| Шүүх | Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энхбаатарын Энхжаргал |
| Хэргийн индекс | 108/2023/0049/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/152 |
| Огноо | 2023-10-13 |
| Зүйл хэсэг | 17.1.2.4., |
| Улсын яллагч | Д.Цэцэг-Эрдэнэ |
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 10 сарын 13 өдөр
Дугаар 2023/ШЦТ/152
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энхжаргал даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Батжаргал,
гэрч Б.,
шүүгдэгч нарын өмгөөлөгч Г.Наранбаатар,
шүүгдэгч Э.*******, М.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нийслэлийн Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Цэцэг-Эрдэнийн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн ******* овогт *******ы *******, овогт ын ******* нарт холбогдох эрүүгийн 2207003530045 дугаартай хэргийг Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 555 дугаар тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 2023/ДШМ/579 дугаар магадлалаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож буцаасныг2023 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, *******-ны өдөр Улаанбаатар хот, *******т төрсөн, 29 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “” худалдааны төвд туслах ажилтай, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт *******,*******,******* тоотод оршин суух, урьд ял шийтгэл үгүй,
******* овогт *******ы ******* /РД: *******/,
Монгол Улсын иргэн, -ны өдөр Увс аймаг, Тариалан суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, “” ХХК-д туслах ажилтан ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт ,, тоотод оршин суух бүртгэлтэй боловч *******,*******,******* тоотод оршин суух, урьд ял шийтгэл үгүй,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Э.*******, М.******* нар нь бүлэглэн, гэмт хэргийг хөнгөвчлөх, түргэтгэх, зөөж, тээвэрлэхийн тулд хамт ажилладаг Б.ын Тоёота приус 20 маркийн тээврийн хэрэгслийг урьдчилан бэлтгэн 2022 оны 11 дүгээр сарын 10- ны өдрийн 20 цагийн орчим Налайх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “” ХХК-ийн “” тахианы мах боловсруулах үйлдвэрээс 768,640 төгрөгийн үнэ бүхий 45.5 килограмм тахианы махыг шунахайн сэдэлтээр, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Э.*******, М.******* нарын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд заасан хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дараах дүгнэлтийг хийв.
Шүүх хуралдаанд улсын яллагч “шүүгдэгч Э.*******, М.******* нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэрэг үйлдсэн” гэм буруутайг нотлох, шүүгдэгч нарын өмгөөлөгч Г.Наранбаатар “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан үйлдэл дээр маргахгүй, улсын яллагч машин механизм ашиглаж хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэж хүндрүүлэн зүйлчилсэн нь үндэслэлгүй тул зүйлчлэлийг хөнгөрүүлэх” гэсэн байр сууринаас оролцов.
1.1. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас гаргасан тайлбар, мэдүүлэг:
Шүүгдэгч Э.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Тухайн хэрэг үйлдэгдсэн өдөр бол 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр буюу цалин буудаг өдөр байсан. 2022 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр бид хоёр гэрийн цайллага хийнэ гээд урилга хийгээд ах дүү, хамаатан садандаа тараасан байсан. Орой 6 цагийн үед цалин орсон. 11-ний өдөр юмаа бэлдээд 12-ны өдөр цайллага хийнэ гэж бодож байсан боловч бид хоёрын цалин тооцоолсноос хамаагүй бага орсон, илүү цагийн мөнгө бодогдоогүй байсан. Найранд тооцоолсон байсан юм хүрэлцэхгүй байсан болохоор үйлдвэрээс мах аваад найрныхаа махны асуудлыг шийдье гэж бодоод уг хэргийг үйлдсэн” гэв.
Гэрч Б. нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Бид нар нэг цехэд ажиллаад бие биенээ таньдаг болоод ойролцоогоор 7 жил болж байна. Э.******* анх бид нартай цуг ажиллаж байгаад Турк улс руу яваад буцаж ирээд ажилдаа орсон. Амьдралын маш их идэвхтэй, ажилсаг, хичээнгүй охин. Ерөнхийдөө үйлдвэрийн ажил их оройтдог. Ялангуяа нядалгаатай үед ихээр оройтдог. Тэр үед цалин буучихсан байсан, мөн орой сунаж ажиллаж байгаа хүмүүс өдөр 1 цагаас шөл идснээс хойш хоол ундгүй байсан. Тэгээд хоол унданд явах асуудал гараад гадаа машинтай хүн хэн байна гээд миний машины түлхүүрийг авсан байсан. Нэлээд хугацааны дараа харуулын ахлах намайг дуудаад ийм зүйл боллоо, машин хөдлөөгүй, сууж байхад нь барьлаа гэж хэлсэн. Тэгэхэд нь миний машиныг гэмтээсэн юм болов уу гээд тойруулаад харахад юу ч байгаагүй. Ер нь Э.*******, М.******* хоёр гэрээ маш гоё тохижуулаад бид нарыг урина, зээл авах гэхээр бүтэхгүй байна гэж ярилцаж байсан. Тэр үед бид нарыг гэрийн цайллаганд дуудаад бид хэд авч очих бэлэг сэлт ярилцаж байсан” гэв.
1.2. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:
Шүүгдэгч Э.*******, М.******* нар нь бүлэглэн, гэмт хэргийг хөнгөвчлөх, түргэтгэх, зөөж, тээвэрлэхийн тулд хамт ажилладаг Б.ын Тоёота приус 20 маркийн тээврийн хэрэгслийг урьдчилан бэлтгэн 2022 оны 11 дүгээр сарын 10- ны өдрийн 20 цагийн орчим Налайх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “” ХХК-ийн “” тахианы мах боловсруулах үйлдвэрээс 768,640 төгрөгийн үнэ бүхий 45.5 килограмм тахианы махыг шунахайн сэдэлтээр, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
- Хохирогч Ц.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 11 дүгээр сарын 10-ны орой 20 цагийн үед над руу залгаад “та шалган дээр яаралтай хүрээд ирээч, нэг асуудал гарлаа гэхээр нь яваад очсон. Намайг очиход манай харуулын ахлах Б. үйлдвэрээс тахианы мах хулгай хийж байсан хүмүүсийг үйлдэл дээр нь барилаа гээд төхөөрөх цехийн ажилтан Б.ын Тоёота приус 20 маркийн автомашин руу дагуулж очсон. Төхөөрөх цехийн ажилтан Э.*******, түүний нөхөр М.******* нар байсан. Машины багажин дотор 3 шуудайтай тахианы цээж мах, гуя, мөч, бүтэн тахиа байсан. Тахианы махыг үйлдвэрийн жинд жинлэж үзэхэд бүтэн тахиа 3.5 килограмм, гуя 7.5 килограмм, мөч 17.5 килограмм, цээж мах 12 килограмм байсан. Хулгайд алдагдсан тахианы махны махнуудыг буцаагаад бүрэн бүтэн хураан авсан байгаа...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 16 дахь тал),
Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т “Хулгайлах гэмт хэргийг учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж үйлдсэн бол” хүндрүүлэн зүйлчлэхээр заасан ба “машин механизм” гэдэгт хүн, ачаа тээвэрлэхэд зориулсан бүх төрлийн автомашин, мотоцикль, трактор, өөрөө явагч бусад машин болон өргөх, буулгах, ухах, малтах, түрэх, цоолох, зүсэх зэрэг зориулалттай машин механизмуудыг хамруулах бөгөөд “учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж үйлдсэн” гэдгийг бусдын эд хөрөнгийг хулгайлах үйлдлээ хөнгөвчилж түргэтгэх, биеэр авч чадахгүй эд хөрөнгийг зөөж тээвэрлэх зорилгоор урьдчилан бэлтгэж ашигласныг ойлгоно.
Шүүх хуралдаанд шүүгдэгч нарын өмгөөлөгч Г.Наранбаатар “шүүгдэгч нарыг машин механизм ашигласан гэж хүндрүүлж зүйлчилсэн нь үндэслэлгүй, гэрч Б. автомашиныг өөрөө жолоодож ирсэн, машин механизмыг учрах саадыг арилгах зорилгоор урьдчилан бэлтгэсэн зүйл байхгүй, шүүгдэгч нар нь машины тээшинд хулгайлсан эд зүйлсийг хийж байх явцдаа баригдсан, машин механизм ашиглаж гэдэгт тухайн машин механизмыг ашиглаад уг үйлдвэрийн хараа хяналтаас хөндийрч холдох буюу тодорхой үйлдэл хийхийг шаарддаг, мөн хулгайлах үйлдэл төгссөний дараа автомашины тээшинд ачсан үйлдлийг хүндрүүлэн зүйлчлэх үндэслэлгүй тул зүйлчлэлийг хөнгөрүүлж өгнө үү” гэж маргасан болно.
Хэргийн үйл баримтаар шүүгдэгч М.*******, Э.******* нар нь зориудаар тээврийн хэрэгслийг ашиглаж өөрсдийнхөө үйлдлийг хөнгөвчлөх, түргэтгэх, бусдад буюу үйлдвэрийн харуул хамгаалалтын ажилтнуудад мэдэгдэхгүйгээр зөөж тээвэрлэх зорилгоор шүүгдэгч Э.******* нь хамт олноороо орой идэх хоол хүнс авах үеийг далимдуулан хамт ажилладаг Б.аас автомашины түлхүүрийг нь авч, М.*******т машины түлхүүрийг дамжуулан өгч, шүүгдэгч М.******* нь Э.*******ын шуудайлж бэлтгэсэн 3 шуудай тахианы махыг үйлдвэрийн байрнаас зөөн гаргаж, үйлдвэрийн хашаагаар давуулан шидэж, тээврийн хэрэгслийн тээшинд ачсан байхад нь тус үйлдвэрийн харуул хамгаалалтын ажилтан илрүүлж, уг хэргийн талаар мэдэгдсэн байна.
Шүүгдэгч Э.*******, М.******* нар нь бүлэглэн шунахайн сэдэлтээр, өөрсдийн ажиллаж байсан үйлдвэрийн газраас 45.5 килограмм тахианы махыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, үйлдвэрийн хашаагаар давуулснаар захиран зарцуулах боломж бүрдсэн байх бөгөөд шүүгдэгч нар нь анхнаасаа тээврийн хэрэгслийг ашиглаж, хулгайлсан эд зүйлсээ тээврийн хэрэгсэлд нууж, бусдад мэдэгдэхгүйгээр зөөж тээвэрлэх санаа зорилго агуулсан байх бөгөөд тээврийн хэрэгсэл ашиглахгүйгээр хулгайлсан эд зүйлсийг бусдад мэдэгдэхгүйгээр зөөж тээвэрлэх боломжгүй байжээ.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч нар нь хулгайлах үйлдэл төгссөний дараа хулгайлсан эд зүйлсээ зөөж тээвэрлэх, хэргийн газраас зайлуулах санаа зорилгоор машин механизм ашиглаагүй, харин хулгайлах үйлдэл хийхээс өмнө өөрсдийн үйлдлийг хөнгөвчлөх, түргэтгэх, зөөж тээвэрлэх санаа зорилго агуулж, машин механизмыг урьдчилан бэлтгэсэн болох нь тогтоогдож байна.
Шүүгдэгч М.******* нь хулгайлсан тахианы махыг тээврийн хэрэгсэлд ачиж байхдаа харуул хамгаалалтын ажилтанд баригдсан, тухайн тээврийн хэрэгслийг хөдөлгөөгүй, замын хөдөлгөөнд оролцоогүй гэж өмгөөлөгч маргаж байх боловч тухайн тээврийн хэрэгслийг хөдөлгөөгүй нь хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэх үндэслэл болохгүй бөгөөд шүүгдэгч М.*******, Э.******* нар нь анхнаасаа буюу зориудаар тээврийн хэрэгслийг ашиглаж өөрсдийнхөө үйлдлийг хөнгөвчлөх буюу биеэр зөөх боломжгүй хулгайлсан эд хөрөнгийг тээврийн хэрэгслийн тээшинд нууж, бусдад мэдэгдэхгүйгээр, түргэн хугацаанд зөөж тээвэрлэх санаа зорилго агуулж, бусдын эзэшмлийн тээврийн хэрэгслийн түлхүүрийг нь авч, тухайн тээврийн хэрэгсэлд хулгайлсан тахианы махыг ачсан үйлдлийг “учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж хулгайлах гэмт хэргийг үйлдсэн” гэж үзэх үндэслэлтэй гэж дүгнэж, энэ талаар гаргасан шүүгдэгч нарын өмгөөлөгчийг дүгнэлтийг хүлээн авах үндэслэлгүй гэж үзэв.
Шүүгдэгч Э.*******, М.******* нар нь бусдын эд хөрөнгийг авах үйлдлээ хууль бус шинжтэйг мэдсээр атал хүсэж үйлдсэн, уг үйлдлээрээ хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул шүүгдэгч нарын хийсэн үйлдлийг гэм буруугийн санаатай хэлбэр гэж үзэх бөгөөд гэмт хэргийг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцосныг гэмт хэрэгт хамтран оролцсонд тооцно.
Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Э.*******, М.******* нарыг хулгайлах гэмт хэргийг “учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж үйлдсэн” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцов.
1.4. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Гэмт хэргийн улмаас хохирогч “” ХХК-д 768,640 төгрөгийн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч нараас тахианы махыг тухайн үед нь биет байдлаар хураан авч, хохирогч “” ХХК-д хүлээлгэн өгсөн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх бөгөөд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч “нэхэмжлэх зүйл байхгүй” гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүйд тооцов.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч Э.*******, М.******* нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар тус тус хорих ял оногдуулах, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх” гэсэн дүгнэлт,
Шүүгдэгч нарын өмгөөлөгч Г.Наранбаатар “Шүүгдэгч Э.*******, М.******* нар нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирлыг тухайн үед нь биет байдлаар төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж байгаа, 10 настай нэг хүүхэдтэй зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур буюу 1 жилийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулж өгнө үү” гэсэн дүгнэлтийг гаргасан болно.
Шүүгдэгч Э.*******, М.******* нар нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын бүртгэлийн санд бүртгэгдээгүй буюу ял шийтгэлгүй байх ба шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг эрүүгийг хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.
Шүүх шүүгдэгч Э.*******, М.******* нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал (үгсэн тохиролцож өөрсдийн ажиллаж буй газраасаа эд зүйл хулгайлсан байдал), учирсан хохирол, хор уршгийн шинж чанар (гэмт хэргийн улмаас 45.5 килограмм тахианы мах буюу 768,640 төгрөгийн хохирол учирсан, хохирлыг биет байдлаар хүлээлгэн өгсөн), хувийн байдал (тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа байдал) зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар шүүгдэгч М.*******, Э.******* нарт 1 жилийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.*******, М.******* нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, тэдгээрт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг ... гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна”, 2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан ... гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно” гэж заажээ.
Шүүгдэгч Э.*******, М.******* нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 19-22 УНӨ улсын дугаартай Тоёота приус 20 маркийн тээврийн хэрэгсэл нь Б.ын эзэмшил, “Нано капитал ББСБ” ХХК-ийн өмчлөлд байдаг болох нь тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар (1 дүгээр хавтаст хэргийн 108 дэх тал), ЗГ002012286 дугаартай зээлийн гэрээний хуулбар, гэрч Б.ын мэдүүлэг зэргээр тогтоогдож байх бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны үед тухайн тээврийн хэрэгслийг битүүмжлээгүй, тээврийн хэрэгсэлд үнэлгээ хийлгэсэн байх тул тээврийн хэрэгслийн үнэ болох 13,205,000 төгрөгийг шүүгдэгч нарт хувь тэнцүүлэн хоёр хувааж, тус бүр 6,602,500 төгрөгийг гаргуулж, улсын төсөвт шилжүүлэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч Э.*******, М.******* нар нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Э.******* нь 2014 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Э.Мөнххишигтэй гэрлэлтээ бүртгүүлсэн, 2014 оны 02 дугаар сарын 27-ны өдөр Мөнххишиг овогтой ыг төрүүлсэн байх бөгөөд шүүх хуралдаанд “Э.Мөнххишигтэй гэрлэсэн боловч хамтран амьдрахаа болсон, Э.Мөнххишиг нь АНУ-д амьдардаг, хүүхэдтэйгээ холбоогүй” гэж мэдүүлсэн тул Гэр бүлийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.5 дахь хэсэгт зааснаар түүний насанд хүрээгүй хүүхэд болох М. /РД: УД14222718/-д асран хамгаалагч тогтоохыг Налайх дүүргийн Засаг даргад үүрэг болгож шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ЭНХЖАРГАЛ