянт-Ухаа хорооллоос Морингийн хогийн цэг рүү хог ачсан ба оройн 17 цагийн үед буцаад явж байсан. Гэтэл жалганаас цэнхэр өнгийн машин өөдөөс гэнэт гараад ирэхээр нь би тоормос гишгэж зогссон. Харин өмнөөс ирж явсан машин урсгал сөрж орж ирээд жолоочийнхоо хүрдийг дарахдаа намайг харсан байдалтай зогссон. Тухайн үед би болон надтай хамт явж байсан залуу бэртэж гэмтээгүй. Тэгээд би хамт явж байсан залуутайгаа машинаасаа буугаад нөгөө мөргөлдсөн машин дээр очтол жолооч болох Бат-Оргил нь хөлөө ямар нэгэн юманд хавчуулсан байдалтай хэвтэж байсан. Тэгээд бид хоёр хавчуулсан хөлийг нь салгаад цагдаа болон түргэн тусламж дуудсан. Тухайн үед анх ослын газрын зургийг авч хэмжилт хийсэн цагдаад “машин мөргөлдөөд хойшоо гулгасан мөр байна” гэхэд “тийм зураг хаана байна, бид нар ажлаа хийж байна” гэж хэлсэн гэв.

Мөн хавтаст хэргээс:

Шүүгдэгч М.Баянтөр мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: Би 2015 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 16 цагийн орчим “Бүти” ХХК-ийн эзэмшлийн 41-58 УНВ улсын дугаартай “Киа Памакс” маркийн автомашиныг жолоодоод дээр нь хог ачаад Буянт-Ухаа 2 хорооллоос туслах ажилтан Мөнх-Очирыг суулган гарч яваад хогоо буулгаад буцсан. Тэр үед цаг харахад 17 цаг болж байсан ба би хогийн цэгээс нааш гараад 500 орчим метрын зайд ертөнцийн зүгээр баруунаасаа зүүн зүгт төв шороон замаар явж байсан. Тэр үед гадаа бүрэнхий болж байсан ба замын байдал маш их мөстөж гөлийсөн байсан. Миний явж байсан талын зам нь өөрөө алсуураа уруу зам байсан ба намайг явж байсан чинь гэнэт доороос ирэх жалганы замаас нэг Портер их хурдтай гарч ирсэн. Би 20 км/цагийн хурдтай явж байгаад тэр машиныг анх 20 орчим метрийн зайнаас хараад өөрийн машины тоормосоо гишгэсэн. Миний машин тэр гөлгөр зам дээр явж байхад миний машины жолоочийн талаас хүчтэй мөргөсөн. Бас тэр машин жолооч талаасаа мөргөсөн юм. Осол болсны дараа хажууд сууж байсан хүнээ зүгээр үү гэсэн чинь надад гайгүй гэж хэлсэн. Тэгээд би машиныхаа цонхоор хаалгаа онгойлгох гэсэн чинь онгойхгүй байхаар цонхоороо гарч нөгөө машин дээр тойрч очсон чинь жолооч нь гэх туранхай залуу юм ярьж чадахгүй хэлгүй залуу орилоод байсан. Би шууд 102, 103 дугаарын утсанд өөрийн 86006307 дугаарын утаснаас дуудлага өгөхөд удалгүй түргэн тусламж ирээд машинд хавчуулсан нөгөө хүнийг гаргаад аваад явсан. Тэгээд байж байтал бас Хан-Уул дүүргийн ЗЦТ-аас нэг цагдаа ирээд хүн гэмтсэн юм байна шүү дээ төвийн бүрэлдэхүүн дуудна гээд 22 цагийн үед хэргийн газарт үзлэг хийсэн. Тэгээд 2 машиныг журмын хашаа руу ачаад явсан. Миний машинд байсан хүн ямар нэгэн байдлаар биедээ гэмтэл аваагүй, мөн би ч гэсэн гэмтэл аваагүй. Харин нөгөө машинд сууж байсан нэг эрэгтэй хүн өөрөө гэмтсэн. Би тэр үед архи уугаагүй, эрүүл байсан. Харин нөгөө  машины жолооч архи уусан байсан. Би замын цагдаа нарт А цэгийг би зааж өгсөн. Тэр үед тэнд хэмжилт хийж байсан цагдаа намайг машины эвдэрсэн, хагарсан зүйлийн тэнд А үсгийг тавь гэхээр нь тавьж хэмжилт хийлгэсэн. Би машинаа огт хөдөлгөөгүй байж цагдаа нараар хэмжилт хийлгэсэн юм. Тухайн үед цас ороогүй байсан. Харин гадаа их хүйтэн, зам маань халтиргаа гулгаа маш их, замын хөдөлгөөний нягтаршил гэх зүйл байхгүй байсан. Тэр осол болсон газар нь өөрөө шороон замтай, миний явж байсан нь жаахан уруу, нөгөө хүний ирж байсан нь жаахан өгсүүр, 67-23 УНЭ улсын дугаартай “Кио Бонго” маркийн нэг тийм жалга ч гэх юм уу хонхор газраас огцом хүчтэй гарч ирээд 5-8 метр зайд яваад л миний машинтай мөргөлдсөн. Би тэр машиныг гараад ирнэ гэж яаж мэдэх билээ дээ. Тэр газарт гэрлэн дохио, тэмдэг, тэмдэглэгээ байгаагүй. Би урсгал сөрж яваагүй учраас техникийн шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь тухайн үед 2 машин хоёулаа жолооч талаараа мөргөлдөөд, тэр машин маань хурдтай ирж мөргөснөөс болж миний машины урд талын толгой хэсэг нь эсрэг урсгалд орсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 54-59-р хуудас/,

Хохирогч Д.Бат-Оргил мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...2015 оны 12 дугаар сарын 28-ны өдөр аав, ээж хоёрыг гэрээс гараад явсны дараа гэртээ ганцаараа үлдсэн. Тэгээд гэрт байсан айрагнаас том аягаар уучихаад гадаа гарч хашааны хог цэвэрлэсэн, тэгээд аав Амармэндийн жолоодож явдаг 67-23 УНЭ улсын дугаартай “Киа Бонго” маркийн автомашинд хогоо ачаад аавыг дууриаж моторынх нь доор гал түлж түлхүүрийг гэрээс авч асаагаад Морингийн давааны хогийн цэг рүү явж байтал замын эсрэг урсгалд явж байсан ачааны машин 2 тийшээ гуйвалзаж дайвалзаж яваад байхаар нь би айгаад замын баруун хажуу руу машинаа зогсоож байтал нөгөө машин явж ирээд миний машиныг сууж явсан тал руу мөргөсөн, би ухаан алдаад нэг сэрэхэд эмнэлэгт байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтаст 239-240-р хуудас/,

 Иргэний нэхэмжлэгч Т.Амармэнд мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...Миний өөрийн эзэмшлийн 67-23 УНЭ улсын дугаартай “Киа Бонго” маркийн автомашинд зам тээврийн осол хэргийн улмаас их хэмжээний эвдрэл үүссэн ба тэр нь түүнийг үнэлгээ хийсэн байгууллага дүгнэлтэндээ тусгасан байсан лээ” гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 82-83-р хуудас/,

...Тухайн осол болохоос өмнө миний автомашины хойд талын дугуйн тоормосны труп нь дотор талдаа цуураад, тос хаячихаар нь би шаланкийг нь салгаад дээш нь сойгоод боочихсон байсан юм. Тэрнээс хойш явж болохгүй болохоор нь гэрийнхээ хашаанд тавьсан. Миний хувьд өөрийн эзэмшлийн 67-23 УНЭ улсын дугаартай “Киа Бонго” маркийн автомашинд учирсан хохирлоо өөрөө хариуцна. Надад Д.Бат-Оргил, Баянтөр нараас нэхэмжлэх зүйлгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 2-р хавтас 89-р хуудас/,

Иргэний нэхэмжлэгч С.Лхагвасүрэн мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...Тухайн зам тээрийн осол хэргийн улмаас манай байгууллагын эзэмшлийн дээрх автомашинд үнэлгээгээр нийт 1.463.000 төгрөгийн хохирол учруулсан, энэ мөнгөө хэн буруутай хүнээс нь нэхэмжилж авна” гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 62-р хуудас/,

Гэрч Г.Батболд мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...Би Бат-Оргилын хүргэн ах нь юм. Осол гарсан өдөр 17 цагийн үед Морингийн давааны хогийн цэг дээр байж байхад манай тэндээс хуванцар авдаг ченж залуу тэр дор Бат-Оргил аавынхаа машинтай явж байгаад өөр нэг машинтай мөргөлдсөн гэж хэлэхээр нь хогийн цэгээс зүүн зүгт шороон замаар 500-600 метрийн зайд Амармэндийн машин зүүнээсээ баруун зүгт явж байсан 41-58 улсын дугаартай портерээс арай том машинтай жолоочийн талаараа мөргөлдсөн байдалтай зогсож байсан. Хоёр машин өөд өөдөөсөө яг жолооч талаараа мөргөлдсөн, харин Т.Амармэндийн  67-23 Х.Портер машиныг тэдний хүү Бат-Оргил нь жолоодсон гээд өөрөө машиныхаа жолооны хүрд, салонд нь хоёр хөлөө хавчуулан хажуу тийшээ хараад хэвтэж байсан. Харин нөгөө машины жолооч нь өөр нэг залуутай хамт байсан. Бид нар Д.Бат-Оргилыг машинаас нь татаж гаргах гээд дийлээгүй учраас Сүхбаатар ахын машиныг гуйж аваад уяагаар жолооны хүрд, салоныг нь татаж гаргасан ба түргэн тусламж ирэхээр нь Д.Бат-Оргилыг өгөөд явуулсан. Тэр үед Нэг цагдаа ирээд нбүрэлдэхүүнтэй ирж хэмжилт хийнэ гээд яваад орой ирж хэмжилт хийсэн. Бид нар орой цагдаа нарыг иртэл байсан ба 2 машиныг хөдөлгөөгүй. Бат-Оргил архи уусан байсныг анзаараагүй. Зам уруу, мөстсөн гулгаа ихээр үүссэн байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 21-22-р хуудас/,

Гэрч М.Мөнх-Очир мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...2015 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 16 цаг 20 минутын үед Баянтөр ах “Бүти” ХХК-ийн  эзэмшлийн 41-58 УНВ улсын дугаартай “Киа Памакс” маркийн машиныг жолоодоод дээр нь барилгын хог ачаад Буянт-Ухаа 2 хорооллоос гарсан. Би тухайн үед хажууд нь сууж туслахаар явж байсан. Морингийн давааны хогийн цэг рүү очоод ачиж явсан хогоо буулгаад буцсан. Тэр үед цаг харахад 17 цаг болж байсан шиг санагдаж байна би жолоочийн хажуу талд суучихсан, харин Баянтөр ах машинаа жолоодоод хогийн цэгээс гараад барагцаагаар 500 орчим метрийн зайд ертөнцийн зүгээр баруунаасаа зүүн зүгт явах төв шороон замаар явж байсан. Баянтөр ах бид 2-ын явж байсан зам нь өөрөө уруу байсан, мөн тэр шороон зам нь их мөстөж, халтиргаа гулгаа их байсан ба Баянтөр ах доошоогоо 20 км/цагийн хурдтай өөрийнхөө эгнээгээр явж байсан. Тэгээд доошоо уруудаад осол болсон газрын 7-8 метрийн зайд цаана нь жалга хонхорхой байдаг ба тэрүүгээр машин явдаг зам нь орж ирдэг ба гэнэт л нэг цэнхэр өнгийн Х.Портер машин дотроос маш их хүчтэй давхиад гараад ирсэн, хүүе хаая гэхийн зуургүй манай машины өөдөөс давхиж ирээд 2 машин хоорондоо жолооч талын хэсгээрээ мөргөлдсөн юм. Би тухайн үед биедээ доргилт авч ухаан алдаад нэг сэрсэн чинь Баянтөр ах намайг “зүгээр үү” гэхээр нь би “зүгээр зүгээр” гэж хэлсэн чинь буугаад нөгөө машин дээр очсон. Баянтөр ах 102, 103-т дуудлага өгөөд байх шиг байсан. Би машинаас байж байгаад буугаад очсон чинь нөгөө машинд жолооч нь гэх эрэгтэй хэлгүй хүн ганцаараа амнаас нь архи үнэртэж байсан. Тэр хүний хөл нь машины жолооны урд суудлын хооронд хавчуулагдсан байсан. Тэр үед тэнд бас өөр хүмүүс ирсэн ба хэн хэн гэдгийг нь мэдэхгүй байна. Хажуугаар явсан хүмүүс ирсэн нөгөө хүнийг гаргахад туслаад тэгээд 103 эмнэлэг аваад явсан. Харин замын цагдаа нар “өө энд чинь хүн гэмтсэн байна, төвийн бүрэлдэхүүн дуудна” гээд дуудсан, тэд нар жаахан орой ирсэн юм. Ингээд хэмжилт хийгээд нөгөө 2 машиныг ачаад явсан. Би биедээ гэмтэл авсан зүйл байхгүй, машин мөргөлдөх үед жаахан доргилт авсныг эс тооцвол зүгээр байна. Харин нөгөө машинд байсан нэг эрэгтэй өөрөө гэмтсэн. Баянтөр тэр үед архи уугаагүй эрүүл байсан юм. Харин нөгөө машины жолооч архи уусан байсан. Замын цагдаа нарт А цэгийг би зааж өгсөн. Тухайн үед цас ороогүй байсан. Харин гадаа хүйтэн, зам халтиргаа гулгаа маш их, замын хөдөлгөөний нягтаршил гэх зүйл байхгүй байсан. Ер нь тэр осол болсон газар нь өөрөө шороон замтай. Манай машин урсгал сөрсөн зүйл байхгүй. Үүнийг Баянтөр ах өөрөө сайн мэдэх байх...гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 30-31-р хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжээчийн №797 дугаартай дүгнэлтэнд:

Д.Бат-Оргилын биед баруун шилбэний шаант ясны дээд хэсгийн ил хугарал, зүүн түнхний үений далд хугарал, мултрал баруун 8, 9-р хавирганы хугарал бүхий гэмтэл тогтоодлоо. Дээрх гэмтэл хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.20, 3.6.1-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна. /хх-ийн 1-р хавтас 33-р хуудас/,

“Ашид билгүүн” ХХК-ийн эвдрэл хохирлын үнэлгээний 1182 дугаартай тайлан: “Киа Памакс” маркийн 41-58 УНВ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 1.200.000 төгрөгийн шууд, 1.463.000 төгрөгийн нийт хохирол учирсан байна. /хх-ийн 1-р хавтас 69-70-р хуудас/,

Техникийн шинжээч нарын 712 дугаартай дүгнэлтэнд:

1. 67-23 УНЭ улсын дугаартай “Kia Bongo” маркийн автомашины жолооч Д.Бат-Оргил нь осол болох үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн болох нь тогтоогдсон бөгөөд энэ нь осолд нөлөөлсөн эсэхэд хариулт өгөх боломжгүй.

2. 67-23 УНЭ улсын дугаартай  “Kia Bongo” маркийн автомашинд 2016.09.12-ны өдрийн автотехникийн шинжээчийн дүгнэлтээр хойд дугуйн тоормосны наклада, барбан тос мэт зүйлээр бохирлогдсон тоормосны механизмын ажиллагаа хэвийн бус гэж байгаа нь зам тээврийн осолд нөлөөлсөн байх үндэслэлтэй. /ШШҮХ-ийн 2016.09.12-ны 5182 тоот дүгнэлтэнд тусгагдсан/

3. 41-58 УНВ улсын дугаартай “Kia Pamax” маркийн автомашины жолооч М.Баянтөр мэдүүлэхдээ тухайн осол болох үед би өөрийн эгнээгээр зорчиж байсан. Ингээд хоёр машин мөргөлдөж, улмаар мөргөлдөх инерцээрээ автомашины толгойн хэсэг эсрэг талын урсгал руу шидэгдэж орсон гэх. Мөргөлтийн улмаас 41-58 УНВ улсын дугаартай “Kia Pamax” маркийн автомашин эсрэг урсгал руу орсон байх боломжгүй. /хэргийн газрын үзлэгийн схем болон фото зураг дээр тээврийн хэрэгсэл мөргөлтийн улмаас гулгасан гэсэн нотлох баримт авагдаагүй байна/

4. 67-23 УНЭ улсын дугаартай “Kia Bongo” маркийн автомашины жолооч Д.Бат-Оргил нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 2.3. Жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: а/ Хөдөлгөөнд оролцохын өмнө буюу замд явахдаа энэ дүрмийн 2 дугаар хавсралтанд заасан зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах, Тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем, жолооны механизм ажиллахгүй болсон, чиргүүлийн холбоос эвдэрсэн, харанхуй буюу үзэгдэлт хангалтгүй үед зөв талын хол, ойрын болон ар талын оврын гэрлүүд асахгүй болсон, цас, бороо орж байгаа үед жолоочийн талын шил арчуур ажиллахгүй бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно. Хөдөлгөөнд оролцож явах үед тээврийн хэрэгсэлд дээр дурдсанаас бусад гэмтэл /энэ дүрмийн 2 дугаар хавсралтанд заасан/ тохиолдвол түүнийг засах, хэрэв бололцоогүй бол аюулгүй байдлыг хангаж аль ойр байгаа зогсоол /граш/ буюу засварын газарт очно, 2.7. Жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно: а/ “согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, б/ “тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох жолоодох эрхийн үнэмлэхгүй /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/ буюу түүнчлэн согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан хүнд жолоогоо шилжүүлэх” гэснийг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна.

5. 41-58 УНВ улсын дугаартай “Kia Pamax” маркийн автомашины жолооч М.Баянтөр нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 9. Тээврийн хэрэгслийн хурд, 9.1-т “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдлийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна” гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй байна.

6. Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 85 дугаар зүйлийн 85.1.1-т “Шинжээч хийсэн шинжилгээгээ үндэслэн тусгай мэдлэгийнхээ хүрээнд өөрийн нэрийн өмнөөс дүгнэлт гаргаж, түүнийгээ өөрөө хариуцна” гэсэн байдаг тул 2016 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн Техникийн шинжээч, цагдаагийн ахмад Ш.Ариун-Эрдэнийн 2016 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр гаргасан №40 тоот дүгнэлт үндэслэлтэй эсэхэд хариулт өгөх боломжгүй болно. /хх-ийн 2-р хавтас 80-82-р хуудас/,

Шинжээч Д.Батзориг мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “Бүти” ХХК-ийн эзэмшлийн 41-58 УНВ улсын дугаартай “Kia Pamax” маркийн автомашины жолооч М.Баянтөр нь тухайн замын нөхцөл байдлыг тааруулж тээврийн хэрэгслийн хурдыг тохируулж явах ёстой байсан. Замын нөхцөл байдалдаа тохируулж хурдаа сонгож яваагүй яваагүйгээс болж гулгаж эсрэг урсгалд орж 67-23 УНЭ улсын дугаартай “Киа Бонго” маркийн автомашинтай мөргөлдөж зам тээврийн осол гаргасан гэж үзсэн. Харин 67-23 УНЭ улсын дугаартай “Киа Бонго” маркийн автомашиныг жолоодон явсан Д.Бат-Оргил нь жолоодон эрхийн үнэмлэхгүй, согтууруулах ундаа хэрэглэсэн, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Автотехникийн лабораторын шинжээчийн дүгнэлтээр уг автомашины хойд дугуйны тоормосны наклада, барбан тос мэт зүйлээр бохирлогдсон нь стандарт шаардлага хангахгүй, уг гэмтэл нь зам тээврийн осолд нөлөөлнө гэж үзсэн байсан тул Замын хөдөлгөөний дүрмийн 2.3а зөрчсөн гэж үзсэн. 41-58 УНВ улсын дугаартай “Киа Памакс” маркийн автомашины жолооч М.Баянтөр нь Замын хөдөлгөөний дүрмийн 9.1 дэх заалтыг зөрчсөний улмаас гулгаж эсрэг урсгалд орсон нь осол хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, схем зурагнаас харагдаж байгаа учир түүнийг эсрэг урсгал сөрсөн гэж үзэх үндэслэлгүй юм. Ш.Ариун-Эрдэнийн гаргасан дүгнэлтийн хувьд би хариулт өгөх боломжгүй. М.Баянтөр нь Замын хөдөлгөөний дүрмийн 9.1-т заасан тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан үзэж явах ёстой байсан. М.Баянтөр нь замын нөхцөл байдлаас шалтгаалаад түүнээс ч бага хурдтай явах боломжтой байсан. Ер нь жолооч гэдэг бол тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хөдөлгөөнд оролцохоосоо өмнө шалгасан байх ёстой. Монгол улсын Замын хөдөлгөөний дүрэмд жолооч гэж тээврийн хэрэгслийг жолоодож чваа хүн. Жолоодлогын дадлага хийлгэж яваа багш, замаар ердийн хөсөг унаж, хөтөлж яваа хүнийг жолоочид хамруулан ойлгоно гэж дүрэмд заасан байдаг /хх-ийн 2-р хавтас 86-87-р хуудас/ зэрэг болно.

Шүүгдэгч М.Баянтөрийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 1-р хавтас 101-р хуудас/,

Цагдаагийн ерөнхий газрын лицензийн төвийн 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 14/а9 дугаартай албан бичиг /хх-ийн 1-р хавтас 113-р хуудас/,

Нийгмийн даатгалын ерөнхий газрын “Хөдөлмөр чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон акт /хх-ийн 1-р хавтас 141-р хуудас/,

Хохирол төлсөн баримт /хх-ийн 2-р хавтас 138-р хуудас/ зэрэг болно.

Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал болон тэдгээрт өгсөн шүүхийн дүгнэлтийн талаар:

 

Шүүгдэгч М.Баянтөр нь Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны нутаг, Морингийн давааны хогийн цэг рүү явах замд 2015 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 17 цаг 10 минутын орчим “Бүти” ХХК-ийн эзэмшлийн “Киа Памакс” маркийн 41-58 УНВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.1-т “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна” гэсэн заалтыг зөрчсөний улмаас “Киа Бонго” маркийн 67-23 УНЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж хохирогч Д.Бат-Оргилын бие махбодид хүнд зэргийн гэмтэл, “Бүти” ХХК-нд 1.200.000 төгрөгийн шууд, иргэний нэхэмжлэгч Т.Амармэндэд 1.838.000 төгрөгийн шууд хохирол учруулан тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөн гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Хохирогч Д.Бат-Оргилын “...2015 оны 12 дугаар сарын 28-ны өдөр би гэрт байсан айрагнаас том аягаар уучихаад гадаа гарч хашааны хог цэвэрлэсэн, тэгээд аав Амармэндийн жолоодож явдаг 67-23 УНЭ улсын дугаартай “Киа Бонго” маркийн автомашинд хогоо ачаад аавыг дууриаж моторынх нь доор гал түлж, түлхүүрийг нь гэрээс авч асаагаад Морингийн давааны хогийн цэг рүү явж байтал замын эсрэг урсгалд явж байсан ачааны машин 2 тийшээ гуйвалзаж, дайвалзаж яваад байхаар нь би айгаад замын баруун хажуу руу машинаа зогсоож байтал нөгөө машин явж ирээд миний машиныг сууж явсан тал руу мөргөсөн, би ухаан алдаад нэг сэрэхэд эмнэлэгт байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтаст 239-240-р хуудас/,

Иргэний нэхэмжлэгч Т.Амармэндийн “...Миний өөрийн эзэмшлийн 67-23 УНЭ улсын дугаартай “Киа Бонго” маркийн автомашинд зам тээврийн осол хэргийн улмаас их хэмжээний эвдрэл үүссэн ба тэр нь түүнийг үнэлгээ хийсэн байгууллага дүгнэлтэндээ тусгасан байсан лээ” гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 82-83-р хуудас/,

...Тухайн осол болохоос өмнө миний автомашины хойд талын дугуйн тоормосны труп нь дотор талдаа цуураад, тос хаячихаар нь би шаланкийг нь салгаад дээш нь сойгоод боочихсон байсан юм. Тэрнээс хойш явж болохгүй болохоор нь гэрийнхээ хашаанд тавьсан. Миний хувьд өөрийн эзэмшлийн 67-23 УНЭ улсын дугаартай “Киа Бонго” маркийн автомашинд учирсан хохирлоо

өөрөө хариуцна. Надад Д.Бат-Оргил, Баянтөр нараас нэхэмжлэх зүйлгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 2-р хавтас 89-р хуудас/,

Иргэний нэхэмжлэгч С.Лхагвасүрэнгийн “...Тухайн зам тээрийн осол хэргийн улмаас манай байгууллагын эзэмшлийн дээрх автомашинд үнэлгээгээр нийт 1.463.000 төгрөгийн хохирол учруулсан, энэ мөнгөө хэн буруутай хүнээс нь нэхэмжилж авна” гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 62-р хуудас/,

Гэрч Г.Батболдын “...Бат-Оргил аавынхаа машинтай явж байгаад өөр нэг машинтай мөргөлдсөн гэж хэлэхээр нь хогийн цэгээс зүүн зүгт шороон замаар 500-600 метрийн зайд Амармэндийн машин зүүнээсээ баруун зүгт явж байсан 41-58 улсын дугаартай портерээс арай том машинтай жолоочийн талаараа мөргөлдсөн байдалтай зогсож байсан. Хоёр машин өөд өөдөөсөө яг жолооч талаараа мөргөлдсөн, харин Т.Амармэндийн 67-23 Х.Портер машиныг тэдний хүү Бат-Оргил нь жолоодсон гээд өөрөө машиныхаа жолооны хүрд, салонд нь хоёр хөлөө хавчуулан хажуу тийшээ хараад хэвтэж байсан. Харин нөгөө машины жолооч нь өөр нэг залуутай хамт байсан. Бид нар Д.Бат-Оргилыг машинаас нь татаж гаргах гээд дийлээгүй учраас Сүхбаатар ахын машиныг гуйж аваад уяагаар жолооны хүрд, салоныг нь татаж гаргасан ба түргэн тусламж ирэхээр нь Д.Бат-Оргилыг өгөөд явуулсан. Бид нар орой цагдаа нарыг иртэл байсан ба 2 машиныг хөдөлгөөгүй. Зам уруу, мөстсөн гулгаа ихээр үүссэн байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 21-22-р хуудас/,

Гэрч М.Мөнх-Очирын “...2015 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 16 цаг 20 минутын үед Баянтөр ах “Бүти” ХХК-ийн эзэмшлийн 41-58 УНВ улсын дугаартай “Киа Памакс” маркийн машиныг жолоодоод дээр нь барилгын хог ачаад Буянт-Ухаа 2 хорооллоос хамт гарсан. Морингийн давааны хогийн цэг рүү очоод ачиж явсан хогоо буулгаад буцсан. Тэр үед цаг харахад 17 цаг болж байсан шиг санагдаж байна би жолоочийн хажуу талд суучихсан, харин Баянтөр ах машинаа жолоодоод хогийн цэгээс гараад барагцаагаар 500 орчим метрийн зайд ертөнцийн зүгээр баруунаасаа зүүн зүгт явах төв шороон замаар явж байсан. Баянтөр ах бид 2-ын явж байсан зам уруу байсан. Тэр шороон зам нь их мөстөж, халтиргаа гулгаа их байсан ба Баянтөр ах доошоогоо 20 км/цагийн хурдтай өөрийнхөө эгнээгээр явж байсан. Тэгээд доошоо уруудаад осол болсон газрын 7-8 метрийн зайд цаана нь жалга хонхорхой байдаг ба тэрүүгээр машин явдаг зам нь орж ирдэг ба гэнэт л нэг цэнхэр өнгийн Х.Портер машин дотроос маш их хүчтэй давхиад гарч ирээд 2 машин хоорондоо жолооч талын хэсгээрээ мөргөлдсөн. Би тухайн үед биедээ доргилт авч ухаан алдаад нэг сэрсэн чинь Баянтөр ах намайг “зүгээр үү” гэхээр нь би “зүгээр зүгээр” гэж хэлсэн чинь буугаад нөгөө машин дээр очсон. Баянтөр ах 102, 103-т дуудлага өгөөд байх шиг байсан. Би машинаас байж байгаад буугаад очсон чинь нөгөө машинд жолооч нь гэх эрэгтэй хэлгүй хүн ганцаараа амнаас нь архи үнэртэж байсан. Тэр хүний хөл нь машины жолооны урд суудлын хооронд хавчуулагдсан байсан. Би биедээ гэмтэл авсан зүйл байхгүй, харин нөгөө машинд байсан нэг эрэгтэй өөрөө гэмтсэн. Баянтөр тэр үед архи уугаагүй эрүүл байсан юм. Харин нөгөө машины жолооч архи уусан байсан. Замын цагдаа нарт А цэгийг би зааж өгсөн. Тухайн үед цас ороогүй байсан. Харин гадаа хүйтэн, зам халтиргаа гулгаа маш их, замын хөдөлгөөний нягтаршил гэх зүйл байхгүй байсан. Манай машин урсгал сөрсөн зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 30-31-р хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжээчийн №797 дугаартай дүгнэлтэнд:

Д.Бат-Оргилын биед баруун шилбэний шаант ясны дээд хэсгийн ил хугарал, зүүн түнхний үений далд хугарал, мултрал баруун 8, 9-р хавирганы хугарал бүхий гэмтэл тогтоодлоо. Дээрх гэмтэл хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.20, 3.6.1-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна. /хх-ийн 1-р хавтас 33-р хуудас/,

“Ашид билгүүн” ХХК-ийн эвдрэл хохирлын үнэлгээний 1182 дугаартай тайлан: “Киа Памакс” маркийн 41-58 УНВ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 1.200.000 төгрөгийн шууд, 1.463.000 төгрөгийн нийт хохирол учирсан байна. /хх-ийн 1-р хавтас 69-70-р хуудас/,

Техникийн шинжээч нарын 712 дугаартай дүгнэлтэнд:

1. 67-23 УНЭ улсын дугаартай “Kia Bongo” маркийн автомашины жолооч Д.Бат-Оргил нь осол болох үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн болох нь тогтоогдсон бөгөөд энэ нь осолд нөлөөлсөн эсэхэд хариулт өгөх боломжгүй.

2. 67-23 УНЭ улсын дугаартай  “Kia Bongo” маркийн автомашинд 2016.09.12-ны өдрийн автотехникийн шинжээчийн дүгнэлтээр хойд дугуйн тоормосны наклада, барбан тос мэт зүйлээр бохирлогдсон тоормосны механизмын ажиллагаа хэвийн бус гэж байгаа нь зам тээврийн осолд нөлөөлсөн байх үндэслэлтэй. /ШШҮХ-ийн 2016.09.12-ны 5182 тоот дүгнэлтэнд тусгагдсан/

3. 41-58 УНВ улсын дугаартай “Kia Pamax” маркийн автомашины жолооч М.Баянтөр мэдүүлэхдээ тухайн осол болох үед би өөрийн эгнээгээр зорчиж байсан. Ингээд хоёр машин мөргөлдөж, улмаар мөргөлдөх инерцээрээ автомашины толгойн хэсэг эсрэг талын урсгал руу шидэгдэж орсон гэх. Мөргөлтийн улмаас 41-58 УНВ улсын дугаартай “Kia Pamax” маркийн автомашин эсрэг урсгал руу орсон байх боломжгүй. /хэргийн газрын үзлэгийн схем болон фото зураг дээр тээврийн хэрэгсэл мөргөлтийн улмаас гулгасан гэсэн нотлох баримт авагдаагүй байна/

4. 67-23 УНЭ улсын дугаартай “Kia Bongo” маркийн автомашины жолооч Д.Бат-Оргил нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 2.3-т Жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: а/ Хөдөлгөөнд оролцохын өмнө буюу замд явахдаа энэ дүрмийн 2 дугаар хавсралтанд заасан зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах, Тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем, жолооны механизм ажиллахгүй болсон, чиргүүлийн холбоос эвдэрсэн, харанхуй буюу үзэгдэлт хангалтгүй үед зөв талын хол, ойрын болон ар талын оврын гэрлүүд асахгүй болсон, цас, бороо орж байгаа үед жолоочийн талын шил арчуур ажиллахгүй бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно. Хөдөлгөөнд оролцож явах үед тээврийн хэрэгсэлд дээр дурдсанаас бусад гэмтэл /энэ дүрмийн 2 дугаар хавсралтанд заасан/ тохиолдвол түүнийг засах, хэрэв бололцоогүй бол аюулгүй байдлыг хангаж аль ойр байгаа зогсоол /граш/ буюу засварын газарт очно, 2.7. Жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно: а/ “согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, б/ “тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох жолоодох эрхийн үнэмлэхгүй /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/ буюу түүнчлэн согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан хүнд жолоогоо шилжүүлэх” гэснийг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна.

5. 41-58 УНВ улсын дугаартай “Kia Pamax” маркийн автомашины жолооч М.Баянтөр нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 9. Тээврийн хэрэгслийн хурд, 9.1. “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдлийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна” гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй байна. /хх-ийн 2-р хавтас 80-82-р хуудас/,

Шинжээч Д.Батзориг мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “Бүти” ХХК-ийн эзэмшлийн 41-58 УНВ улсын дугаартай “Kia Pamax” маркийн автомашины жолооч М.Баянтөр эсрэг урсгалд орж 67-23 УНЭ улсын дугаартай “Киа Бонго” маркийн автомашинтай нь тухайн замын нөхцөл байдлыг тааруулж тээврийн хэрэгслийн хурдыг тохируулж явах ёстой байсан. Замын нөхцөл байдалдаа тохируулж хурдаа сонгож яваагүй яваагүйгээс болж гулгаж мөргөлдөж зам тээврийн осол гаргасан гэж үзсэн. Харин 67-23 УНЭ улсын дугаартай “Киа Бонго” маркийн автомашиныг жолоодон явсан Д.Бат-Оргил нь жолоодон эрхийн үнэмлэхгүй, согтууруулах ундаа хэрэглэсэн, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Автотехникийн лабораторын шинжээчийн дүгнэлтээр уг автомашины хойд дугуйны тоормосны наклада, барбан тос мэт зүйлээр бохирлогдсон нь стандарт шаардлага хангахгүй, уг гэмтэл нь зам тээврийн осолд нөлөөлнө гэж үзсэн байсан тул Замын хөдөлгөөний дүрмийн 2.3а зөрчсөн гэж үзсэн. 41-58 УНВ улсын дугаартай “Киа Памакс” маркийн автомашины жолооч М.Баянтөр нь Замын хөдөлгөөний дүрмийн 9.1 дэх заалтыг зөрчсөний улмаас гулгаж эсрэг урсгалд орсон нь осол хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, схем зурагнаас харагдаж байгаа учир түүнийг эсрэг урсгал сөрсөн гэж үзэх үндэслэлгүй юм. Ш.Ариун-Эрдэнийн гаргасан дүгнэлтийн хувьд би хариулт өгөх боломжгүй. М.Баянтөр нь Замын хөдөлгөөний дүрмийн 9.1-т заасан тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан үзэж явах ёстой байсан. М.Баянтөр нь замын нөхцөл байдлаас шалтгаалаад түүнээс ч бага хурдтай явах боломжтой байсан. Ер нь жолооч гэдэг бол тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хөдөлгөөнд оролцохоосоо өмнө шалгасан байх ёстой. Монгол улсын Замын хөдөлгөөний дүрэмд жолооч гэж тээврийн хэрэгслийг жолоодож чваа хүн. Жолоодлогын дадлага хийлгэж яваа багш, замаар ердийн хөсөг унаж, хөтөлж яваа хүнийг жолоочид хамруулан ойлгоно гэж дүрэмд заасан байдаг...гэх мэдүүлэг /хх-ийн 2-р хавтас 86-87-р хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-т заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинж нь ...бусдын бие махбодид хүнд гэмтэл, эсхүл их хэмжээний хохирол учирсан байхыг шаарддаг бөгөөд гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгддэг.

 

Шүүгдэгч М.Баянтөрийн хувьд Замын хөдөлгөөний дүрмийн 9.1-т “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна” гэсэн заалтыг зөрчсөний улмаас “Киа Бонго” маркийн 67-23 УНЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж хохирогч Д.Бат-Оргилын бие махбодид хүнд зэргийн гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-т заасан гэмт хэргийн бүрэлдэхүүнийг хангасан, Тээврийн прокурорын газраас М.Баянтөрд холбогдуулан Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.2-т зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь түүний гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан байна.

 

Иймд шүүгдэгч М.Баянтөрийг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчсөнөөс бусдын бие махбодид хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэлтэй.

 

         Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгт “...М.Баянтөрийг Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.1-т заасныг зөрчсөн гэсэн нь үндэслэлгүй. М.Баянтөр нь цагт 20 км хурдтай явж байсан тул тогтоосон хязгаараас хэтрүүлээгүй” гэж онолын тайлбар гаргаж мэтгэлцэв.

         Гэмт хэрэг 2015 оны 12 дугаар сарын 28-ны орой 17 цаг 10 минутын орчимд буюу үзэгдэх орчин хязгаарлагдсан, мөстсөн гулгаа бүхий, уруу замд М.Баянтөр нь 2570 кг даац бүхий “Kia Pamax” маркийн ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг жолоодож явахад гарсан болох нь хэрэгт авагдсан тээврийн хэрэгслийн техникийн гэрчилгээ, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, фото зураг зэрэг хэрэгт цугларсан баримтаар нотлогдож байна.

          Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.1-т “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна” гэж заасныг жолооч тээврийн хэрэгслийнхээ даац, ачаатай эсэх, замын нөхцөл байдал /мөстсөн гулгаатай, нойтон шавартай гэх мэт/, үзэгдэх орчин гэрэлтүүлэгтэй эсэх зэргийг харгалзан нөхцөл байдлыг үнэлж хурдаа тохируулж, шаардлагатай тохиолдолд тээврийн хэрэгслээ зогсоох арга хэмжээ авахыг ойлгоно.

Иймд шүүгдэгч М.Баянтөрийг Замын хөдөлгөөний дүрмийн 9.1-т заасныг зөрчсөн талаарх Техникийн шинжээчийн 712 дугаартай дүгнэлт үндэслэлтэй тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн саналыг хүлээн авах боломжгүй гэж үзлээ.

 

 Хохирогч Д.Бат-Оргил нь бүрэн бус тээврийн хэрэгслийг, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, жолоодох эрхийн үнэмлэхгүйгээр жолоодсон нь Замын хөдөлгөөний дүрмийн 2.3, 2.7-т заасныг тус тус зөрчсөн талаар Техникийн шинжээчийн 712 дугаартай дүгнэлтэнд тусгагдсан байх тул зам тээврийн осол хэрэг гарахад хохирогчийн буруутай үйлдэл нөлөөлсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

           Шүүгдэгч М.Баянтөр нь хохирогч Д.Бат-Оргилд эмчилгээний зардалд 2.000.000 төгрөг төлсөн /хх-ийн 2-р хавтас 21-р хуудас/ ба хохирогч Д.Бат-Оргил, иргэний нэхэмжлэгч Т.Амармэнд, “Бүти” ХХК нар нь нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгч М.Баянтөрийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

            Шүүгдэгч М.Баянтөр нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн,  гэмт хэрэг гарахад хохирогчийн буруутай үйлдэл нөлөөлсөн зэрэг хуульд заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдлыг шүүгдэгчид ял оногдуулахдаа харгалзан үзлээ.

 

Шүүгдэгч М.Баянтөр нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдав.

 

            Эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн М.Баянтөрийн В, С ангилалын 393744 дугаартай жолоочийн үнэмлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлж, №00687115 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг “Бүти” ХХК-нд олгохоор шийдвэрлэв.

 

            Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 295, 296, 297, 298, 299 дүгээр зүйлийн 299.1, 301 дүгээр зүйлийн 301.1-т заасныг удирдлага болгон     

                                                                                               

ТОГТООХ НЬ:

1. Дүнгээ овогт Мөнхжаргалын Баянтөрийг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын бие махбодид хүнд гэмтэл, бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-т зааснаар М.Баянтөрийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасч, 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

             3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч М.Баянтөрд оногдуулсан 1 /нэг/ жил хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т зааснаар М.Баянтөрт оногдуулсан 1 /нэг/ жил хорих ялыг тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзаж, засрал хүмүүжилд нь хяналт тавихыг Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн 2 дугаар хэлтэст даалгасугай.

5. Шүүгдэгч М.Баянтөр нь цагдан хоригдсон хоноггүй, уг хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдсугай.

 

6. Шүүгдэгч М.Баянтөр нь хохирогч Д.Бат-Оргилд 2.000.000 төгрөг төлсөн ба шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

 

          7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7-д зааснаар энэ хэрэгт хураагдаж ирсэн №00687115 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц “Бүти” ХХК-нд олгож, М.Баянтөрийн №393744 дугаартай ВС ангилалын жолоодох эрхийн үнэмлэхийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлсүгэй.

 

8. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогчнар тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд уг тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Баянтөрт авсан батлан даалтанд байлгах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

 

                  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Х.ОДБАЯР