Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 02 сарын 04 өдөр

Дугаар 183/ШШ2020/00339

 

2020 оны 02 сарын 04 өдөр

Дугаар 183/ШШ2020/00339

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбаяр даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймгийн ............... хашаанд оршин суух албан ёсны бүртгэлтэй боловч одоо Хан-Уул дүүргийн ............... тоотод оршин суух Ү овогт Б.Б /РД:0000000/-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хан-Уул дүүргийн ........... тоотод оршин суух Т овогт Б.Н /РД:000000/-д холбогдох,

гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж болон тэтгэлэг тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Марал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж шүүх хуралдаанд гаргасан шаардлагадаа: Миний бие Б.Нтай 2008 онд танилцаж, 2008 оны 11 дүгээр сараас эхлэн хамтран амьдарч байгаад 2009 оны 12 дугаар сарын 18-ны өдөр гэрлэлтээ батлуулсан. Бидний дундаас 2011 оны 02 дугаар сарын 26-ны өдөр хүү Н.Ө, 2014 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр хүү Н.Б нар төрсөн. Нөхөр Б.Н нь хамтран амьдрах хугацаандаа байнга архи ууж, намайг зодож, мөрийтэй тоглож, санхүү эдийн засгийн хувьд хямралд оруулж, гэр бүлээс гадуурх харилцаа тогтоож, үр хүүхдүүд болон намайг зодож, загнаж, зандарч, заналхийлж харьцаж, эд зүйлсээ эвдэх зэргээр байнга биеийн болон сэтгэл зүй, эдийн засгийн дарамтад байлгадаг байсан. Тухайлбал, хамгийн анх 2009 онд офицеруудын ордны тэнд байрлах түрээсийн байранд байхад өөрийн нь ээж Г, түүний хамтран амьдрагч өвгөн Н, өөрийнх нь төрсөн дүү Д нар нь манай түрээслэж байсан байранд ирж хамт архидаад, намайг дуу дуулсангүй гэх шалтгаанаар ээжтэйгээ нийлж зодсон ба энэ үед дүү Д, хамтран амьдрагч өвгөн Н хоёр болиулсан. Энэ үед миний үүдэн шүднүүд хөдөлсөн. 2011 онд манай ах дүүс нийлж, Хан-Уул дүүргийн 10 дугаар хороонд лизингийн 1 өрөө байр авч өгөхөд миний нэрийг ордер дээрээ оруулаагүй байна гэсэн шалтгаанаар надад байнга агсам согтуу тавьж, тус байрны цонхыг хоёр удаа хагалж, намайг удаа дараа зодсон. Улмаар мөрийтэй тоглоомын өрөнд орчихоод байхад чи муу байраа хармаллаа гэж загнаж, агсам тавьж, сүрдүүлсээр байгаад банкны жилийн 6 хувийн зээлийн барьцаанаас гаргаж, хувь хүний сарын 5 хувийн хүүтэй зээл рүү шилжүүлж, иргэн П-ээс мөрийтэй тоглох зорилгоор авсан 1.000.000 төгрөгийн өрөө төлүүлж, улмаар би ажилгүй, нялх хүүхдээ харьж гэртээ суудаг байсан тул зээлийн өрөө төлж чадахгүйн улмаас байраа зарсан. Энэ үед Б.Н нь Нийслэлийн Яаралтай түргэн тусламжийн төвд жолоочоор ажилладаг байсан боловч цалингаасаа ар гэр, өр зээлэнд нэг ч төгрөг өгч байгаагүй. Ингээд байр зарсан мөнгөнөөс байнга л ийш тийш юманд гэж тухай бүрт нь янз бүрийн шалтаг гаргаж, байнга мөнгө нэхэж авдаг байсан ба гэрний наймаа хийх гэж байна гэж 4.000.000 төгрөг, зээлийн өрөө төлөх гэж байна гэх мэтчилэн маш их мөнгийг үрэн таран хийсэн. 2014 оны 9 дүгээр сард хоёр дахь хүүхдээ төрүүлээд дөнгөж зургаахан хонож байхад өөрөө согтуу, би машин жолоодож явж байхад ингэж, тэгж жолоодсонгүй хэмээн уурлаж, гудманд зогсон зодож, нялх хүүхэдтэй минь хамт гудманд орхиод явсан. 2015 оны зун Баянбулагийн лагерьт байхад өөрийн нь ээж хотоос ирж байгаа, тосч аваад ирье гээд том хүүгээ дагуулан согтуу машин жолоодож яваад замын цагдаад баригдаж, машинаа журамлуулахдаа бүх цонхыг нь хагалсан. Энэ уурандаа намайг ирж зодоод хамар хугалсан. Тухайн үед би хотруу эгчрүүгээ ярьж хэлэхэд хүргэн ах Л, эгч Б, аав Б нар ирж, намайг болон хүүхдүүдийг минь авч явсан. Энэ үед өөрийнх нь ээж хамт байсан. 2017 оны зун Дархан хотын хүүхдийн парк дээр 6 настай хүү Н.Ө, 3 настай хүү Н.Б нарыг тоглуулж байгаад өөрөө архи ууж хүүхдүүдээ парк дээр орхиод өөрөө түрээслэж байсан байрандаа унтаж байсан. Анх удаа Дарханд очсон бага насны хүүхдүүд минь өөрсдөө гэрээ олоод очиход хаалгаа тайлж өгөхгүй, удаж байгаад оруулж бага хүү Н.Б бие засах гэтэл хөлрүү нь өшиглаж, доголуулж, дуугарвал ална гээд буланд шахсан байдалтай байхад нь би ажлаа тарж очоод хүүхдүүдээ дүү Мягмарсүрэнгийнд авч очиж байсан. Том хүү Н.Ө дүү М-ийнд очсоны дараа дээрх бүх үйл явдлыг ярьж өгснөөр хүүхдүүдээ ямар эрсдэлтэй байдалтай байсныг ойлгосны үндсэн дээр дахин хүүхдүүдээ Б.Нтай орхихгүйгээр шийдсэн. 2017 оны зун манай ажлын газрынхан амралтанд явж амрахад уурлаж, Улаанбаатар хотод манай аав, ээж дээр байгаа хүүхдүүдийг минь хутгалж алчихаад дараа нь намайг алах зорилготойгоор эхлээд Гоодойн аманд лагерьт очсон боловч энэ үед азаар хүүхдүүд минь Улаанбаатар хот руу орсон байсан нь хүүхдүүдийн минь амийг аварсан. Намайг Драгон дээр тосоод шууд дэн буудал руу авч орох гэхээр нь байгаа байдал нь сэжигтэй санагдсан тул би дагаж буудал ороогүй. Нилээн их аргадаж, гуйсны эцэст тайвширсныхаа дараа чи надтай буудал орсон бол энэ хутгаар чамайг алах гэж байсан юм гэж төлөвлөгөөгөө ярьж, хоёр ширхэг хутга цүнхнээсээ гаргаж харуулсан. 2017 оны 12 дугаар сард манай ажлын газрын хүмүүс баяр тэмдэглэж, хонуутаар яваад өглөө намайг ирэхэд хамар луу өшиглөж хугалсан ба энэ үед өөрийнх нь дүү Д нь хамт байсан боловч согтуу тул хорьж чадахгүй, би өөрөө зугтан гарч, гудманд амь авраарай гэж орилоод дэлгүүрийн утас гуйж, өөрийн дүү Б руу ярьж, цагдаа дуудуулсан. Дарханы цагдаад дуудлага өгсөн боловч Б.Н нь дүү Дгийн хамтаар Улаанбаатар хот руу зугтсан. Тухайн үед би Улаанбаатар хотод ирж Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлэгт үзүүлэхэд хамар хугарсан гэсэн онош тавьсан. Дараа нь заналхийлэл, сүрдүүлэг, дарамтын улмаас Дарханд өгсөн өргөдлөө эргүүлж авсан. Б.Н нь байнга дарамталж, надаас салах юм бол та нарыг бүгдийг ална, чамайг тахир дутуу, сохор доголон болгоно, манай ангийн О гэдэг эрүүгийн том гэмт хэрэгтэнг байдаг, тэрүүгээр үүнийгээ хийлгэнэ гэж дарамталдаг байсны улмаас дээрх хэргүүдийг цагдаад тэмдэглүүлэхгүй явж байсан ба 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны хэсгийн байцаагчид өргөдөл өгсөн боловч нэг ч уулзаагүй байсаар өргөдлийг маань хаасан байсан. Хамгийн сүүлд 2018 оны 07 дугаар сарын 02-ны шөнө ээжийнхээ гэрт заавал ир гэсний дагуу очиход чи муу надтай эвгүй харьцаж байна, надал машин авч өгсөнгүй гэж уурлаж, намайг зодоод оливийн тосны том шилээр толгой руу цохих гэж байхад нь би загтан гарч, амь авраарай гэж орилсоор нийтийн байрны булангийн айлаас хүн гарч ирснээр би зугтаж чадсан. Үүнээс хойш утсыг нь блоклоод харьцахгүй байгаа боловч манай ажлын газрын дарга, хамт ажиллагсад гэхчлэн хүмүүс рүү утсаар залгаж, миний нэр төрийг гутаах зорилгоор архичин, хулгайч, банзал зэргээр байнга утасдаж, нэр төрд минь халдаж байна. Миний хүү Н.Ө нь Хан-Уул дүүргийн 115 дугаар сургуульд сурдаг бөгөөд Б.Н нь 2018 оны 09 дүгээр сарын 01-нээс хойш байнга сургуулиар нь очиж, сургалтын менежер, ангийн багш нарыг загнаж, сүрдүүлж байгаа ба хүүг минь сургуулиас нь авч явж, надаас мөнгө нэхэх, барьцаалах зэрэг үйлдэл үзүүлнэ гэж заналхийлдэг ба байнгын түгшүүртэй, хүүгээ сургуульд нь явуулахад аваад явчих вий гэсэн айдастай байна. Б.Н нь архидан согтуурч, эргэн тойрны хүмүүсийн амгалан тайван байдлыг алдагдуулдаг юм. Тухайлбал 2017.03.06, 2018.01.25, 2018.08.01, 2018.09.17, 2019.09.26, 2018.10.23, 2019.04.28, 2019.06.08-ны өдрүүдэд эрүүлжүүлэгдсэн, ээжийгээ зодсон зэрэг дуудлагууд өгөгдсөн байдлаар нь гэр бүлийн хүчирхийлэгч болох нь батлагдана. Мөн Б.Н нь өөрийн хүсэлтээр хүүхдүүдийн овгоос татгалзаж буй тухайгаа Хан-Уул дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн төвд гаргасан өргөдлийг нь хариуцлагаас зайлсхийсэн гэж ойлгож байна. Б.Н бид хоёр гэрлэлтээ бүртгүүлснээс хойш удаан хугацаанд хамтаа амьдраагүй, хэдхэн сарын хугацаанд амьдраад л би зодуулснаар хүүхдүүдээ авч аав, ээж дээрээ авч очдог байсан. Ингээд 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдрөөс хойш огт харьцахгүй, хамт амьдрахгүй байгаа болно. Иймд миний бие гэрлэлтээ цуцлуулж, хүү Н.Ө, Н.Б нарыг өөрийн асрамжид авч, эцгээс нь хүүхдийн тэтгэлэг гаргуулах хүсэлтэй байна. Хүүхдүүдийг уулзуулах шаардлагатай тохиолдолд цагдаа байлцуулж баймаар байна. Бидний хооронд эд хөрөнгийн маргаан байхгүй гэв.

 

Хариуцагч Б.Н шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч Б.Бгийн тус шүүхэд гаргасан гэр бүл цуцлуулах нэхэмжлэлд гаргасан нэхэмжлэлийн утга агуулгыг бүхэлд нь эсэргүүцэж байна. Б.Б нь үнэнд үл нийцэх болон огт болоогүй зүйлийг өмгөөлөгч гэдэг хүнээр утга, уянгын халилтайгаар бичсэн болно. Би энэхүү гэнэтийн зүйлд цочирдсон бөгөөд эхнэр, үр хүүхдээсээ салъя гэсэн ойлголтгүй өнөөдрийг хүрсэн ба цаашид ч хань ижил, үр хүүхэдтэйгээ амьдрах болно. Даанч өдий наслахдаа хүн чанар, төлөвшил, хүний жудаг гээч юм нь зулгаагаад, мөн ичээд байхыг дурдах нь зүйтэй болно гэжээ.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбарыг сонсож, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Тус шүүх хуралдааны товыг хариуцагч Б.Нд мэдэгдсэн боловч тэрээр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тул нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч Б.Б, хариуцагч Б.Н нар 2008 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр гэр бүл болж, 2009 оны 12 дугаар сарын 18-ны өдөр гэрлэлтээ эрх бүхий байгууллагад албан ёсоор бүртгүүлсэн байх ба с 2011 оны 02 дугаар сарын 26-ны өдөр хүү Н.Ө, 2014 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр хүү Н.Б нар төрсөн зохигчдын өөрсдийн тайлбар, гэрлэгчдийн гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар зэргээр .

            Хариуцагч Б.Н нь согтууруулах ундааны зүйл байнга хэрэглэж, улмаар агсам тавих, айлган сүрдүүлж, заналхийлэх, эхнэр Б.Бг удаа дараа цохиж зодсоны улмаас гэмтэл учруулж, эхнэр, хүүхдүүдээ айдас, түгшүүртэй нөхцөлд амьдруулдаг байсан нь гэрлэлтээ цуцлуулах шалтгаан болсон байх бөгөөд энэхүү хүчирхийлэл дарамтаас гэр бүлийн гишүүний амь нас, эрүүл мэнд, хүүхдийн хүмүүжилд ноцтой аюул, хор уршиг учруулж болзошгүй гэж үзэж шүүх эвлэрүүлэх арга хэмжээ авалгүйгээр гэрлэлтийг цуцлах үндэслэлтэй гэж үзлээ.

Хүүхдийн асрамжийн асуудлыг шийдэхдээ зохигчдын тайлбар, хүүхдийн санал, эцэг эхийн ёс суртахууны байдал, хүчирхийлэл үйлдсэн зэргийг харгалзан хүү Н.Ө, Н.Б нарыг эх Б.Бгийн асрамжид үлдээсэн бөгөөд гэрлэлт цуцлагдсан ч эцэг нь хүүхдээ тэжээн тэтгэх үүрэг хэвээр үргэлжилдэг тул хүү Н.Ө, Н.Б нарыг эцэг Б.Н нь тэжээн тэтгэх үндэстэй байна.

Иймд нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, 63 63.1.5 наар тогтмол хугацаанд төлөгдөх тэтгэлэгийн нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээс улсын тэмдэгтийн хураамжийг тооцож хариуцагчаас гаргуулан улсын орлогод оруулах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

            1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 дэх хэсэгт заасныг баримтлан Ү овогт Б.Б, Т овогт Б.Н нарын нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

2. 14 14.6 2011 оны 02 дугаар сарын 26-ны өдөр төрсөн хүү Н.Ө, 2014 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр төрсөн хүү Н.Б нарыг эх Б.Бгийн .

 

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан хүү Н.Ө, Н.Б нарыг 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас, суралцаж байгаа бол 18 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Б.Н нь тэжээн тэтгэсүгэй.

 

4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 56 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Наас улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, мөн хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар хариуцагч Б.Наас н 71.736 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай.

 

5. Гэрлэгчид дундын эд хөрөнгийн маргаангүй болохыг дурдсугай.

 

6. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар шийдвэрийн хувийг шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Соронзонболдод даалгасугай.

           

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

 

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХБАЯР