Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 10 сарын 10 өдөр

Дугаар 2022/ШЦТ/122

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх  хуралдааныг шүүгч П.Доржбал даргалж,

  Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Алтанзул,

  Улсын яллагч Б.*******,

  Шүүгдэгч Н.*******, Н.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Завхан аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Н.*******, Н.******* нарт холбогдох 2323000000148 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Монгол Улсын иргэн, 2001 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр Завхан аймгийн ******* суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, ам бүл 4 эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг, Завхан аймгийн сумын *******багийн хэсэг тоотод оршин суух хаягтай, урьд Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 12 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж байсан, ******* овогт *******гийн *******, регистрийн дугаар *******.

 2. Монгол Улсын иргэн, 2002 оны 02 дугаар сарын 24-ний өдөр Завхан аймгийн суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 6, аав, ээж, дүү нарын хамт амьдардаг, Завхан аймгийн сумын *******баг тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, ******* овогт гийн *******, регистрийн дугаар .

Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Н.*******, Н.******* нар нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бүлэглэн Завхан аймгийн сум, багийн нутаг дэвсгэрт байрлах “” караоке баарны гадна талбайд 2023 оны 08 дугаар сарын 17-18-нд шилжих шөнө 03:00 цагийн үед хохирогч А.тэй үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж “” зочид буудлын зүүн талд түүний нүүр толгой болон биеийн бусад газар гараараа цохих, хөлөөрөө өшиглөх зэргээр зодож эрүүл мэндэд нь зүүн нүдний ухархай ясны дотор ханын хугарал, дээд баруун 1 болон 3-р шүднүүд унасан, тархи доргилт, духны дунд хэсэгт шарх, баруун зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт хаван, зүүн хөмсөгний гадна хэсэгт, баруун мөрний үений хэсэгт, зүүн мөрний үений дээд хэсэгт, баруун тохойн үений хэсгийг хамарсан, зүүн тохойн үений хэсэгт, зүүн шууны дээд хэсэгт, баруун өвдөгний үений хэсэгт, зүүн өвдөгний үений хэсэгт зулгаралтууд, нурууны ар хэсгээр эмх замбараагүй зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдсон байна. Шүүгдэгч нарын холбогдсон дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт хамаарч байна.  

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд 

ТОДОРХОЙЛОХ нь:

             Нэг. Шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцох үндэслэл:

 Шүүгдэгч Н.*******, Н.******* нар нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Завхан аймгийн сум, багийн нутаг дэвсгэрт байрлах “” караоке баарны гадна талбайд 2023 оны 08 дугаар сарын 17-18-нд шилжих шөнө 03:00 цагийн үед хохирогч А.тэй үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж “” зочид буудлын зүүн талд түүний нүүр толгой болон биеийн бусад газар гараараа цохих, хөлөөрөө өшиглөх зэргээр зодож эрүүл мэндэд нь зүүн нүдний ухархай ясны дотор ханын хугарал, дээд баруун 1 болон 3-р шүднүүд унасан, тархи доргилт, духны дунд хэсэгт шарх, баруун зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт хаван, зүүн хөмсөгний гадна хэсэгт, баруун мөрний үений хэсэгт, зүүн мөрний үений дээд хэсэгт, баруун тохойн үений хэсгийг хамарсан, зүүн тохойн үений хэсэгт, зүүн шууны дээд хэсэгт, баруун өвдөгний үений хэсэгт, зүүн өвдөгний үений хэсэгт зулгаралтууд, нурууны ар хэсгээр эмх замбараагүй зулгаралт бүхий хөнгөн хохирлыг бүлэглэн санаатай учруулсан гэмт хэргийн үйл баримт нь хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Тухайлбал:

- Хохирогч А.ийн “...Би 2023 оны 08 дугаар сарын 17-ны орой 2 найзынхаа хамт сумын төвд байх гэрэлт гудамжинд очиж тэнд юм үзэж байгаад шөнийн 02 цагийн үед “” гэх нэртэй бааранд очиж орсон юм. Тэгээд бааранд орж бид 3 хоёр хоёр ширхэг лаазтай 0.5 литрийн цагаан савтай пиво авч уучхаад 03 цаг өнгөрч байх үед баарнаас хүмүүс гараад яваад байхаар нь явцгаая гээд гарч ирсэн чинь манай найз байхгүй болчихсон байхаар нь баар руу орж хэсэг харж зогсоод гарч ирэхгүй болохоор нь буцаад баарнаас гараад ирэхэд хэдэн залуучууд “” баарны хажуу талынх нь нэртэй буудлын үүдэнд зогсож байхаар нь би тэдэн дээр очоод хөх цамцтай энэ баарнаас найз ийгээ гарч явж үзэгдсэн үү гэж асуусан чинь намайг зодох гээд дайрч эхэлсэн. Тэгээд манай найз ******* доошоо гүйгээд баруун тийшээ зугтаад араас нь 2 залуу хөөгөөд би зүүн тийшээ буюу Хөгжим жүжгийн театрын тийшээ зугтаад намайг тэр залуу барьж аваад “”, “” зоогийн газрын хооронд дахь завсар руу чирч оруулж байгаад цохиж зодож эхэлсэн юм. Би тэндээс зугтаах гэхэд цамц подволк хоёроос зуураад миний цамц, подволк хоёр урагдаад би цээж нүцгэн зугтахад тэр 3 залуу намайг араас хөөж ирээд барьж аваад зодоод байсан. Тэр үед миний өмсөж явсан цагаан  подволк, малгай гурав гудамжинд хаягдсан. Би цээж нүцгэн тэр 3 залуугаас холдож залуу намайг явуулахгүй байсан. Намайг зугтах гэхээр л араас барьж авч газар унагаагаад ээлжилж цохиж зодоод байсан. Мөн намайг харанхуй гудамж руу оруулах гээд хоёр гараас хар зам дээр цээж нүцгэн чирээд харанхуй гудамж руу оруулж байгаад цохиж зодсон. Би тэр 3 залуугаас арай гэж мултарч зугтаагаад “” гэх нэртэй зочид буудал руу ороод миний хоёр нүд юу ч харахгүй битүү хавдартай болчихсон харж чадахгүй байхаар нь эмнэлэг дуудаад өгөөч гэж байгаад тэр буудлын ресейпшн эгчээр эмнэлэг рүү дуудлага өгүүлсэн. Би тэр зочид буудлаас эмнэлэгт хүргэгдэн ирээд 2023 оны 08 дугаар сарын 18-ны өглөө тархины зураг, цээжний зураг, нүдний угийн зураг зэрэг компьютер оношилгоо хийлгэхэд тархины хавантай зүүн нүдний аяганы яс цууралттай байна гээд гэмтлийн тасагт хэвтэн эмчлүүлж байгаа. Би тухайн үед 0.5 литрийн 2 лаазтай пиво уусан байсан. Би өөр архи дарс уугаагүй байсан. Тухайн үед би өөрийгөө удирдан жолоодох чадвартай байсан би согтоогүй байсан. Тухайн үед намайг 22-23 насны бололтой цагаан подволк, хөх өнгийн жинсэн өмдтэй нэг залуу байсан. Нөгөө хоёр нь хар бараан өнгийн хувцастай байсан. Тэр цагаан өнгийн подволктой залуугийн подволк нь баар нь дотор бүжиглэж байхад гэрэл ойлгогчтой ч юм шиг гялбаад шар ч юм шиг гялалзаад байсан. Миний хоёр нүд хоёулаа хавдсан хөхөрсөн, зүүн нүдний аяганы яс цуурч овойсон, үүдэн хоёр шүд угаараа хугарч унасан, хөл гарын өвдөг, тохой мөр зэрэг газар шалбарч зулгарсан зэрэг гэмтлүүд учирсан. Одоо миний бие эмчилгээ хийлгээд овоо гайгүй болж байгаа. Гэхдээ босож явахаар зүүн нүдний ухархай руу хатгаж өвдөөд байгаа, тархи толгой хөдөлсөн хуйх нь 2 хэсэг газарт хавантай байгаа учраас толгой өвдөж байгаа.” гэх мэдүүлэг /хх-ийн 24-27-р хуудас/,

- Гэрч Б.ийн “...Би 2023 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 09 цагаас 18-ны өдрийн 09 цаг хүртэлх хугацаанд Завхан аймгийн сумын Нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн ээлжийн эмчээр үүрэг гүйцэтгэж байсан юм. Үүрэг гүйцэтгэх хугацаанд 2023 оны 08 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнийн 04-05 цагийн үед манай яаралтай түргэн тусламжийн 103 дугаарын утсанд “ нэртэй зочид буудлын гадна зодуулсан хүн ирсэн цус гараад байна” гэх дуудлага ирснээр зочид буудалд явж очиход зочид буудлын ресейпшн дээр нь нэг зодуулсан хүн гаднаас шууд орж ирээд амь авраарай гэж хэлсэн гэсэн ба тэр зочид буудлын хүлээн авах өрөөний хүмүүс нь эмнэлгийн байгууллагад дуудлага өгсөн юм байна лээ. Би явж очиж үзэхэд тухайн хүн ухаантай байсан ба асуусан асуултад хариулаад эмнэлэг рүү явъя авраарай гэж байсан. Анх очиход нүүр нь битүү хавдартай хоёр гарын сарвуу хэсэг нь цус болж хавдсан байдалтай байсан. Би тухайн хүний биеийн байдал нь гайгүй, ухаантай байсан болохоор нь яаралтай түргэн тусламжийн машинд суулган эмнэлэг рүү авч очиж яаралтай тусламжийн тасгийн эмч гэх эмчид хүлээлгэж өгсөн. Энэ асуудал цагдаагийн байгууллага шалгагдаж байгаа учраас энэ талаараа би гэрчийн мэдүүлэг өгч байгаа юм. Тухайн хүн бол тэр үед архи согтууруулах ундааны зүйл ууж хэрэглэсэн согтуу байдалтай амнаас нь архи үнэртэж байсан ба хоёр найзынхаа хамт уусан баарнаас гарч яваад огт танихгүй 3-4 хүнд зодуулсан гэж байсан ба би тухайн хунийг хаанахын хүн болох хэн гэдэг хүнд зодуулсан талаар нь мэдсэн зүйл байхгүй. Би анх дуудлагад очиход тухайн хүний биеийн байдал гайгүй, ухаантай байсан ба өвчин намдаах эм тариа хийх гэтэл өөрөө хийлгэхгүй, шууд эмнэлэг рүү явъя гэхээр нь эмнэлэг рүү авч явсан юм. Тухайн хүн тэр үед өөрийн ухаантай өөрийгөө удирдан жолоодох чадвартай байсан ба идэвхтэй хөдөлгөөн хийж байсан болохоор нь шууд эмнэлэг рүү авч явсан юм.” гэх мэдүүлэг /хх-ийн 28-р хуудас/, 

- Гэрч ийн “...Би 2023 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 09 цагаас 18-ны өдрийн 09 цаг хүртэлх хугацаанд Завхан аймгийн сумын Нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн ээлжийн эмчээр үүрэг гүйцэтгэж байсан юм. Үүрэг гүйцэтгэх хугацаанд 2023 оны 08 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнийн 04-05 цагийн үед манайд яаралтай түргэн тусламжийн 103 дугаарын утсанд дуудлага ирснээр нэртэй зочид буудлын гаднаас гэсэн байх хүнд зодуулсан 28-29 насны эрэгтэй хүн “хүнд зодуулсан” гэж хүргэгдэж ирээд би яаралтай тусламжийнхаа тасагт хүлээж авч биеийн байдлыг нь үзэж эмчилгээ хийж хоноод өглөө нь Гэмтлийн тасагт шилжүүлэн хэвтүүлсэн юм. Энэ талаар цагдаагийн байгууллагад манай яаралтай түргэн тусламжийн тасгаас хүлээсэн үүргийнхээ дагуу “хүнд зодуулсан гэх эрэгтэй хүргэгдэн ирж эмчилгээ хийлгэж байна” гэж мэдээлэл өгөөд энэ асуудал цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа учраас энэ талаараа би гэрчийн мэдүүлэг өгч байна. Хүнд зодуулсан гээд яаралтай тусламжийн тасагт тухайн үед хүргэгдэн ирсэн залууг ы гэх Говь-Алтай аймгийн сум гэсэн хаягтай 1994 онд төрсөн 29 настай эрэгтэй хүн байсан ба “гудамжинд зүгээр явж байгаад огт танихгүй 4-5 хүнд зодуулсан” гэх яриа өгүүлэмжтэй нүүрэн хэсэгтэй битүү хавдартай, зүүн нүдний хэсэг бүр илүү хавдсан, дээд уруулын дотор талд язарсан шархтай, баруун гарын бугалга хэсэг зулгарсан шархтай эрэгтэй хүн хүргэгдэж ирсэн ба тухайн үед тэр залуу архи согтууруулах ундаа хэрэглэсэн согтуу байдалтай амнаас нь архи үнэртэж байсан. Тухайн үед хөл дээрээ явж байсан ба асуусан асуултад өөрөө хариулж байсан ба нүүр гарынхаа цус нөжийг өөрөө угаагаад идэвхтэй хөдөлгөөн хийж байсан. Би тухайн хүний биеийн байдлыг анх үзээд нүүрэндээ битүү хавдартай байсан болохоор тархины хавдар буулгах, өвдөлт намдаах, бусад шинж тэмдгийн эмчилгээ хийсэн ба амин үзүүлэлтүүд бол харьцангуй тогтвортой, биеийн байдал бол бас харьцангуй гайгүй, өөрийгөө удирдах чадвартай, асуусан асуултад тод хариу өгч байсан. Би тухайн хүнийг 2023.08.18-ны өглөө толгойных нь компьютер томографынхыг хийлгээд дүгнэлтийг нь гарахаар нь мөн нүдний эмчид үзүүлж нүдний угийг нь харуулаад Гэмтлийн тасагт шилжүүлэн хэвтүүлэн эмчлүүлсэн ба тухайн хүний биеийн байдал одоо тогтвортой эмчилгээгээ хийлгээд Гэмтлийн тасагт хэвтэн эмчлүүлж байгаа.” гэх мэдүүлэг /хх-ийн 30-31-р хуудас/

- Гэрч А.ий “...Би ******* болон ******* гэх 2 найзын хамт 2023 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 22 цагийн үед нэртэй бааранд орсон. Би сумд адуучин тэмцээнд оролцоод аймаг руу 18 цаг гэж орж ирсэн. Тэгээд орой гэрээсээ гарч яваад гэрэлт гудамжны ойролцоо явж байгаад 2 найзтайгаа 21 цагийн үед тааралдаж гэрэлт гудамж ороод тэндээс шууд баар руу явсан. Бид 3 бааранд ороод хүний 5 ширхэг пиво уусан. Ууж дуусаад гарах гэхэд шөнийн 03 цаг болж байсан гарахдаа манай найз ******* дахиад 3 ширхэг лаазтай пиво авсан тэр пиво баарны гадаа зогсож байгаад бид 3 уусан. Гадаа байхад манай ******* найз гадаа зогсож байсан залуучуудтай муудалцаж байсан удаагүй тэр залуучууд зугтаагаад явчихсан. Араас нь хэсэг хөөж яваад бид хэд гүйцээгүй. Тэгээд би *******тэй хамт бичиг хэргийн дэлгүүрийн тэнд гараад ирсэн чинь тэр залууг гэрлэн дохиотой замын доор зодож байсан. ******* араас нь очоод шууд нэг удаа өшиглөөд нэг удаа цохиход тэр залуу газар унасан. Тэгээд тэр 2 шууд энийг наашаа энэ харанхуй руу чирээд оруулаад ир энд наадхыг чинь сонин болгоодохъё гэж хэлж байсан. Би гэж буудлын наад талын хашаа руу ороод бие засчхаад гараад ирэхэд тэр залуугийн 2 нүд нь хөхрөөд хавдчихсан дээгүүрээ өмссөн байсан цамц подволк нь байхгүй болчихсон байсан. Тэгээд би одоо боль наад хүн чинь босож чадахааргүй байна гэхэд намайг чи хол байж бай гээд түлхээд холдуулчихсан. Би тэр 2-ыг салгаж чадаагүй нэгийг нь бариад авахаар нөгөө нь очоод зодоод байсан. Анх баарны хажуу талын бичиг хэргийн дэлгүүрээс эхлээд театрын наад тал хүртэл зодож явсан. Сүүлдээ тэр залуу ч биеэ дийлэхгүй сөхрөөд унаад өгсөн. Би эхлээд уг нь тэр залууг босгосон. Тэгээд явуулах гэтэл манай 2 найз гүйж ирээд шууд өшиглөөд унагаасан дараа нь баарнаас авч гарсан лаазтай пивоор цохиход лаазтай пиво асгарсан. Дараа нь төв номын сан болон хажууд нь байдаг байшингийн голд оруулж байгаад бас хэд хэдэн удаа цохиж өшиглөж байхыг нь би харсан. Тэгээд би г одоо боль наад хүн чинь болохоо байлаа гээд холдуулсны дараа нь *******ийг би өөрөө тэврээд холдуулсан. Бид 3 шууд Бааз руу г хүргэж өгнө гэж яваад тэнд цуг хоносон. ...Салгах гээд очихоор намайг зодчих гээд байсан. Тэгээд би шууд салгаж чадахгүй байсан. Очоод тэврээд холдуулах гэхээр намайг шууд өшиглөөд холдуулчхаад байсан юм.” гэх мэдүүлэг /хх-ийн 32-33-р хуудас/

- Завхан аймгийн Шүүхийн шинжилгээний албаны ахлах шинжээч эмч П.гийн 2023 оны 08 дугаар 25-ны өдрийн 000000271 дугаартай “...Иргэн А.ийн биед баруун, зүүн нүдний ухархай ясны дотор ханын хугарал, дээд баруун 1 болон 3-р шүднүүд унасан, тархи доргилт, духны дунд хэсэгт шарх, баруун зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт хаван, зүүн хөмсөгний гадна хэсэгт, баруун мөрний үений хэсэгт, зүүн мөрний үений дээд хэсэгт, баруун тохойн үений хэсгийг хамарсан, зүүн тохойн үений хэсэгт, зүүн шууны дээд хэсэгт, баруун өвдөгний үений хэсэгт, зүүн өвдөгний үений хэсэгт зулгаралтууд, нурууны ар хэсгээр эмх замбараагүй зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь тогтоолд заасан буюу 2023 оны 08 дугаар сарын 17-18-нд шилжих шөнө үүссэн байх боломжтой. Дээд баруун 1 болон 3-р шүднүүд унасан гэмтлүүд нь хөдөлмөрийн чадвар алдалтанд 10%-р нөлөөлнө. Бусад гэмтлүүд нь хөдөлмөрийн чадварт алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Иргэн А.ийн дээд баруун 1 болон 3-р шүднүүд унасан гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 4.52.2-д заасны дагуу хөдөлмөрийн чадвар алдалтанд 10 хувиар нөлөөлөх тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Баруун зүүн нүдний ухархай ясны дотор ханын хугарал, баруун зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт хаван, духны дунд хэсэгт шарх, тархи доргилт гэмтлүүд нь тус тусдаа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

Бусад цус хуралт, хаван, зулгаралт гэмтлүүд нь нийлээд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, тусдаа гэмтлийн зэрэгт хамаарахгүй.” гэх дүгнэлт /хх-ийн 50-52-р хуудас/

  • Шүүгдэгч Н.*******, Н.******* нарын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, прокурорын сонсгосон эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрч байгаа талаараа мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 68-69, 90-91-р хуудас болон шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

    Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн бөгөөд шүүгдэгч нар нь хэргийн үйл баримт, зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй болно.

Шүүгдэгч Н.*******, Н.******* нарын дээрх үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг” үйлдэж бусдын хуулиар хамгаалагдсан эрхэд халдсан гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч А.ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байна. Энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

Шүүгдэгч Н.*******, Н.******* нарын бусдыг цохиж буй үйлдэл нь хүний эрүүл мэндэд хохирол учруулна гэдгийг ухамсарлах боломжтой байсан хэдий ч түүнийг хүсэж үйлдсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

 Эрүүгийн хуулийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ” гэж заасан бөгөөд шүүгдэгч Н.*******, Н.******* нар нь санаатай нэгдэж хохирогч А.ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан байх тул гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэж үзнэ.

 Иймд шүүгдэгч Н.*******, Н.******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг бүлэглэж хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Н.*******, Н.******* нар нь хохирогч А.т гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн болох нь хохирогчийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “Миний эмчилгээний зардлыг бүрэн гаргаж өгсөн тул надад гомдол санал нэхэмжлэх зүйлгүй” гэсэн тайлбар өгсөн байх бөгөөд шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд мөн дээрх тайлбарыг өгч шүүх хуралдаанд оролцохгүй гэдгээ илэрхийлсэн байна. Иймд шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

             Хоёр. Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл:

Прокуророос шүүгдэгч Н.*******, Н.******* нарт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн бөгөөд шүүх хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлуудыг хянахад бүрэн хангагдсан байна.

Мөн шүүгдэгч нарт хүлээлгэх прокурорын сонсгосон эрүүгийн хариуцлага Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцэж байх тул прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх боломжтой гэж үзлээ. 

Иймд шүүгдэгч Н.*******, Н.******* нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгч нарын  хувийн байдал, хохирогчид учруулсан хохирлыг төлсөн хөнгөрүүлэх нөхцөл байдал, хүндрүүлэх нөхцөл байдалгүй зэргийг харгалзан прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус бүр 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэхээр шийдвэрлэв.

Шүүх шүүгдэгч Н.*******, Н.******* нарын хөрөнгө орлого, ажил хөдөлмөр эрхлэлт, хувийн байдал зэргийг харгалзан шүүхээс оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тус тус тогтоов.

Харин шүүгдэгч нар нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарлах нь зүйтэй.

Шүүгдэгч Н.*******, Н.******* нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, тэднээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн 1 ширхэг СД дискийг хэргийн хамт хадгалж, шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 1. Шүүгдэгч ******* овогт ийн *******, ******* овогт гийн ******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 2. Шүүгдэгч Н.*******, Н.******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус бүр 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.*******, Н.******* нарт оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.*******, Н.******* нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарласугай. 

5. Шүүгдэгч Н.*******, Н.*******  нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, тэднээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн 1 ширхэг СД дискийг хэргийн хамт хадгалсуай.  

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүгдэгч Н.*******, Н.******* нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болохыг тайлбарласугай.

8.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт талууд, оролцогчид гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 

                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               П.ДОРЖБАЛ