| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бүүвэйбаатарын Мөнхбаяр |
| Хэргийн индекс | 183/2019/03464/И |
| Дугаар | 183/ШШ2020/00338 |
| Огноо | 2020-02-04 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 02 сарын 04 өдөр
Дугаар 183/ШШ2020/00338
| 2020 оны 02 сарын 04 өдөр | Дугаар 183/ШШ2020/00338 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбаяр даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн ................, П ХХК-ийн байранд байрлах П ХХК /РД:000000/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүргийн ............... тоотод байрлах О ХХК /РД:00000/-д холбогдох,
худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 31.200.000 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч С.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Марал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч П ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжиж итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан шаардлагадаа: Манай П ХХК нь О ХХК-тай 2018 оны 08 дугаар сарын 24-ний өдөр С/18/10 тоот автомашины дугуй худалдах, худалдан авах гэрээ, 2018 оны 08 дугаар сарын 30-ны өдөр С/18/10 тоот автомашины дугуй худалдах, худалдан авах гэрээний нөхцөл журмын дагуу тус гэрээний нэмэлт гэрээг байгуулсан. Гэрээнд нийлүүлэгч тал гэрээний хавсралтад заасан барааг худалдан авагч талд нийлүүлж, худалдан авагч тал барааг хүлээн авч, барааны үнийг нийлүүлэгчид төлөхөөр гэрээний гол нөхцөлүүдийг тохирч Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасны дагуу худалдах, худалдан авах гэрээ талуудын хооронд байгуулагдаж, талууд гэрээнд гарын үсэг зурж, тамга тэмдэг дарснаар гэрээ хүчин төгөлдөр болсон. Тус гэрээний 2 дугаар зүйлийн 2.1 болон 2.6-д тус тус заасны дагуу нийлүүлэгч тал гэрээ байгуулснаас хойш 3 хоногийн дотор гэрээний хавсралт-1 болон нэмэлт гэрээнд төлбөрийг бараа хүлээн авсан сарын 30-ны дотор нийлүүлэгч талын данс руу шилжүүлэн төлбөрийг төлөхөөр тохиролцсон. П ХХК нь Иргэний хуулийн 248 дугаар зүйлийн 248.1-д ...эд хөрөнгө хүлээн авах нөхцөлийг гэрээгээр тодорхойлно гэж зааснаар гэрээнд заасан нөхцөлийн дагуу 2018 оны 08 дугаар сарын 24-ний өдөр С/18/10 дугаар бүхий гэрээнд заасан нөхцөлийн дагуу 2018 оны 08 дугаар сарын 24-ний өдөр С/18/10 дугаар бүхий гэрээний хавсралт-1-д заасан 20 ширхэг дугуйг дугуй хүлээлцсэн акт үйлдэн хүлээлгэн өгсөн. Мөн С/18/10 дугаар гэрээний нэмэлт гэрээнд заасан 8 дугуйнаас 4 ширхэг /12.00R20 18PR TR919+ хэмжээстэй, нэг бүрийн үнэ нь 870.000 төгрөгийн үнэтэй/ дугуйг 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр хүлээлгэн өгч зарлагын баримт үйлдсэн. Нийлүүлэгч талаас нийт 24 ширхэг автомашины 20.800.000 төгрөгийн үнэ бүхий дугуйг худалдан авагчид нийлүүлсэн. Гэвч худалдан авагч О ХХК нь үндсэн гэрээ болон нэмэлт гэрээнд заасан биет байдлын доголдолгүй 24 ширхэг автомашины дугуйг дээрх актуудын дагуу хүлээн авчихаад гэрээний 2.6-д заасан хугацаандаа төлбөрөө төлөөгүй бөгөөд манай компанийн сэлбэгийн нярав Б.А нь О ХХК-ийн гүйцэтгэх захирал С.С-тай удаа дараа утсаар холбогдон төлбөрөө төлөхийг шаардсан боловч өнөөдрийн байдлаар ямар ч төлбөр төлөгдөөгүй байна. Иймд хариуцагчаас Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасны дагуу гэрээний үнэ 20.800.000 төгрөгийг төлөх гэрээний үндсэн үүргийг гүйцэтгүүлэхээр нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Мөн гэрээний 2 дугаар зүйлийн 2.6-д заасны дагуу худалдан авагч нь гэрээний хавсралт-1-д заасан 20 ширхэг автомашины дугуйны үнийг 2018 оны 08 дугаар сарын 30-нд, нэмэлт гэрээний дагуу хүлээн авсан 4 ширхэг автомашины дугуйны үнийг 2018 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр төлөх үүрэгтэй байсан. Гэрээний талууд 5 дугаар зүйлийн 5.5-д зааснаар талууд худалдан авагч тал нь гэрээний 2.6 дахь заалтыг зөрчсөн тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд нэхэмжилсэн үнийн дүнгийн 0.3 хувьтай тэнцэх хэмжээний алдангийг нийлүүлэгчид төлөхөөр тохиролцсон боловч алдангийн хэмжээ нь үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрсэн тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т зааснаар манайхаас гэрээний гүйцэтгэлийн алдангид гэрээний төлбөрийн 50 хувь болох 10.400.000 төгрөгийг алдангид нэхэмжилж байна. Иймд гэрээний үндсэн төлбөр 20.800.000 төгрөг, алданги 10.400.000 төгрөг, нийт 31.200.000 төгрөгийг хариуцагч О ХХК-иас гаргуулж өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн тайлбарыг сонсож, хавтаст хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Тус шүүх хуралдааны товыг хариуцагч О ХХК-ийн захирал С.С-д мэдэгдсэн боловч тэрээр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тул нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч П ХХК нь хариуцагч О ХХК-иас худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 31.200.000 төгрөг гаргуулахаар шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах нь зүйтэй үзлээ.
Зохигчдын хооронд 2018 оны 08 дугаар сарын 24-ний өдөр №С/18/10 дугаартай автомашины дугуй худалдах, худалдан авах гэрээ, 2018 оны 08 дугаар сарын 30-ны өдөр №С/18/10 дугаартай автомашины дугуй худалдах, худалдан авах гэрээний нэмэлт гэрээ тус тус байгуулагдаж, нэхэмжлэгч П ХХК нь хариуцагч О ХХК-д нийт 28 ширхэг автомашины дугуйг нийлүүлэхээр тохиролцсоноос 20.800.000 төгрөгийн үнэ бүхий 24 ширхэг автомашины дугуйг 뿿ж, 4 дугуйг буцаан хүлээн авсан болох нь нэхэмжлэгчийн р, автомашины дугуй худалдах, худалдан авах гэрээ, түүний нэмэлт гэрээ, зарлагын баримтуудаар нотлогдож байна.
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заажээ.
Үүний дагуу нэхэмжлэгч П ХХК-иас 20.400.000 төгрөгийн үнэ бүхий 24 ширхэг автомашины дугуйг хариуцагч О ХХК-д 2018 оны 08 дугаар сарын 24-ний өдөр, 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн зарлагын баримтуудаар хүлээлгэн өгсөн байх тул эд хөрөнгийг хүлээн авсанд тооцно.
Гэвч хариуцагч О ХХК-иас худалдан авсан 24 ширхэг дугуйны төлбөр 20.800.000 төгрөгийг автомашины дугуй худалдах, худалдан авах гэрээний 2 дугаар зүйлийн 2.6-д заасан хугацаа буюу тухайн сарын 30-ны өдрийн дотор төлөх үүргээ биелүүлээгүй байна.
Хариуцагч О ХХК нь худалдах, худалдан авах гэрээний үүргээ Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-т зааснаар хугацаанд нь, зохих ёсоор биелүүлээгүй тул нэхэмжлэгч П ХХК-иас дугуйны төлбөр 20.800.000 төгрөгийг зохигчдын хооронд байгуулсан гэрээний 5 дугаар зүйлийн 5.5-д зааснаар тооцсон алданги 10.400.000 төгрөгийн хамт нэхэмжилсэн нь үндэслэлтэй байх бөгөөд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасан гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиар хэтэрч болохгүй гэсэн заалтад байна.
Иймд хариуцагч О ХХК-иас дээрх 24 дугуйны төлбөр 20.800.000 төгрөг, алданги 10.400.000 төгрөг, нийт 31.200.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч П ХХК-д олгохоор шийдвэрлэв.
Нөгөөтэйгүүр хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т заасан нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл бүхий тайлбар, нотлох баримтаа ирүүлээгүй, шүүхэд ирж тайлбар өгөөгүй тул мөн хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцох үндэстэй.
Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн ба нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 313.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэл хангагдаж байгаа хэмжээнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 313.950 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний эрэг шүүхэд янан ийдвэрлэх ухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч О ХХК-иас 31.200.000 /гучин нэгэн сая хоёр зуун мянга/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч П ХХК-д олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 313.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч О ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 313.950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч П ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.
4. х ш х ш т 120 120.2 , , 뺺 㺺 14 Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны болохыг дурдсугай
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б:МӨНХБАЯР