| Шүүх | Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хасбаатарын Ганболд |
| Хэргийн индекс | 108/2023/0151/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/150 |
| Огноо | 2023-10-12 |
| Зүйл хэсэг | 11.4.2.1., |
| Улсын яллагч | А.Лхагваа |
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 10 сарын 12 өдөр
Дугаар 2023/ШЦТ/150
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Ганболд даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Батжаргал,
улсын яллагч А.Лхагваа,
хохирогч У.*******, түүний өмгөөлөгч О.Анхбаяр,
шүүгдэгч Б.*******, Ж.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Баясгалангаас хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2307 000000 0246 дугаартай хэргийг 2023 оны 10 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
*******, *******-ны өдөр *******од төрсөн, *******, *******, *******, , , , , Налайх дүүргийн 1 дүгээр хороо, оршин суудаг,
Урьд Сүхбаатар аймгийн сум дундын шүүхийн 2012 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн №74 дугаартай шийтгэх тогтоолоор 2012 Эрүүгийн хуулийн тусгай ангийн 278 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 сар хорих ялыг сольж 1 жил 6 сар тэнсэх ял шийтгүүлж байсан,
*******, -ны өдөр *******ын т төрсөн, *******, мэргэжилтэй, “” ХХК-д жолооч ажилтай, , , тоотод оршин суудаг,
Урьд Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн №38 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж байсан, уг ялаа эдэлж дууссан,
овгийн ий ******* /РД:/
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Яллагдагч Б.*******, Ж.******* нар нь 2023 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 20 цагийн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ , хаягт байрлах хохирогч У.*******ийн хашааны хаалгыг тогшин орж хувийн таарамжгүй харилцааны улмаас, үл ялих зүйлээр шалтаглан, хохирогчийн нүүрэн тус газар цохиж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Б.*******, Ж.******* нар нь бүлэглэж 2023 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 20 цагийн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ , хаягт байрлах хашаанд “аавтай муухай харьцсан” гэх шалтгаанаар хохирогч У.*******ийн нүүрэн тус газар нь удаа дараа цохиж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч нарын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээж авсан тэмдэглэл болон хохирогч У.*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “.... Би тухайн үед гайхаад юм хэлж чадахгүй зогсож байтал улаан өнгийн богино ханцуйтай цамцтай, өмнө надаас сэлбэг авч байсан залуу надад хандан "чи яасан овоо хөгшин хүнийг үг хэлээр доромжилдог юм" гэж хэлээд миний зүүн эрүү хэсэгт гараараа 2 удаа хүчтэй цохисон..." гэх мэдүүлэг, /хх-ийн 5 дахь тал/,
Гэрч Д.ийн өгсөн мэдүүлэг /хх-ийн 7 дахь тал/,
Гэрч Д.ын өгсөн мэдүүлэг /хх-9 дэх тал/,
Камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-103 дугаар тал/,
Нийслэлийн шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн шинжээч эмч С.Эрдэнэцэцэгийн 2023 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн №9303 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 16-17 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.
Шүүгдэгч Б.*******, Ж.******* нарт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Энэ хэргийн улмаас хохирогч У.*******ийн зүгээс мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагч Б.*******, Ж.******* нараас 2.116.502 төгрөг нэхэмжилсэн бөгөөд хохирлыг 2.200.000 төгрөгөөр төлж барагдуулсан бөгөөд шүүгдэгч нараас иргэний нэхэмжлэгчийн нэхэмжилсэн Эрүүл мэндийн даатгалын санд учирсан 297.000 төгрөгийг нөхөн төлж барагдуулаагүй бөгөөд төлөхөө илэрхийлсэн байх тул Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч тус бүрээс 148.500 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд олгуулахаар шийдвэрлэв.
Хохирогч У.******* нь шүүхийн хэлэлцүүлэгт “эрүүг эмчлүүлэхтэй холбогдсон эмчилгээний зардлыг цаашид шүүгдэгч нараас нэхэмжилнэ” гэсэн мэдүүлгийг үндэслэн дээрх зардалтай холбоотой нэхэмжлэлийн шаардлагыг дахин гаргах эрхтэйгээр үлдээлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Прокурорын “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг баримтлан яллагдагч Б.*******, Ж.******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан ялуудаас 2.700 нэгжтэй тэнцэх буюу 2.700.000 төгрөгөөр торгож 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх тухай санал болгож, шүүгдэгч нар нь хүлээн зөвшөөрсөн нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж ял шийтгэх нь үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч Б.*******, Ж.******* нарыг тус бүр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар гэм буруутайд тооцож, 2.700 нэгжтэй тэнцэх буюу 2.700.000 төгрөгөөр торгож 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан бичлэг бүхий 1 ширхэг сидиг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт хавсарган хадгалуулахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нарын эд хөрөнгө битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
1. Шүүгдэгч овогт ий *******, овогт ын ******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирлыг санаатай учруулах гэмт хэргийг бүлэглэн” үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.*******г 2.700 /хоёр мянга долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч Ж.Саруул-Эрдэнийг 2.700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******, Ж.******* нарт энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 2.700 /хоёр мянга долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлж, уг хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх торгох ялыг 1 /нэг/ хоногийн хорих ялтай дүйцүүлэн хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.7 дахь хэсэгт зааснаар хохирогч У.******* нь эмчилгээтэй холбоотой цаашид гарах зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн шүүгдэгч нараас дахин нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэг, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч тус бүрээс нь 148.500 /нэг зуун дөчин найман мянга таван зуу/ төгрөгийг гаргуулж нийт 297.000 /хоёр зуун ерэн долоон мянга/ төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд олгосугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг сиди-г хэргийг хадгалах хугацаанд хадгалсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
9. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Б.*******, Ж.******* нард урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Х.ГАНБОЛД