| Шүүх | Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганболдын Дэлгэрсайхан |
| Хэргийн индекс | 150/2023/0065/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/70 |
| Огноо | 2023-09-13 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Н.Бадам |
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 09 сарын 13 өдөр
Дугаар 2023/ШЦТ/70
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн шүүгч Г.Дэлгэрсайхан даргалж,
Улсын яллагч Н.Бадам,
Шүүгдэгч*******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Номин нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн ид холбогдох эрүүгийн 2333000000081 тоот хэргийг 2023 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн 0000 оны 00 дугаар сарын 00-ний өдөр Сэлэнгэ аймаг Сайхан суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, малчин, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Сэлэнгэ аймаг Орхон сум Бэлэндалай 0-р баг Дэргээч гэх газар оршин суух,******* /РД:******/
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бусадтай маргалдан зодож хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч ******* нь 2023 оны 07 дугаар сарын 31-ээс 08 дугаар сарын 01-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Номгон 0дугаар багийн нутаг “Ширээ нуруу” гэх газарт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бусадтай маргалдан *******ийг зодож зүүн нүдний ухархайн хана, шанаа, хоншоор яс хавсарсан хугарал, хамар ясны хугарал, зүүн нүдний дээд зовхины урагдал, зүүн нүдний нулимсны сувгийн урагдал гэмтэл учруулж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараахь нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Үүнд:
1. Хохирогч *******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хх-ийн 24-25-р хуудас),
2.Гэрч*******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хх-ийн 32-р хуудас),
3. Гэрч *******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хх-ийн 34-р хуудас),
4. Гэрч*******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хх-ийн 36-р хуудас),
5. Гэрч*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хх-ийн 38-р хуудас),
6. Гэрч *******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хх-ийн 40-р хуудас),
7.Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн Шинжээч Г.Ганпүрэвийн 2023 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 789 тоот дүгнэлт (хх-ийн 09-10-р хуудас),
8.Яаралтай тусламжийн хуудас /насанд хүрэгчид/ (хх-ийн 11-12-р хуудас),
9.Гэмт хэргиийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хх-ийн 1-р хуудас),
10.Эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримт/-ийг хүлээн авсан тэмдэглэл (хх-ийн 26-30, 56-68-р хуудас),
11.Бичмэл нотлох баримтыг хуулбарлан авсан тэмдэглэл (хх-ийн 70-83-р хуудас),
12.Хохирогч *******ийн Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын Цагдаагийн хэлтэст гаргасан “гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх нотариатаар батлуулсан хүсэлт (хх-ийн 98-р хуудас) зэрэг нотлох баримтууд болно.
Прокурорын газраас шүүгдэгч*******ийг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бусдыг зодож хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ба хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Шүүгдэгч******* нь хохирогч *******тай архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ *******ыг зодож зүүн нүдний ухархайн хана, шанаа, хоншоор яс хавсарсан хугарал, хамар ясны хугарал, зүүн нүдний дээд зовхины урагдал, зүүн нүдний нулимсны сувгийн урагдал гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Шүүгдэгч нь хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаангүй бөгөөд өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураараа гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч нь өөрт холбогдох хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн байна.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлуудыг тогтоогдсон эсэхийг хянаж, шүүгдэгч*******ид холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой гэж үзсэн болно.
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын прокуророос яллагдагчтай эрүүгийн хариуцлагын талаар тохиролцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-т зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч******* хүлээн зөвшөөрсөн болох нь Прокурорын “Яллагдагчид оногдуулах ялын төрөл, хэмжээ, эрүүгийн хариуцлагын талаар” саналаар нотлогдож байна. /хх-ийн 106 хуудас/
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэхь хэсэгт “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэж зааснаас үзвэл шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлага нь хуульд заасан төрөл, хэмжээний дотор байх тул хуульд нийцсэн гэж дүгнэлээ.
Шүүгдэгч******* хохирогч ******* нар нь хоорондоо эвлэрсэн болох нь *******ийн 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн Цагдаагийн байгууллагад гаргасан хүсэлтээр нотлогдож байх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөргүй байна гэж дүгнэв. (х.х-ийн 99-р хуудас)
Иймд Шүүгдэгч*******ид Прокурорын санал болгож шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч торгох ялыг хуулийн хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг*******ид мэдэгдэх нь зүйтэй.
Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.
Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч*******ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсэн болно.
Хохирогч ******* шүүх хуралдаанд оролцох хүсэлт гаргаагүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч*******ийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч*******ийг 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ялыг оногдуулсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч торгох ялыг хуулийн хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч*******ид мэдэгдсүгэй.
4.Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
5.Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч*******ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрт талууд, оролцогч гагцхүү эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч дээд шатны Прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ДЭЛГЭРСАЙХАН