Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 19

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн  283, 284, 290  дүгээр  зүйлийн 290.3, 294-298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

     Т О Г Т О О Х нь:

 

1.Шүүгдэгч Д.Диийг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл учруулсан, бусдын амь насыг хохироосон гэмт хэргийг  үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Шүүгдэгч Д.Дид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг  2 жилийн хугацаагаар хасч, 3 жил 1 сарын хорих ял шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Д.Дид оногдуулсан 3 жил 1 сарын хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

   

4.Шүүгдэгч Д.Д нь хохирогч Д.Ат оршуулгын зардалд 7700000 төгрөг, хохирогч Б.Эт 3627000 төгрөг, хохирогч Ч.Лид 1000000 төгрөг,  иргэний нэхэмжлэгч Б.От  prius-20 маркийн тээврийн хэрэгслийн хохирлыг  тус тус төлсөн болохыг дурдсугай.

 

         5.Шүүгдэгч Д.Д нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй болохыг дурдсугай.

 

         6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 48 дугаар зүйлийн 48.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Дид оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон  үеэс эхлэн тоолсугай.

 

         7.Шүүгдэгч Д.Дийн В, С, D, E ангилалын  .... тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дархан уул  аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албанд хүргүүлсүгэй.

 

           8.Шүүгдэгч Д.Дид оногдуулсан 3 жил 1 сарын хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар  биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж хянан харгалзах хугацааг 2 жилээр тогтоож, мөн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.4 дэх хэсэгт зааснаар түүнд хяналт тавихыг Дархан-Уул аймгийн Цагдаагийн газарт даалгасугай. 

                                                                                                                                                                       

        9.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 65 дугаар зүйлийн 65.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Дид урьд авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

        10.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

Энэхүү шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч уг тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

                  

 

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                  Д.АДЪЯАСҮРЭН