| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Б.Сувд-эрдэнэ |
| Хэргийн индекс | 163/2023/0169/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/184 |
| Огноо | 2023-10-05 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | П.Шижиртуяа |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 10 сарын 05 өдөр
Дугаар 2023/ШЦТ/184
2023 10 05 2023/ШЦТ/184
******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Сувд-Эрдэнэ даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхзул,
улсын яллагч П.Шижиртуяа
шүүгдэгч Д.*******
шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Байгалмаа нарыг оролцуулан,
******* аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.*******т холбогдох эрүүгийн 2215002440123 дугаартай хэргийг 2023 оны 08 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Б******* овогт Довчины *******, ******* аймгийн ******* суманд 1970 оны 10 дугаар сарын 06-ны өдөр төрсөн, ******* сумын 3 дугаар баг А хэсэг 10-04 тоотод оршин суух бүртгэлтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, 2 хүүхдийн хамт амьдардаг, эмэгтэй, 53 настай, РД: *******/
Хэргийн товч утга /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч Д.******* нь 2022 оны 07 дугаар сарын 23-ны өдөр ******* аймгийн ******* сумын 3 дугаар баг А хэсэг 10-04 тоотод байрлах байшингийн цонхыг хагалж, хаалгыг эвдэж хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч хохирогч Д.*******ийн 30 кг 450.000 төгрөгийн үнэлгээ бүхий өрмийг хулгайлсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг болон эрүүгийн 2215002440123 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:
Шүүгдэгч Д.******* нь 2022 оны 07 дугаар сарын 23-ны өдөр ******* аймгийн ******* сумын 3 дугаар баг А хэсэг 10-04 тоот буюу өмнө нь өөрийн амьдарч байсан байшингаас бусдын буюу Д.*******ийн 30 кг өрмийн хулгайлж, Д.Батчимэгт 450.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал тус тус тогтоогдож байна.
Энэ үйл баримт нь:
гэх мэдүүлэг,
2. Хохирогч Д.******* мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Тухайн үед зун байсан учраас үхрийн сүүнээс гаргаж авсан өрмүүдээ хураагаад, хураасан өрмүүд маань гашлах гээд байсан учраас хөдөө гэртээ бөөгнүүлж байгаад ******* сумын 3-р баг А хэсгийн 10-04 тоотод байрлах байшинд байрлуулсан хөлдөөгчдөө 200 төгрөгийн торонд 5 кг-аар нь тус тусад нь савласан байсан 6 хэсэг буюу нийт 30 кг тогооны өрөм алдсан юм.2022 оны 07 дугаар сарын 22-23-нд шилжих шөнө манай байшинд миний талийгаач төрсөн дүүгийн салсан эхнэр болох Д.******* ирж хоносон байсан.Хэрэг гарсан өдрөөс хойш хэдэн өдрийн дараа Д.*******ийн өмсөж байгаад үлдээсэн цамц гэрээс олдсон юм.Д.******* нь манай талийгаач дүү болох Л.Мягмарсүрэнг өөд болохоос хэдэн сарын өмнө салсан.Өмнө нь манай дүүтэй хамт амьдардаг байхдаа гэрээсээ эд зүйлс хулгайлаад авч зараад архи дарс уугаад байдаг байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 37-38-р тал/,
3. Гэрч Б.Сүрэнцэцэгийн өгсөн: “...Би ******* аймгийн ******* сумын 3-р баг А хэсгийн 10-04 тоотод манай хамаатны дүү Нямдорж бид 2 одоогоор хамт амьдарч байгаа.2021 оны хүртэл хамт амьдарч байгаад тэрнээс хойш бараг хамт амьдрахаа больсон. Ээжийг хамаатных нь хөдөө байдаг хүмүүс аваад явсан байсан.Тэр хүмүүсийнхээрээ байдаг. 2022 оны 07 дугаар сард ******* аймгийн ******* сумын 3-р баг А хэсгийн 10-04 тоот хаяган дээрээ ээжтэй хамт амьдарч байгаагүй...” гэх мэдүүлэг / хавтаст хэргийн 52-53 дахь тал/,
4. Ашид Билгүүн ХХК-ийн 2022 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн ТХҮ- 622/4300 дугаартай шинжээчийн “… Тогооны өрөм 30 ширхэг, нийт 450.000 төгрөгийн үнэлгээ гэх дүгнэлт /хавтаст хэргийн 67-69 дэх тал/,
5. Яллагдагч Д.*******ийн өгсөн: “...2022 оны 07 дугаар сарын 23-ны өдөр ******* аймгийн ******* сумын 3 дугаар баг А хэсэг 10-04 тоотод байх өөрийн гэрт очиход цоожтой байсан мөн цонх хагархай байхаар нь цонхоороо ороод идэх юм хайгаад гал тогооны шүүгээгээ уудалсан чинь идэх юм байгаагүй.Тэгэхээр нь хөргөгч уудалсан чинь 50-ын шар тортой тогооны өрөм байхаар нь нэг авахаа болих гэснээ өлсөөд байхаар нь нөгөө өрмийг аваад манай хажуу талд байдаг Сэмжид эгчид 10.000 төгрөгөөр өгсөн...” гэх мэдүүлэг / хавтаст хэргийн 68-72 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдлоо.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Д.*******ийг 2022 оны 07 дугаар сарын 23-ны өдөр ******* аймгийн ******* сумын 3 дугаар баг А хэсгийн 10-4 тоотод байрлах байшингийн цонхыг хагалж, хаалгыг эвдэж хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хохирогч Д.*******ийн 30 кг 450.000 төгрөгийн үнэлгээ бүхий өрмийн хулгайлсан гэх гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татан яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч: Шүүгдэгч Д.*******ийг эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтиийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Байгалмаа: Шүүгдэгч Д.******* гэмт хэрэг үйлдээгүй тул түүнийг цагаатгаж өгнө үү, гэмт хэрэг гарсан гэх байшинд Д.******* нь нөхөр Л.Мягмарсүрэнтэйгээ 20 жил амьдарч 2 хүүхдээ гаргаж байсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон, улсын яллагч Д.*******ийг бусдын орон байранд хууль бусаар нэвтэрсэн гэх хулгайлах гэмт хэргийг хүндрүүлэх шинжтэй үйлдсэн гэдгийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Хүндрүүлэх шинжтэй үйлдсэн хулгайлах гэмт хэргийн үндсэн шинж болох бусдын орон байранд нэвтэрсэн гэх объектив талын шинж үгүйсгэгддэг. Д.******* нь физологийн хэрэгцээгээ хангах зорилгоор өлсөхийн эрхэнд өөрийн 20 жил амьдарч байсан гэртээ орж, өрөм байхаар нь идсэн асуудал байдаг болохоос бусдын орон байранд хууль бусаар орж өрөм хулгайлсан асуудал байдаггүй тул түүнийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгнө үү гэх дүгнэлтийг,
Шүүгдэгч Д.******* би гэмт хэрэг үйлдээгүй, би талийгаач нөхөр Л.Мягмарсүрэнтэй хамт 20 жил хамт амьдарсан, би гэртээ хулгай хийх зорилгоор ороогүй өлсөөд байсан учраас идэх юм хайж орсон, хөргөгч уудалсан өрөм байсан болохоор идсэн, манай нөхрийг өнгөрснөөс хойш нөхрийн ах дүү нар намайг гэрээс минь хөөсөн гэх намайг цагаатгаж өгнө үү гэх хүсэлтийг тус тус шүүхэд илэрхийлсэн байна.
Шүүх хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулан,эх сурвалжийг сэргээн тогтоох замаар шалгахад,
Шүүгдэгч Д.******* нь 2022 оны 07 дугаар сарын 23-ны өдөр ******* аймгийн ******* сумын 3 дугаар баг А хэсэг 10-04 тоот өмнө нь өөрийн амьдарч байсан байшингаас бусдын буюу Д.*******ийн 30 кг өрмийг хулгайлж, Д.Батчимэгт 450.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал тус тус тогтоогдож байна.
Шүүгдэгч Д.******* нь ******* аймгийн ******* сумын агуйт 3 дугаар баг
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явуулж, нотлох баримтаарр тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн хэргийн зүйлч
Дээрх үйл баримт нь хэрэгт цугларсан хохирогч Д.*******, шинжээчийн дүгнэлт, тэмдэглэлийг бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд зэрэг нотлох баримтууд нь хэрэг үйл баримт болсон цаг хугацаа, орон зай, учирсан хохирол, хор уршгийн талаар хэргийн нөхцөл байдлыг шууд гэрчилсэн хэрэгт ач холбогдолтой бөгөөд хохирогч, гэрч нарын мэдүүлгийг няцаан үгүйсгэх, нөхцөл байдал хэрэгт цуглараагүй байна.
Хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрөлтэй “Ашид билгүүн” ХХК-ын гаргасан шинжээчийн 622/4300 дугаартай дүгнэлтээр гэмт хэргийн улмаас алдагдсан мөнгөн бүсний хохиролыг 450.000 төгрөг гэж тогтоосон бөгөөд шүүгдэгч Д.*******ийн гэмт үйлдлийн улмаас хохирогч Д.******* хохирол учирсан шалтгаант холбоотой байна.
Гэмт хэргийн шалтгаант холбоо гэдэг нь гэмт хэргийн бүх шинжийг агуулсан гэмт этгээдийн үйлдэл, эс үйлдэхүй болон тэдгээрийн улмаас учирсан хор уршиг хоёрын хооронд оршдог дотоод зүй тогтол бөгөөд гэмт хэргийн заавал байх шинжид хамаардаг болно.
Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг нь бусдын өмчийг гэмт этгээд хууль бус ямар аргаар өөртөө олж авч байгаагаас хамаараад ангилагддаг бөгөөд “Хулгайлах” гэмт хэрэгт бусдын хөрөнгийг өмчлөгч, эзэмшигчид нь мэдэгдэхгүй нууц, далд аргаар, хууль бусаар олж авсан үйлдлийг ойлгоно.
Бусдын өмчлөх эрх гэдгийг Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Монгол Улсын иргэн хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно. Төр, түүний эрх бүхий байгууллага нь нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн хувийн өмчийн эд хөрөнгийг дайчлан авбал нөхөх олговор, үнийг төлнө”, гэж Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт “Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй” гэж тус тус хуульчилжээ.
Энэ гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгддэг бөгөөд шүүгдэгч Д.******* нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн байна.
Хулгайлах гэмт хэргийн объектив тал нь бусдын эд хөрөнгийг хулгайлсан идэвхитэй үйлдэл байна. Энэхүү үйлдлийн улмаас бусдын өмчлөх эрхэд хохирол учирсан байхыг заавал шаардахгүй бөгөөд бусдын эд зүйлийг хулгайлах идэвхитэй үйлдэл хийж, захиран зарцуулах боломж бүрдүүлснээр гэмт хэрэг төгсдөг.
Харин хууль бусаар авсан гэж бусдын эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууц, далд аргаар авч, өөртөө захиран зарцуулах боломж бүрдүүлэх, нууцаар авсан гэж бусдын эд хөрөнгийг өмчлөгч болон бусад хүмүүст мэдэгдэлгүйгээр далд авсныг тус тус ойлгоно.
Шүүгдэгч Д.******* нь бусдын эд зүйлийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн бөгөөд “Хулгайлах” гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг хангаж байна.
Шүүгдэгч Д.******* нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан өөрийн үйлдлийн хууль бус болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай, Монгол улсын Эрүүгийн хуулиар хамгаалагдсан бусдын өмчлөх эрхэд санаатай халдаж хохирол учруулсан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл гэж үзэх бөгөөд гэм буруугийн санаатай, өмчлөх эрхийн эсрэг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч авсан гэмт хэргийг үйлдсэн гэх шинжийг хангаж байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч нь шүүгдэгч Д.*******ийг 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох дүгнэлтийг,
Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч П.Ган-Очир нь гэм буруугүй гэх дүгнэлтийг,
Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Байгалмаа нь гэм буруугүй гэх дүгнэлтийг,
Шүүгдэгч Д.******* нь би хулгайн гэмт хэрэг үйлдээгүй
шүүх хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна гэж дүгнэв.
Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн бөгөөд хэргийн үйл баримтыг нотолж байгаа баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой төдийгүй шүүгдэгч нарын үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд байна гэж дүгнэв.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтоож, мөн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шийдвэрлэсэн бөгөөд хэрэгт авагдаагүй нөхцөл байдалд хууль зүйн дүгнэлт хийгээгүй болохыг дурдах нь зүйтэй.
Энэ хэрэгт гаргасан шинжээчийн дүгнэлтүүдийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч өөрийн тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан бөгөөд уг дүгнэлтүүд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу гарсан, дүгнэлтэд эргэлзээ төрүүлэхээр нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзсэн болно.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Н.Очирпүрэвийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийн талаар:
Шүүгдэгч Д.*******ийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Д.******* 450.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад хохиролыг бүрэн төлж барагдуулсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж шийдвэрлэв.
Хоёр. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас: Шүүгдэгч Д.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар .............................. хорих ял оногдуулах, шүүгдэгч
саналыг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Ган-Очир тусгайлан гаргах саналгүй гэх байр суурийг тус тус шүүхэд илэрхийлсэн байна.
Шүүх шүүгдэгч Д.******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар ................................... хорих ял оногдуулж, нийгмийн хор аюулын шинж чанар, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэв.
Хавтаст хэргийн 83 дугаар талд авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, ******* аймгийн ******* сумын 3 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт, иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, нас барсны бүртгэлийн лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа зэрэг түүний хувийн байдлыг тодорхойлсон баримтуудаар шүүгдэгч Д.******* нь хэрэгт холбогдохын өмнө ******* аймгийн ******* суманд 1970 оны 10 дугаар сарын 06-ны өдөр төрсөн, ******* сумын 3 дугаар баг, А хэсэг, 10-04 тоотод оршин бүртгэлтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, 2 хүүхдийн хамт амьдардаг, ял шийтгүүлж байгаагүй зэрэг түүний хувийн болон хөрөнгө, орлогын байдал тогтоогдсон байна.
Шүүгдэгч Д.*******ээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүйг тус тус дурдаж, шүүгдэгчид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж шийдвэрлэв.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дахь хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1, 5 дахь дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б******* овогт Довчины *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн гэмт хэргийг хөнгөрүүлэн зүйлчилж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******ийн .................................... нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь зааснаар шүүгдэгч Д.*******ийн цагдан хоригдсон 44 /дөчин дөрөв / хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг цагдан хоригдсон нэг хоногоор тооцож, оногдуулсан ...................... цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаас хасаж, уг ялыг эдлэсэнд тооцсугай.
4. Шүүгдэгч Д.******* нь бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтооол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, тогтоол хүчин төгөлдөр болтол хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
6. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлт түдгэлзэнэ.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.СУВД-ЭРДЭНЭ