| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Б.Нармандах |
| Хэргийн индекс | 171/2023/0296/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/305 |
| Огноо | 2023-08-18 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Т.Дэлгэрмэнд |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 08 сарын 18 өдөр
Дугаар 2023/ШЦТ/305
2023 08 18 2023/ШЦТ/305
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Нармандах даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Ундрах,
улсын яллагч Т.Дэлгэрмэнд,
шүүгдэгчийн өмгөөлөгч С.Болорчулуун,
шүүгдэгч Н.Ц- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н-н Ц-од холбогдох эрүүгийн 2325002460380 дугаартай хэргийг 2023 оны 08 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт;
Монгол Улсын иргэн, 0000 оны 0 дүгээр сарын -ны өдөр Булган аймгийн Хишиг-Өндөр суманд төрсөн, 00 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, ээжийн хамтаар Б аймгийн Х сум, 0 дугаар баг, 0 гудамж 0 тоотод оршин суудаг, хэрэг хариуцах чадвартай, Булган аймаг дахь сум дундын эрүүгийн шүүхийн 2000 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 137 дугаартай Таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 131 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийт 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж байсан, Т овогт Н-н Ц /РД:хх00000000/
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Н.Ц- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 06 дугаар сарын 06-ны шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сум, 0 багийн 0гийн -0 тоот хохирогч Ц.Э-, түүний эхнэр Ц.О- нарыг гэртээ унтаж байх үед нь зөвшөөрөлгүйгээр бусдын орон байранд нэвтэрч хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэд халдаж дураараа авирласан,
мөн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 06 дугаар сарын 06-ны шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сум, 0 багийн 0гийн -0 тоот хохирогч Ц.Э-, түүний эхнэр Ц.О- нарыг гэртээ унтаж байх үед нь зөвшөөрөлгүйгээр бусдын орон байранд нэвтэрч хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэд халдаж дураараа авирлан хохирогч Ц.Э-ыг манай гэрээс гар гэж шаардлага тавихад нь баруун гарыг нь мушгиж эрүүл мэндэд нь “баруун гарын богтосны ясны далд хугарал” бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт:
- шүүгдэгч Н.Ц- мэдүүлсэн: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг болон прокурорын яллах дүгнэлтийн хавсралтад заасан:
- Хохирогч Ц.Э- мөрдөн шалгах ажиллагаанд: “...2023 оны 06 дугаар сарын 05-ны өдөр эхнэр Отгоны хамт гэртээ байсан. Орой 22 цагийн үед унтаж амрахаар болоод эхнэр Отгон түрүүлээд унтсан, би хэсэг хугацаанд зурагт үзэж хэвтэж байгаад гараад тамхи татаад, орж ирээд зурагт үзэж хэвтэж байгаад унтчихсан байсан. Шөнө дунд унтаж байтал эхнэр Отгон орилохоор нь би босож ирээд гэрэл асаасан чинь манай гэрт үл таних нэг залуу ороод ирчихсэн байсан. Би юун залуу вэ? гэж уурлаад уг залуугийн хажууд очиж манай гэрт яахаараа орж ирдэг юм бэ? гэж хэлээд уг залууг цохиод, гэрээс гар гэж хэлээд гэрээсээ чирч гаргах гээд хаалга руу явж байтал уг залуу миний гарыг эвгүй мушгиж гэмтээсэн. Тухайн үед миний гар бага зэрэг өвдсөн. Би уг залуутай зууралдсаар байгаад гэрээсээ гаргасан. Гэрийн гадна талд гараад уг залуу надтай маргалдаж хэсэг зогсож байсан. Энэ хооронд эхнэр Отгон цагдаа руу залгаж дуудлага өгсөн, мөн хүү Э- руу залгаж дуудсан байсан. Цагдаа нар ирэхээс өмнө хүү Э- ирээд араас нь цагдаа нар ороод ирсэн. Тухайн хүнийг цагдаа руу аваад явсан. Би хүү Э-ы хамт эмнэлэгт очиж үзүүлж зураг авхуулсан чинь миний баруун талын гарын богтос яс нь хугарсан байна гэж хэлээд гипс тавьж боосон... Огт танихгүй залуу байсан, урд өмнө нь харж байгаагүй... Би тухайн залуугийн хувцаснаас нь бариад татаад хаалга руу явж байтал уг залуу гараараа миний баруун талын гарыг мушгиж гэмтэл учруулсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 7-9х/,
-Гэрч Ц.О- мөрдөн шалгах ажиллагаанд: “...2023 оны 06 дугаар сарын 05-ны өдөр нөхөр Э-ы хамт Орхон аймаг, Баян-Өндөр сум, 0 багийн 0 -0 тоот гэртээ байсан. Энэ өдрийн орой 23 цагийн үед унтаж амрахаар болоод хаалга, үүдээ түгжээд унтаж амарсан. Ингээд унтаж байтал шөнө дунд миний хөнжлийг хэн нэгэн татаад миний бие рүү хүйтэн гар ороод ирэхээр нь цочоод сэрээд харсан чинь зурагт асаалттай байсан, нөхөр Э- газар зурагтын урдуур унтаж байсан, миний хажуугаар үл таних нэг залуу хэвтсэн. Би юу болж байна гэж хэлээд нөхөр Э- руу орилсон. Нөхөр Э- босож ирээд гэрлээ асаасан чинь үл таних нэг согтуу залуу манай гэрт ороод ирчихсэн байсан. Уг үл таних залуу "та нар яахаараа миний гэрт байдаг юм бэ? манай гэрээс яв, миний А12 загварын гар утсыг та хоёр авсан, эсвэл хажуу талын айл авсан" гээд гараараа заагаад байсан. Уг залууг бид хоёр гар гэсэн боловч гарахгүй нөхөр лүү дайраад байхаар нь нөхөр Э- түүнийг нэг удаа гараараа цохисон, энэ үед уг залуу нөхөр Э-ы гарыг мушгиж гэмтээсэн. Би айсандаа болоод цагдаад дуудлага өгсөн, дараа нь хүү Эрдэнэболор руу залгаж дуудсан хэсэг хугацааны дараа хүү Эрдэнэболор ирсэн. Дараа нь цагдаагийн алба хаагч нар ирээд уг үл таних залууг аваад явсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 34х/,
Шүүгдэгч Н.Ц-ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн:“... 2023 оны 06 дугаар сарын 05-ны 17 цагийн орчим Хабитатын автобус явдаг буудал дээр үл таних 2 настай хүнтэй 1 шил архи хувааж уусан. Тэгээд нэг настай хүн нь яваад өгсөн, үлдсэн настай хүнтэй хамт гэр лүү нь явсан. Үүнээс хойш би уусан архиндаа согтоод, ухаан санаа орж гараад байсан. Нэг мэдсэн нэг айлын хашааны гадаа ирсэн байсан. Халаасандаа байсан гар утсаа үзтэл миний Самсунг маркийн А12 загварын гар утас алга болчихсон байсан. Тэгээд би намайг дагуулж ирсэн настай хүний хашаа юм байх гэж бодоод хашаан дотор ороод байшин руу нь ороод харанхуй орон дээр хүн унтаж байхаар нь гар утас маань байгаа болов уу гэж бодоод тухайн хүний халаас руу гараа явуултал нэг эмэгтэй хүн орилоод юун хүн бэ? гар гээд гэрлээ асаасан. Тэр үед тухайн байшинд 2 эрэгтэй, нэг эмэгтэй нийт 3 хүн унтаж байсан шиг санагдаж байна. Би тэд нараас гар утсаа нэхтэл намайг гар чи юу яриад байгаа юм бэ, чи айл андуураад байна гээд нөхөр нь бололтой эрэгтэй хүн гар гээд намайг бариад авахаар нь би гарыг нь мушгиж тавиулах гэж байгаад гарыг нь гэмтээсэн. Дээрх үйлдэлдээ би их гэмшиж байна хохирогчид учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 65х/,
- Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 511 дугаартай:
1. Ц.Э-ы биед баруун гарын богтосны ясны далд хугарал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь хатуу зүйлийн, нэг удаагийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх тухайн цаг хугацаанд үүсгэгдсэн байхаар шинэ гэмтэл байна.
3. Баруун гарын богтосны ясны далд хугарал нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарагдана.
4. Ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт /хх-ийн 14-16х/,
-Хохирогч Ц.Э-аас гаргаж өгсөн хохиролын баримтууд /хх-ийн 68-80х/,
-Шүүгдэгч Н.Ц-оос гаргаж өгсөн хохирол төлсөн тухай баримт /хх-ийн /хх-ийн 81-82х/,
-Шүүгдэгч Н.Ц-ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 21х/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд шүүгдэгч Н.Ц- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 06 дугаар сарын 06-ны шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сум 0 багийн 0--0 тоот өөрийн гэртээ хохирогч Ц.Э-, түүний эхнэр Ц.О- нар унтаж байхад нь зөвшөөрөлгүйгээр гэрт нь орсон, улмаар хохирогч Ц.Э-ыг манай гэрээс гар гэхэд нь баруун гарыг нь мушгиж богтосны ясны далд хугарал бүхий хүндэвтэр гэмтэл учруулсан үйл баримт болжээ.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах”, мөн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын орон байранд хууль бусаар нэвтрэн орох” гэмт хэргүүдийн шинжийг бүрэн агуулсан байна.
Шүүгдэгч Н.Ц- нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Н.Ц- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргүүдийг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн түүнийг “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах”, “Бусдын орон байранд хууль бусаар нэвтрэн орох” гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар;
Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500,000 төгрөгөөр торгох, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500,000 төгрөгөөр торгох ялыг тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ялуудыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 1,000,000 төгрөгөөр торгох ялаар тогтоож шийдвэрлэх нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч Н.Ц-од Эрүүгийн хуулийн тусгай ангийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500,000 төгрөгөөр торгох, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500,000 төгрөгөөр торгох ялыг тус тус оногдуулж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ялуудыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 1,000,000 төгрөгийн торгох ялаар тогтоох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөх зардалгүй, эд мөрийн баримтаар болон шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг дурдаж,
шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Н.Ц-од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 7, 8 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Т овогт Н-н Ц-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр орон байранд нэвтэрч хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэд халдаж дураараа авирласан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Н-н Ц-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Ц-од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500,000 төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500,000 төгрөгөөр торгох ялуудыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 1,000,000 төгрөгийн торгох ялаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Ц- нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Н.Ц- нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөх зардалгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримт болон түүний иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Ц-од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Энэ шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч буюу өмгөөлөгч нар нь өөрөө гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.НАРМАНДАХ