МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энхжаргал даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Батжаргал,
улсын яллагч Г.Баясгалан,
хохирогч Х.*******,
шүүгдэгч Х.*******ын өмгөөлөгч Э.Намжилцэрэн,
шүүгдэгч Х.*******, Д.*******, Т.*******, Д.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Баясгалангийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 11.6 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн ******* овогт *******ын *******, ******* овогт *******ийн *******, овогт ын *******, овогт ийн ******* нарт холбогдох эрүүгийн 2307000200207 дугаартай хэргийг 2023 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
- Монгол Улсын иргэн, -ны өдөр , суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, мэргэжилтэй, мал аж ахуй эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт , тоотод оршин суух,
урьд Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 04 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 хоногийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхийн ангийн 62 дугаар зүйлийн 62.1, 62.2 дахь хэсэгт зааснаар хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулж шийдвэрлэсэн,
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 29 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн,
******* овогт *******ын ******* /РД: /,
- Монгол Улсын иргэн, -ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хүнд машин механизмын засварчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, , тоотод оршин суух, урьд ял шийтгэл үгүй,
******* овогт *******ийн ******* /РД: /,
- Монгол Улсын иргэн, -ний өдөр , суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилтэй, “” ХХК-д ажилтай, ам бүл 5, аав, ээж, дүү нарын хамт , тоотод оршин суух, урьд ял шийтгэл үгүй,
овогт ын ******* /РД: /,
- Монгол Улсын иргэн, -ны өдөр , суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилтэй, “” ХХК-д ажилтай, ам бүл 6, аав, ээж, дүү нарын хамт , тоотод оршин суух, урьд ял шийтгэл үгүй,
овогт ийн ******* /РД: /.
Холбогдсон хэргийн талаар:
- Шүүгдэгч Х.******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт,
- Шүүгдэгч Д.******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу “Хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт,
- Шүүгдэгч Т.******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт,
- Шүүгдэгч Д.******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар:
- Шүүгдэгч Х.******* нь 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрөөс 24-нд шилжих шөнө архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ , тоотоос тус гудамжинд гарч ирсэн иргэн Х.*******тай “зүй бус харьцсан” гэсэн шалтгаанаар хэрүүл маргаан үүсгэж, улмаар хөл болон гараараа биед нь олон удаа халдан зодож, эрүүл мэндэд нь “давсагны урагдал, хөмсгөнд зулгаралт” гэмтэл бүхий хүнд хохирол санаатай учруулсан,
- Шүүгдэгч Д.******* нь 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрөөс 24-нд шилжих шөнө архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ , тоотод иргэн Х.*******, Д.******* нартай “зүй бус харьцсан” гэсэн шалтгаанаар хэрүүл маргаан үүсгэж, улмаар биед нь тэлээгээр болон гараараа цохиж зодон, хохирогч Х.Сэрекмуртаын эрүүл мэндэд “духанд шарх” гэмтэл бүхий хөнгөн хохирол, хохирогч Д.*******ы эрүүл мэндэд “зовхинд цус хуралт” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,
- Шүүгдэгч Т.******* нь 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрөөс 24-нд шилжих шөнө архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ , тоотоос тус гудамжинд гарч ирсэн иргэн Е.тэй “зүй бус харьцсан” гэсэн шалтгаанаар хэрүүл маргаан үүсгэж, улмаар биед нь халдан зодож, эрүүл мэндэд нь “хамар ясны хугарал, духанд зулгаралт, дух, хамарт цус хуралт” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,
- Шүүгдэгч Д.******* нь 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрөөс 24-нд шилжих шөнө архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ , тоот орчимд иргэн Д.*******тэй “зүй бус харьцсан” гэсэн шалтгаанаар хэрүүл маргаан үүсгэж, улмаар биед нь халдан зодож, эрүүл мэндэд нь “уруулд шарх, хамар, зовхинд зулгаралт” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь:
- Хохирогч Х.*******ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 12 дугаар сарын 22-ны өдөр манай найзууд , тоотод байрлах манай гэрт 16 цагийн үед бөөндөө уулзацгаасан. ...Маргааш нь үргэлжлүүлээд ... орой нь дахиад зөндөө пиво, архи ууцгаасан. ... 23 цагийн үед би ууж байгаад унтахаар хэвтэж байтал нөгөө өрөөнд , Дагвацэрэн хоёр хоорондоо муудалцаад зодолдоод байх шиг байсан. Тэгээд тэд нар удалгүй больчихсон учраас унтаж байгаад шөнө 11 цагийн үед гайгүй болоод сэрэхэд манай найзууд уух юм дуусчихсан, унтах гээд байж байсан. Тэгэхээр нь би Б. гээд охиныг гаргаж өгөхөөр хамт хашааны хаалга руу гарцгаасан. Намайг гарч ирэх үед гадаа машинтай хэдэн залуучууд ирчихсэн дотор байгаа хэдийг “ална” гээд хоорондоо ярьж байсан. Тэгэхээр нь би гараад “яасан юм” гээд гараад очтол улаан куртиктэй залуу нь намайг үгийн зөрүүгүй гараа атгаж байгаад баруун шанаа хэсэг рүү 1 удаа цохисон. Тэгээд би юу болсныг хэсэг санахгүй байна. Ямартай ч намайг газар унагаачихсан дэвсэлж өшиглөөд байсан. ...Ингээд намайг өшиглөж зодуулж байхад гэрээс манай ах Хүрэлбаатар гарч ирээд намайг өмөөрч тэд нартай зодолдсон. Би тэр зодоонд оролцоогүй ба гэрлүү ороод хойд талын өрөөнд ороод ямар нэгэн өвчин мэдрээгүй, унтчихсан байсан. Намайг унтсан хойно тэд нар манайд бас орж ирж зодолдсон шиг байсан. ...Тэгээд үүрээр 06 цагийн үед шээс хүрээд, босоод шээх гэтэл шээс гарахгүй байсан. Тэгэхээр нь би дахиж хэвтээд 09 цагийн үед шээс маш их хүрээд шээх гэтэл шээс гарахгүй хүчээр шээх гэхэд цус гарсан. Улмаар шууд эмнэлэгт очиж үзүүлээд давсаг хагарсан гэдгээ мэдээд Гэмтлийн эмнэлэгт очиж хагалгаанд орсон. Миний мэдэж байгаагаар тухайн үед намайг гарахад ямартай ч казах залуу байсан. ...Өглөө нь босоход миний баруун шанаанд байдаг соёо хугарсан, мөн давсаг хагарсан байсан. ...Улаан өнгийн куртиктэй казах залууд л зодуулаад байснаа мэдээд байна, тэр үед давсгандаа гэмтэл авчихсан гэж бодоод байна. Би бол тэр улаан өнгийн куртиктэй залуутай л муудалцсан, өөр бусад залуучуудтай нь муудалцаж зодуулж цохиулаагүй. Надад 1,300,000 төгрөгийн эмчилгээ хийлгэсэн баримтууд байгаа, энэ зардлаа нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 12-15 дахь тал),
- Хохирогч Х.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Миний биед учирсан духанд шарх гэмтлийг сүүлд гэр дотор байхад Д.******* гэх залуу тэлээгээр миний нүүрлүү эгц урдаас ороолгож цохих үед учирсан. Харин чихэнд шарх, зулгаралт гэмтлийг хашааны гадаа зодоон болоод дууссаны дараа Х.*******ы ах гэж дуудсан байсан хүн миний чих болон шанаа хэсэг рүү гараараа хэд хэдэн удаа цохих үед учирсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 19 дэх тал),
- Хохирогч Д.*******ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Миний биед учирсан гэмтлийг Х.*******ы найз болох Д.******* гэх манай найз Х.*******ыг тэлээгээр духруу нь ороолгож цохисон залуу нь гэр дотор юмаа авах гэж ороход надруу уурлаж миний баруун нүдрүү гараараа 1 удаа цохисны улмаас учирсан. Тэрнээс өмнө бол миний нүд гэмтээгүй зүв зүгээр байсан. Д.******* гэх залуу л миний нүдрүү гараараа цохиж гэмтэл учруулсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 22 дахь тал),
- Хохирогч Д.*******ыг оролцуулан таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл (хавтаст хэргийн 23-27 дахь тал),
- Хохирогч Д.*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Орой 20 цагийн үед бид хэд дээр нэмэгдэж хэдэн охидууд ирсэн. Бид нар бөөндөө архи, пиво холиод ууцгаасан. ...Гадаа шөнө болсон үед Х.******* тасарчихсан унтаж байгаад сэрээд бие засахаар болсон. Тэр үед Б. гэх охин харьлаа гээд Х.******* тэр 2 цуг гэрээс гараад явсан. Удалгүй Х.*******ы хашааны гадаа хэдэн залуучууд ирчихсэн, зодож байна гэхээр нь би хэд бөөндөө гарсан. Тэгтэл гадаа 4 казах залуу байж байхаар нь бид хэд найзыгаа өмөөрч тэдгээр залуучуудтай муудалцсан. Тэгэхэд би нэг өндөр, туранхайдуу казах залуутай нэг нэгнийхээ нүүрлүү нь гараараа цохилцож зодолдсон. Тэгээд удалгүй бид хэд хоорондоо муудалцахаа болиод буцаад гэрлүүгээ орсон. ...Буцаад ортол араас нөгөө 4 казах залуучууд ороод ирсэн ба тухайн үед миний уур гүйцэд гараагүй байсан учраас өмднийхөө тэлээгээр Х.******* гэх улаан өнгийн куртиктэй залуугийн нүүрлүү нь ороолгочихсон...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 30 дахь тал),
- Хохирогч Д.*******ийг оролцуулан таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл (хавтаст хэргийн 31-35 дахь тал),
- Хохироч Е.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 12 дугаар сарын 23-ны орой ... Х.*******тай муудалцаад байж байтал гэнэт найзууд нь бололтой хэдэн залуучууд гарч ирсэн. ...Тухайн үед хэн хэн хаана байсан, хэнтэй зодолдсон талаар би мэдэхгүй, тал талд л өөр хоорондоо зууралдаж ноцолдоод байж байсан. ...Ингээд удаа ч үгүй бид тэдгээр залуучуудад “одоо ингээд больчихьё, бид хэд явлаа” гэж хэлж гуйж байгаад арай гэж салцгаасан. Үүний дараа бид хэд тэндээс явах гэж байтал бид нарын хувцас, куртик эд зүйлс маань байхгүй болохоор нь бид хэд тэгээд залуучуудын гэрлүү орсон. ...Тухайн үед гэр дотор байсан 1 залуу “ахын дүү” гэж сугадаж аваад миний хамарлуу гараараа хэд хэдэн удаа хүчтэй цохисон. Тэгэхэд миний хамарнаас цус гараад, хамар маань эвгүй болоод би ч өөрөө “ёоё миний хамар” гээд орилсон...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 38-39 дэх тал),
- Хохирогч Е.ийг оролцуулан таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл (хавтаст хэргийн 40-44 дэх тал),
- Насанд хүрээгүй гэрч Б.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр манай найз Д.******* гэх залуу “найзынхаа куртикийг авч ирээд өгөөч, би Х.*******ы гэрт байна” гээд гэрийн хаягийг нь зааж өгсөн. Ингээд би орой 21 цагийн орчимд л байх нилээн орой болсон байхад гэрээсээ гараад , ын шийдний орчим байх гудамжинд байх айлд очсон. ...Би явах гээд тэдний хашаанд байгаа модон жорлон орчихоод гарах гэж байтал Х.******* гэх залуу хашаандаа ганцаараа гараад ирчихсэн тамхи татаад зогсож байснаа надаас “явах гэж байгаа юм уу, таксины мөнгө байгаа юу, гаргаад өгье” гээд намайг гаргаж өгөөд хаалгаар гарсан. Тэгэхэд хашааны гадна саарал өнгийн Приус-20 маркийн автомашин зогсчихсон, гадна талд 4 банди тамхи татчихсан зогсож байсан. Тэгээд манай найзтай муудалцаад байсан г “яачихсан юм” гээд уурлацгаагаад байсан. Тэгээд Х.******* тэд нарлуу дөхөж очоод “пизда нар гэрийн гадаа ирчихлээ” гээд уурлаад “ бацаан ингэдэг болчихсон юм уу” гэсэн. Тэгтэл Х.******* гэх улаан куртиктэй залуу шууд Х.*******ы нүүрлүү нь тас хийтэл цохиод авсан. Гэтэл хажуунаас нь нөгөө хэд нь Х.*******ыг газар унагаад хэдэн талаас нь өшиглөсөн, гэхдээ хэн нь яаж өшиглөснийг мэдэхгүй байна. Энэ үед Х.*******ы ах нь хашааны гадна гарч ирээд тэд нарын нэгийг нь газар унагаад араас нь гэрт байсан найз нар нь орилолдож гарч ирээд бөөн зодоон болсон. Энэ үед Х.*******, Х.******* хоёр миний хажууд зодолдсон ба тэр хоёр гар хөлөө савчаад адилхан зодолдсон. Тэгээд зодолдож байхдаа Х.******* нь Х.*******ы бэлэг эрхтэн хавьцаа урдаас чигээрээ аймар хүчтэй жийгээд өшиглөсөн чинь Х.******* маш чангаар “пизда” гэж орилоод шууд доошоо тэр чигээрээ суучихсан. Энэ үед Х.*******ы ах нь түшээд шууд байшинруу авч орсон, би ч тэгээд шууд яваад өгсөн. ...Тэр өдрийн маргааш нь шиг санагдаж байна, цагдаагаас дуудахаар нь очтол зодоон хийсэн залуучууд бүгд цагдаагийн гадна Х.*******ы ахтай хамт зогсож байсан. Тэгээд Х.*******ы ах нь “манай дүүг яг хэн нь цохисон юм” гэхээр нь би Х.******* гэх залууг шууд заагаад “энэ л байна ш дээ” гэсэн. Тэгтэл Х.******* нь миний өөдөөс тулж ирснээ “чи яг бат хэлж чадах уу” гэхээр нь “харваас мөн байна” гэхэд “тэнэг пизда байна ш дээ” гэснээ буруу хараад тамхи татаад зогссон. Тэрний дараа маргааш нь билүү нөгөөдөр орой нь надруу гэх тэр залуутай харьцдаг охин фейсбүүкээр залгаад “чи юу ч хараагүй гээд хэлчихээч” гэж эхлээд гуйгаад байхаар нь “би санаж байгаагаа л хэлсэн ш дээ” гэсэн. Тэгтэл “үгүй бол өөртөө гомдоно, чи ч гэсэн цагдаагаар явах хэцүүг мэднэ биз дээ, нэг өдөр үйлийн үр чинь дээрээс чинь дараад орондоо биш, шороон дор амрах вий дээ” гээд сүрдүүлсэн байдалтай хэлснээ тасалж намайг блок хийчихсэн. ...Миний хамгийн сайн харснаар Х.******* Х.*******ы бэлэг эрхтэн рүү хүчтэй өшиглөөд нөгөөдөх нь орилоод унасан. Тал талд л бужигнаад зодолдчихоор өөрөө холдосхийгээд Х.*******аас бусдыг сайн анзаараагүй, энэ хоёр яг миний хажууд зодолдсон болохоор сайн харсан. Бусдаар бол Дагвацэрэн нь ногоон бомбер өмсчихсөн залуутай, нь саарал костюмтай залуутай зодолдоод байсан. Бусдыг нь бүр анзаараагүй, тэр хэдийг хэн нь хэнийгээ хаана нь яаж цохисон болохыг нь мэдэхгүй байна. Х.*******, Х.******* хоёрыг зодолдож байхыг надаас өөр харсан эрүүл хүн байхгүй, надаас бусад нь бүгд л согтуу байсан. Тэнд байсан бусад охидууд нь бүгд автомашин руу орчихсон байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 46-47 дахь тал),
- Гэрч К.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 23 цагийн үед Налайхад ирсэн чинь манай найз Е. надруу залгаад “машин бариад өгөөч” гэхээр нь барьж өгсөн ба Д.*******, Х.*******, Е. нар пиво ууцгаагаад сууж байсан. Тэгээд харих гээд байж байтал төвд Х.*******ын таньдаг 2 охинтой таарч, руу хүргэж нэг айлын гадаа ирсэн. Тэгсэнээ “түр байж байгаарай, гялс гараад ирье, хүргээд өгөөрэй” гэж хэлсэн. Тэгээд удалгүй хашаанаас түрүүний орсон хоёроос өөр хоёр охин гарч ирээд “гал байна уу” гээд тамхилж байтал манай хорооны зүс таних гэх залуугийн нүүр нь битүү цус болчихсон гарсан. Тэгэхээр нь “яасан бэ” гэхэд “эд нар намайг нийлээд зодчихлоо” гэсэн. Тэгэхээр нь машинд суу гээд суулгаж байтал хашаанаас хүргүүлж ирсэн 2 охин гарч ирсэн ба араас нь зүс таних “чих ” гээд залуу согтуу ирсэн. Тэгснээ “хашааны гадаа юун баахан пизданууд зогсоод байгаа юм” гээд орилж байгаад миний хажууд байсан Д.*******ыг шууд хавирч унагаагаад цохисон. Тэр үед Х.******* хажуугаас нь боль гээд хоёр тийшээ салгахад Х.*******ыг цохиж, зөрүүлээд цохисон чинь унаад өгсөн. Хажуу талаас нь бас нэг залуу гарч ирээд намайг барьж аваад бид 2 хоорондоо зодолдсон...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 46-47 дахь тал),
- Гэрч А.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Бид нар бага зэрэг маргалдаж байгаад намайг цохихоор нь би зөрүүлээд г цохисон. Тэгэхэд миний хамраас цус гарсан ба надаас уучлалт гуйгаад бид нар эвлэрсэн. Тэгээд байшингаас гарахад г авах гээд *******, , , нар ирчихсэн байсан. Гэтэл Х.******* байшингаас гарч ирж гэнэт бөөн зодоон болсон ба гэрээс манай найзууд гарч ирээд зодолдсон. Тэгэхээр нь би салгаад гэрлүү орсон, тэр үед Х.******* эвхэрчихсэн, гэдэс өвдөөд байна гэж байсан. ...Гадаа бол Х.*******, Х.*******ы ах байсан, өөр хэн хэн хаана байсан талаар мэдэхгүй байна. Х.******* хаана хэнтэй зодолдож байсан талаар мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 60 дахь тал),
- Гэрч Б.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тэр үед хашааны гадаа Х.******* гэдсээ бариад юу ч хэлэхгүй зогсоод байхаар нь түүнийг гэрлүү оруулж хэвтүүлсэн. Гэтэл гаднаас Х.******* найзуудтайгаа орж ирээд “та нар бид хэдийн хувцас, куртикыг андуураад аваад орчихсон юм шиг байна, юмнуудаа авчихья” гэхэд Д.******* нь гараа тэлээгээр ороогоод Х.******* болон найзуудынх нь толгой, нүүрлүү цохиж байгаад больчихсон. ...Х.*******ыг зодуулж байхад нь би байгаагүй учраас мэдэхгүй байна, гэхдээ Б. гэх охин бол түүнийг зодуулж байхад хажууд нь байж харсан. ...Анх Б. л гэрлүү буцаж орж ирээд танай найз гадаа хүнд зодуулчихлаа гэж хэлсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 62 дахь тал),
- Налайх дүүргийн шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 23 дугаартай “...Хүдэрийн *******ы биед давсагны урагдал, хөмсгөнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Хатуу мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Хэрэг болсон гэх цаг хугацаатай тохирч байна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэх нь эдгэрэлт эмчилгээнээс хамаарна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 66-67 дахь тал),
- Налайх дүүргийн шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 20 дугаартай “...*******ын *******ын биед духанд шарх, чих, зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Х.*******ын биед учирсан гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Хэрэг болсон гэх цаг хугацаатай тохирч байна. Дээрх зовхины цус хуралт тусдаа шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Духны шарх, чихний цус хуралт нь хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 89-90 дэх тал),
- Налайх дүүргийн шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 22 дугаартай “...ын ийн биед хамар ясны хугарал, духанд зулгаралт, дух, хамарт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Е.ийн биед учирсан гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Өөрийн хэлж буй цаг хугацаанд үүсгэгдсэн байна. Хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хамар ясны хугарал нь тусдаа хөнгөн зэрэгт хамаарах ба бусад зулгаралт, цус хуралт гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Дээрх гэмтлүүд нь нийлээд шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. Хэрэг болсон гэх цаг хугацаатай тохирч байна. Дээрх гэмтлүүд нь шинэ гэмтэл байна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 93-94 дэх тал),
- Налайх дүүргийн шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2022 оны 12 дугаар зарын 30-ны өдрийн 21 дугаартай “...ийн *******ы биед зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Биед учирсан гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Хэрэг болсон гэх цаг хугацаатай тохирч байна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 97-98 дахь тал),
- Налайх дүүргийн шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 27 дугаартай “...*******ийн *******ийн биед уруулд шарх, хамар, зовхинд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Биед учирсан гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 101-102 дахь тал),
- Шинжээч эмч Р.Ням-Осорын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Духанд цус хуралт гэмтэл нь дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Духны шарх, чихэнд цус хуралт гэмтэл нь нийлээд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, чихэнд цус хуралт гэмтэл нь дангаараа гэмтлийн зэрэгт хамаарахгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 200 дахь тал) болон шүүх хуралдаанд шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах”, 11.6 дугаар зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргүүд нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг бөгөөд гэмт этгээд хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдаж, энэхүү үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хөнгөн, хүнд хохирол учирсан байх субьектив болон обьектив шинжийг хангахыг шаарддаг.
Шүүгдэгч Х.*******, Д.*******, Т.*******, Д.******* нарын үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд хохирогч нарын эрх чөлөөнд халдаж, гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул тэдгээрийг гэм буруугийн санаатай хэлбэрээр хүний эрүүл мэндэд хохирол учруулсанд тооцно.
Шүүгдэгч Х.*******ын үйлдлийн улмаас хохирогч Х.*******ы биед амь насанд аюултай хүнд гэмтэл, шүүгдэгч Д.*******ийн үйлдлийн улмаас хохирогч Х.*******, Д.******* нарын биед эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн гэмтэл, шүүгдэгч Т.*******ын үйлдлийн улмаас хохирогч Е.ийн биед эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн гэмтэл, шүүгдэгч Д.*******ы үйлдлийн улмаас хохирогч Д.*******ийн биед эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн гэмтэл тус тус учирсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч Х.*******ын гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийн, шүүгдэгч Д.*******ийн хоёр хүний эрүүл мэндэд хохирол учруулсан гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу хоёр хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийн, шүүгдэгч Т.*******, Д.******* нарын гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг тус тус хангаж байна.
Шүүгдэгч Х.*******, Д.*******, Т.*******, Д.******* нар нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба тэдгээрт эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Гэмт хэргийн улмаас хохирогч Х.*******ы биед хүнд хохирол учирсан бөгөөд хохирогч Х.******* шинжилгээ оношилгоо, эм тариа, бензины зардалд баримтаар 1.010.856 төгрөг нэхэмжилсэн байх бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт “эмчилгээний зардалд Х.*******аас 3.000.000 төгрөгийг хүлээн авсан, биеийн эрүүл мэндийн байдал сайжирсан, гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэж мэдүүлсэн тул шүүгдэгч Х.*******ыг бусдад төлөх төлбөргүйд тооцов.
Харилцан бие биенийхээ биед халдсан гэмт хэргийн улмаас хохирогч Х.*******, Д.*******, Д.*******, Е. нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд тэдгээр нь баримтаар нэхэмжилсэн зүйлгүй, гомдол саналгүй гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгч Д.*******, Д.*******, Т.******* нарыг бусдад төлөх төлбөргүйд тооцсон бөгөөд хохирогч Е.ийн биед хамар ясны хугарал гэмтэл учирсан, хагалгаа хийлгэх шаардлагатай гэж мэдүүлсэн байх тул хохирогч Е. нь цаашид хамраа эмчлүүлэхэд гарах эмчилгээний зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Т.*******аас жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй гэж үзэв.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Улсын яллагчаас шүүгдэгч Х.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох, шүүгдэгч Д.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох, шүүгдэгч Т.*******, Д.******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял тус тус санал болгосныг шүүгдэгч нар хүлээн зөвшөөрсөн буюу тэдгээрт хүлээлгэх эрүүгийн хариуцлага нь Эрүүгийн хуульд нийцсэн, шүүгдэгч нар торгох ялын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч Х.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, түүнд оногдуулсан торгох ялыг 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр, шүүгдэгч Д.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Т.*******, Д.******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэж, тэдгээрт оногдуулсан торгохыг ялыг тус бүр 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч нар нь дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж мэдэгдэв.
Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.*******, Д.*******, Т.*******, Д.******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
- ******* овогт *******ын *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн, ******* овогт *******ийн *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн, овогт ын *******, овогт ийн ******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.*******ыг 10.000 (арван мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 10.000.000 (арван сая) төгрөгөөр торгох ялаар,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******ийг 700 (долоон зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 700.000 (долоон зуун мянга) төгрөгөөр торгох ялаар,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.*******, Д.******* нарыг 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500.000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.*******ад оногдуулсан 10.000 (арван мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 10.000.000 (арван сая) төгрөгөөр торгох ялыг 2 (хоёр) жилийн хугацаанд хэсэгчлэн хэсэгчлэн төлүүлэхээр, шүүгдэгч Д.*******т оногдуулсан 700 (долоон зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 700.000 (долоон зуун мянга) төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Т.*******, Д.******* нарт оногдуулсан 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500.000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ялыг тус тус 4 (дөрөв) сарын хугацаанд хэсэгчлэн хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, уг хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
- Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Е. нь гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Т.*******аас нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
- Шүүгдэгч Х.*******, Д.*******, Т.*******, Д.******* нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
- Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
- Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
- Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.*******, Д.*******, Т.*******, Д.******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ЭНХЖАРГАЛ