Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 08 сарын 03 өдөр

Дугаар 2023/ШЦТ/287

 

 

 

 

 

 

 

   2023        08            03                                 2023/ШЦТ/287

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Нармандах даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Ундрах,

Улсын яллагч Т.Төгөлдөр,

Хохирогч Г.Э-, С.А-,

Хохирогчийн өмгөөлөгч Я.Эрдэнэчимэг, Н.Мөнхнаран,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Наранбаатар,

Шүүгдэгч Д.Б- нарыг оролцуулан хийсэн шүүх хуралдаанаар,

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Б-д холбогдох эрүүгийн 2225005620233 дугаартай хэргийг тус шүүхийн 104 тоот танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 0000 оны 0 дугаар сарын 0-ний өдөр Говь-Алтай аймгийн ххх суманд төрсөн, 00 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, Нийслэлийн Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “хххх” лоунжэд туслах ажилтан, ам бүл 4, нөхөр 2 хүүхдийн хамтаар Нийслэлийн 0 дүүргийн 0 дугаар хороо, 0 хотхоны 0-0 тоотод оршин суух хаягтай, урьд шүүхээр ял шийтгүүлж байгаагүй, Х овгийн Д-ын Б- /РД: хх00000000/

 

Холбогдсон хэргийн талаар:

Яллагдагч Д.Б- нь 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын 0 багийн 0-0-0 тоотод оршин суух Г.Э-гаас гэртээ байх үед нь өөрт байхгүй, бусад этгээдүүдээс өгнө гэж амлаагүй Турк улс руу аялах 2 хүний эрхийн бичиг зарна гэж итгүүлэн хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож 4,000,000 төгрөгийг өөрийн эзэмшлийн Хаан банкны дахь 000000000 тоот харилцах дансаар шилжүүлэн авсан,

үргэлжилсэн үйлдлээр 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын 0 багийн 0-0-0 тоотод оршин суух Г.Э-гаас гэртээ байх үед зам тээврийн осолд орсон тул яаралтай 18,000,000 төгрөг зээлээч гэж хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж 15,000,000 төгрөгийг О.С-ын эзэмшлийн Хаан банкны дахь 000000000 тоот харилцах дансаар шилжүүлэн авч хохирогч Г.Э-д нийт 19,000,000 төгрөгийн хохирол учруулан залилсан,

мөн Орхон аймгийн Баян-Өндөр сумын Даваат багийн Зургаагийн 2-1 тоотод оршин суух С.А-, түүний эхнэр Ш.Даваадэлгэр нартай Оюут багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Есөн эрдэнэ захын ““ххх”” худалдааны төвд хөрөнгө оруулалт хийж, хамтран ажиллая гэж хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж хохирогч С.А-ын эзэмшлээс 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдөр 10,000,000 төгрөг, 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр 17,000,000 төгрөг, 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр 3,000,000 төгрөгийг өөрийн эзэмшлийн Хаан банкны 000000000 тоот харилцах дансаар тус тус шилжүүлэн авч нийт 30,000,000 төгрөгийн хохирол учруулан залилах гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт:

-шүүгдэгч Д.Б-гийн мэдүүлсэн:  “...Би 2018 оноос хойш Есөн-Эрдэнэ зах дээр ахуй хэрэглээний лангуу ажиллуулж үйл ажиллагаа явуулдаг байсан. Анхнаасаа ийм юм болчихно, залилна гэж огт бодоогүй бүх юмыг болгочихно, хүүг нь өгч явж байгаад болчихно гэж бодсон. Миний буруу, би энэ хүмүүсийг хохирооё гэж бодоогүй. Хохирогч нараас авсан мөнгийг хувьдаа зарцуулаагүй. Хүмүүсээс хүүтэй мөнгө их авч сүүлдээ өрийн дарамтад их орсон. Ажлаа хийж байгаа юм чинь болчих байх гэж бодсоны үндсэн дээрээс ийм асуудалд орсон. А-тай гэрээ хийгээд гэрээнийхээ дагуу төлөөд явж байсан, сүүлдээ хүүтэй мөнгө нэг хүнээс авч нөгөө хүнд өгч байгаад ийм асуудалд орж, үйл ажиллагаа маань зогсонги байдалд ороод хүмүүст мөнгө өгч чадахаа больсон. Энэ хоёр хүнээс өөр Иргэний хэргийн шүүх дээр надад өгөх хүн ч байгаа, надаас авах хүн ч байгаа. Ийм байдалд орно гэж бодоогүй, анхнаасаа болгочихно гэж бодсон. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг,

 

-хохирогч Г.Э-гийн мэдүүлсэн: Би Д.Б-тай 2021 оны хавар буюу 05 сард Орхон аймаг Баян-Өндөр сум Мобикомын хажуу талын Апитет гээд ресторанд О- болон З нартай хоол идэж байх үедээ анх танилцсан. Б- нь Есөн-Эрдэнэ худалдааны төв дээр ахуй хэрэглээний бараа худалдаалдаг. “ххх” гээд дэлгүүр нь Эрдэнэтэдээ үйл ажиллагаагаараа жигдэрсэн олонд танигдсан бөөний төвүүдийн нэг. Ингээд улмаар Д.Б- нь хувийн танилын шугамаар гэдэг юм уу байнга ирж уулздаг ойр зуурын танилын хүрээнд бид хоёр найз нөхдийн холбоотой болсон гэж боддог. Би Б-г анх юу гэж бодсон бэ гэхээр нэгдүгээрт надад нөхрөөсөө салсан гэж хэлсэн. Нөхөр маань уурхайд ажилладаг, би хоёр хүүхэдтэйгээ амьдардаг. Хоёр хүүхдээ хонон өнжин үлдээгээд дэлгүүрийнхээ төлөө ингэж үйл ажиллагаа явуулдаг гэж хэлсэн. Энэ дэлгүүрийн үйл ажиллагаа жигдэрсэн гэдэг ойлголтыг надад өгч байсан. Миний хувьд Д.Б-д 2022 оны 04 сарын 06-нд 35 сая төгрөг зээлсэн байдаг. Энэ ямар учиртай зээлсэн бэ гэхээр тухайн үед юань болон долларын ханшийн өсөлт нэлээн савлагаатай үе байсан. Би бараа материалаа татмаар байна, ханш өсөхөөс өмнө татчих юм бол би 35 сая төгрөгөөр бараа татчихад үүнийг 1 буюу 1.5 дахин өсгөх бүрэн боломжтой. Манай дэлгүүрийн үйл ажиллагаа жигдэрсэн, би 3 сарын хугацаанд үүнийг маш хурдан төлнө гэсэн. Тэгээд би энэ маш өндөр хүүтэй мөнгө ш дээ, чи бизнес хийдэг хүн өөрөө мэдэж байгаа ш дээ гэхэд 35 сая төгрөгийг ингээд бодоод үзэхээр чинь энэ ашгийн хажууд энэ хүү бол юу ч биш биздээ гэсэн. Би 2, 3 өдөр бодоод нөхөр Бямбазаяатай ярилцсан. Миний найз байна, ийм ийм аж ахуй үйл ажиллагаа эрхэлдэг, ийм мөнгө зээлье гэж бодож байна, чи юу гэж бодож байна гэсэн тухайн үед бид хоёр байраа сольж өөр байр руу орох гээд бага зэргийн мөнгөний хэрэгцээ байсан. Тэгээд нөхөртэйгээ зөвлөөд чи бид хоёрт энэ мөнгийг өгөх боломж байна уу гээд тэгсэн. Манай нөхөр хоёулаа байр авах үедээ авах гэж байсан цалингийн зээлээ аваад, би эмээгээрээ тэтгэврийн зээл авхуулаад тухайн үедээ бид хоёрын хийсэн гэрээгээр Улаанбаатар хот, 0 дүүрэг, 0-р хороолол, 0 гудамж, 0-0 тоотын 41м.кв 1 өрөө байрны гэрчилгээг надад эх хувиар нь өгөөд 3 сарын хугацаатай гэрээ байгуулж Б-д мөнгө өгч байсан. Тэгээд 1 сар болсон, 2 сар болсон, Б- одоо болж байна уу миний зээл авах хугацаа болоод байгаа шүү чи мэдэж байгаа ш дээ, найз нь нөхрийнхөө нэр дээр зээл авна. Одоо зээлийг нь хаахгүй бол өр авлагын харьцаа нь хүрэхгүй гэсэн чинь за одоохон гэсэн. Тэгээд 6 сард би ерөнхийдөө хаая гэдэг зүйлийг ярьсан чинь найз нь энэ барьцаагаа аваад зээл аваад бизнесийнхээ орлого руу оруулаад чиний мөнгийг төлчихье гэсэн. Тэгэхээр нь би дур мэдээд нөхөртээ хэлэлгүйгээр бизнес хийж байгаа хүнд ийм юм байдаг даа, чи тэгвэл энийгээ аваад зээлээ аваад хурдан хаагаарай гэсэн. Тэгээд явж байсан Б- зээлээ авчихсан байсан. Одоо найзаа энэ мөнгөө хаая гэсэн чинь чи ганцхан сар хүлээчих тэгэх юм бол би үүнийг чинь хаачна гэхэд нь би 100 хувь энэ хүнд итгээд барьцааг нь ч өгч явуулаад мөнгөө ч хаалгаагүй ийм байдалтай үлдсэн. Тэгээд 5 сард дараа нь орж ирээд З-д Турк улс руу явах 2 эрхийн бичиг зарсан. Тэгсэн З- явахгүй гээд байна, чи энэ хоёрыг авах уу гэхээр нь үгүй ээ би нялх хүүхэдтэй ээжийн бие тааруу байгаа би бол явах боломжгүй гэсэн. Яг удалгүй дараа нь манай нэг эгч орж ирээд сая манай нэг найз ингэхийн уг нь зав зай байсан бол энэ их зүгээр байсан юм даа гэсэн чинь манай эгч тэгвэл эгч нь бэр Тамираатай явчихъя л даа гэхээр нь би та хоёр шийдээд хэлээ гэсэн. Манай хоёр эгч явъя гээд бид хоёр тэр хоёроос мөнгийн аваад хот руу явж паспортыг нь захиалаад буцаж очиж авхуулаад нэлээн ажил болгосон. Дараа нь 06 сард над руу нэг дугаараас хоёр өдөр зогсоо зайгүй уйлаад ярьсан. Э- найз нь баларлаа явж байгаад осолд орчихлоо, охин маань муу эмнэлэг рүү явчихлаа нөгөө машин маань намайг 18 сая төгрөг өгчих юм бол зам тээрийн ослыг болоогүй гэж бодоод ингэж байна. Найз нь энэний төлбөрийг төлчихье би том бизнес хийж байгаа хүн энэ зэргийн юманд цагдаа сэргийлэх гэж явмааргүй байна гэсэн. Тэгээд би тухайн үедээ нөхөр бид хоёрын хуримтлуулсан миний охины дөнгөж төрснөөс нь хойш цуглуулсан 20.000 төгрөгөөс эхэлж цуглуулсан хуримтлалын мөнгө бэлэн байж таарсан. Тэгээд би 18 сая төгрөгийг өгч чадахгүйнээ, 15 сая төгрөгийг бэлэн өгье, чи удаахгүй шүү гэж хэлсэн чинь сарын дотор буцаагаад өгнө гэж хэлсэн. Тэгээд түрүү жилийн 7 сард хэрэг байдал нэг л бишдээд утас нь болохгүй болоод очсон тэгэхэд “ххх” дэлгүүрийн үйл ажиллагаа зогсчихсон, гэхдээ тухайн үед харахад тодорхой хэмжээний мөнгөн дүнгээр илэрхийлэхээр бараа материалтай байсан. Тэгээд тухайн үед Б-гийн эрүүл мэндийн байдал муу гэдэг шалтгаанаар би холбоо ч барьж чадаагүй дараа нь цагдаа дээр бид хоёр нүүр нүүрээ харж уулзсан. Энэ хугацаанд би өөртөө юу гэж дүгнэлт хийж байгаа вэ гэхээр нэгдүгээрт Б-д ямар нэг байдлаар очиж хүний урманд дэлгүүрийг нь очиж үзээгүй 35 сая төгрөг анх зээлэхдээ тэнд дэлгүүр байдаг, үнэхээр энэ эмэгтэй дайчин юм байна, өрх толгойлсон юм байна, хоёр хүүхдээ тэжээх гээд зүтгэж байгаа юм байна гэж хувь хүнийхээ үүднээс итгэж өрөвдөж хайрлаж би Б-д мөнгө зээлсэн. Тэрнээс биш би хүнд мөнгө зээлээд байхаар илүүдээ гарсан мөнгө төгрөгтэй хүн биш, би одоогийн л нийгмийн адил ипотекийн зээлтэй, цалингийн зээлтэй залуу гэр бүлийн төлөөлөл. Би хэрэг явдал бишдсэнээс хойшоо цагдаа болон бусад газруудаар явахад надад хэлсэн үг болгон нь худлаа байсан. Нэгдүгээрт Даваадорж гэдэг нөхрөөсөө салаагүй харин тэр Даваадорж гэдэг нөхөр нэлээн хэдэн удаа надтай ирж уулзаад би энэ хүнийг ял авхуулмааргүй байна, чамтай яаж зохицох вэ гэж нэлээн хэдэн удаа утсаар холбогдсон. Хоёрдугаарт охиныгоо осолд орсон хүнд муу байна гэж ярьсан нь худлаа байсан. Энэ хүний хэлсэн үг үйлдэл болгон нь худлаа байсан. Би бүтэн жилийн хугацаанд энэ хүнийг өөрөө хүн ёсоор ярих байхдаа гэж бодсон. Манай нөхөр 30 сая төгрөгийн зээл авсан, манайх 2022 оны 09 сард байрны зээл авахдаа нөхрийн өр авлагын харьцаа хүрэхгүй учраас 22 сая төгрөг дээр хугацааг нь сунгаж эргэн төлөлтийн хуваарийг нь бууруулаад өнөөдрийг хүртэл манай нөхөр төлж явж байгаа. Би энэ хүнээс авсан 30 сая төгрөгөөр нэгдүгээрт би нөгөө хүмүүсийнхээ 4 сая төгрөгийг өгсөн. Тэтгэврийн зээлийг төлсөн, би банкны үйл ажиллагааны шимтгэл, зээлийн хүү гээд энэ бүх мөнгийг би сар болгон хуримтлагдсан байсан мөнгөө тэр 30 сая төгрөгөө тараагаад дууссан. Одоо манай нөхрийн цалингийн зээлийн үлдэгдэл сар болгон 900.000 төгрөгийг төлдөг. Миний гэр бүлийн харилцаанд ч тэр, санхүүгийн хувьд ч тэр намайг бол үнэхээр хүнд байдалд оруулчихаад буцаагаад сэтгэл гаргахгүй байгаад нь үнэхээр гомдолтой байна. Миний хувьд Б-гаас нэгдүгээрт 4 сая төгрөг, 15 сая төгрөг гээд нийт 19 сая төгрөгийг нэхэмжилж байгаа. Мөн дээрээс нь анх бид хоёр 35 сая төгрөгийн гэрээ байгуулаад энэ хүн надад 30 сая төгрөг өгсөн. Хүүний 11.1 сая төгрөг өгөөд, тэрнээс  600.000 төгрөг надаас бэлнээр зээлсэн. Яг хүүний хувьд би энэ хүнээс 10.5 сая төгрөгийг авсан байгаа. Гэхдээ энэ авсан хүүгээр би 2 зээлийн хүү төлж байгаа, банкны үйл ажиллагааны шимтгэл төлж байгаа. Өнөөдрийг хүртэл төлсөн хүүг бодох юм бол 10.5 сая төгрөг байтугай даваад явчихсан байгаа. Тэгэхээр би тэр 30 сая төгрөгийн үлдэгдэл 5 сая төгрөгийг бас нэхэмжилж байгаа. Ингээд би Б-гаас нийт 24 сая төгрөгийг нэхэмжилж байна...” гэсэн мэдүүлэг,

 

-хохирогч С.А-ын мэдүүлсэн: “...Би Б- эгчийг 2019 оноос хойш мэднэ, яаж мэддэг болсон бэ гэхээр 1 чиглэлд худалдаа наймааны ажил дээр таньдаг. Би яаж таньдаг болсон бэ гэхээр Таван богд группийн охин компани Таван богд интэрнешнэлийн Орхон аймаг дахь салбарт нь худалдааны төлөөлөгчөөр ажилладаг байсан. Миний ажлын чиг үүрэг юу байсан бэ гэвэл Б- эгч болоод Орхон аймагт байгаа аж ахуй нэгж, худалдаа наймаа эрхэлж байгаа иргэдэд бараа материал нийлүүлэх ажилтай байсан. Үүнийхээ дагуу Д.Б- гээд эгчтэй танилын эгч, дүүгийн холбоотой болсон. Үүгээрээ ч тогтохгүй бид хоёр хамтраад ч нэг удаа юм хийж үзсэн. Нөхрөөсөө салчихлаа гээд яриад байгаа. Нөхрөөсөө салчихлаа гэдэг ярианд нь эхэн үедээ би итгэж байсан. Б- эгч яагаад худлаа яриад байгаа юм бэ, нэг чиглэлд ажиллаж байгаа, бараг нэг өрөөнд шахуу ажиллаж байгаа 12, 13 хүнийг яг ижил зүйлээр “ххх” дэлгүүрт хөрөнгө оруулаач ээ гэдэг. Би Б- эгчид 30 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийгээд хамтарч ажиллах процесс явагдсаны дараа 7 сард над руу ямар ч танихгүй дугаараас залгаад чи Б-д хэдэн төгрөг өгсөн юм бэ гэсэн. Б- эгч болохоор чи хүнтэй хамтарч ажиллаж байгаа талаар яриад яах вэ гэсэн. Тэр талаар нь 30 сая төгрөгөө өгсөнөө ярихгүйн тулд юун мөнгө юм гэсэн чинь Б- ийм асуудалтай болсон, надаас мөнгө авсан юм аа, чамаас хэдийг авсан юм гээд бөөн бужигнаан болоод нөгөө хүмүүс дээр яваад очсон чинь 12, 13 хүн байсан. Бүгд “ххх” дэлгүүрт хамтарч ажиллъя гээд хөрөнгө оруулалт хийсэн. Тэгээд тэр 10 гаруй хүмүүсийнх нь дунд миний таньдаг хүмүүс ч их байсан, танихгүй хүмүүс ч байсан. Би санаандгүй маш их өрийн дарамтад ороод уначихлаа гээд байгаа. 200 сая төгрөгийн барааны нөөцтэй хүн бол Есөн-Эрдэнэ байтугай үйл ажиллагаа явуулна. Яагаад гэвэл би одоо Б- эгчийн ажиллуулж байгаад орхисон павилоны хажуу талын павилоныг түрээслээд ажиллуулж байгаа. Одоогоор би 54 сая төгрөгийн бараа эргэлдүүлж байхад бүх лангуу нь бараагаараа дүүрэн байгаа. Тэгэхэд 200 сая төгрөг 3 сарын дотор алга болж байгаа. Тэгээд үүнийгээ цаг үеийн байдал, хүмүүсийн өрийн дарамтад орсон гэж чихээд байгаа нь таалагдахгүй байна. Миний хувьд гэх юм бол би Б- эгчид 30 сая төгрөг өгөөд тодорхой хэмжээний хамтарч ажиллаж байгаагийн ашиг гээд 10 сая төгрөг буцааж авсан юм байна лээ. Ингээд 10 сая төгрөг аваад, 20 сая төгрөг үлдэж байгаа. Би 1000 төгрөгийн юм зараад 50, 100 төгрөгийн ашиг олдог хүн 20, 30 сая төгрөг оруулчихаад жил гаруй хугацаа болж байна. Шийдэгдсэн асуудал огт байхгүй, зөндөө удаан явж байна. Би яах учраа олохгүй Улаанбаатар хотод очоод шүүгдэгчийн өмгөөлөгч рүү ярьж байсан. Би 3, 4 нялх хүүхэдтэй, би тийм баян цатгалан хүн биш ээ, би та нараас 100 төгрөг ч илүү нэхэхгүй, надад өгөх мөнгийг маань өгчихөөч ээ, би шүүх, цагдаа гэж явмааргүй байна миний эхнэр төрөх гээд байна гэж ярьсан. Өмгөөлөгч нь би цаашаа Б-тай уулзаж холбож өгье гэж надад хэлж байсан. Б- эгчийг над руу хүний хувьд нэг удаа залгаад эгч нь алдсан юм байна, ингэж ингэж цуваалаад өгье гэж ярих болов уу гэсэн нэг ч удаа яриагүй. Тэр байтугай би компаниасаа 5 сая гаруй төгрөгийн бараа нийлүүлчихээд өгсөн бараанаасаа 10 төгрөгийг ч буцааж аваагүй. Есөн-Эрдэнэ дээр компаниуд дайрч ороод бараагаа авсан гээд байна. Тэгэхэд өмгөөлөгч нь үүдийг нь хаагаад зогсчихсон, дотор нь ах эгч нар нь байж байсан. Тэр дотроос ямар хүмүүс бараа авсан юм бэ, тоотой Таван богд дандаа том масстай компаниудыг оруулсан. Би үүдэнд нь оочирлоод сууж л байсан. Үүнийг 10 гаруй хүн гэрчилнэ, бүгд мэдэж байгаа. Хоноод маргааш өглөө нь ирсэн чинь тэр 200 сая төгрөгийн барааны нөөц байгаа гээд байгаа газарт нь 1 ширхэг ч бараа байхгүй, бүр лангуу ч байхгүй болсон байсан. Би 10 төгрөг ч илүү авъя гээгүй, хүү алданги тооцоё ч гээгүй надаас авсан нь энэ юм байна, таны өгсөн нь энэ юм байна, үүнийг хасаад миний үлдэгдлийг өгчих л гэж ярьсан. Тэгээд одоо хүртэл өгөөгүй жил гаруй болж байна. Би 30 сая төгрөг өгөөд 10 сая төгрөгийг авсан. Одоо үлдэгдэл 20 сая төгрөгийг нэхэмжилж байна...” гэсэн мэдүүлэг,

 

охирогч Г.Э- мөрдөн шалгах ажиллагаанд: “...Д.Б- 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш надтай гар утсаар болон биечлэн ирж уулзахдаа бараа материалын ханш өсөөд байна, их хэмжээгээр бараа материал татах гэсэн юм, сарын арван хувийн хүүтэй 35.000.000 төгрөг олоод өгөөч гэхээр нь надад мөнгөний боломж байхгүй гэхэд Р.М гэдэг хүний нэр дээр байгаа Сүхбаатар дүүргийн 0 дугаар хороо, 0 дугаар хороолол 0 дүгээр байрны 0 тоот хаягтай 1 өрөө байрыг барьцаалъя сарын 10 хувийн хүүтэй мөнгө олоод өгөөч гэсэн. Яагаад Р.Мийн нэр дээр байгаа талаар асуухад өөрийн нөхрөөсөө салж байгаа юм, тэгээд өөрийн нэр дээр хөрөнгө байлгаж болохгүй байгаа учраас өөрийн худалдагчийнхаа нэр дээр байрныхаа гэрчилгээг гаргуулсан юм гэж хэлсэн. Тэгээд би өөрийн нөхөр Ц.Бтай ярилцаж манай найз 35,000,000 төгрөгийг сарын арван хувийн хүүтэй зээлэх боломжтой юу гэж байна гэдгийг хэлэн нөхөртэйгөө ярилцахад манай нөхөр зөвшөөрөн 35,000,000 төгрөгийг зээлэх болсон, тэгээд 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр манай нөхөр Ц.Б Хас банкнаас 30,000,000 төгрөгийн цалингийн зээл авсан, мөн өөрийн эмээ болох М.Б-ийг 5,300,000 төгрөгийн тэтгэврийн зээл авхуулж уг зээлүүдийг нийлүүлэн 35,000,000 төгрөг болгоод 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр өөрийн эзэмшдэг Хаан банкны 00000000 дугаарын данснаас Д.Б-гийн эзэмшдэг Хаан банкны 000000000 дугаарын данс руу 15,000,000 төгрөг, 20,000,000 төгрөгөөр тус тус 2 удаагийн гүйлгээгээр Орхон аймгийн Баян-Өндөр сум, 0 багийн нутаг дэвсгэрт байрлах төв Хаан банкны АТМ-ээр дамжуулан шилжүүлэн өгсөн. Д.Б- мөнгө хүлээн авсны дараа 2 сарын дотор удаахгүйгээр хүүгийн хамт эргүүлэн төлж дуусгана гэж хэлсэн. 2022 оны 05 дугаар сарын эхээр намайг Цах маркетын Капитрон банкны салбар дээр ажиллаж байхад Д.Б- өөрийн биеэр ганцаараа ирээд Монос группээс бараа материал авдаг юм, намайг Турк Улс руу аялах 2 эрхийн бичгээр шагнасан, ажил ихтэй явж амжихгүй байгаа юм тэгээд З- гэдэг хүнд уг 2 эрхийг 4,000,000 төгрөгөнд худалдсан байсан чинь З- явахгүй гээд надаас мөнгөө нэхээд байна, энэ 2 эрхийг авах уу гэхээр нь би ээжийн бие муу байгаа, явж амжихгүй гэсэн. Тэгээд би уг асуудлын талаар өөрийн эгч /ээжийн дүү/ Л.С, А.А нарт хэлэхэд 2 эгч маань явъя гээд миний данс руу 4,000,000 төгрөгийг шилжүүлэхээр нь би Д.Б-тай утсаар холбогдож байгаад Турк Улс руу явах 2 эрхийн бичгийг авъя гээд 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдөр өөрийн эзэмшдэг Хаан банкны 00000000 дугаарын данснаас Д.Б-гийн эзэмшдэг Хаан банкны 000000000 дугаарын данс руу 4,000,000 төгрөгийг интернэт банк ашиглан шилжүүлэхэд 2022 оны 07 байна уу 08 дугаар сард явна шүү, гадаад паспортыг эх хувиар нь надад өгөөрэй гэж хэлэхээр нь 2 эгчийг гадаад паспорт захиалуулан авч, Д.Б- 2022 оны 06 дугаар сарын эхээр миний ажил дээр ирж 2 паспортыг авсан. Уг 2 эрхийн бичгийг авах юм уу яах юм гээд над руу байн байн залгаад байдаг байсан, тэгээд холбогдсон. 2022 оны 06 дугаар сарын 25-ны өдөр Д.Б- 000000 дугаарын гар утсаар над руу залгаад Хөтөлд явж байгаад өөрийн буруугаас болж зам тээврийн осол хийчихлээ, бага охиноо Эрдэнэт хот руу эмнэлэг рүү явуулчихлаа охины биеийн байдал муу байна, машин эвдэрсэн, нөгөө мөргүүлсэн машины эзэд 18,000,000 төгрөг өгчих юм бол гомдол гаргахгүй зохицъё гэсэн боломжоороо мөнгө олоод өгөөч гээд хоёр, гурван хоног тасралтгүй гуйгаад байсан болохоор нь өрөвдөн итгэж үнэмшин зөвшөөрч өөрт байсан 15,000,000 төгрөгийг 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдөр өөрийн эзэмшдэг Хаан банкны 00000000 дугаарын данснаас Хаан банкны 000000000 дугаарын данс руу 15,000,000 төгрөгийг интернэт банк ашиглан шилжүүлсэн. Д.Б- өөрийнхөө дансаар авч болохгүй байна, манай худалдагчийн данс руу шилжүүлээд өгөөч гэсэн болохоор уг данс руу шилжүүлэх болсон. Нэг сарын дараа эргүүлээд өгнө гэсэн, өөр янз бүрийн зүйл амлаагүй. Дээрх мөнгөн дүнгүүд нийлээд 54,000,000 төгрөг болсон. Д.Б- 35,000,000 төгрөгийн хүүг 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдөр 3,500,000 төгрөг, 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдөр 4,100,000 төгрөг, 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдөр 3,500,000 төгрөгийг тус тус миний бэр дүү болох Э.А-ийн Хаан банкны 000000 дугаарын данс руу шилжүүлэн өгсөн. Тухайн үед миний Хаан банкны дансны картны хугацаа дууссан байсан тул гүйлгээ хийж болохгүй байсан болохоор өөрийн бэр дүүгийн дансаар дамжуулан өөрт авсан. Би Д.Б-гаас 30,000,000 төгрөгийн хүү болон нийт 11,100,000 төгрөгийг өөрт шилжүүлэн авсан, мөн 2022 оны 11 дүгээр сард Д.Б- 30,000,00 төгрөгийг Улаанбаатар хотын Сүхбаатарын дүүргийн 100 айлд байрлах 1 цонхны үйлчилгээн дээр бэлнээр надад өгсөн. Ингээд би Д.Б-д өгсөн 54,000,000 төгрөгөөс 30,000,000 төгрөгийг авсан гэж тооцоод 24,000,000 төгрөгийг нэхэмжилж байна. Учир нь би хүүтэй мөнгө зээлж өдийг хүртэл хүүг нь төлж байгаа учраас Д.Б-гаас авсан 11,100,000 төгрөгийг хасахгүйгээр тооцож байна...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 19-23, 63-64х/,

 

            -Гэрч Б.А мөрдөн шалгах ажиллагаанд: “...Манай М ХХК нь Турк улс руу болон бусад гадаад улсууд руу аялах эрхийн бичгээр харилцагч нарыгаа хэзээ ч шагнаж байгаагүй. Манай байгууллага зөвхөн тухайн худалдан авсан барааныхаа үнийн дүнгийн 1 хувь юм уу 2 хувьд нь бензин талон эсвэл барааны эрхээр тус тус шагнадаг. Манай байгууллага Д.Б-г Турк улс руу болон бусад гадаад улсууд руу аялах эрхийн бичгээр шагнана гэж ямар нэгэн амлалт өгсөн зүйл байхгүй. Угаасаа манайх аялах эрхийн бичгээр шагнадаггүй. Д.Б- нь миний эзэмшдэг Хаан банкны 000000000000 дугаартай дансны виза картыг ашиглаж байсан болохоор тухайн өдөр над руу утсаар яриад данс руу чинь 15,000,000 төгрөг шилжүүлсэн байгаа 00000000000 дугаартай данс руу 15,000,000 төгрөгийг интернэт банкаа ашиглан шилжүүлээд өгөөч гэж хэлсэн болохоор шилжүүлэн өгсөн. Би уг данс эзэмшигчийг танихгүй. Д.Б-гийн хэлснээр л шилжүүлэн өгсөн. Энэ гүйлгээнээс гадна хэд хэдэн удаа над руу утсаар ярьж данс руу чинь мөнгө хийсэн, өөр данс руу шилжүүлээд өгөөч гэж байсан. Яг хэзээ, хэдэн төгрөгийг хэд дугаартай данс руу шилжүүлэн өгч байсанг санахгүй байна. Миний уг данс нь орлого, зарлагын мессеж ирдэггүй. Д.Б- 2022 оны 06 дугаар сараас хойш миний дансыг ашиглаагүй...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 66-68х/,

 

            -Гэрч О.С- мөрдөн шалгах ажиллагаанд: “…Д.Б- эгч 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдөр над руу холбогдож Капитрон банкнаас зээл хөөцөлдөж байгаад 15,000,000 төгрөгийн зээл бүтлээ дансныхаа дугаарыг өгч байгаач гэхээр нь би юу ч бодолгүй өөрийнхөө Хаан банкны 000000000 дугаарын дансыг өгөхөд миний дансанд 15,000,000 төгрөг шилжин орж ирсэн. Тухайн өдрөө Д.Б- эгч Хаан банкны 0000000000 дугаарын данс руу 11,134,000 төгрөгийг, 0000000 дугаарын данс руу 400,000 төгрөгийг, 0000000 дугаарын данс руу 300,000 төгрөгийг тус тус шилжүүлээд өгөөрэй гэсний дагуу би интернэт банкаа ашиглан шууд шилжүүлэн өгсөн. 0000000 дугаартай дансны эзэмшигч болох Ө-, 0000000 дугаарын дансны эзэмшигч М- нар нь “ххх” дэлгүүрийн худалдагч ажилтай хүмүүс байгаа юм тэгэхээр цалинг нь шилжүүлж өгсөн байх гэж бодож байна. Харин 11,134,000 төгрөгийн гүйлгээ ямар учиртай болохыг мэдэхгүй байна. Уг өдөр нийт 11,834,000 төгрөгийг шилжүүлж үлдэгдэл 3,166,000 төгрөг үлдсэн. Мөн тухайн зарлагын гүйлгээ хийгдсэний дараа уг өдөр Д.Б- эгч надад хэлэлгүйгээр 8,371,000 төгрөгийг Сэлэнгэ гэх хүний эзэмшдэг Хаан банкны 5093082922 дугаарын данснаас миний эзэмшдэг Хаан банкны 000000000 дугаарын данс руу шилжүүлсэн бөгөөд 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдөр Х гэх эзэмшигчтэй 0000000000 дугаарын данс руу 1,080,000 төгрөгийг, Д гэх эзэмшигчтэй 000000000 дугаарын данс руу 140,000 төгрөгийг, Э гэх эзэмшигчтэй 0000000000 дугаарын данс руу 6,000,000 төгрөгийг, О гэх эзэмшигчтэй 0000000 дугаарын данс руу 1,000,000 төгрөгийг, А гэх эзэмшигчтэй 000000 дугаарын данс руу 3,000,000 төгрөгийг тус тус шилжүүлсэн бөгөөд нийт 11,220,000 төгрөгийг шилжүүлсэн байсан. Эзэмшигчдийн нэрийг нь интернэт банкны аппликейшн ашиглаж харсан болно. Д.Б- эгчийн нийт шилжүүлсэн 23,371,000 төгрөгөөс 317,000 төгрөг үлдэхэд 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдөр Хаан банкны 00000000 дугаарын данснаас миний эзэмшдэг Хаан банкны 000000000 дугаарын данс руу 180,000 төгрөгийг шилжүүлж нийт 497,000 төгрөг болгосон бөгөөд намайг 0000000000 дугаарын данс руу “түрээс” гэсэн утгатайгаар 500,000 төгрөгийг шилжүүлээрэй гэхэд нь би шилжүүлж над руу шилжүүлсэн мөнгө дууссан. Яагаад над руу мөнгө шилжүүлээд бусад шилжүүлүүлэх болсон шалтгааныг мэдэхгүй байна, над руу холбогдоод шилжүүлээд өг гэхээр нь л шилжүүлдэг байсан. Надад ямар нэгэн зүйл амлаж, өгсөн зүйл байхгүй. Би гаагүй ойр дотно харилцаатай байдаг болохоор юм бодохгүй туслах болсон...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 72-73х/,

 

-Гэрч А.А мөрдөн шалгах ажиллагаанд: “...Г.Э- нь 2022 оны 05 дугаар сарын эхэн үед 5-1 дүгээр байранд байрлах Содон гоёл салонд буюу миний ажил дээр ирэн үсээ янзлуулж байхдаа Турк Улс руу аялах 2 ширхэг эрхийн бичиг надад хүн өгөх гэж байгаа, Л.С эгчид хэлсэн чинь ганцаараа явахгүй, А.А-тай хамт явъя гэж байна лээ, та надаас аялах эрхийн бичиг худалдан аваад Л.С- эгчтэй хамт аялахгүй юм уу гэхээр нь би тэгье гэж зөвшөөрсөн. Тэгээд хэд хоногийн дараа Г.Э- надтай утсаар ярьж Турк улс руу аялах эрхийн бичгийг хүний 3,000,000 төгрөг болно гэж надад хэлэхээр нь би 2,000,000 төгрөгийг бэлнээр Цах маркет худалдааны төвд байрлах Капитрон банкинд өөрийн биеэр очиж Г.Э-д өгсөн. За тэгээд хэсэг хугацааны дараа Л.С- эгч бид 2 Улаанбаатар хотод очин гадаад паспорт шинээр захиалан авч Эрдэнэт хотод ирэн Г.Э-д паспортуудаа өгөхөд эрхийн бичгээ нөгөө хүнээсээ авахаараа хэлнэ, 2022 оны 08 дугаар сард Турк Улс руу явахаар байгаа шүү гэж надад хэлж байсан. 2022 оны 07 дугаар сарын дунд үед Турк Улс руу аялах нь бүтэхээргүй боллоо шүү гээд миний гадаад паспорт болон 2,000,000 төгрөгийг эргүүлэн өгсөн. Аялах эрхийн бичиг өгөх нөгөө хүн нь бодвол эрхийн бичгээ өгөхгүй болсон юм шиг байна лээ, яг яагаад өгөхгүй болсон, юунаас болж бүтэхээргүй болсон гэдгийг нарийн сайн мэдэхгүй байна, би тодруулан асуугаагүй. Тэгсэн харин өнөөдрөөс 7 хоногийн өмнө Г.Э- над руу залгаад Цагдаагаас мөрдөгч ярьж таныг дуудах байх шүү, дүү нь харин Турк Улс руу аялах аяллын эрх бичиг авна гээд хүнд залилуулсан, тэгээд Л.С- эгч бид хоёроос авсан мөнгийг өөрөөсөө гаргаж Л.С- эгч бид хоёрт эргүүлэн өгсөн гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 78х/,

 

-Гэрч Л.С- мөрдөн шалгах ажиллагаанд: “...Би Г.Э-тай 2022 оны 06 дугаар сард уулзахад таньдаг хүн маань Турк Улс руу 2 хүн хямдхан зардлаар явуулах юм байна, би хүүхэдтэй юм чинь, та явах уу гэхээр нь би тэгье тэгье гэж зөвшөөрөөд өөрийн төрсөн дүү Л.Содгэрэлийн эхнэр А.А-ын хамт явъя гээд А.А-т Турк Улс руу явах аяллын эрх Г.Э-гийн таньдаг хүнд байгаа юм байна, хямдхан явах уу гэсэн чинь мөн зөвшөөрсөн. Тэгээд бид 2 гадаад паспортоо захиалахаар Улаанбаатар хотод очиж захиалж аван Г.Э-д гадаад паспортуудаа өгөхдөө өөрийн эзэмшдэг Хаан банкны 5093023727 дугаарын данснаасаа Г.Э-гийн данс руу 2,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Харин А.А- бэлнээр Г.Э-д 2,000,000 төгрөгийг өгсөн. Г.Э- Турк Улс руу аялах аяллын зардал хүний 2,000,000 төгрөг болно гэсэн болохоор А.А- бид хоёр хүний 2,000,000 2,000,000 төгрөгийг тус тус Г.Э-д өгөх болсон. Тэгээд 2022 оны 07 дугаар сард Г.Э- надтай холбогдоод Турк Улс руу аялах асуудал худлаа болсон шүү, Турк Улс руу аялах аяллын эрх байгаа гэсэн хүн маань Турк Улс руу аялах 2 хүний эрх байгаа гэж надад худлаа хэлж надаас та нарын мөнгийг аваад залилчихлаа гээд А.А- бид 2-оос авсан мөнгөө өөрөөсөө эргүүлэн өгсөн...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 80х/,

 

-Гэрч Д.Н мөрдөн шалгах ажиллагаанд: “...Д.Б- нь 2021 оны 10 дугаар сард надтай холбоглож “ххх” дэлгүүрийнхээ бараа, материалыг татан авах гэсэн юм 10,000,000 төгрөг зээлээч гэхээр нь би зөвшөөрөн боломжтой болохоороо эргүүлээд өгөөрэй гэж ярилцан тохиролцоод 10,000,000 төгрөгийг зээлж байсан. Тэгээд авсан мөнгөнөөс эргүүлэн төлөхдөө 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдөр 6,500,000 төгрөгийг миний эзэмшдэг Хаан банкны 000000 дугаартай данс руу өөрийнхөө эзэмшдэг 000000000 дугаартай данснаас шилжүүлэн өгч байсан. Одоогоор үлдэгдэл 3,500,000 төгрөгөө өгөөгүй байгаа. Д.Б- надаас мөнгө авахдаа ямар нэгэн зүйл амлаагүй...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 82х/,

 

-Гэрч О.А мөрдөн шалгах ажиллагаанд: “...Манай нөхөр М.А-ийн нэр дээр бүртгэлтэй цагаан өнгөтэй Тоёота приус 20 маркийн 00-00 ххх улсын дугаартай тээврийн хэрэгслийг 2022 оны 04 дүгээр сард Д.Б- эгчид 9,500,000 төгрөгөөр худалдахаар болж урьдчилгаа 4,500,000 төгрөгийг надад өгч үлдэгдэл мөнгөө наадмын баярын үеэр өгч нэр дээр нь шилжүүлээд өгье гэж ярилцан тохиролцсон, тэгээд би 2022 оны 06 дугаар сард Д.Б- эгчтэй холбогдож үлдэгдэл мөнгөө өгөх боломж байна уу, өгч чадахгүй бол би таны өгсөн 4,500,000 төгрөгийг өгөөд машинаа авъя гэсэн чинь өөр зарах хүн байгаа бол тэгье гэсэн. Тэгээд 2022 оны 06 дугаар сарын сүүл үед машин зарах өөр хүн олчхоод Д.Б- эгч рүү залгахад утсаа ерөөсөө авахгүй байгаад байхаар нь тухайн үед худалдагч ажилтай байсан С- гэдэг эмэгтэйгээс асуухад “чиний машиныг жолоодон явж байгаад эвдсэн гэсэн, тэгээд машин чинь асахгүй, гадна, дотор тал нь эвдэрсэн” гэж хэлэхээр нь хэд хоногийн дараа Д.Б- эгчтэй холбогдож би танаас авсан мөнгөө өгөөд эргүүлэн машинаа авъя гэхэд тэг гэсэн тэгээд уулзаж чадахгүй явсаар байгаад 2022 оны 08 дугаар сард утсаар ярьж машинаа Д.Б- эгчийн нөхөр Дагвадоржтой Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрт уулзаж машинаа хүлээн авахад гадна болон дотор эд анги маш их эвдрэлтэй байсан тул эвдрэлүүдийг 4,500,000 төгрөгндөө тооцож машинаа эргүүлэн авсан. Д.Б- эгч манай машиныг худалдан авахдаа ямар нэгэн гэрээ хийгээгүй, амаар ярилцан тохиролцсон байсан. Дараа нь машин авахдаа Д.Б- эгчээс машин яасан талаар тодруулахад Улаанбаатар хотоос Эрдэнэт хот руу явах замд буюу шар хөтлийн шороон зам дээр довон дээгүүр гарч байхдаа харайлгасан юм л гэж хэлсэн, өөр зүйл хэлээгүй. Би машинаа авахад гадна талдаа ямар нэгэн зүйл мөргөсөн, эсвэл мөргүүлсэн гэмээр шинж тэмдэг байгаагүй, юман дээгүүр харайлгасан гэмээр доод эд анги болон дотор салоны дэрнүүд задарсан байдалтай байсан...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 84х/,

 

-Шүүгдэгч Д.Б- мөрдөн шалгах ажиллагаанд: “...Би олон аж ахуй нэгжүүдээс бараа материал худалдан авч Орхон аймгийн Баян-Өндөр сум, Оюут багийн нутагт байрлах Есөн-Эрдэнэ захын дотор байдаг “ххх” ахуйн барааны бөөний төвийг ажиллуулдаг байсан юм. Тэгээд тус аж ахуй нэгжүүд нь хаяа даа ямар нэгэн Улс руу аялах эрхийн бичгээр шагнадаг байсан болохоор ажлаа хийж байгаа юм чинь болох байх гэж бодоод өөрт байгаагүй ч гэсэн Г.Э-д Турк Улс руу аялах 2 ширхэг аяллын эрх байгаа гэж хэлээд түүнээс 4,000,000 төгрөгийг өөрийн эзэмшлийн Хаан банкны 000000000 дугаартай дансаараа 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдөр авч, тус мөнгийг зөгийн бал болон хогны хар уут худалдаж авсан санагдаж байна, үлдэгдэл мөнгөн дээр нь мөнгө нэмээд Д.Н гэдэг хүнд зээлсэн мөнгөө эргүүлэн төлж байсан юм. Дараа нь Улаанбаатар хотоос Эрдэнэт хот руу Тоёота Приус 20 маркийн 00-00 ххх улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон бага охин Н /7 настай/-ийн хамт замд явж байгаад жалган дээгүүр харайлгаж машинтайгаа осолд орсон. Тэгээд уг шалтгааныг Г.Э-д хэлж худалдагч ажилтай байсан О.С-ын Хаан банкны 000000000 дугаартай дансаар 15,000,000 төгрөгийг 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдөр шилжүүлэн авч боломжтой бол мөнгө зээлээч гэж хэлэхэд надад мөнгө шилжүүлэн өгсөн юм. Тэгээд авсан мөнгөнөөсөө Р.Х гэдэг хүнээс зээлсэн мөнгөө төлж, манайд ажиллаж байсан Ө-, М- нарын сарын цалингийн урьдчилгааг өгсөн, өөр яг юунд зарцуулсан сайн санахгүй байна. Зам тээврийн осолд орсон нь бол үнэн гэхдээ мөнгө авахдаа л ингэж хэлээд авчихсан юм, тэрнээс түүнээс авсан мөнгөө яг зам тээврийн осолдоо хэрэглээгүй. Яагаад ч юм тухайн үедээ зам тээврийн ослын талаар хэлээд мөнгө авчихсан юм. Тэр үед мөнгө авахдаа юу ч бодолгүй хэлчихсэн юм. Зүгээр ямар нэгэн шалтгаан хэлэхгүй мөнгө авч болох байсан боловч тэгж хэлээд таарчихсан...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 130-131х/,

 

-Д.Б-гийн Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1хх-ийн 153-168х/,

 

-Хохирогч С.А- мөрдөн шалгах ажиллагаанд: “...2022 оны 03 дугаар сард Б- нь надтай холбогдож хоёулаа хамтарч ажиллая, чи “ххх” бөөний төвд хөрөнгө оруулалт хийгээд өг ашгийн тодорхой хувийг ноогдол ашиг хэлбэрээр өгнө, сар бүр тогтмол өгнө гэж хэлсэн ингээд би байр худалдаж авахаар хурааж, хуримтлуулж байсан мөнгийг эхнэр Ш.Д-тэй зөвшилцөөд Б- нь найдвартай хүн байгаа юмаа хоёулаа мөнгөө хадгалж байхаар эргэлдүүлж байя гэж хэлээд Б-тай хамтран ажиллахаар гэрээ хийж 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдөр 10,000,000 төгрөгийг 000000000 дугаартай Хаан банкны данс руу шилжүүлсэн, дараа нь 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр 17,000,000 төгрөг, дараа нь 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр 3,000,000 төгрөг нийт 30,000,000 төгрөгийг Б-тай хамтран ажиллахаар өгсөн юм. Б-тай хамтран ажиллахаар болоод би “ххх” худалдааны төвд нэг худалдагчийг би өөрөө цалинжуулж ажиллуулсан, Б- нь надад хоёр удаа 4.000,000 төгрөг нийт 8,000,000 төгрөгийг ашиг гэж хэлээд өгсөн...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 196-197х, 2хх-ийн 179-190х/,

 

-Д.Б-гийн Хаан банкны депозит дансны хуулга /2хх-ийн 15-97х/,

 

-Гэрч Р.М мөрдөн шалгах ажиллагаанд: “...Миний эзэмшдэг Хаан банкны 0000000000000 дугаарын дансанд 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр 5,000,000 төгрөг, 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр 300,000 төгрөгийн орлогын гүйлгээ Д.Б- эгчийн эзэмшдэг Хаан банкны 000000000 дугаарын данснаас хийгдсэн бөгөөд уг гүйлгээний учир нь 2022 оны 01 дүгээр сард байсан санагдаж байна, Д.Б- эгч Капитрон банкнаас зээл авах гээд өөрийнхөө төрсөн ах нь Улаанбаатар хотын хаягтай орон сууцыг танихгүй хүнээс худалдан авахад Д.Б- эгч миний нэр дээр шилжүүлэн өгч уг үл хөдлөхийг надаар Капитрон банкинд барьцаалуулан 45,000,000 төгрөгийн зээлийг авхуулж байсан бөгөөд бүх мөнгийг Д.Б- эгч өөрөө авсан, надад ямар нэгэн зүйл амлаагүй, надаас гуйсан болохоор би тус болох гээд л зээл авч өгсөн юм. Тэгээд уг зээлийг хаахын тулд над руу мөнгө шилжүүлж байсан бөгөөд таны асууж байгаа гүйлгээ нь зээлийн төлбөр байсан. Над руу шилжүүлсэн уг мөнгийг би Капитрон банкны 3007020149 дугаартай зээлийн данс руу шууд шилжүүлж байсан. 2022 оны 05 дугаар сард надаар авхуулсан зээлээ Д.Б- эгч төлж дуусгахаар нь байрыг нь эргүүлээд Д.Б- эгчийн нэр дээр шилжүүлэн өгч байсан...” гэсэн мэдүүлэг /2хх-ийн 115х/,

 

-Р.Мийн эзэмшлийн Хаан банкны 00000000 тоот дансны хуулга, /2хх-ийн 126х/,

 

-Гэрч Ш.Д мөрдөн шалгах ажиллагаанд: “...Би Д.Б-тай гэрээ хийх болсон шалтгаан болохоор хамгийн анх Б-гийн ажиллуулж байсан “ххх” дэлгүүр нь бараа материалын хомсдолд ороод мөн Б- нь манай нөхөр 2 жилийн хугацаанд хамтран ажилчихсан мөн байнгын харилцаатай байсан болохоор найдвартай хүн юм байна гэж бодсон. Миний Б-д хамгийн ихээр итгэсэн зүйл болохоор надтай хамтран ажиллах гэрээ байгуулахаар ирэхдээ “ххх” дэлгүүр одоогоор 149,150,000 төгрөгтэй дүйцэхүйц 1200 гаруй бараа бүтээгдэхүүн нэр болон бараа материалын жагсаалт болох 24 хуудас бүхий баримтыг надад авчирч харуулсан. Мөн 30,000,000 төгрөг өгч надтай хамтран ажиллавал цаашид “ххх” дэлгүүрийн үйл ажиллагааг өргөжүүлэх зэрэг ашигтай гэсэн. Мөн албан ёсоор нотариатаар бүх бичиг баримтаа баталгаажуулъя гэхээр нь би ер нь найдвартай юм байна гэж бодсон... Би бараа материал авсан гэж бодож байсан боловч 2022 оны 07 дугаар сарын эхээр би Б-тай таараад ашгаа яагаад шилжүүлэхгүй байгаа, мөн утсаа авахгүй байгаа талаар асуухад эгч нь чамаас авсан мөнгөө хүнээс зээлсэн мөнгөнийхөө хүүнд нь өгчихсөн юмаа гэж хэлж байсан.,.2022 оны 03 дугаар сарын 28-ны өдөр 10,000,000 төгрөгийг шилжүүлэхдээ Орхон аймаг Баян- Өндөр сум Даваат баг Зураа 2-1 тоотод байх гэртээ байхдаа шилжүүлсэн. Мөн оны 04 дүгээр сарын 06-ны өдөр, 07-ны өдрүүдэд шилжүүлсэн 20,000,000 төгрөгийг гэртээ байхдаа гар утасны интернэт банк ашиглан шилжүүлж байсан. 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр мөнгө шилжүүлэхээс өмнө Б- над дээр хамтарч ажиллах талаар санал тавиад би өнөөдөр орой ажилчидтайгаа хамтраад бараагаа тоолоод авчраад өгий тэгвэл баталгаатай биз дээ гэж хэлээд Б- яваад өгөхөөр нь араас нь Б-гийн эзэмшлийн 000000000 тоот данс руу нь 17,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Харин 04 дүгээр сарын 07-ны өдөр өглөө 10 цагийн үед 3,000,000 төгрөгийг мөн адил Б-гийн дансанд шилжүүлсэн. Тухайн хамтран ажиллах гэрээг хийхээр 2022 оны 04 дүгээр сарын 07- ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Хүрэнбулаг багийн 0-0 дугаар байранд байх нотариатын үүдэнд уулзахад Б- бараа тоолсон жагсаалт болон хамтран ажиллах гэрээг бэлдчихсэн ирэхээр нь бид хоёр нотариатын хүнд хандаж бид хоёр хамтран ажиллах гэрээ хийх гэж байгаа юм. Энэ гэрээгээр гэрээ хийвэл энэ гэрээ нь дараа ямар нэгэн асуудал болбол асуудалгүй юу гэхэд нотариатын хүн болохоор Б-гийн авчирсан гэрээг энэ хамтран ажиллах гэрээ биш байна. Наад гэрээгээ шүүхэд очиж асуулдаа шийдвэрлэхэд хүчин төгөлдөр бус гэрээ байна гээд нотариатын хүн нь өөрөө бид хоёрт шүүх дээр асуудал үүсээд очиход хүчин төгөлдөр гэрээ өгье харин наад гэрээг чинь би ямар нэгэн байдлаар тамга, тэмдэг дарж өгөхгүй шүү өөрсдөө гарын үсгээ зурчих гэсэн. Нотариатаас өгсөн гэрээг бөглөх шаардлага гарсан. Тэгэхээр нь би за тэгвэл манай гэрт очоод бөглөе гээд явсан. Ямар ч байсан манай гэрт ирээд бид хоёр өөр өөрсдийн бөглөх гэрээг аваад харилцан гарын үсэг зуралцаад, солилцсон...” гэсэн мэдүүлэг /2хх-ийн 183-185х/,

 

-Ш.Д, Д.Б- нарын хооронд байгуулсан 2022 оны 04 дүгээр саоын 06-ны өдрийн “Бараа материалд хөрөнгө оруулах тухай” хамтран ажиллах гэрээ /2хх-ийн 186-208х/,

 

-Гэрч Ц.Н мөрдөн шалгах ажиллагаанд: “...Миний санаж байгаагаар 000000000 дугаартай данс нь Д.Б-гийн эзэмшдэг данс байх шиг байна, тухайн үед Д.Б- нь бараа материал авах гэсэн юм гээд надаас 10,000,000 төгрөгийг зээлэн авч байсан санагдаж байна, би яг хэзээ зээлсэнг санахгүй байна тэгээд уг мөнгөө эргүүлэн өгч байсан...” гэсэн мэдүүлэг /2хх-ийн 212-213х/,

 

-Гэрч Ч.Б мөрдөн шалгах ажиллагаанд: “...Би 2021 оны 11 дүгээр сараас 2022 оны 07 дугаар сарын 23-ны өдрийг хүртэлх хугацаанд амны хаалт, нэг удаагийн бээлий, живх зэрэг бараануудыг Д.Б-д худалдан борлуулдаг байсан болохоор тухайн барааны төлбөрийг л Д.Б-гаас 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр өөрийн эзэмшдэг Хаан банкны 00000000000 дугаартай дансаараа дамжуулан 3,000,000 төгрөгийг авч байсан. Д.Б- нь надаас авсан барааныхаа төлбөрийг тухай бүрт нь төлөн явдаг байж байгаад 2022 оны 04 дүгээр сараас хойш авсан барааныхаа мөнгийг өгөхгүй болж эхэлсэн...” гэсэн мэдүүлэг /2хх-ийн 215х/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад дараахь үйл баримт тогтоогдлоо.

 

Шүүгдэгч Д.Б- нь 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдөр хохирогч Г.Э-д Турк улс руу аялах 2 хүний эрхийн бичиг зарна гэж худлаа хэлсэнд  Г.Э- нь итгэж, А.А-, Л.С- нарт хэлэхэд А.А-, Л.С- нар нь Турк улс руу явна гэж паспортуудаа тус бүр 2 сая төгрөгийн хамт Г.Э-д өгсөн, Г.Э- нь 4 сая төгрөгийг Д.Б-гийн эзэмшлийн Хаан банкны дахь 000000000 тоот харилцах данс руу шилжүүлсэн, дараа нь Г.Э- нь Д.Б-д эрхийн бичиг байхгүйг мэдээд А.А-, Л.С- нарт 4 сая төгрөгийг өөрөөсөө өгсөн,

мөн 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдөр зам тээврийн осолд орчихлоо охин маань бие нь муу эмнэлэгт хүргэгдсэн, машины эзэнд 18,000,000 төгрөг өгчихвөл хэл амгүй салах гээд байна яаралтай 18,000,000 төгрөг зээлээч гэж хэлсний дагуу Г.Э- нь итгэж 15,000,000 төгрөгийг О.С-ын эзэмшлийн Хаан банкны дахь 000000000 тоот харилцах дансаар шилжүүлсэн,

мөн хохирогч С.А-, түүний эхнэр Ш.Д нартай Оюут багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Есөн эрдэнэ захын ““ххх”” худалдааны төвд хөрөнгө оруулалт хийж, хамтран ажиллая гэж гэрээ байгуулж хохирогч С.А-ын эзэмшлээс 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдөр 10,000,000 төгрөг, 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр 17,000,000 төгрөг, 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр 3,000,000 төгрөгийг өөрийн эзэмшлийн Хаан банкны 000000000 тоот харилцах дансаар  шилжүүлэн авсан бөгөөд шүүгдэгч Д.Б- нь хүмүүст өртэй байсан ба Г.Э-, С.А- нараас хуурч авсан мөнгөө өртэй байсан хүмүүсдээ өгсөн үйл баримтууд болсон байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, дансны хуулгууд зэрэг бичмэл нотлох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, дээрхи үйл баримтын талаархи мэдээллийг агуулсан хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой, шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч Д.Б-гийн үйлдлийн улмаас Г.Э-д 19,000,000 төгрөгийн, С.А-т 30,000,000 төгрөгийн хохирол учирсан шууд шалтгаант холбоотой болох нь хохирогч Г.Э-гийн: “...би Д.Б-тай утсаар холбогдож байгаад Турк Улс руу явах 2 эрхийн бичгийг авъя гээд 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдөр өөрийн эзэмшдэг Хаан банкны 00000000 дугаарын данснаас Д.Б-гийн эзэмшдэг Хаан банкны 000000000 дугаарын данс руу 4,000,000 төгрөгийг интернэт банк ашиглан шилжүүлсэн. ...15,000,000 төгрөгийг 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдөр өөрийн эзэмшдэг Хаан банкны 00000000 дугаарын данснаас Хаан банкны 000000000 дугаарын данс руу 15,000,000 төгрөгийг интернэт банк ашиглан шилжүүлсэн...” гэх мэдүүлэг,

-гэрч Б.А-ийн: “...Манай М ХХК нь Турк улс руу болон бусад гадаад улсууд руу аялах эрхийн бичгээр харилцагч нарыгаа хэзээ ч шагнаж байгаагүй...” гэх мэдүүлэг,

-гэрч О.С-ын: “…Д.Б- эгч 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдөр над руу холбогдож Капитрон банкнаас зээл хөөцөлдөж байгаад 15,000,000 төгрөгийн зээл бүтлээ дансныхаа дугаарыг өгч байгаач гэхээр нь би юу ч бодолгүй өөрийнхөө Хаан банкны 000000000 дугаарын дансыг өгөхөд миний дансанд 15,000,000 төгрөг шилжин орж ирсэн...” гэх мэдүүлэг,

эрч А.А-ын: “...Г.Э- нь 2022 оны 05 дугаар сарын эхэн үед 5-1 дүгээр байранд байрлах Содон гоёл салонд буюу миний ажил дээр ирэн үсээ янзлуулж байхдаа Турк Улс руу аялах 2 ширхэг эрхийн бичиг надад хүн өгөх гэж байгаа, Л.С- эгчид хэлсэн чинь ганцаараа явахгүй, А.А-тай хамт явъя гэж байна лээ, та надаас аялах эрхийн бичиг худалдан аваад Л.С- эгчтэй хамт аялахгүй юм уу гэхээр нь би тэгье гэж зөвшөөрсөн…2022 оны 08 дугаар сард Турк Улс руу явахаар байгаа шүү гэж надад хэлж байсан. 2022 оны 07 дугаар сарын дунд үед Турк Улс руу аялах нь бүтэхээргүй боллоо шүү гээд миний гадаад паспорт болон 2,000,000 төгрөгийг эргүүлэн өгсөн...” гэх мэдүүлэг,

-Гэрч Л.С-ийн: “...Би Г.Э-тай 2022 оны 06 дугаар сард уулзахад таньдаг хүн маань Турк Улс руу 2 хүн хямдхан зардлаар явуулах юм байна, би хүүхэдтэй юм чинь, та явах уу гэхээр нь би тэгье тэгье гэж зөвшөөрөөд өөрийн төрсөн дүү Л.С-ийн эхнэр А.А-ын хамт явъя гээд А.А-т Турк Улс руу явах аяллын эрх Г.Э-гийн таньдаг хүнд байгаа юм байна, хямдхан явах уу гэсэн чинь мөн зөвшөөрсөн. Тэгээд бид 2 гадаад паспортоо захиалахаар Улаанбаатар хотод очиж захиалж аван Г.Э-д гадаад паспортуудаа өгөхдөө өөрийн эзэмшдэг Хаан банкны 000000000000 дугаарын данснаасаа Г.Э-гийн данс руу 2,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Харин А.А- бэлнээр Г.Э-д 2,000,000 төгрөгийг өгсөн…2022 оны 07 дугаар сард Г.Э- надтай холбогдоод Турк Улс руу аялах асуудал худлаа болсон шүү, Турк Улс руу аялах аяллын эрх байгаа гэсэн хүн маань Турк Улс руу аялах 2 хүний эрх байгаа гэж надад худлаа хэлж надаас та нарын мөнгийг аваад залилчихлаа гээд А.А- бид 2-оос авсан мөнгөө өөрөөсөө эргүүлэн өгсөн...” гэх мэдүүлэг,

-Гэрч Д.Н-ийн: “...Д.Б- нь тохиролцоод 10,000,000 төгрөгийг зээлж байсан. Тэгээд авсан мөнгөнөөс эргүүлэн төлөхдөө 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдөр 6,500,000 төгрөгийг миний эзэмшдэг Хаан банкны 0000000000 дугаартай данс руу өөрийнхөө эзэмшдэг 000000000 дугаартай данснаас шилжүүлэн өгч байсан. Одоогоор үлдэгдэл 3,500,000 төгрөгөө өгөөгүй байгаа...” гэх мэдүүлэг,

-Гэрч О.А-ийн: “...Манай нөхөр М.А-ийн нэр дээр бүртгэлтэй цагаан өнгөтэй Тоёота приус 20 маркийн 00-00 ххх улсын дугаартай тээврийн хэрэгслийг 2022 оны 04 дүгээр сард Д.Б- эгчид 9,500,000 төгрөгөөр худалдахаар болж урьдчилгаа 4,500,000 төгрөгийг надад өгч үлдэгдэл мөнгөө наадмын баярын үеэр өгч нэр дээр нь шилжүүлээд өгье гэж ярилцан тохиролцсон… 2022 оны 08 дугаар сард утсаар ярьж машинаа Д.Б- эгчийн нөхөр Д Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрт уулзаж машинаа хүлээн авахад гадна болон дотор эд анги маш их эвдрэлтэй байсан тул эвдрэлүүдийг 4,500,000 төгрөгөндөө тооцож машинаа эргүүлэн авсан… машин авахдаа Д.Б- эгчээс машин яасан талаар тодруулахад Улаанбаатар хотоос Эрдэнэт хот руу явах замд буюу шар хөтлийн шороон зам дээр довон дээгүүр гарч байхдаа харайлгасан юм л гэж хэлсэн, өөр зүйл хэлээгүй. Би машинаа авахад гадна талдаа ямар нэгэн зүйл мөргөсөн, эсвэл мөргүүлсэн гэмээр шинж тэмдэг байгаагүй, юман дээгүүр харайлгасан гэмээр доод эд анги болон дотор салоны дэрнүүд задарсан байдалтай байсан...” гэх   мэдүүлэг,

эрч Р.Мийн “...Улаанбаатар хотын хаягтай орон сууцыг танихгүй хүнээс худалдан авахад Д.Б- эгч миний нэр дээр шилжүүлэн өгч уг үл хөдлөхийг надаар Капитрон банкинд барьцаалуулан 45,000,000 төгрөгийн зээлийг авхуулж байсан бөгөөд бүх мөнгийг Д.Б- эгч өөрөө авсан, зээлээ Д.Б- эгч төлж дуусгахаар нь байрыг нь эргүүлээд Д.Б- эгчийн нэр дээр шилжүүлэн өгч байсан...” гэх мэдүүлэг,

-Р.Мийн эзэмшлийн Хаан банкны 0000000 тоот дансны хуулга,

эрч Ш.Д-ийн: “...2022 оны 03 дугаар сарын 28-ны өдөр 10,000,000 төгрөгийг шилжүүлэхдээ Орхон аймаг Баян- Өндөр сум Даваат баг Зураа 2-1 тоотод байх гэртээ байхдаа шилжүүлсэн. Мөн оны 04 дүгээр сарын 06-ны өдөр, 07-ны өдрүүдэд шилжүүлсэн 20,000,000 төгрөгийг гэртээ байхдаа гар утасны интернэт банк ашиглан шилжүүлж байсан. 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр мөнгө шилжүүлэхээс өмнө Б- над дээр хамтарч ажиллах талаар санал тавиад би өнөөдөр орой ажилчидтайгаа хамтраад бараагаа тоолоод авчраад өгий тэгвэл баталгаатай биз дээ гэж хэлээд Б- яваад өгөхөөр нь араас нь Б-гийн эзэмшлийн 000000000 тоот данс руу нь 17,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Харин 04 дүгээр сарын 07-ны өдөр өглөө 10 цагийн үед 3,000,000 төгрөгийг мөн адил Б-гийн дансанд шилжүүлсэн...” гэх мэдүүлэг,

-Ш.Даваадэлгэр, Д.Б- нарын хооронд байгуулсан 2022 оны 04 дүгээр саоын 06-ны өдрийн “Бараа материалд хөрөнгө оруулах тухай” хамтран ажиллах гэрээ,

эрч Ч.Биндэръяагийн: “...Д.Б- нь надаас авсан барааныхаа төлбөрийг тухай бүрт нь төлөн явдаг байж байгаад 2022 оны 04 дүгээр сараас хойш авсан барааныхаа мөнгийг өгөхгүй болж эхэлсэн...” гэх мэдүүлэг,

-Д.Б-гийн Хаан банкны депозит дансны хуулга зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.

 

Шүүх хуралдаанд улсын яллагч: “...шүүгдэгч Д.Б- нь хохирогч Г.Э-д 19 сая төгрөгийн, хохирогч С.А-т 30 сая төгрөгийн хохирол учруулан залилсан үйлдлүүд  нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан залилах гэмт хэргийн шинжийг хангасан. Иймд шүүгдэгчийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай...” гэж,

-хохирогчийн өмгөөлөгч Я.Эрдэнэчимэг, Н.Мөнхнаран нар: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах...” гэж,

-шүүгдэгчийн өмгөөлөгч: “...шүүгдэгч Д.Б-гийн үйлдэлд залилах гэмт хэргийн шинж үгүйсгэгдэж байгаа. Өөрөөр хэлбэл Иргэний хуульд заасан иргэд хоорондын хамтран ажиллах гэрээ, зээлийн гэрээнээс үүдэлтэй иргэний эрх зүйн харилцаа... Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлд хэрэгт авагдсан бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутайд эргэлзээ төрвөл сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх зарчим бий... Д.Б-д холбогдох үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй байна...” гэж тус тус дүгнэлтүүдийг гаргаж мэтгэлзсэн.

 

Залилах гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгө, түүнийг эзэмших, өмчлөх эрхийг өөртөө авах, буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй байх гэсэн шунахайн сэдэлтээр хуурамч мэдээлэл, эд зүйл, бичиг баримт ашиглаж төөрөгдүүлэх, урьдын танил харилцааг ашиглах, итгэл эвдэх, худал амлах зэрэг аргаар эзэмшигч, өмчлөгчийг төөрөгдүүлж, өмчлөгч өөрийн хөрөнгийг өөрөө өгөхөд хүргэж, хохирол учруулдаг бөгөөд шүүгдэгч Д.Б- нь Г.Э-тай найз нөхдийн холбоотой байсан, С.А-тай бараа материал дэлгүүртээ авдаг танилын харилцаатай байсан ба Г.Э-гаас Турк улс руу аялах эрхийн бичиг өөрт нь байхгүй байхад байгаа мэтээр хуурч 4,000,000 төгрөгийг, мөн зам тээврийн осол хийчихлээ, бага охиноо Эрдэнэт хот руу эмнэлэг рүү явуулчихлаа охины биеийн байдал муу байна, машин эвдэрсэн, мөргүүлсэн машины эзэнд 18,000,000 төгрөг өгөхөөр боллоо гэж зохиомол байдлыг бий болгож хуурч 15,000,000 төгрөгийг,

хохирогч С.А-аас Оюут багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Есөн эрдэнэ захын ““ххх”” худалдааны төвд хөрөнгө оруулалт хийж, хамтран ажиллая гэж хуурч гэрээгээр халхавчлан 30,000,000 төгрөгийг өөрийн болон бусдын дансаар шилжүүлэн авч өртэй байсан хүмүүсийнхээ өрөнд өгсөн, бараа материал авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Залилах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, прокуророос шүүгдэгч Д.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаарх дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон гэж дүгнэлээ.

 

Шүүгдэгч Д.Б-гийн үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал, хохирогч нарыг хуурч мэхлэн хохирол учруулсан учраас түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр, шунахайн сэдэлтээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно.

 

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж зааснаар шүүгдэгч Д.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

2. Хохирол, хор уршгийн талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгахад гарах зардлын мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх хэмжээг тогтооно” гэж заасныг үндэслэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн хэмжээг тогтоож, гэм буруутайд тооцогдсон шүүгдэгчээс гаргуулах нь зөрчигдсөн эрхийг сэргээх эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод нийцнэ.

 

Шүүгдэгч Д.Б-гаас хохирогч Г.Э- “...35 сая төгрөг зээлсэн уг мөнгөнөөс 30,000,000 төгрөгийг нь өгсөн, үлдэгдэл 5,000,000 төгрөгийг өгөөгүй уг мөнгийг 19,000,000 төгрөгөн дээрээ нэмж нийт 24,000,000 төгрөгийг нэхэмжилнэ...” гэж, хохирогч С.А- “...10,000,000 төгрөг авсан, үлдэгдэл 20,000,000 төгрөгийг нэхэмжилнэ...” гэж тус тус нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

Прокуророос шүүгдэгч Д.Б-г Г.Э-д 19,000,000 төгрөгийн, С.А-т 30,000,000 төгрөгийг хохирол учруулсан гэж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явагдах учиртай юм.

 

Иймд шүүх шүүгдэгч Д.Б-гаас 20,000,000 төгрөгийг гаргуулан хохирогч С.А-т, 19,000,000 төгрөгийг гаргуулан хохирогч Г.Э-д тус тус олгож, Г.Э-гийн нэхэмжлэлийн шаардлагаас 5,000,000 төгрөгний хэсгийг хэлэлцэхгүй орхиж шийдвэрлэсэн.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3, 5 дахь хэсэгт зааснаар хохирол төлөхөөр шүүх хуралдааныг ажлын 5 өдрөөр завсарлуулах хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч шүүх хуралдааныг завсарлуулсан бөгөөд шүүгдэгч нь хохирогч нарт тус бүр 5,000,000 төгрөгийг төлсөн ба үлдэгдэл хохирлыг төлнө гэх тул шүүхээс шүүгдэгчийн төлөөгүй хохирлын үлдэгдэл болох 14,000,000 төгрөгийг хохирогч Г.Э-д, 15,000,000 төгрөгийг С.А-т олгохоор шийдвэрлэв.    

 

3. Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Д.Б-г залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.” гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмыг баримтлан тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь үндэслэлтэй.

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, түүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж,  үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь шударга ёсны зарчимд нийцнэ.

 

Улсын яллагчаас:...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-д хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.1-т зааснаар 6 сарын хугацаагаар гэмт хэргийн хор уршгийг арилгах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах...” гэсэн,

Хохирогч болон тэдний өмгөөлөгч нар: “...хуулинд заасан тохирсон эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх...” гэсэн,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: “...хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү, улсын яллагчийн саналтай нэг байна...” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.

 

   Шүүхээс шүүгдэгч Д.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-т  заасан “анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлыг улмаас гэмт хэрэг үйлдсэн”-г эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч Д.Б-гийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирлын шинж чанар, түүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2.1-т зааснаар 5 сарын хугацаанд гэмт хэргийн улмаас учруулсан хор уршигийг арилгах талаар арга хэмжээ авах үүрэг хүлээлгэх, албадлагын арга хэмжээ авах нь эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж дүгнэв.

 

4. Бусад асуудлын талаар: 

Шүүгдэгч Д.Б-гийн 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдрөөс 2023 оны 07 сарын 27-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 21 хоногийн хугацааг эдлэх ялд нь оруулан тооцож,

хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөх зардалгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримт болон түүний иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг дурдаж шийдвэрлэв.  

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсгүүд, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.2 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Х овгийн Д-ын Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д-ын Б-д хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2.1-т зааснаар 5 сарын хугацаанд гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б- нь шүүхээс хүлээлгэсэн гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч Д.Б- нь энэ хэрэгт 21 хоног цагдан хоригдсон, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх  ажиллагааны  зардалгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримт болон түүний иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй  болохыг тус тус дурдсугай.

 

5. Иргэний  хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч Д.Б-гаас 15,000,000 /арван таван сая/ төгрөгийг гаргуулан хохирогч Орхон аймаг 0 сум 0 баг 0-0-0 тоотод оршин суух, Б овогт С-ын А-т, 14,000,000 /арван дөрвөн сая/ төгрөгийг гаргуулан  хохирогч Орхон аймаг 0 сум 0 баг 0-0-0 тоотод оршин суух, Ө овогт Г-ын Э-д тус тус олгож, Г.Э-гийн нэхэмжлэлийн шаардлагаас 5,000,000 төгрөгний хэсгийг хэлэлцэхгүй орхисугай.

 

6. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

         7. Энэ шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч буюу өмгөөлөгч нар нь тогтоолыг өөрөө гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        Б.НАРМАНДАХ