Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 10 сарын 18 өдөр

Дугаар 2023/ШЦТ/155

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.******* даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Буянзаяа,

Улсын яллагч Д.Цэцэг-Эрдэнэ /томилолт/,

Иргэний нэхэмжлэгч Э.*******, 

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Э.*******, түүний өмгөөлөгч Б.Чулуунгэрэл Хохирогч Д.*******, түүний өмгөөлөгч З.Бат-Эрдэнэ,

Шүүгдэгч З.*******, түүний өмгөөлөгч Н.Болортуул нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Цэрэнбалжирын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 117 дугаартай яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн овогт гийн *******т холбогдох эрүүгийн 2307000820188 дугаартай хэргийг 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, *******-ний өдөр ******* аймагт төрсөн, яс үндэс халх, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа мал малладаг, ам бүл 5, аав, ээж, 2 дүүгийн хамт *******, *******,******* оршин суух, урьд ял шийтгэлгүй,

овогт гийн ******* /РД:/

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч З.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдөр 09 цагийн орчим Налайх дүүргийн , Улаанбаатар-Чойр чиглэлийн засмал зам дээр улсын дугаартай тоёота приус 30 маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт буюу Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн “...3.7.Жолоочид дараах зүйлийг хориглоно...”а/тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/, эсвэл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, “...13.2. Дараах тохиолдолд гүйцэж түрүүлэхийг хориглоно: а/өөдөөс яваа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад учруулахаар байвал гэх заалтуудыг зөрчсөний улмаас улсын дугаартай тоёота приус 20, улсын дугаартай тоёота альпард маркийн тээврийн хэрэгслүүдтэй мөргөлдөж, автомашин дотор зорчиж явсан зорчигч Г., А., Д.******* нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан,

Мөн Налайх дүүргийн , Замчин 7 дугаар байрны хашаан дотроос 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдөр Э.*******ийн улсын дугаартай тоёота приус 30 загварын тээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүй авч явсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан болон бусад нотлох баримтууд:

Улсын яллагчийн зүгээс: Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, ослын газрын бүдүүвч зураг, зам тээврийн ослоор тогтоосон акт /1 хх-7-14/, хохирогч Г.гийн мэдүүлэг /1хх-18/,хохирогч н.гийн мэдүүлэг /1хх-21/, хохирогч Д.*******ын мэдүүлэг /1хх-26/, иргэний нэхэмжлэгч Ж., Э.*******, П. нарын мэдүүлэг /1хх-29,36,39,42/, иргэний нэхэмжлэгч Э.ын мэдүүлэг /1хх-42-44/, иргэний нэхэмжлэгч Э.*******ийн мэдүүлэг /1хх-57/, гэрч Ц., Я., Р., Н.*******, Д. нарын мэдүүлэг /1хх-90, 100,102,104,108/, 131 дугаартай шинжээчийн дүгнэлт /1хх-115/, 130,246,1033 дугаартай шинжээчийн дүгнэлт /1хх-127-128, 135-136,157-158/, хөрөнгийн үнэлгээний дүгнэлт /1хх-162/, Банхас хөрөнгийн үнэлгээний тайлан /1хх-166-167/, хөрөнгийн үнэлгээний тайлан /1хх-180/, мөрдөгчийн магадалгаа /хх-183/, шүүгдэгчийн жолоочийн мэдээллийн сангийн лавлагаа /1хх-185/, иргэний нэхэмжлэгч Ж.ын мэдүүлэг /1хх-82-87/

Хохирогч Д.*******ын өмгөөлөгч З.Бат-Эрдэнийн зүгээс: Шүүхийн шатанд шинээр гаргаж өгсөн баримтууд,

Иргэний нэхэмжлэгч Э.*******ийн өмгөөлөгч Б.Чулуунгэрэлийн зүгээс: Хавтаст хэргээс иргэний нэхэмжлэгчээс өгсөн мэдүүлэг /хх-39/, дахин өгсөн мэдүүлэг /хх-46/, гэрч Ц.ийн зээлийн гэрээ /хх-48-54/, гэрч Ц.ийн мэдүүлэг /хх-90/, Банхас хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-167-177/, үнэлгээний төлбөр төлсөн баримт /хх-213/,

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс: шүүгдэгч З.*******ийн хууль ёсны эрх ашгийг хамгаалж оролцоно. Гэм буруу дээрээ маргаан байхгүй. Шүүхээс оногдуулах ялыг хөнгөрүүлэх байр суурьтай оролцоно. Мөн хуулийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэж улсын яллагчаас буруутгаж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн. Энэ гэмт хэргийг цагаатгах байр суурьтай оролцоно. Хавтаст хэргээс  ял  шийтгэлийн хуудас /хх-78/, иргэний нэхэмжлэгч Э.*******ийн мэдүүлэг /хх-39/, мөн шүүхийн шатанд шинээр гаргаж өгсөн баримт зэрэггийг шинжлэн судлав.

Хохирогч, иргэний нэхэмжлэгч, шүүгдэгч нар нь нотлох баримт шинжлэн судлуулаагүй болно.

 

Шүүгдэгч З.******* нь  шүүхийн  хэлэлцүүлэгт:  “Тэр орой 22 цагийн үед унтаж байсан. Манай найз хөдөөнөөс ороод ирчихсэн байна уулзъя гэсэн. Тухайн үед унтах гэж байна гээд Э.*******тэй ярьчихсан байсан. Тэрний дараагаар манай найз залгасан. Тэгээд давхиад орсон чинь байхгүй явчихсан байсан. Явчихсан юм байна буцъя даа гэж бодоод дэлгүүр орж ус, ундаа авчхаад явах гэтэл нэг ах такси барих гээд зогсож байсан. Би хүргээд өгье гэж хэлсэн. Тэгсэн тэр ах машинд чинь уучихъя манай эхнэр очихоор уулгахгүй гэхээр нь та гялс уучих дүү нь явлаа гэж хэлсэн. Гэтэл ахын дүү нэг татчих гэсэн. Машин тэрэг барьж байгаа тул татахгүй гэхэд ганц татчих гэсэн. Тэгээд ганц, хоёр татаад машиндаа унтаад өгсөн. Маргааш өглөө нь явж байхдаа машин гүйцэт түрүүлэх гэсэн боловч буруу рультэй харагдахгүй байсан. Тэгээд нэг мэдэхэд ийм зүйл болчихсон байсан.”  гэв.

Хохирогч Д.******* шүүхийн хэлэлцүүлэгт: “Өглөөний 08-09 цаг болж байхад Налайхын даваанаас уруудаад явж байхад гэнэт өөдөөс нэг машин гараад ирсэн. Приус20 загварын машиныг гүйцэт түрүүлээд гараад ирсэн. Ямар ч зогсох боломж байгаагүй. Хажуу тийш дарах гэсэн огцом далан байсан тул хажуу тийш дарах боломж байгаагүй. Ойрхон байсан тул хүчтэй орж ирсэн. Гэнэт аваарын асуудал гарсан. Нөгөө хүмүүстээ арга хэмжээ авахаар буусан. Энэ залуу зүүн талынхаа руль дээр тасарчихсан байсан. Тухайн үед эмнэлэг явсан. Тэрнээс хойш байнга эмнэлгээр явдаг болсон. Хавирга хугарсан байсан. Тухайн үед би шокноосоо гарч чадаагүй.” гэв.

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Э.******* нь шүүхийн хэлэлцүүлэгт: “Төрийн банкны зүгээс 2018 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр зээлдэгч н.Эрдэнэдалай болон хамтран зээлдэгч н.Соёл-Эрдэнэ нартай 19,000,000 төгрөгийн лизингийн зээл буюу авто машины зээлийн гэрээ байгуулж тухайн авто машиныг лизингээр гаргасан. Зээлийн гэрээ байгуулж үл хөдлөх хөрөнгө авна гэдэг нь тухайн барьцаа хөрөнгө  маань банкны нэр дээр байдаг. Зээлийн гэрээнд зааснаар эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр тээврийн хэрэгслийг авч явах боломжгүй. Хуулиар хориотой байдаг. Манай өмчлөл тул бидэнд мэдэгдэх байсан. Бид банкныхаа эзэмшлийн хөрөнгөө хохирлын үнэлгээний дагуу шүүгдэгчээс гаргуулж авах саналтай байна. Үнэлгээ тогтоох газраас гарсан 14,995,000 төгрөгийг шүүгдэгчээс нэхэмжилж байна. Машинаас үлдсэн бусад төлбөрийг зээлдэгчээс гаргуулж авна.” гэв.

   Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэллээ.

 

Шүүх хуралдаанд гэм буруугийн талаар гаргасан дүгнэлт тайлбар

Улсын яллагч...Хэрэгт цугларсан болон өнөөдрийн шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан хохирогч нарын мэдүүлэг, гэрч нар болон иргэний нэхэмжлэгч нарын мэдүүлэг, хөрөнгийн үнэлгээний дүгнэлт, тээврийн хэрэгслийн гэрчилгээ зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч З.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдөр 09 цагийн орчим Налайх дүүргийн Улаанбаатар, Чойр чиглэлийн засмал зам дээр улсын дугаартай Тоёотой приус30 загварын тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 дугаар зүйлийн А-д заасан согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, 13.2 дугаар зүйлд  дараахь тохиолдолд гүйцэж түрүүлэхийг хориглоно гэж заасан. Үүнд өөдөөс яваа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд аюул, саад учруулахаар байвал гэх заалтуудыг зөрчсөний улмаас 1269 УБС улсын дугаартай Тоёото приус20 маркийн тээврийн хэрэгсэл мөн улсын дугаартай Тоёото альфарт загварын тээврийн хэрэгслүүдтэй мөргөлдөж тухайн тээврийн хэрэгсэлд зорчиж явсан зорчигч Г., н., Д.******* нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан. Налайх дүүргийн 3 хороо Замчин 7 дугаар байрны хашаа нь дотроос 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдөр Э.*******ийн улсын дугаартай Тоёото приус30 загварын тээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүй  авч явсан нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч З.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, мөн хуулийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн  гэм буруутайд тооцуулах саналтай. Шүүгдэгчээс баримтын хүрээнд бусдад нийт 35,906,500 төгрөгийг төлөх төлбөртэй. Үүнээс иргэний нэхэмжлэгч Э.*******д 14,595,000 төгрөг, хохирогч Э.*******т 13,584,000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Ж.д 7,327,000 төгрөг, хохирогч Д.*******од төлөх төлбөргүй гэсэн дүгнэлтийг гаргаж байна” гэх,

Иргэний нэхэмжлэгч Э.*******ийн өмгөөлөгч: “...Хэрэгт нэг зүйл тодорхой байдаг. Шүүгдэгчийн хувьд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл барьсан байна гэдэг нь тодорхой харагддаг. Үүнээс улбаалан 3 тээврийн хэрэгсэл эвдэрч гэмтэж, тодорхой тооны хүмүүс гэмтдэг. Анх хэргийн материалтай танилцаж байхад тодорхой төрлийн хэрэг үйлдэгдсэн байна гэдэг нь баримтуудаар нотлогдон тогтоогдож байсан. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дүгээр заалтад заасан гэмт хэрэг тодорхой баримтуудаар нотлогдож байна гэж үзэж байна. Үүнтэй холбогдуулан миний үйлчлүүлэгчид 17,584,000 төгрөгийн тээврийн хэрэгслийн хохирол учирсан. Үүн дээр нэмэгдээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдэгдсэн байна гэж давхар зүйлчилсэн нь улсын ялагчийн хувьд зөв зүйлчилсэн байна гэж харж байгаа. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар миний үйлчлүүлэгчид хохирол учирсан байна гэж харагдахаар. Хавтаст хэрэгт тусгагдсан банк бус санхүүгийн байгууллагын төлөөлөгч н.Саруул-Эрдэний мэдүүлэгт дурдагдсанаар 5,498,899 төгрөгийн хохирол төлөгдөөгүй гэж байгаа. Хэрвээ миний үйлчлүүлэгчийн тээврийн хэрэгсэл байсан бол энэ төлбөрөө төлөөд явах боломж байсан. Ажилдаа явах боломж нь тээврийн хэрэгслээр хязгаарлагдаж байгаа. 17,584,000 төгрөг бол тээврийн хэрэгсэлтэй холбоотой иргэний нэхэмжлэлтэй холбоотой зардал. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйл заалт буюу авто тээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүйгээр авч явсантай холбоотой хохирол хор уршиг юунд учирсан бэ гэхээр банк бусад төлөх төлбөр гарч ирж байгаа. Бодит амьдрал дээр миний үйлчлүүлэгчид тээврийн хэрэгсэл байхгүй. Банк бус санхүүгийн байгууллага дээр байгаа төлбөрөө өөрөө төлж явдаг. Хоёр зүйл анги дээр нь хоёр төрлийн хохирол хор уршиг яригдаж байна. Нийт 23,082,899 төгрөгийн хохирол хор уршгийн асуудал яригдаж байна. Хор уршиг банк бус санхүүгийн байгууллагад төлөх төлбөрөөр илэрхийлэгдэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар бодит хохирлыг шийдвэрлэхээс гадна хор уршиг тохиолдож байгаа бол түүнийг арилгах арга хэмжээ авдаг зохицуулалттай. Өнөөдөр хор уршиг бодит харагдаж байгаа тул энэ нөхцөл байдлыг харгалзан шүүх шийдвэрлэж өгнө үү. 4,000,000 төгрөгийг авсан гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа. 4,000,000 төгрөгийг ямар зориулалттай төлсөн бэ гэдэг үйл баримт дээр шүүгдэгчийн зүгээс тайлбар хэлэх байх. Гэхдээ миний таамгаар бол өнөөдрийг хүртэл сэлбэг нь буюу мотор тухайн тээврийн хэрэгслийн бүх эд анги шүүгдэгчид байгаа. Магадгүй шүүгдэгч энэ тээврийн хэрэгслийг зараад олсон орлого буюу 4,000,000 төгрөгийг хохирогчид өгсөн байхыг үгүйсгэхгүй. Үүнтэй холбоотой тайлбар хэлэх байх. Магадгүй 5,498,899 төгрөгөө төлөхгүй гэж байгаа бол тээврийн хэрэгслийг өнөөдөр гаргаж өг гэсэн шаардлагыг тавьж байна” гэх,

Хохирогч Д.*******ын өмгөөлөгч: “...Миний үйлчлүүлэгч Д.*******ын хувьд эрүүл мэндийн хохирсон зардалд цөөхөн хэдэн төгрөгийн баримтыг гаргаж өгсөн байдаг. Замын-Үүдэд байдаг хүн нааш цаашаа явахад гарсан зардлынхаа зарим хэсгийг л нэхэмжилсэн. Энэ мөнгөн дүн нь 819,225 төгрөг. Шинэ хуулийн зохицуулалт орж ирсэн. Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 2023 оны 7 дугаар сарын 03-ны 25 дугаар тогтоолоор хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалыг баталсан. Үүгээр зэрэглэлийг нь тогтоогоод өгчихсөн байгаа. Гэмт хэргийн хүндэвтэр хохирлын улмаас хохирогчид үүссэн сэтгэцийн эмгэгийг хөдөлмөрийн чадвар алдалтын 9-15 хувь гэж тодорхойлсон. Энэ нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 13-22,99 хувь нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр шууд гаргаж болохоор хүснэгтээр гаргаад өгчихсөн. Шинжээч томилоод л үүгээр нь гаргуулчихъя гэсэн боловч энэ хугацаанд энэ ажлыг хийж гүйцэтгээгүй. Нэгэнт ийм аргачилсан хүснэгт байгаа учраас үүн дээр шүүхээс сэтгэцэд учирсан гэм хорын хохирлыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 13-22,99 хувь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр шүүхийн эрх хэмжээнд гаргуулж өгөөч гэж хүсэж байна” гэх,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: “...Улсын яллагчаас автотээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүйгээр авч явах гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж шүүх рүү оруулж ирсэн нь хууль зүйн үндэслэлгүй байх тул түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгнө үү. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10  дугаар зүйл заалт дээр шүүгдэгчийн зүгээс гэм буруугийн маргаангүй. Хохирол төлбөрийг төлнө. Одоо үлдэгдэл 35,606,000 төгрөгийн төлбөр байгаа. Одоогоор 20,371,000 төгрөгийг төлчихсөн.  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын асуудлыг ярьж байна. Тухайн үед би  ухаангүй эмнэлэгт байсан гэж З.******* өөрөө мэдүүлсэн. Нэг сар гаруй хугацаанд ухаангүй эмнэлэгт хэвтсэн. Аав, ээж ар гэрийнх нь зүгээс асуудлыг шийдсэн. Тухайн үед Д.*******той уулзаж 6,000,000 төгрөг өгсөн...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэргийг хүлээн зөвшөөрөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгнө үү гэсэн хүсэлттэй байна.” гэх дүгнэлт, тайлбарыг тус тус гаргав.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд З.*******т  холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

 

Гэм буруугийн талаар

Шүүгдэгч З.******* нь 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдөр 09 цагийн орчим Налайх дүүргийн “Лакатор” цэргийн ангийн баруун талд ертөнцийн зүгээр хойноосоо урагшаа чиглэтэй тоёота приус 30 маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ /2.0%/ хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7. “Жолоочид дараах зүйлийг хориглоно: “а/...согтууруулах ундаа, ... хэрэглэсэн ... үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, мөн дүрмийн “...13.2. Дараах тохиолдолд гүйцэж түрүүлэхийг хориглоно: а ”өөдөөс яваа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад учруулахаар байвал” гэснийг зөрчсөний улмаас тоёота приус 20 маркийн ,  тоёота альпард маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслүүдийг мөргөж, Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж Согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож хүний эрүүл мэндэд Г., А., Д.******* нарт хүндэвтэр хохирол тус тус учруулсан,

Мөн 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдөр Налайх дүүргийн , Замчин 7 дугаар байрны хашаан дотроос Э.*******ийн Тоёота приус 30 маргийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүй авч явсан болох нь:

    1. Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Г.гийн өгсөн: “...Би унтаж явсан болохоор юу болсон талаар мэдэхгүй. Ямар ч байсан манай охин гэнэт орилохоор нь сэрэхэд л түс тас буугаад явсан. Би мөргөлдсөнөөс хойш юу болсныг мэдэхгүй байгаа. Налайхын эмнэлэг дээр ирээд л ухаан орсон. Би гомдолтой байна. Надаас буруутай жолооч нэг ч удаа уучлалт гуйгаагүй. ...Би эмчилгээ хийлгэсэн зардлаа нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг,

/1хх 18 дугаар тал/,

 

    1. Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор А.гийн өгсөн: “...2023 оны 02 дугаар сарын 15-ны орой ээж , эмээ нарын хамт Замын үүдээс Улаанбаатар явах улсын дугаартай Альфард маркийн тээврийн хэрэгслийг 700.000 төгрөгөөр түрээсэлж Улаанбаатар хотруу явахаар болсон. Тэгсэн тухайн жолооч ахыгаа авна гэж хайж байгаад очиж аваад өөрөө үлдээд ахыгаа машин бариулахаар болсон. Тэгэхээр нь би тухайн хүнд хамаагүй жолоогоо солиод болж байгаа юм уу та унтсан юм уу гээд тухайн жолоочоос асуухад би урдаас хүрч ирсэн унтаагүй гэхээр нь би тэгвэл бид нар үлдлээ гэж ярьж байгаад явахаар болоод явсан. Явж байх үедээ хоёр удаа зогсоод машин дотроо унтаад тэгээд буцаад явсан. Тэгсэн өглөө үүрээр би унтаад өгсөн ээжийн орилох чимээгээр сэрсэн чинь ээж хүүхдээ буулгаж авъя гацчихсан байна эмч дуудаарай гээд орилоод байсан. Тэгээд би цааш нь юу болсон талаар мэдэхгүй нэг сэргэх үед эмнэлэг дотор сэрсэн...” гэх мэдүүлэг,

/1 хх 21 дүгээр тал/,

 

    1. Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Д.*******ын өгсөн: “...2023 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Улаанбаатар хот орох 5 хүн аваад гарсан. Ингээд явсаар байгаад 08 цаг өнгөрч байхад Замын Үүдээс Улаанбаатар хот орох 5 хүн аваад гарсан. Ингээд явсаар байгаад 08 цаг өнгөрч байхад 4 дүгээр зөрлөгийн постоор гараад Налайх дүүрэг рүү орж явтал урдаас гэнэт приус 30 маркийн тээврийн хэрэгсэл приус 20 маркийн тээврийн хэрэгслийг гүйцэж түрүүлээд миний урсгалд ороод ирсэн ба яг тулаад ороод ирсэн болохоор шууд л мөргөлдсөн. ...Би 2018 оны 11 дүгээр сард өөрийн эзэмшлийн Норд Бенз маркийн том оврын чирэгч автомашинаа зарна гэхэд Далай гэж залуу ирээд улсын дугаартай тээврийн хэрэгслээр солих уу гэхээр нь зөвшөөрөөд бид 2 сольж авсан. Тэгээд Далай тухайн үед Төрийн банкны лизингээр худалдаж авсан болохоор Далай өөрөө үргэлжлүүлээд буюу зээлтэй холбоотой асуудлаа өөрөө бүрэн хариуцахаар болсон. Тэгээд л улсын дугаартай тээврийн хзрэгсэл миний машин болсон юм. Далайг таньдаг болохоор өр төлбөрийн асуудалтай ч гэсэн машинаа сольсон...” гэх мэдүүлэг,

/1 хх 26 дугаар тал/

 

    1. Мөрдөн шалгах ажиллагаанд иргэний нэхэмжлэгч Ш.ын өгсөн: “...Би локатарын цэргийн анги өнгөрөөд явж байхдаа толиндоо харахад миний ард цагаан өнгийн приус 30 маркийн тээврийн хэрэгсэл явж байсан. Тэгээд зам өгсүүр хэсэг рүү ороод дээшээ өгсөөд явж байхад урдаас альфард маркийн тээврийн хэрэгсэл ирж явсан. Нэлээн дөхөөд зөрөх гээд явж байтал гэнэт хажуу талаар приус 30 маркийн тээврийн хэрэгсэл их хурдтай намайг гүйцэж түрүүлээд ороод ирэхээр нь би хурдаа хасаад баруун талруу жолоогоо дараад замаасаа гарсан боловч альфардтай приус 30 мөргөлдөөд приус 30 маркийн тээврийн хэрэгсэл миний машиныг мөргөөд би замаасаа гараад зогссон их л хурдан болж өнгөрсөн. Осол приус 30 маркийн тээврийн хэрэгсэл альфардтай би бараг зөрөх гэж явахад гэнэт гүйцэж түрүүлээд гарч ирснээс болж осол гарсан. ...Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй....” гэх мэдүүлэг,

/1 хх 30 дугаар тал/,

 

    1. Мөрдөн шалгах ажиллагаанд иргэний нэхэмжлэгчээр П.ийн өгсөн: “...Бид нар Налайх руу бараг ороод замаар явж байтал урдаас саарал өнгийн приус 20 маркийн тээврийн хэрэгсэл ирж явсан. Гэнэт араас нь Приус 30 маркийн тээврийн хэрэгсэл хар хурдаараа гүйцээд гараад ирсэн ба манай машины жолооч тоормоз гишгээд зогсохгүй мөргөлдсөн. ...Гарсан зардлаа төлүүлж авмаар байна...” гэх мэдүүлэг

 /1 хх 36 дугаар тал/

 

6. Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч, иргэний нэхэмжлэгч Э.*******ийн өгсөн:“...Би 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдөр 07 цагт 45 минутанд ажилдаа явахаар гэрээсээ гарах үед ******* гэрт унтаад үлдсэн. Би 24 цаг үүрэг гүйцэтгэх учраас машиныхаа түлхүүрийг гэрийнхээ өлгүүрт өлгөөд үлдээгээд гараад явсан. Намайг гарахад миний машин хашаан дотор зогсоол дээр байсан ба би ажил дээрээ очоод ажлаа хийж байгаад 22 цагийн үед ******* руу залгахад би унтлаа маргааш өглөө ажилтай гэхээр нь таслаад дахиж залгаагүй. Ингээд 2023 оны 02 дугаар сарын 16- ны өглөө 08 цагт ээлжээ хүлээлцээд ******* руу залгахад утас нь дуудаад авахгүй байж байгаад холбогдох боломжгүй болсон. Тэгээд гэртээ 08 цаг 15 минутын үед ирэхэд ******* байхгүй машин ч хашаанд байхгүй гэр цоожтой би дотогшоо орж чадахгүй байхаар нь *******ийн ээж рүү залгаад асуухад та ******* руу залгаарай гэр цоожлоод машин унаад явсан байна гэхэд таслаад удалгүй буцааж залгаад утас нь холбогдохгүй байна гэсэн. Би Налайх орж найзуудаас нь асуухаас гээд замын унаанд дайгдаад явтал оршуулгын газар өнгөрөөд авто осол гарсан байсан ба хартал миний машин байсан ба буугаад очтол хүмүүс нь байхгүй эмнэлэг аваад явсан гэсэн. Тэгээд эмнэлэг дээр ******* ухаангүй байдалтай байсан. Би 2022 оны 01 дүгээр сард машин лизингээр худалдаж авах гэсэн чинь Төв аймгийн Эрдэнэ сумын харьяатай болохоор банк бус санхүүгийн байгууллага зээл гаргахгүй гээд байсан. Би үеэл ах өөс нэр дээрээ зээл аваад өг гэхэд зөвшөөрсөн. Би нэр дээр нь 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Неткапитал банк бус санхүүгийн байгууллагаас улсын дугаартай тоёота приус маркийн тээврийн хэрэгслийг 2 жилийн хугацаатайгаар лизингээр худалдаж авсан. Би өөрөө эргэн төлөлтийг нь хийж явдаг урьдчилгаа мөнгийг ч гэсэн өөрөөсөө өгсөн...” гэсэн мэдүүлэг

/1хх 39 дүгээр тал/

                 7.    Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч, иргэний нэхэмжлэгч Э.*******ийн дахин өгсөн:“...Би *******т машинаа өгч явуулахыг огт зөвшөөрөөгүй. Осол болохын өмнөх орой буюу 2023 оны 02 дугаар сарын 15-ны орой 23 цагийн үед надруу ******* унтлаа гэж хэлээд л утсаа тасалсан. Би ч унтсан байх гэж бодсон учир нь надад ийшээ тийшээ явлаа гэж огт хэлээгүй болохоор би шөнө нэг ч удаа залгаагүй өглөө залгахад утсаа авахгүй байсан...” гэсэн мэдүүлэг

                 /1хх 42 дугаар тал/

 

                 8. Мөрдөн шалгах ажиллагаанд иргэний нэхэмжлэгч Ж.ын “...Манай банк бус санхүүгийн байгууллагаас 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр нь улсын дугаартай тоёота приус 30 маркийн тээврийн хэрэгслийг барьцаалж 14,700,000 төгрөгийн зээл манай банк бус санхүүгийн байгууллагаас зээл гаргуулан авсан. Ингээд зээлийн эргэн төлөлтөө хэвийн төлөөд явж байгаа ба одоо 5,498,899 төгрөгийн үндсэн зээлийн үлдэгдэлтэй байгаа. улсын дугаартай тоёота приус 30 маркийн тээврийн хэрэгсэл нь манай байгууллагын эзэмшлийнх учраас иргэний нэхэмжлэгчээр оролцож байна. нь гэрээ хийж манайхаас тээврийн хэрэгслийг зээлээр авсан боловч ******* гэж эмэгтэй тээврийн хэрэгслийг унаж ашигладаг юм байна лээ. Тэгээд манайд зээлийн эргэн төлөлтөө ******* хийдэг. Манайх зээлийн эргэн төлөлтөө хэвийн төлөөд явбал ямар нэгэн гомдол санал байхгүй...” гэсэн мэдүүлэг

            /1хх 44 дүгээр тал/

 

             9. Мөрдөн шалгах ажиллагаанд иргэний нэхэмжлэгч Э.*******ийн “...Манай төрийн банкны Замын үүд салбараас 2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр 19,000,000 төгрөгийн улсын дугаартай тоёота альпард маркийн тээврийн хэрэгслийг барьцаалан автомашин худалдан авах зээл авсан. Ингээд зээлээ хэвийн төлж яваад 2020 оны 01 дүгээр сараас эхлээд өнөөдрийг хүртэл зээлээ огт төлөхгүй байгаа. Тэгтэл саяхан Налайх дүүрэгт зам тээврийн осолд орсон талаар мэдээлэл аваад манай банкны зүгээс өөрийн барьцааны буюу улсын дугаартай тээврийн хэрэгслээ болон гэм буруутай этгээдээс учирсан хохирлыг нөхөн төлүүлэх байр суурьтай иргэний нэхэмжлэгчээр оролцож байна...” гэх мэдүүлэг

            /1хх 57 дүгээр тал/

 

          10. Мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр Ц.ийн өгсөн: “...Манай үеэл дүү ******* нь Төв аймгийн Эрдэн-сумын харъяат юм. Тэгээд 2022 оны 01 дүгээр сард машин лизингээр худалдаж авах гэсэн чинь хөдөө орон нутгийн хаягтай болоод зээл гарахгүй гээд надаас нэр дээрээ зээл аваад өгөөч гээд гуйхаар нь би 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Неткапитал банк бус санхүүгийн байгууллагаас улсын дугаартай тоёота приус 30 маркын тээврийн хэрэгсэлийг 2 жилийн хугацаатайгаар өөрийн нэр дээрза лизингээр худалдаж авч өгсөн. Төлөлт болон урьдчилгаа мөнгийг ******* өөрөө өгсөн болохоор надад ямар нэг хамаарал байхгүй...” гэх мэдүүлэг

/1 хх 90 дүгээр тал/

                  

       11.Мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр Я.ы өгсөн: “...2023 оны 02 дугаар сарын 16-ны өглөө 07 цаг өнгөрч байх үед , хоёр Очир төвийн хажуу талын автобусны буудал дээрээс *******, бид гуравыг аваад цаашаа ажил болох 5 толгойн түлш компани зүүн бүсийн үйлдвэрлэл рүү сургалтад суухаар болоод явж байтал Налайх дүүргийн ны нутаг дэвсгэрт лакатарын зам жоохон өнгөрөөд цааш хэсэгт явж байтал гэнэт түс тас гээд дуугараад машин замын хажуугаас гарчихсан байсан. Бид нар тухайн үед удаан явж байсан учир ямар нэгэн сүрхий бэртэл гэмтэл авсан хүн бол огт байхгүй. Бид нар машинаас буугаад ирэх үед Альфард болон Приус 30 мөргөлдчихсөн байсан. Би тухайн үед хойд суудал дээр сууж явсан болохоор хараагүй машины хажуу талаас мөргөсөн байна да гэж бодоод бид нар осол болсон машины хүмүүст тусалсан. ... Надад ямар нэгэн гэмтэл шарх учраагүй. Шүүх эмнэлэгт үзүүлэх шаардлага байхгүй, гэмтэл байхгүй...” гэсэн мэдүүлэг

                   /1 хх 100 дугаар тал/

 

           12. Мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр  Р.ын өгсөн “...2023 оны 02 дугаар сарын 16-ны өглөө 07 цаг өнгөрчоаих үед ', хоёр Очир төвийн хажуу талын автобусны буудал дээрээс *******, бид гурвыг авсан. Цаашаа ажил болох 5 толгойн түлш компани зүүн бүсийн үйлдвэрлэл рүү сургалтад суухаар болоод явж байтал Налайх дүүргийн ны нутаг дэвсгэрт лакатарын зам дээр явж байтал гэнэт түр тар дуугараад машин замын хажуугаас гарчихсан би тухайн үед машины хойд хэсэгт сууж явсан болохоор юу болсон талаар мэдээгүй. Тэгээд би тухайн үед манараад юу болсон талаар мэдээгүй цасан дээр сууж байтал хүрч ирээд эмнэлгийн машин хүрээд ирлээ та суу гээд намайг суулгаад явуулчихсан. Би өөр юу болсон талаар бол огт мэдэхгүй байна, надтай хамт сууж явсан бусад нь мэдэх байхаа. ...Надад ямар нэгэн гэмтэл шарх учраагүй. Надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Шүүх эмнэлэгт үзүүлэх шаардлага байхгүй...” гэх мэдүүлэг

                   /1хх 102 дугаар тал/

 

          13. Мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр П.гийн өгсөн:“...Налайх дүүргийн ны нутаг дэвсгэрт лакатарын зам дээр явж байтал өөдөөс Альфард маркийн машинтай зөрөх үед ард явж байсан Приус 30 маркийн тээврийн хэрэгсэл гүйцэт түрүүлэх үйлдэл хийсэн тэгэх үедээ Альфардтай мөргөлдөөд үргэлжлүүлээд манай машины хажуу талаас мөргөж бид нарыг машинтай нь замаас гаргасан. Тэгээд бид нар машинаас буугаад ирэх үед Альфардны урд суудал дээр нэг эмэгтэй нэлээн эвгүй хавчуулагдчихсан, бид нар буулгах гээд чадаагүй удалгүй Онцгой болон цагдаа нар хүрч ирж гаргасан. ...Би жолоочийн эсрэг тал болох урд сууж явсан. Жолооч , хойно , , ******* нар явж байсан. Бид нар бол 50 км цагаас бол хэтрүүлсэн зүйл байхгүй, бид сургалтад суух гэж явж байсан цаг нь болоогүй байсан болохоор тайван байсан. Альфардыг хэр хурдан явсан талаар бол мэдэхгүй ямар ч байсан Альфард манай машины хажуугаар дөнгөж зөрөх үед Приус 30 тээврийн хэрэгсэл бид нарыг гүйцэд түрүүлэх гэж гарч ирээд осол болсон. ...Надад ямар нэгэн шарх гэмтэл учраагүй. Надад ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг

                   /1хх 104 дүгээр тал/

 

           14. Гэрч Э.*******ийн “...Би Тавантолгой түлшинд ажилладаг юм тэгээд ажлын газрын , , , нарын хамтаар тавуулаа приус 20 маркийн машинтай лакотарын цэргийн ангийн ойролцоо дээшээ өгсөөд Зөрлөг чигтэй явж байтал түс тас гээд чанга чимээ гараад машин барьж байсан Амонжал хараагаад хажуу талаас машин ирээд мөргөчихлөө гээд хараагаад байсан. Тэгээд замын хажуу руу ороод зогссон, тэгээд бид нар машинаас буухад Хишгээ ах урд хоёр суудлын завсраар ороод урагшаа ороод хамраас нь цус гоожсон байсан. Тэгээд машинаас гаргаж аваад зам дээр мөргөлдсөн машин дээр очиход Альпарт машин нэг хүүхэн хавчуулагдсан гарч чадахгүй байна гээд байсан онцгойгын залуу хажуугаар явж байгаа тааралдаад цаад талаас нь нөгөө хүний татаж гаргасан...” гэсэн мэдүүлэг

                    /1 хх 108 дугаар тал/

 

           15. Шинжээчийн 2023 оны 03 дугаар сарын 29-ны өдрийн №131 дугаартай Тэлэгбалын гийн биед өвчүүний хугарал, баруун талын гурван хавирганы цууралт гэмтэл тогтоогдлоо. Хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Хэрэг болсон гэх хугацаатай тохирсон шинэ гэмтэл байна. Ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт

                   /1 хх 115-116 дугаар тал/

 

          16. Шинжээчийн 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн №130 дугаартай “Алтангэрэлийн н биед баруун шуу, богтос ясны хугарал, зүүн шаант, тахилзуур ясны хугарал гэмтэл тогтоогдлоо. Зам тээврийн осолд орох үед үүсгэгдэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн 1.17.хүндэвтэр зэрэгт хамаарна. Хэрэг болсон гэх хугацаатай тохирсон шинэ гэмтэл байна. Ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт

                   /1 хх 127-128 дугаар тал/

 

          17. Шинжээчийн 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн №246 дугаартай “Дорждэрэмийн *******ын биед зүүн талын дөрөв, тав, зургаа дугаар хавирганы далд хугарал гэмтэл тогтоогдлоо. Хатуу мохоо зүйлийн нэг удаагийн цохигдох үйлдлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Хэрэг болсон гэх хугацаатай тохирсон шинэ гэмтэл байна” гэсэн дүгнэлт

                   /1 хх 135-136 дугаар тал/

 

         18. Шинжээчийн 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн №1033 дугаартай “Шинжилгээнд ирүүлсэн “З.******* 23 эр” гэж хаягласан “СО6343673” гэсэн дугаартай хуруу шилтэй цусны дээж шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд “З.******* 23 эр” гэж хаягласан цусанд 2,0 промилли спирт илэрсэн. Мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис тодорхойлох шинжилгээний дээжийн хэмжээ хүрэлцэхгүй байгаа тул шинжилгэз хийх боломжгүй байна. Цусан дахь 2,0 промилли спирт нь согтолтын дунд зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлт

        /1 хх157-158 дугаар тал/

 

        19. Вендо ХХК-ны 2023 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 1269 УБС улсын дугаартай тоёота приус 20 загварын автомашинд ослын улмаас учирсан хохирлын үнэлгээ 1,920,000 төгрөг” гэх үнэлгээ

                   /1 хх 162 дугаар тал/

 

         20. Банк Xac ХХК-ны 2023 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн улсын дугаартай тоёота приус 30 загварын автомашинд ослын улмаас учирсан хохирлын үнэлгээ 16,512,000 төгрөг” гэх үнэлгээ

                   /1хх 166-167 дугаар тал/

         21. Хөрөнгө Эстимэйт ХХК-ны 2023 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн улсын дугаартай тоёота альпард загварын автомашинд ослын улмаас учирсан хохирлын үнэлгээ 14,995,000 төгрөг” гэх үнэлгээ

          /1 хх 180 дугаар тал/

 

         22. Мөрдөгчийн “ улсын дугаартай тоёота приус 30 маркын тээврийн хэрэгслийг жолоодож явсан З.******* нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн “...3.7. Жолоочид дараах зүйлийг хориглоно:...” а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсвэл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох; “...13.2. Дараах тохиолдолд гүйцэж түрүүлэхийг хориглоно: - а/ өөдөөс яваа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд аюул, саад учруулахаар байвал...” гэх заалтуудыг зөрчсөн байх үндэслэлтэй байна” гэсэн магадлагаа,

           /1 хх 183 дугаар тал/

 

        23. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл түүний гэрэл зургийн үзүүлэлт /1 хх 7-14 дүгээр тал/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

         Харин шүүгдэгчийн өмгөөлөгчийн “...17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгнө үү” гэх хүсэлтийг хүлээн авах боломжгүй байна.

          Учир нь Э.*******ийн иргэний нэхэмжлэгчээр өгсөн: “...*******т машинаа өгч явуулахыг би огт зөвшөөрөөгүй...Ер нь бол хамт юманд явахдаа ******* унадаг байсан. Бусад үед бол би өөрөө ажилтай болохоор унуулдаггүй байсан...” гэх, хохирогчоор өгсөн: “...******* нь хамтран амьдрах хугацаандаа дугаартай тээврийн хэрэгслийг унадаггүй байсан. Би өөрөө унаж ашигладаг байсан..” гэх мэдүүлгүүд болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар зөвшөөрөлгүй авч явсан нь тээврийн хэрэгслийг захиран зарцуулах боломж бүрдүүлэх, буцаан өгөхгүй байх зэргээр хууль бусаар өөртөө авах, завших, зорилгогүйгээр илээр авч явсан шинжээрээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан авто тээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүйгээр авч явах гэмт хэргийн шинжтэй байна.

Иймд шүүгдэгч З.*******ийг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

Шүүгдэгч З.*******ийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Г., А., Д.*******  нарын  бие махбодод хүндэвтэр хохирол учирсан ба хохирогч Д.*******ын нэхэмжилсэн эмчилгээний зардал болон тээврийн хэрэгслийн засварын зардал нийт 15,814,225 төгрөгөөс шүүгдэгч нь  мөрдөн байцаалтын шатанд 6,000,000 төгрөг төлснийг хасаж үлдэгдэл 9,814,225 төгрөг, 

- иргэний нэхэмжлэгч Э.*******т 13,584,000 төгрөг,

- Эрүүл мэндийн даатгалын сангаас эмчилгээний зардалд хохирогч Г.д 191,000 төгрөг, А.д 6,497,500 төгрөг, Д.*******од 375,000, иргэний нэхэмжлэгч П.т 264,000 төгрөг нийт 7,324,500  төгрөгийг тус тус шүүгдэгчээс гаргуулах нь зүйтэй гэж шүүх үзсэн.

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс хохирол төлбөрийг төлүүлэхээр шүүх хуралдааны явцад 5 хоногийн завсарлага авсан ба энэ хугацаанд шүүгдэгч нь хохирогч Д.*******од 2,500,000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Э.*******т 2,500,000 төгрөг нийт 5,000,000 төгрөг төлсөн тул цаашид шүүгдэгчээс хохирогч Д.*******од 7,314,225 төгрөг, иргэний нэхэмжлэгч Э.*******т 11,084,000 төгрөг, Эрүүл мэндийн даатгалын санд 7,324,500  төгрөгийг гаргуулж, тус тус олгохоор шийдвэрлэв.

Харин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6.13, 6.14-т зааснаар 1 удаа хэргийг 30 хоногийн хугацаагаар нэмэлт ажиллагаа хийлгүүлэхээр Налайх, Багахангай дүүргийн прокурорын газарт даалгаж шийдвэрлэсэн боловч тус хугацаанд хохирогч Д.*******ын сэтгэцэд учирсан хохирлын талаар шинжээчийн дүгнэлт гараагүй учир  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу энэ шүүх хуралдаанаар шийдвэрлэх боломжгүй байх тул холбоотой нотлох баримтаа бүрдүүлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, мөн иргэний нэхэмжлэгч Э.*******ийн Тоёота приус 30 маркийн улсын дугаартай тээврийн хэрэгсэлийг шүүгдэгч З.******* авсан,  шүүгдэгчээс иргэний нэхэмжлэгч Ш. нь 1,920,000 төгрөг авсан тул гомдол саналгүй гэснийг тус тус дурдах нь зүйтэй. 

 

Түүнчлэн  иргэний нэхэмжлэгч Э.******* /төрийн банк/  нь Альфард маркийн улсын дугаартай тээврийн хэрэгсэлийн зээлийн төлбөртэй холбоотой маргааныг У.Эрдэнэдалайтай иргэний журмаар жич шийдвэрлүүлэх нь зүйтэй.

 

Шүүх хуралдаанд гэм буруугийн талаар гаргасан дүгнэлт тайлбар:

Улсын яллагч: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт  1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах. Хилийн цэсийг Төв аймгийн нутаг дэвсгэрээс гадагш зорчихгүй байхаар. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах. Хилийн цэсийг Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг дэвсгэрээс гадагш зорчихгүй байхаар тус тус дүгнэлтийг гаргаж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлд заасны дагуу тус тусад нь оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгээд 1 жил 1 сарын хугацаагаар Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг дэвсгэрээс гадагш зорчихгүй байх дүгнэлтийг гаргаж байна. Шүүгдэгч эрүүл мэндийн даатгалын санд 7,327,500 төгрөг, хохирогч Э.*******т 11,084,000 төгрөг, хохирогч Д.*******од 7,314,000 төгрөг тус тус төлөх төлбөртэй гэсэн дүгнэлтийг гаргаж байна.” гэх,

Иргэний нэхэмжлэгч Э.*******ийн өмгөөлөгч ..... “...Улсын яллагчийн тавьж байгаа санал боломжит хэмжээгээр хамгийн доод хэмжээ гэж ойлгож байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйл дээр хорих ял болон зорчих эрхийг хязгаарлах ял байдаг. Улсын яллагчийн зүгээс зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэх энэ хүний эрх зүйн байдалд нөлөөтэй гэдэг байдлаар тайлбарлаж байна. Миний үйлчлүүлэгчийн хувьд үлдсэн хохирол төлбөрөө төлөх асуудал байгаа. Шүүгдэгчийн хувьд ажил хөдөлмөр эрхлээд хохирол төлбөр төлөх байх. Хорих ял авснаар миний үйлчлүүлэгчийн хохирол төлбөр хурдан төлөгдөнө гэсэн ойлголт байхгүй. Иймд зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгээд хохирол төлбөрийг хурдан төлүүлэх нь зүйтэй юм бол уу гэж бодож улсын яллагчийн гаргасан саналыг дэмжиж байна.” гэх,

Хохирогч Д.*******ын өмгөөлөгч ..... “...Хохирол төлбөр зөвхөн 5 хоногт яригдсан зүйл биш. Хэрэг дээр хэдий хэмжээний хохирол гарсан нь тодорхой байсан. Шүүх хуралдаан дээр хохирлын  хэмжээг тогтоосон зүйл биш. Үүнээс өмнө хохирлын хэмжээ тодорхой болчихсон байсан. Хохирол барагдуулах тал  дээр маш хангалтгүй байна. Улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын зүйлчлэлийг хөнгөн хариуцлага оногдууллаа гэж миний зүгээс бодож байна. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодоод хүний амь нас ч хохироох боломжтой байсан. Миний зүгээс 2 жилийн хорих ялыг оноож өгнө үү гэж хүсэж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйл заалтад нь тодорхой хэмжээний хариуцлага оногдуулж хорих ялын хоногт нь дүйцсэн мөнгөн дүнгээр торгож өгнө үү гэсэн саналыг гаргаж байна.” гэх,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: “...Цаашид хохирол төлбөрийг төлөхийн тулд хөнгөн ял оноох нь зүйтэй. Ажил хөдөлмөр эрхэлж байж аль болох богино хугацаанд хохирол төлбөрийг төлнө. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасанчлан энэ хуулийн тусгай ангид хорих ял оногдуулахаар заагаагүй, эсхүл хорих ялын дээд хэмжээг гурван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол хорих ялыг хөнгөрүүлэх, эсхүл хорихоос өөр төрлийн ялыг сонгон оногдуулах, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх; тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол хорихоос өөр төрлийн ялыг сонгон оногдуулах, эсхүл хорих ял оногдуулахгүйгээр гурван жил хүртэл хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх боломжтой гэж үзэж байна. З.*******ийн онцлог нь малчин хийдэг учраас магадгүй өвлийн зуд, хаврын ган мэт байгалийн давагдашгүй хүчин зүйлийн нөлөөгөөс болж малаа хайх явцдаа хилийн зурвасыг зөрчих магадлалтай тул тэнсэн харгалзах ял оноож өгнө үү” гэх дүгнэлт, тайлбарыг тус тус гаргав.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ:

Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Үүнд: Шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон гэмт хэрэг үйлдсэн хэргийн нөхцөл байдал нь гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргахгүй байгаа байдлыг,

Учирсан хохиролд: хохирол, хор уршигт хандаж буй хандлага,

Хувийн байдалд: Шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө гэмшиж зэргийг харгалзан үзэв.

Харин шүүгдэгч З.*******т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” байгааг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал тооцсон ба түүнд мөн ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Иймд шүүгдэгч З.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т заасан Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж Согтуурсан, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ тээврийн хэрэгсэл жолоодож хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, мөн хуулийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан  гэм буруутайд тус тус тооцож, 1 жил 6 сарын хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж, нийт 10 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх үзэв.

Бусад асуудлаар

Шүүгдэгч З.******* нь энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч овогт гийн *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т заасан “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг согтууруулах ундааны зүйл хэрэглэж тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн,

Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар шүүгдэгч З.*******т тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хасаж, 8 /найм/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах,

Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.*******т 2 /хоёр/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч З.*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар оногдуулсан 8 /найм/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял дээр мөн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 /хоёр/ сарын хугацаагаар оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн нийт 10 /арав/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тогтоосугай.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.*******ийг Төв аймгийн хилийн цэсээс гадагш зорчихгүй байхаар тогтоож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр Төв аймгийн Эрдэнэ сумын Тамган багийн Өлзийтийн аманд оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг 10 /арав/ сарын хугацаагаар хүлээлгэсүгэй.

            5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч З.*******ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг ял оногдуулсан үеэс эхлэн тоолсугай.

          6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч З.*******т оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй. 

          7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар  шүүгдэгч З.*******оос Эрүүл мэндийн даатгалын санд учирсан 7,324,500 төгрөг, хохирогч Д.*******од 7,314,225 төгрөг, иргэний нэхэмжлэгч Э.*******т 11,084,000 төгрөгийг тус тус гаргуулан олгосугай.

           8. Шүүгдэгч нь энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай

           9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

          10. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Д.ЧИНЗОРИГ