Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 19

 

   Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн  283, 284, 290  дүгээр  зүйлийн 290.3, 294-298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

     Т О Г Т О О Х нь:

 

1.Шүүгдэгч Тайж овогт Дүгэрцэрэнгийн Даваадоржиийг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл учруулсан, бусдын амь насыг хохироосон гэмт хэргийг  үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Шүүгдэгч Д.Даваадоржид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг  2 жилийн хугацаагаар хасч, 3 жил 1 сарын хорих ял шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Д.Даваадоржид оногдуулсан 3 жил 1 сарын хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

   

4.Шүүгдэгч Д.Даваадорж нь хохирогч Д.Алтанцэцэгт оршуулгын зардалд 7700000 төгрөг, хохирогч Б.Энхчмэгт 3627000 төгрөг, хохирогч Ч.Лхагвадоржид 1000000 төгрөг,  иргэний нэхэмжлэгч Б.Оюунчимэгт  prius-20 маркийн тээврийн хэрэгслийн хохирлыг  тус тус төлсөн болохыг дурдсугай.

 

         5.Шүүгдэгч Д.Даваадорж нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй болохыг дурдсугай.

 

         6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 48 дугаар зүйлийн 48.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Даваадоржид оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон  үеэс эхлэн тоолсугай.

 

         7.Шүүгдэгч Д.Даваадоржийн В, С, D, E ангилалын  249830 тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дархан уул  аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албанд хүргүүлсүгэй.

 

           8.Шүүгдэгч Д.Даваадоржид оногдуулсан 3 жил 1 сарын хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар  биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж хянан харгалзах хугацааг 2 жилээр тогтоож, мөн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.4 дэх хэсэгт зааснаар түүнд хяналт тавихыг Дархан-Уул аймгийн Цагдаагийн газарт даалгасугай. 

                                                                                                                                                                       

        9.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 65 дугаар зүйлийн 65.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Даваадоржид урьд авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

        10.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

Энэхүү шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч уг тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

                  

 

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                  Д.АДЪЯАСҮРЭН