Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 09 сарын 19 өдөр

Дугаар 2023/ШЦТ/334

 

 

 

 

  2023         09          19                                   2023/ШЦТ/334

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                  

Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Нармандах даргалж,

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Ундрах,

Улсын яллагч Г.Анх-Ирээдүй,

Шүүгдэгч Х.Х- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны 104 тоот танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А овогт Х-ын Х-д холбогдох эрүүгийн 2325000000378 дугаартай хэргийг 2023 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 0000 оны 0 дугаар сарын 0-ны өдөр Б аймаг С суманд төрсөн, 00 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, авто засварчин мэргэжилтэй, хувиараа цайны газар ажиллуулдаг, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Орхон аймаг Баян-Өндөр сум 0 баг 0-0 тоотод оршин суух, урьд Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 22-ний өдрийн 43 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, А овогт Х-ын Х- /рд:Г396060312/.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Х.Х- нь 2023 оны 07 дугаар сарын 10-ны шөнийн 23 цагийн орчимд Орхон аймаг Баян-Өндөр сум Эрдэнэ багийн нутаг дэвсгэр Соёг цайны газрын хажууд хохирогч Т.Н-тай маргалдаж, нүүрэн тус газар нь гараараа цохиж эрүүл мэндэд нь “хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт” буүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

    Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр дараах яллах  болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- Шүүгдэгч Х.Х- шүүхийн хэлэлцүүлэгт: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна... Тухайн үед эхнэрээ зодож цохьсон зүйл бол болоогүй, маргалдаад хүүхдээ булаацалдаад байж байхад ирсэн... утсыг нь аваад холбогдох гэсэн боловч утас нь холбогдохгүй байсан...” гэсэн мэдүүлэг,

 

- Хохирогч Т.Н- мөрдөн шалгах ажиллагаанд: “...2023 оны 07 дугаар сарын 10-ны өдөр Булган аймгийн Булган сум руу А- ах, А- эгч, Б- ах, А- нарын хамт ажлаар явчихаад орой 23 цагийн орчимд Эрдэнэ багийн нутаг дэвсгэрт ирэх үед Соёг нэртэй цайны газрын эсрэг талд Тоёота приүс загварын тээврийн хэрэгсэл байсан ба уг тээврийн хэрэгслийн хажууд нэг эрэгтэй хүн эмэгтэй хүнийг хэл амаар доромжлоод цохиж зодоод байсан. Энэ үед бид нар хажуугаар нь машинтай зөрж өнгөрч байгаад тухайн хүнд болиоч гэж шаардлага тавьсан. Тэр хүн шаардлага хүлээж аваагүй эхнэрээ цохиж зодоод байсан. Бид нар машинтайгаа тухайн хүмүүсийн хажууд очоод дахин шаардлага тавихад үл таних эрэгтэй бид нарыг хэл амаар доромжилсон. Би машинаасаа буугаад нөгөө эрэгтэйг болиоч ингэж болохгүй гэхэд чамд хамаагүй гэж хэлээд нүүр лүү гараараа нэг удаа цохисон. Манай эгч А- цагдаад дуудлага өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 8х/,

 

- Гэрч А.А- мөрдөн шалгах ажиллагаанд: “...Соёг нэртэй цайны газрын замын эсрэг талд Тоёота приүс 10 тээврийн хэрэгсэл зогсож байсан ба тухайн тээврийн хэрэгслийн гадна талд согтуу эрэгтэй хүүхдээ тэвэрсэн эмэгтэй хүнийг хэл амаар доромжлоод цохиж зодоод байсан. Энэ үед бид нар хажуугаар нь машинтай өнгөрөхдөө боль гэж хэлсэн. Тухайн эрэгтэй болихгүй байсан. Бид нар машинтайгаа очоод зодуулж байсан эмэгтэйг салгах үед согтуу эрэгтэй бид нарт уурлаж хэл амаар доромжилж байгаад манай дүү Наранбаатарын нүүр хэсэгт нь гараараа цохисон. Би Цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 10х/,

 

- Гэрч Б.О- мөрдөн шалгах ажиллагаанд: ...Би тэр хүнийг танина, тухайн хүн нь миний хамтран амьдрагч юм бид хоёр албан ёсоор гэр бүлээ батлуулж чадаагүй. Би Х- гэх хүнтэй 2019 оноос хойш хамтран амьдраад дундаасаа нэг хүүхэдтэй болсон. Тухайн өдөр би нөхөр Х- гурван хүүхдийн хамт манай нөхрийн төрсөн дүү Хишиг-Отгон болон гэр бүлийн найз Амаржаргал эхнэр хүүхдийн хамтаар бид нар Орхон аймгийн Бүрэнбүст гэх нэртэй газарт байрлах амралтын газарт амарч байсан. Орой 22 цагийн үед амралтын газарт хоёр том хүүхдээ нөхрийн дүүтэй хамт үлдээчихээд бид нар Орхон аймаг руу нөхрийн дүүгийн найз гэх эмэгтэйг авахаар ирсэн. Тэр үед би танихгүй хүн амралт руу авч явах гэлээ гэж уурласан гэтэл нөхөр “ямар бид нар дээр ирж байгаа биш манай дүү дээр ирж байгаа юм чинь” гэж хэлсэн тэгээд нөхөр бид хоёрын дунд үл ойлголцол үүсээд “би гурван хүүхдээ аваад гэртээ харилаа” гэж хэлээд машины гадаа нөхөртэй хэрүүл маргаан хийгээд өөрийн бага хүүхдээ тэврээд зогсож байх үед машинтай хүмүүс хажуугаар зөрөөд нэг настай ах ирээд манай нөхөрт хандаад “хүүхэдтэй хүн цохиж зодоод байгаа юм уу” гэж хэлсэн. Энэ үед би уурлаад машиндаа суучихсан гэтэл нөгөө машинаас хэд хэдэн хүмүүс бууж ирээд манай нөхөртэй хэрүүл маргаан хийсэн. Хэрүүл маргаан болж байх үед машинаас үл таних эрэгтэй хүн хамгийн сүүлд нь бууж ирээд манай нөхөр Х-тэй маргалдсан. Гэтэл манай нөхөр тэр залууг нүүр хэсэгт нь цохиод авсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 14х/,

 

- Х.Х-гийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: ...Миний буруу би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Тухайн өдөр буюу 2023 оны 07 дугаар сарын 11-ний орой ...Энэ үед би эхнэр Одсүрэнтэй хэрүүл маргаан хийгээд байж байх үед тухайн машины хүмүүс ирээд “юу болсон юм, яагаад байгаа юм, одоо боль” гэж хэлсэн. Энэ үед би уурандаа “та нарт хамааралгүй гэр бүлийн асуудал одоо бид нар явах гэж байна” гэж хэлсэн. Гэтэл тэр машин дотроос гарч ирсэн хүмүүс дунд үл таних эрэгтэй согтуу ах ирээд над руу уурлаад намайг хоолой хэсгээс минь боосон энэ үед би уурлаад тухайн хүмүүстэй хэрүүл маргаан хийгээд тэнд байсан нэг үл таних залууг нүүр хэсэгт нэг удаа гараараа цохисон юм...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 27х/,

 

- Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 628 дугаартай:

1. Т.Н-ын биед хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. 

4. Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт /хх-ийн 17-18х/,

 

- Шүүгдэгч Х.Х-гийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 31х/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

    

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, яллагдагч болон хохирогчийг байцаах, мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байдал тогтоогдоогүй байна. Иймд шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Х.Х-г гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.

 

Үйл баримт, гэм буруугийн талаар:

Улсын яллагчаас “...Шүүгдэгч Х.Х- нь хохирогч Т.Н-тай маргалдаж, нүүрэн тус газар нь гараараа цохиж эрүүл мэндэд нь “хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт” буүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох...” гэсэн дүгнэлтийг  гаргасан.

Шүүгдэгч хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар Х.Х- нь 2023 оны 07 дугаар сарын 10-ны шөнийн 23 цагийн орчимд Орхон аймаг Баян-Өндөр сум Эрдэнэ багийн нутаг дэвсгэр Соёг цайны газрын хажууд эхнэр Б.О-тэй маргалдаж байхад нь хохирогч Т.Н- нь боль гэхэд нь маргалдаж, нүүрэн тус газар нь гараараа цохиж эрүүл мэндэд нь “хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт” бүхий гэмтэл учруулсан үйл баримт тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Х.Х-гийн үйлдлийн улмаас хохирогч Т.Н-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан шууд шалтгаант холбоотой болох нь: хохирогч Т.Н-ын “...2023 оны 07 дугаар сарын 10-ны өдөр Булган аймгийн Булган сум руу А- ах, А- эгч, Б- ах, А- нарын хамт ажлаар явчихаад орой 23 цагийн орчимд Эрдэнэ багийн нутаг дэвсгэрт ирэх үед Соёг нэртэй цайны газрын эсрэг талд Тоёота приүс загварын тээврийн хэрэгсэл байсан ба уг тээврийн хэрэгслийн хажууд нэг эрэгтэй хүн эмэгтэй хүнийг хэл амаар доромжлоод цохиж зодоод байсан. Энэ үед бид нар хажуугаар нь машинтай зөрж өнгөрч байгаад тухайн хүнд болиоч гэж шаардлага тавьсан. Тэр хүн шаардлага хүлээж аваагүй эхнэрээ цохиж зодоод байсан. Бид нар машинтайгаа тухайн хүмүүсийн хажууд очоод дахин шаардлага тавихад үл таних эрэгтэй бид нарыг хэл амаар доромжилсон. Би машинаасаа буугаад нөгөө эрэгтэйг болиоч ингэж болохгүй гэхэд чамд хамаагүй гэж хэлээд нүүр лүү гараараа нэг удаа цохисон...” гэсэн, гэрч А.А-гийн “...Соёг нэртэй цайны газрын замын эсрэг талд Тоёота приүс 10 тээврийн хэрэгсэл зогсож байсан ба тухайн тээврийн хэрэгслийн гадна талд согтуу эрэгтэй хүүхдээ тэвэрсэн эмэгтэй хүнийг хэл амаар доромжлоод цохиж зодоод байсан. Энэ үед бид нар хажуугаар нь машинтай өнгөрөхдөө боль гэж хэлсэн. Тухайн эрэгтэй болихгүй байсан. Бид нар машинтайгаа очоод зодуулж байсан эмэгтэйг салгах үед согтуу эрэгтэй бид нарт уурлаж хэл амаар доромжилж байгаад манай дүү Наранбаатарын нүүр хэсэгт нь гараараа цохисон...” гэсэн, гэрч Б.О-гийн: ...машины гадаа нөхөртэй хэрүүл маргаан хийгээд өөрийн бага хүүхдээ тэврээд зогсож байх үед машинтай хүмүүс хажуугаар зөрөөд нэг настай ах ирээд манай нөхөрт хандаад “хүүхэдтэй хүн цохиж зодоод байгаа юм уу” гэж хэлсэн. Энэ үед би уурлаад машиндаа суучихсан гэтэл нөгөө машинаас хэд хэдэн хүмүүс бууж ирээд манай нөхөртэй хэрүүл маргаан хийсэн. Хэрүүл маргаан болж байх үед машинаас үл таних эрэгтэй хүн хамгийн сүүлд нь бууж ирээд манай нөхөр Х-тэй маргалдсан. Гэтэл манай нөхөр тэр залууг нүүр хэсэгт нь цохиод авсан...” гэсэн мэдүүлгүүд, Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 628 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

 

Шүүгдэгч Х.Х- нь хохирогч Т.Н-ын биед санаатай халдаж хөнгөн гэмтэл учруулсан энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжтэй, нийгэмд аюултай, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж хохирол хор уршигт зориуд хүргэсэн үйлдэл мөн бөгөөд хэргийн зүйлчлэл зөв, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна. 

 

Иймд шүүгдэгч Х.Х-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Хохирол, хор уршгийн талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас...шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж,

505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж тус тус заасны дагуу шүүгдэгч Х.Х- нь бусдад учруулсан гэм хорыг арилгах үүрэгтэй.

 

Хохирогч Т.Н- нь мөрдөн шалгах ажиллагаанп хамрын хугарлын эмчилгээний зардлыг нэхэмжилсэн гэсэн боловч нотлох баримтаа гаргаж өгөөгүй тул шүүх шийдвэрлэх боломжгүй байна. Иймд хохирогч Т.Н- нь уг гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс нэхэмжлэх эрхтэйг нээлттэй үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагчаас: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Х-д нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулах, уг ялыг 10 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх... гэсэн,

Шүүгдэгчээс: “...ялыг багасгаж өгнө үү...” гэсэн санал, дүгнэлтийг гаргасан.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заажээ.

 

 Шүүгдэгч Х.Х-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.

 

Шүүгдэгч Х.Х-гийн үйлдсэн гэмт хэргийн шалтгаан, нөхцөл, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй түүний хувийн байдал зэргийг харгалзан үзэж, шүүгдэгч Х.Х-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зааснаар долоон зуун нэгжтэй  тэнцэх хэмжээний  төгрөгөөр буюу 700,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг 10 /арав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэх нь түүний гэм бурууд тохирсон гэж үзэв.

 

Шүүгдэгч Х.Х-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйл, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

          Бусад асуудлаар:

   Шүүгдэгч Х.Х- нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөх зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж  ирсэн  зүйлгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг дурдав. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч А овогт Х-ын Х-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х-ын Х-г долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр  буюу 700,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

        3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар Х.Х-д оногдуулсан 700,000 төгрөгөөр торгох ялыг 10 /арав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч Х.Х- нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөх зардалгүй, хэрэгт эд мөрийн баримт болон түүний иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Хохирогч Т.Н- нь уг гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмын дагуу шүүгдэгч Х.Х-гээс нэхэмжлэх эрхтэйг нээлттэй үлдээсүгэй.

 

6. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Х-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7.  Энэ шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч буюу өмгөөлөгч нар нь тогтоолыг өөрөө гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Б.НАРМАНДАХ