Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 10 сарын 11 өдөр

Дугаар 2023/ШЦТ/149

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х. даргалж,  

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.жаргал,

Улсын яллагч Д.Аянагул,

Шүүгдэгч А.*******, түүний өмгөөлөгч Л.Дашравдан нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нийслэлийн Налайх, Багахангай дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******ийн *******өд холбогдох эрүүгийн 2134 00298 0014 дугаартай хэргийг 2023 оны 08 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

                                                                                                            

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

*******, *******, *******,*******, *******,******* мэргэжилтэй, , тоотод ам бүл 3 , ,  хамт оршин суудаг, урьд:

Баянгол дүүргийн шүүхийн 1997 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 941 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож 1 жилийн хугацаагаар хорих ялаар,

Төв аймгийн шүүхийн 2008 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 83 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасны дагуу 5 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж тус ялаас 3 жилийн хорих ялыг өршөөл үзүүлэх тухай хуулиар хасаж, хугацаа дуусан суллагдсан,

Чингэлтэй дүүргийн шүүхийн 2022 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 625 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгүүлсэн, эдлээгүй үлдсэн 8 сар 24 хоногийн зорчих эрхийн хязгаарлах ялтай, ******* овгийн *******ийн ******* /РД:/

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

А.******* нь 2021 оны 6 сард , “" гэх газарт байрлах “” ХХК-ийн эзэмшлийн 63 ширхэг төмөр хашаа, 18 ширхэг шонг улсын дугаартай загварын тээврийн хэрэгсэл ашиглан хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдэхээр завдсан,

Мөн 2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр ,

“” гэх газарт байрлах “” ХХК-ийн эзэмшлийн 63 ширхэг төмөр хашаа 18 ширхэг шонг улсын дугаартай загварын тээврийн хэрэгсэл ашиглан хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч хохирогч Ж.д 2,901,600 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч А.******* нь шүүхийн хэлэлцүүлэгт: “Ажил хийх зорилготой авсан. Шинэ Драгон төвийн хажууд бариулах зорилготой авахуулсан. , гэх хүн гэж залуугаас сонссон болоод л тэр хүмүүсийг хайгаад байгаа. Хар хувцастай дөрвөн залуу байсан. Би ажил хийх зорилготой очсон тэрнээс хулгайлах гэж аваагүй” гэв.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын зүгээс дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:

 

Хохирогч Ж. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би гэх газарт амралтын газар байгуулахаар газар авсан байсан. ...2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр 19 цагийн үед манай ажилтанд амралтын газрынхан “танай хашааг ачиж байна” гэдгийг хэлээд надад мэдэгдсэн юм. Ингээд би цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн юм. Би уг хашааг өөрийнхөө мөнгөөр хийлгэж байсан, миний эзэмшлийнх байгаа юм, надтай ямар нэгэн эд хөрөнгийн асуудалтай, маргаантай хэн нэгэн байгаагүй би хэн нэгэнд уг хашааг авч явах талаар ярих, зөөвөрлөх шаардлага байгаагүй. Би яг тоолоод үзэхэд 63 ширхэг хашаа алдагдсан байсан,” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 35 дахь тал/,

            Хохирогч Ж. мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр өгсөн: “...2021 оны 06 сарын сүүлд 7 дугаар сарын эхээр манай зуслангийн газрын хашааг 28-86 гэсэн дугаартай хоёр хүн ирээд ачиж байхаар нь /гийн манаач/ ах хашаа ачиж байсан хүмүүс дээр очоод яагаад хүний хашаа ачиж байгаа юм гэж асуутал эзэн нь хашаа ачаад ир гэж хэлэхээр нь ах наад хашааны чинь эзэн хашаа авах бол надад хэлэх ёстой гэж хэлсэн чинь хашаа ачиж байсан хүмүүс за дараа ирж том машинаар авахаас гэж хэлээд явах үед нь ах // гар утсаараа авсан зургийг дараад манай найз руу явуулсан байсныг би авч өргөдөлд хавсаргаж өгсөн. ... 2021 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр миний төрсөн дүү ийн дугаарын утас руу дугаарын утаснаас залгаад танай хашааг маргааш авсан газраа аваачаад өгье гэж хэлсэн байсан.” гэх мэдүүлэг /1-р хавтас хэргийн 41 дэх тал/,

           

            Гэрч Ж.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Тэгтэл 2021 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 13 цаг 27 минутад дугаар утаснаас******* хүн залгаад юун цагдаа болчихов оо захирал хашаа ав гэсэн үү дээ гэж хэлсэн тэгээд намайг цагдаад өгсөн гомдлоо авчих бид нар хашааг чинь маргааш байсан газарт нь авч очоод буулгана гэж хэлсэн. Над руу залгасан дугаарыг би мэдэхгүй, бас ямар хүний дугаар юм бол гэж бодоод яриаг нь бичиж авах гэсэн боловч утсаа тасалчихсан.” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 44-45 дахь тал/,

 

Гэрч Ч.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 онд нарийн цаг хугацааг нь санахгүй байна. Би амралтын газраа байхад А.******* гэх энэ залуу улсын дугаартай маркийн цагаан өнгийн автомашинтай ирчихсэн манай амралтын хажуугийн хоосон дутуу бариад орхисон байсан хашааг ачиж байхаар нь би очиж уулзтал А.******* гэх залуу ганцаараа хашаа ачиж байсан тул ямар учиртай хүнийг нь асуухад “компани нь хашаа ачаад ир гэж явуулсан юм” гэхээр нь зургийг нь утсан дээрээ авчхаад яваад өгсөн. Тэгтэл нөгөө залуу над дээр өөрөө ирээд “ахаа ачихаа больсон шүү том автомашинаар ачуулна гэнээ” гээд хоосон давхиад явчихсан... гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 51-52 дахь тал/,

 

Гэрч Б.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны намар яг он сарыг нь мэдэхгүй байна. Налайх дүүгийн 5 дугаар хороо д байх амралт дээрээ байхад ойролцоо байдаг хашааны орчимд цагаан өнгийн портер автомашин ирээд зогсчихсон байсныг хараад манаач од очоод хэлэх гэтэл байгаагүй учир утасдаж хэлсэн. Тухайн үед ямар дугаартай автомашин хэдэн хүнтэй явсан болохыг нь огт хараагүй....” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 54 дэх тал/,

 

Гэрч Л. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би хүргэн ах *******ийн хашаанд 2019 оноос 2021 оны 09 дүгээр сар хүртэл хамт амьдарч байсан. Харин гэх хүнийг огт танихгүй. Би энэ дансны дугаарын эзэмшигчийг танихгүй. Би дугаарын дансыг эзэмшдэг. Би тасралтгүй ашиглаад 4-5 жил болж байна. Би уг дансыг ашигладаг. ...2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр би хүргэн ах *******ийн хашаанд байрлах гэртээ амарч байсан юм. Тухайн өдөр хүргэн ах ******* өөр дугаарын утаснаас залгаад “Хашаанд байгаа портерыг асаагаад бензин байна уу ?” гэж асуухаар нь очоод шалгаж үзтэл машин бензингүй болчихсон байсан. Би хүргэн ах ******* рүү буцаж залгаад бензингүй байгаа талаар хэлж хүргэн ах ******* “Би чиний данс руу 50,000 төгрөг хийчихье. Чи түлш аваад хий гэж хэлээд утсаа салгасан. Би тухайн портер машиныг асаах гээд янзлах нэлээн юм болж байгаад асаах үед дансанд 50,000 төгрөг орж ирсэн мессеж ирсэн. Би тухайн мессежний гүйлгээг хараагүй. Би хашаанаас ойролцоох ШТС-д оч шилжүүлсэн бүх мөнгөөр нь түлш хийчхээд буцан ирж хашаанд машиныг орхисон. Ахын портер машин нь гэсэн улсын дугаартай..” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 60 дахь тал/,

 

Гэрч Л.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны намар би А.*******өд өөрийнхөө автомашиныг түр өгөөд хэрэглэж байгаарай гэчихсэн байсан, ойр зуурын юмнууд зөөх, автомашинаар ажил төрөл л хийж байгаа гэж бодож байсан юм. Хэний ямар учиртай хашааг хаанаас ачсан талаар огт мэдэхгүй байна. улсын дугаартай портер маркийн автомашиныг би 2020 онд 6,500,000 төгрөгөөр худалдан авч байсан, миний өөрийн эзэмшлийн автомашин байгаа юм...” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 63 дахь тал/

 

Гэрч Ө.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Тухайн үед А.******* болон гийн данс руу болон миний данс руу болон тэр хоёрын данс руу мөнгө орж гарсан асуудал байгаа яагаад гэвэл бид нар хамтарч ажиллаж байсан учраас хэн нэгэндээ юм захих бас мөнгө хэрэг болсон үед харилцан шилжүүлж байсан болохоор яг хэдэн төгрөг шилжүүлж байсан талаар мэдэхгүй байна. А гэдэг нь миний нэрийг тэмдэглэж бичсэн байх, бусдаар надад өгөх мөнгө биш ******* надаар дамжуулж авсан мөнгө байх гэж би санаж байна.” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 66-67 дахь тал/,

 

Гэрч Ц.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би дээрх хүмүүсийг нь харж байгаагүй юм байна. Ямар нэгэн харилцаа холбоо байхгүй. Мөн т гэх хүн огт таньж мэдэхгүй. Миний Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороонд байх газар дээр нэг хүн хашаа барьсан гэж байсан. Дараа нь харахад байхгүй болчихсон байсан. Олон хүн уг газрыг үзэж сонирхсон. Найз нөхдөөр ч дамжиж үзэж харсан юм зөндөө байх, хэн гэх хүн хашаа барьсан болохыг нь ч мэдэхгүй байна. Хэзээ билээ гэдгийг нь ч санахгүй байна. Би шар хашааг нь ч хараагүй дээрх хүмүүст хашаа газар үзүүлсэн худалдсан, худалдан авсан зүйл огт байхгүй.” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 217 дахь тал/,

 

Гэрч Т.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би ерөөсөө *******ийн ******* гэж хүнийг танихгүй. Би т гэж хүн танихгүй, ч гэж хүн танихгүй. Би гэдэг газрыг хаана ч байдгийг мэдэхгүй, тэнд ямар нэгэн хашааны талаар ч надад мэдэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 228-229 дэх тал/,

 

Гэрч Б.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Анх эцэг, эхээс минь өгсөн нэр бол гэдэг байсан, тэгээд нэр хүндэдсэн гэх шалтгаанаар 2009 онд нэрээ солиулж одоогийн болгож байсан юм. Ер нь намайг хар багаас минь мэдэх найз нөхөд, ойр дотны хүмүүс маань аа гэж хуучин нэрээр минь дуудаад байдаг юм. Би бол “Хангарьд цамхаг” ХХК-д ерөөсөө ажиллаж байгаагүй харин “Хангарьд пробертиз” ХХК үл хөдлөх хөрөнгийн зуучлалын компанид ажиллаж байсан. Эхнэр маань бол “Хангарьд цамхаг” ХХК-д нягтлангаар ажилладаг байсан. Би уг хүнтэй нэг л удаа уулзаж байсан, сая 2023 оны 04 билүү 05 сар хавьцаа надтай өөрөө ирж уулзаж байсан хүн мөн байна, тэрнээс өмнө нь бол би уг хүнийг ерөөсөө харж байгаагүй уулзаж байгаагүй. Надтай уулзахдаа бол эхлээд манай найз ээр дамжуулж надтай уулзсан, тэгж уулзахдаа надад “хөгшин нь нэг гийн хашааны хэргээр ял авах гээд байгаа юм, чи “Хангарьд цамхаг” ХХК-ийн захирал тай уулзаад намайг таньдаг байсан, тэгээд тэр хашааг нь зөөх талаар зөвшөөрсөн нэг албан бичиг аваад өгөөч, тэгэхгүй бол ял авчих гээд хэцүү байна” гэж хэлээд гуйж байсан. Тэгэхэд нь би түүнд “та нар наад асуудлаа өөрсдөө захиралтай очиж уулз, хурдан уулзахгүй бол одоо Япон улс руу явна гэж байсан шүү” гэж хэлж байсан.” гэх мэдүүлэг /2-р хавтаст хэргийн 100 дахь тал/,

 

Шүүгдэгч А.*******ийн яллагдагчаар мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ”...2021 оны 07 дугаар сард би Нарантуул зах дээр портер машинтай ажил хийх гээд зогсож байхад миний өмнө ажиллаж байсан компанийн захирал гэх залуугийн найз т нь надтай тааралдаад Налайх руу яваад ачаа ачаад өг хөлсөнд 200,000 төгрөг өгье гээд би портер машинтайгаа т хар өнгийн Приус автомашинтайгаа хэдэн хүнтэй хот руу явцгаасан. Тэгээд бид нар гэх газарт очоод т надад нэг газар заагаад тэр урд талынх нь манаачид хэлээд хашаагаа ачаад аваад ирээрэй гэж хэлээд өөрсдөө цаашаа явалгүй үлдчихсэн, тэд нарын автомашин нь ховилд зогсчихсон. Ингээд би очоод манаачтай нь уулзаад хашаа ачаад ир гээд очоод хашаа ачиж байхад манаач нь ирээд “юу ч гэсэн зургийг авчихъя” гээд зураг авчихаад буцаад явчихсан. Тэгээд над руу т утсаар “яасан бэ” гэхэд би “ачаад дуусаж байна, нэг биш олон ачиж явах юм шиг минийх” гэтэл “за за буулгачих тэгвэл том автомашин олж ирье” гээд би буцаж манаачид нь хэлээд хашаагаа буулгаад явсан. Тухайн үед т надад бензиний 40,000 төгрөг бэлнээр өгөөд явсан /дансаар шилжүүлсэн гэж бодсон чинь өгсөн гэж бодогдож байна/, тэрнээс хойш холбоогүй байж байгаад 2022 оны 09 дүгээр сард хашаа очиж авдаг өдөр Дэнжийн мянгын хүнсний зах дээр портертой ажил хийх гээд зогсож байтал т ганцаараа ирээд нөгөө хашааг чинь ачиж ирье гээд намайг дагуулаад миний автомашинтай яваад хашаа байсан газар ирээд “би энэ ахтай уулзаад ирье гээд амралтын хашаан дотор явж хүнтэй очиж уулзаж байсан” тэгээд бид хоёр хашаан дээр очоод 63 хашаа ачаад буцаад Улаанбаатар хот руу яваад хашаагаа Мянган автомашины зогсоолын баруун талд хашаагүй газар буулгаад дахиж очиж ачихаар явж байтал цагдаагаас портерын эзэн руу залгаад над руу залгаж, тэгээд би тад “юун хулгай вэ?” гэтэл т “за би яриадахъя” гээд утсаар яриад байсан. Тэгээд маргааш нь т “би ярьчихсан, асуудалгүй” гэж хэлсэн. Тэгээд би Борнуур луу юм засахаар 2-3 хоног явчихаад иртэл манай цагдаагаас асуугаад ирээд явлаа гэхээр нь Төв аймгийн цагдаатай уулзсан. Төв аймгийн цагдаа ирсний дараа би т руу залгаад тэр хашаа, хороо хаана байна, цагдаа сэргийлэх болоод байна. Чиний ярьсан хэлсэн гээд байгаа чинь хаана байна гэхэд т “буулгасан газраа л байгаа шүү дээ” гэхээр нь би буулгасан газраасаа очиж аваад хороололд байх танил Энхбаяр гэх залуугийн хашаанд аваачиж хашааг буулгаад автомашинаа Баянхошуунд гэрийнхээ хойд талд явахаа болихоор нь оруулж тавьчихаад тэгээд харьсан. Тэгээд би таас “энэ хашааг ер нь хэн ав гэсэн юм бэ?” гэж асуухад т “намайг Цэндээ очоод аваад ир гэсэн юм” гээд би Цэндээг хайгаад нэлээн хугацааны дараа Баянзүрх дүүргийн шүүхийн гадна уулзаад хашааны талаар асуухад Цэндээ “тэр хашаа хаана байна гэхээр нь хашаа надад байна т чамайг авчир гээд ярьж байсан гэхэд Цэндээ би т гэж танихгүй, би авчир гээгүй” гэж байсан. Хашаа яг хэн яагаад авчир гэсэн болохыг мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 116 дахь тал/,

 

Гэрч А.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: Ж г би 7-8 жилийн өмнөөс таньж мэддэг.   болон түүний заяа нарын компанийн захирал гэдгээр мэднэ. одоо нэрээ солиод гэдэг нэртэй болчихсон байна лээ. *******ийг сайн таньж мэдэхгүй, барилгын ажил хийж байсан гэх хүнтэй хамт байсан ах юм билээ. ...2023 оны 08 дугаар сард өмгөөлөгч Л.Дашравдан над руу холбогдоод А.*******ийн холбогдсон “Хангарьд” гэх хашааны асуудлын талаар мэдэх үү гэж асуусан. Энэ асуудлаас болоод ******* гээд манай үйлчлүүлэгч ийм байдалд байна үнэн зөвөөр гэрчилж өгөөч.  // гэх найзаас чинь асуухаар өөр юм яриад байна гэж байсан. Тэгэхээр нь би тай уулзаад “энэ асуудлаар чинь хамаагүй хүн мэдээд явж байна, энэ хашаанаас болоод бариулах гэж байсан асуудал чинь хулгай болоод явчихсан байна, энэ хашаа бариулна” гэсэн ажил юу болсон  гэдгээ хэлээч ээ гэж байсан. харин Налайхын цагдаагаас дуудвал “очиж уулзана" гэж байсан, тэгээд Солонгос явчихсан тул уулзалдаагүй юм. ...2021 оны 07 дугаар сард наадмын дараа Ж. аар дамжуулж надад “” гэх газарт ...хашаагаа бариулах гэхээр 805-аас бариулахгүй байна. надад өөрөө биечилж болон аар дамжуулж хэлсэн. ...Тэгээд би рүү “худлаа юм биш үү” гэхэд Цог ах “хашаагаа болиод буулгаад зөөж байгаа юм шиг болоод хамгаалалтаа буулгахаар нь буцаагаад барьчих” гэж хэлсэн. Тэгээд дараа нь хашаа барих болон ажил хийдэг хүмүүстэй нь тэр хашааг энэ хашаа байна шүү гэж зааж егсөн, тэнд хураалгаастай байгаа хашааг барихаа болиод эргүүлийг нь буухаар оройдоо ч хамаагүй буцаагаад барьчихаж болно гэж би Цогоо хурандаатай  ярьсан юм. залууд энэ хашаа шүү гэж цуг очиж зааж байсан, шөнө орой авч болохгүй шүү буруу ойлгочихно өдрөөр ирж аваарай гэж Цог ахын хэлснийг хэлсэн юм.... “Хангарьд цамхаг” гэдэг компанийн хашаа байсан, хураалгаастай хашаа байсан, миний тооцоолсноор 200-300 орчим хашаа байсан юм. Бариастай биш хураалгаастай хашаа байсан, цаад үзүүрийн жаахан хэсэг нь барьчихсан, бусад нь ихэнхийг нь хураагаад авчихсан хашаа байсан юм. Тухайн хашааг авч явах талаар компанийг хариуцаж байсан Болороогийн төрсөн дүү гэх “Балдорж, Балсандорж, Жамбалцогт” ч билүү хэн билээ нэг хүнд би утсаар хэлж байсан, тэр хүн нь гийн төрсөн дүү нь гэж байсан, яг тэр газрыг хариуцаж байсан төрсөн дүү нь байсан. Энэ хашааг хэзээ нь ч авсан юм тэгээд Ковид гараад л мартагдчихсан. ...Би ******* гэх хүнд энэ хашааг аваарай гэж хэлсэн юм байхгүй, тухайн үед гэх хүний жолоочоор нь явж байсан хүн гэж ойлгож байна. Бид нар тэр хашааг зааж өгөхөд үргэлжлүүлж жаахан барьсан шиг санагдаж байна. Цаад прокурорынх байдаг гэх булангаас үргэлжлүүлж бариад байсан. Тэгээд бариулахгүй байна гэхээр нь тэй би Тулгыг холбоод тэрнээс хойш холбогдоогүй

ар бол хашаа бариулах гэж байсан, ямар нэгэн буулгах хашаа байхгүй тухайн хашааг анх ачиж авчирхад 2-3 том Маяти автомашинаар хашаа буулгаж авчирч байсан. Тэрнээс биш хашааг аваад яваач гэж хэн нэгэнд хэлж захиалсан зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /2-р хавтаст хэргийн 182-184 дэх тал/,

 

“Дамно” ХХК-ийн зах зээлийн үнэлгээг тогтоох тайлан /1-р хавтаст хэргийн 94-98 дахь тал/,

 

            “Юнител” группын 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 05-01/8348 тоот албан бичиг /1-р хавтаст хэргийн 135 дахь тал/,

 

            “ХААН” банкны 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 29/7950 тоот албан бичиг, депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1-р хавтаст хэргийн 137-139 дэх тал/,  

 

            2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн Иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ /1-р хавтаст хэргийн 189-191 дэх тал/, 

 

            2020 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 202 дугаартай “Ажил гүйцэтгэх гэрээ” /1-р хавтаст хэргийн 198-200 дахь тал/,

 

            Эд зүйл /баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримт/-ийг хүлээн авсан тэмдэглэл /1-р хавтаст хэргийн 219 дэх тал/,

 

            Гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2-р хавтаст хэргийн 27-29 дэх тал/,

 

“Эй Жэй Жэй Эм” ХХК-ийн үнэлгээний тайлан, шинжээчийн дүгнэлт /2-р хавтаст хэргийн 75-82 дахь тал/,

 

  Мөрдөн шалгах туршилт хийсэн тэмдэглэл, зураг /2-р хавтаст хэргийн 91-94 дэх тал/,

 

  Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2-р хавтаст хэргийн 95-98 дахь тал/,

 

            Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой бичгийн баримтууд зэргийг шинжлэн судлав.

 

            Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.*******өд холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар  улсын яллагчаас: “... Шүүгдэгч А.*******ийг хохирогч Ж.гийн эзэмшлийн эд хөрөнгөд халдаж нууцаар авч явсан гэж үзэж байгаа. Энэ хэргийг үйлдэхдээ тээврийн хэрэгсэл ашиглаж үйлдсэн байдаг. Энэ хашааг ачих захиалгыг , нар өгсөн гэж мэдүүлдэг. Гэвч тэдгээр хүмүүсээс мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлэг авахад Ө.*******ийн хэлсэн үгнүүд үгүйсгэдэг. тай хамт байсан гэж ярьж байгаа ч гэсэн гэж хэн гэдгийг мэдэхгүй эсвэл мэдэн будилаад байгаа үгүй нь мэдэгддэггүй. Иймд шүүгдэгч А.******* нь хохирогч Ж.гийн эзэмшлийн эд хөрөнгийг нууцаар хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн бөгөөд энэ гэмт хэргийг хийхдээ улсын дугаартай маркийн авто машиныг ашиглаж үйлдсэн байна гэж үзэж байгаа. Иймд А.*******ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дахь заалтад заасан гэмт хэргийн шинжийг хангаж байгаа  тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах” гэсэн дүгнэлтийг,

            Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс: “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан хулгайлах гэмт хэргийн бүрэлдэхүүний дөрвөн шинж байгаа. Энэ шинжүүдийн субьектив талуудыг хангалттай нотолж чадаагүй гэж үзэж байгаа. Шүүгдэгч хашааг ачаад явсан гэдэг дээрээ огт маргадаггүй. Субьектив тал бол шунахайн зорилготой шууд санаатай хэлбэрээр илэрдэг. Энэ хүнд ямар нэгэн шунахайн санаа байхгүй. Ажил хийгээд өгөөч мөнгө өгье гэсэн ийм  зорилготойгоор очиж авсан. ...Гэмт хэргийн бүрэлдэхүүний нэг тал байхгүй байхад гэм буруутайд тооцох боломжгүй гэж үзэж байна. ...Тиймээс прокурорын зүйлчилсэн хулгайн гэмт хэрэг гэж байгаа нь үндэслэлгүй байна. Гэмт хэргийн бүрэлдэхүүний субьектив тал байхгүй байна гэх хууль зүйн  дүгнэлтийг тавьж байна” гэсэн дүгнэлтийг тус тус гаргажээ.

 

            Шүүгдэгч А.*******өд холбогдох эрүүгийн хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж үнэлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны үе, шүүхийн хэлэлцүүлэгт оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч А.******* нь 2021 оны 06 сард , “" гэх газарт байрлах “” ХХК-ийн эзэмшлийн төмөр хашаа, шонг улсын дугаартай загварын тээврийн хэрэгсэл ашиглан хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдэхээр завдсан болох нь хохирогч Ж.гийн өгсөн: “...2021 оны 06 сарын сүүлд 7 дугаар сарын эхээр манай зуслангийн газрын хашааг 28-86 гэсэн дугаартай хоёр хүн ирээд ачиж байхаар нь /гийн манаач/ ах хашаа ачиж байсан хүмүүс дээр очоод яагаад хүний хашаа ачиж байгаа юм гэж асуутал эзэн нь хашаа ачаад ир гэж хэлэхээр нь ах наад хашааны чинь эзэн хашаа авах бол надад хэлэх ёстой гэж хэлсэн чинь хашаа ачиж байсан хүмүүс за дараа ирж том машинаар авахаас гэж хэлээд явах үед нь ах // гар утсаараа авсан зургийг дараад манай найз руу явуулсан байсныг би авч өргөдөлд хавсаргаж өгсөн.” гэх мэдүүлэг /1-р хавтас хэргийн 41 дэх тал/,  гэрч Ч.ын өгсөн:...2021 онд нарийн цаг хугацааг нь санахгүй байна. Би амралтын газраа байхад А.******* гэх энэ залуу улсын дугаартай маркийн цагаан өнгийн автомашинтай ирчихсэн манай амралтын хажуугийн хоосон дутуу бариад орхисон байсан хашааг ачиж байхаар нь би очиж уулзтал А.******* гэх залуу ганцаараа хашаа ачиж байсан тул ямар учиртай хүнийг нь асуухад “компани нь хашаа ачаад ир гэж явуулсан юм” гэхээр нь зургийг нь утсан дээрээ авчхаад яваад өгсөн. Тэгтэл нөгөө залуу над дээр өөрөө ирээд “ахаа ачихаа больсон шүү том автомашинаар ачуулна гэнээ” гээд хоосон давхиад явчихсан.. гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 51-52 дахь тал/, гэрч Л.гийн өгсөн:...2021 оны намар би А.*******өд өөрийнхөө автомашиныг түр өгөөд хэрэглэж байгаарай гэчихсэн байсан, ойр зуурын юмнууд зөөх, автомашинаар ажил төрөл л хийж байгаа гэж бодож байсан юм. Хэний ямар учиртай хашааг хаанаас ачсан талаар огт мэдэхгүй байна. улсын дугаартай портер маркийн автомашиныг би 2020 онд 6,500,000 төгрөгөөр худалдан авч байсан, миний өөрийн эзэмшлийн автомашин байгаа юм...” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 63 дахь тал/, Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2-р хавтаст хэргийн 95-98 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Шүүгдэгч нь хохирогч Ж.гийн өмчлөлийн , “” гэх газарт байрлах “” ХХК-ийн эзэмшлийн төмөр хашаа ширхэг шонг улсын дугаартай загварын тээврийн хэрэгсэл ашиглан хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч ачиж байхад нь гэрч Ч. нь яагаад ачиж байгааг тодруулснаар тухайн хашаануудыг буулгаж явсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлд заасан “гэмт хэрэг үйлдэхэд шууд чиглэсэн үйлдэл, эс үйлдэхүйг санаатай хийсэн боловч тухайн хүний хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг төгсөөгүй бол гэмт хэрэг үйлдэхээр завдах гэнэ” гэсэн хууль зүйн шинжийг хангаж байна гэж үзэн хулгайлах  гэмт хэрэг үйлдэхээр завдсан гэж шүүх шийдвэрлэлээ.

 

Мөн шүүгдэгч А.******* нь 2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр , “” гэх газарт байрлах өмнө нь ачихаар завдаж байсан “” ХХК-ийн эзэмшлийн 63 ширхэг төмөр хашаа 18 ширхэг шонг улсын дугаартай загварын тээврийн хэрэгсэл ашиглан хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч хохирогч Ж.д 2,901,600 төгрөгийн хохирол учруулсан болох нь хохирогч Ж.гийн өгсөн:...2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр 19 цагийн үед манай ажилтанд амралтын газрынхан “танай хашааг ачиж байна” гэдгийг хэлээд надад мэдэгдсэн юм, ингээд би цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн юм. Би уг хашааг өөрийнхөө мөнгөөр хийлгэж байсан, миний эзэмшлийнх байгаа юм, надтай ямар нэгэн эд хөрөнгийн асуудалтай, маргаантай хэн нэгэн байгаагүй би хэн нэгэнд уг хашааг авч явах талаар ярьсан, зөөвөрлөх шаардлага байгаагүй. Би яг тоолоод үзэхэд 63 ширхэг хашаа алдагдсан байсан,” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 35 дахь тал/, гэрч Ж.ийн өгсөн:... Тэгтэл 2021 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 13 цаг 27 минутад дугаар утаснаас******* хүн залгаад юун цагдаа болчихов оо захирал хашаа ав гэсэн үү дээ гэж хэлсэн тэгээд намайг цагдаад өгсөн гомдлоо авчих бид нар хашааг чинь маргааш байсан газарт нь авч очоод буулгана гэж хэлсэн. Над руу залгасан дугаарыг би мэдэхгүй, бас ямар хүний дугаар юм бол гэж бодоод яриаг нь бичиж авах гэсэн боловч утсаа тасалчихсан.” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 44-45 дахь тал/, гэрч Б.ын өгсөн:...2021 оны намар яг он сарыг нь мэдэхгүй байна. Налайх дүүгийн 5 дугаар хороо д байх амралт дээрээ байхад ойролцоо байдаг хашааны орчимд цагаан өнгийн портер автомашин ирээд зогсчихсон байсныг хараад манаач од очоод хэлэх гэтэл байгаагүй учир утасдаж хэлсэн.” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 54 дэх тал/, гэрч Л. өгсөн:...2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр хүргэн ах ******* өөр дугаарын утаснаас залгаад “Хашаанд байгаа портерыг асаагаад бензин байна уу ?” гэж асуухаар нь очоод шалгаж үзтэл машин бензингүй болчихсон байсан. Би хүргэн ах ******* рүү буцаж залгаад бензингүй байгаа талаар хэлж хүргэн ах ******* “Би чиний данс руу 50,000 төгрөг хийчихье. Чи түлш аваад хий гэж хэлээд утсаа салгасан. Би тухайн портер машиныг асаах гээд янзлах нэлээн юм болж байгаад асаах үед дансанд 50,000 төгрөг орж ирсэн мессеж ирсэн.  Би хашаанаас ойролцоох ШТС-д оч шилжүүлсэн бүх мөнгөөр нь түлш хийчхээд буцан ирж хашаанд машиныг орхисон. Ахын портер машин нь гэсэн улсын дугаартай...” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 60 дахь тал/, гэрч Л.гийн өгсөн:...2021 оны намар би А.*******өд өөрийнхөө автомашиныг түр өгөөд хэрэглэж байгаарай гэчихсэн байсан, ойр зуурын юмнууд зөөх, автомашинаар ажил төрөл л хийж байгаа гэж бодож байсан юм.” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 63 дахь тал/, гэрч Ө.ийн өгсөн:...Тухайн үед А.******* болон гийн данс руу болон миний данс руу болон тэр хоёрын данс руу мөнгө орж гарсан асуудал байгаа яагаад гэвэл бид нар хамтарч ажиллаж байсан учраас хэн нэгэндээ юм захих бас мөнгө хэрэг болсон үед харилцан шилжүүлж байсан болохоор яг хэдэн төгрөг шилжүүлж байсан талаар мэдэхгүй байна. А гэдэг нь миний нэрийг тэмдэглэж бичсэн байх, бусдаар надад өгөх мөнгө биш ******* надаар дамжуулж авсан мөнгө байх гэж би санаж байна.” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 66-67 дахь тал/, гэрч Т.ийн өгсөн:...Би ерөөсөө *******ийн ******* гэж хүнийг танихгүй. Би т гэж хүн танихгүй, ч гэж танихгүй. Би гэдэг газрыг хаана ч байдгийг мэдэхгүй, тэнд ямар нэгэн хашааны талаар ч надад мэдэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 228-229 дэх тал/, гэрч Б.ын өгсөн:...сая 2023 оны 04 билүү 05 сар хавьцаа надтай өөрөө ирж уулзаж байсан хүн мөн байна, тэрнээс өмнө нь бол би уг хүнийг ерөөсөө харж байгаагүй уулзаж байгаагүй. Надтай уулзахдаа бол эхлээд манай найз ээр дамжуулж надтай уулзсан, тэгж уулзахдаа надад “хөгшин нь нэг гийн хашааны хэргээр ял авах гээд байгаа юм, чи “Хангарьд цамхаг” ХХК-ийн захирал тай уулзаад намайг таньдаг байсан, тэгээд тэр хашааг нь зөөх талаар зөвшөөрсөн нэг албан бичиг аваад өгөөч, тэгэхгүй бол ял авчих гээд хэцүү байна” гэж хэлээд гуйж байсан..” гэх мэдүүлэг /2-р хавтаст хэргийн 100 дахь тал/, гэрч А.ийн өгсөн: .”..Тэгээд би рүү “худлаа юм биш үү” гэхэд Цог ах “хашаагаа болиод буулгаад зөөж байгаа юм шиг болоод хамгаалалтаа буулгахаар нь буцаагаад барьчих” гэж хэлсэн. Тэгээд дараа нь хашаа барих болон ажил хийдэг хүмүүстэй нь тэр хашааг энэ хашаа байна шүү гэж зааж өгсөн, “Хангарьд цамхаг” гэдэг компанийн хашаа байсан, хураалгаастай хашаа байсан, миний тооцоолсноор 200-300 орчим хашаа байсан юм. ...Би ******* гэх хүнд энэ хашааг аваарай гэж хэлсэн юм байхгүй, тухайн үед гэх хүний жолоочоор нь явж байсан хүн гэж ойлгож байна. Тэрнээс биш хашааг аваад яваач гэж хэн нэгэнд хэлж захиалсан зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг /2-р хавтаст хэргийн нэмэлт ажиллагаагаар авсан тэмдэглэл/,

            “ХААН” банкны 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 29/7950 тоот албан бичиг, депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1-р хавтаст хэргийн 137-139 дэх тал/, 

 

             “Эй Жэй Жэй Эм” ХХК-ийн үнэлгээний тайлан, шинжээчийн дүгнэлт /2-р хавтаст хэргийн 75-82 дахь тал/,

 

  Мөрдөн шалгах туршилт хийсэн тэмдэглэл, зураг /2-р хавтаст хэргийн 91-94 дэх тал/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Шүүгдэгч А.******* нь мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ”  ...2022 оны 09 дүгээр сард хашаа очиж авдаг өдөр Дэнжийн мянгын хүнсний зах дээр той ажил хийх гээд зогсож байтал т ганцаараа ирээд нөгөө хашааг чинь ачиж ирье гээд намайг дагуулаад миний портер автомашинтай яваад хашаа байсан газар ирээд “би энэ ахтай уулзаад ирье гээд амралтын хашаан дотор явж хүнтэй очиж уулзаж байсан” тэгээд бид хоёр хашаан дээр очоод 63 хашаа ачаад буцаад Улаанбаатар хот руу яваад хашаагаа Мянган автомашины зогсоолын баруун талд хашаагүй газар буулгаад дахиж очиж ачихаар явж байтал цагдаагаас ын эзэн руу залгаад над руу залгасан. Тэгээд би тад “юун хулгай вэ?” гэтэл т “за би яриадахъя” гээд утсаар яриад байсан...” гэсэн мэдүүлэг, шүүгдэгч А.*******ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн : “Ажил хийх зорилготой авсан. Шинэ Драгон төвийн хажууд бариулах зорилготой авахуулсан. , гэх хүн гэж залуугаас сонссон болоод л тэр хүмүүсийг хайгаад байгаа. Хар хувцастай дөрвөн залуу байсан. Би ажил хийх зорилготой очсон тэрнээс хулгайлах гэж аваагүй” гэсэн мэдүүлгүүдээр өөрийн холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн тал дээр маргасан боловч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн хохирогч Ж., гэрч Ж., гэрч Т., гэрч Б. нарын мэдүүлгүүдээр шүүгдэгч нь “т гэх хүний хамт түүний заавраар хэнээс даалгасан эсэх нь тодорхойгүй хашааг ачсан” үйлдлийн талаар мэдүүлсэн мэдүүлгүүд нь няцаагдаж байна.

            Гэрч А.ийн нэмэлт ажиллагаанд өгсөн мэдүүлгээр “уг хашааг Ж.гийн захиалгаар буулгаад ачаад буцаагаад барих талаар , т нартай ярьж зааж өгсөн талаар мэдүүлсэн” ч түүний мэдүүлэгт шүүгдэгч А.*******ийн хашаа ачиж явсан үйлдлийн талаар дурдаагүй учир шүүгдэгчийг гэм бурууг үгүйсгэх үндэслэлгүй байна.

 

  Мөн шүүгдэгч нь өөрийн үйлдлийн талаар мэдүүлэхдээ хамт барилгын ажил хийдэг байсан гэх т гэх хүний талаар мэдүүлсэн ч шүүгдэгчийг 2023 оны 06 сард ганцаараа хашаа ачихыг завдсан , 2023 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр хашаа ачсан талаар мэдүүлсэн гэрч Ч., Б. нарын мэдүүлэг, мөрдөн шалгах туршилт хийсэн тэмдэглэл, гэрэл зураг, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд  зэрэг нотлох баримтаар шүүгдэгчийг уг гэмт хэргийг үйлдэхдээ өөр этгээдтэй бүлэглэж үйлдсэн байдал тогтоогдохгүй байна гэж үзлээ.

 

            Шүүгдэгч А.*******өд холбогдох гэмт хэрэгт улсын яллагчийн гэм буруугийн талаар дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон байна гэж үзлээ.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан хулгайлах гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд бусдын эд хөрөнгийг өмчлөгч, эзэмшигчийн эзэмшилд байгааг мэдсээр байж өмчлөгч, эзэмшигчид мэдэгдэлгүйгээр авч, бусдад хохирол учруулах материаллаг шинжтэй гэмт хэрэг юм.

Дээрх гэмт хэргийг учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж үйлдсэн нь эд хөрөнгийг хулгайлах үйлдлийг хөнгөвчлөх, түргэтгэх, биеэр авч явж чадахгүй эд хөрөнгийг зөөж тээвэрлэхийн тулд машин механизм ашиглахыг ойлгоно.

Хулгайлах гэмт хэргийг машин механизм ашиглаж үйлдсэн бол хүндрүүлэх шинжтэй байхаар хуульчилсан бөгөөд нотлох баримтаар тогтоогдсон шүүгдэгч А.*******ийн үйлдсэн үйлдэл, үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжийг хангасан байна.    

Шүүгдэгч нь бусдын эд хөрөнгийг өмчлөгч, эзэмшигчийн эзэмшилд байгааг мэдсээр байж өмчлөгч, эзэмшигчид мэдэгдэлгүйгээр авч, хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй, шунахайн сэдэлттэй байна.

Иймд шүүхээс шүүгдэгч ******* овгийн *******ийн *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар хулгайлах гэмт хэргийг тээврийн хэрэгсэл ашиглаж үйлдсэн гэм буруутайд тооцож, шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.

 

            Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай:

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Ж.д нийт 2,901,600 төгрөгийн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч нь гэрч Ө.ийн хамтаар уг хашаа болон шонг 2023 оны 11 дүгээр сард биет байдлаар буцаан өгч хохирол төлбөрийг төлж барагдуулсан байх тул шүүгдэгчийг бусдад төлбөргүй гэж үзэв.

 

            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүхээс шүүгдэгч А.*******ийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсонтой холбогдуулан эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчаас: “Эрүүгийн хариуцлагын зорилтод нийцүүлж шүүгдэгч А.*******өд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заасны дагуу 5 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах дүгнэлтийг гаргаж байна” гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч: “Ямар нэгэн хүмүүсийн заавар чиглэлээр ажил хийх гэж явж байгаад ийм асуудалд орсон гэдгийг шүүх харгалзан үзээсэй гэж хүсэж байна. Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд нөхцөл байдлыг буруугаар төсөөлж андуурсны улмаас гэмт хэрэг үйлдсэн гэх үндэслэлээр ялын хэмжээг хөнгөрүүлж шийдвэрлэж өгөөч гэх дүгнэлтийг гаргаж байнагэсэн дүгнэлтүүдийг шүүхэд гаргажээ.

 

            Шүүхээс талуудын эрүүгийн хариуцлага оногдуулах дүгнэлтүүдийг хянан үзээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн шүүгдэгч А.*******өд ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй байдлыг харгалзан шүүгдэгч А.*******өд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д зааснаар 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэхээр шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч А.*******ийн урьд Чингэлтэй дүүргийн шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 625 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн 8 сар 24 хоногийг хорих ялд дүйцүүлэн тооцож энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ял дээр нэмж нэгтгэн 3 жил 2 сар 24 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоож эдлүүлэх нь зүйтэй байна.

 

Гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “28-86” УБГ улсын дугаартай автомашины үнэ болох 8,336,250 төгрөгийг “Дамно” ХХК-ийн зах зээлийн үнэлгээг тогтоох тайланг үндэслэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч А.*******өөс гаргуулж улсын орлого болгохоор шийдвэрлэлээ.

 

 Энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдсан 2 ширхэг сидиг хэрэгт хавсаргаж, улсын дугаартай тээврийн хэрэгслийн 03217232 дугаартай гэрчилгээг эзэмшигч Л.д буцаан олгох нь зүйтэй байна.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч ******* овгийн *******ийн *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар “хулгайлах гэмт хэргийг учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж үйлдэхээр завдсан, үйлдсэн”  гэм буруутайд тооцсугай.

 

  1. Шүүгдэгч ******* овгийн *******ийн *******ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 2 /хоёр/ жил, 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.*******ийн урьд Чингэлтэй дүүргийн шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 625 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу 2 /хоёр/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн 11 /арван нэг/ сар 24 /хорин дөрөв/ хоногийг хорих ялд дүйцүүлэн тооцож нэмж нэгтгэн, нийт биечлэн эдлэх 3 /гурав/ жил, 2 /хоёр/ сар, 24 /хорин дөрөв/ хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан 3 /гурав/ жил, 2 /хоёр/ сар, 24 /хорин дөрөв/ хоногийн хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдсан 2 ширхэг сидиг хэрэгт хавсаргаж, улсын дугаартай тээврийн хэрэгслийн 03217232 дугаартай гэрчилгээг эзэмшигч Л.д буцаан олгосугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.*******ийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан машины үнэ болох 8,336,250 /найман сая гурван зуун гучин зургаан мянга хоёр зуун тавь/ төгрөгийг шүүгдэгч А.*******өөс гаргуулж улсын орлого болгосугай.

 

7. Шүүгдэгч А.******* нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.*******өд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

                                 ДАРГАЛАГЧ,

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Х.ГАНБОЛД