Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 183/ШШ2020/00201

 

2020 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 183/ШШ2020/00201

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбаяр даргалж, шүүгч Д.Мөнхцэцэг, шүүгч Ц.Оюунбилэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүргийн 00 дүгээр хороо, Дунд нарангийн 00 дүгээр гудамжны 00 тоотод оршин суух Н овогт Д.Б /РД:00000000/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хан-Уул дүүргийн 00 дугаар хороо, Дэнжийн 00 дугаар гудамжны 00 тоотод оршин суух Б овогт А.Ш /РД:0000000/-т холбогдох,

                 гэм хорын хохирол 3.398.000 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Оюундарь нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж шүүх хуралдаанд гаргасан шаардлагадаа: Миний бие 2019 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг, Баянхошууны Хөтөлийн замд өөрийн Тоёота приус маркийн, 00-00 УНЛ улсын дугаартай автомашиныг жолоодон явж байхад А.Ш нь эсрэг урсгалаас орж ирээд миний машиныг мөргөж зам тээврийн осол гаргасан. Замын цагдаагийн газраас ирж үзлэг хийгээд А.Ш-ын гэм буруутай болохыг тогтоосон. Ослын улмаас миний автомашинд 3.398.000 төгрөгийн хохирол учирсан. А.Ш нь даатгалгүй машин барьж явсан учир хохирлыг минь гаргаж өгөөгүй. Автомашиндаа үнэлгээ хийлгэхэд В ХХК-иас 3.398.000 төгрөгийн хохирол учирсан байна гэж үнэлгээ хийсэн. Иймд миний эд хөрөнгө болох автомашиныг минь хохиролгүй болгож 3.398.000 төгрөгийг хариуцагч А.Шаас гаргуулж өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийг сонсож, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Тус шүүх хуралдааны товыг хариуцагч А.Ш-т мэдэгдсэн боловч тэрээр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тул нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч Д.Б нь хариуцагч А.Ш-аас эд хөрөнгөд учирсан гэм хорын хохиролд 3.398.000 төгрөг гаргуулахаар шаардаж байх ба уг нэхэмжлэлийн шаардлагаас 3.376.600 төгрөгийн шаардлагыг хангаж, үлдэх 21.400 төгрөгийн шаардлагыг .

        Хариуцагч А.Ш нь 2019 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 00 дугаар хороо, Баянхошууны хөтөлийн автобусны буудлын баруун замд Г.Д-ийн эзэмшлийн Тоёота приус маркийн 00-00 БУА улсын дугаартай автомашиныг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-д замын хөдөлгөөнд оролцогч нь аюул хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино, 10.9-д уулзвараас бусад газарт жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө гэж заасан заалтуудыг зөрчсөнөөс нэхэмжлэгч Д.Б-ийн жолоодож явсан Тоёота приус маркийн 00-00 УНЛ улсын дугаартай автомашиныг мөргөж зам тээврийн осол гаргасан байх ба уг осолд хариуцагч А.Ш гэм буруутай болох нь нэхэмжлэгчийн тайлбар, зам тээврийн осол, хэрэг үзлэгээр тогтоосон байдал, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, эрх бүхий албан тушаалтны магадлагаа, шийтгэлийн хуудас зэргээр тогтоогдож байна.

        Иймд нэхэмжлэгч Д.Б нь зам тээврийн улмаас учирсан хохирлоо Тоёота приус маркийн 00-00 БУА улсын дугаартай автомашиныг эзэмшиж, жолоодож явсан этгээд болох А.Шаас шаардах эрхтэй.

Зам тээврийн ослын улмаас нэхэмжлэгч Д.Б-ийн жолоодож явсан Тоёота приус маркийн 00-00 УНЛ улсын дугаартай автомашинд учирсан хохирлыг В ХХК-иар хийлгэхэд автомашинд 3.280.600 төгрөгийн хохирол учирсан болох нь автомашин техникийн үнэлгээний тайлангаар нотлогдож байна.

Мөн нэхэмжлэгч Д.Б-ээс автомашины эвдрэл, хохирлын үнэлгээ хийлгэхэд 96.000 төгрөг төлсөн болох нь бэлэн мөнгөний орлогын баримтаар нотлогдож байна.

            Иймд нэхэмжлэгч Д.Б өөрийн өмчлөлийн Тоёота приус маркийн 00-00 УНЛ улсын дугаартай автомашинд учирсан хохирол 3.280.600 төгрөг, үнэлгээ хийлгэсэн төлбөр 96.000 төгрөг, нийт 3.376.600 төгрөгийг гэм хор учруулсан этгээдээс Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэх эрхтэй байх тул хариуцагч А.Ш-аас 3.376.600 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Б-д олгох үндэслэлтэй байна.

Нөгөөтэйгүүр хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т заасан нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл бүхий тайлбар, нотлох баримтаа ирүүлээгүй, шүүхэд ирж тайлбар өгөөгүй тул мөн хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцох үндэстэй.

            Харин нэхэмжлэгч Д.Б нь нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 21.400 төгрөгийг ямар үндэслэлээр нэхэмжилж байгаа, чухам юунд зарцуулсан болохоо тодорхойлоогүй, түүнтэй холбоотой баримт байхгүй тул үлдэх 21.400 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгов.

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаас 3.376.600 төгрөгийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн ба нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 69.320 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэл хангагдаж байгаа хэмжээнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 68.975 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

х ш х ш т х 115 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд

:

 

1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч А.Ш-аас 3.376.600 /гурван сая гурван зуун далан зургаан мянга зургаан зуу/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Б-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 21.400 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56.2, 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 69.320 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.Ш-аас улсын тэмдэгтийн хураамжид 68.975 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Б-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

 

4. х ш х ш т 120 120.2 , , 뺺 㺺 14 Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХБАЯР

 

                                     ШҮҮГЧИД Д.МӨНХЦЭЦЭГ

 

                                                                                     Ц.ОЮУНБИЛЭГ