| Шүүх | Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Жамбалын Отгонхишиг |
| Хэргийн индекс | 141/2023/0049/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/47 |
| Огноо | 2023-10-11 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Н.Баасанжав |
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 10 сарын 11 өдөр
Дугаар 2023/ШЦТ/47
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Отгонхишиг даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батбаяр,
Улсын яллагч Н.Баасанжав,
Шүүгдэгч *******, ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******, нарт холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар нээлттэйгээр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ......... оны .......... дугаар сарын ..........-ний өдөр ........ аймгийн ........... суманд төрсөн, ............. настай, ..... .......... боловсролтой, ................р мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт ........... хот, .......... дүүрэг, ..... дугаар хороо, цагдаа ......... хотхон, ..... байр .......... тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, ........... регистерийн дугаар бүхий ирэгний үнэмлэхтэй ......... овгийн Ө-*ын Б,
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ....... оны ....... дугаар сарын .......-ны өдөр .......... аймгийн ........ суманд төрсөн, ........ настай, .........., ............. боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт ............ аймгийн ........... сумын.............багийн 1-...... тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, .......... регистрийн дугаар бүхий ирэгний үнэмлэхтэй Б овгийн Б-ийн нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас гаргасан тайлбар, мэдүүлэг:
Улсын яллагч Н.Баасанжав нь шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан дүгнэлтдээ: Шүүгдэгч ******* нь 2023 оны 07 дугаар сарын 14-15-нд шилжих шөнийн 05-06 цагийн хооронд байрлах *******ын гэрт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ маргалдаж улмаар *******ын биед халдаж эрүүл мэндэд нь тархи доргилт, цээжний урд болон зүүн дээд хэсэг, зүүн эгэмний доод хэсэг, зүүн суганы урд хэсэг, баруун бугуй, зүүн дунд чөмөгөнд цус хуралт, баруун шуу, зүүн дал, хүзүүний баруун хажуу талд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан, шүүгдэгч ******* нь 2023 оны 07 дугаар сарын 14-нөөс 15-ны шилжих шөнийн 05-06 цагийн хооронд Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Хайрхан багийн Баян-Уул хорооллын 1-108 тоот байрлах өөрийн гэртээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ *******тай маргалдаж улмаар биед нь халдаж эруул тархи доргилт, цээжний урд болон зүүн дээд хэсэг, зүүн эгэмний доод хэсэг, зун суганы урд хэсэг, баруун бугуй, зүүн дунд чөмөгөнд цус хуралт, баруун шуу, зүн дал, личний баруун хажуу талд зулгаралт хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон. Шүүгдэгч нар гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн байгаа. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж, шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлэх дүгнэлтийг гаргаж байна” гэв.
Харин шүүгдэгч *******, ******* нар нь “... Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн...” гэж мэдүүлсэн байна.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт эрүүгийн хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Хохирогч *******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... миний бие хөндүүр болоод угаалтуурынхаа толинд харахад нүүр нэлэнхийдээ хөх няц болсон байсан байхаар нь би эхнэрээсээ намайг хэн зодсон юм гэж асуухад чамайг зодсон гэж надад хэлсэн. Надад мэдэх зүйл байхгүй байна...., Надад гомдол, нэхэмжлэх зүйлгүй. Надад нэмж ярих зүйл байхгүй..." гэсэн мэдүүлэг, /хх- ийн 9-11-р хуудас/
Хохирогч *******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... миний биед гэмтэл учруулсан, бид 2 харилцан бие биеэ цохисон. манай гэрийн орон дээр хамаг хувцсаа тайлчихсан хөнжилд ороод хэвтэж байхаар нь би очоод хөнжлийг нь татаад "чи яагаад миний орон дотор хамаг хувцсаа тайлчихсан хэвтэж байгаа юм" гэхэд намайг өшиглөөд тэгээд зодоон эхэлсэн. Би ын нүүрэн хэсэг рүү нь хэд хэдэн удаа цохисон, мөн барьцалдаж авсан. нь надтай барьцалдаж аваад, миний өөдөөс салаавч гаргаад, намайг ална хядна гээд орилоод байсан. Би ын биед гэмтэл учруулсан гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа. бид 2 хоорондоо маргалдаж, зодолдсон, өөр хэн нэгэнтэй маргалдаж муудалцаагүй. Надад ямар нэгэн нэхэмжлэх зүйл ямар нэгэн гаргаж өгөх баримт байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх- ийн 19-20-р хуудас/
Иргэний нэхэмжлэгч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Энэ хэргийн хохирогч ******* нь 2023 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 2023 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн хооронд Завхан аймгийн Тосонцэнгэл сумын эрүүл мэндийн төв болон Улсын нэгдүгээр төв эмнэлгээс тусламж үйлчилгээ авсан байна. Энэ үйлчилгээнд 1.503.900 төгрөгийн төлбөр гаргуулсан байна. Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд дээрх төлбөрийг буруутай этгээдээс гаргуулахаар заасан байгаа..., хохирогч ******* нь 2023 оны 07 дугаар сарын 16-ны өдөр Завхан аймгийн Тосонцэнгэл сумын эрүүл мэндийн төвөөс яаралтай тусламж үйлчилгээ авсан байна. Энэ үйлчилгээнд 161.000 төлбөр гаргуулсан байна... Дээр дурдсан Эрүүл мэндийн Даатгалын санд учирсан хохирол барагдсан тохиолдолд надад ямар нэгэн гомдол санал байхгүй..." гэсэн мэдүүлэг /хх-ийн30-р хуудас/
Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “..., нар хоорондоо маргалдаж, муудалцаад нэг нэгнийгээ цохиод зодолдож байсан. Тэр үед , Л, гурав салгах гээд хүч хүрэхгүй байсан. Манай нөхөр нь надад хэлэхдээ бид хоёрын унтдаг орон дээр нь шалдан хэвтэж байхаар нь яагаад миний орон дээр шалдан хэвтэж байгаа юм гэж асуух чинь өмнөөс нь өшиглөхөөр манай нөхөр ыг зодсон гэж хэлсэн..., сайн харж чадаагүй. Манай нөхөр гараараа ыг цохиж гэмтээсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 10-11-р хуудас/,
Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Бид нарын архи ууж байсан өрөөнд , манай нөхөр нар байж байгаад нэг харахад байхгүй байсан. Тэгтэл гэнэт хажуу талын унтлагын өрөөнд тас хийх чимээ гарахаар би тухайн өрөөнд ортол манай нөхрийг зодож байсан. Тэгэхлээр би салгах гээд оролдоод салгаж хүч хүрэхгүй байсан....” гэсэн мэдүүлэг /хх-ийн 37-38-р хуудас/
Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "... Би энэ талаар мэдэх зүйл байхгүй, унтаад сэрэхэд , нар хоорондоо маргалдаж, муудалцаж, зодолдож байсан. Би болон Л,, нар цохисон, зодсон зүйл байхгүй. Энэ хоёрыг салгах гээд нэлээн үзсэн. ын нүүр хэсэг цус болсон, хамар амнаас нь цус гараад байсан. Харин ын бие зүгээр байсан...." гэсэн мэдүүлэг /хх-ийн 40-41-р хуудас/
Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай эгч надад хэлэхдээ " гэдэг хүний гэрт зодсон" гэж хэлсэн. Өөр мэдэх зүйл байхгүй....” гэсэн мэдүүлэг /хх-ийн 49-р хуудас/
Монгол улсын шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 3304 дугаартай: “... 1,2,3. Шинжилгээнд ирүүлсэн “******* 39/эр” гэж хаягласан цус нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн “******* 39/эр” гэж хаягласан цуснаас 0,6 промилли спиртийн агууламж илэрсэн. Цусан дахь 0,6 промилли спиртийн агууламж нь согтолтын хөнгөн зэрэгт хамаарна...”гэсэн шинжээчийн дүгнэлт.
Завхан аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2023 оны 07 дугаар сарын 19-ны өдрийн 000000245 дугаартай: “... 1. *******ын биед тархи доргилт, цээжний урд болон зүүн дээд хэсэг, зүүн эгэмний доод хэсэг, зүүн суганы урд хэсэг, баруун бугуй, зүүн дунд чөмөгөнд цус хуралт, баруун шуу, зүүн дал, хүзүүний баруун хажуу талд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.Уг гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 2. Учирсан гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн 2 ба түүнээс дээш олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна. 3. *******ын биед учирсан гэмтэл нь цаг хугацааны хувьд 2023.07.15-ны өдөр үүссэн байх боломжтой гэмтэл байна. 4. *******ын биед учирсан олон тооны гэмтлүүд нь цаг хугацааны хувьд 1 цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтлүүд байна. Тархи доргилт гэмтэл нь дан дангаараа гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт бусад гэмтлүүд нь нийлээд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна харин дан дангаараа гэмтлийн зэрэгт хамаарахгүй. 5. Өөр хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдал илэрсэнгүй ...” гэсэн дүгнэлтүүд, хохирогч *******ын Улсын нэгдүгээр төв эмнэлэгийн дүрс оношилгооны төвийн тархины соронзон резананст томографийн оношилгоо, хэвлийн хэт авиан шинжилгээ, рентген зураг, амбулаториар эмчлүүлэгсдийн картын хуулбар, өвчний түүхийн хуулбар, шинжилгээний хуулбар, эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн түүх, хохирогч *******ын яаралтай тусламжийн хуудас, Завхан аймгийн Тосонцэнгэл сумын нэгдсэн эмнэлэгийн тодорхойлолт, шүүгдэгч *******, ******* нарыг эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас болон хавтаст хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Түүнчлэн шүүгдэгч нарын хувийн байдлын талаарх болон бусад нотлох баримтууд болох иргэний үнэмлэхний мэдээлэл лавлагаа, оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, үл хөдлөх хөрөнгийн жагсаалт, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Идэр багийн засаг даргын тодорхойлолт, гэрч Б.Нямжав, Ө.Батсайхан нарын мэдүүлэг, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас зэргийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон нотлох баримтууд байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хохирогч, иргэний нэхэмжлэгч, гэрч, шүүгдэгч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, хэргийн оролцогчийн эрхийг зөрчсөн буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, шинжээч өөрийн тусгай мэдлэгийн хүрээнд дүгнэлт гаргасан байна. Уг дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу гарсан, дүгнэлтэд эргэлзээ төрүүлэхээр нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
Шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хэрэгт авагдсан бусад баримтуудаар давхар батлагдаж байх тул түүний мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтаар тооцсон болно.
Шүүгдэгч нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газраас шүүгдэгч *******, ******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, хэргийн зүйлчлэлийн талаар маргахгүй, сонсгосон ял, албадлагын арга хэмжээг мөн хүлээн зөвшөөрснөө илэрхийлсэн байна.
Түүнчлэн шүүгдэгч нар нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж, уг хүсэлтээ дэмжиж шүүх хуралдаанд тайлбар гаргаж байгаа нь тэдний өөрийнх нь хүсэл зоргийн илэрхийлэл мөн гэж үзэх үндэслэлтэй бөгөөд тэдэнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус харьцах, хуурч мэхлэх, дарамтлах, ятгах, тулган шаардах зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хохирогч, гэрч, шүүгдэгчээс мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, хэргийн оролцогчийн эрхийг зөрчсөн буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч өөрийн тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан байна. Уг дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу гарсан, дүгнэлтэд эргэлзээ төрүүлэхээр нөхцөл байдал тогтоогдоогүй, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байна.
Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлэгдсэн, энэ хэрэгт хамааралтай байх тул шүүх үнэн зөв, нотолгооны ач холбогдолтой гэж үнэлэв.
Шүүгдэгч нарын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хэрэгт авагдсан бусад баримтуудаар давхар батлагдаж байх тул түүний мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтаар тооцсон болно.
Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь бусдын эрүүл мэндийг хохирооход чиглэсэн санаатай үйлдлийн улмаас хохирогчийн биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан, гэмт үйлдэл, хор уршиг хоёрын хооронд шалтгаант холбоо байх шинжийг заавал агуулсан байхыг шаарддаг бөгөөд шүүгдэгч ******* нь 2023 оны 07 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнийн 05-06 цагийн хооронд байрлах *******ын гэрт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ маргалдаж улмаар *******ын биед халдаж эрүүл мэндэд нь тархи доргилт, цээжний урд болон зүүн дээд хэсэг, зүүн эгэмний доод хэсэг, зүүн суганы урд хэсэг, баруун бугуй, зүүн дунд чөмөгөнд цус хуралт, баруун шуу, зүүн дал, хүзүүний баруун хажуу талд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,
шүүгдэгч ******* нь 2023 оны 07 дугаар сарын 14-нөөс 15-ны шилжих шөнийн 05-06 цагийн хооронд Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Хайрхан багийн Баян-Уул хорооллын 1-108 тоот байрлах өөрийн гэртээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ *******тай маргалдаж улмаар биед нь халдаж эруул тархи доргилт, цээжний урд болон зүүн дээд хэсэг, зүүн эгэмний доод хэсэг, зун суганы урд хэсэг, баруун бугуй, зүүн дунд чөмөгөнд цус хуралт, баруун шуу, зүн дал, личний баруун хажуу талд зулгаралт хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлүүд болон хохирогч нарын биед учирсан гэмтлийн хооронд шалтгаант холбоо тогтоогджээ.
Шүүгдэгч ******* нь хохирогч *******ын бие эрх чөлөөнд, шүүгдэгч ******* нь хохирогч *******ын бие эрх чөлөөнд халдаж цохисон үйлдэлдээ шууд санаатай хандаж, хохирогчийн биед хөнгөн зэргийн гэмтэл зориуд учруулжээ.
Шүүгдэгч *******, ******* нар нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэг, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд тус тус заасан “хүний халдашгүй дархан байх эрх” буюу “хүний эрүүл мэндийн халдашгүй эрх”-ийг зөрчиж хохирогч нарын цохиж зодсон үйлдлийн улмаас түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, шүүгдэгч нар нь өөрийн үйлдлийн нийгмийн аюулыг ухамсарлаж түүний үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хохирол учирч болохыг мэдсээр байж хүсэж зориуд хөнгөн хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.
Иймд шүүгдэгч *******, ******* нарыг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Шүүгдэгч нар нь бусдад хохирол төлбөргүй болох нь хохирогч *******ын “...Миний бие 2023 оны 07 дугаар сарын 15-ны шөнө архи ууссаны улмаас Балдан овогтой той зодолсоны улмаас бие биедээ хөнгөн зэргийг гэмтэл учруулсан. Одоо бие биедээ гомдол санал, өр авлагагүй байгаа тул хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” гэж,
Хохирогч *******ын: “...Миний бие 2023 оны 07 дугаар сарын 15-ны шөнө архи ууссаны улмаас Өлзийбат овогтой тай зодолсоны улмаас бие биедээ хөнгөн зэргийг гэмтэл учруулсан. Одоо бие биедээ гомдол санал, өр авлагагүй байгаа тул хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” гэж тус тус гаргасан тайлбар, хүсэлтүүд
2023 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр Эрүүл мэндийн даатгалын сангийн 1000900020080 дугаартай төрийн сангийн санд шүүгдэгч ******* 161,000 төгрөг, шүүгдэгч Б. 1,503,900 төгрөг тус тус төлсөн Хаан банкны хуулга зэргээр нотлогдож байна. Иймд шүүгдэгч нарыг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч нарын эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.
Шүүхээс шүүгдэгч нарт ял оногдуулахадаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас бусдад учирсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцох үндэслэлтэй байна.
Мөн шүүгдэгч нар нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь “...урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан талаар цагдаагийн газрын мэдээллийн санд бүртгэгдээгүй...” гэсэн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна.
Прокурорын зүйлчилсэн хэргийн зүйлчлэл, ялын төрөл хэмжээг шүүгдэгч *******, ******* нь сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, энэ нь түүний өөрийнх нь хүсэл зоргийн илэрхийлэл мөн бөгөөд ялын санал нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн зарчмыг зөрчөөгүй байна.
Иймд прокурорын саналын хүрээнд шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг нь дордуулахгүйгээр шүүгдэгч *******, ******* нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д заасныг баримтлан шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, орлого олох боломжийг харгалзан, торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 4 сарын дотор хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солино” гэж заасны дагуу шүүгдэгч нар нь хуульд заасан хугацаанд торгох ялыг биелүүлэх үүрэгтэйг мэдэгдэж, биелүүлээгүй бол хорих ялаар солихыг сануулах нь зүйтэй байна.
Шүүгдэгч нар нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн эд хөрөнгийг битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, хохирогч, иргэний нэхэмжлэгч нар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч , ******* нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч , ******* нарыг тус тус 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******, ******* нарт оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 4 /дөрөв/ сарын дотор төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******, ******* нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
5. Шүүгдэгч *******, ******* нар нь цагдан хоригдсон хоноггүй, тэдгээрээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчид төлөх хохирол төлбөргүй, хохирогч гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******, ******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.ОТГОНХИШИг