Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 09 сарын 15 өдөр

Дугаар 2023/ШЦТ/71

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн  шүүгч Г.Дэлгэрсайхан даргалж,

Улсын яллагч Н.Бадам,

Шүүгдэгч *******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Номин нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

     Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн ******* овогт ******* ******* холбогдох эрүүгийн 2333000540084 тоот хэргийг 2023 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн 0000 оны 00 дугаар сарын 00-ний өдөр  ******* аймаг ******* суманд төрсөн, 33 настай, эмэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, ******* аймаг ******* сум дах ******* хотын ******* замын харьяа цэцэрлэгт бүлгийн багш ажилтай, ам бүл 5, эмээ, ээж  хүүхдүүдийн хамт ******* аймаг ******* сумын 5-р баг Говийн тайхар 3-309 тоотод оршин суух, ******* овогт ******* /РД:/.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж гурван хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.    

                      

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч  ******* нь 2023 оны 07 дугаар сарын 16-ны өдөр Сэлэнгэ аймгийн Орхон сумын Бэлэндалай 2 дугаар багийн нутаг аймгаас Орхон аймгийн чиглэлийн төв асфальт засмал замын 64-65 дахь тэмдэгт бүхий “Нарангийн булаг” гэх газарт УБУ улсын дугаартай Тоёота Приус-30 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа "Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн Арван хоёр дугаар бүлэг. Тээврийн хэрэгслийн хурд. 12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна" заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж биед цээжний зүүн талд 4,5,6,7,8-р хавирганы хугарал, цээжний зүүн хөндий дэх шингэн хуралдалт, биед баруун гарын атгаалж ясны хугарал, биед зүүн дунд чөмөгний гадна хэсгийн хугарал бүхий хүндэвтэр гэмтлүүдийг учруулж, авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь:

1.Насанд хүрээгүй хохирогч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хх-ийн 74-75-р хуудас),

2.Хохирогч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хх-ийн 78-80-р хуудас),

3. Хохирогч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хх-ийн 84-85-р хуудас),

4. Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хх-ийн 87-88-р хуудас),

5. Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хх-ийн 90-р хуудас),

6. Гэрч *******гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хх-ийн 94-95-р хуудас),

7.Гэмт хэргиийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хх-ийн 3-р хуудас),

8.Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл (хх-ийн 4-5-р хуудас),

9.Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэн (хх-ийн 6-10-р хуудас),

10. 2023 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 744 дугаартай ХХК-ны Автомашин техникийн эвдэрэл, хохиролын үнэлгээний тайлан (хх-ийн 13-16-р хуудас),

11.2023 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн “” ХХК-ны оношлогоонд орсон тээврийн хэрэгслийн мэдээлэл (хх-ийн 17-18-р хуудас),

12. аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн Шинжээч 2023 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 703 тоот “ биед гэмтлийн зэрэг  тогтоосон” дүгнэлт (хх-ийн 34-р хуудас),

13. аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн Шинжээч 2023 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 704 тоот “ биед гэмтлийн зэрэг тогтоосон” дүгнэлт (хх-ийн 39-р хуудас),

14. Шүүх шинжилгээний Газрын шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтэсийн шинжээч нарын бүрэлдэхүүнтэй 2023 оны 08 дугаар сарын 14-ны өдрийн 733 тоот “ биед гэмтлийн зэрэг тогтоосон” дүгнэлт (хх-ийн 44-р хуудас),

15. “” авто сургуулийн шинжээчийн 2023 оны 08 дугаар сарын 24-ны өдрийн 10 тоот шинжээчийн дүгнэлт (хх-ийн 62-63-р хуудас),

16.Эд зүйл /баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримт/-ийг хүлээн авсан тэмдэглэл (хх-ийн 111-124-р хуудас),

17. Эд зүйл /баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримт/-ийг хүлээн авсан тэмдэглэл (хх-ийн 125-127-р хуудас),

18. Хохирогч Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын цагдаагийн хэлтэст гаргасан гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэх хүсэлт (хх-ийн 129-р хуудас),

19.Хохирогч Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын цагдаагийн хэлтэст гаргасан гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэх хүсэлт (хх-ийн 130-р хуудас),

20.Хохирогч Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын цагдаагийн хэлтэст гаргасан гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэх нотариатаар батлуулсан хүсэлт (хх-ийн 131-р хуудас) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож  байна.

Прокурорын газраас шүүгдэгч ******* нь Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж гурван хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ба хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Шүүгдэгч ******* нь Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

Шүүгдэгч нь хэргийн үйл баримт, гэм буруу, зүйлчлэлийн талаар маргаагүй бөгөөд өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураараа гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч нь өөрт холбогдох хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлжээ.

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлуудыг тогтоогдсон эсэхийг хянаж, шүүгдэгч *******д холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой гэж үзсэн болно.

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын прокуророос яллагдагчтай эрүүгийн хариуцлагын талаар тохиролцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-т зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг шүүгдэгч ******* хүлээн зөвшөөрсөн болох нь Прокурорын 2023 оны 09 дүгээр сарын 14-ны өдрийн “Яллагдагчид оногдуулах ялын төрөл, хэмжээ, эрүүгийн хариуцлагын талаарх” саналаар нотлогдож байна. /хх-ийн 143 хуудас/

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэж зааснаас үзвэл шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлага нь хуульд заасан төрөл, хэмжээний дотор байх тул Прокурорын гаргасан санал хуульд нийцсэн гэж дүгнэлээ.

Хохирогч , , н хууль ёсны төлөөлөгч нар нь шүүгдэгч *******д гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохоо илэрхийлэн Цагдаагийн байгууллагад хүсэлт гаргасан байх тул шүүгдэгчийг гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөргүй байна гэж дүгнэв.  (х.х-ийн 129-131-р хуудас)

Иймд Прокурорын санал болгож шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ялыг шүүгдэгч *******д оногдуулж, Эрүүгийн хуулийг ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч торгох ялыг хуулийн хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг солихыг *******д мэдэгдэх нь зүйтэй.

Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсэн болно.

Хохирогч Д.Содном, , насанд хүрээгүй хохирогч , хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нар нь шүүх хуралдаанд оролцох хүсэлт гаргаагүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тэднийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл,  36.2 дугаар зүйлийн 4,  36.6, 36.7, 36.8, 36.10-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч ******* овогт ******* г автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* г 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ялыг оногдуулсугай.

3. Эрүүгийн хуулийг ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч торгох ялыг хуулийн хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч *******д мэдэгдсүгэй.

4.Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

5.Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрт талууд, оролцогч гагцхүү эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч дээд шатны Прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                      Г.ДЭЛГЭРСАЙХАН