| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Б.Сувд-эрдэнэ |
| Хэргийн индекс | 163/2023/0133/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/191 |
| Огноо | 2023-10-18 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Э.Гантулга |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 10 сарын 18 өдөр
Дугаар 2023/ШЦТ/191
2023 10 18 2023/ШЦТ/191
******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Сувд-Эрдэнэ даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхзул,
улсын яллагч Э.Гантулга,
амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.*******,
амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Э.Ганбат, Д.Бум-Аюуш /цахимаар/,
шинжээч Г.Ханхүү, Ц.Бадрал /цахимаар/,
гэрч Ч.*******,
гэрч Б.******* /цахимаар/,
шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Оюунбат, О.Оюунцэцэг,
шүүгдэгч О.******* нарыг оролцуулан
******* аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О.*******т холбогдох эрүүгийн 2115000000078 дугаартай, 163/2023/0133/Э индекстэй, хэргийг 2023 оны 05 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч шүүн хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Монгол овогт Одсүрэнгийн *******, ******* аймаг, Хишиг-Өндөр суманд 1990 оны 07 дугаар сарын 30-ны өдөр төрсөн, ******* аймаг, ******* сум, 5 дугаар баг, Сээрийн 4-08 тоотод оршин суух бүртгэлтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, эрэгтэй, 32 настай, /РД: *******/.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч О.******* нь ******* аймаг, ******* сум, 5 дугаар багийн нутагт 2021 оны 03 дугаар сарын 03-ны өдрөөс 04-нд шилжих шөнө 00 цагаас 04 цагийн хооронд архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ С.*******ийг аймгийн Засаг дарга архи зарах зөвшөөрлийг 22 цаг болгосон байхад та 19 цаг гэсэн захирамж гаргасан, би архи зармаар байна гэснээс үүдэлтэй маргалдаж, улмаар ******* сумын Засаг дарга С.*******ийг эрхэлж байгаа ажил, албан үүрэгтэй нь холбогдуулан зодож биед нь хөнгөн гэмтэл санаатай учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнэээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өгсөн мэдүүлэг, шинжээч, гэрч нарын өгсөн мэдүүлэг, эрүүгийн 2115000000078 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараахь дүгнэлтийг хийв.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:
Шүүгдэгч О.******* нь ******* аймаг ******* сум 5 дугаар багийн нутагт 2021 оны 03 дугаар сарын 03-ны өдрөөс 04-нд шилжих шөнө 00 цагаас 04 цагийн хооронд ******* аймгийн ******* сумын засаг дарга С.*******этэй согтууруулах ундааны төрлийн зүйл хамтдаа хэрэглэж, улмаар эрхэлж буй ажил албан тушаалтай нь холбоотойгоор согтууруулах ундаа худалдах, борлуулах цагийн хуваарьт өөрчлөлт оруулах талаар маргалдаж түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.
Энэ үйл баримт нь:
2. Шүүхийн хэлэлцүүлэгт амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.*******гийн өгсөн: 2021 оны 03 дугаар сарын 03-ны өдрөөс 04-нд шилжих шөнө 4 цаг өнгөрч байхад сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга, орлогч дарга, манай ахын эхнэр, Тамгын газрын дарга нар манай гэрт орж ирсэн. Юу болсон талаар асуухад найз маань эвгүйтчихээд байна, явъя босоорой гэсэн. Ороход буйдан дээр хэвтүүлсэн байсан. Байгаа юм уу гэхэд байхгүй гэсэн. Хэн ийм болгосон бэ гэсэн чинь Дээгий ийм болгосон гэсэн. Тэгээд би Дээгий дээр ороод ахыгаа яаж байгаа юм гэхэд би биш гээд байсан. Эргээд гараад *******ын гэрт ороод байж байхад манай хүний эгч болон хамаатнууд орж ирсэн. Тэгээд аймгийн бүрэлдэхүүн ирээд бид хэдийг өрөөнөөс гаргасан. Өмнөх орой нь 20 цаг өнгөрч байхад намайг *******ийн дэлгүүрт ороход *******, ******* нар нилээн халамцуу байсан. Би эгчийн барьсан талхийг өгөх гэж орсон. Тэгэхэд танай хүн утсаа авахгүй байна, хаана байгаа юм гэхээр нь аймаг явсан гэхэд захирамжийн асуудлаа ярих гэсэн юм, утсаа авахгүй байна гэсэн. Манай хүн гэртээ харихдаа сургуулийн зааланд байгаа хүүхдүүдийг одоо харь гээд, гэрийн гадаа байсан эгчийн машины гэрэл асаалттай байхад гэрлээ унтраа гэрэл нь асаалттай байна гэж хэлээд гэртээ орж ирээд байж байхад утас нь дуугараад утсаар яриад гараад явсан. Тэгсэн ******* дуудлаа гээд цагдаагийн кубон явсан байсан. Шинжээч болон өмгөөлөгч нар манай нөхрийг өмнө нь өвчтэй байсан гэж байна. Би ч гэсэн зүрх судасны өвчтэй байгаа. Зодуулах юм бол өнгөрнө. Зодоогүй байсан бол амьд байх байсан. Зүгээр сууж байгаад нас бараагүй. Хүн угаасаа зүрх нь хаагдаж л нас барна. Ямар ч шалтгаангүй нас барна гэж байхгүй. Прокурорт хандаж хэлэхэд хохирогчийн гэр бүл ямар байгаа бол, энэ хэргийн үнэн мөнийг олоод өгөх юмсан гэсэн ганц асуулт асуухгүй байна. Бидэнтэй нэг ч удаа уулзахгүй хэргийг өдий зэрэгт хүргэсэн. Би хань ижлээ алдаад 4 хүүхэдтэй үлдсэн. Манай нөхөр энэ хүнд зодуулаад нас барсан тул нөхрийнхөө амийг нэхэмжилж байна. Мөн ажил явдалд зарцуулсан мөнгийг нэхэмжилнэ. Ажил явдалд ******* аймгийн болон *******ы олон хүн очсон. Гаргасан мөнгөө нэхэмжилнэ гэх мэдүүлэг,
3. Гэрч Б.*******ын өгсөн: ******* надтай таараад чамтай уулзмаар байна зав хэр байна гэхээр нь нилээн орой уулзъя, одоо бол завгүй байна гээд салсан. Кубон байрандаа намайг байж байхад ******* 22 цаг өнгөрч байхад над дээр ирсэн. Ирэхдээ өөрийн ногоон өнгийн жийп машинтай ирсэн. Ойрд уулзсангүй танайд оръё гэсэн. Орж ирэхдээ тамгын газарт ажилладаг 2 эмэгтэй хүнтэй орж ирээд авч ирсэн архи, пивоо хэрэглэсэн. Тэгээд ууж дуусаад цуг явсан 2 эмэгтэйтэйгээ гараад явсан. Гарахдаа ******* би эргээд ирнэ гэсэн. Тэгээд ирэхдээ эхнэр, хүүхэдтэйгээ ирээд архи, согтууруулах ундаа хэрэглэсэн. Цаг хугацааг нарийн сайн санахгүй байна. Тэгээд байж байхад гаднаас талийгаач орж ирсэн. Орж ирэхдээ дуудсан юм биш үү гэсэн. Тэгээд би суудлаа тавьж өгөөд хүндэтгэл үзүүлээд суулгасан. *******ээс талийгаачийг хэн дуудсан талаар асуухад ******* би дуудсан гэсэн. Буйдан дээр суугаад архи хэрэглэсэн. Архи хэрэглэж байх хугацаанд талийгаачийг ирэхээс өмнө тусгай зөвшөөрөлтэй дэлгүүрийн цагийн хуваарь дээр яриа болсон. Цагийн хуваарь дээр наанатай цаанатай хандаач гэсэн. Би дан ганц мэдэхгүй, засаг даргатай ярилцаж байж шийднэ гэсэн. Тэгээд чи мэдэхгүй бол Засаг даргыг дуудна гэсэн яриа гарсан. Засаг дарга мэднэ гэдэг утгаар дуудсан байна гэж бодсон. Тэгээд нөгөө цагийн хуваарийн талаар ярьсан. Энэ асуудал дээр маргалдах гээд хэрүүлийн чанартай яриа гарсан. Манай гэрээс хоёулаа хамт алхаад гараад явсан. Намайг араас нь гарахад машиныхаа хажууд юм яриад сууж байсан. Би гэрээ цэвэрлэчихээд гэрлээ унтраах санаатай, бас явсан үгүйг нь мэдье гэж бодоод гарсан. Гарахад талийгаачийн машин манай ордог талын хаалганы гадна байсан. Машин дээр нь очиход хүн байгаагүй. Нойл ороод гэр лүүгээ орох гэж явахад манайхаас зүүн урагш хүн маргалдах дуу гарсан. Тухайн үед нам гүм байсан. *******, талийгаач нарын дуу байхаар нь утсаа аваад дуу гарсан газар луу алхаад очсон. Алхаж байх хугацаанд хэн хэн нь надаас том биетэй болохоор эрсдлийг бодоод би тамгын газрын даргаар ажиллаж байсан ******* рүү утсаар мэдэгдсэн. Явж очтол зодолдсон байдалтай байсан. Шөнө байсан тул үзэгдэх орчин муу, утасны гэрлээ тусгахад хэн хэнийх нь ам, хамраас цус гарсан, нилээн зодолдсон байдалтай байсан. Тэгээд тэр хоёрыг аваад кубон байр луу явах үед ******* ирээд гэрт орсон. Талийгаачийн срочкон саарал өнгийн цамцны товч тасарсан байсан. Сууж байхдаа ахыгаа яаж байгаа юм, миний нүүр царайг хар даа, одоо иймэрхүү байдалтай байна гэхэд ******* миний хажууд байсан. Тэгээд манай гэрээс цувраад гарсан. ******* Дээгийг аваад гарсан. Араас нь талийгаач гарсан. Тэгээд та зүгээр үү гэсэн зүгээр, чи ор гэсэн. Тэгээд санаа зовоод гарахад машин нь байсан чигтээ байсан. Баагий даргаа гэж дуудахад хүн байгаагүй. Арьс ширний үйлдвэр лүү харахад хүн байгаагүй. Амьдардаг гэрлүүгээ орох үед архан талд хүн хэвтэж байсан. Очиход түрүүлгээ хараад хэвтэж байсан. Очоод өргөсөн чинь дийлдээгүй. Тэгээд ******* рүү утсаар холбогдоод дарга тасарсан байна гэж дуудсан. Утсаар яриад байж байхад *******, ******* хоёр гэрийнхээ зүгээс ирж байсан. Талийгаачийг ******* бид хоёр дамжлаад буйдан дээр хэвтүүлсэн. Тасарсан байна гэж бодоод дуудахад ******* өнгөрсөн юм биш үү гэсэн сандарсан байдалтай хэлсэн. Тэгээд ******* манайхаас хурдаараа гараад Урнаа ерөнхий эмч, нэг сувилагчтай ирсэн. Тэгээд намайг талийгаачийн хөлийг мөрөн дээрээ тавь гэсэн. Тэгээд амьсгалын аппарат залгах гэснээ өнгөрсөн байна гэсэн. Тэгээд би *******ийг заамдаж аваад чи хүн алчихаж байгаа юм биш биз гэсэн. Тэгээд сумын удирдлагууд цугларсан. Тэгэхэд ******* өрөөнөөс гараад явсан байсан. Араас нь гарахад ******* албан өрөөний гадаа зогсож байхаар нь барьж аваад албан өрөөндөө оруулсан. Яагаад гэвэл өмнө нь манай нутагт гэрчээр орж ирсэн хүмүүс амиа хорлох үйлдэл гарч байсан болохоор өрөөндөө оруулсан. Юу болсон талаар асуухаар нь *******ийг зодоон хийсэн хүн гэж хэлсэн. Аймгаас хүмүүс ирээд талийгаачийг ганцааранг нь яагаад орхисон юм, хүн орсон байна гэхээр нь нөхцөл байдлаа танилцуулахад дарга нар ойлгосон гэх мэдүүлэг,
4.Гэрч Ч.*******гийн өгсөн: Шөнө гэртээ унтаж байсан чинь 3 цаг өнгөрч байхад ******* надруу залгаад Засаг дарга, Дээгий хоёр зодолдоод алга болоод, ирж гэр гэрт нь хүргэж өг гэж залгасан. 3 цаг 40 минут гэхэд би ганцаараа очсон. Ер нь бол би сумын онцгой комиссыг ахалдаг ба шөнө төрийн алба хаагчаа авч очоод яахав гээд ганцаараа очсон. Өмнө нь мэдүүлэг өгсөн байгаа. Шөнө 3 цаг 40 минут өнгөрч байхад очоод машинаа кубоны урд зогсооход урдаас 3-лаа гарч ирсэн. Намайг кубон руу ороход нөгөө 3 орж ирээд суусан. 3-лаа согтуу байсан. Намайг оронгуут хоорондоо зодолдсон шинжтэй куртик нь урагдсан байсан. Тэгээд би *******, талийгаач хоёрыг гэрт нь хүргэж өге гэсэн. Талийгаачийн куртикийг нь тайлаад карантны уснаас авч нүүр гарыг нь угаалгасан. Та хоёрыг хүргэж өгнө гэж хэлэхэд талийгаач би энд хоноод учраа олоод харина гэсэн. *******ийг гэртээ харьж амар гээд кубоноос дэлгүүр хүртэл аваад явсан. Дэлгүүрийнх нь гадаа очоод цонхыг нь нүдээд эхнэрийнх нь болон өөрийнх нь утас руу залгаад утсаа авахгүй болохоор нь буцаад ирсэн. Бид хоёрыг гарахад бүгд кубоноос цуг гарсан. ******* шээгээд, талийгаач бөөлжөөд байж байсан. Буцаад ирэхэд ******* хажууд нь зогсоод дарга тасарсан байна гэж байсан. Бид 3 өргөөд ороход нүүр ам нь хөхөрсөн байсан. Тэгээд эмнэлэгт дуудлага өгөөд эмчийг би өөрөө авч ирсэн. *******ыг залгахад та нар төрийн байгууллага дээр уулаа гэдэг байдлаар хэлсэн гэх мэдүүлэг,
5. Шинжээч эмч Г.Ханхүүгийн өгсөн: Үхлийн шалтгаан зөрүүгүй байсан тул үндэслэлтэй гэж үзсэн. Дүгнэлтэд тодорхой тусгасан. Ийм ийм зүйл нөлөөлнө гэдгийг тодорхой бичсэн. Аль шалтгааны улмаас гэдгийг тогтоох боломжгүй байна гэсэн байгаа. Хөнгөн зэргийн согтолтын хэмжээ нь харьцангуй орон зайн баримжаатай, хэл яриагаа цэгнэх боломжтой байсан. Жин байсан талаар санахгүй байна. Цогцосны гадна зургийг харсан зүйл байгаа. Биедээ гэмтэл авснаар стресс, сэтгэл санааны байдал нэмэгдэнэ. Ялгаж салгаж дүгнэсэн юм байхгүй. Сэтгэл зүйч, сэтгэл засалч, сэтгэцийн эмч нар баг бүрдүүлж дүгнэлт гаргана. Талийгаачийн үхэлтэй холбоотой зөрүүтэй зүйл байхгүй гэх мэдүүлэг,
6. Шинжээч эмч Ц.Бадралын өгсөн: Талийгаачийн биед үүссэн өвчин нь амьдралын туршид бий болж байгаа архаг өөрчлөлт. Яг аль нь нөлөөлсөн гэдгийг нарийвчлан тогтоох боломжгүй. Сэтгэцийн дүгнэлт гаргахын тулд хохирогчтой ярилцах ёстой ба талийгаач нас барсан тул боломжгүй. Аль нь нөлөөлсөн гэдгийг тогтоох боломжгүй. Олон хүчин зүйл байгаа. Сэтгэл санаа, биеийн хэт ачаалал, архи, тамхи хэрэглэсэн байдал, судасны нарийсал, согтуурал зэрэг нөлөөлнө гэх мэдүүлэг,
7. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.*******гийн өгсөн: “...Миний нөхөр С.Бат- Эрдэнэ нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ямар нэгэн ааш авир огт гаргадаггүй өөрийн хэмжээгээ мэдээд шууд унтаад өгдөг. ... манай нөхөр С.Бат- Эрдэнэ, ******* хоёр хоорондоо зодолдсон гэж байхад С.*******э, ******* хоёрыг салгаад ар гэрт нь мэдэгдэж болоогүй юм уу. ... их гомдолтой байна...” гэх мэдүүлэг / 1 дүгээр хавтаст хэргийн 72-74 дэх тал/,
8. Хэргийн газрын үзлэгээр: “... 2021 оны 03 дугаар сарын 04-ний өдөр ******* аймгийн ******* сумын 5 дугаар багийн нутаг Цагдаагийн кобан байрны хашаанд хүн нас барсан гэх. ... Уг хаалганы зэргэлдээ буюу хүрэн эрээн өнгийн хулдаасан гадартай хаалга руу ороход 2 өрөөтэй байх ба эхний буюу үүд хэсгийн өрөөнд цагаан өнгийн хөргөгч, гутал, тавчиг, пүүз, ширээ, төмөр зуух, түлээний төмөр сав, хар өнгийн нэг хөлтэй ширээ мэт зүйл байв. Үзлэгийг үргэлжлүүлэн хойд өрөө рүү ороход өрөөний хойд буланд хар өнгийн цагаан саарал өнгийн суурь/матартай/ уг буйдан дээр ертөнцийн зүгээр баруун тийш толгой хэсэг нь харсан, 2 хөлийг шулуун жийсэн, 2 гарыг биеийн дагуу шулуун байрлуулсан, дээшээ харсан байрлалтай, цагаан саарал өнгийн даавуугаар бүтээсэн, эрэгтэй хүний цогцос байх ба уг даавууг авч үзэхэд хар өнгийн гуталтай, хар өнгийн шороон мэт зүйлээр бохирлогдсон, өмдтэй, цэнхэр саарал өнгийн урт ханцуйтай цамцтай, өмд нь хүрэн өнгийн тэлээтэй, хүний нүүр хэсэг цус мэт хүрэн улаан өнгийн зүйлээр бохирлогдсон эрэгтэй хүний цогцос байв. Уг өрөөнөөс гарч үзлэгийг үргэлжлүүлэн хийхэд кобан байрны зүүн хойд булангаас хундам хэсгийн үзүүрээс 71 см зайд бетонон хэсэг дээр цус мэт улаан хүрэн өнгийн зүйл байсныг дээж авав, мөн уг хундамны булангаас 70 см зайд 4 нүхтэй цагаан өнгийн бөөрөнхий товч байсан эд мөрийн баримтаар хураан авав. Кобан байрны зүүн хойд булангийн хундам хэсгийн үзүүрээс 157 см зайд хүний хиймэл шүд болон улаан хүрэн өнгийн цус мэт зүйл мөн хүрэн өнгийн бөөгнөрсөн зүйл/бөөлжис/ байх ба хиймэл шүдийг эд мөрийн баримтаар хураан авав.... Мөн кобан байрны бетонон булангаас 4 метр 20 см зайд хүрэн өнгийн бөөгнөрсөн зүйлээс дээж авав. Уг булангаас 33.90 см зайд ногоон өнгийн цус мэт зүйлээр бохирлогдсон 18-17 см хэмжээтэй даавуу байсныг эд мөрийн баримтаар хураан авав. ... Амь хохирогч С.*******ийн байсан гэх газрыг ******* сумын хэсгийн төлөөлөгч цагдаагийн хошууч Б.*******аар заалгаж гэрэл зургаар бэхжүүлж авав мөн үүдний өрөөнд байрлах 2 хаалга бүхий хөргөгчийн доод хэсэгт байрлах тасалгаанаас Т11ЫОКА гэх нэртэй архины шил болон 2 ширхэг улаан өнгийн Тэрэлж нэртэй ундааны сав эд мөрийн баримтаар хураан авав. ...Үзлэгийг үргэлжпүүлэн цагдаагийн кобан байрны чанх урд байрлах шонгийн мод хүртэл 195 м байх ба уг шонгийн модноос 24.70 см зайд хөх өнгийн урагдсан майк, уг майкыг ******* РД-тай Одсүрэн овогтой ******* нь миний майк мөн байна гэж заасныг гэрэл зургаар бэхжүүлж авав. Уг майк нь урагдаж дотор хэсэг нь буюу хөвөн шиг цагаан зүйл гарч цацагдсан, уг майкыг А үсгээр, майкны хажууд 7 ширхэг хэлхээстэй түлхүүр байсныг эд мөрийн баримтаар хураан авав. ... майкны зүүн урд хэсэгт 7.80 см зайд цус мэт зүйлээр бохирлогдсон, куртикний ногоон өнгийн малгай байсныг эд мөрийн баримтаар хураан авав. Уг малгайнаас 2.50 см зайд 10x8 см хэмжээтэй хүрэн улаан өнгийн зүйл байсныг шинжээчээр дээж болгон авч Г үсгээр тэмдэглэв. Г үсгээс 1 метр зайд газрын хөрс эвдэгдэж ухагдсан ул мөр байсныг гэрэл зургийн аргаар бэхжүүлэв. ...” гэх тэмдэглэл, мөн гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хавтас 3-9 дүгээр хуудас, 10-20 дугаар хуудас/,
9. Талийгаач С.*******ий нас барсан шалтгааныг тогтоох зорилгоор 2021 оны 03 дугаар сарын 04-ний өдөр ******* аймгийн ******* сумын Эрүүл мэндийн төвийн цогцос хадгалах өрөөнд цогцосны гадна үзлэгийг хийхэд Зүүн нүдний салст улаан өнгийн цус хурсан....баруун доод 1-р шүд хөдөлсөн, буйланд цус хурсан, зүүн хөмсгөнд 2.7x0.3x1.2 см хэмжээтэй язарсан шархтай, шархнаас цус гоожно, 2 хөмсөгний голд 2.5x1 см, нүхний зүүн талд 1x0.5 см, баруун хацарт 2.1x1 см, баруун зовхины доор 2.1x0.9 см, эрүүний доод зүүн талд 2.3x1.5 см, түүний хажууд 1x0.5 см, 0.6x0.2 см, 0.8x0.2 см, 1x0.3 см-н зулгаралтуудтай, баруун өвдөгт 1.5x1.5 см, 1x0.2 см, 1x0.8 см зулгаралтуудтай, зүүн шилбэний урд дээд хэсэгт 1.8x0.6 см, зүүн өвдгөнд 0.3x0.8 см-н олон тооны жижиг зулгаралтуудтай, баруун шилбэний урд дунд хэсэгт 2x1 см хуучин зулгаралттай, баруун эрхий хурууны 3-р ширнүүрийн доор 4x3 см цус хуралттай, баруун сарвууны ар гадаргууд 1x0.2 см, 0.4x0.4 см улаан өнгийн зулгаралттай, зүүн эрхий хуруунд 0.8x0.4 см улаан өнгийн зулгаралттай...” гэсэн тэмдэглэл /1 дүгээр хавтас 53-54 хуудас/,
10. Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл: “... Одсүрэнгийн *******ийн биед үзлэг хийсэн талаар ... С.*******ийн баруун гарын эрхий хурууны гадна ар хэсэгт 3.4 мм хэмжээтэй зулгарсан шарх, баруун гарын хажуу буюу чигчий хурууны доод хэсэгт 1x0.6 мм хэмжээтэй зулгарсан шархтай, зүүн чихний дээд хэсэг, язарч цус гарсан, баруун чих улайж хавдсан, зүүн чихний омгоос4 см зайд 1x2 мм хэмжээтэй зулгарсан шархтай биед өөр харагдах гэмтэлгүй, шархгүй байв...” гэх /1 дүгээр хавтас 30 дугаар хуудас/,
11. Гэрч Ч.******* //РД:МА83051835/ ******* сумын Засаг даргын тамгын газрын дарга/ мэдүүлэгт:....2О21 оны 03 дугаар сарын 04-ний шөнө гэртээ унтаж амарч байхад 03 цаг 21 минутад ******* сумын хэсгийн төлөөлөгч ******* над руу утсаар залгаад Засаг дарга *******э, дэлгүүрийн эзэн ******* нар хоорондоо зодолдож муудалцаад гарч уулзана гээд гараад явчихлаа. Та хүрээд ирээч хоёулаа хайя гэхээр нь би цагдаагийн хэсгийн байрны гадаа 25 минут орчмын дараа ирэхэд ертөнцийн зүгээр урд зүгт байх шороон замын урд талаас Засаг дарга *******э, *******, ******* нар гараад ирсэн ба Засаг дарга Бат- Эрдэнийн нүүр цус болчихсон, *******ийн чих нь цус болчихсон байсан. Тэгээд *******ын гэрт орсон. Гэрт ороод ******* нүүрнийхээ цусыг арчсан. Мөн *******э нүүрнийхээ цусыг угаасан. *******э *******т хандаж чи ахынхаа нүүрийг цохиод ийм болгочихлоо гэхэд уучлаарай ахаа гэж хэлсэн. Мөн ******* та миний чихийг ийм болгочихлоо гээд өөрийнхөө чихийг харуулаад уучлаарай ах эр хүмүүст ийм зүйл байх гээд тэр хоёр гар барьсан. Энэ үед ******* хараад сууж байсан. Би тэгэхээр нь *******т хандаж чи явчих гэхэд ******* за гэхээр нь би хүргэж өгөх гээд аваад гарахад *******э, ******* нар бид хоёртой хамт гарсан. Тэгээд ******* бид хоёр машинд суухад ******* шээж Бат- Эрдэнэ хашаан дотор бөөлжөөд үлдсэн. Би *******ийн гэрийн гадаа очиж хаалгыг нь тогшиход онгойлгож өгөхгүй болохоор нь эхнэрийнх нь болон *******ийн утас руу 03 цаг 50 минутад залгахад утас нь холбогдохгүй байсан. Тэгэхээр нь буцаад цагдаагийн байранд ирэхэд нөгөө хоёр гаднаа байж байсан. *******э бид хоёрыг явахад байж байсан газраа хэвтэж байсан бөгөөд хажууд нь ******* зогсож байсан. Хажууд нь яваад очиход даргыг өргөөд оруулъя тасарчихсан юм шиг байна гэхээр нь өргөж оруулаад буйдан дээр хэвтүүлсэн. Тэгээд эмч дуудсан талийгаач С.*******ийн духны гол хэсэгт буюу 2 хөмсөгний гол хэсэгт халцарч улайгаад цус гоожсон, мөн духны баруун билүү зүүн дээд хэсэгт улайж халцарсан, зүүн хөмсөгний дээд хэсэг язарсан шархтай уг шархнаас нь цус гоожсон, эрүүний доод хэсэгт шалбарсан шархтай байсан,... О.*******ийн яг аль чихнээс билээ би одоо санахгүй байна. Ямар ч байсан чихний нь дээд хэсэг бага зэрэг сэтрээд цус гоожсон байсан....” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас 84-89 дугаар хуудас/,
12. Гэрч Б.******* //ГЮ84060676/ хэсгийн төлөөлөгч/ өгсөн мэдүүлэгт: “.... 23 цагийн орчимд ******* эхнэр Энхчимэг болон бага насны хүүхдээ дагуулаад манайд цагаан сараар золголт хийгээгүй гээд ороод ирсэн. Орж ирэхдээ нэг шил архитай орж ирсэн. Тэгээд ******* бид хоёрыг юм яриад сууж байхад эхнэр хүүхэд нь гэр лүү явсан. Эхнэр хүүхэд нь хэдэн цагийн үед гэр лүүгээ явсныг сайн санахгүй байна, нэлээд орой болсон байсан. Эхнэр хүүхэд нь яваад удаагүй ******* сумын Засаг дарга *******э манайд ганцаараа орж ирсэн. Орж ирээд Бат- Эрдэнэ дарга *******тэй дэлгүүрүүдийн цагийн хуваарийн дагуу ярилцаад хоорондоо ам зөрөөд муудалцах гээд байсан. Ингээд тэр хоёр манайхаас хамт гараад явсан. Хэдэн цагт гарсныг мэдэхгүй байна. Тэр хоёр манайхаас гарахдаа хоёулаа гэр гэр лүүгээ харина гэж хэлээд гараад явсан. Тэгээд би гэртээ ганцаараа үлдсэн. Гэртээ байж байгаад *******э, ******* хоёрыг явснаас хойш 20-30 минутын дараа гэрээсээ бие засахаар гартал хашааны гадна Засаг даргын албаны “ТОҮОТА LAND-200” маркийн тээврийн хэрэгсэл зогсож байсан. Тэгээд би бие засчихаад яагаад одоо болтол яваагүй байгаа юм бол гэж бодоод машин дээр нь очсон. Тэгсэн чинь машин дотор хүн байгаагүй. Би Засаг даргын манайхаас согтуу гарсан болохоор нь энд тэнд уначихсан юм болов уу гэж бодоод кобан байрны эргэн тойронд хайсан боловч олоогүй. Тэгээд эргээд гэр лүүгээ орох гэтэл кобан байрнаас урагшаа хоёр хүний чанга яриа сонсогдсон. Тэгэхээр нь сайн чагнатал *******э, ******* хоёрын дуу хоолой мөн байсан, тэр хоёр хоорондоо зодолдоод байгаа бололтой чимээ сонсогдсон. Тэгээд би *******э, ******* хоёрын байгаа газрыг чиглээд явах замдаа сумын Засаг даргын Тамгын газрын дарга Ч.******* рүү залгаад “*******, *******э хоёр маргалдаад байх шиг байна, та хүрээд ирэх үү” гэж хэлсэн. Ингээд алхаад очтол *******, *******э нар хоорондоо зодолдсон байдалтай зууралдчихсан зогсож байсан. Би тэр хоёр дээр очоод дундуур нь орж салгаад юу болоод байгаа юм бэ? та хоёр, одоо боль гэж хэлээд тэр хоёрыг цагдаагийн кобан байранд дагуулж ирсэн. *******, *******э хоёрыг дагуулаад кобан руу явж байхад ******* дарга бид хэд дээр ирсэн. Тэгээд кобан дээр ирээд *******, *******э хоёрыг харахад хоорондоо зодолдсон байдалтай нүүр ам нь цус болчихсон, хувцас хунар нь шороо болчихсон байдалтай ирсэн байсан. Би тэр хоёроос юунаас болж маргалдсан талаар асуухад юунаас болж маргалдсанаа надад хэлээгүй. Харин *******э, *******т хандаж “Ахыгаа ямар аймар зодоо вэ чи” гэж хэлж байсан. Тэр үед *******, *******этэй зөрүүлж хэрүүл хийх гээд байсан. Тэгээд *******э манай гэрт цусаа угааж цэвэрлээд удаагүй *******, *******, *******э нар гараад явсан. Манайхаас гарахдаа ******* дарга *******ийг гэрт нь хүргэж өгнө гэж хэлээд дагуулаад явсан. Тэгээд хэсэг хугацааны дараа гарч бие засахаар гадаа гартал Засаг даргын автомашин нөгөө газартаа хөдлөөгүй байж байсан. Тэгээд дахиад янз бүрийн зүйл болчихлоо гэж бодоод кобаны эргэн тойронд *******э, *******, ******* нарыг хайхад арын хашааны дэргэд *******э дарга газар луу доошоо харсан байдалтай хэвтэж байсан. Би *******э дарга дээр очоод дээш харуулах гээд өргөх гэтэл дийлэхгүй байсан. Тэгээд шууд гэртээ орж ******* рүү залгаж Засаг дарга манай кобаны энд тасраад уначихсан байна, би дийлэхгүй байна, та хүрээд ирэх үү? хоёулаа дамжлаад манай гэр рүү оруулъя гэж хэлсэн. Удаагүй ******* *******ийг дагуулаад хүрээд ирсэн. Тэгээд ******* бид хоёр *******э даргыг дамжилаад гэр лүү оруулж буйдан дээр дээш нь харуулаад хэвтүүлсэн ...“ гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас 96-99 хуудас/,
13. Гэрч Г./ өгсөн: “… 2021 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн өглөөний 04 цаг 14 минутад намайг гэртээ байж байхад ******* сумын Эрүүл мэндийн төвийн жижүүрээс яаралтай ир Засаг дарга цагдаагийн байранд ухаан алдсан байна гэж хэлэхээр нь би ажлаар дайраад цагдаагийн байранд ирэхэд тэнд ээлжийн сувилагч Баялагмаа 1мл Адерналин судсаар хийгээд зүрхний массаж хийж байсан би тэгэхээр нь *******ийн биед үзлэг хийхэд амьсгалахгүй нас барсан байсан.*******ийн зүүн хөмсөгний дээд хэсэгт зүсэгдсэн шархтай, эрүүнд зулгарсан шархтай байсан… ” гэх мэдүүлэгт /1 дүгээр хавтас 92-93 хуудас/,
14. Шинжээч эмч Б.Буянхишигийн 2021 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 19 дугаартай дүгнэлтэд: “ С.*******ийн биед зүүн хөмсөгний урд доод хэсэгт 1 тооны шарх, зүүн нүдний салст баруун зүүн нүдний зовхи, хамрын нуруу, зүүн өвдөг, баруун гарын сарвууны ар хэсэг, баруун бугалганы урд дунд хэсэгт олон тооны цус хуралт, цох, духын зүүн дээд хэсэг, зүүн нүдний зүүн доод зовхи, баруун хацар, эрүүний зүүн доод хэсэг, дунд доод хэсэг, уруулын зүүн доод хэсэг, хамар, уруулын дээд хэсэг, баруун шанаа баруун нүдний дээд зовхи, доод зовхи, зүүн гарын эрхий хуруу, зүүн өвдөг, зүүн шилбэний урд гадна дээд хэсэг, баруун өвдгөнд олон тооны зулгаралт бүхий гэмт тогтоогдлоо. 2.Дээрх гэмтлүүд нь хэрэг болох цаг хугацаанд үүсэх боломжтой шинэ гэмтэл байна. 3. Дээрх гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Уг гэмтлүүд нь үхэлд нөлөөлөхгүй....Талийгаачид амьсгал бүтэлтийн шинж тогтоогдоогүй” гэх дүгнэлт /1 дүгээр хавтас 202-207-р хуудас/,
15.******* Улсын Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 374 дугаартай бүрэлдэхүүнтэй дүгнэлтэд: “Цогцост хийсэн шүүх эмнэлгийн 19 тоот дүгнэлтийн 4 болон 5 дахь хариултууд үндэслэлгүй, бусад хариултууд нь үндэслэлтэй байна. Талийгаач С.*******э нь зүрхний булчингийн архаг цус хомсрох өвчин, бөөрний дэвшинцэрийн архаг үрэвсэл, архаг цус багадалт өвчтэй байжээ. Талийгаач нь зүрхний булчингийн архаг цус хомсрох өвчний улмаас зүрх гэнэт зогсож нас баржээ. Талийгаач С.*******ийн цогцост учирсан гэмтлүүд нь үхэлд нөлөөлөөгүй байна. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цогцост болон шарилд хийсэн шинжилгээгээр амьсгал бүтэлтийн шинж үгүй байна. Талийгаач С.*******э нь нас барах үедээ хөнгөн /0.55 промилл/ зэргийн согтолттой байсан нь үхэлд хүргээгүй байна...” гэх дүгнэлт /2 дугаар хавтас 18-26 дугаар хуудас/,
16.Шинжээч Ц.Ганболдын “..Шарил шинжпэхэд болон эд эсийн шинжилгээгээр дээрх өвчнүүдийн шинж илэрсэн. ... Нэгдүгээрт талийгаачийн цусан дахь согтолт хөнгөн зэргийн буюу 0.55 промил байсан. Хоёрдугаарт шарил шинлпэх болон эд эсийн шинжилгээгээр архины хордлогын шинж илрээгүй, тийм учраас дахин шинжилгээний дүгнэлт Буянхишиг эмчийн дүгнэлтийн 5 дахь хэсгийг үгүйсгэж дүгнэлт гаргасан. ...” гэх мэдүүлэг /2 дугаар хавтас 31-32 дахь хуудас/,
17.Оршуулсан цогцост хийсэн шүүх эмнэлгийн 5 хүний бүрэлдэхүүнтэй шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн №876 дугаартай: “...Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Ц.Ганболд, Ш.Цэцэгмаа, О.Болороо нарын 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 374 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна. Эд эсийн шинжилгээгээр талийгаач С.*******э нь зүрхний булчингийн архаг цус хомсрох өчин, бөөрний тэвшинцрийн архаг үрэвсэл, архаг цус багадалт өвчтэй байсан нь тогтоогдсон тул ******* аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Б.Буянхишигийн 2021 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр гаргасан 19 дугаартай дүгнэлтийн 4 болон 5 дахь хариултууд үндэслэлгүй, бусад хариултууд нь үндэслэлтэй байна. Шинжээч эмч Б.Буянхишигийн 2021 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 19 дугаартай дүгнэлтийн “дотор эрхтэний шинжилгээ” хэсэгт “тархины баруун тал бөмбөлгийн зулайн дэлбэнгийн аалзан хальсан доор 1.5x1.0 см хэмжээтэй голомтлог цус харвалттай” гэсэн байх ба энэ нь үхэлд нөлөөлөөгүй болно. Энэ гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Талийгаач С.*******э нь архаг цус багадалт өвчтэй байсан байх ба энэ нь талийгаачид учирсан гэмтлүүдээс үүдээгүй болно. Цус багадалт нь “Зүрхний булчингийн архаг цус хомсрох” өвчин үүсэхэд нөлөөлж болно. Талийгаач С.*******ийн цогцост хийсэн шинжилгээ, эд эсийн шинжилгээгээр архаг цус багадалт, судасны хатуурал, зүрхний архаг цус хомсрох өвчин, зүрхний булчингийн сорвижилт зэрэг архаг суурь өвчтэй байсан тогтоогдсон ба чихрийн шижин өвчтэй байсан, үүн дээр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн нь зүрхний архаг дутмагшлыг гүнзгийрүүлж зүрх судасны хурц дутагдалд орж зүрх зогсоход хүргэжээ. Зүрхний архаг цус хомсрох өвчний улмаас зүрх зогсоход биеийн хэт ачаалал, сэтгэл санааны байдал, архи хэрэглэсэн байдал, биеийн жин зэрэг нөлөөлнө. Хамраас цус гарснаас болж нас бараагүй болно. Талийгаач С.*******эд учирсан тархины баруун тал бөмбөлгийн зулайн дэлбэнгийн аалзан хальсан доорх голомтлог цус харвалт, зүүн хөмсөгний шарх, зүүн нүдний салст, баруун зүүн нүдний зовхи, дух, цох, хамар, баруун хацар, шанаа, эрүү, уруул, зүүн өвдөг, баруун бугалга, баруун гарын сарвуу, зүүн гарын эрхий хуруу, хоёр хөлийн өвдөг, зүүн шилбэн дэх олон тооны цус хуралт, зулгаралт гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэм|пийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /4 дүгээр хавтас 78-87 дахь хуудас/,
18. Шинжээч Ш.Цэцэгмаагийн 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн “...Б.Буянхишиг нь өөрийн гаргасан 19 дугаартай дүгнэлтэнд “тархины баруун тал бөмбөлгийн зулайн дэлбэнгийн аалзан хальсан дор голомтод цус харвалттай гэсэн бай ба дээрх өөрчлөлт нь эд эсийн шинжилгээ болон шарилд хийсэн шинжилгээгээр тогтоогдоогүй. Мөн тогтоогдоогүй учир гэмтлийн зэрэг тогтоогоогүй... Талийгаач нь архаг цус багадалт өвчтэй байсан ба дотор эрхтнүүдийн цус багадалт нь талийгаачид учирсан гэмтлүүдтэй хамааралгүй болно. Архаг цус багадалт өвчин нь үхэлд шууд нөлөөлөхгүй. Зүрхний архаг цус хомсрох өвчин гэдэг нь Зүрхийг цусаар хангадаг титэм судасны хатуурал нарийслын улмаас зүрхний булчин цусан хангамжаар дутагдахыг хэлнэ. Энэ нь гадны нөлөөтэй гэмтэл биш архаг өвчин юм... Биеийн жин таргалалт нь өвчин үүсэхэд нөлөөлнө. Биеийн хэт ачаалал, архи хэрэглэсэн байдал, сэтгэл санааны байдал зэрэг нь үхэлд нөлөөлсөн байхыг үгүйсгэхгүй. Дээрх шалтгаанууд нь үхэлд шууд нөлөөлдөг гэдгийг тогтоох боломжгүй...” гэх мэдүүлэг/4 дүгээр хавтас 56-58 дахь хуудас/,
19. Шинжээч Ц.Ганболдын “...Эерэг сөрөг сэтгэл санааны хөдлөл нь голдуу цочмог шигдээс, титэм судасны цочмог дутагдалд хүргэдэг, нөлөөлдөг. Тухайн тохиолдолд шигдээс илрээгүй...” гэх мэдүүлэг/4 дүгээр хавтас 60-61 дэх хуудас/,
20. Шинжээч С.Чулуунсүхийн: “ Талийгаачийн биед учирсан дүгнэлтэд тусгагдсан гэмтлүүд нь түүний зүрхний архаг цус хомсрох өвчин үүсэхэд нөлөөлөхгүй, мөн уг өвчин сэдрэхэд нөлөөлөхгүй. Талийгаачийн биед учирсан гэмтлүүд үхлийн шалтгаанд шууд болон шууд бусаар нөлөөлөхгүй” гэх мэдүүлэг/4 дүгээр хавтас 239-240 дэх хуудас/,
21. Шинжээч Т.Амартүвшингийн: “…Талийгаачийн биед учирсан гэмтлүүд нь биеийн гаднах бүтцийг өөрчилсөн гэмтлүүд юм. Эдгээр гэмтэл нь зүрхний архаг цус хомсрох өвчин болон үхлийн шалтгаанд нөлөөлөхгүй” гэх мэдүүлэг/4 дүгээр хавтас 242- 243 дахь хуудас/,
22. Шинжээч М.Энхбаярын дахин өгсөн: "... Тухайн үед мэдүүлэг өгч байхдаа би өөрийн гараар тэгж бичсэн юм. Уг бичиг нь миний бичиг мөн. Талийгаач С.Бат- Эрдэний биед учирсан гэмтлүүд нь зүрхний архаг цус хомсрох өвчинд нөлөөлөхгүй. Талийгаачид учирсан гэмтлүүд талийгаачийг нас барахад шууд болон шууд бусаар нөлөөлөхгүй” гэх мэдүүлэг/5 дугаар хавтас 15-16 дахь хуудас/,
23. Гэрч Ч.*******, Б.******* нарыг нүүрэлдүүлэн мэдүүлэг авсан тэмдэглэл /5 дугаар хавтас 19-24 дэх хуудас/,
24. Шүүхийн шинжилгээний Ерөнхий газрын 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 87 дугаартай: “... Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Ц.Ганболд, Ш.Цэцэгмаа, О.Болороо нарын 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 374 дугаартай дүгнэлт, шинжээч эмч М.Энхбаяр, Т.Амартүвшин, С.Чулуунсүх, Г.Галиндэв, Ж.Гэрэлмаа нарын 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 876 дугаартай дүгнэлтүүд үндэслэлтэй байна. Зүрхний булчингийн архаг цус хомсрох өвчний улмаас нас барах үед биеийн хэт ачаалал, сэтгэл санааны байдал, архи хэрэглэсэн байдал, биеийн жин зэрэг нөлөөлнө. Гэвч яг аль шалтгааны улмаас ” Зүрхний булчингийн архаг цус хомсрох” өвчин нь сэдэрсэн, эсхүл шууд үхэлд хүргэсэн болохыг шүүх эмнэлгийн шинжилгээгээр нарийвчлан тогтоох боломжгүй” гэх дүгнэлт /5 дугаар хавтас 31-41 дэх хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтууд хэрэгт цугларсан байна.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлж дараах дүгнэлтийг хийв.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг харьцуулан судлаж, эх сурвалжийг нягтлан шалгахад,
Шүүгдэгч О.******* нь ******* аймаг ******* сум 5 дугаар багийн нутагт 2021 оны 03 дугаар сарын 03-ны өдрөөс 04-нд шилжих шөнө 00 цагаас 04 цагийн хооронд ******* аймгийн ******* сумын засаг дарга С.*******этэй согтууруулах ундааны зүйл хамтдаа хэрэглэж, улмаар эрхэлж буй ажил албан тушаалтай нь холбоотойгоор согтууруулах ундаа худалдах, борлуулах цагийн хуваарьт өөрчлөлт оруулах талаар маргалдаж түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай үйл баримт тогтоогдсон байна.
Дээрх үйл баримт нь гэрч Ч.*******, Б.******* нарын мэдүүлэг болон удаа дараагийн гаргасан шинжээчдийн дүгнэлт, бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдсон байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч: Яллах талын байр суурьнаас, шүүгдэгч О.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Оюунбат О.Оюунцэцэг нар нь:Яллах дүгнэлтийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох дүгнэлтийг,
Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Д.Бум-Аюуш нь : Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 6-д зааснаар зүйлчлэлийг хүндрүүлэхээр буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт зүйлчлүүлэхээр, 60 хүртэл хоногоор хойшлуулж өгнө үү, зүрх ховсрох өвчинд нөлөөлөх хүчин зүйлүүд байгаа гэдгийг эргэлзээгүйгээр тогтоосон,сэтгэл санааны байдал, биеийн хэт ачааллын хувьд зодолдоход биеийн хэт ачаалал авна, зодооны улмаас зүрхний архаг дутмагшил өвчин үүссэн гэж үзэж байгаа тул зүйлчлэлийг хүндрүүлэхээр хойшлуулж өгнө үү гэх дүгнэлтийг,
Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Э.Ганбат нь:Улсын яллагч анхнаасаа мөрдөн шалгах ажиллагаа дутуу хийсэн, зүрх хомсрох өвчинд нөлөөлж болохоор зүйл байгаа эсэхийг зүрхний эмч тогтооно, зүрхний нэг ч эмч ороогүй, сэтгэл зүйч ороогүй, Эрүүл мэндийн яам, Эмгэг судлалын салбар зөвлөлөөр дүгнэлт гаргуулж, шинжээч нарын дүгнэлтийг зөрүүг арилгах шаардлагатай байх тул буцааж өгнө үү гэх дүгнэлтийг,
Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.*******: Өмгөөлөгч нарынхаа саналыг дэмжиж байна, О.*******ийг хүнийг санаатай алах гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх байгаа гэх тайлбар, дүгнэлтийг талууд тус тус шүүхэд илэрхийлсэн байна.
Шүүх амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон түүний өмгөөлөгч нарын хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэхээр 60 хүртэл хоногоор хойшлуулж өгнө үү, дахин шинжээч томилж өгнө үү гэх хүсэлтүүдийг тус тус хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна гэж үзэв.
Учир нь талийгаач С.*******ийн үхлийн шалтгааныг тогтоох зорилгоор 4 удаа шинжээч томилж, дүгнэлт гарсан байна.
Удаа дараагийн үхлийн шалтгааныг тогтоосон шинжээч эмч нарын дүгнэлт болон гаргасан дүгнэлтээ тайлбарласан шинжээч эмч нарын мэдүүлгээр амь хохирогч С.*******э нь архаг цус багадалт, судасны хатуурал, зүрхний архаг цус хомсрох өвчин, зүрхний булчингийн сорвижилт зэрэг архаг суурь өвчтэй байсан нь тогтоогдсон бөгөөд чихрийн шижин өвчтэй байсан, үүн дээр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн нь зүрхний архаг дутмагшлийг гүнзгийрүүлж зүрх судасны хурц дутагдал зүрх зогсоход хүргэсэн бөгөөд түүний биед учирсан зүүн хөмсөгний урд доод хэсэгт 1 тооны шарх, зүүн нүдний салст, баруун зүүн нүдний зовхи, хамрын нуруу, зүүн өвдөг, баруун гарын сарвууны ар хэсэг, баруун бугалганы урд дунд хэсэгт олон тооны цус хуралт, цох, духын зүүн дээд хэсэг, зүүн нүдний зүүн доод зовхи, баруун хацар, эрүүний зүүн доод хэсэг, дунд доод хэсэг, уруулын зүүн доод хэсэг, хамар, уруулын дээд хэсэг, баруун шанаа баруун нүдний дээд зовхи, доод зовхи, зүүн гарын эрхий хуруу, зүүн өвдөг, зүүн шилбэний урд гадна дээд хэсэг, баруун өвдгөнд олон тооны зулгаралт бүхий хөнгөн хохирол учирсан байна.
Зүрхний булчингийн архаг цус хомсрох өвчний улмаас нас барах үед биеийн хэт ачаалал, сэтгэл санааны байдал, архи хэрэглэсэн байдал, биеийн жин нөлөөлөх боловч яг аль шалтгааны улмаас зүрхний булчингийн архаг цус хомсрох өвчин нь сэдэрсэн, эсхүл шууд үхэлд хүргэсэн болохыг нарийвчлан тогтоох боломжгүй талаараа дүгнэлт болон мэдүүлэгтээ тусгажээ.
Үхлийн шалтгааныг тогтоосон 4 удаагийн шинжээчдийн дүгнэлт болон гаргасан дүгнэлтээ тайлбарласан шинжээчдийн мэдүүлэг нь агуулгын хувьд зөрүүгүй байна гэж шүүх үзсэн болно.
Амь хохирогч С.*******э нь хэрэг гардаг тухайн цаг хугацаанд согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэсэн болох нь гэрч Н.Амартүвшин, Л.Михиал, Б.*******, Б.Манлай нарын мэдүүлгээр тогтоогдсон бөгөөд шинжээчийн дүгнэлтээр батлагдсан байна.
Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон түүний өмгөөлөгч Э.Ганбат нар нь талийгаачийн биед аалзан хальсан доорхи цус харвалт үүссэн, уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журамд зааснаар хүнд гэмтэлд хамаарна, талийгаач ямар нэгэн байдлаар өвчтэй байж эмчлүүлж байгаагүй, эрүүл байсан гэж маргадаг боловч хуульд заасан үндэслэл журмын дагуу тусгай мэдлэг бүхий шинжээчдийн дүгнэлтүүд болон дүгнэлт гаргасан шинжээч эмч нарын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн аалзан хальсан доорхи цус харвалт үүссэн боловч хэмжээ нь бага тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарагдахгүй, үхэлд нөлөөлөхгүй, амь хохирогч зүрхний архаг цус хомсрох өвчний улмаас нас барсан гэх мэдүүлгүүдээр үгүйсгэгдсэн бөгөөд уг нотлох баримтуудыг няцаан үгүйсгэх нөхцөл байдал хэрэгт авагдаагүй байна.
Шүүгдэгч О.*******ийн үйлдлийн улмаас амь хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь шинжээчдийн удаа дараагийн дүгнэлтээр тогтоогдсон боловч шүүгдэгчийн үйлдлийн улмаас амь хохирогч нас барсан болох нь нотлогдон тогтоогдохгүй байна.
Өөрөөр хэлбэл амь хохирогч С.*******ийн үхлийн шалтгаан болсон зүрхний булчингийн архаг цус хомсрох өвчин нь О.*******ийн үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой гэж дүгнэх хууль зүйн үндэслэлгүй байна.
Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарын өмгөөлөгчийн зүгээс О.*******ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлд заасан “ Хүнийг алах” гэмт хэргийн шинжийг хангаж байгаа гэж маргадаг боловч “Хүнийг алах” гэмт хэргийн үндсэн шинж болсон шүүгдэгчийн үйлдэл, амь хохирогчийн үхэл хоёрын хооронд шалтгаант холбоо үгүйсгэгдэж байна.
Гэмт хэргийн шалтгаант холбоо гэдэг нь гэмт хэргийн бүх шинжийг агуулсан гэмт этгээдийн үйлдэл, эс үйлдэхүй болон тэдгээрийн улмаас учирсан хор уршиг хоёрын хооронд оршдог дотоод зүй тогтол бөгөөд материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэргийн заавал байх шинжид хамаардаг болно.
О.*******ийн гэмт үйлдэл хийсний үр дүнд, амь хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол хор уршиг учирсан шалтгаант холбоотой, түүний үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.9-д заасан эрхэлж байгаа ажил, албан үүрэгтэй нь холбогдуулан амь хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул О.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн бөгөөд хэргийн үйл баримтыг нотолж байгаа баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой төдийгүй шүүгдэгч нарын үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд байна гэж дүгнэв.
Энэ хэрэгт гаргасан шинжээчийн дүгнэлтүүдийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч өөрийн тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан бөгөөд уг дүгнэлтүүд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу гарсан, дүгнэлтэд эргэлзээ төрүүлэхээр нөхцөл байдал тогтоогдоогүй гэж шүүх үзсэн болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, гэрч, яллагдагч, шинжээч нараас мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан, мэдүүлгийн агуулга зөрүүгүй, хэрэгт хамааралтай хэргийн үйл баримтыг нотолсон байна гэж шүүх дүгнэв.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтоож, мөн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шийдвэрлэсэн болно.
Хохиролын талаар:
Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.******* нь мөрдөн байцаалтын шатанд оршуулах зан үйлтэй холбоотой гаргасан 17.018.442 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд шүүх шүүгдэгч О.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Хоёр: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч О.*******ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шүүгдэгч О.*******ийн хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт,
Улсын яллагчаас : Шүүгдэгч О.*******ийн үйлдсэн гэмт хэрэг нь 2021 оны 03 дугаар сарын 03-ны өдрөөс 04-нд шилжих шөнө үйлдэгдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлж байгаа нь 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5.1 дүгээр зүйлд заасан нөхцөл байдалд хамаарч байна. Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5.1 дүгээр зүйлд зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэх саналыг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Оюунбат, О.Оюунцэцэг нар нь: Хохирогчид хөнгөн хохирол санаатай учруулснаа хүлээн зөвшөөрдөг тул Өршөөлийн тухай хуулийн 4.1 дүгээр зүйл, 5.1 дүгээр зүйлд зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэх саналыг,
Хохирогчийн өмгөөлөгч Д.Бум-Аюуш: Зүйлчлэлийг хүндрүүлэх байр суурьтай орсон. Гэм буруутайд тооцсон тул дүгнэлт хэлэхгүй гэв.
Хохирогчийн өмгөөлөгч Э.Ганбат: Ял дээр хэлэх зүйлгүй. Зүйлчлэлээр Өршөөлийн хуульд хамрагдаж байгаа гэх саналыг тус тус шүүхэд илэрхийлсэн байна.
2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.2 дахь заалтад 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн хүн хамаарна.” гэж заасан бөгөөд шүүгдэгч О.*******ийн үйлдсэн гэмт хэрэг нь 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө үйлдэгдсэн байх тул 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамаарч байна.
Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт “Энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдсэн яллагдагч мөрдөн байцаалтын шатанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, энэ хуулийн 4.2-т заасан шаардлагыг хангаж байгаа бол эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгоно.” мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.8 дахь хэсэгт “Энэ хуулийн 5.1-д заасны дагуу эрүүгийн хэргийг мөрдөн байцаалтын шатанд прокурорын тогтоолоор, яллагдагчийг шүүхэд шилжүүлээгүй тохиолдолд шүүгчийн захирамжаар, яллагдагчийг шүүхэд шилжүүлсэн тохиолдолд шүүхийн шийдвэрээр хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж тус тус заасан байна.
Шүүгдэгч О.******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хэргийн зүйлчлэлтэй маргаагүй түүний үйлдсэн гэмт хэрэг нь Өршөөл үзүүлэх тухай хууль үйлчлэх цаг хугацаанд хамаарч байгаа зэргийг харгалзан түүнд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 211500000078 дугаартай хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.*******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.
Энэ хэрэгт шүүгдэгч О.******* нь 2021 оны 03 дугаар сарын 04-ний өдөр сэжигтнээр шүүхийн зөвшөөрөлгүй баривчлагдаж 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдрөөс 2021 оны 04 дүгээр сарын 14-ний хооронд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан бөгөөд нийт 41 хоног цагдан хоригдсон байна.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хураагдсан ягаан өнгийн хиймэл шүд 2 хэсэг, дугуй цагаан өнгийн товч 4 ширхэг, ногоон өнгийн даавуу 1 ширхэг, ягаан өнгийн алчуур 1 ширхэг, ногоон өнгийн урагдсан куртик 1 ширхэг, хөх өнгийн нэхсэн майк 1 ширхэг, хөх өнгийн урагдсан хантааз 1 ширхэг, хөх өнгийн дугай захтай цамц 1 ширхэг, хар хөх өнгийн өмд 1 ширхэг, хар өнгийн урт түрийтэй цагдаа гутал 1 ширхэг, хар өнгийн босоо захтай ноосон цамц 1 ширхэг, цэнхэр өнгийн урд хэсэгтээ Columbia гэсэн бичиглэлтэй фодболк 1 ширхэг, хар өнгийн биеийн тамирын өмд 1 ширхэг, хар эрээн өнгийн саравчтай малгай 1 ширхэг, цагаан өнгийн дотоож 1 ширхэг, цагаан өнгийн оймс 1 хос, хар өнгийн үдээстэй гутал 1 хос, амь хохирогч С.*******ийн нас барах үедээ өмсөж байсан цэнхэр өнгийн урт ханцуйтай захтай срочикон цамц 1 ширхэг, хар саарал өнгийн даавуун өмд 1 ширхэг, хар хүрэн өнгийн ботинк 1 хос зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж шийдвэрлэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйлийн 3, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1, 36.4 дүгээр зүйлийн 1, 21.5 дугаар зүйлийн 6 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Монгол овогт Одсүрэнгийн *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.9-д заасан /эрхэлж байгаа ажил, албан үүрэгтэй нь холбогдуулж/ хүндрүүлэх шинжтэй хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 12 дугаар зүйлийн 12.8 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч О.*******т холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 211500000078 дугаартай хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгосугай.
3. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг, энэ хэрэгтээ шүүгдэгч 41 /дөчин нэг/ хоног цагдан хоригдсонг, бусдад төлөх төлбөргүй, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс оршуулах зан үйлтэй холбоотой гаргасан 17.018.442 /арван долоон сая арван найман мянга дөрвөн зуун дөчин хоёр/ төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнг тус тус дурдсугай.
4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ягаан өнгийн хиймэл шүд 2 хэсэг, дугуй цагаан өнгийн товч 4 ширхэг, ногоон өнгийн даавуу 1 ширхэг, ягаан өнгийн алчуур 1 ширхэг, ногоон өнгийн урагдсан куртик 1 ширхэг, хөх өнгийн нэхсэн майк 1 ширхэг, хөх өнгийн урагдсан хантааз 1 ширхэг, хөх өнгийн дугай захтай цамц 1 ширхэг, хар хөх өнгийн өмд 1 ширхэг, хар өнгийн урт түрийтэй цагдаа гутал 1 ширхэг, хар өнгийн босоо захтай ноосон цамц 1 ширхэг, цэнхэр өнгийн урд хэсэгтээ Columbia гэсэн бичиглэлтэй фодболк 1 ширхэг, хар өнгийн биеийн тамирын өмд 1 ширхэг, хар эрээн өнгийн саравчтай малгай 1 ширхэг, цагаан өнгийн дотоож 1 ширхэг, цагаан өнгийн оймс 1 хос, хар өнгийн үдээстэй гутал 1 хос, амь хохирогч С.*******ийн нас барах үедээ өмсөж байсан цэнхэр өнгийн урт ханцуйтай захтай срочикон цамц 1 ширхэг, хар саарал өнгийн даавуун өмд 1 ширхэг, хар хүрэн өнгийн ботинк 1 хос зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг, шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст, СД-г хэргийн хадгалах хугацаа хүртэл хэрэгт хавсаргахыг шүүгчийн туслах Т.Батсайханд тус тус даалгасугай.
5. Шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
6. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, урьд авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.СУВД-ЭРДЭНЭ