Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 183/ШШ2020/00310

 

2020 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 183/ШШ2020/00310

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбаяр даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн ........ тоот хаягт оршин суух Б овогт Л.Д /РД:ЗЮ82021915/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хан-Уул дүүргийн ...... Иргэдэд үйлчлэх төв байранд байрлах ХДЗДТГт холбогдох,

ажилгүй байсан хугацааны олговор 19.110.675 төгрөг гаргуулж, мөн хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг хүссэн иргэний хэргийг 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Л.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Марал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Л.Д шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж шүүх хуралдаанд гаргасан шаардлагадаа: Л.Д миний бие ХДЗДТГын Эдийн засаг, төлөвлөлтийн хэлтсийн даргаар 2013 оноос ажиллаж байгаад 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн Б/13 тоот тушаалаар мөн өдрөөс эхлэн ажлаас үндэслэлгүйгээр халагдсан. Улмаар шүүхэд хандсанаар 2017 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр ажилд эгүүлэн томилох шийдвэр гарч, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны үр дүнд 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр томилогдсон боловч 14 хоногийн дараагаар Тамгын газрын даргын Б/292 тоот тушаалаар дахин ажлаас үндэслэлгүйгээр чөлөөлснийг эсэргүүцэн шүүхэд нэхэмжлэл гарган Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 128/ШШ2018/0433 дугаар шийдвэр гарч намайг Эдийн засаг, төлөвлөлтийн хэлтсийн даргын албан тушаалд томилохыг хариуцагчид даалгасан болно. Энэ өдрөөс эхлэн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 128/ШШ2018/0433 дугаар шийдвэр хүчин төгөлдөр хэрэгжих эрх зүйн үндэс бүрдсэн боловч хариуцагч талаас шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэхээс зайлсхийсээр байгаа бөгөөд шүүхийн шийдвэр албадан гүйцэтгэх ажиллагааг ч үл хэрэгжүүлсээр өдий хүрлээ. Иймд би 2018 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх 18 сарын хугацаанд миний хууль ёсны эрх ашиг хохирсон гэж үзэж, Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэг, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журмыг тус тус үндэслэн дээрх хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх нөхөн олговрыг хариуцагчаас нэхэмжилж байна. Үүнд: ажиллаж байсан сүүлийн 3 сар болох 2017 оны 1 сар, 2016 оны 11, 12 2 дугаар саруудын цалин хөлснөөс хоол, унааны мөнгийг хасахад 1 сарын дундаж цалин 1.080.809 төгрөг байгааг 1 сарын дундаж ажлын өдөр 22-т хуваахад 1 өдрийн дундаж цалин 49.127.7 төгрөг байна. Үүнийг ажилгүй байсан 2018 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх 389 өдрөөр тооцоход 19.100.675 төгрөг байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр гарсан 2018 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 31-нтй өдөр хүртлэх ажилгүй байсан хугацааны цалин хөлс болох 19.100.675 төгрөгийг хариуцагч ХДЗДТГаас гаргуулж, мөн хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж өгнө үү гэв.

 

            Хариуцагч ХДЗДТГын дарга Б.Энхболд шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч Л.Дын 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдөр гаргасан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 128/ШШ2018/0433 дугаар бүхий шийдвэр гарснаас хойш ажилд эгүүлэн томилох шийдвэрийг хариуцагч тал хэрэгжүүлээгүй тул 2018 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх 18 сарын хугацааны нөхөн олговорт 19.110.675 төгрөгийн цалин хөлсийг хариуцагч талаас гаргуулах, мөн хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийг шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байх тул доорхи хариу тайлбарыг гаргаж байна. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 128/ШШ2018/0433 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 2-т: Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн ажилгүй байсан 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс эхлэн шүүхийн шийдвэр гарах 2018 оны 07 дугаар сарын 05-ны өдрийг хүртэлх хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговроос хуульд заасан татвар, шимтгэлийг суутган тооцож, үлдэх 4.981.933 төгрөгийг Л.Дад олгох, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч ХДЗДТГт даалгасан. Ийнхүү шүүхийн шийдвэрт тусгагдаагүй цалин хөлсийг олгох болон нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилтийг хийх боломжгүй тул Л.Дын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн тайлбарыг сонсож, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Тус шүүх хуралдааны товыг хариуцагчийн төлөөлөгч Ч.Б-д мэдэгдсэн боловч тэрээр өөрийн эзгүйд шүүх хуралдааныг хийлгэх талаар хүсэлт гаргасан, түүний хүсэлтийг нэхэмжлэгч дэмжиж байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн төлөөлөгчийн эзгүйд хэргийг шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч Л.Д нь хариуцагч ХДЗДТГт холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор 19.110.675 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг шаардаж байх ба шүүх уг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах нь зүйтэй гэж үзэв.

        Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 128/ШШ2018/0433 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 221/МА2018/0499 дүгээр магадлалаар Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын Эдийн засаг, төлөвлөлтийн хэлтсийн даргаар ажиллаж байсан Л.Дыг Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн Б/292 дугаар тушаалаар ажлаас халсан нь хууль зөрчсөн гэж үзээд түүнийг урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож, ажил байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 4.981.933 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн байна.

Хариуцагч байгууллага нь дээрх шүүхийн шийдвэрийн дагуу нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалинг нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааны үндсэн дээр олгосон боловч нэхэмжлэгчийг өдий хүртэл урьд эрхэлж байсан ажилд нь эргүүлэн томилоогүй болох нь зохигчдын тайлбараар нотлогдож байх тул ажилтан Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг ажил олгогчоос шаардах эрхтэй байна.         Нэхэмжлэгч нь дундаж цалин хөлсийг буруу тооцсон байх тул шүүх зөвтгөж тооцсон ба Монгол Улсын Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 55 дугаар тушаалаар батлагдсан Хөдөлмөрийн дундаж цалин хөлс тодорхойлох журмын 7а-д зааснаар нэхэмжлэгч Л.Дын 2016 оны 11, 12 сар, 2017 оны 1 дүгээр сард авсан цалин 3.660.427 төгрөгөөс дээрх журмын 4-т заасны дагуу хоол, унааны мөнгө 418.000 төгрөгийг хасахад 1 сарын дундаж цалин хөлс 1.080.809 төгрөг болсныг 1 сарын ажлын дундаж хоног 21.5-т хувааж нэг өдрийн дундаж цалинг 50.270 төгрөгөөр тогтоов.

Дээрх нэг өдрийн дундаж цалин болох 50.270 төгрөгийг ажилгүй байсан 2018 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх ажлын 381 хоногоор тооцоход 19.152.870 төгрөгийг нэхэмжлэгчид үндэслэлтэй байгаа боловч нэхэмжлэгчийн 19.110.675 төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шийдвэрлэж, ажилгүй байсан хугацааны олговорт 19.110.675 төгрөгийг гаргуулж олгохоор шийдвэрлэв.

г нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг .

        Хариуцагч байгууллагаас шүүхийн шийдвэрт тусгагдаагүй цалин хөлсийг олгох болон нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилтийг хийх боломжгүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байгаа боловч ХДЗДТГ нь нэхэмжлэгч Л.Дыг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 128/ШШ2018/0433 дугаар шийдвэрээр урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговорт 4.981.933 төгрөг тооцон олгож шийдвэрлэснээс хойш ажилд нь эргүүлэн аваагүй байгаа тул ажилгүй байсан хугацааны урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг шаардсан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй байна.

Д нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 253.503 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, н 253.503 төгрөгийг аас ж нэхэмжлэгчид олгох хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай х 69 дүгээр зүйлийн 69.1, 128 128.1.5 а Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газраас 19.110.675 /арван есөн сая нэг зуун арван мянга зургаан зуун далан тав/ Л.Дад олгосугай.

 

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар н Л.Дын ж, дэвтэрт зохих бичилт хийхийг ХДЗДТГт .

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, х ш х ш 56 56.1, 60 60.1 нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 253.503 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газраас улсын тэмдэгийн хураамжид 253.503 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Л.Дад оруулсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

 

5. х ш х ш т 120 120.2 , , 뺺 㺺 14 Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны болохыг дурдсугай

 

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХБАЯР