| Шүүх | Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энхбаатарын Энхжаргал |
| Хэргийн индекс | 108/2023/0153/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/153 |
| Огноо | 2023-10-13 |
| Зүйл хэсэг | 17.8.1., |
| Улсын яллагч | А.Лхагваа |
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 10 сарын 13 өдөр
Дугаар 2023/ШЦТ/153
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энхжаргал даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Батжаргал,
улсын яллагч А.Лхагваа /томилолтоор/,
шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Март,
шүүгдэгч Б.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Баясгалангийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******гийн *******д холбогдох эрүүгийн 2307000000245 дугаартай хэргийг 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, *******-ний өдөр Улаанбаатар хот, *******т төрсөн, 31 настай, эрэгтэй, дээд боловсролтой, мэргэжилтэй, “” ХХК-д менежер ажилтай, ам бүл 1, *******,*******,******* тоотод оршин суух,
урьд Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 78 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, согтууруулах ундаа хэрэглэхгүй байх үүрэг хүлээлгэсэн,
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 143 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялтай тэнцэх 1 сар 20 хоногийн хорих ял дээр Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 78 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэнийг хүчингүй болгож оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх хорих ялыг 1 жил 1 сар 20 хоногийн хугацаагаар тогтоосон,
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 195 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийх ялаар,
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 59 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийх ялаар шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 195 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 600 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоосон,
******* овогт *******гийн ******* /РД: *******/.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.******* нь ******* шилжих шөнийн 03 цаг 50 минутын орчимд Налайх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “GS-25” нэртэй сүлжээ дэлгүүрийн авто зогсоолд байрлуулсан иргэн С.гийн эзэмшлийн улсын дугаартай Тоёота Приус 30 маркийн автомашины баруун, зүүн хойд гэрэл, багаж, баруун хаалгануудын шил, урд салхины шил, доторх хайрцаг, хөгжим, салон, хойд буфер зэргийг тус тус сүхээр цохин хагалах, автомашины бичиг баримт, суудлын бүрээсийг шатаах зэргээр санаатайгаар эвдэж устгасны улмаас хохирогч С.д 2,074,000 төгрөгийн хохирол, шууд бус зардал бүхий 110,300 төгрөгийн хор уршиг учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Б.*******гийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дараах дүгнэлтийг хийв.
Шүүх хуралдаанд улсын яллагч “шүүгдэгч Б.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн” гэм буруутайг нотлох, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Март “улсын яллагчийн зүйлчилсэн хуулийн зүйл, заалттай маргахгүй, ял шийтгэлийг хөнгөрүүлэх” гэсэн байр сууринаас оролцов.
1.1. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас гаргасан тайлбар, мэдүүлэг:
1.2. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:
Шүүгдэгч Б.******* нь ******* шилжих шөнийн 03 цаг 50 минутын орчимд Налайх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “GS-25” нэртэй сүлжээ дэлгүүрийн авто зогсоолд байрлуулсан иргэн С.гийн эзэмшлийн улсын дугаартай Тоёота Приус 30 маркийн автомашины баруун, зүүн хойд гэрэл, багаж, баруун хаалгануудын шил, урд салхины шил, доторх хайрцаг, хөгжим, салон, хойд буфер зэргийг тус тус сүхээр цохин хагалах, автомашины бичиг баримт, суудлын бүрээсийг шатаах зэргээр санаатайгаар эвдэж устгасны улмаас хохирогч С.д 2,074,000 төгрөгийн хохирол, шууд бус зардал бүхий 110,300 төгрөгийн хор уршиг учруулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
- Хохирогч С.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2023 оны 07 дугаар сарын 22-ны өдөр хуучин хамтран амьдрагч Б.******* нь манай гэрт ирээд бид 2 эвлэрэх үү гэдгээ ярилцахаар болсон. ...Тэгээд ямар нэг шийдэлд хүрч чадалгүй маргалдаад би гэртээ ирээд хоносон. Өглөө 07 цагийн үед надруу танихгүй дугаараас залгаж “Цагдаагаас ярьж байна, та машин дээрээ хүрээд ирээч” гэсэн. Яваад очтол миний машины бүх цонхнууд, арын гэрэл зэрэг хагарсан байсан. Мөн машинаа онгойлгоод дотор нь суутал урд салон болон хөгжим хагарсан, урд хайрцагт байсан машин лизингээр авсан гэрээг арын суудал дээр шатаасан байсан. ...Бид 2 хамтран амьдрахаа болиод 1 жил гаран болж байна. Дээрх тээврийн хэрэгслийг салсныхаа дараа худалдаж авсан ба миний өөрийн тээврийн хэрэгсэл юм. ...Б.******* миний хохирлыг нөхөн төлж, машиныг худалдаж авсан. Машины үнэлгээ болох 18,000,000 төгрөгийг өгөөд би үлдэгдэл төлбөр 7,055,750 төгрөгийг “Нет капитал” ББСБ-д шилжүүлсэн. Одоо надад гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 12-15 дахь тал),
Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлд заасан “Эд хөрөнгө устгах, гэмтээх” гэмт хэрэг нь өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг бөгөөд гэмт этгээд нь бусдын эд хөрөнгөд халдаж санаатайгаар устгасан, гэмтээсэн үйлдлийг ойлгох бөгөөд дээрх хууль бус үйлдлийн улмаас бага хэмжээнээс дээш хохирол учирсан байх субьектив болон объектив шинжийг хангахыг шаарддаг. Бага хэмжээний хохирол гэдэгт гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 300,000 төгрөг, түүнээс доош хэмжээний хохирол учирсныг ойлгоно.
Хууль зүйн хувьд шүүгдэгч Б.*******гийн үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд хохирогч С.гийн эд хөрөнгөд хохирол учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр бусдын эд хөрөнгөд хохирол учруулсанд тооцно.
Шүүгдэгч Б.******* нь хохирогчийн эд хөрөнгө болох автомашинд гэмтэл учруулах санаа зорилгыг хэрэгжүүлэхийн тулд гаражны хажууд, гудамжинд байсан сүхийг авч, сүхээр салхины шил, гэрэл зэргийг цохих, суудлын бүрээс, бичиг баримтыг шатаах зэрэг идэвхитэй үйлдлүүдийг хийсэн байх бөгөөд уг үйлдлүүдийн улмаас хохирогчийн эд хөрөнгөд хуульд заасан бага хэмжээнээс дээш хохирол буюу 2,074,000 төгрөгийн хохирол учирсан байгаа нь “Эд хөрөнгө устгах, гэмтээх” гэмт хэргийн шинжийг хангаж байна.
Гэмт хэрэг үйлдэгдсэн шалтгаан нөхцлийн хувьд шүүгдэгч Б.*******, хохирогч С. нар нь хамтран амьдарч байсан, дундаасаа нэг хүүхэдтэй байх ба тухайн өдөр эвлэрэхээр харилцан ярилцсан боловч эвлэрч чадаагүй зэрэг нөхцөл байдал, үүнээс шалтгаалсан уур бухимдлаас болж уг гэмт хэрэг үйлдэгдсэн гэж үзэхээр байна.
Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Б.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.
1.4. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Гэмт хэргийн улмаас хохирогч С.гийн эд хөрөнгөд 2,074,000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд хохирогч нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирол, хор уршигт нийт 2,184,300 төгрөгийг нэхэмжилсэн ба 2023 оны 08 дугаар сарын 16-ны өдөр шүүгдэгч Б.******* нь 18,000,000 төгрөгийг хохирогчид төлсөн болох нь хэрэгт авагдсан дансны хуулгаар тогтоогдож байх тул шүүгдэгчийг хохирогч С.д төлөх төлбөргүйд тооцов.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар
Шүүх хуралдаанд улсын яллагч “шүүгдэгч Б.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 4,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 4,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх” гэсэн дүгнэлт,
шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Март “Б.******* бага наснаасаа өнчирч, эгчийнхээ асрамжид өссөн, өмнө нь ял авч байсан боловч ялаа эдлээд гарч ирсэн, гэр бүлтэй болж хүүхэдтэй болсон, хүүгээ бодоод эвлэхээр уулзсан боловч ойлголцоогүй, хохиролд 18,000,000 төгрөг төлсөн эдгээр нөхцөл байдлыг харгалзан торгох ялын хэмжээг багасгах, эсхүл доод хэмжээгээр торгох ял оногдуулж өгнө үү” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан болно.
Шүүгдэгч Б.******* нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын бүртгэлийн санд 4 удаа ял шийтгэгдэж, уг ялыг эдэлж, дуусгавар болсон байх тул түүнд нэмж нэгтгэх ялгүй байх ба шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан “учруулсан хохирлыг төлсөн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.
Шүүх шүүгдэгч Б.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал (хувийн сэдэлт бүхий уур бухимдлаас үүдэн хамтран амьдарч байсан хүнийхээ эд хөрөнгөд халдсан байдал) учирсан хохирол, хор уршгийн шинж чанар (хохирогчийн эд хөрөнгөд 2,184,300 төгрөгийн хохирол, хор уршиг учирсан, хохиролд 18,000,000 төгрөг төлсөн, хохирогч гомдолгүй гэх), хувийн байдал (эрхэлсэн тодорхой ажилтай, торгох ял биелэгдэх боломжтой) зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд 2,500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,500,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.
Шүүгдэгч нь торгох ялыг уг хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг иш хэсэг хугарсан 30 см урттай, ажлын хэсэг нь 9 см-ийн урттай модон иштэй, төмөр жижиг сүхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт хариуцсан комисст даалгаж, шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ЭНХЖАРГАЛ