Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 183/ШШ2020/00129

 


2020 оны 01 сарын 13 өдөр Дугаар 183/ШШ2020/00129 Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Энхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүргийн ........... тоотод оршин суух, А  /РД:........../-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо........... тоотод оршин суух, Э  /РД: ............/-т холбогдох,

 

гэрлэлт цуцлуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.А , хариуцагч Б.Э , нарийн бичгийн даргаар Т.Ган-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Д.А  шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие нь 2014 онд Б.Э тэй гэр бүл болж гэрлэлтээ батлуулсан. Бидний хамтран амьдрах хугацаанд 2015 оны 01 дүгээр сарын 11-нд охин Есүй, 2017 оны 10 дугаар сарын 06-нд хүү Гүен төрсөн. Бид зан харилцааны таарамжгүй байдлын улмаас цаашид хамтран амьдрах боломжгүй болж 2018 оны 09 дүгээр сараас хойш тусдаа амьдрах болсон. Энэ хугацаанд хэрүүл маргаантай байдал байсан. Иймд цаашид бие биенээ хүлээн зөвшөөрч хамт амьдрах боломжгүй болсон тул гэр бүл цуцалж өгнө үү. Мөн бидний дунд эд хөрөнгийн маргаан байхгүй бөгөөд, 2 хүүхдээ эхийнх нь асрамжид үлдээхэд татгалзах зүйлгүй гэв.

 

Хариуцагч Б.Э  шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие А-гийн  гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна. Өмнө нь 2 удаа шүүхэд хандаж байсан боловч эвлэрч нэхэмжлэлээ буцаан авч байсан. Энэ хүн 2 хүүхдийн талаар асуудаггүй, утсаар ярих үедээ хэрүүлийн чанартай зүйл ярьдаг. Бидний дунд эд хөрөнгийн маргаан байхгүй, би 2 хүүхдийг өөрийн асрамжид байлгаж өөрөө өсгөнө. Харин 2 хүүхдэдээ хүүхдийн тэтгэлэг тогтоолгож, А-иос 18 нас хүртэл нь гаргуулах хүсэлтэй байна гэв.

 

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч А-гийн  гаргасан гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

 

Хэргийн баримтаас үзэхэд Д.А , Б.Э  нар нь 2014.02.12-ны өдөр гэр бүл болсныг 2014.12.11-ний өдөр иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлд бүртгүүлснээр хууль ёсны гэр бүл болсон нь ............ дугаартай гэрлэлтийн гэрчилгээний лавлагаа, тэдний дундаас 2015.01.11-ний өдөр охин Е, 2017.10.06-ны өдөр хүү Г нар төрсөн байх бөгөөд хүүхдүүд эхийн асрамжид байгаа болох нь талуудын тайлбар, ............., .................. дугаартай төрсний гэрчилгээ зэргээр тогтоогдож байна.

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх Эвлэрүүлэн зуучлагчийн 2018.11.06-ны өдрийн 184 дүгээр Эвлэрүүлэн зуучлах ажиллагааг дуусгавар болгосон тухай тэмдэглэлээс үзэхэд талууд хамт амьдрах хугацаандаа зан харилцааны таарамжгүй байсан, улмаар 2018 оны 09 дүгээр сараас хойш тусдаа амьдарч байгаа, цаашид эвлэрэх боломжгүй гэх үндэслэлээр эвлэрүүлэн зуучлах ажиллагаа амжилтгүй болж дуусгавар болгосон байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх туай хуулийн 125 дугаар зүйлийн 125.2-т Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 28 дугаар зүйлд заасан үндэслэлээр эвлэрүүлэн зуучлал дуусгавар болж, шүүхэд нэхэмжлэл гаргасан бол энэ хуульд заасны дагуу шүүх ердийн журмаар шийдвэрлэнэ гэж заажээ.

 

Хэргийг хянан хэлэлцэх хуралдааны явцад гэрлэлт цуцлахыг талуудын хэн аль нь зөвшөөрсөн, нэхэмжлэгч Д.А  нь хүүхдийн асрамж, хүүхдийн тэтгэлэгийн талаар маргаагүй тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.5, 40 дүгээр зүйлийн 40.1-д зааснаар тэдний гэрлэлтийг цуцалж, хүүхдүүдийг эхийн асрамжид үлдээж, хуульд зааснаар хүүхдийн тэтгэлэг тогтоохоор шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар Д.А , Б.Э  нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2015.01.11-ний өдөр төрсөн охин Е, 2017.10.06-ны өдөр төрсөн хүү Г нарыг эх Б.Э ийн асрамжид үлдээсүгэй.

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.1.1 дэх хэсэгт зааснаар 2015.01.11-ний өдөр төрсөн охин Е /РД:..............., 2017.10.06-ны өдөр төрсөн хүү Г /РД:............./ нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, мөн хуулийн 40.1.2 дахь хэсэгт зааснаар 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тус тус тэтгэлэг тогтоож, сар бүр Д.Азхиймориос гаргуулан хүүхдүүдийг тэжээн тэтгүүлсүгэй.

 

4. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар зохигчид шүүхээр шийдвэрлүүлэх эд хөрөнгийн маргаангүй болохыг дурдсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар Б.Э ээс 70 200 төгрөг гаргуулж Д.А т олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигчид шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Д.ЭНХЦЭЦЭГ