| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жамъяанчойжилын Сэмжид |
| Хэргийн индекс | 183/2020/0432/И |
| Дугаар | 183/ШШ2020/01211 |
| Огноо | 2020-05-06 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 05 сарын 06 өдөр
Дугаар 183/ШШ2020/01211
2020 оны 05 сарын 06 өдөр Дугаар 183/ШШ2020/01211 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Сэмжид даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Ч д н д х нэхэмжлэлтэй
/Чингэлтэй дүүрэг, 6 дугаар хороо, Г.Бумцэндийн гудамж 46-д байрлах, хувийн хэргийн дугаар 9070002015, регистрийн дугаар 9080821/
Хариуцагч: “Э с ж и” ХХК-д холбогдох,
Нийгмийн даатгалын шимтгэлийн өр 4.609.110 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Г, Г.Э, нарийн бичгийн дарга Ш.Баттөмөр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Н.А шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Тус хэлтэстэй харилцагч “Э с ж и” ХХК нь 2016 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар ажиллагсадынхаа нийгмийн даатгалын шимтгэл 3.072.740 төгрөгийг төлөлгүй нийгмийн даатгалын шимтгэлийн өр үүсгээд байна. Уг шимтгэлийн өр 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс хуримтлагдсан. Энэхүү зөрчлийн улмаас тус компанийн даатгуулагчдын хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж, ажилгүйдлийн тэтгэмж, жирэмсний болон амаржсаны тэтгэмж авах түүнчлэн өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх үүсэхгүйд хүрч даатгуулагчдын эрх ашиг зөрчигдөж байна.
Дээрх нийгмийн даатгалын шимтгэлийн өрийг төлүүлэхээр “Э с ж и” ХХК-д Ч д н д х Улсын байцаагчийн 2016 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 257 дугаар албан шаардлагыг хүргүүлж, тус хэлтэст бүртгэлтэй Голомт банкны 11050348 тоот дансны зарлагын гүйлгээг зогсоосон боловч одоог хүртэл төлөхгүй, Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1, 17 дугаар зүйл 17.1.1, 17.1.4-т заасныг зөрчиж байна.
Иймд нийгмийн даатгалын шимтгэлийн өр болох 3.072.740 төгрөг, Нийгмийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйл 20.1.2-т заасан алданги 1.536.370 төгрөг, нийт 4.609.110 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн төлөөлөгч Л.Батсайхан шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие “Э с ж и” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар 2017 оны 6 дугаар сарын 28-ны өдрөөс ажиллаж эхлээд 2018 оны 11 дүгээр сард ажлаа хүлээлгэн өгсөн. Гэтэл компанийн бичиг баримтад өөрчлөлт оруулаагүй байна. Иймд би уг компанийг шүүхэд төлөөлөх эрхгүй гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Ч д н д х нэхэмжлэлтэй, “Э с ж и” ХХК-д холбогдох, нийгмийн даатгалын шимтгэлийн өр 4.609.110 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
“Э с ж и” ХХК-д нь Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д “Ажил олгогч нь даатгуулагчийн төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг түүнд хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлого олгох бүртээ энэ хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хувь хэмжээгээр тооцон суутгаж, тухайн сард нь багтаан нийгмийн даатгалын сангийн дансанд шилжүүлэх”, 17 дугаар зүйлийн 17.1.1-д “ажил олгогч нь хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлого болон түүнд оногдох шимтгэлийг үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх үүрэгтэй” гэж зааснаар 2016 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар нийгмийн даатгалын шимтгэлд 3.072.740 төгрөг төлөөгүй болох нь хавтаст хэрэгт авагдсан Улсын нийгмийн даатгалын ерөнхий газрын Заавал даатгах даатгуулагчдын нийгмийн даатгалын шимтгэлийн авлагын дэлгэрэнгүй бүртгэл, “Э с ж и” ХХК-ийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайлан, “Э с ж и” ХХК-д ажиллаж буй даатгуулагчдын нийгмийн даатгалын шимтгэл ногдуулалт, Ч д н д х Улсын байцаагчийн албан шаардлага, “Э с ж и” ХХК-ийн дансны зарлагын гүйлгээг зогсоож, төлөгдөөгүй шимтгэл, алдангийг гаргуулах тухай мэдэгдэл зэрэг баримтаар нотлогдож байх тул хариуцагч “Э с ж и” ХХК-иас нийгмийн даатгалын шимтгэлд төлөгдөөгүй 3.072.740 төгрөгийг гаргуулах нь зүйтэй байна.
Мөн Нийгмийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.3-т “дутуу төлөгдсөн буюу хугацаандаа төлөгдөөгүй шимтгэлийг нөхөн төлүүлж, шимтгэлийн дүнгээс хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0.3 хувийн алданги ногдуулна. Энэхүү алдангийн хэмжээ нь төлбөл зохих шимтгэлийн 50 хувиас хэтрэхгүй байна” гэж заасны дагуу хариуцагч “Э с ж и” ХХК-иас алдангид 1.536.370 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгов.
Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч “Э с ж и” ХХК-иас нийгмийн даатгалын шимтгэлд төлөгдөөгүй 3.072.740 төгрөг, алданги 1.536.370 төгрөг, нийт 4.609.110 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст олгох нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Хариуцагчийн төлөөлөгч Л.Батсайханы шүүхэд ирүүлсэн “...би компанийг төлөөлөх эрхгүй, 2018 оны 11 дүгээр сараас гүйцэтгэх захирлаар ажиллахгүй болсон” гэсэн тайлбарыг шүүхэд ирүүлсэн боловч хавтаст хэрэгт авагдсан “Э с ж и” ХХК-ийн 2020 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа болон 5414423 регистрийн дугаартай “Э с ж и” ХХК-ийн Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн мэдээлэлд “тухайн компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээдийн тухай мэдээлэлд Л.Батсайхан” гэсэн байх тул Л.Батсайханыг “Э с ж и” ХХК-ийн итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй гэж үзсэн болно.
Мөн шүүхээс хариуцагчийн дээрх тайлбарыг үндэслэн холбогдох баримтыг шүүхэд гаргаж өгөх боломжийг олгож, шүүх хуралдааныг хойшлуулсан хэдий боловч нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүйг дурдав.
Шүүхээс хариуцагч талд шүүх хуралдааны товыг хуульд заасан журмын дагуу мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийгмийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.3-т заасныг баримтлан хариуцагч хариуцагч “Э с ж и” ХХК-иас нийгмийн даатгалын шимтгэлийг төлөөгүйгээс үүсгэсэн өр 4.609.110 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.4-т заасныг баримтлан нэхэмжлэгч Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч “Э с ж и” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 88.695 төгрөг гаргуулан төрийн сангийн дансанд оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДА