Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 183/ШШ2020/00292

 

2020 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 183/ШШ2020/00292

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбаяр даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

            Нэхэмжлэгч: Баянзүрх дүүргийн ......... тоотод оршин суух Б овогт Б.А /РД:00000000/-гийн нэхэмжлэлтэй,

            Хариуцагч: Хан-Уул дүүргийн ............. тоотод оршин суух Б овогт Л.О /РД:0000000 /-т холбогдох,

эцэг тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.А, хариуцагч Л.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Марал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.А шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж шүүх хуралдаанд гаргасан шаардлагадаа: Миний бие Л.Отай 2014 онд танилцан нөхөрлөн үерхэж гэр бүл болохоор хамтдаа өөрийн болон хадмындаа 2015 он хүртэл амьдарсан. Энэ хугацаанд бид хоёр гэрлэлтээ батлуулаагүй байсан. Анх бол бид хоёрын амьдрал, харилцаа болж бүтэхээрээ сайхан байсан. Харин Л.О нь надтай сууна гэсэн мөртлөө намайг хуурч гэр бүлээс гадуур амьдрал зохиож одоо Урнаа гэдэг эмэгтэйтэй гэр бүл болж хамтран амьдарч байгаа. Л.Оын эхнэр нь ч юм уу, найз охин нь ч юм уу намайг жирэмсэн байхад байнга л залгаж Л.Оаас салаад өг, би Л.Отай хамтдаа байна, цаашид бид хоёр гэрлэнэ гэж хэлсэн. Ийм байдлаас болж бид хоёрын хамтын амьдрал цаашид үргэлжлээгүй юм. Ер нь бол У-гаас болж маргаан байнга л болж байсан ба намайг жирэмсэн байхад үсдэж зодож, гэрээсээ хөөж тууж байсан. Энэ бүгдийг би тэсээд цагдаа энэ тэрд гомдол гаргалгүй, хүүхдээ тээж төрүүлсэн. Миний бие Л.Отай хамтран амьдарч байх хугацаанд бид хоёрын дундаас 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр хүү А.М төрсөн. Төрөөд холбоо барих гэтэл чадаагүй. Нэг сарын дараа холбоо бариад хүүхэд өвдсөн гээд чөлөө авчихсан, өргөдөл бичиээд өг гэхээр нь бичиж өгсөн. 3 сарын дараа цагаан сараар ирэхээр нь уучилж хамт амьдарсан. Гэвч дахиад нөгөө хүүхэнтэйгээ амьдраад эхэлсэн тул салж, одоог хүртэл тусдаа амьдарч байна. Хүү маань ой 7 сар хүртлээ эмнэлгээр их явж эмчлүүлсэн бөгөөд одоо 4 нас хүрсэн боловч хэл яриа муутай. Энэ нь түүний жирэмсэн байхад болон төрсний дараа гаргаж байсан зан байдал, харилцаанаас болсон гэж үзэж байна. Би хүүхдээ улсын цэцэрлэгт өгч хүмүүжүүлэх гэсэн боловч хамрагдаж чадаагүй тул хувийн цэцэрлэгт өгч хүмүүжүүлмээр байна. Иймд Л.Оыг хүү А.М-н эцэг болохыг тогтоож, хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэв.

 

            Хариуцагч Л.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нэхэмжлэгч Б.Агийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Би хүүхэдтэйгээ уулзах гээд очиход гэртээ оруулдаггүй байсан. Эцэг тогтоох шинжилгээ өгөх шаардлага байхгүй. А.М нь миний хүүхэд мөн болохыг хүлээн зөвшөөрч байгаа тул хуульд зааснаар тэтгэлэг тогтоож өгнө үү. Өөрөө нэг хүнтэй уулзаад яваад байсан учир би өөр хүнтэй холбогдсон. Нэг залуутай тэврэлдээд явж байгаа зургийг манай ах надад явуулсан бөгөөд өөрт нь хэлэхээр чамд хамаагүй гэдэг байсан. Одоо би өөр хүнтэй суугаад хүүхэдтэй болсон манай хүн ч адилхан хүнтэй суугаад хүүхэд гаргасан тул эвлэрэх боломжгүй байхгүй. Харин хүүхэдтэйгээ уулзаж байхыг хүсч байна. Б.А ерөөсөө уулзуулдаггүй юм гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбарыг сонсож, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

2014 хамтран амьдрах болсон байх ба 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр хүү А.М төрсөн зохигчдын .

Гэвч хариуцагч Л.О нь гэр бүлээс гадуурх харилцаа тогтоосны улмаас тэдний хооронд тааламжгүй байдал үүсэж, 2016 оноос хойш тусдаа амьдарч, түүнээс хойш хүү А.Мг эх Б.А асран хүмүүжүүлж ирсэн бөгөөд цаашид хамтран амьдрах боломжгүй гэсэн үндэслэлээр эцэг Л.Оаас нь хүүхдийн тэтгэлэг тогтоолгохоор шаарджээ.

Хариуцагч Л.О нь 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр төрсөн хүү А.Мн эцэг мөн болохыг хүлээн зөвшөөрч байх тул хүү А.Мн эцгээр Л.Оыг тогтоож, 38 38.1- тул Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар Улаанбаатар хотод тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр хүүхдийн тэтгэлгийг тогтоож, хариуцагч Л.Оаас гаргуулах нь зүйтэй.

            Иймд нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140.400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 63 63.1.5 наар тогтмол хугацаанд төлөгдөх тэтгэлэгийн нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээс улсын тэмдэгтийн хураамжийг тооцож, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 106.068 төгрөг, улсын орлогоос улсын тэмдэгтийн хураамжид илүү төлөн 34.332 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

           

1. Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт заасныг баримтлан 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр төрсөн хүү А.Мн эцэг нь хариуцагч Л.О болохыг тогтоосугай.

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан хүү А.Мг 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас, суралцаж байгаа бол 18 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Л.О нь тэжээн тэтгэсүгэй.

 

3. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.6-д зааснаар хүү А.Мг эцэг Л.Отай тогтмол уулзуулж байхыг нэхэмжлэгч Б.Ад даалгасугай.

 

4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 56 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140.400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л.Оаас улсын тэмдэгтийн хураамжид 106.068 төгрөг, улсын орлогоос 34.332 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч Б.Ад олгосугай.       

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХБАЯР