Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Санги-Очирын Олзод |
Хэргийн индекс | 105/2023/1227/Э |
Дугаар | 2023/ШЦТ/1251 |
Огноо | 2023-10-09 |
Зүйл хэсэг | 17.1.1., |
Улсын яллагч | К.Чимгээ |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 10 сарын 09 өдөр
Дугаар 2023/ШЦТ/1251
2023 10 09 2023/ШЦТ/1251
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Олзод даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Цэрэндулам,
улсын яллагч К.Чимгээ,
шүүгдэгч Н.Г. нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Ш. овогт Н.ын Г.д яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 2306 03872 2609 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1988 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 35 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 1, урьд 1 удаагийн ял шийтгэлтэй, Ш. овогт Н.ын Г..
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Н.Г. нь иргэн П.Д.ийн хүсэлтээр интернэт банкны шилжүүлгийг хийж өгөх явцдаа түүний Хаан банкинд эзэмшдэг ... дугаарын дансны нууц дугаарыг мэдэж авсан, улмаар 2023 оны 06 дугаар сарын 10-18-ны өдрийн хооронд Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 10 дугаар байрны 00 тоотод байхдаа иргэн П.Д.ийн Хаан банкинд эзэмшдэг ... дугаарын данснаас 3 удаагийн гүйлгээгээр нийт 690.000 төгрөгийг буюу бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар өөрийн Хаан банкинд эзэмшдэг ... дугаарын данс руу шилжүүлэн авсан гэмт хэрэг холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Г. мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.
Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
- Хохирогч П.Д.ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “Би Г. гэх эмэгтэйтэй 1 жил гарангийн өмнө танилцаж, хуурай ах нь болсон бөгөөд энэ хүүхдэд би байнга тусалдаг, мөн мөнгөн тусламж үзүүлдэг байсан. Бас гэр орон байхгүй, Сансарын байранд В1 давхарт амьдардаг юм. Харин 06 дугаар сарын 18-ны өдөр Г.гийн гэрт ирээд байж байхад миний тэтгэврийн дансны нууц үгийг мэдсэн байсан бөгөөд миний өөрийн гар утаснаас өөрийнхөө дансанд нийт 690.000 төгрөг шилжүүлэн авсан байсан. Би бол өөрөө гар утсаараа мөнгө шилжүүлж мэдэхгүй, кодыг нь сайн мэдэхгүй болохоор би мөнгө шилжүүлэхдээ Г.гаар гуйж шилжүүлдэг байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 9/,
- Н.Г.гийн Хаан банкинд эзэмшдэг ... дугаарын депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 37-59/,
- Хохирогч П.Д.ийн Хаан банкинд эзэмшдэг ... дугаарын депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 73/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Н.Г. нь иргэн П.Д.ийн хүсэлтээр интернэт банкны шилжүүлгийг хийж өгөх явцдаа түүний Хаан банкинд эзэмшдэг ... дугаарын дансны нууц дугаарыг мэдэж авсан, улмаар 2023 оны 06 дугаар сарын 10-18-ны өдрийн хооронд Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 10 дугаар байрны 00 тоотод байхдаа иргэн П.Д.ийн Хаан банкинд эзэмшдэг ... дугаарын данснаас 3 удаагийн гүйлгээгээр нийт 690.000 төгрөгийг буюу бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар өөрийн Хаан банкинд эзэмшдэг ... дугаарын данс руу шилжүүлэн авсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдоогүй тул Н.Г.д холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Н.Г. нь иргэн П.Д.ийн хүсэлтээр интернэт банкны шилжүүлгийг хийж өгөх явцдаа түүний Хаан банкинд эзэмшдэг ... дугаарын дансны нууц дугаарыг мэдэж авсан, улмаар 2023 оны 06 дугаар сарын 10-18-ны өдрийн хооронд Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 10 дугаар байрны 00 тоотод байхдаа иргэн П.Д.ийн Хаан банкинд эзэмшдэг ... дугаарын данснаас 3 удаагийн гүйлгээгээр нийт 690.000 төгрөгийг буюу бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар өөрийн Хаан банкинд эзэмшдэг ... дугаарын данс руу шилжүүлэн авсан болох нь:
- Хохирогч П.Д.ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “Би Г. гэх эмэгтэйтэй 1 жил гарангийн өмнө танилцаж, хуурай ах нь болсон бөгөөд энэ хүүхдэд би байнга тусалдаг, мөн мөнгөн тусламж үзүүлдэг байсан. Бас гэр орон байхгүй, Сансарын байранд В1 давхарт амьдардаг юм. Харин 06 дугаар сарын 18-ны өдөр Г.гийн гэрт ирээд байж байхад миний тэтгэврийн дансны нууц үгийг мэдсэн байсан бөгөөд миний өөрийн гар утаснаас өөрийнхөө дансанд нийт 690.000 төгрөг шилжүүлэн авсан байсан. Би бол өөрөө гар утсаараа мөнгө шилжүүлж мэдэхгүй, кодыг нь сайн мэдэхгүй болохоор би мөнгө шилжүүлэхдээ Г.гаар гуйж шилжүүлдэг байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 9/,
- Н.Г.гийн Хаан банкинд эзэмшдэг ... дугаарын депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 37-59/,
- Хохирогч П.Д.ийн Хаан банкинд эзэмшдэг ... дугаарын депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 73/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул Н.Г.г гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.
Шүүгдэгч Н.Г.д Баянзүрх дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.
Хохирогчид учирсан хохирол төлөгдсөн байх тул шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болно.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх шүүгдэгч Н.Г.д ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх болон хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүгдэгчид прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ш. овогт Н.ын Г.г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Н.Г.д эрх бүхий байгууллагын хяналтад 6 сарын хугацаагаар Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс явахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Н.Г. нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
4. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Г.д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОЛЗОД