Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 10 сарын 17 өдөр

Дугаар 2023/ШЦТ/214

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Гэрэлмаа даргалж, 

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бадамсүрэн,

улсын яллагч Н.Энхтөр,

шүүгдэгч *******,

шүүгдэгчийн өмгөөлөгч нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 10 сарын 16-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, урьд ял шийтгэлгүй, ******* тоот регистрийн дугаартай, ******* овогт *******ын *******,

Шүүгдэгчийн холбогдсон хэрэг:

Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь :

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч ******* нь 2021 оны 09 дүгээр сарын эхээр Баянхонгор аймгийн Жаргалант сумын “Эгийн даваа” гэх газраас алдуул мал болох унагатай гүү, хүрэн байдас, хонгор байдас, хээр азарга нийт 5 тооны малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшиж хохирогч *******ад 3,000,000 төгрөгийн, хохирогч *******эд 1,100,000 төгрөг, нийт 4,100,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээж авсан тухай тэмдэглэл (хавтаст хэргийн 3-4 хуудас), хохирогч *******ын мэдүүлэг (хавтаст хэргийн 14-20 дахь хуудас), хохирогч *******ийн мэдүүлэг (хавтаст хэргийн 25-26), гэрч *******ийн мэдүүлэг (хавтаст хэргийн 29-30 дахь хуудас), гэрч ы мэдүүлэг (хавтаст хэргийн 33-34 дахь хуудас), гэрч  гийн мэдүүлэг (хавтаст хэргийн 36-38 дахь хуудас), гэрч ын мэдүүлэг (хавтаст хэргийн 41-42 дахь хуудас), гэрч ийн мэдүүлэг (хавтаст хэргийн 45-46 дахь хуудас), гэрч ийн мэдүүлэг (хавтаст хэргийн 49-50 дахь хуудас), Энх-Нахиа ХХК-ын 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 317 дугаартай шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 62 дахь хуудас), Энх-Нахиа ХХК-н  2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 352 дугаартай шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 66 дахь хуудас), шүүгдэгч *******ын мэдүүлэг хавтаст хэргийн 107-109), шүүгдэгч *******ын хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд (хавтаст хэргийн 110-122) зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон гадна гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээж авсан тухай тэмдэглэл (хавтаст хэргийн 3-4 хуудас), хохирогч *******ын мэдүүлэг (хавтаст хэргийн 14-20 дахь хуудас), хохирогч *******ийн мэдүүлэг (хавтаст хэргийн 25-26), гэрч *******ийн мэдүүлэг (хавтаст хэргийн 29-30 дахь хуудас), гэрч ы мэдүүлэг (хавтаст хэргийн 33-34 дахь хуудас), гэрч  гийн мэдүүлэг (хавтаст хэргийн 36-38 дахь хуудас), гэрч ын мэдүүлэг (хавтаст хэргийн 41-42 дахь хуудас), гэрч ийн мэдүүлэг (хавтаст хэргийн 45-46 дахь хуудас), гэрч ийн мэдүүлэг (хавтаст хэргийн 49-50 дахь хуудас), Энх-Нахиа ХХК-ын 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 317 дугаартай шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 62 дахь хуудас), Энх-Нахиа ХХК-н  2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 352 дугаартай шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 66 дахь хуудас), шүүгдэгч *******ын мэдүүлэг хавтаст хэргийн 107-109), шүүгдэгч *******ын хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд (хавтаст хэргийн 110-122) зэрэг дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

Шүүгдэгч ******* нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Энэ хэргийн улмаас хохирогч *******, ******* нар нь гомдол, санал нэхэмжлэх зүйлгүй талаараа мэдүүлсэн байх тул шүүгдэгч  *******ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн 700 нэгж буюу 700,000 төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар 700,000 төгрөгөөр торгох ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Хэрэгт *******ын эзэмшлийн Мустанг-5 маркийн мотоциклийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь :

1. Шүүгдэгч ******* овогт *******ын *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч *******ыг 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч *******ын цалин хөлс, бусад орлого олох боломжийг  харгалзан торгох ялыг 4 сарын хугацаатайгаар хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар торгох  ялыг биелүүлээгүй бол  шүүх биелэгдээгүй торгох  ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож  хорих ялаар солихыг шүүгдэгч *******т мэдэгдсүгэй.

5. Хэрэгт *******ын эзэмшлийн Мустанг-5 маркийн мотоциклийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгосугай.

6. Шүүгдэгч ******* нь уг хэргийн учир бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                                        ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Б.ГЭРЭЛМАА